by Takanohana_Nowitzki » Wed Apr 29, 2020 3:17 pm
Вака бол яг л Кёкүшү стилийн, галбир нь ч гэсэн, төрх ч гэсэн цагаан л гэхээс их төстэй шд. Батбаяр гэхдээ хурдаар бужигнуулж үздэг байсан бол Ваканохана яг л тулдаг байсан санагдана, Хавайн аваргуудтай ч яг урдаас нь зоогдоод тулдаг, их доогуур шургаж золгодог, тэндээсээ хөдөлгөж мордоно, хутгана, буцаагаад дунгуйлдах юмуу хөмөрч давдаг байсан, золгож амжихгүй цүппаринд орвол харин хийстэл авахуулдаг байсан санагдана, тэр хэв маягаасаа болж гэмтэл их авдаг байсан байх.
Така бол ерөөсөө бяраар ааглаж яс тулдаг аварга байлаа шд, хэдэн Хавайг зогсоож торгоосон ганц хүн, Вакагаас бол хамаагүй том, өндөр. Эгч японд байхдаа башёгийн өмнөх банцүкэтэй сонин, 1 сэтгүүл байнга явуулна, жин бол байнгын 156 гэдэг тоон дээр байдаг байсан санагдана. 2 Хавай 200+. Тэгээд яг тулаад сонгодог сүмо хийгээд ялахаар би дуртай болж байгаа юм чинь. Тэгээд асуултад фантази сүмод орох гэж айди нээхдээ нэрийг нь авч байлаа. Цонхруу орохдоо тэр айдитайгаа шууд ороод ирж билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй