СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby M.Bibby-10 » Mon May 28, 2007 9:43 pm

Барилдаан нилээн сайхан болсон.Миний хувьд аврага барилдаан хийхийн хувьд хийсэн харагдсан ч гэхдээ Хакуход даваа өгсөн юм шиг санагдаад л байгаа юм даа.Яахав дараа сарын барилдааныг л харж байя.Манайхан ч Хоёр их аврагатай болж байгаа нь сайхан л байна.Гэхдээ Хакуход тавьсан гурван болзолыг биелүүлсэн учир бараг Их аврага өгөх байлгүй дээ
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Thu May 31, 2007 2:24 pm

“Мэжи жингу” сvмд их аваргын ёслол болно

Даваа гаригт Японы мэргэжлийн сvмо бехийн Ёкозvногийн зєвлєл 10-хан минут хуралдаж, Хакухо М.Даваажаргалд ёкозvно цол олгох саналыг Сумо бєхийн холбоонд єргєн барилаа.
Ёконзvногийн зєвлєлд Японы нийгмийн нэр нелєє бvхий 12 хvн багтдаг бєгєєд тэд бvгд нэгэн дуугаар зєвшєєрсєн байна.
Єнєєдер Сумогийн холбооны Захирлуудын зєвлєл болон Банзукэ гаргах комиссын нэгдсэн хурлаар уг саналыг албан ёсны болгож баталгаажуулах аж. Vvний дараа тусгай элчийг Миягино дэвжээ рvv илгээж Хакvхог Японы мэргэж¬лийн сvмогийн 69 дэх их аварга болсныг зарлах гэнэ.
Пvрэв гаригт тvvний дэвжээнд ёкозvно цолтны зvvдэг цагаан будааны ишээр хийсэн олсыг бэлтгэнэ. Ингээд зургадугаар сарын 1-нд Японы шинто шашины гол шvтээний нэгТокиогийн "Мэжи жингу" сvмд Хакухо анх удаа их аваргын дохё дээр vйлддэг ёслолыг хийх аж.
Хакvхо ёкозvногийн ёслолын хоёр хэлбэр байдгаас багшийнхаа зєвлєснеєр XIX зууны дунд vед барилдаж байсан 11 дэх Ёкозvно Ширануигийн хэлбэрийг сонгон авчээ. Энэхvv хэлбэр нь Асашёорюv их аваргын хийсэн Унрюгээс арай илvv дэглэлттэй гэнэ.
Сvvлийн vед Ширануи хэлбэрээр ёслол vйлдсэн их аваргуудыг байнга азгvйдэл, уналтд агалдаж байгаа аж. Футахагуро ёкозvногийн нэр хvндийг унагасан зан авир гаргасан учир сvмогоос хєєгдсєн байна. Таманоуми амжилтгvй хагалгаанаас болж нас баржээ. Асахифvжи их аварга болоод ганц л тэмцээнд тvрvvлсэн бол Ваканохано III нэгч тэмцээнд тvрvvлээгvй. Гэвч энэ бvхнийг Хакvхо vл тоон багшийнхаа зєвлємжийг дагахаар болжээ. Ёслол дээр Хакvхо Миягино дэвжээг vндэслэгч 43 дахь Ёкозvно Йосибаямагийн кишv мавашиг гардан авах аж.
Хакvхо Гавайн их аваргууд Акэбоно, Мусашимару, манай Асашёорюv нарын дараа ёкозvно цол хvртэж байгаа дєрєв дэх гадаадын бєх болж байна.

Нийгмийн толь
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu May 31, 2007 2:40 pm

Шинэ аваргын анхны ёслол маргааш болно


Хакухо Даваажаргал

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал одоогоос яг зургаан жил хагасын өмнө Японд хөл тавьжээ. “Залуухан ёкозүна Хакухо их аварга Д.Дагвадоржийн амжилтыг эвдэж эхэллээ” хэмээн арлын оронд шуугиж байна гэнэ.

Сонирхолтой нь, Асашёорюү 22 нас дөрвөн сартайдаа ёкозүна болсон бол Хакухо ах аваргаасаа хэдхэн сарын өмнө аварга цолд хүрчээ. Хөдөлмөрийн баатар аварга маань бэртэйгээ танилцаж, ач охиноо үнсэхээр арлын орныг зорихдоо эхнэр, хоёр охин, хүргэнээ дагуулсан гэсэн. Аваргын ач, аавдаа башёд түрүүлэх эрч хүч өгсөн бяцхан охиныг Д.Юрэнцоо, япон нэрийг нь Амиу гэдэг ажээ.

Японы сүмогийн холбооны банцүкэгийн зөвлөл өчигдөр хуралдаж, озэки Хакүход ёкозүна цол олгохыг 100 хувь дэмжлээ. Хоёр башё дараалан түрүүлж, Хакүход санаа зовох зүйл огт байсангүй. Тиймээс энэхүү хурал бэлгэдлийн төдий болж, ердөө арван минут үргэлжилжээ. Зөвлөлийн тогтоолыг биечлэн дуулгах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ошима, Касүгаяма ояката нар томилогдож, “Миягино” дэвжээнд очин Хакүход баярт мэдээг хэлсэн байна. Ошима багшийн хувьд Монголын сүмочдын амжилтын эхлэлийг тавьсан гавьяатан бөгөөд ийнхүү өөр нэг шижмээр манай оронтой, бөхчүүдтэй холбогдох боллоо.

Нацү башё өндөрлөхөөс өмнө аварга цолд хүрэх болзлоо хангасан учир Хакүхо гагцхүү уламжлалыг дагаж, шийдвэрээ сонсох өдрөө л хүлээж байсан биз ээ. Дээрх хоёр ояката зөвлөлийн шийдвэрийг уламжилсны дараа “Миягино” дэвжээ багтдаг “Тацүнами” ичимоны /гал/ макүшитагаас дооших 40 бөхөөр олс томох ажлыг эхлүүллээ.

Их аваргын дэвжээний ёслол буюу ёкозүна дохе-ириг маргааш Токиогийн Мэйжи сүмийн өмнө анх удаа хийж үзүүлэх ба тэрбээр Ширанүи ёслолыг хийхээ мэдэгдсэн билээ.

Эдогийн үеийн сүүлчээр их сүмогийн 10 дахь ёкозүна Үнрюү, 11 дэх ёкозүна Ширанүи нар нэгэн үед өрсөлдөж байсан бөгөөд аваргын дэвжээний ёслолыг өөр өөрийн онцлогоор тун үзүүштэй хийдэг байсан гэдэг. Үнрюү ёслол нь өдгөө ёкозүна Асашёорюүгийн гүйцэтгэж буй хөндлөн барьдаг арга. Мөн олсны зангилаа нь нэг нүдтэй байдаг аж. Харин ширанүи ёслол хийхдээ хоёр гараа өргөдөг бөгөөд олсыг хоёр цагаригтай болгож зангиддаг байна.

Ширанүи-катаг цөөн ёкозүна л сонгон хийдэг байжээ. Хамгийн сүүлд ах, дүү Така, Вакагийн ах Ваканохана энэхүү хэлбэрээр хийж байсан юм. Хакүхо ширанүиг сонгосон ес дэх ёкозүна. Олны дунд ширанүи-катаг сонгосон ёкозүна төдий л удаан барилддаггүй гэсэн ам дамжсан яриа, ойлголт бий. Цэл залуудаа өвчнөөр нас барсан Гаманоүми, оякататайгаа ам мурийн сүмог орхисон Фүтахагүро, ёкозүна болоод олон башё барилдаагүй Ваканохана нарын байдлаас ингэж дүгнэсэн байж болох. Харин Сүмогийн холбооны Ерөнхийлөгч Китаноүми “Хакүхо дөнгөж 22-той, хамгийн залуудаа аварга болсон хүмүүсийн нэг. Түүний өмнө олон олон жилийн барилдаан бий. Олонд хүндлэгдэж, хайр даасан аварга байхыг хүсье” хэмээжээ.

Аварга цолтны хэрэглэх бүх юм нь бусдаас онцгой байдаг бөгөөд дохё-ирид хэрэглэгдэх кэше маваши, сэлэм зэргээ захиалан хийлгэж буй аж. Түүний гоёлын маваши дээр япончуудын бахархал Фүжи-сан уул, сар дүрслэгдэх гэнэ. Гэвч анхны ёслол хийх өдөр энэ бүгд бэлэн болж амжихгүй учир Ёшибаяма аваргын хэрэглэж байсан мавашиг зүүхээр болжээ. Ёшибаяма аварга “Тацүнами” дэвжээнд 1950-иад онд барилдаж байсан ба зодог тайлсныхаа дараа эртний уламжлалт “Миягино” дэвжээг байгуулсан түүхтэй.

Хакүхогийн ёслолд дэвжээний анд Рюүо нь цюүхарии /шүүдэр арилгагч/ “Ажигава” дэвжээний Аминишики качимочи /сэлэм баригч/ хийх аж. Мэйжи сүмд ёсолсныхоо маргааш Хакүхо сүмод хөтөлсөн ачтан Кёкүшюүзан Д.Батбаярын үс хөндөх ёслол дээр мөн ёкозүна дохё-ириг хийх юм. Сонирхолтой нь тэрбээр энэ өдөр “Ошима”-гийн хоёр Кёкүг дагуулах гэнэ. Сүмогийн амьдралтай салах ёс гүйцэтгэх Кёкүшюүзан сэлэм барьж, Кёкүтэнхо “зам заах”-аар болжээ.

69 дэх ёкозүнагийн хувьд гадаадын байтугай япон ёкокүна нарт тэр бүр байдаггүй нэгэн чанар бий. Тэрбээр өмнөө тавьсан зорилгоо дөрвөн ханз бүхий үгээр буюу хэлц үгээр илэрхийлдэг. Озэки цол хүртээд “зэн шин зэн рёо” /Бүх бие, бүх сэтгэлээрээ/ гэсэн үгийг уриагаа болгосон. Харин одоо тэрбээр монгол, япон хүний аль алинд хялбар ойлгогдох “дөрвөн үсэгт үг” сонгох гээд толгойгоо гашилгаж буй бололтой. Түүнийг сүмод хөл тавьсан үеэс асран хүмүүжүүлж ирсэн Күмагатани ояката “Хакүхо эхнэртэйгээ ярьж, зөвлөж байж ямар үг сонгохоо шийднэ гэсэн. Саёко монгол хэл үзэж байгаа болохоор хүссэн үгийг олно байх аа” хэмээн ярьжээ.

Ийнхүү 2003 оны нэгдүгээр сард Асашёорюү аварга цол хүртсэнээс хойш дөрвөн жил, дөрвөн сарын дараа дараагийн ёкозүна мэндэллээ. “Миягино” дэвжээнээс 92 жилийн өмнө 1915 онд Оотори их сүмогийн 14 дэх ёкозүна болж байжээ.

З.Дүвчин зааны хүү жюүрёод дэвшлээ

Өчигдөр сүмогийн холбооноос Нагоя башёд цолтны эгнээнд багтан барилдах бөхчүүдийг зарлалаа. Үүнд макүшитагийн баруун жигүүрийн 1-ээс 4-3 амжилт үзүүлсэн Хошихикари Д.Лхагва багтжээ. Тэр улсын заан З.Дүвчингийн хүү юм. Тэрбээр 2000 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьсан ба зургаан жил хагасын хугацаанд сэкитори боллоо.

Өнөөдөр
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu May 31, 2007 2:44 pm

2 тєстэй мэдээ оруулчихжээ. :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Bibby » Thu May 31, 2007 3:55 pm

тиймүү :mrgreen: ... унших гэсэн залхуу хүрчлээ ... төстэйм бол богинохныг нь л уншчихаас ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Жавхлан » Fri Jun 01, 2007 7:33 am

Нэг ухаантай залуугийн сайхан ярилцлагыг тавьлаа. Заавал уншаарай :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jun 01, 2007 7:39 am

Рюүо: Сайхан найзуудынхаа ачаар амжилттай барилдаж явна

Image

Монголчууд бид сүмогийн амтанд орсоор арван хэдэн жилийг үджээ. Анх Монголынхоо гурвыг дэмжиж явсан бол одоо гучин хэдэн бөхчүүдээ нутаг нутгаараа талцан хувааж аваад дэмжин сууж байдаг гэхэд болно. Мэргэжлийн сүмогийн оргилд монгол аварга эзэгнэн сууж, хажууд нь бас нэгэн монгол аварга гарч ирж байна. Гэхдээ энэ удаа бид та бүхэнд аварга арслан заануудаас танилцуулах гэсэнгүй. Өнөөдрийн манай баатар бол Рюүо хэмээх Э.Санчирболд.
Хөл гар, хүзүү гээд л бараг бүх биедээ гэмтэл аван, өвчин хуучтай болж, сүмо барилдахаа боль гэж эмч нарт ятгуулж явсан залуу. Гэвч тэр мөрөөдлөө, хүслээ орхиогүй. Бусад бөх шиг сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрт гарч магтуулж сайшаалгасангүй, өөрөө өөртөө болж байна гээд л өөрийн замаар зүтгэсээр хичээсээр өдийг хүрсэн. Тавьсан зорилго, хүрэх оргилдоо гарахаар хичээж зүтгэсэн жирийн гэхэд хэт жирийн даруухан залуу. V сарын тэмцээнд дээд зиндаанд анх удаа барилдан, 50 хувийн амжилтаа үзүүлсэн Рюүотой уулзаж ярилцлаа.


-За юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлсэнд баяр хүргэе. Макүүчид барилдах ямар байна?
-Баярлалаа. Энэ сарын барилдаандаа сэтгэл хангалуун байгаа. Дээд зиндааныхныг хараад аймаар тасархай хүчтэй гэж боддог байсан. Яг өөрөө барилдаад үзэхээр боломжийн л юм байна лээ. Монголд зурагтаар гардгийг ч хэлэх үү, ордонд ч үзэгч ихтэй, жюүрёогоос огт өөр, барилдахад их урамтай сайхан байлаа. Дэвжээнд гарах ёслол хийн, дохёг тойроод явж байхад сэтгэл хөдлөөд л, гоё болоод ирдэг.

-Та жюүрёод таван башё барилдаад макүүчид дэвшсэн. Хурдан дэвшлээ гэж бодож байна уу? Аль эсвэл арай эрт гарчих байсан гэж боддог уу?
-Бодож байснаасаа хурдан гарсан.

-Анхны тэмцээн гэхэд маш сайн барилдлаа. Биеэ барих сандрах юм байв уу? Бэлтгэл ханасан байсан уу?
-Биеэ бариагүй. Амжилттай барилдсаны гол нөхцөл бол эхлэлээ гайгүй хийсэн. Эхний өдөр ялаад барилдаан орсон. Би сэтгэл санаагаараа барилддаг хүн. Нэг болохоо больчихоор засахад хэцүү, дараалан унаад эхэлдэг. Энэ башёд эхнээсээ урамтай сайхан барилдлаа.

-Оросын Рохог ялж, 50 хувиа хийсэн...
-Рохотой барилдахын өмнөх шөнө олон юм толгойд орж ирээд нойр хүрдэггүй. Тэгээд өөртөө ядаж байж ийм олон давчихаад, маргааш унавал үнэхээр харамсалтай, заавал ялна шүү гэж хэлсээр байгаад унтсан. 50 хувиа хийгээд үнэхээр их баярласан.

-Монголоос найз нөхөд гэрийнхэн чинь ярьж, баяр хүргэсэн биз дээ?
-Би гэрийнхэндээ тэмцээний үед битгий ярьж байгаарай гэж хэлдэг юм. Гэрийнхэн, дотны хүмүүстэйгээ ярьчихаар сэтгэл тайвшраад барилдаандаа анхаарахаа больчихдог. Тийм болохоор яриагүй.

-Та макүшитад барилдаж байхдаа жюүрёод дэвших боломж нилээд олон байсан. Ашигласан бол арай эрт цол авах байж гэж боддог уу?
-Японд ирээд хоёр жил болоход би макүшитагийн 13-т гарсан байлаа. Ийм амархан жюүрёод орох нь уу гэж бодож байтал бэлтгэл дээр мөргөлдөж байгаад хүзүүгээ гэмтээж орхисон. Эмнэлэг яваад үзүүлэхэд эмч “Чи яаж энэ хүртэл алхаж ирж чадав аа” гэж гайхаж байсан. Эмч “Хүнд гэмтжээ, бараг суугаа болох байсан. Сүмо барилдахаа боль, эрүүл энх явахаа бод” гэсэн. Тэр үед сэтгэлээр их унасан даа. Сүмоч болоод хамгийн хэцүү үе энэ байсан. Хүмүүс анх ирээд хэл ус мэдэхгүй хэцүү байсан гэж ярьдаг. Миний хувьд зорьж зүтгэж ирсэн ганц дуртай зүйл сүмогоо барилдаж чадахгүй нь гээд уйлж байсан минь хамгийн хэцүү үе. Хэл ус мэдэхгүй үед бол мэдээж хэцүү. Ахмад бөхчүүд нэг юм хэлээд л загнаад цохиод авдаг. Юу ч ойлгохгүй буцаагаад л цохичихдог байлаа. Одоо санахад инээдтэй санагддаг.

-Яагаад тэгээд сүмогоо орхиогүй хэрэг вэ? Сүмо хатуу ширүүн спорт. Эрүүл мэндээ бодсон ч тэр.
-Больё гэж бодсон л доо. Гэр лүүгээ утасдаж хэлье гэж бодож байтал гэнэт нэг юм санаанд ороод. Сүмод орохоо дөнгөж шийдээд байхад нэг халамцуу хүн надад “Чи сүмод явах гэж байгаа гэл үү? Чи хэзээ ч сайн барилдаж чадахгүй” гэж хэлсэн юм. Тэр санаанд ороод би ингээд харивал тэр хүний хэлсэн ёсоор болно гэсэн үг. Хүнд тэгж муугаа үзүүлэхгүй, би заавал дахин барилдана гэж шийдсэн юм. Тэр халамцуу ах намайг хурцалж өгсөн гэхэд болно. Азаар би сайн эмчтэй таарсан. Гэмтэл маань ч эдгэсэн. Бас тэр үед Хакүхо жюүрёод дэвшсэн болохоор би ч гэсэн цолтой болно, ингээд дуусахгүй гэж бодож байлаа. Одоо ингээд Хакүхо маань ёкозүна боллоо.

Би маэгашира байна. Үүн шиг баяртай зүйл байхгүй. Хэрвээ би дэвжээндээ ганцаараа байсан бол ийм амжилтад хүрэх үү, үгүй юу мэдэхгүй шүү дээ. Алтны дэргэд гууль шарлана гэдэгчлэн Хакүхогийн хажууд их юм сурч байна. Би хүзүүнээс гадна гараа хугалж, цусны өвчин хүртэл тусч байлаа. Энэ үед Хакүхо маань надад сэтгэлийн дэм өгч, тусалж явсан. Бэлтгэл дээр ядраад сууж байхад Хакүхо ирээд хоёулаа жаахан ноцолдъё гэж босгоод дахиад барилдаж гарна даа. Их юм сурсан. Бид хоёрын төрсөн өдөр ч адилхан. Гуравдугаар сарын 11 болохоор ихэнхдээ хаврын тэмцээний эхний өдөр таардаг юм. Хакүхог озэки болоход би жюүрёод орж байсан.

Одоо ёкозүна болоход нь би дээд зиндаанд анх дэвшин барилдаж байна. Үнэхээр билэг дэмбэрэлтэй. Найзалж, зодолдож өссөн хоёр гэхэд болно. 15 настай хүүхдүүд анх сүмод ороод, бэлтгэл хийх гээд бид хоёр зодолчихдог байлаа. Би түлхэж барилдана, Хакүхо золгодог, барилдаан таарахгүй. Хакүхо барьц авахаараа ард гараад л аваад шидчихдэг. Тэгээд уурлаад л зодоон болно. Багш зодолдох юм бол больцгоо гэж загнаад л. Бэлтгэл дуусаад хоёулаа нэг оронд ороод кино үзээд суучихдаг байлаа.

-Хакүхогоос гадна өөр найз нөхөд гэвэл?
-Би энэ хүртэл дэвшиж чадсанаа сайн найзуудын ач тус гэж бодож явдаг. Хакүхо, Ама, Мооконами бид хэд сайн найзууд. Тэд нар маань надад их урам өгч, тусалдаг. Доор байхдаа бид хэд хурдан цол авах юмсан гээд цэцэрлэгт яриад суудаг байлаа. Залуу бөх болохоор угаалга, цэвэрлэгээ, хоол унд гээд ажил ихтэй. Бүгд ажлаа дуусгаад орой бүр цэцэрлэгт уулздаг байсан. Нэг нь буруу юм хийхээр бусад нь хэлдэг, загнадаг. Ама надад чиний цүппари хүчтэй, чи өөрийнхөөрөө барилд гээд л их урам өгдөг. Найзууддаа баярлалаа гэж хэлмээр байдаг. Даанч баярлалаа гээд хэлэхээр баяртай гэж байгаа юм шиг, дуусах гээд байгаа юм шиг санагдаад хэлж чаддаггүй. Дотроо бодоод л явдаг юм. Би их түргэн ууртай байсан. Нэг юм болоход л дүрс гэдэг байсан чинь Хакүхо намайг тайван тогтуун болгосон. Сүүлийн хэдэн жил би ер уурлаагүй.
Макүүчид монгол бөхчүүдээс би хамгийн түрүүнд барилддаг. Намайг ялбал бусад маань “би ч гэсэн ялна шүү” гээд л. Хакүхо ч гэсэн Рюүог ялахаар сэтгэл гоё болоод барилдахад урамтай байдаг гэж ярьдаг. Би ийм л сайн найзуудтай хүн дээ.

-Бусад монгол бөхчүүдээс таны ялгаатай зүйл барилдаан. Хав золгож барилддаггүй. Яагаад түлхэж барилдах (ошизүмо) болсон юм бэ?
-Анх сүмод ороход ах бөхчүүд ошизүмо чамд таарна гээд сургасан. Би Монголд байхдаа Ц.Дамдин, Ш.Эрдэнэбилэг багшийн гар дээр хоёр жил жүдогоор хичээллэсэн. Дараа нь хүндийг өргөлтөөр явлаа. Ах маань хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан. Тэгээд штанг өргөх ямар ч спортод хэрэгтэй гээд СТО-д хүндийг өргөлтийн С.Хөхөө багшийн сэкцэнд оруулсан юм. Тийм болохоор ошизүмо тохирсон байж магад. Би 300 кг суултаар өргөдөг. Сүмочдын дунд рекорд юм байна лээ. Гэхдээ сүмо гэдэг хэн бяр чадалтай нь ялдаг тийм амархан эд биш. Бас уур омог, ааг ч биш юм. Сэтгэл, чадал нийлж байж сая ялна. Хүмүүс монгол бөх сайн барилддаг хүн сүмод сайн барилдана гэж ярьдаг. Бас үгүй юм. Сүмо бол сүмо юм даа. Харин удам гэж өөр юм гэдгийг мэдэрсэн. Доор байхад бэлтгэл дээр ах бөхчүүд намайг аваад шидэхэд би үсрээд л унадаг байсан. Хакүхог шидэхэд хөл дээрээ тогтоод байж байдаг.

-Сүмод ороод хамгийн их баярласан үе?
-Жюүрёод ороод цолтой бөх болохдоо хамгийн их баярласан. Өмнө нь гурван удаа дэвших боломжоо ашиглаж чадаагүй. Макүшитагийн баруун жигүүрийн 1-ээс дөрөв ялж, 50 хувиа хийсэн. Гэтэл жюүрёогоос унах хүн гараагүй. Хүмүүс чамайг макүшитагийн зүүний нэгд шилжүүлэх байх гээд л. Хэдэн өдөр нойр хүрдэггүй. Башё дуусаад хоёр өдрийн дараа шинэ цолтой бөхийг зарладаг. Өглөө 09.00 цагт сэтгүүлчид манай дэвжээн дээр цуглалаа. Хүлээгээд л байлаа, сүмогийн холбооноос ямар ч мэдэгдэл байдаггүй. За за би цолтой болж чадсангүй гээд л орондоо ороод уйлаад хэвтэж байсан. Тэгсэн оякатагийн эхнэр холбооноос утасдаж байна.

Жюүрёод орлоо, хурдан сахлаа хус, хувцсаа соль гээд бөөн баяр. Үнэхээр их баярласан. Яагаад холбоо удсан гэхээр жюүрёогоос доош унах хүн байхгүй тохиолдолд макүшитагийн нэгд байгаа бөх 50 хувиа хийхэд яах вэ гэдэг тогтсон дүрэм байхгүй шийдэх гэж удсан юм билээ. Тэгээд 50 хувиа хийсэн бол нэгд байгаа бөх заавал дэвшинэ гэсэн шинэ дүрэм гаргаж баталсан гэсэн. Хакүхо, Ама цол аваад ээж ааваа Монголоос урьдаг, юм үзүүлдэг байлаа. Би хурдан цол авах сан, ээж, ааваа Японд урихсан гээд л боддог. Ээж аавдаа их баярлаж явдаг. Тэмцээний эхний өдөр ээж сүмо үзсэн. Намайг ялсан чинь ээж уйлаад л байсан гэсэн. Ээжийгээ баярлууллаа гэж бодохоор миний ч сэтгэл хөдлөөд. Ээж ааваа дахиад зөндөө баярлуулах юм сан.

-Ээж тань Японд эмчилгээ хийлгэсэн гэж сонссон юм байна.
-Тийм. Их аварга Асашёорюү ахдаа маш их баярласан. Ээжийн бие муудаад сэтгэл санаа их хэцүү байлаа. Дэмий л “яах вэ” гэж бодоод л. Яагаад ч юм Японд үзүүлье гэсэн бодол ер орж ирээгүй. Гэтэл Дагваа ах хүнээс сонссон юм байлгүй, намайг дуудаад ээжийн чинь бие яаж байна гэж асуусан. Тэгээд байдлаа хэлтэл маргааш ээжийгээ Японд авчирч үзүүл, би урилга, виз бүгдийг бэлтгэе гэлээ. Нар гарах шиг болсон. Хэрэв Дагваа ах туслаагүй бол ээж маань Монголд хагалгаанд орох байсан. Их хүнд хагалгаа гэнэ лээ. Японд ирж үзүүлээд онош нь тогтож, эм уугаад л эдгэрсэн. Хүнд хүн хэрэгтэй, олон түмэн, ах эгч нар, найз нөхөдтэй байж хүн сайхан явдаг юм байна гэдгийг ёстой өөрийн бие дээр мэдэрсэн.

-Анх ер нь яагаад сүмо болохоор шийдсэн юм бэ?
-Манай эгч Кёкүшюүзан ахтай сайн танил. Тэгээд намайг сүмод оруулах гэж ярьсан юм билээ. Батбаяр ахын аав Даваа гуай надаас чи үнэхээр сүмо болъё бодож байна уу гэж асуухад би тоглоомоор тийм гээд хариулсан. Жилийн дараа гэнэт Даваа ах нөгөөдөр Япон явна шүү гэлээ. Японд анх ирэхдээ 70 кг жинтэй байсан. Батбаяр ах сүмод 73 кг-тай байж ордог юм, миний дүү сайн ид гээд л хоолоор дайлаад, 3 кг нэмээд “Миягино” дэвжээнд орсон. “Таван цагариг” сониноор дамжуулаад Батбаяр ах, Даваа ахдаа их баярлаж явдгаа хэлье. Батбаяр ах надад дээд зиндаанд орохоор чинь хоёулаа сайхан барилданаа гэж үргэлж хэлж, урам өгдөг байсан. Даанч Батбаяр ахыг зодог тайлахаас өмнө дээд зиндаанд орж чадаагүйдээ, барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг.

-Цаашид тавих зорилго?
-Мэдээж хэрэг ялахын төлөө, комүсүби болохын төлөө барилдана. Би жюүрёод ороод одоо боллоо гэж хэлж байсан удаатай. Тэгэхэд Хакүхо, Ама хоёр “дээр чинь зөндөө олон юм байна, ханаж болохгүй, өөрийгөө үнэлсэнгүй” гэж загнасан. Сайн найзуудын ачаар сайн барилдаж явна даа. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэсэн үг бий. Хүн гэдэг унаж, сэхэж, уйлж инээж байж хүн болдог юм байна гэдгийг сайн ойлгосон. Та төрийн сайд ч бай, таксины жолооч ч бай хйиж байгаа ажлаа хайрлаж, бахархаж, үүндээ эзэн болж явбал амжилт таны гарт ороод ирнэ. Миний хувьд ажил маань сүмо бөх юм. Ажлаа сайн хийнэ гэж бодож явдаг.

-Японд ирээд нилээд удлаа. Монгол орныхоо талаар?
-Сүмоч бид 15-18 настайдаа Японд ирсэн. Яг үнэндээ эх орноо монгол зан заншлаа ч мэдэхгүй ирсэн. 15-тай хүүхэд ардын урлаг энэ тэр сонирхохгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо морин хуурын сайхан аялгуу сонсохоор өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Заримдаа сайхан уртын дуу сонсох юмсан гэж бодогдоод л. Монголдоо амьдарч байсан бол ингэж бодохгүй байж ч мэдэх юм, сонин шүү. Монголд байхдаа Ж.Мөнхбат, А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд, Ц.Мягмарсүрэн заан нарыг хараад ямар сайхан ах нар вэ, ийм сайхан хүн болох юмсан гээд боддог байж билээ. Өнгөрсөн жил Монголд цолны найр хийсэн. Ж.Мөнхбат аваргаас эхлээд А.Сүхбат аварга, Дагваа ах ирээд бүгд урам хайрласан үг хэлсэн. Багаасаа харж, шүтэж биширч байсан хүнээсээ урмын үг сонсоно гэдэг сайхан юм билээ. Нэрийг нь дурсалгүй орхиж болохгүй нэг хүн бол Кёкүтэнзан Б.Энхбат ах. Монгол сүмочдын ихэнх нь Энхбат ахаар А үсгээ заалгасан байх. Дэвжээнд ямар нэг юм болохгүй байхад Энхбат ах зав зай гаргаж манай хал цэргүүдтэй утсаар яриад, ах нь зохицуулчихлаа, дүү хичээнэ шүү гэдэг сэн. Залуу бөхчүүдийн хувьд манай Энхбат ах нар, сар гэсэн үг.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.

Ийнхүү Өвөрхангай аймгийн уугуул, “Миягино” дэвжээний суугуул Рюүо хэмээх Э.Санчирболдтой хийсэн ярилцлага өндөрлөлөө. 24-хөн настай энэ залуугийн амьдралаар кино ч хийсэн болох нь гэсэн бодол төрж байлаа.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jun 05, 2007 12:42 am

Хакүхо шинэ цолтойгоо золгож, Кёкүшюүзан сүмотой салах ёс гүйцэтгэлээ

Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Хакүхо М.Даваажаргал Нацү башёд өвдөг шороодолгүй түрүүлснээр хоёр тэмцээнд дараалан эзэн хааны цом гардаж, ёкозүна цолны болзол хангасан билээ. Башёгийн өмнөхөн анхны үр нь мэндэлж, охинтой болсон гэх зэргээр сүүлийн нэг сарын турш хэвлэлийнхний, сүмо сонирхогчдын анхаарлын төвд байсан тэрбээр зургадугаар сарын 1-нд ёкозүнагийн дэвжээний ёслолыг анх удаа хийв. Үүнтэй зэрэгцэн Кёкүшюүзаны үс хөндөх ёслол болж, сүмогийн ертөнцөд өнгөрөгч долоо хоног монголчууд шуугиан тарилаа.

Ажигава ояката Хакүход хичээл заав
Нацү башёгийн сүүлийн өдөр NHK-гийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа аварга цолтны дэвжээний ёслолыг Ширанүи-катагаар хийх болно хэмээн Хакүхо өгүүлсэн. Сүмогийн холбооноос албан ёсны шийдвэр гаргасны дараа тэрбээр Ваканоханаг зодог тайлснаас хойш олны хараагүй энэ ёслолыг сургуулилалж эхэлжээ. Түүнд “Тацүнами” галд багтдаг “Ажигава” дэвжээний эзэн, их сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи хөл, гарын хөдөлгөөнийг зааж өгсөн байна.

Хакүхогийн хувьд тус галаас 17 жилийн дараа төрсөн ёкозүна бөгөөд өмнөх нь Асахифүжи буюу Ажигава ояката юм. Дашрамд дурдахад Монголын анхны сүмочид Японд хөл тавиад түүний удирдлагад бэлтгэлээ базааж байсан билээ. Асахифүжи аварга “Тэр надаас ч илүү сайн хийж байна. Хэдийгээр аваргын ёслол хоёрхон хэлбэртэй ч хүн бүр өөрийн төрхийг бий болгодог. Хакүход Ширанүи-ката тун сайхан зохиж байна” хэмээн ярьжээ.

Хакүхо 13 кг хүнд “бүс” зүүнэ
Сүмогийн холбооны шийдвэр гарсан өдөр “Тацүнами” галын макүшитагаас доош зиндааны бөхчүүд их аваргын зүүдэг олсыг томох ажлыг эхэлсэн. Тэгвэл 31-ний өдөр тус галын цолтнууд бэлэн болсон гурван олсыг эрчилж, Хакүхог зүүхэд бэлэн болголоо. Бараг нэг цаг үргэлжилсэн энэ үйл ажиллагаа дууссаны дараа шинэ аварга “бүсээ” зүүж, дэвжээний ёслолоо сургуулилжээ. Хакүхогийн зүүх олс нь 5,5 метр урт, 13 кг хүнд болсон байна.

Сонирхуулахад ёкозүна Асашёорюүгийн зүүдэг олс нь 4,0 метр урт, 7 кг хүнд аж. Үүнийг Японы хэвлэлүүдэд “Сэй-Хакү жидай” буюу Асашёорюү-Хакүхогийн үе энэ мөчөөс эхэлж, Хакүхо дэвжээнд гарахаасаа өөрийн хүч чадлыг үзүүлэн, өрсөлдөгчөө ялна гэсэн санааг агуулсан хэмээн бичжээ. Ширанүи-катагаар их аваргын ёслолыг үйлдэгч бөхийн олсны зангилаа хоёр цагаригтай байдаг учир ийнхүү илүү “материал” орсон нь лавтай.

Мэйжи сүмийн өмнө анхны ёслолоо хийлээ
Шинэ аварга Хакүхогийн дэвжээнд гарах анхны ёслол зургадугаар сарын 1-нд Токио хотын Мэйжи сүмийн өмнө боллоо. Тэрбээр ёслолд зориулсан маваши, сэлэм зэрэг хэрэгслийг хийлгэж байгаа ч энэ өдрөөс өмнө амжиж дуусаагүй учир түрүү үеийн аваргуудын эдэлж, хэрэглэж явсан зүйлсийг ашиглажээ. “Миягино” дэвжээний анхны аварга, 24 дэх ёкозүна Ооторигийн сэлэм, тус дэвжээг тараад байхад сэргээн байгуулсан 43 дахь ёкозүна Ёшибаямагийн гоёлын мавашиг тус тус хэрэглэсэн байна.

Шинэ аваргын анхны ёслолыг үзэхээр 4300 орчим хүн цугласан нь гадаадын аваргуудын хувьд дээд амжилт болжээ. Акэбоног 1993 оны нэгдүгээр сарын 29-нд анхны дохё-иригээ хийхэд 4000 хүн үзэж байсан бол 1999 оны тавдугаар сарын 29-нд Мусашимаруг ёкозүна болоход 3800 хүн сонирхсон аж. 2003 оны нэгдүгээр сарын 31-нд Асашёорюүгийн дэвжээний ёслолыг үзэхээр 3000 хүн цуглаж байжээ. Харин нийт аваргуудын дундаас Таканохана 20 мянган үзэгч цуглуулж, үнэмлэхүй дээд амжилт тогтоосон байна.

Хакүхогийн анхны ёслол 1 минут 31 секунд үргэлжилсэн ба сүүлийн 50 жилд төрөн гарсан ёкозүна цолтнууд дунджаар 1.30 минутад дохё-ириг хийж байжээ. Шинэ ёкозүна ёслолоо хийснийхээ дараа “Барилдахын өмнө ч ингэж сандарч байсангүй. Сэтгэл хөдлөөд эргэн тойрны хүмүүсийн хэлж, хашгирч байсан зүйлийг сонсоогүй” хэмээн ярьжээ.

Токиод монголчуудын “десант” буужээ
Зургадугаар сарын 2-нд Монголын анхны сүмочдын нэг Кёкүшюүзаны үс хөндөх ёслол Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор Монголоос хоёр онгоц дүүрэн, 500 орчим хүн очсон байна.Кёкүшюүзаны үсэнд Монголын хоёр ёкозүна, Японы ерөнхий сайд асан Тошихиро Кайфү нарын 230 хүн хайч хүргэсний эцэст Ошима ояката магэг нь (самурайн засалт) авчээ. Энэ ёслолын өмнө шинэ аварга Хакүхо дохё-ири хийж, үзэгчдийг баясгасан байна.

Кёкүшюүзан “Долоон жилийн өмнө Хакүхог сүмод оруулах гээд багш нартай ярьж явсансан. Тэр хүн маань одоо ингээд аварга болчихоод зогсож байна. Ялангуяа анхны ёслол нь миний зодог тайлах үеэр тохиосонд баяртай байна” хэмээн өгүүлжээ. Хакүхо ч “Гарыг минь ганзаганд хүргэсэн ахдаа зориулан аваргын дэвжээний ёслол хийсэн минь бага ч болов ачийг нь хариулсан болов уу” гэж ярьсан байна. Энэ өдөр Хакүхо дэвжээний ёслол хийхдээ сэлэм баригчаар Кёкүшюүзаныг, “чиглүүлэгч”-ээр Кёкүтэнхог дагуулсан юм.

Монголын аваргуудын анхны барилдаан
Кёкүшюүзаны “сэвлэг үргээх” ёслолын үеэр макүүчигийн бөхчүүдийн барилдаан болжээ. Үүнээс хамгийн сонирхолтой нь Монголын хоёр ёкозүна Асашёорюү, Хакүхо нарын халз тулаан байлаа. Энэхүү барилдаанд 68 дахь ёкозүна, ах аварга Асашёорюү цүридаши мэхээр ялав.

Хакүхо “Цол авснаа сонссоноос хойш дэвжээний ёслолын бэлтгэл ажил гэсээр хэдэн өдөр маш их ядарлаа. Жаахан суухад хүртэл нүд анилдаад байх юм. Башёд л жинхэнэ хүчийг үзүүлэн барилдана даа. Хавай жюнгёгийн өмнө сайхан амрахсан” хэмээв. Монголын анхны сүмоч Кёкүшюүзан “15 жилийн өмнө Японд ирэхдээ ингээд хоёр аваргатай болчихно чинээ санаагүй. Олон жил сүмо сонирхогчдоо баярлуулж явахыг хоёр ёкозүнадаа хүсье” хэмээн ярилаа.

Монголд үзүүлэх барилдаан болох уу
Өнгөрөгч онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан сүмогийн үзүүлэх тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулах асуудлыг удтал хэлэлцсэн ч цаг хугацаа тулгуу байсан гэх шалтгаанаар хойшилсон билээ. Харин их сүмотой салах ёс гүйцэтгэх ёслолынхоо үеэр Кёкүшюүзан энэ нь ирэх онд биеллээ олох магадлалтайг нийтэд мэдэгджээ.

“Монголын хоёр дахь аварга мэргэжлийн сүмод мэндэлсэн нь КОЭН буюу үзүүлэх тэмцээнийг зайлшгүй зохион байгуулах шалтгаан боллоо хэмээн засгийн газраас мэдэгдсэн” гэж тэр ярив. “Гол бэрхшээл битүү дээвэртэй ордны асуудлыг шийдэж, 25 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд ирэх жилийн дотор дээвэр хийх болсон. Тэгэхээр 2008 оны наймдугаар сард Монголын КОЭН болох магадлалтай” хэмээлээ.

Дашрамд дурдахад 2009 онд Лондонд болох үзүүлэх тэмцээний тов тодорч, тухайн оны аравдугаар сарын 7-ноос “Royal Albert Hall”-д таван өдөр үргэлжлэхээр болжээ. 1991 онд Лондонд сүмочид айлчилж байсан ба яг энэ байгууламжид КОЭН зохиогдож байжээ.


mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jun 05, 2007 1:03 am

КЕКVШЮЗАН: Намайг дэмжсэнд баярлалаа
Image

Манай сурвалжлагч Н.Энхбаяр Токиогоос мэдээлж байна. Сvмогийн ертєнцєд уран барилдаанаараа олон мянган хєгжєєн дэмжигчтэй болж чадсан бєх бол Монгол Улсын гавьяат тамирчин Кёкvшюзан Д.Батбаяр билээ.
Тvvний зодог тайлах ёслол уржигдар Токиогийн Кокукиган ордонд боллоо.


КЕКVШЮЗАНЫ ТУХАЙ

Одоогоос 16 жилийн ємнє Ошима багш Монголд ирээд ирээдvйн аваргуудыг хайж явахад Д.Батбаяр тvvний хараанд єртжээ. Ингээд тэрээр 1992 оны гуравдугаар сард мэргэжлийн сvмод орсон тvvхтэй. Хэдийгээр шантрах vе байсан ч бэлтгэлээ уйгагvй хийсээр 1995 оны гуравдугаар сард жvрёо зиндаанд дэвшиж цолтой бєх боллоо.
Ингэж тэр Монголын сvмочдоос анхлан цолтой бєх болж монгол хvн энэ спортоор хичээллэх боломжтой гэдгийг нотолсон юм. Бvгд л дээд зиндаанд барилдахыг хvсдэг болохоор жvрёод жинхэнэ тэмцэл єрнєдєг аж. Энэ хэцvv vед тэрээр уг зиндаанд хоёр удаа тvрvvлээд амжив. Ингээд 1996 оны есдvгээр сард сvмоч болгоны зодоглохыг хvсдэг дээд зиндаанд дэвшиж чадлаа. Дээд зиндааны эхний тэмцээнээс эхлээд л Кёкvшюзан олон угсраа гайхамшигтай мэх хийж хvчтэй єрсєлдєгч нараа євдєг шороодуулж байв. Тиймдээ ч мэхний их дэлгvvр гэсэн нэртэй болж алдарт Майноумигаас энэ алдрыг нь "булааж" авсан билээ. 1997 оны гуравдугаар сард комvсvби боллоо. Бас л Монголын сvмочдоос анхлан энэ цолыг хvртэж булган сvvлтэй бэх болох гараагаа тавьсан юм. Кёкvшюзан тусгай шагналыг таван удаа хvртжээ. Vvнээс уран мэхтэй бєхийн шагналыг хоёр, дайчин бєхийн шагналыг хоёр удаа хvртсэнээс гарамгай барилдааны шагнал нь илvv жин дарна. Тvvнчилэн их аварга цолтныг унагахад олгодог кинбоши шагналыг таван удаа хvртэж ямар мундаг бєх вэ гэдгээ нотолсон. Олон жил амжилттай барилдсан тэрээр єнгєрсєн оны арваннэгдvгээр сард зодог тайлахаар шийдсэн юм.

ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ГЭДЭГ НЬ...

Кёкvшюзаны зодог тайлах ёслол 12 мянган хvний суудалтай Кокугикан ордонд болсон. Гаднаас нь харахад том биш мєртлєє дотор нь ороход маш том ордон. Хvмvvс хоолоо аваад ордонд орох юм билээ. Учрыг лавлавал тэнд хоолны газар байдаггvй ажээ. Зурагтаар харахад хvмvvс хоол идэнгээ сvмо vздэг нь ийм учиртай юмсанж. Тэнд шар айраг ч чєлєєтэй ууж болно. Ер нь их чєлєєтэй газар гэж тодорхойлж болох юм. Нэгэнт л мєнгєє тєлєєд орсон болохоор ийм зэргийн зvйлийг нэхэх нь арга ч vгvй биз. . Ёслол Японы терийн дууллаар эхэлсэн. Тэгэхдээ бичлэг тавьж биш, дєрвєн хvн амьдаар дуулж тєрдєє хvндэтгэл vзvvлсэн юм. Удалгvй гэрэл унтарлаа. Гэнэт гэрэл асч ивээн тэтгэгч нарыг танилцуулах ажиллагаа эхэлсэн. Кёкvшюзан Японд ямар их нэр хvндтэйг тэр vед л жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Тус улсын томоохон компаниуд тvvний зодог тайлах ёслолыг ивээн тэтгэж хєгжєєн дэмждэг бєхдєє урам хайрлажээ. Монголын компаниуд ч зvгээр суусангvй. МИАТ, Монгол газар, Спирт бал бурам зэрэг компаниуд энэ ёслолыг амжилттай зохион байгуулахад багагvй хувь нэмэр оруулсан. Тэр олон мянган хvнд vнэхээр том сурталчилгаа болж байна лээ. Vvний дараа тайлбарлагч Кёкvшюзаны тухай дэлгэрэнгvй ярьж хамаг нууцыг нь дэлгэчихэв. Анх хэрхэн сvмод хєл тавьсан, хэдэн хvvхэдтэй, ямар хоолонд дуртай гээд л. Хvнд бэлтгэлээс шантарч дэвжээнээсээ зугтаж байсан, бас чамгvй сайн бизнесмэн гэдгийг нь ч нуусангvй. Энэ бvхний эцэст Японы тайлбарлагч нэг зvйлийг ихэд онцолсон юм. Тэрээр Кёкvшюзаныг Монголын сvмочдын хувьд олон зvйл дээр анхдагч байсныг нь давтан ярьж байлаа. Vнэхээр ч тэр монголчуудын хувьд сvмогийн алтан хараацай гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Удалгvй ёслолын гол баатар Кёкvшюзан таван настай хvvгийнхээ хамт дэвжээн дээр гарч ирлээ. Тэд яг л єрсєлдєгч нар шиг бие бие рvvгээ харж байгаад дэвжээний ёслолыг vйлдэв. Хvv нь их звлэгхэн хийх юм билээ. Тэгээд ёсыг бодож аав хvv хоёр барилдав. "Ширvvн єрсєлдєєн"-ий эцэст хvv нь ялахад ордонд цугласан олон мянган vзэгч халуун алга ташилтаар урамшуулав. ёслолыг хэт уйтгартай болгохгvйн vvднээс том жижиг хоёр сvмоч дэвжээнд гарч хошин vзvvлбэр сонирхуулав. Тэгэхдээ vзэгчдийг зvгээр нэг инээлгэх бус сvмо гэдэг спорт Японы тvvх соёлд хичнээн их нєлєєтэйг ч давхар харуулж байлаа. Зодог тайлах ёслолын гол арга хэмжээний нэг нь жvрёо, дээд зиндааны бєхчvvдийн vзvvлэх барилдаан байдаг аж. Эхлээд жvрёогийнхон дэвжээнд гарсан. Бєхчvvдийг танилцуулсны дараа барилдаан эхлэв. Хэдийгээр vзvvлэх гэсэн тодотголтой ч зарим vед гал гарсан барилдаан гарч байлаа. Барилдааны дараа Кёкvтэнхо дэвжээнд гарч ирээд суув. Тvvний vсийг vсчин их л нямбай засч байлаа. Уг нь Кёкvшюзаны vсийг л ингэж засах байх гэж бодсон учир хэрдээ л гайхашрав. Гэтэл энэ нь бас л vзvvлбэр байжээ. Сvмочдын vсийг засна гэдэг томоохон урлаг байдаг аж. Бараг 20 минут vсийг нь самнаад л байх юм. Ашгvй нэг юм дуусч Кёкvшюзаны vсийг хєндєх ёслол эхлэв. Эхлээд Японы дэмжигч нар vсэнд нь хvрэв. Яг л хvvхдийн даахь vргээж байгаа юм шиг. Хvндэлдэг бєхиинхєє vсэнд хvрэхэд тодорхой тєлбєртэй байдаг. Японуудын хувьд нэг хvн хамгийн бага нь 5000 доллар єгсєн бол монголчууд хєнгєлєлт эдэлж нэг хvний доод босго 1000 доллар байхаар тогтоожээ. УИХ-ын гишvvдээс С.Баярцогт, Я.Санжмятав, Т.Бадамжунай нар Кёкvшюзаны vсэнд гар хvрсэн. Манлай уяач Д.Датваахvv, Д.Онон,, улсын заан Ч.Батзориг, Л.Мягмарсvрэн гээд олон хvн тvvний vсэнд хvрч хvндэтгэл vзvvлсэн юм. Энэ vед Кёкvшюзан, намайг дэмжсэнд баярлалаа гэж хэлж байлаа. Бас Монголын сvмочид ч Кёкvшюзаны vсэнд гар хvрсэн. Ялангуяа шинэ их аварга Хакvхог дэвжээнд гарч ирэхэд vзэгчид нижигнэсэн алга ташилтаар угтсан юм.

Vргэлжлэл бий...

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 5:27 pm

Эхний өдөр Асашёорюү түрүүлэв
Хавай жюнгёгийн эхний өдрийн тэмцээн “Хонолулу хотын захирагчийн цом”-д ёкозүна Асашёорюү түрүүллээ. Тэрбээр шөвгийн наймд Такамисакариг, их шөвөгт озэки Котоошюүг шороодуулан, ёкозүна Хакүхог аваргын төлөө барилдаанд ёрикири мэхээр ялжээ. Энэ өдөр “NBC Arena” ордонд 4000 гаруй үзэгч цугласан байна.

Сүмочид Хавайд
Зургадугаар сарын 9-10-нд Хавайд сүмочдын үзүүлэх тэмцээн жюнгё боллоо. Цагийн зөрүүний улмаас хоёр өдрийн тэмцээний дүнг нийтэлж амжсангүй. Харин үүний өмнө жюнгёгийн эргэн тойронд болсон сонин хачныг хүргэе.

Монгол “генерал”-тай Японы “арми”
Монголын хоёр аваргаар толгойлуулсан макүүчигийн 41 бөх, нийт 97 хүн Хавайн жюнгёд оролцохоор 7-ны өдөр Хонолулуд буужээ. 14 жилийн өмнө 1993 онд шинэ ёкозүна Акэбоно, тухайн үед ид гарч ирж байсан, хожмын аварга, арслан Мусашимару, Конишики тэргүүтэй бөхчүүд энд жюнгё хийж байсан бөгөөд ийнхүү сүмочдын үзүүлэх барилдаан Хавайд хоёр дахиа боллоо.

Ажлаа орхигдуулж болохгүй
Сүмочид Наритагаас хөөрсөн өдөр Миябиямагийн ээж нь Шизүока хотын эмнэлэгт таалал төгсчээ. Гэвч тэрбээр Японд үлдэлгүй Хавайг зорьсон байна. Миябияма “Миний ээж ажлыг хийлгүй хойшлуулж, таслахад туйлын дургүй хүн байсан. Тиймээс энэ жюнгёд оролцож буй минь ээжийнхээ үзэл бодлыг хүндэтгэн дагаж буй хэрэг” хэмээн үүнийгээ тайлбарлав.

Мусашимару залгамжлагчийн эрэлд
Мэргэжлийн сүмогийн 67 дахь ёкозүна Мусашимару Хавай-жюнгёг сурталчлах ажилд идэвхийлэн оролцжээ. Өдгөө Сүмогийн холбоонд алба хашиж буй тэрбээр төрөлх нутгаасаа шилдэг сүмоч төрүүлэн гаргана гэдгээ мэдэгдэв. “14 жилийн өмнө бид гурвуулаа Японд ирж байлаа. Гэтэл одоо нэг ч алга. Энэхүү арга хэмжээ нь Хавайд сүмог сурталчлан, хүүхэд залуучуудын сонирхлыг татах нь лавтай. Ирээдүйтэй хүүхдийг би дэмжин туслах болно” хэмээн сэтгүүлчдэд ярилаа.

Бүсгүйчүүдийн зүрхийг гижигдсэн Такамисакари
Сүмочид Хавайд хүрч, аян замын алжаалаа тайлж байхад Такамисакари далайн эргээр зугаалж, олны хуйлруулсан гэнэ. Аялал, амралтаар Хонолулуд очсон бүсгүйчүүд гарын үсгийг нь авах, хамт дурсгалын зураг татуулах гэж “Робот цагдаа”-г бүчин амьсгалах агааргүй болгох шахжээ. Мөн олны дундаас түүнд хандсан “sexy”, “cool” гэсэн шингэн хоолой уянгалж байсан аж. Такамисакари “Англиар чөлөөтэй ярьдаг байсан бол илүү дотно танилцахгүй юу” хэмээн харамссан гэнэ.


mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Mon Jun 11, 2007 6:30 pm

Чёотайкайгийн өвөрмөц амжилт

1999 оны 1-р сараас Озэки цол хүртсэн тэрээр ирэх 7-р сарын башёод 51 дэх удаагаа Озэки цолтой барилдсанаар сумогийн түүхэнд шинэ рекорд тогтоож буй юм.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Mon Jun 11, 2007 6:30 pm

Чёотайкайгийн өвөрмөц амжилт

1999 оны 1-р сараас Озэки цол хүртсэн тэрээр ирэх 7-р сарын башёод 51 дэх удаагаа Озэки цолтой барилдсанаар сумогийн түүхэнд шинэ рекорд тогтоож буй юм.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Mon Jun 11, 2007 6:30 pm

За ингээд манайхан ирэх сард 2 Их аврагатай болж байгаа юм биздээ.Сайн байна шүү.Энэ эрчээрээ байгаад байвал удахгүй дээд хэсгээр нь бүгдээрээ бичигдэж мэдэх л юм.Жүрёод дахин Хошикари Лхагваа дэвшиж байгаа шдээ...Тэгэхээр ирэх сард Жүрёод 5 болон Дээд зиндаанд 6 бөх зодоглох нь дээ...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby traffic » Tue Jun 12, 2007 7:48 am

User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby a_odko » Wed Jun 13, 2007 2:48 am

Рюүо-н ярилцлага сайхан юм...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Thu Jun 14, 2007 5:50 pm

Sumo news

“Хавай-башё”-д Хакүхо түрүүллээХавайн Хонолулуд болсон сүмогийн үзүүлэх барилдааны хоёр дахь өдрийн тэмцээнд шинэ ёкозүна Хакүхо түрүүллээ. Эхний өдөр Хонолулу хотын даргын цомын төлөө өрсөлдсөн сүмочид зургадугаар сарын 10-нд Хавай мужийн амбан захирагчийн цомд хүч үзсэн юм. Их шөвөгт нэг нутгийн, нэг дэвжээний Рюүог цүриотоши (өргөж шидэх) мэхээр ялсан Хакүхо тэргүүн байрын төлөө мөн л нутаг нэгт сэкивакэ Амаг шороодуулжээ.

Хоёр өдрийн тэмцээний ялагчид үнэмлэхүй аваргын төлөө тулахад Хакүхо Асашёорюүг барьцтай түлхэж гаргах мэхээр давсан байна. “Хавай”башё”-д торойсон Хакүхо бөхчүүдийг төлөөлж, үзэгчидтэй мэндчилэхдээ “Thank you for coming. Maharo Nuiroha” хэмээн англи, хавай хэл аялгуу хослуулан ярьж, олны талархлыг хүлээлээ. Хонолулуг доргиосон хүнд жинтнүүд 12-нд Япон руу буцсан байна.

Ухуулга сурталчилгаагүй ч олон хүнтэй
Хавай-жюнгёгийн эхний өдөр 4050 хүн “NBC Arena” ордонд цугласан бол хоёр дахь өдөр 4400 хүн үзэж сонирхжээ. Тус байгууламж нь 8000 үзэгчийн багтаамжтай бөгөөд ийнхүү нийт суудлын тал орчим хоосон байв. Хакүхог ёкозүна болсноос хойшхи хугацаанд тасалбарын борлуулалт нэмэгдэж, өдий зэрэгт хүрсэн гэнэ. 14 жилийн өмнөх жюнгёг нэг өдөр 8400 орчим хүн үзэж байсан бол энэ удаа түүний талд ч хүрсэнгүй. Гэхдээ зохион байгуулагчид энэ удаагийн жюнгёг хангалттай олон хүн үзсэн гэж мэдэгдэв. Хавай мужийн хуулиар байшин, барилгын гадна зар сурталчилгааны хуудас наахыг хориглодог бөгөөд тус нутгаас бөхгүй болсон өнөө үед, ийм нөхцөлд төдий хэмжээний үзэгч цугласныг боломжийн хэмээжээ. Энэ оны сүүлчээр сүмочид Тайваньд жюнгё хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Азүмазэки америк хөлбөмбөгчнийг олзлов
Хойчийг нь залгамжлах сүмоч гарч ирэхгүй байгаад сэтгэл дундуур яваагаа илэрхийлсэн ёкозүна Мусашимару, озэки Такамияма (Азүмазэки ояката) нар өөрсдөө тохирох хүүхдийг хайхаа мэдэгдсэн. Тэгвэл Хавайн сүмочдын амжилтын эхийг тавьсан Азүмазэки багш Япон руу буцахынхаа өмнөхөн нэг хүүг олсноо баяртайгаар өгүүлэв. Тэрбээр “Яг сүмод оруулна гэж шийдээгүй болохоор нэрийг нь хэлээд яах вэ. 18 настай, ахлах сургуульд америк хөлбөмбөг тоглодог, том биетэй хүү” хэмээн ярьжээ.

Өдгөө Сүмогийн холбооноос “нэг дэвжээнд нэг гадаад бөх” гэсэн бодлого баримталж буй агаад “Исэноүми”, “Накамура”, “Таканохана” зэрэг зургаахан дэвжээ легионергүй байгаа юм. Тэдний зарим нь гадаад бөх авахгүй гэсэн хатуу бодлого баримталдаг. Азүмазэки “Японд очоод 2-3 дэвжээтэй ярьж үзнэ. Нутгаасаа сайн бөх төрүүлэх хүсэл минь биелэх байх” гэжээ.


mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Цоомоо » Fri Jun 15, 2007 7:12 pm

Рюүогийн ярилцлага их сайхан ярилцлага болсон байна лээ, уншаагйү хүмүүст уншхыг зөвлөе.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby M.Bibby-10 » Sat Jun 16, 2007 3:12 pm

a_odko wrote:Рюүо-н ярилцлага сайхан юм...


Тиймээ надад ч бас түүний ярилцлага таалагдсан үнэхээр сайхан ярьсан байсан шинэ ирээдүй тодорч байна даа тэ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Mon Jul 02, 2007 8:43 pm

Sumo news

Асашёорюү эрчимтэй бэлтгэл хийж байна
Макүүчид анх түрүүлснээсээ хойш хоёр башё дараалан эзэн хааны цомыг бусдад алдаж үзээгүй ёкозүна Асашёорюү энэ оны Харү, Нацү башёд манлайлж чадаагүй. Тэрбээр энэхүү хар цувралаа таслахаар эрчимтэй бэлтгэлд оржээ. Банцүкэ зарласан өдөр дэвжээнийхээ залуучуудтай 27 барилдсан бол 26-нд “Садогатакэ”-д очин озэки Котоошюү, маэгаширагийн тэргүүн Котошёогикү нартай 23 удаа тулж, 19 ялсан байна. Өмнөх өдөр нь зүүн хөлдөө хөнгөн гэмтэл авсан сэкивакэ Котомицүки бэлтгэлд оролцоогүй аж. Ёкозүна Асашёорюү “Котомицүкитэй барилдах гэж ирсэн, чадсангүй. Гэхдээ сайн бэлтгэл боллоо. Би Нагоя башёд (2002 он) озэки цолны болзол хангаж байсан. Тиймээс энд ирэхэд их дурсамжтай байдаг юм. Энэ нь амжилт үзүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх байх” хэмээн өгүүлэв.

Тоёоношима аваргаас зугтжээ
28-ны өдөр “Мичинокү” дэвжээнд “Токицүүми” галынхны бэлтгэл болж, цолтнууд олноор цугларчээ. Дэвжээнд нь харамсалтай явдал болсны улмаас Тоёоношима ганцаараа тэнд очсон байна. Тэрбээр энэ өдөр 11 удаа барилдаан хийсэн ба ёкозүна Асашёорюүтэй нэг ч удаа тулсангүй. Тавдугаар сарын тэмцээний өмнө аваргатай бэлтгэлийн барилдаан хийж байгаад хөлдөө гэмтэл авсан Тоёоношима “Баруун хөлийн өвдөг, шагай одоо ч бүрэн эдгээгүй байна. Аваргатай барилдаад дахиад гэмтчихэж магадгүй” хэмээн энэ үеэр ярьжээ. Тун өнгөтэй байсан Тоёоношима тэр гэмтлийн улмаас Нацү башёд 4-11 амжилт үзүүлсэн ба эхний өдөр Асашёорюүд ердөө 2,2 секундэд ялагдсан билээ.

Залуу сүмоч бэлтгэл дээр нас барав
Зургадугаар сарын 26-нд “Токицүказэ” дэвжээний бэлтгэлийн үеэр 17 настай Токитайзан гэдэг бөх таалал төгслөө. Цээж мөргөх дасгал хийж байгаад ядарч унасан түүнийг хагас цагийн дараа дуудахад дөнгөж амьсгалах төдий болсон байжээ. Даруй эмнэлэгт хүргэсэн ч хоёр цагийн дараа амьсгал хураасан аж. 28-нд түүний цогцост задлан шинжилгээ хийхэд өмнө нь авч байсан гэмтэл, мөн нуугдмал өвчин нь бэлтгэлийн ачааллаар сэдэрч, зүрх зогсоход нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарав. Энэ нь 1985 оноос хойш зодог тайлаагүй бөх нас барсан 17 дахь тохиолдлоор бүртгэгджээ. Токитайзаны хувьд тавдугаар сард мэргэжлийн сүмод элсэж, Нагоя башёд жонокүчи зиндааны зүүний 39-д эрэмбэлэгдэн их сүмогийн гараагаа эхлэх гэж байсан юм. Токицүказэ ояката “Уул нь овоо барилдчихаар хүү байсан юм. Даанч харамсалтай зүйл боллоо” хэмээн 27-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өгүүлжээ. Тус дэвжээнийхэн энэхүү явдлын улмаас хоёр хоног завсарлаад 29-нөөс дахин бэлтгэлдээ оров.

Хакүхо дахин уналгүй түрүүлнэ гэв
Нацү башёгийн өмнө шинээр мэндлэх хүүхдийнхээ төлөө өвдөг шороодолгүй түрүүлж, аварга болно гэж байсан Хакүхо уг амлалтаа биелүүлсэн. Тэгвэл Нагоя башёгийн банцүкэг зарласан өдөр дахин 15-0 амжилтаар Эзэн хааны цомыг хүртэнэ гэж өгүүлэв. Тэрбээр “Хүүхдүүд энэ үнэхээр мундаг юм аа, түүн шиг болох юмсан гэж бодогдохоор аварга хүний барилдаан үзүүлж, барилдаан бүртээ анхааран унахгүйг хичээнэ” хэмээн ярьсан байна.

Анх удаа шинэ бөхгүй
Башё бүрийн өмнө мэргэжлийн сүмод элсэх залуучуудыг бүртгэж, сонгон шалгаруулалт хийдэг билээ. Ээлжит бүртгэл өчигдөр 16.00 цагт дуусах ёстой байсан ч зургадугаар сарын 30-ны байдлаар нэг ч хүн ирсэнгүй. 2000 оны есдүгээр сарын тэмцээн болон яг жилийн өмнөх Нагоя башёд тус бүр нэг сүмоч шинэ бөхийн шалгалтад орсон нь мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн цөөнд орж байлаа. Зургадугаар сарын эхээр “Миягино” дэвжээнд нэг хүү ирсэн ч зүрхэнд нь өөрчлөлт мэдрэгдсэнээр шалгалтыг хүлээлгүй нутаг буцсан гэнэ. Хүүхэд, залуучууд сүмогоос илүүтэй хөлбөмбөг, бейсбол, сагсан бөмбөгийг сонирхох болсон нь ийнхүү батлагдсаар.

Хоёр аварга хамт ёслол хийлээ
Долдугаар сарын 8-22-нд болох Нагоя башёг угтан тус хотод байдаг Нэцүда сүмийн өмнө зургадугаар сарын 30-нд ёкозүна Асашёорюү, Хакүхо нар их аваргын ёслолыг үйлдлээ.
Энэ нь монгол аваргууд арлын Японд хамт дохё-ири хийсэн анхны тохиолдол юм. Эхлээд их аварга 1 минут 25 секунд үргэлжилсэн Үнрюү ёслол хийсэн бол дараа нь Хакүхо хоёр гараа алдалж хийдэг Ширанүи ёслолыг 1 минут 21 секунд гүйцэтгэв. 3000 гаруй хүн энэ явдлын гэрч болж цуглажээ.

Жолоо мушгихыг зөвшөөрсөнгүй
Зургадугаар сарын 26-нд бөхчүүдийн зөвлөл хуралдаж, сүмочдод автомашин жолоодох эрх олгох талаар холбоонд хандахаар болсон. Үүнийг Японы сүмогийн холбооны тэргүүн Китаноүмид уламжилсан ч дэмжлэг авсангүй. Бүх бөхийг биш юм гэхэд эхнэр, хүүхэдтэй сүмочдод эрх олгох талаар дүрэмд өөрчлөлт оруулахыг хүссэн мөн л татгалзсан хариу сонсчээ. 1985 оны тавдугаар сараас эхлэн мөрдөж буй уг дүрмийг зөрчин, автомашин жолоодож яваад хүний аминд хүрсэн тохиолдол гарсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард Кёкүтэнхо осол гаргасан нь холбооны зүгээс баримталж буй бодлогодоо хатуу зогсох үндэс болсон.


mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jul 07, 2007 9:08 am

Хоёр аваргын хамтарсан бэлтгэл

Энэ сарын 2-нд их сүмогийн хоёр аварга “Нарүто” дэвжээнд Нагоя башёгийн өмнөх бэлтгэлээ хамт хийжээ. Ёкозүна Асашёорюү Кисэносато, Ваканосато нартай барилдахаар тус дэвжээнд очно гэдгийг дуулсан Хакүхо “Нарүто”-г зорьсон байна. Тэд энэ өдөр нийт 11 барилдаж бие биеэ тав, тав ялан, нэгд нь зэрэг шорооджээ. Хакүхо хав золгож, хүчний барилдаан хийсэн бол Асашёорюү цүки, оши буюу барьцгүй түлхэх болон хөл мэхийг голчилсон гэнэ.

Хамгийн сүүлд тэд өнгөрөгч оны Нагоя башёгийн өмнө мөн энд хамт бэлтгэл хийхэд Асашёорюү 3:1-ээр давамгайлж байв. Японы хэвлэлүүдэд хоёр аваргын барилдааныг Хавай жюнгёгийн түрүү булаацалдсанаас эрс ширүүн, хүч шавхан үзлээ хэмээн онцлон бичлээ. Сонирхуулахад энэ нь 1995 оны дөрөвдүгээр сарын 10-нд Харү жюнгёгийн үеэр Акэбоно, Таканохана нар хамт бэлтгэл хийснээс хойш хоёр аварга хоорондоо тулж, хөлсөө гаргасан анхны тохиолдол болсон байна.

Бэлтгэлийн дараа ах ёкозүна Асашёорюү “Эртнээс л ийм бэлтгэл хийхсэн гэж бодож байсан. Тун сайн бэлтгэл боллоо. Миний хувьд зүүн тохойны гэмтэл бүрэн эдгэхгүй байна. Маваши барьсан ч үүнээс болоод алдчихаад байх юм” хэмээн ярьжээ.
Мэргэжлийн сүмогийн Нагоя башё энэ ням гаригт (VII.8) эхэлнэ.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jul 07, 2007 9:12 am

2008 онд “Монгол-жюнгё” болно

Ирэх онд Монгол Улсад мэргэжлийн сүмогийн үзүүлэх барилдаан-жюнгё болох нь шийдэгдлээ. Японы сүмогийн холбоо энэ талаар 2006 оны хавраас эхлэн ярилцсан бөгөөд Монголын хоёр дахь ёкозүна Хакүхо шинэ цолтой анхны башёдоо зодоглох гэж буй үед энэ шийдвэрт хүрэв.

Их Монгол Улсын 800 жилийн ойн хүрээнд сүмогийн үзүүлэх барилдаан зохион байгуулахыг Монголын талаас хүссэн ч энэхүү үйл ажиллагааг гардан гүйцэтгэх байгууллага олдоогүй, цаг хугацаа тулгуу байсан гэх шалтгаанаар хүлээж аваагүй юм.

Жюнгёг Японы сүмогийн холбоо бие дааж зохион байгуулдаг байсан ч үзэгчдийн тоо цөөрч, олох ашиг орлого буурсан тул заавал хариуцагчтай байх, тэдгээр нь зохих төлбөрийг шийдвэрлэх журам гаргасан.

Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми “Хакүхо ёкозүна цол хүртэж, Монголын хоёр дахь аварга төрснөөр энэ жюнгёг хийх зайлшгүй шаардлага бий боллоо. Нэг улсын хоёр бөх ёкозүна цол авна гэдэг ховор тохиох боломж. Монголын ард түмэн ч үүнийг хүлээж байсан нь лавтай” хэмээн өгүүлэв.

Хавайн арлын бөхчүүд мэргэжлийн сүмод хүч түрэн орсон 1990-ээд оны эхэнд Хонолулуд жюнгё зохион байгуулсан түүхтэй. Өдгөө макүүчид долоо, жюүрёод тав, нийт 12 цолтой бөхтэй болсон монголчуудын эх оронд үзүүлэн барилдаан хийх гэж буй нь зүйд нийцэх биз ээ. Тэднийг залгах сүмочид ч макүшитагийн дээд хэсэгт бөөгнөрөн байгаа.

Сүмогийн холбооноос Монгол-жюнгёг ирэх оны зургаа, наймдугаар сарын аль нэгэнд зохион байгуулахаар албаны хүнээ өчигдөр манай орон луу явуулсан байна. Юутай ч ирэх онд Монголд мэргэжлийн сүмочдын “десант” буух нь.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jul 09, 2007 3:13 pm

Дагваа дахиад л Аминишикид уначихжээ. Ойрын хэдэн сар унэхээр муу барилдаж байна. Энэ нь тууний гарын гэмтэлтэй л холбоотой байх. Энэ янзаараа бол энэ сард Хакухо тvрvvлэх нь дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Barcik » Mon Jul 09, 2007 4:55 pm

Asashoryu onoodor sain barildaj baina. Wakanosatod yamar ch bolomj ogsongui.
Hakuho harin hatakikomi-dchih yum.... Dejima ch huchtei dairsan l daa... gehdee l hatakikomi :smile:

Ama bas yagaad ene Kotoshogiku-g diildeggui yum be dee...
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Tue Jul 17, 2007 5:20 pm

Hakuho Kotomitsuki-ruu het shunaj dairch baigaad ewgui zailuullaa... Dawgaa margaash shidne baih l gej naidhaas, sonirholtoi bolj irjiine shuu...
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Sun Jul 22, 2007 5:03 pm

Сайхан башо болж дууслаа. Аргагvй л Асашёорюv юм даа. :eek:
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron