Сайн байцгаана уу? Спорт Цонх форумын идэвхтэй уншигчид, бичигчид та бүхэний энэ өдрийн мэндийг хүргэе!
Спорт гэдэг бол агуу зүйл. Дэвин Дэлхийн хаана ч байгаа Монголчуудыг нэгтгэж нэг дуу хоолойтой болгож, нэг хүсэл эрмэлзлэл тэмүүлэл, бахархал, хөгжөөн дэмжих дэмрэмж, ялаасай гэсэн туйлын эрмэлзлэлийг бидэнд төрүүлж чаддаг билээ.
Тийм дээ ч бид өөрсдийн цаг заваа зориулан байж Спортыг шимтэн үздэг, зарим нь хайртай баг, хайртай тоглогчоо дэмжиж, түүнийхээ хэрээр сэтгэлийн таашаалыг кайфыг авч чаддаг ард түмэн билээ.
Иймд миний бие та бүхэнийг Арлын Япон улсад Монгол хөвгүүдийн минь донголсож байгаа энэхүү Сумо хэмээх спортыг шимтэн үздэг, мэдээллийг нь тасралтгүй уншдаг та бүхэнийг бидэнтэй нэгдэн Фантази Сумо хэмээх угаа ертөнцөд нэгдэхийг уриалж байна.
Та бидэнтэй нэгдсэнээр өрсөлдөөн, түрүүлж хожигдохын гашуун зовлон, баг хамт олны эв нэгдлийг мэдрэх болно. Бид та бүхэнтэй хамтран тоглохыг тэсэн ядан хүлээж байна.
Хүндэтгэсэн: Фантази Сумо ТУЗ