Монголын спортын хєгжлийн тєлєє бvхнээ зориулна
БНХАУ-ын иргэн Сvv-Еэ нь Монголын спортын хєгжлийн тєлєє єєрийн хувь нэмрээ оруулж буй гадаадын цєєхєн хvмvvсийн нэг. Тvvнийг МАМСХ-ны 40 жилийн ой, Монгол Улсад мотоциклийн спорт хєгжсєний 50 жилийн ойн хvндэтгэлийн арга хэмжээнд оролцож байхад нь цєєн хором ярилцлаа.
-Та хэзээнээс Монголын мото спортынхонтой нєхєрлєв?
-Миний хувьд 1979 оноос БХТН-т мотоциклийн спортоор хичээллэн уралдаж эхэлсэн. Энэ vеэс л МАМСХ-той нєхєрлєж явна.
-Таныг Монголын спортынхон андахгvй юм билээ. Олон ч тамирчдад тус дэм болж байсан гэж дууллаа?
-Тийм ээ. Би 1983 оноос БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж амьдарч байгаа. Бээжинд “City hotel Beijing” гээд зочид буудал ажиллуулдаг л даа. Тэгээд Бээжинд ирсэн тамирчид болон монголчууддаа чадах ядахаараа л тусалдаг юм. Манай зочид буудалд тамирчид болон тэмцээн vзэх гэсэн олон монголчууд ирдэг. Тэдгээр хvмvvст ямар нэгэн байдлаар туслахыг л боддог юм.
-Монгол Улсад мотоциклийн спорт хєгжєєд даруй 50 жилийн хугацаа єнгєрчээ. Та ямар бодолтой байна?
-Намайг МАМСХ ойн арга хэмжээндээ урьсан. Сэтгэл хєдлєєд их сайхан байна. Манай мото спортын тамирчид Азийн ямарваа нэгэн тэмцээн уралдаанд оролцохоор болвол Бээжингээр дайрдаг л даа. Тэдэндээ туслаад л явж байна. Тэгэхдээ би дан ганц мото спортынхонд л тусалдаг юм биш, бусад спортынхонд ч бас тусалж дэмжиж байгаа.
-Таныг “Макао-2005” Зvvн Азийн IV наадамд оролцон медаль авсан тамирчдад хамгийн тvрvvн баяр хvргэсэн гэсэн?
-Тиймээ, тэд Зvvн Азийн наадамд оролцоод буцах замдаа манай зочид буудлаар нэг хоног саатсан юм. Миний хувьд Монголын тамирчдыг зочид буудалдаа 100 хувь vнэ тєлбєргvй байлгаж чадахгvй юмаа гэхэд хєнгєлєлттэй vнээр байлгахыг л боддог юм.
Манай буудлын яг дэргэд дэлхийд томд ордог “Ажилчны цэнгэлдэх” бий. Тэнд тэмцээн vзэхээр очсон монголчууд ч манайд саатдаг.
-Таныг хараад байхад монголчуудад их элэгтэй юм аа?
-Би Монголд тєрж єссєн болохоор монголчуудынхаа тєлєє л явна гэж боддог. Нэгэнт Монголын спорттой нєхєрлєсєн болохоор vvгээрээ л дуусна гэж бодож байгаа.
Зураг дээр: “Макао-2005”-ын медальтнуудыг хvлээж авах vеэр. Зvvн гар талд Сvv-Еэ.