by forzamilan » Fri Apr 03, 2015 12:27 pm
Энэхүү урт зайны гүйлтийн тѳрѳл нь эртний Грекээс гаралтай. Марафон (Μαραθών) гэдэг эртнээс байсан Грекийн нэгэн хот юм. Нэгэн Грекийн мэдээ тээгч цэрэг Марафоны Дайны үр дүнг дуулгах гэж Марафон хотоос Афин хүртэл ойролцоогоор 40 км гүйсэн гэж домогт ѳгүүлдэг. Pheidippides/Фейдипидийс (Φειδιππίδης) эсвэл Philippides/Филиппидийс гэх энэ цэрэг Афинд хүрч ирээд Марафоны Дайнд Грекүүд ялсаныг дуулгаад газар дээрээ нас барсан гэдэг.
Олимпийн наадмыг 19-р зууны сүүлээр сэргээн 1896 онд Грект орчин үеийн анхны Олимпийн наадмыг зохион байгуулсан бѳгѳѳд марафоны гүйлтийг анх удаа Олимпийн наадмын хѳтѳлбѳрт тусгаж ѳгсѳн байдаг. Зохих ёсоор анхны марафон гүйлтийг Грек хүн ялжээ. Спиридон Луис хэмээх ус тээгч 2:58:50 (2 цаг 58 минут 50 секунд) хугацаанд гүйлтээ дуусгажээ.
Tu Sei Tutta La Mia Vita