by Marco » Sun Sep 27, 2009 4:12 pm
Сингапур нь экваторын бүсэд ойрхон орших 697,2 кв км талбайтай арал бөгөөд 2005 оны байдлаар 4,2 сая иргэнтэй гэж бүртгэгджээ.Үүнээс хүн амын 79 хувь нь хятад, 14 хувь нь малай, 8 хувь нь энэтхэг, 1,5 хувь нь бусад үндэстнүүд эзэлдэг гэнэ.Мөн гадаадаас ирж очин ажиллагсдын тоо 600,000 орчим байдаг аж.Сингапурын нийгмийн байдал нь барууны соёл иргэншил давамгайлсан ба азийн уламжлалт төрхөө агуулсан шинжтэй.
1819 онд “British East India” компанийн итгэмжит төлөөлөгч сэр “Thomas Stamford Raffles” гадаадаас Сингапурт анх оршин суух эрхийг авч байжээ.Тэр үед арал дээр ердөө 20 загасчны гэр бүл амьдардаг бөгөөд далайн дээрэмчдийн орогнодог газар байв.1824 онд “British East India” компани нь “Johor”- ын султанаас 60,000 доллараар мөн жилийн 24,000 долларын тэтгэлэг төлөн арлыг бүхэлд нь худалдан авчээ.Удалгүй Сингапурын газарзүйн байрлал нь хятад европыг холбох усан тээврийн замын чигт орших хэрэгцээтэй боомт болон үр ашиг нь хурдацтай нэмэгдэж эхэлсэн түүхтэй.Сингапур нь 1959 оноос өөрийгөө удирдах колони улс болж 1963 онд нэгдсэн хаант улсаас хараат бус болж тусгаар тогтонолоо зарлажээ.Сингапур нь парламентийн засаглалтай арчилсан улс бөгөөд өндөр хөгжилтэй азийн дөрвөн бар улсын нэг юм.
2008 онд Валенсиатай хамт хотын уралдаан болон нэмэгдсэн Сингапурт Формула-1 ийн анхны шөнийн уралдаан явагдсанаараа онцлогтой юм.Сингапурын Гран При нь Формула-1ийн уралдааны 67 дахь шинэ талбар болсон юм. “Marina Bay Street Circuit” замын урт нь 5.067метер бөгөөд 61 тойрог уралдах ёстой.Хөлбөмбөгийн стадионоос дөрөв дахин илүү гэрэлтүүлэгтэй уг зам өдөр шиг л гэрэлтэй ажээ.Формула-1ийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Сингапурын тойрог зам нь Валенсиа болон Монте Карло, Мельбурний уралдааны замуудтай төстэй шинжүүдийг агуулсан юм.Хотын доторхи уралдаан учраас хөдөлгүүрийн хүчийг бага шаардана.Араа богино хугацаанд хурдан солигдох болхоор моторын инженерүүд хөдөлгүүрийн эргэлтийн хугацаа их , эргэх тоог багатайгаар тохируулж байгаа гэнэ. Формула-1ийн хүлгүүд ”Anderson-Bridge” болон “ Marina-Bay-Bridge” гүүрээр уралдах нь шөнийн уралдааны гайхалтай үзвэрүүдийн нэг болно.2008 оны уралдаанаас хойш замын зарим хэсэгт засвар өөрчлөлтүүдийг хийжээ.Шүүмжилж байсан долгионтой замын асфальтийг шинээр тавьжээ.Зам , дугуйны барьцалдах нь бусад замуудтай харьцуулбал доогуур үзүүлэлтэй учир “Bridgestone” зөөлөн болон супер зөөлөн хольцтой дугуйг нийлүүлж байгаа юм байна.Анхны Сингапурын уралдааны таагүй түүхийг саяхан сөхөн тавьсаныг бүгд мэдэж байгаа билээ.Тэгсэн хэдий түрүүлсэн Фернандо Алонсо нь анхны ялагчаар түүхэнд үлдэж байгаа юм.
Формула-1 ийн уралдаан болох амралтын өдрүүдээр “F1 Rocks Singapore” уриан доор Сингапурын Fort-Canning-Park-д Beyonce, Black Eyed Peas, Chaka Khan, No Doubt болон бусад одуудын тоглолт болно. Хөтлөгч хийх ёстой Nicole Scherzinger-ийн оронд Lindsay Lohan хөтлөхөөр болж байгаа юм байна