Монголын Байт Харваа
Цагтаа манайх дэлхийн аваргатай болж байлаа... Бүр Пара Олимпын анхны аварга ч энэ төрлөөс хүртсэн... Угаасаа нум сум харвадаг эртний түүхтэй Монголчуудын хувьд байт харваа хөгжүүлж болмоор спорт санагддаг..... Энэ жилийн хувьд Б.Урантунгалаг маань Монголоос анх удаагаа Олимпын шөвгийн 8 -д үлдэх эрхийн тоглолт хийж үзлээ... Ирэх дөрвөн жилд сайн хөгжүүлвэл угаасаа суурь нь байгаа авьястай хүүхдүүдээс хэд, хэдийг нь сонгож аваад тогтмол энэ спортоор хичээлүүлвэл болохгүй юмгүй л санагдсан..... Монгол эх сурвалжын мэдээгээр бол Монголчууд анх 1969 оноос дэлхийн аваргад оролцож 1971 онд Дэмбэрэл хэмээх эмэгтэй анхны дэлхийн аварга цолыг хүртэж байсан түүхтэй юм байна....
Анх 1972 оны Олимпоос Монголчууд байт харваагаар өрсөлдөж эрэгтэйгээс Галсангын Бямбаа 2253 оноо авч нийт 55 тамирчинаас 43 -т орж байжээ..... Эмэгтэйгээс Найтжавын Дариймаа 2341 оноогоор 14 -т, Должингын Дэмбэрэл 2152 оноогоор нийт 40 тамирчингаас 36 -д орж байв.....
Дараагын 1976 оны Монрелийн Олимпоос манайх 4 тамирчин илгээсэнээс эмэгтэйд Найтжавын Дариймаа 2209 оноо авч 27 тамирчинаас 22 -т, Гомбосүрэнгийн Энхтайван 2156 оноогоор 24 -т орж, эрэгтэйчүүдээс Нямцэрэнгийн Бямбасүрэн 2256 оноо авч 28 -д, Цэрэндоржын Дагвадорж 2179 оноогоор 32 -т нийт 37 тамирчин оролцож байв.....
1980 оны Москва -гын Олимпод эрэгтэй, эмэгтэй мөн 4 хүн оролцсоноос эрэгтэй багаас Нямцэрэнгийн Бямбасүрэн 2361 харваж 19 -д, Цэрэндоржын Дагвадорж 2318 оноогоор нийт 38 тамирчинаас 23 -т орж байв.... Харин эмэгтэйчүүдээс Чагдарын Бямбасүрэн 2216 оноогоор 23 -т Цэдэндоржын Базарсүрэн 2112 оноогоор 29 -т орж байжээ.....
Харин 1988 оны Сөүл -ийн Олимпоос дүрэмд өөрчлөлт орж эхний хэдэд харвасан хүмүүс нь шөвөгт үлдэх эрхээ авах зарчимаар явж эхэлсэн бөгөөд Сөүл -д гурван эмэгтэй харваачид очсон бөгөөд Сувдын Туул 1231 оноогоор 24 -т орж эрхээ авсан бол Самбуугын Оюунцэцэг 1202 оноогоор 44 -т, Доржсэмбээгийн Эрдэнэчимэг 1193 оноогоор 46 -д оржээ...... Улмаар дараагын шатанд өрсөлдөх эрх авсан Сувдын Туул маань 290 оноо авч 24 -т оржээ....
Мөн энэ тэмцээнд Монголын эмэгтэй багийн харваа оролцож эхний шатандаа 3626 оноо авч 15 улсаас 12 -т орж дараагын шатанд орсон боловч хагас шигшээд 912 оноогоор хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна.....
Харин 1992 оны Барселона -гын Олимпоос дүрэм дахин өөрчлөгдөж одооны дүрэмтэй болсон бөгөөд энэ нь эхлээд байрлал тогтоох урьдчилсан харваа тогтоогоод тэндээс оноолтоор тамирчинтайгаа халз үзэлцдэг болсон юм... Энэ удаад Монголын баг ганц эмэгтэй тамирчин илгээсэн бөгөөд Жаргалын Отгон байрлал тогтооход 1270 онж 17 -д эрэмблэгдсэн бөгөөд эхний даваандаа Солонгосын тамирчин Чо Ёон Хеонг -д 111 - 109 өөр ялагдаж байлаа..... Чо Ёон Хеонг тэр Олимпод нутаг нэг тамирчинаа сөхрүүлж Олимпын аварга болсон түүхтэй.....
1996 оны Атланта -гын Олимпод Жаргалын Отгон дахин оролцож 630 оноогоор 44 -т эрэмблэгдэж Оросын Рита Галиновскаяа -д эхний харваанд 150-150 аар тэнцэж нэмэлт харваанд 10 - 6 аар ялагдаж байв....
2008 оноос онооны системд өөрчлөлт орсон байна.....
Үүнээс хойш Сидней, Афин, Бээжин хэмээх гурван том Олимпод тамирчинаа явуулж чадаагүй бол 2012 оны Лондонгын Олимпод эрэгтэй Жанцангын Гантөгс байрлал тогтоох уралдаанд 669 онож 19 -т бичигдсэн бөгөөд эхний шатандаа Энэтхэгийн тамирчин Рахул Банержее -д 6 -0 -оор ялагдсан байна.....Эмэгтэйд Бишиндээгийн Урантунгалаг 652 онож 18 -д бичигдэж улмаар эхний шатанд Афины Олимпын хүрэл медалт Английн харваач Алисон Уэйллимсоныг таван үед 7-3 оор илүүрхэж, улмаар Америкийн Женнифер Ничолс -ыг 5 үед мөн 6-4 -ээр илүүрхсэн байна.... Харамсалтай нь Солонгосын Лее Сун Жин -д 6 - 0 оор ялагдаж юм....