СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:11 pm

Image Image

Башё дууссаны дараа єдєр болдог Японы Мэргэжлийн Сvмогийн Холбооны Ёкозvнагийн зєвлєлийн хурал дээр уг зєвлєлийн тэргvvн Кацvжи Эбисава ёкозvна Асашёорюv, оозэки Хакухо нарыг хурцаар шvvмжлэв. Харv башёгийн сvvлчийн єдєр тэдний хийсэн барилдааныг К.Эбисава “єндєр цолтноос гарамгvй” хэмээн дvгнэжээ. 15 дахь єдрийн барилдаанд Асашёорюv оозэки Чиёотайкайтай тулж барилдалгvй зайлж унагасан бол, Хакухо ёкозvнаг мєн ийм мэхээр євдєг шороодуулсан билээ. “Ингэж барилдахад болохгvй юм байхгvй нь vнэн. Гэхдээ Асашёорюv, Хакухо нар vнэн хvчийг vзсэн сайхан барилдаан хvлээж байсан vзэгч, сонирхогчдын урмыг хугаллаа” гэж К.Эбисава хэлсэн байна.Тvvний энэ шvvмжлэлийг Ёкозvнагийн зєвлєл авч хэлэлцээд, Хакухогийн хувьд “Яаж ийж байгаад ёкозvнаг ялчих юмсан гэдэг хvсэлдээ хєтлєгдсєн” хэмээн vзэж оозэкиг зєвтгєсєн байна. Харин Асашёорюvг “Ёкозvна цолтныхоо хувьд учир дутагдалтай барилдлаа” гэж vзжээ. Ёкозvнагийн зєвлєлд Макико Vчидатэ мєн, башёгийн 8 дахь єдєр Асашёорюvгийн гаргасан авирыг шvvмжлэв.

Тэр єдєр Асашёорюv Кисэносатог даваад, нэгэнт уначихсан байхад дээрээс нь зориуд євдєглєсєн гэж М.Vчидатэ vзжээ. Улмаар ёкозvнагийн багш Такасогогоос тайлбар шаардсан байна. Гэтэл Холбооны тэргvvн Китаноvми Асашёорюvг ємгєєлж, “Энэ бол зориуд санаатайгаар хийсэн vйлдэл биш” гээд, ингэж vзэх болсон шалтгаанаа гишvvдэд ултай тайлбарлаж ойлгуулсанаар асуудал дууссан гэнэ. Китаноvми ояката мєн Хакухог энэ башёд сайхан барилдсан хэмээн зориуд сайшаан тэмдэглэсэн байна. Дашрамд дурьдахад єнгєрсєн оны 11 дvгээр сарын башёгийн дараа болсон хурал дээр зєвлєлийн 8 гишvvн, ёкозvна Асашёорюvг санал нэгтэй буруушааж байсан юм. Vvний шалтгаан нь Кюvшюv башёгийн найм дахь єдєр Асашёорюvгийн Кисэносатотой хийсэн барилдаан байжээ. Асашёорюv тvvнтэй золгохдоо тулж барилдалгvй, шууд зайлж гуд татан унагаасан юм.

Барилдааны дараа Кисеносатогийн багш Нарvто шавиа магтаж “Чи єєрийгєє давсанд тооцох хэрэгтэй. Асашёорюv чамаас бэргэсэн учраас тулж барилдсангvй. Сэтгэл санааны хувьд ёкозvна чамд ялагдлаа” гэж байв. Зєвлєлийн тэргvvн К.Эбисава Асашёорюvг “Ёкозvна хvнээс гарамгvй хєгийн арчаагvй барилдаан хийлээ” хэмээн зэмлэж энэ явдлаас дvгнэлт хийх хэрэгтэй гэж зєвлєж байсан юм. Хакуход ёкозvна цолыг хэзээ олгох талаар Зєвлєлийн хурлаар мєн хэлэлцжээ. Китаноvми ояката Хакухог ирэх 5 дугаар сарын башёд “Энэ сарынхаасаа дутуугvй барилдах хэрэгтэй” гэснээрээ 13 давбал ёкозvна цол єгнє гэж ойлгуулсан бол К.Эбисава “Уран сайхан барилдах ёстой гэдэг нь зайлшгvй, мєн vvнээс гадна, тvрvvлэх нь гэсэн найдварыг барилдааны сvvлчийн єдєр хvртэл хадгалж чадвал” энэ асуудлыг ярьж болох юм гэсэн байна.

“Асахи шимбvн” сонин 27-ны дугаарын онлайн хувилбартаа Ёкозvнагийн зєвлєлийн хуралдааны талаархи мэдээллийг нийтлэнгvvт Японы олон нийт, сvмо сонирхогчид олон зуугаараа сэтгэгдлээ илэрхийлж бичжээ. Сэтгэгдлийн дийлэнх нь Асашёорюvг зэмлэсэн явдлыг буруушаасан агуулгатай байна. “Vзэгчид сонирхогчдын урам хугарсан гэдэг худлаа. Чиётайкай сvvлийн гурван барилдаандаа яг л ингэж унасан шvv дээ. Тэр гурван барилдаан ердєє 3-4 секунд л vргэлжилсэн байх” гэж хамгийн тvрvvнд сэтгэгдлээ оруулсан хvн бичсэн бол єєр нэг хvн “Юу нь болохгvй байгаа юм бэ? Ялах нь чухал болохоос яаж барилдах нь чухал юм уу” гэжээ. Энэ сэтгэгдлийг тун олон хvн дэмжсэн бєгєєд тэд мєн “Сvмогийн холбоо иймэрхvv хачин байр сууриа єєрчлєх хэрэгтэй” гэсэн байна. Гадаадын бєхчvvдийн хувьд Холбоо дэндvv хатуу хандаад байна гэсэн байр суурийг маш олон хvн илэрхийлжээ.

Тухайлбал, “90-ээд онд Ваканохана аварга ёкозvна Акэбоног хэд хэдэн удаа ингэж унагахад хэн ч юу ч хэлээгvй”, “Манайхан гадаадынханыг нvд vзvvрлэдэг нь л тэр байхгvй юу. Таканохана, Ваканохана нар хоорондоо ингэж л барилдаж байхад Сvмогийн холбооныхон хаагуур нь явсан юм бэ? Эд нар гадаадын бєхчvvдийг аварга болгох гэж биш, ор бєглvvлэх гэж авчирдаг юм уу, хайшаа юм? Тэгээд тэр гадаадынхан япон хvнд унаж єгєєд япончууд нь дээшээ гарч аварга болох ёстой юм байх даа”, “Гадаадын хvн ёкозvна байгаад Сvмогийн холбоо боож vхчих гээд байгаа юм. Анх гарч ирэхээс нь авахуулаад л дургvй байсан шvv дээ” гэхчлэн тэр чигээрээ Асашёорюvг зєвтгєж. Сvмогийн холбоог буруушаасан сэтгэгдлvvд бичжээ.

Б.Миранда
Тэргvvн
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri Mar 30, 2007 11:06 pm

Гадаадынхан тэр тусмаа монголчууд олноороо сэтгэгдлээ бичсэн байж мэдэх л юм хэхэ. Китаноуми Асаг үргэлж хаацайлах юм аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Mon Apr 02, 2007 11:29 pm

Жил гаруйн ємнє Японд байдаг найз маань Хакухог япон бvсгvйтэй жиг ургуулсаныг хэлснээр сониндоо бичиж байсан боловч Мєєеє аварга тас vгvйсгэж “Хэл ам мэдэхгvй амьтны дэргэд Эрдэнэ аваргын охин дээр” гэж хээв нэг хэлж байсан.
Гэвч олны vг ортой гэдгээр хvv нь єнєєдєр чинээлэг японы хvргэн болж олон зуун сая долларын хєрєнгєний єв залгамжлагч боллоо. Цагаан сарын ємнєхєн Кёкvтэнхо Н.Цэвэгням япон бvсгvйтэй ханилсан билээ. Дээрх хоёр монгол залуугийн явдал нэгэнт олонд ил болсон. Харин нэг бяцхан хов дуулгахад сvмогийн дохёг уран мэх, хурц дайчин барилдаанаараа чичрvvлж байгаа Ама Д.Бямбадорж маань ч гэсэн бас л япон бvсгvйтэй жиг ургуулсан гэнэ шvv. Хэдийгээр тvvний хувьд уй гашуу нь багасах яагаа ч vгvй байгаа боловч vvнийг мэдээлэх нь нэг их уршигтай зvйл биш байх гэж бодно. Ямартаа ч тvvний найз бvсгvй нь Хакvхо М.Даваажаргалын сvйт бvсгvй Вадо Саякогийн сурдаг дээдсийн сургуульд оюутан 20 настай бvсгvй гэнэ. Одоохондоо уг бvсгvйн нэрийг мэдэж амжаагvй байгаа бєгєєд тун удахгvй мэдээлж таны сонирхол шохоорхлыг дарах болно.

