СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 28, 2014 11:19 am

Манайхан ч олдсон боломжийг алддаггүй л улс даа. Япончууд сайхан шударга юм. Монгол гээд Улаанаад тавьсан шигийг өгөхгүй байж болно шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Энэрэл » Tue Jan 28, 2014 11:29 am

Кисенесатод ийм болзол тавьсан болохоор бантсандаа ийм болзол тавьчихуу яав хэхэхэ :ногоон:
Какүрю маань тэгээд бэлтгэл нтрээ сайн базаагаад гол нь сэтгэл санааны бэлтгэлээ сайн хийгээд ирэх башёд сайн барилдах болтугай гэж!!
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Jan 28, 2014 11:30 am

Япон хүмүүс ч нэр төрөө бодно л доо... шудрага бус гэж хэлүүлж байсан дорвол гадаад аваргатай байхыг илүүд үзнэ л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Tue Jan 28, 2014 11:33 am

:eek: манайх шиг лаларын гарууд бишээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Jan 28, 2014 11:40 am

Нөгөө муу Монгуш билүү тува нөхөр нэг цагаан сараар ирж барилдахад ад үзсээр байгаад л явуулж билээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby crusader » Tue Jan 28, 2014 11:42 am

21Grams wrote:Давгаа зодог тайлахаасаа өмнөх сүүлийн 7 тэмцээнд 6 унасан л даа, Хакуход. Ер нь барахаа байгаад ирсэн. Нэмэлт барилдаан дээр бол давсан. Гэхдээ хүчээр зодог тайлуулаагүй байсан бол одоо энэ Харумагийн түрүүнүүдээс авна гээд бодоход рэкорд эвдэх шаанс бол байлаа.

Аса нэмэлт барилдаанууд дээрээ дандаа хакухог давсан шдээ. өөрөөр хэлбэл хамгийн шийдвэрлэх гол барилдаанд дандаа Аса илүү байдаг....хакухо чинь балиар барилдаан хийж л Асаг нэмэлт дээр хоёр давсан байх (нэгэнд нь татаж, нэгэнд нь тохойг нь хөшиж л хоёр давсан юм байна)
Тэрнээс нэмэлт барилдаанууд дээрээ Аса дандаа л хакухог элэглэдэг байсан шд...
энэ барилдааны харьцааг тооцохдоо нэмэлт барилдааныг оруулдаггүй...оруулбал Аса илүү байгаа шд..
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Jan 28, 2014 12:06 pm

хахаха... бүлт бүлт үсэрхиймаа... тэр 7-1 чинь нэмэлт барилдаан оруулсан тоо... ганц ялалтаа сүүлд нэмэлт барилдаан дээр авсан... хэхэ... тэгээд одоо заавал ингэж утга учиргүй дайрах хэрэг байна уу гар хөшиж ялсан чикшиг... Аса гар хөших мэхээр даваа авч байгаагүй юу хахаха... монгол хүний туйлшрамтгай зан гэжжж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Jan 28, 2014 12:09 pm

тэгээд нэмэлт барилдаан л чухал бусад нь хамаагүй гэнэ үү? хаха... Аса одоо за за плэй офф биш юм чинь уначий гэх хүн үү ккк
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Jan 28, 2014 12:14 pm

Даваа аварга Дагваа аваргатай зодог тайлдаг жилд нь ингэж барилдсан юм байна. 16 гэдэг нь нэмэлт барилдаан болтой.

он башё өдөр давсан мэх

09 Hatsu 15 Won Yoritaoshi
09 Hatsu 16 Lost Yorikiri
09 Haru 15 Won Yorikiri
09 Natsu 15 Won Yorikiri
09 Nagoya 15 Won Shitatenage
09 Aki 15 Won Yorikiri
09 Aki 16 Lost Sukuinage
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby surveyor » Tue Jan 28, 2014 1:17 pm

El Payaso wrote:хахаха... бүлт бүлт үсэрхиймаа... тэр 7-1 чинь нэмэлт барилдаан оруулсан тоо... ганц ялалтаа сүүлд нэмэлт барилдаан дээр авсан... хэхэ... тэгээд одоо заавал ингэж утга учиргүй дайрах хэрэг байна уу гар хөшиж ялсан чикшиг... Аса гар хөших мэхээр даваа авч байгаагүй юу хахаха... монгол хүний туйлшрамтгай зан гэжжж...

