Валентино Россигийн ээлжит түрүүӨнгөрсөн амралтын өдрүүдэд мотоциклын дэлхийн аваргын 7 дахь гараа Голландын Assen тойруулгад явагдлаа. Мото GP ангилалд Ямаха багийн нисгэгч Валентино Росси 26 тойргийг хамгийн хурдан буюу 42 минут 14.611 секундэд туулж энэ оны гурав дахь түрүүгээ хүртсэн байна. Тэрээр өмнө нь Испани, Каталоны гран прид магнайлаад байсан юм. Ийнхүү Росси 131 оноотой болж дэлхийн аваргыг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний араас нэхэж яваа Хорхе Лорензо энэ гараанд бага зэрэг азгүйтэж ялагчаас 5 секундын хойно орсноор 126 оноотой болсон байна. Ер нь Голландын гараа Ямаха багийнханд ээлтэй байсан гэж хэлж болно. Тус багийн Колин Эдвардс, Жеймс Тоузлэнд нар 4 , 6-р байранд орж багтаа 23 оноог багтаа нэмэрлэсэн юм. Эсрэгээрээ Хонда багийнхны хувьд энэ өдөр тун азгүй байлаа. Тэдний багийн хоёр шилдэг нисгэгч болох Дани Педроза, Андрэй Довизиоси нар уралдааны үеэр осолдож тэмцээнээс хасагдсан юм. Сонирхуулахад Валентина Росси энэ гараанд түрүүлснээр карьерийн 100 дахь ялалтаа байгуулсан аж. Тэрээр BBC Sport-д өгсөн ярилцагадаа ”Маш их баяртай байна. Үнэхээр сайхан уралдаан боллоо. Лорензог ялахад хэцүү байх болно гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ өнөөдөр манай багийнхан үнэхээр сайн ажиллаа” гэжээ. 250 куб см-н ангилалд Хонда багийн Хироши Аяома, 125 куб см-н ангилалд Априлиа багийн Серхио Гадеа нар тус тус түрүүлсэн байна.
Голландын Гран-при Мото GP
1 Росси (Итали) Ямаха 42 мин 14.611 сек
2 Лорензо (Испани) Ямаха 42:19.979
3 Стөүнер (Австрали) Дукати 42:37.724
4 Эдвардс (АНУ) Ямаха 42:43.725
5 Вермеулен (Австрали) Сузуки 42:48.216
6 Тоузлэнд(Их Британи) Ямаха 42:53.958
7 Де Пунье (Франц) Хонда 42:54.154
8 Элиас (Испани) Хонда 42:54.385
9 Хайден (АНУ) Дукати 42:54.434
10 Капиросси (Итали) Сузуки 42:55.284
11 де Алжелис (RSM) Хонда 43:00.621
12 Меландри (Итали ) Кавасаки 43:12.388
13 Гибернау (Испани) Дукати 43:19.977
14 Канепа (ИталиЯп) Дукати 43:24.508
15 Такахаши (Япон) Хонда 43:24.541
Мото GP явц
1 Росси (Итали) 131 points
2 Лорензо (Испани) 126
3 Стөүнер (Австрали) 122
4 Дизийоси (Итали) 69
5 Педроза (Испани) 67
= Эдвардс (АНУ) 67
7 Капиросси (Итали) 55
8 Меландри (Итали) 54
9 Вермеулен (Австрали) 53
10 Де Пунье (Франц) 51