Монгол бөх үнэхээр шинэ шатанд гарах хэрэгтэйг жил бүрийн наадам л сануулж байна.
1. Цолны найраа гэдэг зүйл бүх даваанд үйлчилдэг боллоо. Улсын начин, харцага, заан цол, Аймаг, сумын бүх цолыг мөнгөөр авч болж байна. Энэ бол эмгэнэл. Том бөхчүүд нь хүртэл энэ найраагаа "Сайн Залуусаа дэмжих эртний уламжлал" нэрийн дор хийж байна. Нутгийн зөвлөл нэртэй хэдэн бизнесменүүд, улс төрчид, төрийн аппарад-д ажиллаж байгаа хурган дарга нар, хэдэн халтар төгрөгтэй хүмүүсийн лайгаар Монгол бөх утгаа алдаж байна. Энэ жил Ганзориг, Алтанхуяг 2 оос бусад начин мөнгөөр л цол авлаа.
Иймээс цолны найгаар бүр байхгүй болгохын тулд наадмаар зөвхөн цол олгодог байдлыг таслан зогсоох хэрэгтэй болж байна.
2. Допинг гэдэг заваан асуудал хэмжээнээсээ хэтэрлээ. Зөвхөн 16 хан бөхөөс шинжилгээ авч байгаа нь шударга бус явдлын эхийг тавьж байна. Улсад 4 давчаад 5 дээр мөнгөнд хэвтэж байна. Допинг хэрэглэсэн хүнд 2, 3, 4 дээр унасан хүн мөн харамсалтай да. Аймгуудын наадам бүр аймаар байна. Тэнд ихэнх нь допинг хэрэглээд хүн биш, адгуус болсон хүмүүс очиж байна.
3. Гадны бөх гэдэг балиар үзэл газар авлаа. Бүх аймгууд зөвхөн тухайн аймгийн бөхөө л аймгийнхаа наадамд барилдуулдаг боллоо. Энэ нь удахгүй хэдэн сумдруугаа халдварлаж байна. Энэ нь эргээд сайн бөх төрөх гарцыг хааж байна.
4. Бөхийн холбоо нь өөрөө асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй бусад этгээдүүдэд эрхээ шилжүүлсэн нь бөхийн асуудлаа базаж цэгцлэх нэгдмэл байдлаа алдлаа. Бүх цолыг аймаг, сумд, ерөнхийлөгч 3 олгож байна. Допинг-г Олимпийн хороо хариуцаж байна. Бөхийн холбоо яг юу хийж байна вэ. Өргөөндөө л хэдэн бөх барилдуулж байна. Энэ завхарал нь өөрөө нэгдмэл байдлаа алдсантай холбоотой.
5. Спортын шинжийг агуулж байгаа бол шүүлт шударга байх ёстой. Гэтэл шүүлт нь хуучин 18-р зуунаараа байгаа нь үнэхээр харамсалтай.
Яаралтай бөхийн холбоо шинэчлэгдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ асуудлуудаа нэгтгэж зангидахгүй бол хичнээн сайн, залуу, эрч хүчтэй хүмүүс гараад яг адил байх юм байна. Одоогийн 2 тэргүүн нь хийх зүйлээ хийсэн. Гэхдээ одоо цаашаа хэрэгггүй болжээ.
Энэ жил наадмын барилдааны тухайд 2 даваанаас эхлээд найраа болсон гэдгийг нуугаад хэрэггүй байх. Хөгшин бөх мөнгө амлангуут буугаад өгч байгаа залуусаа бас өрөвдлөө. Сэтгэлгээ нь мөн ядуу байна да. Мөнгө бас хүчтэй.
Уг нь бөхийн цол гэдэг маань эрх бүхий хүн нь олгоод олон түмэн хүлээн зөвшөөрсөн цагт сая баталгаажих ёстой.
Энийг манай залуус, одоо барилдаж байгаа бөхчүүд, настай бөхчүүд ойлгохгүй байна. Мөнгө гэдэг зүйлээр улс үндэснийхээ бахархал болсон зүйлийг худалдаж байна, доромжилж байна
Үндэсний спортод нь хүртэл авлига цэцэглэсэн ёстой новшийн газар Монгол шүү гэж гадныхан харж байна, дооглож байна.
Бид юугаараа бахархах юм бэ? Ганц сайхан соёлоо хүртэл юу ч биш болгож байгаагаа хэзээ ухаарах юм бэ?
Энэ жилийн тухайд Өсөхбаяр аварга хэнд ч өгөлгүйгээр барилдсан нь зөв байсан. Үнэн хүчээрээ 4 давлаа.
Батсуурийн тухайд 5 дээр бас л гоё ам авсан. Зарим нэг нь ойлгож эхэлж байгаа гэж би харж байна.