Энэ нэг Монгол хүний нэг тийм зан гэдэг үг гарчиж...
Би үнэндээ Дагваа аваргыг Хакухогоос илүү гэж боддог... Аварга гэдгийг зөвхөн мундаг барилддагаар нь үнэлдэггүй байхаа... Точайзума Кайо Кисеносато нар сайн бөх гэхдээ тэд аваргын хэмжээнийх биш /сэтгэлийн тэнхээ/ тиймдээ ч тэд аварга авч чадаагүй...
Харин Хакухо бол Дай Ёкозуна гэхдээ Дагваа аваргын тэр хүнд бэрх үеийг туулсан билүү...
Японууд шударга ард түмэн ч гэсэн ямар ч **н** хүн нэг гадаад нөхөр гарч ирээд гаруудыг дэвжээн дээр нь саваад тэднээр нь шал арчаад байвал янз бүрийн аргаар эрийг нь дарахыг бүр болохгүй бол зодог тайлуулахыг л бодно биздээ...
Би сая нэг Японы амнаас " Хакухо бол баатар, Аса бол зүгээр л хэн нэгэн" гэж хэлэхийг нь сонслоо...
Үнэндээ ийм шдээ... Би тэгэхэд хариуд нь "Хакухо бол Монголын хүчирхэг хүн, Аса бол Монголын бахархал баатар" гээд хэлцэн ккк...
ийм байхад бид Аса нь илүү Хакухо нь илүү гээд суух нь жаахан ичмээр санагдлаа...
Дагваа аварга бол Монголын Их аваргуудын Эхлэл цэг нь байсан
нум хэдий чинээ чанга байна
сум төдий чинээ хол тусна.
User avatar
surveyor
 
Posts: 537
Joined: Sun Feb 06, 2011 8:18 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nobun@g@ » Tue Jan 28, 2014 2:02 pm

El Payaso wrote:Унаж өгсөн өгөөгүй рекорд бол ойлгомжтой л доо... Би анх гарч ирж байхад нь л Асагас илүү аварга болно гэж боддог байлаа... үнэхээр л болсон л доо...


Энэ үгийг чинь Хакухог Японд очоод хэнд ч танигдаагүй байхад нь Кёкүшюзаны хэлж байсан үг дээ.
Угаасаа анх гарч ирж байхад нь бол бүгд л Асагаас илүү нтр гээгүй ч, ирээдүйн их аварга болно гэж байсан.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nobun@g@ » Tue Jan 28, 2014 2:12 pm

Барилдааны хувьд Хакухо Асагаас илүү болсон байсан. Мэдээж Аса байсан бол Хакухогоос илүү амжилт гаргаж чадахгүй байх.
Гэхдээ одоогийн түрүүнээс нь заримыг нь хуваалцана даа.
Надад бол энэ 2г харьцуулахаасаа илүү тухай тухайн үедээ л мундаг байснаар нь хардаг.

Гэхдээ Асаг бол биширмээр... Ер нь анхдагч байна гэдэг бол хэцүү.
Асаг гарч ирэхэд Сумогийн хөгжил бараг дээд түвшиндээ хүрсэн.Асаг ид байхад маш олон Озеки, Ёкозуна байсан.
Тэгээд сумогийн дэг жаяг, цол хоорондын үзэл нтр бол аймаар шд. Анх очсон нөхдөөс их олон залуучууд шантраад буцаж байсан.
Аса бол их шазруун, бэлтгэлийг мундаг хийдэг байсан. Өөрөө ч тэр ширүүн зантай, нөхдийг харцаараа буулгадаг байсан.
Ямар сайндаа зүгээр нэг нэвтрүүлэгт орчоод, Япончуудын хайртай Секивакег харцаараа дуудаж байсан. Нөгөөх нь хаа холоос ирж гар барьж нтр...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Tue Jan 28, 2014 2:14 pm



Энэ Ананд ямар сайн болцийм бэ. ёстой гайхлаа, үнэхээр мундаг болчиж. Хакухо-г илүүрхэх маягтай хаяж байна шүү. Ананд нөгөө 2-тойгоо бараг тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаам биш үү.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Jan 28, 2014 3:00 pm

хаха Сумогийн яриа жоохон гүнзгийрэхээр Аса вс Хакухо болоод энэ муу хоёр аваргыгаа хооронд "алалцуулчих" гээд байдын.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Tue Jan 28, 2014 4:48 pm

surveyor wrote:Дагваа аварга бол Монголын Их аваргуудын Эхлэл цэг нь байсан

Би уг нь хэн нэгэн илүү гэж хэлэх гээгүй... Би ч тэгэж ярих дургүй... Би зүгээр л бие хаа, ерөнхий зан харьектар /Аса ч арай шоучин санагддаг яг фокусэд биш/ энэ тэр талаасаа Хакухо илүү урт удаан хугацаанд амжилт гаргах хүн харин Аса бол барилдааны арга барил талаасаа энэ тэр Хакухо шиг урт удаан хугацаанд амжилт гаргаж чадхааргүй байсан л гэлээ... өөрөөр хэлбэл Өсхөө жишээ нь үейинхнээсээ илүү урт удаан хугацаанд сайн барилдаж байгаа шиг л гэж үзэж байгаа юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tdi » Tue Jan 28, 2014 4:57 pm

Барнаба wrote:


Энэ Ананд ямар сайн болцийм бэ. ёстой гайхлаа, үнэхээр мундаг болчиж. Хакухо-г илүүрхэх маягтай хаяж байна шүү. Ананд нөгөө 2-тойгоо бараг тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаам биш үү.


Ананд гэхдээ сайн залуу. Анх эндээс Сумогийн холбоонд захиа бичиж байгаад явсан гэдэг бил үү?
Даруухан, хүндэлмээр залуу шүү
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 28, 2014 4:58 pm

Цэвэр хичээл зүтгэл дээ. удам, танил тал нтр гээд байх юмгүй. өөрөө хүсэж өөрөө хөөцөлдөөл явцан гэжугаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Jan 28, 2014 7:16 pm

Сүмогийн холбооныхон шударга байна. Кисэносатод тавьсан стандартаа Какүрюүд адилхан тавьж байна.

Даваажаргал vs Дагвадорж хэхэ. Цэвэр спорт талаасаа, хийсэн юүшо, нэг башо дахь ялалтын хувиар нь үзвэл, Хакүхо илүү. Хүмүүст үзүүлсэн сэтгэдэлээрээ монголд бол Дагвадорж илүү, японд бол Даваажаргал илүү. Хувь хүний зүгээс хэн нь илүү вэ гэж үзэх нь тухайн хүний хэрэг.
Харин тэр Аса-д өрсөлдөгч илүү их байсан уу Хакүход илүү байсан уу гэдэг талаар бол нэлээд маргаж болох асуудал.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby rednasca » Tue Jan 28, 2014 7:38 pm

Ананд бөхийн удамгүй юм уу?...
Ёкозуна болзол сонсоод байж байх өдөр ирнэ гэж огт бодож байсангүй...
Мундаг болжээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Jan 28, 2014 9:24 pm

crusader wrote:хүүхдүүд нь Монголоор ярьж чаддаггүй гэсэн шд. Угаасаа Япондоо ээж дээрээ өсч байгаа, Монголд ирдэггүй юм чинь.
хүүхдүүдээс нь хөтлөгч юм асуусан чинь нөгөөдүүл нь Монгол хэл мэдэхгүй өөдөөс нь японоор яриад тиймэрхүү эвгүй байдалд орохоосоо ичээд гэртээ оруулаагүй биз. удахгүй тэгээд хакухо японы иргэн болох биздээ :sleep:



Иргэншилээ солилооо л гэх юм, аваргын удам тасарлаа, удмын сан үгүйрлээ л гэх юм. Тэглээ гээд хэнд хамаатай юм? Чамд уу, надад уу? Наадах чинь хувь хүний асуудал болхоос чи бидний асуудал биш. Чи Хакүхо гэдэг хүнийг төрүүлсэн эцэг эх нь биш, эсвэл чиний хүчээр ёкозүна болчихоод байгаа юм биш. Өөрийнхөө чадлаар зүтгээд өдий өндөрлөгт хүрлээ, өдий дайнд хүрхэд нь юу ч нэмэрлээгүй байж, яахаараа тэр хүнийг хэрхэн амьдрахыг заах хэмжээний эрх мэдлийг өөртөө өгч зүрхэлдэг байнаа.

Хэрвээ Хакүхо өнөөдөр япон яваагүй, зутруухан явсан бол чи бас аваргын хүү гэдэг утгаар нь харж үзэх байсан уу? Архичин болчихоод гудамжинд тасарчихсан, бөөлжис, шороо, хогтой хутгалдаад хэвтэж байсан бол чи гэрт нь хүргээд өгөх байсан уу? Бараг өдөр бүр шахам тиймэрхүү хүмүүстэй чи ч би ч таарч л байна. Тэглээ гээд надад лавдаг амьдралдаа нэг согтуу хүнийг гэрт нь хүргэж өгчих сэтгэл байсангүй. Яагаад гэвэл би тэр хүнийг танихгуй, тэр хүн миний амьдралд шууд нөлөөлөөгүй учраас тэр. Шударгаар хэлхэд тийм л байна. Тэр хэвтэж байсан хүн нь хэн ч байсан хамаагүй, бүр Хакүхо ч байсан хамаагүй тэгнэ. Угаасаа үндсэн хуулиа бодсон ч гэсэн, адилхан монгол хүн гэдгээ бодсон ч тэр, тэгэж хэвтээ аз муутай нэгэн хэн байх нь хамаагүй шд. Хүмүүсийн үнэмлэхүй хувь нь надтай адилхан байдалтай л өнгөрнө. Амьдралд угаас тиймэрхүү жишээнүүд олон байнав Бөхийн сэдэв учраас бөх хүний үр хүүхэдэд учирсан адил жишээг дурдаж, амны билэггүй юм оруулаад, бас талийгаачдын ясыг өндөлзүүлээд яахав. Харин өөр нэг жишээ оруулая. Монгол улсыг тусгаар тогтносон, өдий дайны улс болход, чи бид хоёрыг тусгаар монгол улсын иргэн гэдгийг бардам хэлж явах нөхцөл үүсэхэд Мөнхбат, Баянмөнх аваргуудыг нийлүүлсэнээс хэд дахин илүү жинтэй хувь нэмэр оруулсан, Самбуу гуайн хүү Сүрэнжав байна. 90-ээд онд Сүрэнжав гуайг гундуухан явхад нь хүмүүс харж үзсэн билүү? Үгүй шүү дээ, тэглээ гээд туслаагүй хүмүүсийг буруутгасан юм алга. Угаас ийм тохиолдолд бүгд нэгэн дуугаар, тэр хүний амьдралаан өөрөөн тийм байдалд аваачсан, хохь нь гэж хэлцгээнэ. Эцсийн эцэст хүн хэрхэн явах нь, үнэмлэхүй дийлэнхдээ тухайн хүний өөрөөс нь шалтгаалдаг амьдралын гашуун үнэн нь энэ юм хойно яахавдээ. Хакүхог ч энэ зүй тогтол тойрохгуй. Тийм байж, сайн яваад ирэнгүүт нь гэнэт, монгол аваргын хүү тэгэж амьдрах ёстой гэх мэтээр, монгол гэдгээр өөртөө хамаатуулан, зааж зөвлөж, хоёр нүүр гаргаад яахавдээ. Хүнийг хазайхад нь түшиж чадахгуйгээс хойш, ханайж байхад нь саймширах эрх надад л лав байхгуй. Ядаж энэ дээрээ, өөрөө өөрийнхөө өмнө шударга байя.

Нэгэнт ам нээвэл уушиг нээ гэж үг байдаг, асуудлыг жаал гүнзгийрүүлээд явуулая. Чи монгол хүний удмын санд, мэргэжилийн хэллэгээр бол genetic diversity-д үнэхээр санаа зовж явдаг бололтой. Буруутгах юу байх вэ, зөвөө зөв. Гэхдээн үг үйлдэл хоёр чинь хэр авцалддагийг мэдэхгүй юм. Өнөөдөр өнчин, эсвэл муу эцэг эхээс болоод гадаа гудамжинд дуу дуулж суугаа, ирээдүй нь бүрхэг хүүхдүүд зөндөө л байна. Энэ хүүхдүүд чинь ч гэсэн, монгол гэдэг улсын хүн амын удмын сангийн бас нэг хэсэг. Осгож, өвчин эндэгдэлд орж, эсвэл хятадын хүний наймааны зах зээлд борлогдоод цөөрч л яваа хүүхдүүд. Нэг тийм хүүхдийг үрчилж аваад хүний дайнд хүргэх талаар бодож байсан уу? Нэг нь бөхийн удамтай учраас хэрэгтэй, нөгөөх нь "нийгэмийн шааруудын" геныг тээж яваа болхоор хэрэггүй л гэж битгий хэлээрэй. Мейозоор яаж ч хуваарьлагдаж болдог генийн аллелууд өөр нэгэн тийм өвөрмөгц хуваарьтай таархаараан ямар ч гайхамшиг бас гутамшигийг бүтээж болдог юм. Тэгээд ч монгол улс дан ганц бөхийн улс биш, цэвэрлэгч хүнд ч гэсэн бидний өдий дайтай яваад оруулсан хувь нэмэр асар их байдаг юм шүү. Эсвэл гадны эрдэм шинжилгээний хүрээлэн, компаниудад ажиллаж хамаг залуу насаа өнгөрөөж байгаа нарийн мэргэжилийн чадалтай залуусыг монголд нь ажиллуулчих нөхцөл бий болгох талаар бодолцсон уу? Үндэсний хэмжээний эмгэнэл ярьмаар байгаа бол, аваргын удам японтой гэрлэх биш харин 40 битон өргөөд дийлчих тэнхэлгүй зузаан линз зүүсэн, номын гаруудын сүрэг та бидэнд мэдэгддэггүйгээс биш, хэдэн мянгаараа гадагш гарч байгаа асуудал шүү. Надад бол хоёрдахийг нь үүсгэчих чадал, эхнийхийг хүн болгочих зориг, тэвчээр хамгийн гол нь сэтгэл алга. Тэгсэн мөртлөө, гадаад хүнтэй суулаа, гадаадад амьдарлаа энэ тэр гэж хүний хувь заяаг геномтой нь цуг дур мэдэн өмчлөх нь ичгэвтэр санагдах юмдаа. Нөгөө талаас гэхдээ хэрэв чамд эхний параграфан дээрх миний чадахгуйг хийчих хоншоор, энэ параграфан дээрхи бүгдийг хийчих сэтгэл, чадал байдаг бол надад чиний хэлсэн зүйлд, унтууцах юм алга, хэлсэнийхээ ард эзэн болж чаддаг хүнийг хүндлэхээс яахав. Харин чадахгуй бол тэгээд ойлгомжтой....

Үнэнийг хэлхэд бид бүгд ялгаатай чадвартай төрж, ялгаатай замаар явцгааж байгаа бодгалиуд. Ашиг сонирхол давхцвал нэгдэж нягтарч, нэгнээ гэдэг, зөрчилдвөл монгол япон хамаагүй дайснаа хэмээн үзэж "туйпуудчихдаг" болхоос биш, үнэндээ бүгд өөр өөрсдийн замаа харж амьдарцгааж байгаа. Хажуугийн замаар яваа хүн бол хэн ч биш шүү дээ. Хэн нэгэний амьдралд нэмэр болчихож чаддаггүй юмаа гэхэд нэрмээс боличхгуйхэн, шударга амьдарвал дээр санагдах юмдаа.
Last edited by Nok on Fri Jun 13, 2014 9:26 pm, edited 1 time in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Wed Jan 29, 2014 10:31 am

:eek:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bibby » Wed Jan 29, 2014 10:45 am

:eek:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Wed Jan 29, 2014 11:08 am

:eek: , Тэр хүний Япон хүнтэй суусан нь бидэнд ямар хамаа байхав, хувь хүний сонголт юм даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Wed Jan 29, 2014 5:53 pm

Сайхан хэлжээ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby zoba » Wed Feb 05, 2014 3:34 pm

Токитэнкү А.Хүчитбаатар Японы иргэн болжээ.
http://sport.news.mn/content/169703.shtml
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron