СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Mar 09, 2010 10:51 pm

Саяхан мэргэжлийн сүмод шинээр хүч үзэх сонирхолтой хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг Осака хотын Тэноожи дүүрэг дэх цагдаагийн эмнэлэгт болжээ.

Үзлэгт нийт 52 хүүхэд сүмод орох саналаа өгч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас өндөр, биеийн жингээрээ шаардлага хангахгүй дөрвөн хүүхэд комиссын үзлэгээр хасагдаж, 48 хүүхэд тэнцсэн байна.

Монгол улсын иргэн Баатархүүгийн Төртүвшин энэ үзлэгт тэнцэн Нишинусэки дэвжээнд орж, Монгол сүмочдийн тоо 30-д хүрчээ.

Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байгаад бөх болохоор япон орныг зорьсон аж.

Баатархүүгийн Төртүвшин 1992 оны долдугаар сарын 19-нд төрсөн бөгөөд 185 см өндөртэй юм байна.
Image

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat Apr 03, 2010 5:19 pm

Баруто озэки цолтой боллоо

Мэргэжлийн сумо бөхийн хару башё өндөрлөсний дараа уламжлал ёсоор сумогийн холбооны Банцукэгийн зөвлөл өчигдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцлээ. Хурлаас өнгөрөгч гуравдугаар сарын башёд амжилттай барилдаж, 14 давсан сэкиваки Барутод озэки цол олгох шийдвэр гаргажээ Тиймээс одоогоос зургаан жилийн өмнө Япон мэргэжлийн сумо бөхөд хөл тавьж байсан эстони залуу 36 башёд хүч үзсэний дараагаар ирэх тавдугаар сарын башёгоос эхлэн озэки цолтой барилдах боллоо.

Б.Бат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:16 pm

92 оных юм байж ямар аймар хөгшин царайтай гар вэ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Apr 04, 2010 3:44 pm

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 100 башё барилдсан амжилтыг үзүүлсэн озэки Кайод Японы Ерөнхий сайд нэрэмжит шагналаа гардуулахаар болжээ. 1988 онд их сүмод хөл тавьсан ахмад озэки барилдсан башёгийнхоо тоогоор рекорд тогтоосны зэрэгцээ макүүчи дэх ялалтын тоогоор түүхэнд хоёрдугаарт ороод байгаа билээ. Одоо тэр ес ялахад л мэргэжлийн сүмод 1000 даваа авсан хоёр дахь хүнээр (Чиёнофүжи 1045 ялсан) тодрох ба үүнээс дээд зиндаанд 823 ялсан нь тэргүүлэх үзүүлэлт юм. Японы Засгийн газрын тэргүүнээс шагнал гардах болсноо сонссон Кайо “Хэдийгээр ийм
удаан хугацаанд барилдаж, шинэ рекорд тогтоосон ч үзүүлсэн амжилтаа тийм ч хангалттай гэж боддоггүй юм. Ерөнхий сайд амжилтыг минь үнэлсэнд баяртай байна.
Одоо нас ахиад хэтийн амжилтыг харахаа больсон. Бага багаар зорилго тавиад түүнийгээ биелүүлээд явах нь сэтгэл санаанд ч дэмтэй юм” хэмээн ярьжээ. Өнгөрөгч оны сүүлчийн тэмцээнд Кайог дээд зиндаанд 98 дахь башёдоо барилдан өмнөх рекордын эзэн Такамиямаг давахад нь “Майничи” сонины газраас тусгай шагнал гардуулж байсан юм.

"ТЦ" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Apr 15, 2010 11:56 pm

Хакухогийн нэрэмжит тэмцээн болно

“Болор Луу” продакшн, Монголын сумо бөхийн холбоо, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай хамтран “Ирээдүйн аваргууд” өсвөрийн сумочдын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.



Наадмын зорилго:

Наадам нь монгол бөхчүүдийн залгамж халаа, олимп дэлхийн дэвжээнд монгол улсынхаа нэрийг цуурайтуулах бөхчүүдийг тодруулан гаргах зорилгоор “Ирээдүйн аваргууд эндээс тодорно” уриан дор зохион байгуулагдана. Наадамд амжилттай оролцсон хүүхдүүдэд сүмо бөхийн хүүхдийн цол олгож наадмыг жил бүр уламжлал болгон явуулна.

Наадмыг зохион байгуулагчид:

Их наадмыг санаачлан 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Болор Луу” продакшн, Монголын Сүмо Бөхийн холбоо болон наадмыг өөрийн нэрэмжит болгон явуулж, түрүүлсэн 3 хүүхдийг Япон улсад аялуулах Ёкозүна Хакухо Даваажаргал, тус наадмыг үзэгчдийн хүртээл болгохоор “Эх орон” телевиз тус тус хамтран ажиллаж байна.

Тэмцээний үргэлжлэх хугацаа:

Ёкозүна Хакухогийн нэрэмжит “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн наадмын бүртгэл 4-р сарын 15-наас эхлэн 3 долоо хоногийн хугацаанд явагдана. Тэмцээнийг 2010 оны 5-р сарын 08-аас 6-р сарын 01 хүртэл 4 долоо хоногийн турш зохион байгуулна.

Тэмцээний журам:

“Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн их наадам нь 9-11 нас, 12-13 нас, 14-16 насны ангиллаар явагдана. Наадам нь урьдчилсан тэмцээн, шигшээ тэмцээн гэсэн хоёр шаттайгаар зохион байгуулагдана. Наадмын шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг хүүхдүүдийн барилдаан тойргийн журмаар зохион байгуулагдана. Их наадамд амжилттай барилдсан хүүхдүүдэд хүүхдийн сүмо бөхийн цол олгоно. Цолыг олгох шалгуур нь барилдааны амжилт байна.

Ёкозүна: 100%-ийн амжилт /15 даваа/
Озэки: 95%- ийн амжилт /14 даваа/
Сэкивакэ: 85%-аас 95% хүртэл /12-13 даваа/
Комүсүби: 70%-аас 85% /10-11 даваа/

Тэмцээний шагналын сан

Нийтдээ 12 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд оролцогч хүүхэд бүрт тухайн наадмыг өөрийн нэрэмжит болгон явуулж байгаа сүмочийн дурсгалын гарын хээ, ил захидал болон ивээн тэтгэгчийн бэлгийг дурсгана.


Урьдчилсан барилдаан: Тэмцээнд оролцсон бүх хүүхдэд ивээн тэтгэгчийн шагнал өгнө. Урьдчилсан барилдаанд шалгарсан хүүхдүүдэд дараах шагналыг олгоно:

1-р байр: Алтан медаль 50,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
2-р байр: Мөнгөн медаль 30,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
3-р байр: Хүрэл медаль 20,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
3-р байр: Хүрэл медаль 20,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх

Шигшээ тэмцээн: Шигшээ тэмцээнд шалгаран оролцсон 48 хүүхэд сүмочийн дурсгалын зүйлээр шагнуулна. /плакат, сүмогийн календарь гэх мэт/ Шигшээ тэмцээнд амжилттай барилдаж, наадмын медальт байранд шалгарсан хүүхдүүдэд насны ангилал бүрт дараах шагналыг олгоно:
1-р байр: Алтан медаль, Японд аялах эрх
2-р байр: Мөнгөн медаль 150,000 төгрөг
3-р байр: Хүрэл медаль 100,000 төгрөг
3-р байр: Хүрэл медаль 100,000 төгрөг
Шигшээ тэмцээнийг ОУ-ын хүүхдийн баярын өдөр болох 6-р сарын 1 нд Сүхбаатарын талбай дээр зохион явуулж, Хүүхдийн сүмогийн цол, шигшээд барилдсан хүүхдүүдийн шагналыг Ёкозүна Хакүхо өөрийн биеэр ирж гардуулах юм.

Тусгай шагнал: Наадмын тэмцээний турш Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран ажиллаж, дайчин гарамгай барилдсан 10 хүүхдийг шалгаруулж, тусгай шагналуудыг олгоно.
· Ёкозүна Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Шилдэг бөхийн шагнал”
· Ёкозүна Асашёорюү Дагвадоржийн нэрэмжит “Шилдэг бөхийн шагнал”
· Озеки Ама Бямбадоржийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”
· Кёкүшюзан Батбаярын нэрэмжит “Уран барилдааны шагнал”
· Кёкүтэнхо Цэвэгнямын нэрэмжит “Гарамгай барилдааны шагнал”
· Какүрюү Анандын нэрэмжит “Гарамгай барилдааны шагнал”
· Асасэкирюү Дашнямын нэрэмжит “Техниктэй бөхийн шагнал”
· Токитэнкү Хүчитбаатарын нэрэмжит “Техниктэй бөхийн шагнал”
· Тамаваши Мөнх-Оргил нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”
· Хакуба Өнөржаргал нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”
· Моконами Базарсад нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”

“Шилдэг бөхийн шагнал”-д ахлах болон бага насны хоёр хүүхдийг шалгаруулж тус бүр 50,000 төгрөгийн шагналыг өгнө. Бусад тусгай шагналуудыг 30,000 төгрөг дагалдана. Тусгай шагналуудыг сүмо бөхчүүд /эцэг эх/ өөрсдийн гарын бэлгийн хамт гардуулна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu May 27, 2010 4:15 pm

Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд харьяалагддаг хоёр ч дэвжээний эзнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн дээгүүр зиндааны гишүүдэд тэмцээний тасалбар өгч, тоглолт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Энэ хэрэг бараг тогтоогдсон тул тэдгээр эздэд зохих арга хэмжээ авах болно гэж Японы цагдаагийн газрын төлөөлөгчид болон Сумогийн холбооны албаны хүмүүс мэдэгдлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Нагоя хотод болсон башёгийн дээд зиндааны барилдааныг “Кодокай” хэмээх гэмт бүлэглэлийн олон арван гишүүд үзэгчдийн эхний эгнээнд сууж үзсэн тухай Айчигийн цагдаагийн газар анх мэдээлсэн юм. Уг нь эхний эгнээний суудлуудыг ихэвчлэн Японы сумогийн холбоонд нэлээд хэмжээний мөнгөн хандив өгсөн дэмжигчдэд олгодог юм.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор дэвжээний эздийг цагдаагийн газраас байцааж байгаа бөгөөд “Сумогийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүс зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй холбогдох юм гэж бид огтхон ч төсөөлж байгаагүй” хэмээн цагдаагийн албаны зарим хүмүүс ярьсан байна. Гэмт бүлэглэлүүдэд тасалбар өгсөн дэвжээний эздийг Японы цагдаагийн газар нийтэд зарлаагүй ч тэдний нэг нь 40 настай, нөгөө нь 64 настай болохыг мэдэгдсэн байна. Харин Сумогийн холбооны зүгээс “Кодокай” бүлэглэлийн гишүүд билетийг өөр хүмүүсээр дамжуулж авсан бололтой, билет өгсөн хүмүүст болон энэ хэрэгт холбогдсон хоёр дэвжээний эзэнд сахилгын арга хэмжээ авах болно” гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.

“Кодокай” хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд энэ оны нэгдүгээр сард “Риогоку Кокугикан”-д болсон тэмцээнийг үзсэн талаар Токиогийн цагдаагийн газар мөн мэдэгдэж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтад ойр эх сурвалж “Гэмт бүлэглэлийнхэн хоёр ч удаа сумо үзэхдээ хамгийн урд эгнээнд суухыг оролдож байсан. Ингэснээр шоронд байгаа бүлэглэлийнхээ бусад гишүүд болон тэр дундаа Японы хамгийн том гэмт бүлэглэлийн толгойлогч Ямагучи-гумид телевизээр дамжуулан бараагаа харуулах гэж оролдсон бололтой” хэмээн ярьсныг “Associated Press” агентлаг дамжуулсан байна.

Т.Бадрах

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu May 27, 2010 4:16 pm

Токио хотын Кокугикан ордонд өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн хамгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанд озэки Кайотоой барилдаж, гэмтлээ сэдрээсэн Болгарын озэки Котоошю барилдааны дараа шууд эмнэлэгт хүргэгдэн, улмаар даваа гаригт өвдөгний хагалгаанд орсон байна. Эмч, мэргэжилтнүүд озэки 3-4 дөрвөн долоо хоногийн хугацаанд бүрэн эдгэнэ хэмээн таамаглаж байна.
Ийнхүү озэки Котоошю энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Болгарт болох Европ тивийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд зочноор оролцох байсан нь талаар өнгөрлөө.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat May 29, 2010 11:04 pm

Японы сумогийн холбооны захиралуудын зөвлөл Кисэ дэвжээг хаах шийдвэр гаргалаа. Уг дэвжээг толгойлж байсан экс маэгашира Хигоноумийн багшийн зэрэглэлийг хоёроор буулган шийтгэжээ.
Өнгөсөн жилийн долдугаар сард Японы шоронгийн ажилтнууд хоригдлууд нь сумо их үзэх болсонд гайхжээ. Удалгүй хоригдлууд нь барилдаанаас илүүтэйгээр тогтмол телевизийн дунанд өртөх “тамари-сэки” гэх зочдын суудалд суугаа хүмүүсийг харж байгааг тэд тогтоосон байна. Нагоя хотын цагдаагийн газар тэр мэдээний дагуу шалгаад Аити мужийн спортын ордны дэвжээний хажуугийн суудалд “Ямагути-гуми” гэх якудзагийн бүлгийн боссууд суугаад шоронгийн нөхдүүдээ дэлгэцнээс мэнд “хүргэх” болсоныг тогтоосон байна. Дотоодын шалгалтаар гэмт хэргийн боссуудад 40 настай аякота Кисэ урилгын тасалбар явуулж байсаныг бас тогтоожээ. Ингээд сумогийн холбоо уг дэвжээг хааж тэндхийн 30 орчим бөх, дэвжээний болон хажуугийн шүүгч хоёр хүнийг Дэваноуми дэвжээний мэдлийн сургуулиудад хувиарласан байна. Дэвжээний дэргэдэх тасалбар тараах ажиллагааг улам хатуу хянах боллоо.
Мөн энэ хуралдаан дээр озеки Котомицукийг дуудан байцаасан байна. Тэрээр сониноор гарсан бооцоот тоглоомд оролцдог гэх мэдээллийг худал гэж мэдүүлжээ.

ньюс.мн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby attilla » Fri Jun 11, 2010 4:44 pm

энэ спорт ч одоо нээх сонин санагдахаа болиж дээ 2 аврага маани өрсөлдөөд гоё байсансан
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Chinbaa » Sun Jun 27, 2010 12:05 pm

Манай Дагваа ч яг гоё үед зодгоо тайлжээ.
Хорин хэдэн сумочид бэйсбалл-н тоглолт бооцоотой үзсэн хэрэгт холбогдоод, тэр бооцоог зохион байгуулсан нөхдүүд ни якуза нар болж таараад, 7н сарийн башо болохуу үгүй юу дээрээ тулаад байна.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Mon Jun 28, 2010 6:27 am

Хүмүүс Дэлхийн аврага руу анхаарлал нь хандаад Сүмoг тоохгүй байх шиг бна. Бэйсбoлийн тэмцээнийг боцоотой үзсэн гээд Котомитукигийн дэвжээ хагaдах дээрээ тулаад бна. Мөн дээрх явдалд оролтсон сүмoгийн тоо 40 давж гарч бна. Нагоя башё болохгүй болж байх шиг бна.

сая мэдээгээр дээрх явдалыг шалгасан шалгалтын комисс Котомицүки, Гоэдoo, зэрэг макүүчигаас 7, жюрогоос 5, Макушитагаас доош 3 бөхийг хөөхөөх санал тависан бна. Өнөөдөр өдөр сүмoгийн холбоо яралтай хурал хийж эцэсийн шийдвэрийг гаргах сурагтай.
Монгол бөхчүүд маань хол байгаасай.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Mon Jun 28, 2010 7:22 am

Угаасаа Асаг яваад сумо сонирхол Монголчуудын дунд илт буурсан шдээ.... Би л гэхэд зөвхөн Аса аваргынхаа барилдааныг үзэх гэж өглөө босож сумо сайт орж үздэг байлаа......

За тэр яахав, япончууд өөрснөө ариухан амьтан шиг шаах гэсэн чинь баригдаад одоо бүр болих, тарах дээрээ тулчихсан явж байна шд...... Эдний дэргэд Асагын хүн цохисон асуудал бол мөн ч жижигхэн зүйл дээ..... Чааваас гаднаа гяланцаг дотроо паланцаг байсан юм бол яаах гэж ганц алтаа жийчихсэн юм дээ, огт ойлгох ч юм алга даа.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Chinbaa » Mon Jun 28, 2010 4:36 pm

Харин ч манай Аса нэр төртэй сайхан зодог тайлсаан. Яадийн нэг муу гарийг цохиол биз. Харин ч энэ хэд шиг ядаргаатай юманд ороогүй ни яамай. Өнөөдрийн мэдээгээр ирэх сарийн башо болхоор болж байх шиг байна. Тэхдээ маш хатуу нөхцөлтэйгээр гэж байлээ. Яг ямар нөхцөл гэдгийг ни хэлээгүй. Мэдээж нэр холбогдсон нөхдүүд бүгд хөөгдөх байхаа даа. Энэ японий цагдаа нар тэр якуза нараа яаж ч чадахгүйн байж, нэр холбогдсон энгийн гаруудийг л аймар шийтгэхийн.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Mon Jun 28, 2010 8:49 pm

Ямарч байсан 5нд банцүкэ, тэгээд журам ёсоороо башё явах юм шиг бна.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bayara » Tue Jun 29, 2010 12:07 pm

Котомицүки сумогоос хөөгдсөн шиг байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Jun 30, 2010 7:35 am

aapyyl wrote:сая мэдээгээр дээрх явдалыг шалгасан шалгалтын комисс Котомицүки, Гоэдoo, зэрэг макүүчигаас 7, жюрогоос 5, Макушитагаас доош 3 бөхийг хөөхөөх санал тависан бна. Өнөөдөр өдөр сүмoгийн холбоо яралтай хурал хийж эцэсийн шийдвэрийг гаргах сурагтай.
Монгол бөхчүүд маань хол байгаасай.


Котомицукигийн зам ч шуудрах шиг боллоо. Гоэйдог ядах юм байгаам одоо хархаас. Хэрвээ бас хөөвөл монголчуудад нэгийг бодогдуулахаар юм болох нь дээ. Котомицуки хамгийн залуу, бас амжилттай барилдаж байсан япон озэки, гоэйдо дороос гарч ирж байгаа японууд дотроос хамгийн ирээдүйтэй залуу бөх. Тухайн хүн хаанаас гаралтай, хэн байх нь чухал биш дүрэм зөрчсөн үгүй эсэх нь чухал гэдэг талаар.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat Jul 03, 2010 12:57 pm

За хэргүүд ар араасаа мандаж байна даа.
Котомицүки тэргүүтэй нөхдүүдийн бэйсбол тоглосны шуугиан намжаагүй байхад зарим бөхчүүд мөрийтэй тоглосон гэх юм.
Тухайлбал сумогийн холбооны ерөнхийлөгч Мусашигава их аварга Чиёонофүжи,Хакухо зэрэг нөхдүүд мөрийтэй тоглосон тогтоогдсон байна.
Мөн NHK сумог дамжуулахгүй бололтой.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Miro Klose » Sat Jul 03, 2010 1:02 pm

Гол нь цаад асуудал нь якуза нараас мөнгө авдагт байгаам л даа тэр нь илэрчихээд хүнд байдалд орчихлоо тэр муруй тавидагууд нь дандаа язука нар нөхдүүд мөнгөө алдчихаад өгөөгүй унжсан юм уу даа энийг нь якуза нар зүгээр хараад явуулахгүй нь мэдээж Котомицукийг дарамталаад эхэлсэн юм шиг байгаан харин энэ том аваргуудын муруйтай тоглосон гэдэг бол нээх асуудал босохгүй биз.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Jul 05, 2010 10:30 am

Котомицүки сумогоос зодог тайллаа.
Бас сумогийн холбооны ерөнхийлөгч Мусашигава ояаката ажлаа Мүраяма Хироши гэж хүнд ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Таканахано ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд байгаам байна.
Мөн мөрийтэй тоглосон гэх Хакухо тэргүүтэй бөхчүүд албан ёсоор уучлалт гуйсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Jul 07, 2010 10:44 am

Энэ сарын башё ямар ч байсан болохоор л болсон байна.
ЭнЭйчКэй гаргахгүй гэнэ.Учир нь үзэгчид гаргахгүй байхыг хүссэн гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby slo mo jones » Wed Jul 07, 2010 11:04 am

шал балай юм, одоо олон нийтэд цацагдаж мэдэгдсэн нь л энэ болохоос энэ заваарсан юмнууд нь гэнэт энэ сар гарч ирж байгаан биш өмнө нь харилцаа холбоотой мэр сэр байж л байсан байж таараа. АСА аварга байдаг байхад түүнийг л яахнуу гээд энэ чурчакуудынхаа юу хийж яаж явааг анхаардаггүй байсан юмуу хаашаа юм. котомицүки озэки зодог тайлж байгаа бол нэлээн сонин л юм болох нь дээ. тэр гоиедо нтр ч гэсэн хөөх арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Jul 07, 2010 11:07 am

Ямар ч байсан одоогоор хөөгдсөн юм бол байхгүй юм шиг байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Jul 08, 2010 10:23 am

Энэ сумод чинь янз янзын юм их болох нь ээ.
Түрүүлсэн бөхөд олгодог эзэн хааны цом болон ерөнхий сайдын цом олгохооргүй болж байх шиг байна.
Бас сумогийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хийж байгаа Мүраяма Хирошиг заналхийлсэн гэх.
Цагдаагийхан дэвжээнүүдийг шалгаж эхэлсэн гэх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Shaggy » Fri Jul 09, 2010 3:21 pm

Энэ НХК сумо шууд гаргахаа болисон гэнээ....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Chinbaa » Fri Jul 09, 2010 6:01 pm

Одоо манай АСА аварга, та нарийн тэр дэг журам ёс жудаг чин хаана байна гэж хэлээд нэг гал дээр тос нэмдэггүй юм байхдаа.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron