Наадам-2015

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Даншиг, аймгийн наадмуудад нутгийн бөх түрүүлэх хэрэгтэй юу?

1. Тийм
4
16%
2. Үгүй
15
60%
3. Цагаан хэл ам, лус савдагаас сэргийлж өгсөн нь зөв
6
24%
 
Total votes : 25

Re: Наадам-2015

Postby Аагий » Thu Jul 16, 2015 12:45 pm

512 бөхөд 5-н даваанд улсын цолгүй 2 бөх тунатал найраа хийж байна гэхээр үнээр гомдмоор юм аа :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 12:47 pm

Цоомоо wrote:
Аагий wrote:НАЙРААТАЙ НААДАМ
Цементэн дээр хиймэл зүлэг дэвсхээр хамер үнэртээд доороосоо төөнөж их халдаг юм байна. Монгол гуталын доороос халаад,хальтирах нь ойлгомжтой байлаа. Гурвын даваанд Ч.Санжаадамба Увсын Т.Сүрэнжавыг амлахад Ө.Бат-орших зөрөөд Архангайн У.Батгэрэлийг амлаад хальтраад доор нь орчихов. Ид үедээ бууж өгхөөр тэр бөхийн аз харьдаг хэмээх эртний үг байдаг буюу 2011онд Санжаад өгсөн Бат-оршихын аз харьжээ.Мөн Н.Батсуурь,Ө.Даваабаатар нарт 2012,2008 онуудад тавын даваанд өгсөн Т.Өсөх-ирээдүй энэ удаад Д.Тангадыг хаях гээд барсангүй. Дундговийнхны хагарал дахин харагдаж Л.Пүрэвжав харцага нэг нутгийн Б.Чинзориг начиныг амлан, амлуулсан начин нь удаа дараалан санаатай мөргөж байв.Барилдааны дүрмэнд санаатай мөргөсөн хүнийг хасах заалт байдаггүй бололтой.Гурвын даваанд заан Ц.Баярсайхан а.а Б.Дэлгэрсайханд,заан Д.Амгаланбаатар а.а Бо.Батжаргалд,заан Д.Баасандорж Завханы аймгийн харцага Э.Баасандоржид, харцага Т.Мөнгөнцоож а.а Г.Ганжадад,начин И.Ёндонсамбуу а.а М.Бадарчид, начин Ш.Уламбаяр Ш.Мөнгөнбаатарт,начин Ж.Отгонбаяр а.х.а А.Алтанхуягт тус тус найраагаар хэвтэж өгсөн.
Дөрвийн даваанд аймгийн арслан Д.Анар Г.Эрхэмбаяр аваргыг жүдогийн тохоогоо хийж доороо оруулсан. Жүдогийн Улсын Аварга болж байсан Ц.Шийрэв багшийн шавь энэ хүү Жүдо,Үндэсний бөх хоёрыг зөв хослуулвал хоосонгүй л хүү. Оноолтын даваанд гарьд Д.Рагчаа,Ш.Жаргалсайхан,заан М.Өсөхбаяр нарыг яс үзээд унасанд гайхах юм байхгүй.Харин харцага Ө.Даваабаатар Б.Одгэрэлд өгчлөө. Тавын даваанд Өсөхөө аварга шөвгөрхийн төлөө, цаашлаад харцага юмуу заан төрүүлхийн төлөө Н.Батзаяаг амлан, барилдааны явцад Батзаяа ард нь гарсан ч өндөр аварга 2 засуулаас зууран хөлийин цэцүүд нь аваргын талд байж Батзаяа сайхан боломжоо алдсан. Дараа нь гуд татаж аваргын өвдөг хоёр ч удаа хүрэн тусч өндийсөн бөгөөд төгсгөлд аварга барьц сонгож мордсон ч тохой нь эхэлж хүрэн удаашруулалт харан тахимаа өглөө. Дүрмэнд удаашруулалт харахгүй гэж заасан байдаг ч энэ жилийн наадмаар өнгөрсөн оных шиг цэнгэлдэхийн дэлгэцээр удаашруулалт харж барилдаанууд шийдэгдээд байв. С.Мөнхбат аварга А.Алтанхуягыг амлахад Ш.Шинэбаяр ч юмуу Э.Даш ч юмуу залуу хүүхдүүдийг амлахгүй Алтанхуягыг аваад байхдаа яахавдээ гэсэн яриа явж,Шинэбаярын ах Ш.Тогтохбаяр начин найраа гээчийг яаж хийдгийг яруу тодоор харуулан цолтнууд Шинэбаярыг авахгүй өнгөрсөөр Л.Цэрэнтогтох начин өгөв. Одоо нэг нутаг ус хамаарахгүйгээр мөнгө өгч цол авдаг болсон үе. Арслан Д.Ганхуяг,Х.Мөнхбаатар,заан Б.Батмөнх,начин Э.Энхбат,Т.Баасанхүү нар найраанд орж начингууд өлгийдсөн бөгөөд Эрхэмбаяр аварга Энхбатыг гуйж Одгэрэлийг аван,Увсынхан Батмөнхөд санал тавин, Баасанхүүгээс Ховдынхон Хангайгаа гуйсан ч Дундговийнхон илүү санал тавьж асуудал шийдэгдсэн.Завханы а.а Г.Баасандорж гэж залуу 3-5н даваанд Ц.Мягмарсүрэн заан, Л.Пүрэвжав харцага, Д.Ганхуяг арслан нараар дамжлуулж гар амар начин болсон бол Дундговийн Э.Даш 3-5н даваанд Б.Бадамсүрэн начин,Б.Ганбат арслан,Т.Баасанхүү нараар дамжлуулан эрт улсын цолтны эгнээнд нэгдлээ.Залуу начингууд найраанд хэвтэж өгч байна гэхээр мөнгө үнэхээр хүчтэй юм. Төрийн банкны захирал Завханы Батсайхан гэдэг хүн өнгөрсөн жилийн адилаар дээлтэй зүлгэн дээр гарч ирэн мөнгөөр зодсоноо энэ жил давтлаа.Зургаан шинэ начинаас Архангайн Ч.Ганзориг хоёрын даваанд Ховдын а.а Н.Батсайханыг,гурвын даваанд Баянхонгорын а.а Б.Бат-оршихыг,дөрвийн даваанд заан М.Өсөхбаярыг,тавд О.Хангайтай тунаж бор зүрхээрээ начин болсон ганц нь юм.Зургаагийн даваанд Н.Ганбаатар,Б.Гончигдамба гарьдуудтай нутгийн залуус нь барилдсангүй,Э.Даш мөн Э.Оюунболддоо өгсөн бөгөөд энэ хоёр Б.Адьяахүү начингийн шавь нар юм. Гэхдээ Зургаагийн давааны энэ гурван барилдаанд мөнгө өгч авалцаагүй бизээ.Долоогийн даваанд МҮБХ-ны тэргүүний хүү Гончигдамбад хэвтсэнийг бөхийн хүрээнийхэн ид ярилцаж байна.Уламжлал ёсоор 50с дээш насны Дархан аваргуудыг шагнахад Д.Цэрэнтогтох аварга цэнгэлдэхэд харагдсангүй. Х.Баянмөнх аварга шагналаа авангуутаа Ж.Мөнхбат аваргын урд гараад 9 хөлт цагаан туг руу алхаж адис аваад явсан нь А.Сүхбатыг эрэмбийнх нь дагуу барилдуулсангүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байв уу даа.Одоо тэгээд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допинг илэрсэн ч шууд дархийн байгаа биздээ...

via Batsaihan Chimedtseren

80-90 хувь нь үнэн байна даа.


Яг л бичсэн байна. Ганбаатар гарьд хүнд өгөхгүй л дэ. Бусад нь ортой л байна да.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 12:48 pm

Баасанхүү нээрээ, эрэмбэ нь суга дээшлэхээр байхад л явчих юмаа. Цэрэнтогтох ч авралгүй л дээ, өөрөө нутгийн зөвлөлдсөн хүн, тэр шантаажиндаа орохоос яахав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Makaveli » Thu Jul 16, 2015 12:50 pm

Төрийн банкны захирал н.Батсайхан мөнгөөр зодсон... Гэнэ үү. Ямар ацных нь мөнгө байхав дээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 12:52 pm

Батсуурь, Гончиг 2 тав дээр гоё ам авсан. Хүчээрээ болсон нь Ганзориг л байна да. Алтанхуяг харин 5 дээр өөрөө давсан байхыг үгүйсгэхгүй. Бусад нь сайхан жүжиг л боллоо. Баасанхүү, Пүрэвсайхан 2 хүртэл найраанд холбогдож байна гэхээр үнэхээр мөнгө хүчтэй юм аа.

Найраа 2 даваанаас эхэлдэг юм шиг байна лэ ажиглаад байхад.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Thu Jul 16, 2015 12:57 pm

Takanohana_Nowitzki wrote:Баасанхүү нээрээ, эрэмбэ нь суга дээшлэхээр байхад л явчих юмаа. Цэрэнтогтох ч авралгүй л дээ, өөрөө нутгийн зөвлөлдсөн хүн, тэр шантаажиндаа орохоос яахав.


Одоо бөхчүүд маань мөнгөний төлөө л барилддаг болж дэ. Үзэхээс ч дургүй хүрч байна. Баасанхүү дээшээ явсан бол чөлөөтэй 6 давахаар байсан ш дэ. Цэрэнтогтох өмнөх өрөө л төлсөн биз. Одоо Шинэбаяр нь бас нэг өр төлөх ажилтай болоо биз.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 1:05 pm

Аймгийн наадмуудын мэдээ

Баянхонгор аймгийн наадамд Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлж хурц чимэг нэмжээ. Харин Соёмбо спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн бөх сумын заан Д.Уртнаст үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Тэд Сүүж ууланд бэлтгэлээ базаасан бөгөөд сумын заан Ж.Дэлгэрсайхан аймгийн харцага цол хүртэж, Т.Дүүрэнсаран цолоо баталжээ.
Булган аймгийн наадамд Могод сумын харьяат аймгийн арслан Ө.Сүхбат найм даван түрүүлж хурц арслан цол хүртсэн бол Орхон сумын харьяат сумын шилдэг заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.
Увс аймгийн баяр наадамд Тэс сумын харьяат аймгийн харцага Ц.Мөнхбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол сумын заан О.Түмэн үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.
Баян-Өлгий аймгийн наадамд Дэлүүн сумын харьяат аймгийн заан Нурланы Мустафа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат Бередемуратын Серик үзүүрлэж чимэг нэмжээ.
Дорноговь аймгийн наадамд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж цолоо баталсан аж.
Хэнтий аймгийн баяр наадамд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Бямбацогт түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Э.Даш үзүүрлэсэн байна. Тэрээр энэ жилийн наадамд улсын начин цол хүртсэн билээ.
Сүхбаатар аймгийн хаалттай наадамд Мөнххаан сумын харьяат аймгийн заан М.Баасанбат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Өнгөрсөн жилийн аймгийн түрүү бөх Б.Номиндалай үзүүрлэж чимэг нэмжээ.
Сэлэнгийн наадамд тус аймгийн Мандал сумын харьяат аймгийн начин Н.Баярбаатар түрүүлж аймгийн арслан цол хүрсэн бол аймгийн заан Э.Саранбаатар гурав дахь удаагаа үзүүрлэсэн байна.
Говьсүмбэр аймгийн наадамд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн заан Б.Одсүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Пунцагдорж үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.
Төв аймгийн наадамд Алтанбулаг сумын харьяат П.Эрхэмжаргал түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн байна. Энэ наадамд тус аймгийн Батсүмбэр сумын харьяат Б.Жавхлансайхан үзүүрлэжээ.
Өвөрхангай аймгийн наадамд Нарийнтээл сумын харьяат улсын залуу шонхор Б.Лхагвадорж түрүүлж Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу аймгийн арслан болжээ. Тэрээр өдгөө арван долоон настай юм байна. Тус наадамд аймгийн манлай харцага Хархорин сумын харьяат О.Бундхорол үзүүрлэж заан цолтон болжээ.
Архангайн наадамд аймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэжээ.
Говь-Алтайн наадамд аймгийн начин Т.Сайханжаргал түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Х.Гантулга түрүүлж арслан цол хүртэж аймгийн арслан А.Амараа үзүүрлэжээ.
Ховдын наадамд тус аймгийн харьяат аймгийн заан Д.Бадамгарав түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн харцага Ш.Мөнх-Од үзүүрлэж заан цолтой болжээ.
Хөвсгөл аймгийн наадамд аймгийн заан Б.Даваа-Очир түрүүлж арслан цол хүртсэн бол сумын заан н.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан болсон аж.
Завхан аймгийн наадам мөн хаалттай болсон бөгөөд аймгийн начин П.Батсүх түрүүлж аймгийн арслан, аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж заан цол хүртжээ.
Орхон аймгийн наадамд Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Б.Ганхуяг түрүүлж хурц чимэг нэмсэн бол аймгийн заан Э.Нямаа үзүүрлэсэн байна.
Дорнод аймгийн наадамд аймгийн начин Г.Төрмөнх түрүүлж арслан цолтон болсон бол сумын заан Г.Чинзориг үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ.

http://www.medee.mn/main.php?eid=65658
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 1:34 pm

ЦАГААН wrote:Яахав нөхөр ямархуу бөх болох нэг юм харуулах шиг боллоо. Зүүний магнайнууд Эрхэмээ, Бор, Суурь гээд нурсан нь ч сайхан завшаан боллоо. 4-д үлдэхэд нь Ралдий л "Бүрээ бэлтгэл дээрээ л Санжааг авч хаях юмсан гэдэг гэсэн авах биз, аваад унаасай" гээд байсан аваад давчихлаа л даа.

Батзаяаг давж ирчихээд, Санжаадамба - Одгэрэл барилдаж байсан.
- Гончигдамба яаж давсан? /Угаасаа дайраад л хаячихсан, худлаа л барилдаан байх/ гэж асуусан. Хамт явсан, хувцасыг нь барьсан ах нь ".... Дайрчихлаа" гэхэд
- Аймаар байна аа тэ, одоо Санжаадамбатай барилдчихъя гээд шууд хэлж байна лээ.
Гэхдээ яг ам авах дөхөөд нэлээн эргэлзсэн, яг миний урд сууж байлаа.
Тэгээд гараад л авсан даа хөөрхий.
Сэтгэлзүй ер нь их сайхан байсан, хөөрөл догдлол нтр юу ч байхгүй яс л сууж байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby Cule » Thu Jul 16, 2015 1:38 pm

Доржсамбуу ч авах мөнгөөрөө юу хийхээ төлөвлөчихсөн тууж явсан байх аа... Ёстой нам авахууллаа даа хаха... Инээд хүрээд болохгүйм, болж муу найраачин... Батсуурийг дэмжиж явнаа ер нь... кк

Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Наадам-2015

Postby Аагий » Thu Jul 16, 2015 1:41 pm

Доржсамбуу Оюунболдыг начин болгохдоо 200 саяыг авсан гэсэн шд. Хэлсэндээ гар гэсээн уул нь кк.

Одоо арслан болж бгаг нь хараад бахархаж л суугаа даа :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 1:44 pm

Cule wrote:Доржсамбуу ч авах мөнгөөрөө юу хийхээ төлөвлөчихсөн тууж явсан байх аа... Ёстой нам авахууллаа даа хаха... Инээд хүрээд болохгүйм, болж муу найраачин... Батсуурийг дэмжиж явнаа ер нь... кк

Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк
Тэр жижиг нөхөр чинь өнгөрсөн жилийн түрүү бөхийг биедээ хүргэхгүй бас хаячихаж байгаан, гэхээр их л мундаг хүнийг амлаж дээ.
Өсөхөө аварга барилдаад байдаг нь зүүний магнайд нөгөө талаас гаргахгүй гэсэн нэг тийм далд юм бас байгаа л даа.
Ирэх жил гараад болих байх.

Батсуурийн тухайд хөгшин, залуу бөхчүүд ялгаагүй л онцгүй амнууд авлаа л гэж байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby jal » Thu Jul 16, 2015 1:44 pm

Cule wrote:Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк

Битгий ингэж байлдаа та нар. Өөрөөс нь бүхэл бүтэн үе дүү, тэгээд бэлтгэлээс өөр юу ч хийхгүй байгаа залуутай ингэж барилдахаас өөр яах юм...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 1:46 pm

jal wrote:
Cule wrote:Өсөхбаяр ч гэсэн, 5 дээр начин төрүүлэх юм байх гэсэн шунаж явж байж юучгүй болчихвуу хаха... Паяас миний Сүхбатыг яс үзвэл 5 давчих л байх гэж бүтэн жилийн өмнө бичиж байсныг мушгиад л хадуураад байсан, өөрийнх нь хангалттай 5 давна гэсэн Өсөхөө нь хамгийн жижгийг нь шилж амлаад, бүр давхар шуудагдалцаад ч бардаггүй, явахаа ч байж дээ... Ардаа алдангуутаа засуулаасаа тас зуураад л, гуд татуулж дөрвөн хөллөөд л, ер нь алуулж байна лээ шд... кк

Битгий ингэж байлдаа та нар. Өөрөөс нь бүхэл бүтэн үе дүү, тэгээд бэлтгэлээс өөр юу ч хийхгүй байгаа залуутай ингэж барилдахаас өөр яах юм...

Харин тийн уг нь.
Тэр залуу аваргууд нь хүртэл 4,5 давахгүй л байна үнэндээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby Saiza » Thu Jul 16, 2015 1:53 pm

Цоомоо wrote:Stadion dotor uzsen blhr ter ehleed Batzaya yaj ard n garav? Boon margaan bolson.
Aa ter uvduglusun gd bga dr hureegu haragdsan, Batzaya ch uuruu toohgu bsn.
Zargach hun anzaaralgui yahav.


Барилдахаа болиод цааш хараад алхахад нь араас нь тэврээд авсан гэнэ лээ.
Засуул зогсоогоогүй бол болох л асуудал л даа.

Өвдөг дээр бол ТВ-р яаж гарсаныг мэдэхгүй юм. Баахан засуул, хөлийн цэц нар болон миний суусан талд ил харагдахаар л юм болсон.
Хүрээгүй л харагдсан маньд бол.
Харин тэр сүүлд унадаг дээрээ бол яалтачгүй унасан л даа. :RD
Мань хүн ядраад сандал дээр суугаад цай уухаар хүмүүс орилоод л байсан. :ногоон:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Наадам-2015

Postby Cule » Thu Jul 16, 2015 1:58 pm

За тэр ч яахав... кк

Батсуурийг онцгүй ам авлаа гээд байгааг ойлгохгүйм... Мань мэтэд бол харин ч аатай, шударга сайхан л байна шд... Одоо энэ дээшээ гарч ирж байгаа шинэ үеийнхэн энэ муусайн найраачдын үеийг ингээд хуга нуга дараад дуусгаасай...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 2:04 pm

Энэ найраа бол хэзээ ч алга болохгүй ээ.
Монголчууд бөхөө сонирхохоо больсон цагт л гэхээс.

Давж ч магадгүй, унаж ч магадгүй тохиолдол байлаа, за 250 саяыг өгье гэхэд яах уу?
За ахмаддаа орж байгаа бөхчүүд барилдвал ер нь 4 давчих талдаа бол за за яшиг, найраа хийхгүй, мөнгө авахгүй гээд барилдахгүй байх уу, үзээд алдъя гээд барилдах уу?
Энгийн амьдрал дунд эргэлддэгээс хэдэн зуу дахин их мөнгө болохоор яая гэхэв дээ.

Улс орныхоо мөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа биш болохоор одоо яая гэхэв.
Шударга, яс үзэцгээдэг бол мэдээж сайхан л даа.
Гэхдээ яг амьдрал дээр бол хэцүү хэцүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 16, 2015 2:08 pm

Ганц барилдаанаар л цол өгдөгөө болих хэрэгтэй. Жилдээ ганц гарч ирдэг баагийнууд ч бхгүй болно.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Аагий » Thu Jul 16, 2015 2:15 pm

А-н хүүхэд сумын наадамд түрүүлсэн гэнэ. Биерхүү юм аа.

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглоогүй. Харин аваргын ууган хүү С.Хангай төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынх нь наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Thu Jul 16, 2015 2:17 pm

Баасанхүү бол яалтачгүй Дашийг дийлээгүй байхоо Дагва одоо юу ч хийж чадсангүй дээ ккк
Шинэбаяр татаасаар явсан ч гэсэн Сайхантай бол ач тач үзэж бас ч гэж татаастай ч гэсэн Сайханыг унагасан нь нэр төрд нь сайхан нөлөөллөө


Аваргын маань хүү ч аавын шийрийг хатаана л гэж дайрах биздээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 2:19 pm

Аагий wrote:А-н хүүхэд сумын наадамд түрүүлсэн гэнэ. Биерхүү юм аа.

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглоогүй. Харин аваргын ууган хүү С.Хангай төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынх нь наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.

Image

Оюунболдоос 3-хан дүү гэхээр л кк.
Яалтчгүй нэг аймаар амьтан гараад ирлээ шүү Оюунболд
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby ХАЛИУН » Thu Jul 16, 2015 2:19 pm

Өсөхөө аваргын тэр сууж цай уудаг бол нээрээ. ямар сагс тоглоод тайм авч байгаа биш дээ. Яахав 6 заанаас яс үзээд шийр заагаад зодголоод байгааг нь хүндлээд байсан бас их л муухай харагдаж байна лээ. 5-ын давааны үйлдлийг нь өмөөрч байгаа хүмүүс бол Жижигийг юу ч ярьсан яаж ч мангартсан дэмжээд байдаг анти гаруудтай адилхан санагдчихлаа.

Найраа бол угаасаа их эрт эхэлдэг гэсэн. нутгийн зөвлөл байгаа цагт найраа байж л байна. Гол нь улаан цайм шаадаг гарууд муухай байна л даа. Суурь сайхан л ам авсан шт. би лав алга ташсан. Юманд чинь бас хэмжээ хязгаар гэж байна. хэдэн жил дарааллаж хэдэн зуун сая төгрөг ямар ч татваргүй шаах гэсэн юм. Ходоодны хэмжээ хязгаар гэж бас баймаар. муу ч сайн ч өдий зэрэгт хүргэсэн ард түмнээ жаахан ч гэсэн хүндэлмээр дээ. энэ хэдэн залуухан "ээжүүд". Хүний амьдрал байлгүй л яахав. Цоомоогийн хэлдэгээр тоо тоймгүй их мөнгө яригдахаар бас хүн л юм чинь бодно л доо. Гэхдээ бас нүднийхээ хор морыг хааяа ч гэсэн арчиж байх хэрэгтэй шт. Ер нь 4,5-ын давааг ташраар нь нугалуул таарна. 6-аас эхлээд амлаад явна биз.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Thu Jul 16, 2015 2:21 pm

ХАЛИУН wrote:Өсөхөө аваргын тэр сууж цай уудаг бол нээрээ. ямар сагс тоглоод тайм авч байгаа биш дээ. Яахав 6 заанаас яс үзээд шийр заагаад зодголоод байгааг нь хүндлээд байсан бас их л муухай харагдаж байна лээ. 5-ын давааны үйлдлийг нь өмөөрч байгаа хүмүүс бол Жижигийг юу ч ярьсан яаж ч мангартсан дэмжээд байдаг анти гаруудтай адилхан санагдчихлаа.

Цай уудгийг нь өмөөрсөн хүн байхгүй байгаа биз дээ :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Thu Jul 16, 2015 2:22 pm

Би бол жуулчдын суудаг секцэнд л сууж үзсэн яалтчгүй тэр 2дох уналтан дээр бол өвдөг хүрч л харагдсан сүүлд тв ээр арай хүрээгйү харагдсан ...хүмүүс аймаар бүүлээл орилолдоол аймаар ам муутай байсаншдээ хөөрхий Батзаяа явж очоол чирээл шахуу босгоод байх шиг байсан яалтачгүй ноёны бөх өөр юм билээ хаануу заануу явж очоол цай уугаал амраал нтр кккккк

хамгийн гоё барилдаан Батзаяагийнх нь л байлаа даа дархан аваргынхаа тарыг нь таниулж өгсөн кккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Thu Jul 16, 2015 2:23 pm

Манайхаан фантазигийн дүн гарч байна уу та хэдийн зав зай хэр байна амралт зугаалгаасаа ирцгээсэн үү?
Шагнал урамшууллаа өгч наадмынхаа бөхийг амьдаар нь ам уралдан магтаж муулах уу кккк хэзээ?
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Realist » Thu Jul 16, 2015 2:25 pm

Начны найраа тэгээд 200 сая хүрдэг гэж үү? Үсрээл 50 сая байдаг байлгүйдээ. Худлаа бүлтрээл мөнгө өгөлцөж авсныг нь харсиймуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron