TJ wrote:Ер нь их цөөхөн тамирчид оролцжээ. Ихэнх нь шинэ хүмүүс байна. Тэгээд нэг жинд л 3,4 л хүн байна дээд тал нь 5 хүн. Тэгээд түрүүлсэн тамирчиддаа Медал Өргөмжлөл л өгч байхын. Бас хүний хөдөлмөрийг ингэж Цаас төмөр 2 оор үнэлэж болохгүй шд.
Алтан медал
55кг -Сарангоо Клуб - Батчулуун
60кг -Флекс-Саруулбат
65кг-Флекс-Даваажаргал
70кг-Сарангоо клуб-Золбаяр
-75кг-Флекс-Ганзориг
+75кг-Флекс-Батэрдэнэ
Зэрэг хүмүүс алтан медалыг авчээ. Хэдий цөөхөн хүмүүс орсон ч алтан медал авсан тамирчид бол бусдаасаа үнэхээр хол илүү харагдаж байна лээ.
Өнөөдөр мистерийн тэмцээн үзлээ. Давталтыг нь. Тийм ч сэтгэлд хүрсэнгүй. Ямар цөөхөн тамирчин ороо вэ.
Хөнгөн жин хамгийн их өрсөлдөөнтэй болдогсон. Жахар ах яагаад ороогүй юм бол. Бас Дорж ороогүй байсан. 2009 оны мистер Мөнхбаяр ороогүй байна. Нодлингийн мистер Баянхүү бас орох л хэрэгтэй байсан юм. Тайхараас ер нь тамирчин ороогүй юм бишүү. АNN бас ороогүй байна. ANN-н манай багш Батбаяр энэ жил хөнгөн жинд 65-д Улаанбаатарын аварга болоод байсан яагаад ороогүй юм бол.
Ер нь энэ 2 бодигийн холбоотой болчихдог жаахан тиймэрхүү санагдаад байна. Тамирчид л хохирч байна даа.
Сэтгэл дундуур үлдсэн тамирчид гэвэл:
65-д орсон Жамц алт авах ёстой байсан юм. Нодлин бас л алт авч чадаагүй.
70-д орсон Сумъяа ядаж мөнгө өгөх хэрэгтэй байсан юм. Пүүжээгээс ялгаралт сайтай харагдаж байсан.
Гэхдээ 2008 оны мистер Пүүжээ сайн байсаан байсан.
60-д орсон Саруулбаттай нэг клубт хэсэг хугацаанд хамт явж дасгалаа заалгадаг байлаа. Сайн залуу. Богино хугацаанд сайжирч байна шүү. Нодлин 60-д ороод хүрэл авч байсан санагдаж байна.
Нөгөө холбооныхон нь мистерээ зохиосон болов уу.
Нодлингийн 70-н аварга билүү Ганзориг бол сайн харагдахгүй байсаан, хөл муу байна лээ. масс муу байна. Миний бодлоор. Бас жиндээ 3лаа л орсон нь жаахан тиймэрхүү. Нөгөө 2 нь бүр муу юм харагдсан.
Эмэгтэйчүүдийн хувьд нодлингийн мисс мистер Золзаяа бас л ороогүй байх юм. Ер нь бол чанаргүй тэмцээн болсон нь илт харагдаж байна.
Мистерийн хувьд Золбаяртай хамт ANN-д хамт явж байсан. Дуугүй л хүн байгаад байдаг юм.
Цагтаа ч мундаг тамирчин байсан байна лээ. Одоо ч бас л сайн байна. Ер нь 2000 оны эхээр сайн тамирчид олон байсан юм биш үү.
Нодлингийн Мистер Хуучин бууны хугархай Бат-Эрдэнэ бас л сайн байна шүү. Азийн аваргад Монгол улсаас хамгийн гол найдвар тавьж болохоор хүн санагдлаа.