СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Жавхлан » Sun Dec 02, 2007 6:32 pm

Image

Дагваа минь одоо сайхан барилдаарай. Байхгүй хойгуур нь сумо давсгүй хоол шиг л байлаа. Үнэхээр түүний орон зай их байжээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby enkuna » Sun Dec 02, 2007 6:50 pm

Сайхан мэдээ байна... сайн барилдаарай
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby rednasca » Mon Dec 03, 2007 10:27 am

....Sumo currently has only two grand champions. The other, Hakuho, is also from Mongolia.
энийг уншсан чинь их гоё санагдаж байна.....:eek::???::beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Barcik » Mon Dec 03, 2007 11:28 am

Асашёoрюvгийн тухай 2004 онд хийгдсэн телэвизийн нэвтрvvлэг. Уг нь их сонирхолтой л юм, япон хэлтэй нэг нь vзээрэй. Япон хэлгvй байсан ч ер нь зарим нэг юм нь сонирхолтой. Бэлтгэл хийж байгаа эд нар нь...

Part 1 http://www.youtube.com/watch?v=kjhp1OypUNQ
Part 2 http://www.youtube.com/watch?v=-EO9tmsJ ... re=related
Part 3 http://www.youtube.com/watch?v=IqcGP1Dx ... re=related
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby 21Grams » Mon Dec 03, 2007 8:39 pm

Ter sumod anh ochood beltgel hiij baigaa. Bas Hakuhog usdej baigaa ene ter sonirholtoi yum aa.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Bibby » Sat Dec 15, 2007 9:31 pm

Ивакияма гэрлэхээр шийдлээ

Image

Экс комусуби 31 настай Ивакияма эхнэрээрээ 22 настай Марико гэдэг бүсгүйг сонгожээ. Баатар эр, үзэсгэлэнт бүсгүй хоёр гурван жилийн өмнө танилцсан аж. Тэр үед охин "аварга биетэн"-тэй зургаа авахуулахыг хүссэн гэнэ. Залуу хосууд гэрлэлтээ жилийн өмнө бүртгүүлсэн ч хуримаа ирэх жилийн дөрөвдүгээр сард хийхээр болсон байна. Хосуудын 10 насны зөрөө сумогийн ертөнцөд ховор тохиолдол гэнэ.


news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Жавхлан » Sat Dec 15, 2007 10:01 pm

Энэ нээрээ царай муутай нөхөр шүү. Араатан ба үзэгслэнт бүсгүй гэдэг нэр өгмөөр санагдлаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby enkuna » Sat Dec 15, 2007 10:19 pm

Жавхлан, Тэр хүүхдэлдэйн кино шууд санаад орлоо кк
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby 21Grams » Sun Dec 16, 2007 3:32 am

Uzesgelentei geh ni ch haashaa yum, nyalh nogoo zulgaatsan baina sh d.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Жавхлан » Sun Dec 16, 2007 4:45 am

Ивакиямад үзэсгэлэнтэй гэсэн хэхэ
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby orangeman » Sun Dec 16, 2007 7:28 am

Яг мантуу шиг царайтай гардаа
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Barcik » Sun Dec 16, 2007 7:33 am

Ивакиямад баяр хvргэе!

Та хэд одоо юундаа атаархаад байгаан... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Жавхлан » Sun Dec 16, 2007 7:41 am

Дээд зиндааны хамгийн царай муутай гарын юунд нь атаархах вэ дээ :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sun Dec 23, 2007 5:24 pm

Кёкүтэнзан сүмочийн амьдралаа үдлээ

Image
Өнгөрөгч ням гаригт (XII.16) Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд Монголын анхны сүмочдын нэг Кёкүтэнзан Б.Энхбат сүмочийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Данпацү-шики буюу “сэвлэг үргээх” ёслолд түүний гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд болон Асашёорюү, Хакүхо аваргууд тэргүүтэй япон, монгол сүмочид, улс төр, соёл урлаг, бизнесийн хүрээний 300 гаруй хүн оролцов.

Түүнийг монгол бөхчүүд мэргэжлийн сүмод ноёлох эх үндсийг тавьсан гавьяатан хэмээн үеийн нөхөд, хойчийг залгамжлагчид нь үнэлдэг билээ. Мөн их сүмод хөл тавьж буй нутгийн дүү нараа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүртэл асран хүмүүжүүлдгээрээ олонд танигдсан ачтан юм.
Сүмочдын дунд биеэр жижигт тооцогдох тэрбээр барилдах хугацаандаа тоймгүй олон удаа гэмтэж бэртсэн ч нэг ч тэмцээн, барилдаан өнжиж үзээгүй. Монголчууд сүмогоор зодоглож эхлэх үеэс л хийсэн мэхийг нь нэрлэж чадахгүй, эцэст нь нэр томъёондоо засвар, нэмэлт оруулсныг бид мэднэ.

Тэрхүү шинэ мэхийг Кёкүтэнзан хамгийн түрүүнд хийж, түүхийн анхдагч болж байв. Хэдий жюүрёо, макүүчид дэвшиж, цол хүртэж чадаагүй ч монголчуудын ахиц, дэвшилд дорвитой хувь нэмэр оруулсан гавьяатай Б.Энхбат ийнхүү их сүмотой салах ёс гүйцэтгэв. Тэрбээр ойрын жилүүдэд гэр бүлийн хамт Герман улсад амьдрах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх оны хоёрдугаар сард анхны үрийн зулайг үнэрлэх гэнэ.


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Bibby » Wed Jan 02, 2008 12:21 am

Сумогийн ертөнцийн онцлох 10 үйл явдлыг нэрлэжээ


Сумо бөхийн мэдээ, мэдээллийг дагнан хүргэдэг Оросын http://www.japan-sumo.ru сайт Мэргэжлийн сумо бөхийн хүрээний энэ оны онцлох 10 үйл явдлыг нэрлэжээ. Энэ жагсаалтын нэгдүгээрт их аварга Д.Дагвадоржийн гурван сар гэрийн хорионд байх шийтгэл хүлээснийг онцолсон байна.

Асашёорюүгийн шийтгэл
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү энэ жилийн сүүлийн улиралд барилдах эрхээ хасуулж, гурван сар гэрийн хорионд байх, хоёр башёд барилдахгүй байх шийтгэл хүлээсэн нь энэ жилийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Эх орондоо очихдоо санаандгүй байдлаар хөлбөмбөг тоглосон Асашёорюүд Сумо бөхийн холбоо хатуухан шийтгэл оногдуулсан нь Асашёорюүг төдийгүй сумо сонирхогчдыг цочирдуулсан явдал болсон юм. Их аварга энэ шийтгэлийг давж өнгөрүүлсэн бөгөөд тэрээр төрөлх нутагтаа очиж, гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа өнгөрсөн оны сүүлчээр Японд эргэн очсон юм.

Токицүказэ дэвжээний залуу бөх амь үрэгдэв
“Токицүказэ” дэвжээний ояката өөрийн дэвжээний залуу бөхийн амь насанд хүрсэн нь сумогийн ертөнцөд гарсан бас нэгэн дуулиан байв. Зургадугаарт сард гарсан энэ хэргийн улмаас 17 настай хүү нас барсан бөгөөд багш нь түүний толгой руу төмөр саваагаар цохисны учир тэрээр амь насаа алдсан юм.

Хакухогийн мандан бадрал
Гуравдугаар сарын 30-нд Цагаан гарьд ёкозуна цолны эзэн боллоо. Тэрээр 22 настайдаа ёкозуна цол хүртэж, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга болсон сумо бөхийн түүхэнд бичигдэх том амжилт байв. Хакухо өөрийн нутгийн ах болох Асашёорюүг шийтгэл хүлээн, барилдалгүй өнжсөн хоёр башёд түрүүлж чадсан нь Монголчуудыг ихэд баярлуулсан юм.

Котомицүкигийн тэсрэлт
Долдугаар сарын 31-нд Садогатакэ дэвжээний бөх Котомицүки озэки цол хүртсэн нь Япончуудын магнайг тэнийлгэв. Товчхондоо бол озэки Котомицүки энэ жилийн сүүлийн улиралд хувь хүнийхээ болон Япон сумочдын дунд жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм.


Гоедо дээд зиндаанд дэвшлээ
21 настай япон залуу есдүгээр сарын Аки башёд шуугиан тарьж чадлаа. Макүүчин зиндаанд шинээр дэвшин орж ирсэн тэрээр өсөх ирээдүйтэй бөх болохоо нотолж, аваргуудтай маш сайн барилдсан нь олны таашаал хүртсэн юм.


Эдгээр таван онцлох үйл явдлаас гадна озэки Точиазумагийн хүлээлт буюу түүнийг энэ жил аварга боломжоо алдсан тухай, мөн озэки Кайо, Чиётайкай нарын тогтоосон шинэ дээд амжилт, Мэргэжлийн сумо бөхийн 53 дахь их аварга Китазакура таалал төгсөн явдал, Кёкүтэнхо Р.Цэвэгням машин жолоодсоноос болж, Нацу башёд барилдалгүй өнжиж, жюүрёо зиндаанд бууж барилдсан зэрэг үйл явдлыг http://www.japan-sumo.ru сумогийн ертөнцийн 2007 оны онцлох 10 үйл явдалд багтаажээ.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Nomer 7 » Fri Jan 04, 2008 7:29 pm

Za za saihan saihan ih awarga maani irlee butsaj odoo ehnii sard turuuleh heregtei tegwel ch manai hunii ner butsaal sergeel saihan bolool irne ee

Odoo ch uzuulj uguh bh daa
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Fri Jan 04, 2008 9:24 pm

Sumo news

Хакүхо оны шилдэг сүмоч
Японы “Хоочи шимбүн” сонины газраас 50 дахь жилдээ оны шилдэг сүмочийг нэрлэлээ. 2007 онд зургаан башёгийн дөрөвт нь түрүүлсэн залуу ёкозүна Хакүход санал нэгтэйгээр энэхүү шагналыг олгохоор болов. Одоогоор таван түрүү аваад буй Хакүхо энэ мэдээг сонсоод “Ирэх жил 10 дахь цомоо гардаж, өөрийн үеийг бүтээмээр байна” хэмээн өгүүлжээ. Мөн оны гарамгай бөхөөр сүүлийн хоёр тэмцээнд 10 ялж, тус бүрт нь Хакүхог давсан Ама тодорсон бол дайчин бөхөөр шинэ озэки Котомицүки, техниктэй бөхөөр сэкивакэ Аминишики нарыг нэрлэлээ. Шагналыг Хацү башёгийн эхний өдөр (I.13) гардуулах ажээ.

Китаноүми: Хүнд, урт жил байлаа
Арванхоёрдугаар сарын 28-нд Японы сүмогийн холбооны тэргүүн Китаноүми жилийн ажлаа дүгнэж, тайлангаа тавив. Тэрбээр энэ үеэр “Оны эхэнд л найраа гээд шуугиан гарсан. Тэгээд шинэ сүмочийн үхэл, аваргын шийтгэл гээд дуулиан тасарсангүй. Үнэхээр урьд урьдынхаас урт мэт хүндхэн жил өнгөрлөө. Муу бүхэн үүгээр эцэслэж ирэх онд сайн сайхан мэдээллээр олныг баярлуулахсан” хэмээн ярьжээ.

Асашёорюү Окинавад шинэ оныг угтав
Монголдоо ирэх гээд Сүмогийн холбоо болон багшаасаа хориглосон үг сонссон ёкозүна Асашёорюү Японы өмнөд хязгаар Окинавад шинэ оныг угтжээ. Нутагтаа харьж чадахгүй нь тодорхой болсны дараа тэрбээр “Хоккайдод очиж халуун рашаанд орж шинэ жилийн баяраа тэмдэглэнэ” гэж байсан ч эсрэгээр өмнөд зүгийг зорьсон байна.

Дараалсан ялагдлаа зогсооно
Озэки Котомицүки шинэ цол авснаасаа хойш ёкозүна Асашёорюүтай Хацү башёд анх удаа барилдана. Тэрбээр Хөх лууд 27 дараалан ялагдаад байгаа бөгөөд нэгдүгээр сарын тэмцээний гол зорилго нь энэ хар цувралаа таслах гэнэ. “Озэки болчихлоо, эрэмбэ ойртсон, өөрөөр үзнэ” хэмээн ярьсан Котомицүки Кюүшюү башёгийн дараа мэс засалд орсны улмаас 143 кг болтол турсан ч одоо эргээд 153 кг хүрчээ.

Нэрт төлөгчийн барьсан бэлэг
Японы нэртэй үзмэрч Хосоки Казүко их аварга Асашёорюүд гоёлын кэшё маваши бэлэглэжээ. Их аваргыг шийтгэл аван нутагтаа эмчилгээ хийлгэж байх үед хэд хэдэн удаа биечлэн уулзаж, заавар зөвлөгөө өгч байсан гэх тэрбээр арлын оронд мэрэг, төлгөөрөө алдартай нэгэн аж. Ёкозүна Асашёорюү Казүко-саны бэлэглэсэн кэшё мавашиг Хацү башёгийн үеэр хэрэглэхээ амласан байна.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Bibby » Sat Jan 05, 2008 9:16 pm

Асашёорюү Хакухотой хамтарсан бэлтгэл хийнэ

Image

Окинава мужид хэд хоног амраад буцаж ирснийхээ дараа их аварга Д.Дагвадорж шинэ оны анхны бэлтгэлдээ орлоо. Тэрээр өөрийн Такасаго дэвжээнд хийсэн бэлтгэлийн үеэр экс сэкиваки Асасэкирюүтэй 17 барилдаж, 14-т нь ялсан байна. Өөр нэг шинэ мэдээлэл хүргэхэд, Мэргэжлийн сумо бөхийн холбоо энэ сарын 8-ны өдөр Токиогийн ”Кокугикан” ордонд хоёр ёкозунаг албан ёсны хамтарсан бэлтгэл хийлгэхээр болсон байна. Энэ бэлтгэлд сүүлийн хоёр башёд шийтгэлийн улмаас барилдаж чадаагүй Асашёорюү, түүний оролцоогүй хоёр башёд түрүүлсэн ёкозуна Хакухо нар оролцох нь мэдээж юм. Аваргуудын хамтарсан бэлтгэлийг сумо бөхийн холбооны бүх удирдлагууд хүрэлцэн ирж, сонирхох аж. Дашрамд сонирхуулахад, сумо бөхийн холбоо энэхүү албан ёсны хамтарсан бэлтгэлийг жилд гурван удаа зохион байгуулдаг ажээ.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby otgoo99 » Fri Jan 11, 2008 2:18 am

Bibby wrote:Асашёорюү Хакухотой хамтарсан бэлтгэл хийнэ

Image

Окинава мужид хэд хоног амраад буцаж ирснийхээ дараа их аварга Д.Дагвадорж шинэ оны анхны бэлтгэлдээ орлоо. Тэрээр өөрийн Такасаго дэвжээнд хийсэн бэлтгэлийн үеэр экс сэкиваки Асасэкирюүтэй 17 барилдаж, 14-т нь ялсан байна. Өөр нэг шинэ мэдээлэл хүргэхэд, Мэргэжлийн сумо бөхийн холбоо энэ сарын 8-ны өдөр Токиогийн ”Кокугикан” ордонд хоёр ёкозунаг албан ёсны хамтарсан бэлтгэл хийлгэхээр болсон байна. Энэ бэлтгэлд сүүлийн хоёр башёд шийтгэлийн улмаас барилдаж чадаагүй Асашёорюү, түүний оролцоогүй хоёр башёд түрүүлсэн ёкозуна Хакухо нар оролцох нь мэдээж юм. Аваргуудын хамтарсан бэлтгэлийг сумо бөхийн холбооны бүх удирдлагууд хүрэлцэн ирж, сонирхох аж. Дашрамд сонирхуулахад, сумо бөхийн холбоо энэхүү албан ёсны хамтарсан бэлтгэлийг жилд гурван удаа зохион байгуулдаг ажээ.

news.mn

Аса -н цээж унэн илуу юум бнаа. Хако дийлэхгуй юум бна тэгэхдээ Даваажаргалын хєл аймаар харагддаг тээ
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Postby Bibby » Wed Jan 23, 2008 4:29 pm

Японоос 100 гаруй сумочид Улаанбаатарт ирж барилдана

Энэ оны наймдугаар сард манай улсын нийслэлд "Монгол башё" тойргийн барилдааныг зохион байгуулах болжээ. Уг арга хэмжээг зохион байгуулагч Ёшихико Кобаяши өчигдөр манай УИХ-ын даргатай уулзахдаа энэ тухай мэдэгджээ. Энэ барилдаан нь Бөхийн өргөөнд гурван өдөр болох бөгөөд сумогийн дээд зиндааны бөхчүүд оролцох юм байна. УИХ-ын дарга Д.Лүндээжанцан барилдааныг манай улсад зохион байгуулах болсонд талархаад, амжилттай болоход төрийн болон төрийн бус байгууллага идэвхтэй оролцох ёстой гэж үзэж байгаагаа хэлжээ. Энэ тэмцээн нь зөвхөн сумо төдийгүй Японы зан үйл, соёл заншилыг сурталчлах учраас чухал ач холбогдолтой юм байна.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Жавхлан » Wed Feb 06, 2008 1:16 am

Точиазүма үсээ авахуулав
Хоёрдугаар сарын 2-нд "Рёогокү Кокүгикан" ордонд озэки Точиазүмагийн зодогтайлах ёслол буюу данпацүшики боллоо. Энэ ёслолд ордон дүүрэн үзэгч (10 мянга) цуглажээ. Урлаг соёл, улс төр, спортын төлөөлөгчид урилгаар ёслолд оролцож, Точиазүмагийн үсэнд хайч хүргэжээ. Түүнтэй нэг бус удаа Эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн ёкозүна Асашеорюү үсийг нь хөндөхөд Точиазүма нулимс дуслуулан сууж байв. Ёслолын дараа тэрбээр "Ваканохана, Таканохана нартай гар зөрүүлж явсан минь хамгийн дурсгалтай үе. Одоо олон сайн шавь бэлтгэн гаргаж, өөрийн хүрээгүй амжилтдаа хүргэхийн төлөө хөдөлмөрлөнө" хэмээн ярьжээ.

Китаноүми дахин сонгогдлоо
Энэ сарын эхний өдөр Японы сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит сонгуульт хурал боллоо. Тус хурлаар Китаноүмиг санал нэгтэйгээр улирааснаар тэрбээр дөрөв дэхээ энэ албанд сонгогдов. Энэ шийдвэрийг гаргахад Гүйцэтгэх зөвлөлийнхөн ердөө гурван минут зарцуулжээ. Китаноүмитэй домогт аварга, шүүгчдийн зөвлөлийн дарга Чиёнофүжи өрсөлдсөн ч дэмжлэг хүлээсэнгүй.

Аваргын дэвжээний ахмад сүмоч
Их сүмод барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь "Такасаго" дэвжээний Ичиноя байсан. 47 настай тэрбээр өнгөрсөн оны сүүлийн башёд зодог тайлсан бөгөөд хоёрдугаар сарын 2-нд үс авахуулах ёслолоо хийлээ. Үүнд ёкозүна Асашёорюү тэргүүтэй зочид оролцож, ахмад бөхөд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Ичиноягийн гэр бүлийг батлах ёслол болжээ. Тэрбээр ярилцлага авахаар ирсэн сурвалжлагч бүсгүйтэй танилцаж, улмаар үерхэх болсон байна


gogo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bibby » Sat Apr 12, 2008 5:47 pm

Фүтэно гэрлэнэ
Экс комосуби Фүтэно үзэсгэлэнтэй бүсгүй Сатитай гэрлэхээр болжээ. 27 настай хүчтэн, эмнэлэгийн сувилагч хоёр сумочдын Монголд үзүүлэх тоглолт хийгээд буцаж ирсний дараа наймдугаар сарын 31-нд хуримлах гэнэ. Сүйт бүсгүй нь бөх нөхрийнхөө хоолны дэглэм, биеийн эрүүл мэндийг нь анхаарч байхаар амласан бөгөөд Фүтэно өөрөө цолтой бөхчүүдийн эгнээнд орон эхнэрээ баярлуулах гэнэ. Энэ хаврын башед Фүтэно маэгаширагийн зүүн жигүүрийн 10-т бичигдсэн байлаа.

Энэ үеэр сумочид хаврын үзүүлэх тоглолтоо дуусгаж байна. Йокосуга хотноо болсон 16 хүчит бөхийн барилдаанд ёкозуно Хакухо тэргүүлжээ. Төгсгөлийн барилдаанд тэрээр озеки Котомицукийг давжээ.

Image

Image

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bibby » Thu Apr 17, 2008 8:33 pm

Сумогийн дээд зиндааны 120 бөх Монголд ирэхээр болжээ

Image

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос ирсэн төлөөлөгч Кобаяаши Ёшихико болон “Аса” сангийн дэд тэргүүн Д.Сумъяабазар нар ирэх наймдугаар сард болох “Монгол башё”-гийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр “Монгол башё” буюу сумогийн тойргийн барилдаан ирэх наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд болохоор хугацааны хувьд эцэслэн тогтсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү тойргийн барилдааныг Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны тойргийн барилдаан зохион байгуулах ажлын хэсэг болон Монголын талын ажлын хэсэг хамтран зохион байгуулах юм байна. Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны бөхчүүд болох ёкозуна Д.Дагвадорж, Хакухо, озэки Кайо, Чиётайкай нарын тэргүүтэй дээд зиндааны 120 сумоч хүрэлцэн ирэх “Монгол башё”-гийн албан ёсны барилдаан наймдугаар сарын 27-29-нд болох аж. Харин бөхчүүд буюу Японы хэвлэл, мэдээллийнхэн нийлсэн 190 гаруй зочид наймдугаар сарын 25-ны шөнө Монголд ирэх бөгөөд 26-нд “Монгол башё”-гийн нээлтийн ажиллагааг зохион байгуулах аж. Одоогийн байдлаар тойргийн барилдааныг зохион байгуулах газраар Төв цэнгэлдэх хүрээлэн, Бөхийн өргөө, Улсын цирк гэсэн гурван байгууллагын аль нэгийг сонгохоор ярилцаж байгаа юм байна. Харин нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь тодорхой болжээ.

Гадаадын улс орнуудад болж буй тойргийн барилдаанд зөвхөн дээд зиндааны бөхчүүдийг оролцуулдаг ч Сумо бөхийн холбоо энэ удаа доод зиндаанд барилдаж буй Монголын бөхчүүдийг бүгдийг нь оролцуулахаар шийдсэн байгаа аж. Тасалбарын үнийн хувьд одоогийн байдлаар хараахан тогтоогоогүй байгаа тухай албаны хүмүүс мэдээллээ. Ямартай ч Бээжингийн олимпийн дараахан болох Мэргэжлийн сумо бөхийн тойргийн барилдаан буюу “Монгол башё”-гийн үеэр дээд зиндааны 100 гаруй бөх хийгээд Монголын бүх сумочид, олон орны хэвлэл, мэдээллийнхэн, жуулчин, гийчид гээд наймдугаар сар монголчууд бидний хувьд зочин, гийчнээр бялхсан сар байх бололтой.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bibby » Thu May 22, 2008 9:32 pm

өө ерөөсөө харахгүй яваад бсан Котошью түрүүлхээр болцийм биш үү бараг өнөөдөр Хакухог давчиж , өчдөр national geo-р сумогийн үзүүлэх тоглолт гарчийнаа , тэгсэн чинь харин хамгийн сүүлд Аса-г сумогийн 1500 жилийн түүхэнд анх удаа торгуулсан аварга гээ л их муухай гарж бхийн :sad:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Fri May 23, 2008 11:10 am

котоушью сайн блээ! асашёрюуг давсан бас хакухог! одоо хакуход найдвар бгаа! ама аминишкид котоушью унавал найдвар бий! харин дагваад маань бхгүй болцон! яджийхад чиютайкайд уначхимаа :sad:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron