gremlin wrote:10 гаруй жилийн өмнө бүх сувгаар шахуу л сумо гардаг байж. Албан газрууд бүгд л сумо үзэж байдаг байж билээ. Одоо бас тийм биш болжээ. Манайхан түрүүлсээр байгаад тоохоо больчихож, уйдчихаж. Тв-үүд ч гаргахаа байж.
Япончууд тэгээд байгалаасаа өгөгдөл муутай юм. Манайхан бол сайхан гарууд яг адилхан идэж уугаад, унтаад дээрээс нь илүү шоудаад байгаа байж л илүү шаагаад байхаар эрх биш япон хүн уур нь хүрч сэтгэлийн мухарт хар санаж л явдаг л байлгүй. Хэрэг байвал эзэн олдоно гэдэг шиг л хандчихлаа даа.
Энэ дээр л Монгол, Японы ялгаа харагдаад байгаа юм шүү дээ.
Хүн зодсон уу , ноцтой гэмтэл учруулсан уу, Аврага хүн мөн үү, Ес уламжлалаа дээдэлдэг спорт нь мөн үү. Ингээд л амархан шийдчихэж байгаа шдээ. Алдаа гаргасан л бол хариуцлага хүлээгээд харакири хийдэг филсофи той хүмүүс. Манайхан эзэгнээд ирэхээр хар санасан нтр бол 2-р зэргийн асуудал байх оо наадуулд чинь.
Манайхан бол түрүү жил олимпод муу оролцлоо гээд чөлөөтийн Аса, Сумьяа, Сүхбат нтр шиг толгой бөхийж уучлал гуйхыг уучлал гуйгаад хариуцлага хүлээчихлээ гээд бодоод байх шиг байгаан. Хариуцлага нтр нь хаана ч байгаан.
Ихэнх нь тэр муу Такановиа банди өөрөө л эхэлсэн юм байлаа шдээ нтр. Тэглээ гээд тархинд нь оёдол тавитал нь зодохыг зөв ч гээд байгаамуу хаашаа юм. Юмыг дандаа хэлбэр талаас нь хараад агуулга талаас нь ярихгүй нийтлэг юм ажиглагдаад байх юм.
Хэрэв Ама, Таканавиа монгол бөх барилддаг байгаад хэрэг гарсан бол Ама -н нэр хүнд суга өсөх байсан байх аа. Энд л манай нийгмийн эмэгнэл байгаа юм даа