Маш Hууц
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Apr 02, 2007 11:30 pm

Дахиад л баахан сенсаац шал ядаргаатай юм. 8+)
Last edited by Жавхлан on Tue Apr 03, 2007 1:01 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Мєєеє аваргийн дэрчгэр шар хvvгий

Postby Жавхлан » Mon Apr 02, 2007 11:35 pm

Батбаяр дvvдээ сайныг нь биш мууг нь зааж єгєв

Арлын Японы vндэсний бєхийн дугуй цагаан дэвжээг монгол аавын хvvхдvvд эзэгнэж байгаа нь vнэн. Хамгийн сvvлийн буюу саяхан дууссан Хару башёд Даваажаргал тvрvvлж монголчуудыгаа баярлуулсан ч Япон бvсгvйтэй гэрлэхээр шийдэж бvр vрийн зулай vнэрлэх гэж буйгаа зарлаж Монгол охидоо уйлуулаад амжсан. Гэвч тvvний энэ удаагийн аварга Дагвадоржтой барилдсан барилдаан япон болон монгол сvмо сонирхогчдод таалагдахгvй байна. Тэрээр аваргыг хуурч зайлан хий даруулж даваа авсан билээ. Хуурч зайлах энэ мэх нь нvцгэн биеийнхээ хvчээр мєргєлдєж хэн хvчтэй нь давах ёстой японы сvмод Даваажаргалын зам мєрийг зааж єгсєн хуурай ах Батбаярынх нь оруулсан таагvй хувь нэмрийн нэг билээ. Энэ башёд Даваажаргал, Дагвадорж хоёрыг барилдахаар гарахад Даваажаргалд Батбаяр аминчлан зєвлєж, нєгєєх нь толгой дохин зєвшєєрч байгаа харагдсан. Тэр лав хуурч зайл гэж хэлсэн байх. Энэ чинь дvvдээ сайныг нь биш мууг нь зааж єгєєд байна уу даа гэж хардах хvмvvс олон байна.

Хакухо монголын харьяатаас татгалзаж японы иргэн болно

Япон оронд Монголынхоо нэр хvнд, сvр хvчийг гайхуулж яваа эрчvvд яах аргагvй сумочид билээ. Халхын хvчит бєхчvvдээ цэнхэр дэлгэцээрээ бахдан суух сайхан… Монголын хайртай хvv Кёкvтэнхо Цэвэгням япон бvсгvйтэй гэрлэж ард тvмнийхээ сэтгэлийг гонсойлгосон цаг саяхан. Vvний араас даяар дуурсагдах аваргын хvv Хакухо Даваажаргал Мойголчуудынхаа нvдийг бvлтийлгэж, чихийг дэлдийлгэлээ. Тэрээр ирээдvйн эхнэрээ Япон эмэгтэйгээр сонгосоноо зарласан юм. Хакухо сvйт бvсгvйтэйгээ их аваргын хуриман дээр анх танилцжээ. Японы нєлєє бvхий баян айлын охин Даваажаргалтай ямар зорилгоор учир ургуулсан нь сонин. Энэ нь Монгол хvний цусан дахь бєхийн генийг авч vлдэх Япон улсын бодлого байж болох. Хакухо Япон улсын иргэн болох vгvйгээ хараахан шийдээгvй байгаа гэж байгаа ч Японы иргэн болох нь тодорхой болж байгаа аж.

Хакухогийн сонголт хэн нэгний хvсэл шаардлага уу?

Монголын сумочид єєрийн орных нь сумочдыг єєд нь гаргахгvй байгаад эгдvvцсэн японы “якуза” нар их аварга Дагвадоржийг сvрдvvлсэн удаа бий. Vvн шиг зvйл Хакуход тохиолдсон байж магадгvй гэнэ. Нєгєє талаар тvvний эх Тамир хvvгийнхээ сонголтыг хvндэтгэсэн vv, эсвэл олны хэлж байгаагаар шуналаасаа болж бєхийн удам судраа мартаад баян бэртэй болно гэхээс хєл нь газар хvрэхгvй явна уу ямартаа ч энэ хуримыг дэмжиж байгаа сурагтай.

Тэр ээжийнхээ єврєєс алсыг зорьсон жаахан хvv

Даваажаргалын ээж Тамирын хэлснээр эхийнхээ єврєєс шууд л арлын улсыг зорьсон бяцхан хvv єнєєдєр эрийн цээнд хvрч эцгийн нэрийг дуурсгаж явна. Тэр одоо бяцхан хvv биш нас биед хvрсэн ханхар эр шvv дээ. Тиймээс эрийн цээнд хvрсэн хvнд юм юм л хийх шаардлага гарна. 16-хан настай явсан тэр хэзээдээ Монгол охидтой танилцах билээ. Тvvний нvдэнд хаашаа л харна майжиг хєлтэй Япон охид харагдаж байгаа юм чинь тэр дундаас аль гайгvй, єєртєє таалагдсантай нь л дотносохоос єєр яах билээ. Хvний хайр хvсэл гэдэг угаасаа сохор байдаг юм чинь хэнтэй ч суусан яадаг юм гэж зарим нэг нь Хакухог ємєєрч байна.

Дээдсийн хvрээлэн
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Япончууд ховсчин хэрэглээд ч ИХ

Postby Жавхлан » Mon Apr 02, 2007 11:38 pm

Хару башё эхлэхийн ємнєхєн Японы сумогийн холбоо их аваргын нэр тєрд халдсан “Шинган Гэвдvнкай” хэвлэлийн компаниас дєрвєн сая ам.доллартай тэнцэх хэмжээний мєнгє нэхэмжлээд байсан билээ.
Уг компани нь хэдийгээр Япондоо нэр хvндтэй баян чинээлэг газар боловч дєрвєн сая ам.доллартай тэнцэх мєнгє гэдэг тэдний хувьд бага бус хохирол юм. Иймээс уг хэвлэлийн газрын зvгээс их аварга Дагвадоржид хонзогнон дайн зарлаж Японд ирсэнээс нь хойш холбогдсон гейша нартай холбоотой материалуудыг цуглуулж эхэлжээ. Ялангуяа тvvний кёкvтэнзан Энхбаттай хамт Нагоёод амрахдаа авирласан дvрс бичлэгийг гурван сая ам.доллараар худалдаж авсан хэмээн Хару башё эхлэхийн ємнєхєн Японы хэвлэлvvд шуугиж эхэлсэн байна. Гэвч эдгээр нь аваргын барилдааны амжилтанд нєлєєлєх гэсэн сэтгэл зvйн дайралт байсан ч байж болох юм. Саяхан Хару башё єндєрлєсний дараа “Шинган Гэндvнкай”-гийн” салбар “Асахи Шимбvн” сонинд “Аварга барилдааны vеэр илт харгис хэрцгий хандаж байв. Жишээ нь Кисеносатотай барилдахдаа уначихсан байхад нь дээрээс нь зориуд євдєглєсєн” гэж шvvмжилсэнийг эс тооцвол нэг их дайралт гарсангvй. Харин зарим сумо бєхийн дунд их аварга эхний хоёр єдрийн барилдаанд дараалан унасан нь зэн буддизмын гурван том ховсчин сумогийн ордонд залран ирж Асашёорюvгийн сэтгэл оюунд нєлєєлєх бясалгал хийсэнтэй холбоотой гэж ярьж яваа нь гайхалтай. Магадгvй аваргыг арван барилдаанаа 6500 ам.доллараар худалдаж авдаг гэсэн сенсаци дэгдээгээд их мєнгєний єрєнд унасан хэвлэлийн компани заргаа авч гарахын тулд зориуд Дагвадоржийг муу барилдуулах гэж ховсчин хэрэглэсэн байж ч болзошгvй. Эдvгээ Японд дэгдээд буй энэ шуугианы талаар Китоноуми ояаката хэлэхдээ “Магадгvй тийм тохиолдол гарсан байж болохыг vгvйсгэхгvй. Гэхдээ хичнээн ховсчин хэрэглэсэн ч их аваргын дотоод сэтгэл зvйн нягт тєвлєрєлийг нэвтрэн нєлєєлж чадахгvй. Тиймээс ховсчингууд нь эхний хоёр єдєр л туршиж vзээд дийлэхгvйгээ мэдээд сумогийн ордоноос явсан болов уу” гэж тоглоом наргианаар хариулсан аж. Vнэхээр ч их аваргыг ямар ч ховсчинд дийлдэхээргvй сэтгэлийн дотоод хvчтэй бєх гэж vнэлдэгийг япончууд єєрсдєє ч хvлээн зєвшєєрєєд байна.

Ноцтой Mэдээ
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby avarga » Thu Apr 05, 2007 7:25 pm

Таван цагариг сонин
Sumo news
(2007.04.05)
Авлигын хэрэг дахиад сөхөгдлөө
Их аварга Асашёорюү болон макүүчигийн дээд хэсгийн нэр бүхий 17 бөхийг тохиролцоотой барилдаан хийсэн гэх нийтлэлийг “Шюүкангэндай” сэтгүүл нэгдүгээр сарын дугаартаа гаргасан билээ. Сүмогийн холбоо үүнийг нягтлан, тус сэтгүүлийг шүүхэд өгсөн бөгөөд эхний хурал нь болоогүй байхад дахин ийм утгатай нийтлэл гарчээ.

Энэ удаа өнөө цагийн бөхчүүд биш, сүмогийн холбооны тэргүүн Китаноүмиг “оролдож” эхэлсэн байна. Түүнийг 1975 оны Харү башёд ах, дүү аваргуудын аав озэки Таканоханад сүүлчийн өдрийн болон нэмэлт барилдаанд зориуд унасан хэмээжээ. Энэ талаар Китаноүми “Би энэ асуудлыг үнэн мөнөөр шийдүүлэхийн төлөө тэмцэх болно. Хамгийн гол нь нас барсан Таканоханагийн нэр хүндэд сэвтэй юм даа. Анхны түрүүгээ авлигадаж авсан гэхээр ямар олиг байх вэ” гэсэн байна. Эхний нийтлэлийн улмаас Сүмогийн холбоо 480 сая иений хохирол учирсан гэх тооцоо гарсан билээ.

Хакүхо бэлтгэлээ базааж эхлэв
Тавдугаар сарын тэмцээнд 12 ба түүнээс дээш ялан, сүүлийн өдрийг хүртэл түрүү байрын төлөө өрсөлдвөл ёкозүна цол хүртэх озэки Хакүхо энэ сарын 3-наас бэлтгэлээ базааж эхэллээ. Уг өдөр тэрбээр сунгалтын хөнгөн дасгал хийсэн байна. 1-ний өдөр Харү жюнгёгийн макүүчигийнхны дунд болсон тэмцээнд Хакүхо түрүүлсэн бөгөөд ингэснээр гурав дахь жилдээ дараалан энэ тэмцээнд магнайллаа. Дашрамд дурдахад Хакүхогийн анхны хүүхэд тавдугаар сарын 5-нд төрөх магадлалтай гэнэ. Уг өдрийг япончууд хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг юм.

Точиазүма тавдугаар сард барилдахгүй
Харү башёгийн үеэр даралт нь ихэссэний улмаас тэмцээнийг дундаас нь орхисон озэки Точиазүма тавдугаар сарын тэмцээнийг өнжих бодолтой буйгаа мэдэгдлээ. Одоогоор эмчийн хяналтанд хөнгөн бэлтгэл хийж буй тэрбээр “Бүрэн сэргэлт аваад Нагояд үхэх, сэхэхээ үзье гэсэн бодолтой байна. Кадобан биш юм чинь тавдугаар сарын тэмцээнийг өнждөг юм бил үү” хэмээжээ. Хэрэв Точиазүма тавдугаар сард барилдахгүй бол Нагоя башёд ес дэх удаагаа кадобан болж зодоглох юм.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Sat Apr 07, 2007 9:27 am

Нээрээ.Их аварга маань хатуу ширvvм барилдаантай хvн шд ээ. энийг бас ойлгох хэрэгтэй дээ.Мvv Япончууд мэдэхгvй хатуу ширvvн албаар гээл хэхэхэ.яс юман дээрээ албаарл даа. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Thu Apr 12, 2007 7:56 am

Америк дахь монголчууд алтан медаль хамлаа

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотноо энэ сарын 7-нд сонирхогчдын сүмо бөхийн Америкийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн нээлттэй тэмцээн боллоо. Цар хүрээ, далайцаараа ихээхэн нэр хүндтэй тус тэмцээнд есөн орны шилдэг сүмочид өрсөлдсөн байна.

Үүний дотор АНУ-д ажиллаж, сурч буй монголчууд хүч сорьж, найман жингийн зургаад нь алтан медаль зүүжээ.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Дашдулам эмэгтэйчүүдийн хүнд болон үнэмлэхүй жинд түрүүлсэн бол өнгөрөгч онд дэлхийн аварга болсон У.Бямбажав +115 кг болон үнэмлэхүй жинд мөн алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 85 кг-д Ө.Мөнхжаргал, -115 кг-д Ө.Золжаргал нар тэргүүлжээ. Үлдсэн хоёр алтан медалийг зохион байгуулагч орны хоёр бүсгүй авсан байна.

У.Бямбажавын хувьд мэргэжлийн сүмод барилдаж, макүшита зиндааны дээд хэсэг хүртэл дэвшин ирээдүйн аварга, арслангуудын нэгээр нэрлэгдэж байсан шилдэг сүмоч юм. Тэрбээр дэвжээнийхээ эзэн Шибатаяма оякататай (Онокүни нэрээр их аварга цол хүртсэн бөх) үл ойлголцох байдал үүссэний улмаас 2006 оны эхээр их сүмог орхиж, эх орондоо ирсэн. Улмаар Японы Осака хотноо болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д оролцож, +115 кг-ийн жинд алтан медаль хүртэн, багаараа хүрэл медаль авахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ.


www.mongolnews.mn
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby 21Grams » Sat Apr 14, 2007 3:40 am

[font=Tahoma]Нээлттэй тэмцээнд оролцогчид Image

Бусад зургийг доорхи хаягаар орж vзээрэй.
[/font]
http://usasumo.net/amasumo/07usopen/pics3.html
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby M.Bibby-10 » Sun Apr 15, 2007 10:17 pm

манайхан нээрээ медалийг түүсэн байналээ шүү.8-н жингээс 6 алт авна гэдэг амаргүй даваа гээч.Харин тэднийгээ магтахгүй бол хэнийг магтах билээ дээ.Үнэхээр сайн байна.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Nomer 7 » Wed Apr 18, 2007 9:08 pm

сайн бна шд.Жижиг Сvхбат маань ч басл сайн бсанд аа.гоё барилдаж бсан мєн Баагий аварга бна. Тэр том хар нєхєрийг ганц зайлаал болоо.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby JSP » Fri Apr 20, 2007 9:23 pm

Мэргэжлийн сумогийн хару башё монгол сумочдод ээлээ хайрлаж, 33 сумочоос 23 нь тавин хувийн амжилтаа vзvvлж чадсан билээ.
Башёд тvрvvлж японы эзэн хааны цомыг гардах єдрийг Хакуход хvсэж хvлээж байсан монгол тvмний магнай тэнийсэн єдєр байлаа. Гэвч залуу озэки япон бvсгvйтэй сvй тавьснаа зарлаж, тун удахгvй аав болох гэж байгааг нь дуулсан монголчууд таатай хvлээж авсангvй. Мєєєє аваргын утас хаалганы хонх хоёрыг амраахаа байж, хvvдээ зааж зєвлєхгvй яасан юм гэж загнах гомдоллох тасрахаа байлаа гэж байсан. Гэтэл энэ мэдээтэй утга нэг шинэ шинэ мэдээлэл ар эраасаа цуварч эхлэлээ. Сарын ємнє болсон японы иргэн Н.Цэвэгнямын хуримаас эхлэлтэй энэ сvй
хуримын зарууд кёкvтэнзан Б.Энхбат, Ама Д.Бямбадорж нарынхаар vргэлжилж байна. Д.Энхбатын хувьд японы иргэн болсны дээр япон эхнэр авч байгаа нь монголоос бvрэн єрх тусгаарлаж байгаа хэрэг. Харин Ама Д.Бямбадоржийн хувьд єнгєрсєн башёд 8 даваа, 7 унаатай барилдсан учир ирэх Нацу башёд буюу 5-р сард цол ахиж зодоглох болзлыг хангасан. Гэсэн ч найз бvсгvйдээ 5-р сард амжилтаа дээшлvvлж сайн барилдчихаад сvйгээ тавина хэмээн амласан гэнэ. Тиймээс тэд саяхан бvсгvйнхээ эцэг эхэд хvндэтгэл илэрхийлж, зєвшєєрєл хvссэн гэнэ. Харин хvндэтгэлийнхээ єдрийн ємнє хэдхэн хоног эх нутагтаа ирсэн Д.Бямбадорж энэ сонголтоо ээж, ах нартаа хэлсэн эсэх нь нууц байна.
Тэгэхээр бид бэр гэдэг утгаар нь япон бэрvvдээ хvлээн авч, монголын иргэн, сумоч залуусын удмын дансанд бvртгэгдэх, голомтыг нь залгах vрсийг тєрvvлэх эхчvvд гэдэг утгаар нь хvлээж авбал дээр биз ээ.

Хvмvvсийн амьдрал
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby otgoo99 » Mon Apr 30, 2007 2:15 am

[web]http://sumo.goo.ne.jp/eng/hon_basho/banzuke/ban_1_1.html[/web]
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Postby Жавхлан » Thu May 03, 2007 3:32 pm

Асашёорюүг шүүмжилсээр...

Нацү башёгийн бэлтгэлээ шамдан базааж буй ёкозүна Асашёорюү бусад дэвжээнд очиж, багш нарын уурыг хүргэсээр явна. Дөрөвдүгээр сарын 30-нд “Токицүказе” дэвжээнийхэнтэй бэлтгэл хийсэн Асашёорюү шинэ комүсүби Тоёоношимаг гэмтээсэн аж. Баруун өвдөгтөө бэртэл авсан Тоёоношима хоёр долоо хоног хүнд бэлтгэл хийж болохгүй гэсэн онош гарчээ. Башё эхлэх ойртсон үед гэмтсэн тэрбээр “Анх уда саньякү болсон учир барилмдаар байна” хэмээжээ.
Үүний маргааш “Касүгано” дэвжээнд очсон ёкозүна мөн л учраагаа илт илүүрхэн ялж, тойргийн гадна гишгээд биеэ суллахад нь хүчтэй түлхэх зэргээр өмнөх үйлдлээ давтжээ. Токицүказе ояката “Ийм харгис бэлтгэл хийж болохгүй. Хэрэв энэ байдал үргэлжилбэл бэлтгэл хийх гээд очиход нь хүлээж авахгүй дэвжээ гарч магадгүй шүү” хэмээсэн байна. Японы хэвлэлүүдэд энэ талаар башёд таарах магадлалтай бөхчүүдтэй ширүүн бэлтгэл хийж ирийг нь мохоон, хүчийг сулруулж байна гэж бичжээ.

Хакүхог ч гэсэн

Даваа гаригт “Ошима” дэвээнд бэлтгэл хийсэн Хакүхо ч мөн дээрхийн адил шүүмжлэлд өртлөө. Жюүрёогийн Кёкүнанкайг цүриотоши (өргөж шидэх), сотокакэ (мордох) зэрэг эрсдэлтэй мэхээр чанга хаяж, унасан хойно дээрээс нь бүх биеэрээ дарж (үндэсний бөхөд үүнийг “нидрэх” гэж ярьдаг) байсан аж. Үүнд нь уурссан Ошима ояката түүнийг дуудаж “Ёкозүна болох хүслийг чинь ойлгож байна. Гэхдээ ингэж хүн гэмтээхээр бэлтгэл хийж болохгүй. Озэки хүртэл зүгээр яваад ирж болсон биз дээ. Зөв хүнээс үлгэр аваарай” хэмээн загнасан байна.

Монголын шинэ сүмоч Кёкүшюүхо

Гифү мужийн Дайичи ахлах сургуулийг гуравдугаар сард төгссөн монгол залуу Төмөрбаатарын Эрдэнэбаатар “Ошима” дэвжээнд элссэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Кёкүшюүхо гэсэн дэвжээний нэртэй болжээ. Ахлах сургуульд байхдаа жүдо бөхөөр хичээллэж, Японы зүүн бүсийн АШТ-д түрүүлсэн аж. 190 см өндөр, 18 настай Т.Эрдэнэбаатар Нагоя башёд жонокүчи зиндаанаас барилдах бөгөөд “Озэки Хакүхо шиг болохыг хүсдэг. Тиймээс түүний “хо”-г нэрэндээ авсан. Бэлтгэлээ сайн хийж хурдан дээшээ гармаар байна” хэмээн ярьжээ.

Кёкүтэнхо осол гаргажээ

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Ошима”-гийн монгол сүмоч Кёкүтэнхо автомашин жолоодож яваад осол гаргажээ. Токио хотын Накано дүүргийн нэгэн уулзварт гэрэл дохио хүлээж зогссон машины араас мөргөсний улмаас хохирогч хөнгөн гэмтэл авсан байна. Энэ хэрэг өчигдөр (IV.02) нийтэд мэдэгдэж Н.Цэвэгням багш Ошима оякатагийн хамт Сүмогийн холбоонд дуудагдан Мусашигава оякататай уулзжээ. Сүмочдыг машин жолоодохыг хориглодог бөгөөд 2000 онд энэхүү дүрмийг зөрчин хүний аминд хүрсэн Токигийн барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасч байсан билээ.
Кёкүтэнхо “Бүх зүйл миний буруу. Одоо би башё болтол бэлтгэлээс өөр зүйл хийхгүй” хэмээн уучлал хүссэн байна.

Кёкүшюүзан бэлтгэл хийв

Өнгөрсөн оны Кюүшюү башёд их сүмог орхисон Кёкүшюүзан Д.Батбаяр тавдугаар сарын 1-нд “Ошима” дэвжээнд очлоо. Тэрбээр бэлтгэл дээр цолтнуудын цагаан маваши өмсөн залуучуудтай тулсан байна. Зодог тайлснаасаа хойш анх удаа дэвжээнд гарсан Кёкүшюүзан энэ үеэр Ошима оякататай дурсгалын зураг татуулжээ. Д.Батбаяр зургадугаар сарын 2-нд үс авах ёслолоо хийх юм.

Япон дахь монголчууд сүмочидтойгоо баярлав

Дөрөвдүгээр сарын 30-нд Токиогийн нэгэн цэцэрлэгт Япон дахь монголчууд уламжлалт хаврын баяраа тэмдэглэлээ. Үүнд мэргэжлийн сүмод амжилттай барилдаж буй бөхчүүд нь очиж баяр дээр баяр нэмжээ. 1000 гаруй хүн цугласан энэ арга хэмжээний үеэр озэки Хакүхо “Тавдугаар сард сайн барилдаж, ёкозүна цол авах болно” хэмээн амласан байна.
Хаврын баярын үеэр улс, аймгийн цолтнууд оролцсон үндэсний бөхийн барилдаан болжээ.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu May 03, 2007 8:54 pm

Монголчуудаа сумо бөхийг минь аварч хайрла

… Монгол бөхчүүд улам олон ялж, япон бөхчүүдэд та нар сул дорой амьтад шүү гэдгийг нь харуулж өгөөсөй. Тэгэхгүй бол их сумо сөнөх нь. Монголчууд аа сумо бөхийг аварч хайрла.

Зохиолч Мацүда Таданоригийн “Асашёрю яагаад ялагддаггүй вэ?” номын хэсгээс.
Мацүда Таданори 1949 онд төрсөн. Монгол судлаач, орчуулагч, Саппоро хотын Олон Улсын харилцааны их сургуулийн профессор. Гадаад зохиолчидоос анх Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн хүн.


Монгол ёкозүна Асашёрюг өнөө үеийн хамгийн хүчтэй бөх гэхэд эсэргүүцэх хүн байхгүй болов уу. Яагаад Асашёрю ийм хүчтэй байна вэ? Тэрээр сумогийн түүхэн рекорд амжилтуудыг дараа дараалан эвдсэн төдийгүй, цаашдаа ч улам олон амжилт тогтоох нь гарцаагүй. Одоо Асашёрю Шёвагийн үеийн Тайхо, Китаноүми, Чиётайкай, Таканохана гэсэн агуу аваргуудтай зэрэгцсэн агуу ёкозүна болоод байна. Гэвч Асашёрю хүчтэй байж болох ч дээрх 4 агуу аваргатай харьцуулахад байдал өөр. Тайход Кашивадо, Китаноүмид Важима, Чиёнофүжид Оонокүни, Таканоханад Акэбоно, Мусашимару гэсэн өрсөлдөгч байсан. Өрсөлдөгчгүй болохоор рекорд тогтоох нь аргагүй гэсэн үг сонсох үе байлаа.
За тэгвэл 25 гэсэн залуу насыг нь юу гэж үзэх вэ? Асашёрю 25 хан башё барилдаад их аварга болж байхад Акэбоно 30 башё, Таканохана бүр 41 тэмцээн зарцуулж байж. Ёстой л барилдаантайгаа адилхан хурдтай дэвшиж гэхээс өөр юу гэх вэ. Ийм залуудаа түүхэн их аваргуудтай мөр зэргэцсэнээс гадна ёкозүна болсон хойноо ч тасархай барилдаж байгаа нь бахархалтай. Асашёрюг элдвээр өөлдөг хүмүүс ч түүнийг тасархай гэдгийг ойлгож эхэлсэн нь 2004 оноос болов уу. Сумогийн мэргэжилтнүүдийн үргэлж ярьдаг зүрх сэтгэл, бие бялдар, ур чадварын хослол байхгүй байсан бол тэрээр ийм олон амжилт тогтоож чадахгүй байсан. Хэнд ч тодорхой ийм сайхан амжилт үзүүлээд байхад өрсөлдөгч байхгүй болохоор аргагүй гэж хэлж байгаа хүмүүс ээ сайн бодоод үз. Хэрэв цаг хугацааны машин байлаа гэж бодоод Асашёрюг хуучны их аваргуудын үед аваачаад үзье. Тайхо ч байна уу, хэний ч үе бай тэр одоогийх шигээ л сайн барилдаж байгаа. Үгүй, хүчтэй аваргууд дунд харин одоогоосоо ч илүү сайн барилдаж байх буй заа. Өрсөлдөгч гэснээс Тайхо аварга – Асашёрюд үнэхээр өрсөлдөхөөр хүн хэрэгтэй. Эн зэрэгцээд барилдчахаар хүн байхгүй бол өөрийхөө хэр чадалтайг хэмжиж чадахгүй. Ганц их аварга гэдэг хэцүү шүү гэж нэгэнтээ хэлж байв. Ёстой оносон үг дээ. Хүмүүсийн яриад байгаа тэр өрсөлдөгч байхгүй гэдэг нь сумогийн ертөнцөд төдийгүй Асашёрюд өөрт нь ч муу зүйл юм. Сумо сонирхолгүй боллоо гэж шүүмжилж байгаа нь ч үүнтэй холбоотой. Тэгвэл энэ тасархай их аварга маань дөнгөж 25 тай . Цаашдаа ч сумогийн дэвжээнд ноёлох нь дамжиггүй. Асашёрю 30 нас хүртэл 5 жил байна. Энэ хооронд сумогийн олон рекорд эвдэгдэх биз ээ. 30 гэдэг сумочдийн хувьд зодог тайлах нас ч Асашёрю огт өөр бодолтой байна. Тэрээр Никкан спортс сонинд ярилцлага өгөхдөө яагаад 30 нас хүрэхээрээ зодог тайлдагийг ойлгохгүй юм. Монголд бол эр хүн 30 наснаасаа жинхэнэ хүчтэй болдог гэж хэлсэн байдаг.
Рекорд хэмээх цаасанд үлдэх зүйлийг орхиод Асашёрюгийн барилдааныг авж үзье. 2005 оны 5 сарын тэмцээн дууссаны дараа Никкан спортс сонин дээр- унах нь гэж зовохоор битгий хэл өрсөлдөгч нартаа довтлох зай ч өгөлгүй ялсаар түрүүллээ. Барилдаан ч үргэлж дохёны баруун талд болж байлаа. Хүчтэй бөх унахад баярладаг бөхийн хорхойтнууд барилдаан бага зэрэг удаан үргэлжлэхэд л баярлан хашгарж байлаа хэмээн бичиж байв. Дохёны баруун тал гэдэг нь зүүнээс гарсан их аварга тачиайгаасаа эхлээд л давамгайлан ялж байна гэсэн үг. Сумод өрсөлдөгчөө довтлуулаад, мэх хийлгээд, тэрийг нь тогтоосныхоо дараа ёрикиридээд ялдаг аваргууд байсан. Үүнийг нь ёкозүна барилдаан гэж хэлдэг. Сүүлийн үеийн бөхчүүдээс хэлэх юм бол ёкозүна Таканохана. Цол бага бөхөд дайрах, мэх хийх боломж олгож байгаад дараа нь ялдаг энэ барилдаанд дуртай хүн олон гэх. Тэгвэл би дургүй. Яагаад гэвэл сүүлд нь дандаа манай талын баатар ялдаг олон ангит драм шиг л санагддаг болохоор. Асашёрюгийн барилдаанд тийм илүү дутуу юм байхгүй. Юуны түрүүн довтлох. Нөгөөх нь том ч бай, жижиг ч бай, зайлдаг дархан мэхтэй ч бай, шиддэг ч бай хамаагүй. Хурдан шалмаг, хатуу ширүүн дайралт хийн ялах ба 21 зууны хурдын эрин үед ёстой тохирсон барилдаан. Харахад ч урамтай ийм барилдаанд би дуртай. Тачиай дээр мөргөлдөөд түлхэх бол сумогийн үндэс. Бусад бөхчүүд мөргөлдөн, хэн хэнээ түлхэж чадахаа болихдоо амьсгаа даран зогсож байгаад дараагийн мэхдээ ордог. Дэвжээний голд хав золгоод, амьсгаадан зогсох бөхчүүдийг бид олон харсан билээ. Тэгвэл Асашёрю огт өөр. Зогсоно гэж байхгүй, шууд л дараагийн мэхдээ шилжих ба бусад бөхчүүд энэ хурдыг нь гүйцэлгүй түлхүүлээд эсвэл шидүүлээд дуусдаг. Бөхчүүд тулаад баруун мавашиний барьц аваад, ёрикириднэ гэх мэт л төлөвлөгөөтэй байдаг. Тэгээд тэр барьцаа авж чадахгүй болохоороо яахаа мэдэхээ болин сааталд ордог бол Асашёрю А мэх болохгүй бол Б мэхээ хийж, тэгээд болоогүй бол В гээ гэх мэт угсруулан мэх хийдэг тул ялахаас өөр ч аргагүй. Тэгээд тэр хурд уу. Хурдтай гээд Асашёрю Майноүми шиг үсэрч бултан, зугтдаггүй. Ер нь бол аваргын угсраа мэхнүүдийг үзнэ гэдэг ховор завшаан юм. Учир нь Асашёрю сүүлийн үед ганц дайралтаар л дайснуудаа ялж байгаа билээ.
Өрсөлдөх хүнгүй тасархай аварга гээд Асашёрю бие бялдарын хувьд тасархай юм байхгүй. Тэрийгээ ч өөрөө сайн ойлгож байгаа гэж боддог. 184 см өндөр, 145 кг жин бол цолтой бөхчүүдийн дундаж үзүүлэлт. Энийг нь бодоод үзэхээр Асашёрюгийн өдий болтол амсаж ирсэн олон янзын шүүмжлэл болон аваргын хийсэн алхамуудыг ч ойлгож болох юм. Хэдийгээр сумогийн амжилтуудыг дараалан эвдэж, ялагдашгүй нэр зүүгээд байгаа ч Асашёрю өөрийгөө үнэхээр бусдаасаа хол тасархай гэж боддоггүй болов уу. Залуу хүн болохоор халуун омголон байх нь аргагүй ч аварга өөрийгөө тасархай хүчтэй гэж боддоггүй болохоор харин өөрийгөө улам хүчтэй гэж харуулах гэж янз бүрийн зүйл хийдэг байх гэж би бодном. Ингэхгүй бол болохгүй байсан ч байж мэдэх. Барилдааны өмнө болон барилдаан дууссаны дараах тэр ширүүн царай. Энэ нь биеийн жижгийг сэтгэлийн хүчээр нөхөх гэсэн нэг төрлийн тактик юм. Ингэж байж л их аварга гэдэг цолыг хамгаалж явах билээ. Асашёрюгийн залуу нас, өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн сэтгэл зүйн довтолгоон энэ бүхнийг ойлгох хэрэгтэй. Түүнийг өдий хүртэл маш олон янзаар шүүмжилж ирсэн. Яагаад тэр вэ? Энэ шүүмжлэлүүд дотор миний яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй юмнууд их бий. Заримийг нь танилцуулья.

1.Түлхээд л гаргачиж чадах юм бол түлхээд л гарга.

Тачиай дээр давамгайлан шуудагны барьц аван Асашёрю давуутай болонгуут өрсөлдөгч нь яахаа мэдэхээ больж, хамаагүй шидэх гуядах мэх хийдэг. Ингэхэд нь Асашёрю өргөж аваад бөгсөөр нь газар хаядаг барилдаан нилээд бий. Өөрөөсөө хамаагүй хүнд Котомицүкиг ч тэгэж хаяж байсан. Энэ нь сумогийн сурвалжлагч нарт таалагддаггүй болтой. – Зүгээр л түлхээд ялчих юман дээр яагаад заавал өргөж шидэж байгаа юм бэ? Гэмтээвэл яана. – Тийм их хүч чадал илүүдээд байгаа юм уу? Сулхан хүнийг дээрэлхэж байна. Ийм шүүмжлэлүүд гардаг. **н** юм хэлэхээ больцгоо. Хориотой мэх хийж байгаа хэрэг биш, сумогийн дүрмэнд байгаа мэх хийхэд юу нь болохгүй гэж? Асашёрю хатуу ширүүн мэх хийдэг явдал байдаг ч тэр мэхийг нь хамгаалж чадахгүй байгаа бөхчүүд буруутай бөгөөд тэднийг шүүмжилбэл зохих билээ. Чанга унагаалаа хэмээн гомдол тавих нь мэргэжлийн тамирчинд тохирохгүй. Котомицүки Асашёрюг ёкозүна болохоос өмнө өрсөлдөгч нь хэмээн нэрлэгдэж байлаа. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, сонирхогчийн сумогийн ёкозүна, их дээд сургуулиудын аваргаар оюутны ёкозүна, дунд сургуулийн аварга болж, дунд сургуулийн ёкозүна, тэгээд сонирхогчийн дэлхийн аваргад түрүүлсэн элит бөх. Тэгвэл Асашёрюгийн хувьд энэ элит бөхийн хандыг хага дарах нь мэдээж зорилгоных нь нэг. Хүчтэй бөх гэж хүлээн зөвшөөрж байгаа болохоор дахиж томрохгүй болтол нь дарах, мөн хүч чадлаа шалгаж үзэх гэсэндээ зарим үед хатуу ширүүн гэмээр мэх хэрэглэж ялдаг. Энэ бол мэргэжлийн спорт. Асашёрюг хатуу ширүүн гэсэн шүүмжлэл бол япон бөхчүүдийг эрхлүүлж байгаа явдал гэхээс өөр хэлэх үг алга. Сүүлийн үед Асашёрю ч элдэв шүүмжлэлээс залхсан уу , ёрикиридээд л ялдаг болоод байгаа. Бөх сонирхогчдын хувьд олон сайхан мэх үзэж баярлахыг хүсэх нь мэдээж. Энэ олон шүүмжлэлээс болоод хохирж байгаа нь сумо сонирхогч бид билээ.

2.Шагналын мөнгө баруун гараар ав.

Котомицүкиг Асашёрюгийн өрсөлдөгч байсан гэж дээр бичсэн ч одоо бол тэнгэр газар шиг л ялгаатай. Паартай байр, паалантай жорлонд сууж өссөн элит бөх эрүүл агаар, их байгалийн дунд өсөж хүмүүжсэн талын баатрыг ялна гэдэг үлгэрийн далай гэсэн үг болтой. Дахиад хэлэхэд Асашёрюд өрсөлдөгч байхгүй. Байхгүй ч гэж дээ, байна. Энэ бол хэвлэл мэдээлэл юм. Тэд харгис хатуу мэх хийдэг хэмээн өөлөөд амжилт олохгүй болохоороо анхаарлаа сумотой хамаагүй зүйлэнд хандуулж эхэлсэн юм. – Монголд очоод энгийн хувцастай гадуур явж, зураг авахууллаа гэж бичсэн байлаа. Яагаад болохгүй гэж? Япон хүн би ч ер ойлгохгүй байна.
Үүний дараа гарж ирсэн нь ялаад авдаг шагналын мөнгөний асуудал. Асашёрю үргэлж зүүн гараар дохин авж байлаа. Гэтэл сумогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос зүүн гараар болохгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Асашёрю угаасаа солгой. Барилдаж дуусаад сэтгэл санааны хөөрөл дарагдаагүй байх үед солгой хүний солгой гар зөнгөөрөө түрүүлж хөдлөх нь мэдээжийн хэрэг. Шалихгүй зүйл болохоор Асашёрю баруун гараар авж болох ч тэрээр хичнээн шүүмжлүүлсэн ч зүүн гараараа л авсаар байв. Энэ нь гүрийж зөрүүдлэсэн хэрэг биш бөгөөд зүгээр л аль ч гараар байсан ялгаагүй гэж бодож байсан болохоор тэр. Солгой хүний солгой гар түрүүлж хөдлөх нь мэдээж гэж дээр хэлсэнээ дахин нэг давтаад аль гараар мөнгө авах нь асуудал биш харин хамгийн асуудалтай байгаа нь ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн бөндгөр доторхи гэж бодож байна. Иймэрхүү жижиг сажиг юм яриад явдаг яасан завтай хүмүүс вэ. Асашёрюг барилдаанаар нь өөлөх аргагүй болоод сүүлдээ бүр юу ч байсан хамаагүй шүүмжлэх юм хайдаг болоо юу гэсэн бодол төрж байна. Миний бодлоор Асашёрю 2005 оноос эхлэн баруун гараар шагналын мөнгө авдаг болоод байгаа. Тэр дотроо юу бодож байгааг мэдэхгүй. Тал талаас нь өөлсөөр энэ аваргийг бусад жирийн бөхчүүд шиг болгож орхих бий гэж санаа зовох юм.

3.Аваргын чанар гэж юу вэ?

Асашёрюд аварга хүний чанар алга гэсэн шүүмжлэл байдаг. Ийм үг хэлж байгаа мэргэжилтнүүд, сэтгүүлчидээс хүсэхэд ёкозүна хүний чанар гэж яг юу болохыг тодорхой хэлээд өгөөч. Хэн гэдэг ёкозүна тийм чанартай байсан юм бэ заагаад өгөөч. Тэгвэл би Асашёрюд энэ их аварга чанартай тул ийм юмнуудыг нь сурж ав гэж хэлье. Аваргийн чанар гээд тодорхой юм хэлүүлж заалгавал Асашёрю ч зүгээр суухгүй юм сурж эхэлнэ. Харин зүгээр л аваргын чанартай бол гэж хэлүүлэхээр, 22 тойдоо ёкозүна болсон залуу хүү учрыг нь ойлгохгүй байх нь аргагүй. Тэгээд ч хичнээн сайхан аваргын чанартай байгаад хүч чадалгүй байсан аваргууд одоо хэн нэгний сэтгэлд дурсагдан үлдсэн байдаг болов уу? Тайхо Чиёнофүжи нарын их аваргууд хүч чадал, ур чадвараараа сая сая хүний сэтгэл санаанд мөнхөрсөн. Аваргын чанар хэмээн улиглах сумогийн холбооныхон болон ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооныхны дунд ам нээх болгондоо хүн загнаж, сөргөлдсөн болгоноо муулж байдаг хүн ч бий. Ийм хүмүүст өөрсдөд нь аваргын чанар гэж хэлэх эрх байна уу? Би сумогийн холбоотой муудалцах гэж бодсонгүй. Асашёрюд арай зөөлөн хандаж байгаач гэж л хүсэх гэсэн юм. Соёл заншил өөр харь орноос ирсэнийг нь бодсон ч, ганц их аварга сумогийн ертөнцийг авж явж байгаагий нь бодсон ч тэр. Дөнгөж 25 тай залуу насыг нь бодоод ч тэр. Асашёрюгийн үеийн япон залуус нийгэмд хөлөө ч олоогүй яваа. Гадаад орноос ирээд хамаг чадлаараа зүтгэж байгаа залуусыг хайрлан хамгаалж, энэрж тэтгэж явах нь япон хүний чанар байх ёстой биш гэж үү? Тайхо аварга нэгэнтээ- Асашёрюг ёкозүна болсоноос хойш хэвлэл мэдээлэл өөлж муулах л шалтаг хайж эхэлсэн. Аварга хүний чанар гэж хэллээ ч гэсэн нэг орой суугаад сурчихдаг, эзэмшдэг зүйл биш. Ёкозүнагийн хорооныхон ч юм л бол сонин хэвлэлээр ярьж байдагаа болих хэрэгтэй. Ёкозүна гэдэг бол Японы үнэт эрдэнэ гэж хэлсэн байдаг. Түүхэн их аваргууд бүгд өөрийн гэсэн онцлогтой, зан ааштай байцгаасан. Шавраар цутгасан баримал хөшөө шиг адилхан байлгах гэж оролдох нь утгагүй хэрэг. Сумогийн холбоо ч, ёкозүнагийн хороо ч, бөх сонирхогчид ч бүгд өөр өөрийхөөрөө ёкозүна гэдэг ийм байх ёстой гэж төсөөлцгөөн, тэрийгээ аваргын чанар гэдэг үгээр халхавчилж байна уу даа. Хэлсэн хэлээгүй Асашёрю нас ахих тусмаа намба сууна.

4. Хурим хийхэд нь хүртэл

Асашёрю аварга цолны төлөө дайралт хийхээсээ өмнө хуримаа хийсэн үеийн явдал. Арслан Асашёрю хурим хийлээ гээд бүгд баяр хүргэхнүү гэтэл хэвлэл мэдээлэл, сумогийн холбооноос аварга цол авах чухал тэмцээний өмнө хурим хийдэг хариуцлагагүй нөхөр. Сумогийн тухай бодож байна уу гэсэн шүүмжлэл гарсан. Анх сонсоод чааваас даа гэж бодож байсан маань сүүлдээ уур хилэн болон хувирсан юм. Асашёрюгийн хувьд аварга цолны төлөө барилдахаасаа өмнө хуримаа хийж авья гэсэн бодол байсан . Танилцаад яаран хурим хийж байгаа хэрэг биш, эхнэртэйгээ багийн танилууд, олон жил үерхсэн болохоор хурим хийхийн хувьд хэзээ ч хийсэн хамаагүй байсан. Тэгсэн ч Асашёрю чухал тэмцээний өмнө хуримаа хийхээр шийдсэн. Хайртай хүнийхээ өмнө ялагдахгүйн төлөө, хуримандаа аварга цолоор бэлэг барихын төлөө шийдсэн хэрэг. Нөгөө талаас хуримаа хийж, гэр орноо төвхнүүлээд хамаг анхаарлаа тэмцээн, сумод хандуулах гэсэн бодолтой байсан хэрэг. Энэ талаар Асашёрюгийн ээж сумод анхаарлаа төвлөрүүлж чадах болохоор бид ч их баярласан гэж ярьсан байдаг. Японы хэвлэл мэдээллийн хувьд хурим энэ тэр гэж бэлтгэл алдахын оронд сумод анхаарлаа хандуулаад аварга болсоныхоо дараа хуримаа хий гэж хэлж байв. Япон маягийн санаа бодлоо тулгах гэж оролдсон ч Асашёрю монголоороо сэтгэн, монгол шийдвэр гаргасан юм. Ар гэрээ төвхнүүлсэнээр сумод илүү анхаарал тавьж чадна гэж тооцоолсон байв. Монгол япон сэтгэлгээний ялгаа энэ. Япон тамирчид сэтгэл зүйн бэлтгэл муу. Сэтгэл санааны дарамтанд амархан орж, чухал үед ялагддаг. Хэвлэл мэдээллийхэн Асашёрюг Япон тамирчид шигээ бодсон нь лавтай. Сумод гадаад бөхчүүд олон ирж, одоо бараг олон улсын тэмцээн шиг л болж байна. Тэдний санал бодол, онцлогийг хүндлэн үзэж, сумогийн уламжлал, зан заншил дотор хэрхэн ашиглах вэ, эс бөгөөс уламжлалаа өөрчлөх хэрэгцээ байна уу? Олон талаас нь харж, ухаалаг уян хатан бодлого явуулахгүй бол болохгүй. Гадаад бөхийн тоо толгойг хязгаарласан төдийгөөр өнгөрж байна уу даа. Асашёрюгийн хуримын талаархи шүүмжлэлийг үзээд би Япон үнэхээр арлын орон юм даа гэж бодсон. Тэгээд Асашёрю тэргүүтэй монгол сумочдыг дэмжиж явья гэсэн хүсэлтэй болсон. Монгол бөхчүүд улам олон ялж, япон бөхчүүдэд та нар сул дорой амьтад шүү гэдгийг нь харуулж өгөөсөй. Тэгэхгүй бол их сумо сөнөх нь. Монголчууд аа сумо бөхийг аварж хайрла.

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue May 08, 2007 5:05 pm

Точиазvма зодог тайлав

Японы мэргэжлийн сүмогийн шилдэг бөх, өдгөөгийн япон озэки нараас хамгийн залуу нь болох Точиазүма зодог тайлах болжээ. Харү башёгийн үеэр мэдэгдсэн зүрхний эмгэг нь цаашид барилдахад уршигтай тул ийм шийдвэр гаргасан байна. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, албан ёсны мэдэгдлээ хийх юм.

Точиазүма тавдугаар сарын тэмцээнийг өнжихөд цолоо алдахгүй байсан бөгөөд Японы хэвлэлүүд энэ шийдвэр арай түргэдлээ хэмээж байна. Харин озэки өөрөө “Сүмод бүх хүч, сэтгэл санаагаа зориулж чадахгүй бол аргацаах байдлаар барилдаж болохгүй. Тиймээс ийм шийдвэр гаргасан” хэмээжээ.

Одооноос Точиазүма энэ нэрээрээ дэвжээндээ туслахаар ажиллах ба 2009 оны есдүгээр сард Таманои оякатаг (түүний аав) тэтгэвэртээ гарахад тус дэвжээг өвлөх юм. Макүүчид гурван удаа түрүүлж, аваргын болзлыг нэг бус удаа сонсож явсан, басхүү озэки цолоо хоёр удаа алдаад эргүүлж авсан ховорхон амжилттай тэрбээр ийнхүү өвчний улмаас сүмочийн замналаа төгсгөлөө.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Tue May 08, 2007 5:32 pm

нєгєє фантази сумогийнхоо сайт уруу бас орж байгаарай,

http://www.fsumo.sport-tsonh.net
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Wed May 09, 2007 3:58 am

Кёкүтэнхо аваар хийжээ

Сумогийн Кёкүтэнхо 4 сарын 28-нд автомашины осол гаргасан нь тун саяхан илэрсэн байна. Тэрбээр Ошима дэвжээнийхээ эзэнтэй хамт Сумогийн Холбоон дээр очиж энэ талаар мэдээлэл өгчээ. Тус холбооноос цолтой бөхчүүдийг машин жолоодохыг эрс хориглодог бөгөөд түүний үйлдэлд нь тохирсон шийтгэлийг өгөхөө Сумогийн Холбоо мэдэгдээд байсан юм. Осол Токиогийн нэгэн дүүрэгт болсон бөгөөд Кёкүтэнхо улаан гэрэл дээр зогсож байсан машины араас орсон байна. Мөргүүлсэн машины жолооч нь эрэгтэй хүн байсан бөгөөд хөнгөн гэмтэл авсан бөгөөд долоо хоногын турш эмчлүүлэх шаардлагатай гэсэн байна. “Би хадмынхаа гэрт очоод эргэж явахдаа машин барихаас өөр арга байгаагүй. Би ганцаараа байсан бөгөөд гайгүй болов уу гэж бодсон. Би хийсэн үйлдлийнхээ бүх хариуцлагыг үүрнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Тэрбээр осол хийсэн тухайгаа дэвжээний эзэн болон холбоонд мэдэгдээгүй тул хатуу шийтгэл хүлээх бололтой. Тус холбооноос рикиши буюу цолтой бөхчүүдийг машин жолоодохыг хориглох шийдвэрийг 2000 онд Макуучи зиндааны бөх Токи явган зорчигчыг дайран, амь насыг нь хөнөөсний дараагаар гаргасан юм. Тэрбээр үүний дараагаар сумог орхих хэрэгтэй болжээ. Харин өнөөдөр хэргийн талаар мэдээлснээс үзвэл Кёкүтэнхо хохирогчид засварын мөнгө өгөөд, тохирохыг оролдсон боловч телевизын нэгэн суваг хэргийг нийтэд дэлгэжээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Кёкүтэнхо ирэх башёг өнжих шийтгэл хүлээж, Нагояагийн тэмцээнд Жюрод бууна хэмээн үзэж байгаа бол зарим нь М8 бөх Кёкүтэнхог хүчээр зодог тайлуулах болно гэх ч хүмүүс байна.


Mainichi Daily
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby sport_l » Fri May 11, 2007 9:26 pm

hakuhogiin huuhed torson bn
Image
go Bayern & SAS
User avatar
sport_l
 
Posts: 43
Joined: Sat Apr 14, 2007 2:34 pm

Postby Жавхлан » Sat May 12, 2007 4:52 am

''Аваргыг дэвжээндээ оруулахгүй''

Дэвжээнд нь ирж бэлтгэл хийх гэсэн ёкозүна Асашёорюүг Токицүказе ояката үүднээсээ буцаалаа. Хэд хоногийн өмнө түүний шавь Тоёоношимаг гэмтээсэн учир ингэсэн аж. Токицүказе багш “Уул нь аварга хүнтэй бэлтгэл хийх нь өгөөжтэй. Гэвч Асашоёрюүд өөрийн сүрийг үзүүлье гэхээс залуучуудад зааж зөвлөе гэсэн бодол алга” хэмээн энэ үйлдлээ тайлбарласан.
Тоёоношимагийн хувьд өвдөгтөө гэмтэл авсан бөгөөд Нацү башёд барилдах эсэх нь тодорхойгүй байна.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat May 12, 2007 7:34 am

Image

Ама Д.Бямбадорж: Урдаа тавьсан зорилготой учраас гэрлэх талаар бодоогүй байна

Мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдааны өнгө төрхийг тодорхойлох болсон монгол бөхчүүд маань өнгөтэй сайхан барилдаасай гэж монгол хүн бур сэтгэл догдлон суудаг нь нууц биш. Манай сонины тусгай сурвалжлагч Н.Энхтүвшин Япон дахь монголчуудын цуглардаг цорын ганц баярын нэг болох “Хаврын баяр-2007″ арга хэмжээний үеэр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж буй Ама Д. Бямбадоржтой уулзаж ярилцлаа. Нацу башё эхлэхийн өмнө бэлтгэл сургуулилт гээд зав муутай байсан ч “Өглөөний сонин”-ийн сэтгүүлчийг хүлээн авч чин сэтгэлийн яриа дэлгэн, өөртэй нь холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдэд хариу өгсөн Ама Бямбадорждоо нийт уншигчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.

-Японд ажиллаж амьдарч буй нийт нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар ирсэнд тань олон хүн баярлаж байна?
-Баярлалаа. Монголчуудтайгаа уулзаад, “Хаврын баяр”-т оролцоод сайхан байна аа.

-Тун удахгүй Нацу Башё эхлэх гэж байна. Таны хувьд бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Одоогоор бэлтгэлээ хийж л байна. Цол нэмэгдсэн учраас өмнөхөөсөө илүүтэйгээр өөрийгөө дайчилна.

-Цол дагаад бяр гэж монголчууд ярьдаг?
-Сайн барилдахыг хичээнэ ээ. Миний хувьд бэлтгэл жигдэрч байна.

-Хүн бүр “Ама сайн барилдах ёстой” хэмээн өөрт тань өндөр хариуцлага хулээлгэдэг. Тэр бүхнээс бэргэх явдал гардаг уу?
-Хүмүүс надад итгэл хүлээлгэж байхад тэр бүхнээс бэргэнэ гэж юу байх вэ. Ард түмний маань өгч байгаа итгэл, дэмжлэг хүний нутагт хөлс хүчээ урсган барилдаж байгаа монгол бөхчүүдэд асар их дэм болж байдаг болохоор аль болох хайр хүндлэлийг нь дааж явахыг хичээдэг дээ.

-Нацу Башё эхлэхийн өмнөх өдрүүдэд эрчимтэй бэлтгэл хийхийг шаарддаг уу?
-Цолтой бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хийхээ өөрсдөө шийддэг. Барилдаан ойртох тусам өөртөө дүгнэлт хийж, бие болон сэтгэл санааны бэлтгэл хийдэг дээ.

-Монгол бөхчүүдтэйгээ бэлтгэл хийх боломж хэр гардаг вэ. Бяр хүч, цол нэмэгдэх хэрээр аварга арслангууд хамтарсан бэлтгэл хийх санал тавьдаг гэх юм билээ?
-Саяхан Их аваргын нэрэмжит хамтарсан бэлтгэлд аварга арслангуудтайгаа хамт бэлтгэл хийсэн. Ер нь бол монгол бөхчүүдтэйгээ бэлтгэл хийхэд арга барилаа солилцоод сайхан байлгүй яах вэ. Сайн бөхтэй барилдахад өөрөө ч тэр хэрээр сайжирна шүү дээ.

-Монгол бөхчүүд сумо бөхийн дээд зиндаанд ихээр орж ирсэнд Японы ард түмэн ихэд эмзэг ханддаг гэх ойлголт манайханд бий. Танд ийм байдал ажиглагддаг уу?
-Тийм зүйл байхгүй. Японы ард түмэн хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж чаддаг сайхан хүмүүс.

-Ний нуугүй хэлэхэд та жин багатай гэлттүй маш мэдрэмжтэй барилддаг. Тэр ч үүднээс нутаг нэгт монгол бөхчүүддээ Нацу Башёд түрүүлэх боломжийг хүртэл нэг бус удаа гаргаж өгч байсан?
-Баярлалаа. Ялж, ялагдах нь спорт учраас урамтай сонирхолтой барилдаан үзүүлж фэнүүдээ баярлуулахыг хүсдэг. Мэдрэмжтэй барилддаг гэдэг тухайд бол бэлтгэл хэр сайн хийхээс бүх зүйл шалтгаална шүү дээ. Сумо эр хүний спорт учраас дэвжээн дээр эрч хүчтэй байх нь бас сайхан.

-Сонирхолтой яриа дэлгэсэнд баярлалаа. Тантай уулзсаны эцэст ганц зүйл тодруулахыг зөвшөөрнө уу. Сүүлийн үед таныг загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнтэй дотно харилцаа тогтоосон, тэр бүү хэл япон охинтой хуримаа хийхээр болж аав ээж дээр нь очиж зөвшөөрөл хүссэн мэтээр хэвлэлийнхэн шуугиад авсан?
-/инээгээд/ Надад урдаа тавьсан зорилго байгаа учраас гэр бүлийн талаар бодож боловсруулсан зүйл одоогоор байхгүй байна.

-Тэгвэл япон бүсгүйтэй гэрлэх тухай мэдээлэл ч ор үндэсгүй гэсэн үг үү?
-Тийм зүйл огт байхгүй ээ. /инээв/

Н.Энхтүвшин
Өглөөний сонин /2007.05.11/
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Sun May 13, 2007 8:43 pm

Цэвэгням барилдахгүй энэ сард өнжинө гэсэн тэгэхээр ирэх сард бараг доод зиндаанд бууж байгаа яах гэж тэр машин барьдаг байна даа.Дэмий юм хийж байдаг утгагүй юмаа тэ.

Даваажаргал охинтой болсон байналээ шдээ -3,700 гр гэсэн шдээ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby o_baatar316 » Sun May 13, 2007 9:07 pm

Japan ehner n turchuu yu?
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Postby Shen » Mon May 14, 2007 8:21 am

Ymar hurdan zolig be?
User avatar
Shen
 
Posts: 6
Joined: Tue Feb 06, 2007 12:02 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron