НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Tue Jun 11, 2013 5:12 pm

Өндөр аварга ч сайхан ярьжээ.
-Сүүлд өмсөж байсан зодог шуудаг нь аймгийн музейд бий л дээ. Их том хүн байсан. Надаас том. Өмсгөл нь гэхэд надад томдохоор шүү.

Буур аварга чинь тийм махлаг хүн биш байсан гээ биз дээ. тэгсэн мөртлөө аваргад зодог шуудаг нь томдож байна гэхээр мундаг том ястай хүн байжээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Lenin » Tue Jun 11, 2013 7:18 pm

champion wrote:Өндөр аварга ч сайхан ярьжээ.
-Сүүлд өмсөж байсан зодог шуудаг нь аймгийн музейд бий л дээ. Их том хүн байсан. Надаас том. Өмсгөл нь гэхэд надад томдохоор шүү.

Буур аварга чинь тийм махлаг хүн биш байсан гээ биз дээ. тэгсэн мөртлөө аваргад зодог шуудаг нь томдож байна гэхээр мундаг том ястай хүн байжээ...

2м нэлээд гарантай хүн байсан гэсэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Wed Jun 12, 2013 1:26 am

Цагаан сарын өмнөх ярилцлага юм байна.
Явж л байя, зураг төөргөөрөө болох биз гэсэн үзэл бодолтой хүн юм шиг байгаан.
Энэ жил түрүүлж нэг баярлуулахгүй байгаа даа.
Энэ олон чанаргүй цолтнуудыг цэгцлэх хүн нь байсымдаа уг нь.


Ч.Санжаадамба: Бөхийн жудаг гэж яс барилдаад, бууж ирээд найзууд байж чадахыг л хэлнэ дээ

Удахгүй Монгол түмний цагаан сар болох гээд зон олны дунд жил жилийн цагаан сарын барилдааны дурсамж хөвөрсөөр... Монгол Улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай уулзаж ярилцлаа.


- Монгол бөх гэхээр л таны нэр гадныхны санаанд буудаг байх аа. Та “Монгол туургатны наадам”-д дөрвөн ч удаагаа түрүүлчихлээ шүү дээ?



- Миний нэр санаанд орох нь ч хаашаа юм. Энэ сайхан нэр хүндтэй барилдаанд дөрвөн удаа оролцоод дөрвүүлэнд нь түрүүлсэндээ баяртай байдаг.



- Энэ барилдаан сугалаагаар явагддаг учраас доогуур даваанд том цолтой бөхтэй таарах тохиолдол бий. Доогуур даваанд том цолтой бөхтэй барилдах ямар байдаг вэ?



- Ерөнхийдөө ялгаагүй дээ. Түрүүлэх хүн хэнтэй ч барилдсан давдаг. Миний хувьд Монгол туургатны барилдаанд сугалаа их хатуу таардаг. Анхны наадамд улсын начин Ду.Батбаяртай, Улаан-Үдэд болсон барилдаанд Б.Сангисүрэн начинтай нэгийн даваанд таарч байсан. Харин энэ жилийн хувьд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай эхний даваанд таарч барилдсан. Ихэвчлэн монгол бөхчүүдтэйгээ таарч барилддаг.



- Гадны бөхтэй барилдахад эвгүй юу?



- Өөрийн бөхөөр барилдаж байгаа учраас гайгүй.



- Та жил гаруйн өмнө Солонгосын ширим бөхөөр Америкийн бөх 170 кг жинтэй, 230 см өндөртэй хүнийг давж байсан. Барилдаан яаж өрнөсөн бэ?



- Том хүнтэй барилдах чинь хэцүү юм билээ. Солонгосын бөх чинь шуудагдан золгож байгаад өвдөглөж суусан байдлаас эхэлдэг байхгүй юу. Босохдоо намайг шууд өргөөд босоод ирсэн. Өргүүлчихсэн хүн чинь атирч хамгаалж байгаад тавихад нь зайлаад л... Монгол бөхийн мэхээр л давсан даа.



- Тэр барилдаанд хэр амжилттай барилдсан бэ?



- Аваргууд нь нэг зоонд орчихсон учраас манай зоо харьцангуй гайгүй зоо байсан. Би чинь 4, 5 даваад 16-д үлдсэн юм. Тэгээд нөгөө зооноос гарч ирсэн мундагуудтай нь үзсэн. Мань мэт бол хол явахгүй юм билээ. Мундгууд нь сурцаараа л давчихаад байгаа юм чинь. Би ямар ч бэлтгэлгүй барилдсан. Бэлтгэл сургуулийг нь хийж байгаад барилдвал тэднээс дутах юу байхав. Солонгосын бөхийн холбооныхон “Ирэх жил сарын өмнө ирж бэлтгэл хийж байгаад оролцооч” гэж байсан. Тийм зав даанч алга.



- Багадаа хэнтэй “дээлээ урдаг” байв?



- Бүр багадаа үеийнхээ хүүхдүүдтэй барилддаг байлаа. Сүүлдээ үеийнхэн маань зугатаад байдаг болчихсон. Ихэвчлэн ах нартайгаа барилдана. Том ах маань барилдах сонирхолтой байж байгаад больчихсон юм. Тэр ахтайгаа их барилдсан. Барилдъя гээд суулгахгүй болохоор нь хашраах гээд намайг ширүүн хаячихдаг, тэгэхээр нь миний шар хөдлөөд “Дахиад барилдъя” гээд мөн ч олон барилдсан даа. 14 хүрээд том ахыгаа давж эхэлсэн дээ.



- Та хоёр хэдэн насны зөрөөтэй вэ?



- Ах маань 1977 оных. Бид хоёр найман насны зөрөөтэй.



- Ах чинь ямар цолтой вэ?



- Сонирхож байгаад л болчихсон юм. Цол байхгүй ээ.



- Анхны барилдаан?



- Анх 2002 оны зургадугаар сарын 1-нд нэг барилдаан болсон юм. Түүнд барилдаж нутгийн ах нар, цолтой бөхчүүдээ давж түрүүлж байсан.



- Тэр жил нь буюу 16 настайдаа Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан болсон юм билээ. Архангайн хүн яагаад Гурванбулагт очиж барилдах болов?



- Гурванбулаг манай сум хоёр залгаа сум байхгүй юу. Би 2001 онд З.Дүвчин багштайгаа танилцсан. Чөлөөтийн бэлтгэл хийж байхдаа гараа жаахан эвгүй болгочихоод 2002 оны зун нутагтаа очсон юм. Сумынхаа наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Хадын Болд гэдэг ахад наймд үлдэж унасан. Сумын наадмын дараа хөдөө морьтой давхиж явтал нутгийн хэдэн ах нар Гурванбулаг явж барилдах гээд машинтай давхиж явсан. Тэгээд ах нартайгаа хамт Гурванбулагийн наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын заанаар түрүүлж анхны цолоо авсан даа.



- Танай эхнэрийг Булганы хүн болохоор хадамлаж яваад Гурванбулагийн наадамд барилдсан юм болов уу гэж бодлоо?



- Манай эхнэр чинь Булганы Хишиг-Өндөрийнх шүү дээ.



- Яаж танилцсан бэ?



- Үгүй яахав явж байгаад л танилцсан. Хүмүүсийнх шиг онцгой содон түүх байхгүй. Хотод орж ирээд л танилцсан. Миний ханийг Б.Солонгоо гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллаж чадахгүй л байна. Хүүг маань Өсөхжаргал гэдэг.



- Хүүг тань бөх болно гэж хүмүүс ярьж байна уу?



- Одоохондоо тийм юм ярихгүй байна. Миний хүү чинь дөнгөж дөрвөн настай шүү дээ.



- Таны эхнэр тань Намхай, Лувсанжамба аваргуудын үр сад гэсэн. Бөхийн шинж гэж байдаг. Хүүд чинь тийм шинж ажиглагдаж байгаа биз?



- Жаахан хүүхдэд юу мэдэгдэхэв дээ.



- Хөдөө өссөн хүүхэд, адуунд хэр эртэй вэ?



- Мундаг эртэй хүмүүсийг бодвол муу. Унаагаа юүлчих хэмжээний л... Айлын бага учраас аав ээж хайрлаад эмнэг унуулдаггүй байсан. Дээрээ гурван ахтай хүн чинь ах нарын сургасныг унадаг байлаа.



- Моринд хорхойтой юу?



- Эр хүн юм хойно хорхойсолгүй яахав. Энэ жил улсын наадамд азарга сойгоод 17-д ирсэн.



- Түрүү үеийн бөхчүүд “Адуутай ноцолдоход бие задарч, бяр нэмдэг” гэж ярьдаг?



- Үнэн байх аа. Дээд үеийн бөхчүүд бэлтгэлээ голцуу тэгж хийдэг байсан гэж ярьдаг. Эмнэг адуутай ноцолдоно гэдэг чинь хурд, хүч, эв дүй, авхаалж самбаа шаарддаг ажил. Тийм юм хийхээр чинь булчин шөрмөс чангарахаас эхлээд эв дүй суух байх.



- Таныг бяртай бөх гэж ярьдаг. Штанг өргөхдөө хамгийн ихдээ хэдээр өргөж байв?



- Би ер нь штанг өргөдөггүй.



- Тэгвэл өргөж байсан чулуу бий юу. Бөхчүүд “Тэнд явж байгаад тэр чулууг өргөсөн” гээд л ярьдаг?



- Би тийм мундаг бяртай хүн биш. Чулуу өргөж дийлэхгүй. Штангийг сонирхоод 120-иор нэг шахаж үзсэн. Хүмүүс 200-аар шахдаг юм билээ. Түүнийг хараад “Би барахгүй юм байна” гэж бодсон.



- Нээрэн таныг бэлтгэл хийхдээ аэробик шиг юм хийгээд байдаг гэж дуулсан юм байна?



- Бэлтгэл чинь их олон янз. Бэлтгэл дээр нэг их хүчээ үзээд байх нь сонин биш. Жинхэнэ барилдаан дээр хүчээ гаргавал зүгээр юм болов уу гэж боддог.



- Заан болдог жилээ наймын даваанд С.Мөнхбат аваргад унасан. Харин тэр намар болсон “Гиннесийн номонд бүртгүүлэх барилдаан”-нд аваргаар түрүүлж байсан. Ер нь “Энэ барилдаанд түрүүлэх юм байна” гэсэн мэдрэмж төрөх үү?



-Явцын дунд л... Гэхдээ хянуур байж, мэхээ даалгаж хийх хэрэгтэй. Сагсагнаад байж таарахгүй. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэж үг бий...



- С.Мөнхбат аваргатай хэр олон таарч барилдаж байсан бэ?



- Бид хоёр олон таарч байсан. Анх 2008 онд цэргийн наадамд С.Мөнхбат аймгийн заан, би аймгийн начин байхад тавын даваанд тунаж барилдаад би давж, цэргийн арслан болж байсан. Харцага болдог жил нь Эрдэнэтийн даншигт, Төмөр замын наадам гээд олон наадамд таарч байсан.



- “Гиннесийн барилдаан”-д барилдчихаад шагналаа авалгүй алга болсон гэж дуулсан?



- Шагналыг тэр үед биш дараа нь өгнө гэж ярьж байсан юм. Маргааш нь аав дээр очих гээд хөдөө сум яваад хоёр хоноод ирсэн юм. Түүнийг л хүмүүс янз бүрээр ярьсан юм шиг байна лээ. Юу гэж бай шагналаа авахгүй байх билээ.



- Аав чинь барилддаг уу?



- Манай аав барилдахгүй ээ.



- Бөхийн удамтай юу?



- У.Мижиддорж арслан чинь манай аавтай эгч дүүсийн хүүхдүүд. Ээжийн талд ч гэсэн бөхийн удам байдаг.



- Энэ жилийн наадмын бэлтгэл хэр байсан бэ?



- Цагаан сараас хойш л бэлтгэлээ хийсэн. Наадмын үед бол дажгүй байсан.



- Тавын даваанд Л.Пүрэвжав харцагад уначихсан. Амалсан учраас давна гэж бодож байсан байх?



- Хүн ер нь “Давна” гэсэн бөхөө авч барилддаг биз дээ.



- Заан болчихоод “Цолондоо эзэн болж барилдана” гэж байсан?



- Энэ жилийн наадмаар “Бэлтгэл сургуулиа сайн хийх ёстой юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн. “Бэлтгэлээ хийхгүй бол тавын даваанд унаад байх нь байна шүү нөхөр минь” гэж бодсон доо. Одоо бэлтгэл эхлээд жигдэрчихээд явж байна. Энэ зун амралгүй наадам хэсч барилдаж бэлтгэл хийлээ. Ер нь морь мал гээд хөдөө явчихдаг байсан. Одооноос тэр бүхнийг хойш нь тавиад бэлтгэлдээ анхаарч байна.



- Та заримдаа доогуур даваанд өвдөг шороодчих юм. Иймэрхүү барилдаантай хүнд унаад байна гэсэн хувь хүний дүгнэлт байна биз?



- Бэлтгэл сайтай үед доогуур даваанд унах нь гайгүй. Бэлтгэл завсарлачихсан үед гармаар санагдаад, барилдах хорхой хүрээд байхаар нь барилдчихаар уначихаад байх юм.



- Хамгийн сургамжтай барилдаан?



- Улсын наадам л байдаг юм. Б.Суманчулуун, Д.Лхагвадорж хоёрт хоёр, дөрвийн даваанд унаад их зүйл бодсон доо. Тэр жилүүдэд бол миний бэлтгэл маш сайн байсан.



- З.Дүвчин багшдаа их цөөхөн магтуулж байсан гэдэг. “Одоо л нэг барилдаж сурах нь” гэж танд хэзээ хэлж байсан юм бэ?



- “Гиннесийн барилдаан”-ы дараа байх аа. “Одоо л нэг цолтой хүн шиг барилдах нь уу дээ” гэж байсан.



- Таныг “Ард түмний аварга” гэж ярих нь бий?



- Угаасаа хэмжээ хязгаартай, даваа тогтоогоод өгчихсөн юмыг наана нь тийм юм яриад яах билээ.



- Аварга болох зорилго байгаа биз дээ?



- Надад ямар хэмжээ байна тэр хэмжээгээр бэлтгэл сургуулиа хийгээд явна. Хамгийн гол нь “Заавал би аварга болох ёстой” гэж улайрах хэрэггүй байх. Хэмжээ хязгаар сав нь байвал болох байлгүй.



- Та чинь тав дахь удаагаа улсын наадамд барилдаж байж заан болсон. Жил бүр шахам цол авах бөхийн тааварт орж байсан. Заан болдог жил “Энэ жил даанч дээ” гэж бодож байв уу. Бэлтгэл хэр байсан бэ?



- Бэлтгэл тийм сайн байгаагүй. 2009, 2010 оны наадмаар санасандаа хүртэл бэлтгэл хийчихээд барилдсан. Би заан болдог жилээс илүү сайн байсан гэж боддог. Тэгээд уначихаад “Ээ...” гэж бодогдох үе байсан шүү.



- Одоо бэлтгэлээ жигдрүүлээд явж байгаа гэлээ. Нарийн график гаргаж ажиллаж байна уу?



- Нэлээд хэдэн жил бэлтгэл хийчихэж байгаа учраас өөрийгөө эрх биш мэдэрдэг болж байна. Багш нараас зөвлөгөө аваад явж байгаа.



- Японы олимпод оролцох жүдочид шиг график гаргаад ажиллаж байна уу?



- Үндэсний бөх өөр. Олимпийн наадамд түрүүлээд ирсэн хүн улсын наадамд барилдахад сумын заанд унана. Монгол бөх бяраар, дэлхийн спорт хурдаар барилдаж байна. Барьц энэ тэр гээд өөр зүйл олон. Их спортын бэлтгэл ахиухан хийчихээр тамирдаад байх юм билээ.



- Та олимпиос өмнө “Олимпийн хүнд жинд оролцох бөхчүүддээ бэлтгэл хангаж тусалмаар байна” гэж байсан. Хэр туслав?



- Бэлтгэл муу байсан учраас очоод бэлтгэл хийх боломжгүй байлаа. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн “Гиннесийн барилдаан”-аас хойш бэлтгэл завсарлаж байгаад саяхнаас формдоо орж байна. Цагаан сарын үеэр л миний бэлтгэл эхэлсэн. Жин жаахан нэмчихсэн учраас жингээ хасах гэж ноцолдож байгаад тус болж чадаагүй. Манай хүнд жингийнхэн үндэсний бөх рүүгээ явчихдаг учраас цөөхөн байдаг. Хүнд жинд Ж.Чулуунбат маань ганцаараа 97, 84-тэйгээ бэлтгэл хийж байгаад олимпид оролцсон байх. Уг нь туслах хүсэл их байсан.



- Саяхан хэвлэлээр Р.Нямдорж тэргүүн, улсын арслан Х.Мөнхбаатар хоёр бөхийн найрааг илчилчих шиг боллоо. Та бөхийн найраа байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?



- Бөхийн холбооны тэргүүн, том цолтой бөх хоёр тиймэрхүү юм яриад байхыг бодоход бөхийн найраа гэж байдаг юм байлгүй дээ.



- Танд тийм зүйл тохиолдож байв уу. “Тэдийг өгье” гэх ч юм уу?



- Тийм зүйл тохиолдож байгаагүй. Би ер нь хүнд өгдөггүй.



- Барилдахын хажуугаар бизнес хийж байна уу?



- Би наймаа хийдэг хүн биш ээ. “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх гэж явдаг. Энэ хоёроос авсан цалингаараа амьдарч байна.



- Монгол бөхийн жудаг гэх ойлголтыг тайлбарлаач?



- Сайхан гарч дэвээ шаваагаа хийгээд тахимаа ном ёсоор нь өгөх цаашлаад ахмад бөхөө хүндэлдэг байх гэсэн ойлголтоор монгол бөхийн ёс жудаг гэх ойлголт хязгаарлагдаж байна. Барилдаж байгаад нэгнийгээ чангахан унагахыг “Жудаггүй байна” гэж хэлж болохгүй. Тэр хоёр хүн тэмцэлдэж байгаа учраас “Зөөлхөн унагах” гэх ч юм уу ойлголт байж болохгүй. Тулааны үед тиймэрхүү юм бодоод байвал яаж нэгнийгээ дийлэх вэ? Манай зарим бөхчүүд “Энэ миний ээжийг хөнөөсөн хүн” гэж бодож гардгаа ярьсан байдаг. Ээжийнхээ аминд хүрсэн хүнтэй инээгээд барилдах уу? Мэдээж ахмад настай болон дээд цолтой бөх, багш дасгалжуулагчаа хүндлэх ёстой. Гэхдээ барилдааны үед ахмад хүн гээд худлаа барилдаж болохгүй. Дэвжээн дээр яс барилдаад бууж ирээд найзууд байж чадахыг л монгол бөхийн жудаг гэж байгаа юм.



С.ДОРЖ /WWW.ZONE.MN/
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby munkhbayar_AC » Wed Jul 03, 2013 4:43 pm

Монгол Улсын хүчит арслангийн нэг Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

Түүнийг “Хоёр Мөнх”-ийн үед гарч ирсэн ер бусын бяртай бөх хэмээдэг. Гурван үеийн бөхийн удамтай бөх тэрээр олон наадамд үеийн бөхчүүлээсээ тунаж үлддэг байснаа дурсан ярьсан юм. Хэрэв авахуулдаг байсан бол үеийн бөхчүүлийнхээ адил цолоо ахиулах боломжтой байсан гэдгээ ч нуугаагүй.

-Таны ид амжилт үзүүлж байсан оргил үеийн наадмын өглөө хэрхэн эхэлдэг байв?
-Би улсынхаа баяр наадмаар хар хүрэн, ногоон өнгийн дээлээр гоёдог байлаа. Түүнээс буян шингэсэн, эсвэл аз дагуулж цол авчрана гэдгээр дээлийн өнгийг бэлгэдэж байсангүй.

Наадам бүхэн сайхан дурсамж үлдээсэн байдаг. Жил бүрийн наадмаар гэр бүлийн хүн маань дээл оёж өгдөг. Энэ жилийн наадмаар хүрэн өнгийн дээлээ өмсч наадмын нээлтээ үзээд бөхчүүлээ дэмжинэ дээ.

Залуу бөхчүүдийн бэлтгэл тун сайн хангагддаг болж. Дор бүрнээ өөрийн гэсэн мэхээ хийгээд барилдаж байгааг нь харахад бахдалтай санагддаг юм. Залуу бөхчүүд жигд барилдаан үзүүлж байна. Тийм учраас улсын наадамд хэн ч түрүүлж болзошгүй болж. Аймгийн цолтой бөхчүүлээс улсын наадмын түрүү авахыг ч үгүйсгэхгүй. Энэ жилийн наадмаар тэр бөх түрүүлнэ, үзүүрлэнэ таашгүй болсон байна. Энэ утгаар улсын наадам сайхан болох байх гэж бодож байгаа.

-Заал танхимын барилдаануудаас харж байхад таныхаар наадам өнгөлчихөөр бөх гэвэл хэн байна вэ?
-Залуучууд сайхан харагдаж байна. Г.Эрхэмбаяр арслан, П.Бүрэнтөгс арслан хоёрын нэгийг түрүүлж аварга болох болов уу гэж бодож байна. Ялангуяа Бүрэнтөгс арсланг түрүүлэх болов уу гэж харж байгаа. Их өнгөтэй харагдана лээ. 23, 24-тэй өсч яваа бөх. Бас залуу аварга С.Мөнхбат байна. Сайхан барилдаантай залуу. Эгзэг нь таарвал хэнийг ч хаяна. Харин шуудагдуулаад элэг уяанаас нь барьж аваад тогтоочихвол нэг унаж магадгүй. Сүүлийн хоёр барилдаанд түрүүлээд онцгой харагдаж байна лээ.

Одоогийн зарим бөхчүүд хоёулаа шуудагдаж авчихаад л зэрэгцээд хав дөрвөлжин зогсоод байх юм. Гэтэл бидний үед нэг л гар шуудганд хүрэх юм бол төд удалгүй хаялцчихдаг байсан шүү дээ. Дахин дахин барьц сонгуулаад байдаг байсныг бодвол харин одоо араас нь барьдаг болсноос жаахан шуударч эхлээ юу даа. Тэгээд ч тэдэнд бидний үеийн ясны бяр дутмаг байгаа юм. Бариа зөрүү л хийж байгаа болохоос биш яг голлуулаад мэх хийж байгаа бөх алга байна. Бидний үеийн бөхчүүл наадам дөхөөд ирсэн ч хоорондоо нэг их хүчээ гаргадаггүй байлаа шүү дээ. Гэхдээ гаргах үедээ гаргалгүй яахав. Бараг л гаргахгүй дээ. Халз тулах юм бол байдаг хүчээ гаргадаг тийм л үе байлаа шүү дээ. Бүгд барилдааныхаа арга техникийг мэддэг учраас барилдахад ч төвөггүй байсан байх.

-Бөх хүнд бяр амтагдсан онгодтой үе гэж байдаг. Таны хувьд?
-Цэргийн алба хааж байхдаа улсын начин, заан цол хүртсэн. Харин 1976 онд улсын арслан болсон. Тэр үед армийн бөхчүүлийг Ц.Бадамсэрээжид арслан дасгалжуулдаг байсан юм. Одоо 90 гарчихсан сайхан хүн бий. Энэ буянтны гараас Ч.Бээжин аварга, Ц.Санжаа заан гээд олон сайн бөхчүүд төрж гарсан. Багш маань маш уран барилдаантай хүн.

-Мэдээж та нарын үед жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжгүй байсан байх. Наадмын бэлтгэлд хэд хоног гардаг байв?
-Наадмын бэлтгэлээ 14 хоног л хийдэг байсан. Миний хувьд тээврийн жолооч байсан болохоор долдугаар сарын 10-нд гэртээ ирээд 11-ний өглөө наадамдаа барилдахаар явдаг байлаа шүү дээ. Яахав тээврийн жолооч хүний хувьд ачаа тээш өргөх нь бэлтгэл болдог л байсан байх. Наадмын бэлтгэлээ Ц.Цэрэнтогтох аварга, Ж.Мөнхбат аварга, М.Мөнгөн арслантай Санзайн амралтанд наадмын бэлтгэлдээ гардаг байлаа.

-Эр бяраа гайхуулж явсан наадмуудаас тань хамгийн сэтгэлд үлдсэн нь?
-Миний хувьд 1976 оны наадмаар арслан болж байсан үе маань сэтгэлд тодхон үлдсэн. Тэр үед улсын арслан аав маань миний хүү аавынхаа цолонд хүрлээ гэж хамгийн ихээр бэлгэшээж байлаа. Зорьсон хэрэг чинь бүтэж, аавынх нь бодож явсан биеллээ оллоо гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Аавын аав, аав, би гээд гурван үеийн бөхийн удамтай хүн.

-Та улсын баяр наадамдаа хэдэн жил зодоглож байж улсын арслан цолонд хүрсэн юм бэ?
-Би улсын наадамд 1957 онд хөдөөнөөс ирж барилдаж тав давж начин болж байлаа. Тэгээд 1958 онд гурван жил цэргийн алба хаагаад тэр үеэс л хотод суурьшсан даа. Эндээс чөлөөт бөхийн улсын шигшээ багт орсон.1976 онд улсын арслан болсон. Тэгэхэд гурван удаа дөрөвт үлдээд байсан үе л дээ.

-Та “хоёр Мөнх”-ийн үед гарч ирсэн хүчтэй арслангуудын нэг. Тэдэнтэй олон удаа таарч барилдаж байсан байх. Ер нь таны үед хамгийн бяртай бөх хэн байв?
-Бидний дунд бяртай бөх олон байсан. Бяртайгаас гэвэл “Тэмээ өргөдөг” Жамьяндорж, мэдээж “хоёр Мөнх” орно. Дараа нь Л.Сосорбарам, Ц.Санжаа, С.Цэрэн, Ч.Бээжин гээд бяртай, барилдаанч бөхчүүд их байсан. Улсын наадамд хоорондоо л үзнэ үү гэхээс өөр зүйл ярьдаггүй л байлаа шүү дээ. Дөрөв даваад л тунаж эхэлдэг тийм л ид хүчтэнүүд байсан даа. Ялангуяа хоёр Мөнх ид барилдаж байсан. Одоо үеийн бөхчүүл маань нас өндөр болсон учраас бөхийн барилдаан үзэж хойч үе, залуу бөхчүүлээ харж ярьж баясч суух юм даа.

Ж.Мөнхбат аваргыг арслан байхад хоёр удаа, Баянмөнх аваргатай таван удаа тунаж нэг удаа хаяж байлаа. Түүнээс хойш дахин дөрвөн удаа үлдээд Баянмөнх аваргыг барахаа больсон. Энэ хоёр мундаг бөхөд их унадаг байсан. Бусад бөхчүүдтэй ана мана үзэлцэхээс гадна ихэвчлэн тунаанд үлддэг байлаа. Дөрвийн даваанд Хайдав арслантай нэг цаг гучин минут шахам ноцолдож Ж.Хайдав маань арайхийж хаядаг юм.

Ер нь ид байгаа бөхчүүдэд дөрөв, тавын даваа хэцүү шүү дээ. Заримдаа Л.Сосорбарам арслантай үзэж байгаад арайхийж хаядаг юм. Баянмөнх аварга хосгүй сайхан бяртай бөх. Мөнхбат аварга энэ хоёр тасархай байсан. Одоогийнх шиг найраа энэ тэр гэж байхгүй, яс үздэг байсан. Дараа нь чи тэр мэхэн дээр алдсан тэгсэн бол давах байсан юм гэж нөхөрсгөөр ярьж хөөрдөг байлаа. Ямар сайндаа С.Цэрэн аварга хэрэв найраа гэж байсан бол арван хүн аварга болчихоор байсан гэж хошигнож байхав дээ.

-Залуу бөхчүүлээс хэнийг сэтгэлдээ дэмжиж явдаг вэ?
-Дундговь аймгийн арслан Отгонбаярыг их дэмждэг. Бие нь бага ч гэлээ бэлчээр томтой хүн шүү дээ. Биедээ баймгүй бяртай бөх байгаа юм.

-Та ямар мэх үзүүлж учраа бөхөө давдаг байв. Ер нь таны дархан мэх юу вэ?
-Би нэг их дархан мэхсээд байх юм байхгүй. Шуудагнаас барьж авна, гол нь л бярдаж барилддаг байсан. Дархан мэх гэвэл дагуулж мушгиад суган доогуур нь л өргөөд авдаг юм. Миний үеийн бөхчүүлээс Бээжин, Цэрэн хоёр маань аварга болж, Дэмүүл арслан болсон. Ингээд бодохоор би улсын наадамд арслангаас дээш хувьгүй юм шиг байгаа юм. Ихэвчлэн тунаанд үлддэг байсан. Хэрвээ авахуулж байсан бол эд нарынхаа цолонд хүрчих байсан болов уу гэж хааяа боддог л юм. Бөх хүн цолонд ханадаггүй учраас арслан цолоо ахиулах бодол байсан. Гэвч түүндээ хүрч чадахгүй унаад байсан нь харамсалтай. Д.Дамдин аваргатай улсын наадамд гурван удаа дөрөвт үлдээд унасан юм. Дамдин аварга барилдаанч хүн болохоор би жаахан ноцолдоод л гар бадайрчихдаг байсан. Ингэж намайг эцэж ядрахыг Дамдин аварга мэддэг болохоор авдаг байсан байх. Хэрэв хаясан бол дээшээ гарах байсан байж магадгүй.

-Тэгвэл дурсгалтай сайхан барилдааныхаа талаар хуучлахгүй юу?
-Нэг жилийн наадмаар Баянмөнх аварга, Мөнхбат аварга хоёр хоорондоо тунасан. Тэгээд Дэмүүл арслан бид хоёр наймд үлдээд би Дэмүүлд унасан. Тэгэхэд Дамдин аварга Бээжинтэй үлдсэн санагддаг юм. Гэтэл энэ хоёр бөхийг удаан барилдсан гээд барилдаанаас хасчихсан. Тэгээд энэ барилдаанд Дамдин аварга Дэмүүлд унаж Дэмүүл арслан болж байлаа.

-Ингэхэд та ааваараа тав давж начин болж байсан байх аа?
-Намайг даваа ахиулж цолонд хүргэх санаатай аав маань дөрвийн даваанд амлаж авч байлаа. Түүнээс аав надтай барилдана гэж юу байхав дээ. Тэр дороо л суугаад өгсөн. Тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат тухайн үед цэрэгт байсан Дашням бид хоёр тунаж үлдээд би давж начин болсон. Хэдэн хөгшчүүл тойрч суучихаад энэ хоёр хүүгийн хэн азтай нь начин болог дээ гэж ярьж байсан гэсэн.

-Хүүхдүүдээс тань барилдаж байгаа юу?
-Барилдаж байсан. Энхтөр гэж хүү маань барилдаж байгаад сургууль соёл гээд больчихсон. Хүүхэд байхдаа улсын хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлээд шонхор цол авч байсан. Бага хүү Балдорж улсын наадамд барилдаад хоёр давж гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Гадагшаа сургуульд яваад бас л барилдахаа больсон. Том хүү Энхбаяр эмч. Жүдогийн шигшээ багийн тамирчдыг эмчилдэг.

-Та үндэсний бөхөөр хэдэн жил барилдсан бэ?
-Үндсэндээ 40 гаруй жил барилдлаа. Хамгийн сүүлд 1990-ээд оны эхээр нэг барилдсан даа. Сүүлдээ хөл гар муудаад хүн давахаа байдаг юм билээ.

-Багадаа аавыгаа дагаж барилддаг байв уу. Эсвэл өөрийнхөө сонирхлоор уу?
-Би багадаа барилдах их дургүй хүүхэд байсан. Харин 16 настайдаа сумынхаа гуравдугаар багийн наадамд зодоглож түрүүлээд дугуй булантай цай, дүнсэн тамхи, дээлийн торгоор шагнуулаад л тэр үеэс урам орсон доо.

-Олон жил барилдсан хүний хувьд бөх шинжихдээ гаршсан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Сайн барилддаг залуучууд их байна. Бидний үеийг бодвол бэлтгэл сайн хийж байна. Заал танхимын барилдаан тогтмол болж байна. Энэ чинь том бэлтгэл шүү дээ. Зарим нэг залуучууд аварга арслангуудыг даваад түрүүлчихэж байгаа харагдах юм.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Munkhbold » Tue Jul 09, 2013 9:21 am

Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Лех Валенса оролцохоор ирж байна.
ХХ зууны түүхийг бүтээлцэхэд хамгийн чухал үүргийн нэгийг гүйцэтгэсэн энэ домогт хүний талаар хэдэн үг…

http://baabar.niitlelch.mn/content/5396.shtml
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Kopite » Tue Jul 09, 2013 11:29 am

Лех гэгч нь бөхөд дуртай ард уу?
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Tue Jul 09, 2013 4:17 pm

“Би гаргасан шийдвэрийнхээ цаад зорилгод хүрэх болно”

Наадам хаяанд иржээ. Монголчуудын нар гарч, зоо тэнийж байна. Дэлхийд ганцхан наадмаа хүлээн, дэнсэлж суугаа уншигчдынхаа гарт Даян аваргын дурсан ярьсан наадмын хуучтай ярилцлагыг хүргэж байна. Монгол Улсын Гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат энэ дугаарын хүндэт зочноор уригдлаа.

-Аваргын хөл бэртээ юу. Эвгүй гишгэж харагдлаа?

-Тэр нэг хэдэн сарлаг байгаа биз. Сарлагтай ноцолдоод. Тиймэрхүү л юм хийж байж гар чангарна. Энэ хэдэн хүүхдийг мөргүүлж, элдүүлж, эр хүн гэд­гийг нь мэдрүүлэхгүй бол сул оргиод байна шүү /инээв/.

-Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Яг энэ цаг үед таны мэдэрдэг мэдрэмж өөрчлөгдсөн болов уу?

-Ер нь хэвээрээ дээ. Олон жил уралдаад сурчихсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг л. Гэхдээ барилдахаа больсны дараах үеэ бодвол одоо арай өөрчлөгдсөн. Шавьтай хүн чинь тэднийхээ л барилдааныг бодож, хэрэгтэй хэдэн үг амжаад хэлчих юмсан гэж боддог болно. Хүүхдүүд маань энэ жил дажгүй байна. Наадмын өмнө ингэнэ, тэгнэ гэж том амлалт хэлээд яахав. Идэр залуу хүчтэнүүд бүгд л дор бүрнээ хичээж байгаа. Наадмын дэвжээнд хэн хөдөлмөрлөсөн, хэн хүч чадалтай, өөртөө итгэлтэй, азтай, одтой байгаа нь барилдаанаа гаргаж, санаснаа гүйцээж барилдана.

-Танай галд таны шавь нараас гадна Дундговийн бөхчүүд байгаа юм аа?

-Тийм ээ. Шавь нараа дагуулж галд гардаг болоод арваад жил болж байна. Энэ жил манай галд Дундговь аймгийн бөхийн гал хамтарч бэлтгэл сургуулилтаа хийж байна. Цаг агаар, зуншлага их сайхан байна. Өдөр ирэх тусам энэ хэд маань хүч тэнхээ ороод, өнгө зүс нэмээд байх шиг харагдаад байгаа шүү дээ, бэлтгэл хангагч миний харснаар /инээв/.

-Ингэхэд, таны хурдан буянууд төрийн наадамд сайн уралддаг. Энэ жил та морь уяж байгаа юу?

-Манайх олон сайхан адуутай. Сониноос Далай зээрд азаргаа Говийн багшид бэлэглэсэн. Говийн багш О.Тагарвааг би шүтэж, хүндэлж явдаг юм. Харин Хишиг хүрэн азаргаа төрсөн ахдаа бэлэглэсэн. Миний ах А.Батсүх өнгөрсөн цагаан сарын босгон дээр Монгол Улсын Тод манлай уяач цол хүртсэн юм. Тийм болохоор ахынхаа цолыг хүндэтгэж, хишиг хүрэнээ өгсөн. Энэ жил ах маань морьдоо уяж хурдлуулна. Би бөхөө, ах маань морио уяна даа.

-Бидний ярилцлага баяр наадмын өмнө уншигчдад хүрч байгаа болохоор ард түмний сэтгэлд одоо ч хадаастай байдаг таны барилдаануудын тухай ярилцъя гэж бодож байна. 1990-ээд оны эхэн үеийн барилдааныг зургаан залуу зааны түүхгүйгээр ярихын аргагүй. Наадам бүрт л та нарын барилдааныг үзэгчид чихэр шиг хүлхэн ярьдаг?

-Зургаан залуу заан уу... /Бодолхийлэв/. Сайхан шүү, үнэхээр л тэр үед бидний идэр залуу нас, нөхөрлөл, бөхийнхөө гараа гээд олон зүйлийг багтаасан хамгийн сайхан цаг хугацаа байсан. Тэр үеийг бодохоор 15, 16-тай байсан үе их санаанд орно. Хөдөөнөөс ирсэн хэдэн бор бор банди нар анх танилцаж байлаа. Гэтэл өнөөдөр бид олон дурсамж, олон давааны ард хамтдаа гарчээ. Тэр үеийн зургаан залуу заанаас гурав нь аварга, нэг нь арслан, хоёр нь гарьд болсон. Тэгэхээр бүгд л заанаас өндөр чансааны бөхчүүд байжээ гэж би боддог. Бид зургаа бие биенээ давж, улсын начин, заан, арслан цол авч байлаа. Бид бие биенээ хурцалж, тэрнийхээ хүчээр бүгд дээд цолонд хүрсэн. Хамгийн гол нь бидний барилдаан дандаа шударга байлаа. Тухайн үед бөх жаахан зогсонги байдалтай, барилдаан удааширч, үзэгчдийг уйдаах шинжтэй байсан байх. Тэр байдлыг зургаан залуу заан арилгаж өгсөн болов уу гэж боддог.

-Бүгд их спортоор хичээллэдэг байсан нь та нарыг хоорондоо тийм хүч тэнцүү өрсөлдөхөд нөлөөлдөг байсан байх?

-Тэгэлгүй яахав. Бид нарын амжилтын нууц бол ерөөсөө л бүгдээрээ их спортоор хичээллэдэг байсантай холбоотой. Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар бид дөрөв чөлөөт бөхөөр барилддаг, тив, дэлхий, олон улсын тэмцээнд байнга оролцдог байлаа. Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат хоёрын хувьд жүдо бөхөөр барилддаг байсан.

-Таны цол авсан, цол нэмсэн барилдаа­нуудын тухай хуучлая, аварга аа. 1993 онд та анх улсын цол хүртсэн. Тэр үеэ эргэн дурсаач?

-1993 онд дөнгөж 20 нас өнгөрч байлаа. Одоо бодоход тэр үед зүгээр л нисч явсан нөхөр шиг байгаа юм. Хашир зангүй, үг яриагаа ч цэгнэж мэдэхгүй. Жинхэнэ өөрийнхөөрөө давхиж байсан үе дээ. Би 1992 оны наадмаар Д.Мөнх-Эрдэнэ арсланд дөрвийн даваанд унасан юм. Тэгээд наадмаас арав гаруй хоногийн дараа Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Улсын начин цолонд хүрнэ гэдэг хэцүү шүү дээ. Харин начин цол авчихаараа бөхчүүд биеэ барилгүй, сайхан барилдаан гаргаж чаддаг. Ингээд 1993 онд начин болчихоод, цаашаа зур­гаа дав­сан. Одоогийнхоор бол харцага цолтой бол­сон юм байна. Долоогийн даваанд дахиад Д.Мөнх-Эрдэнэ арслантай барилдаж унасан. Д.Мөнх-Эрдэнэ арсланд улсын баяр наадмаар дараа­­­лан хоёр өвдөг шороодсон гэсэн үг шүү дээ.

-Та О.Балжинням аваргаар долоо давж, заан цол хүртсэн. 1997 он байх аа?

-Долоогийн даваанд Балжаа аварга намайг амлаж, энэ барилдаанд би давж, заан цол хүртэж байсан. Би хүүхэд байхдаа Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор хоёрын даваанд О.Балжинням аваргад нэг унаж байсан юм. Аваргыг их хүндэлдэг болохоор тэр даваанд таарсандаа их баярлаж байж билээ. Дараа нь сайхан буянтай хүнээр давж, заан цол хүртсэндээ ч их л бэлгэшээж явдаг. Анх би начин болчихоод өөрөөсөө “За нөхөр минь чи зааны хэмжээтэй бөх байж чадах уу” гэж асуудаг байлаа. Дараа нь заан болчихоод “Би ер нь улсын наадамд түрүүлж чадах болов уу” гэж бас бодох жишээний. Заан болсон наадмын дараа хамгийн сайхан санагдсан зүйл нь надад өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.

Тэр жил, заан цолны өмнөх барилдаан мөн хэцүү байсан шүү. Г.Өсөхбаяр зааныг /тухайн үеийн цол/ давж байж, зааны даваанд тулж очих байсан. Гэхдээ хаа очиж Г.Өсөхбаярын хөлийг авч, нэг их ядраагүй байхдаа давсан. Ингээд О.Балжинням аваргыг давчихаад, шөвгийн дөрөвт үлдэхдээ Д.Мөнх-Эрдэнэ арслантай тунаж барилдаад өвдөг шороодсон. Заан болдог тэр наадам сайхан байсан. Надаас өмнө Б.Гантогтох, Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг нар заан болчихсон байсан. Би зургаан залуу зааны тав дахь заан нь, Б.Ганбат маань зургаа дахь заан нь. Энэ үеэс л бидний хэн хэн нь эр бяр гүйцэж, элдүүр даах бөхчүүд болсон байх.

-Та нөгөө таваасаа хэнтэй нь хамгийн олон барилдсан байдаг вэ?

-Бараг бүгдтэй л адилхан барилдсан байх.

-Тэгвэл тэдний хэнтэй нь барилдсан барилдаан хамгийн хүнд байсан санагддаг вэ?

-2000 оны наадам юм уу. Тэр жил шөвгийн найман бөхийн ам авсан байдлыг эргээд саная л даа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Д.Мөнх-Эрдэнэ арсланг, Ц.Цэрэнпунцаг Б.Гантогтохыг, Г.Өсөхбаяр маань Д.Ганбатыг авч, Д.Сумъяабазар бид хоёр тунасан байна. Бид зургаа зургуулаа долоогийн даваанд гараад ирсэн байгаа биз. Тэр наадамд О.Балжинням аварга дөрвийн даваанд өвдөг шороодож, бид зургуулаа долоогийн даваанд гарч ирэх боломжтой болсон.

Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг, Г.Өсөхбаяр Б.Ганбатыг, би Сумъяаг давлаа. Ц.Цэрэнпунцаг Б.Гантогтох нар хоёр дахин барилдаж, Б.Гантогтох давжээ. Ингээд шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтохыг амлаж, Г.Өсөхбаяр бид хоёр тунаж байсан юм. Барилдааны дундуур гэнэт хүмүүс шуугиад явчихлаа. “Юу болов, хэн давчихав” гээд харсан чинь Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтоход тахимаа өгч харагдав. Өсөхөө бид хоёрын барилдаан үлдлээ шүү. Тэр барилдаанд би Г.Өсөхбаярын хөлийг авч, гараараа сүлжиж хаясан юм. Тэгэхэд л би үнэхээр их ядарсан байсан. Барилдаж дууссаны дараа гишгэж чадахгүй, ерөөсөө л уначих гээд байсан. Ухаан санаа орж, гараад... Бараг 20 минут юу уусан, хэнтэй ярьснаа би огт санадаггүй юм. Нэг мэдсэн л талийгаач Р.Гансүх заан “Миний дүү гарч барилдаарай. Миний дүү мундаг шүү, одоо гарчих” гэчихсэн хажууд сууж байсан. Би өөрийн мэдэлгүй “Би яг үхэх гэж байна. Яаж барилдах юм” гэж хэлэхээс өөр юу ч хийж чадахгүй байсан. Тэгтэл Баяр наадмын комиссоос Түмэнбаяр ах гүйж ирээд “Сүхбат аа гарна шүү. Цаана чинь Гантогтох дэвжээн дээр гарчихаад хүлээгээд, ийш тийшээ алхаад байна. Цаг болохоо байлаа” гэхээр нь л сая нэг ухаан орж, талбай руу алхсан. Дэвжээ рүү гарлаа. Хүмүүс алга ташаад сүйд болж байна. Тэгсэн өнөө уначих гээд байсан хүн чинь хүмүүсийн тэр сайхан уухайг сонсоод шууд урам орлоо. Нэг мэдсэн год гэж гүйгээд дэвжээнд гарчихсан байна. Засуул Д.Цогзол гуай дээр очоод “Би ямар ч тамиргүй болчихлоо. Одоо яахав” гэтэл “Яалаа гэж дээ. Бэлтгэл сургуулилт сайтай хүн тамиргүй болно гэж байдаггүй юм. Одоо ингээд л сэргэчихнэ. Харин хүнд тийм байдлаа харуулж болохгүй. Эхлээд хүмүүс рүүгээ харчих. Дараа нь нутаг усаа харчих” гэлээ шүү. Ингээд Б.Гантогтох бид хоёр өрлөө. Ганаа намайг бариад авчих бодолтой байна. Д.Цогзол ахын хэлсэн бодогдоод, за бараг сүүлийнхээ тэнхээгээр, хамаг хүчээрээ л түлхчихлээ. Тэгсэн чинь Ганаа хашир хүн юм болохоороо энэ ер нь муудаагүй байна гэж бодсон бололтой ухраад хамгаалаад эхэлсэн. Хэрвээ манай Б.Гантогтох намайг барьж аваад, хоёр дугтарчихсан бол би аль хэдийн унах байсан байх аа. Тэр барилдаанд бид хоёр бараг дөчөөд минут барилдаж, сүүлдээ шуудагнаас барилцахаар болсон. Эхлээд Б.Гантогтохын талаар буулаа. Б.Гантогтох давхар шуудагнаас барьсан ч би мултарч, эргээд барьц авахдаа аавынхаа заасан унаган хутгаа мэхээр давж, анхныхаа түрүүг авч байлаа. Тэр үед зургаан залуу заанаас түрүүлж, арслан болсон нь аварга болох магадлал өндөр байсан юм. Яагаад гэвэл нөгөө хэдээсээ тасарч, шөвгийн дөрөвт тунана. Ийм л боломжийн төлөө бид өрсөлдөж, монгол бөхийн шударга, үнэн барилдааны төлөө залуу насаа зориулж ирж дээ.

-Б.Гантогтох гарьд гэснээс та хоёрын үзүүр, түрүүнд үлдсэн 2004 оны наадмын талаар ярья. Наадамчдын сэт­гэлийг жинхэнэ хөвсөлзүүлсэн үе дээ?

-Тэр үед би аварга болчихсон байсан болохоор Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох гурваас амласан. Ингээд би Ц.Цэрэнпунцагийг амлаж даван, тунасан хоёроос Б.Гантогтох давж, Ганаа бид хоёр үзүүр, түрүүнд үлдэж байлаа. Тийм үед Б.Гантогтох бид хоёр үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг хэцүү л дээ. Бид хоёр чинь ах, дүү улсууд. Тэр наадмын, тэр барилдааны талаар хүмүүс одоо ч ярьдаг л юм. Тухайн үед би Б.Гантогтохыгоо давсан нь зөв ч байж болох, буруу ч байж болох. Гэхдээ би ганц л зүйлийг хэлнэ. Бид хоёр ард түмнээ хууралгүй, монгол бөхийнхөө ёсыг бодож, шударга үнэнээр барилдсан.

-Та хэн нэгэн өрсөлдөгчдөө зориулж мэх бэлдэж байсан уу. Ийм тэнцүү өрсөлдөөн дундаас тасарч гарахын тулд олон л арга мэх сэдэх байх?

-Д.Сумъяабазарт зориулж мэх бэлдсэн шүү /инээв/. Манай Сумъяа хэцүү бөх л дөө. Адилхан чөлөөт бөхөөр барилддаг, нуруу ойролцоо, барилдааны мэдрэмж өндөртэй. Надаас жин, хүч илүү. Би Д.Сумъяабазарыг л хаяхгүй бол наадмаар түрүүлж чадахгүй. Ерөөсөө тийм л дүр зураг харагддаг байсан. Д.Сумъяабазарыг би шуудагнаас хаяж чадахгүй, сэрвүү барьцнаас ч хаяж чадахгүй. Тэгэхээр дан золгосон барьцнаас мэх хийх ёстой. Тэгээд тэр гар ачих мэхийг би Д.Сумъяабазар аваргад зориулж, хоёр жил гаруй нууж давтсан хүн шүү дээ. Ер нь мэхийг дархан болгоно гэдэг том ололт. Хүчтэй өрсөлдөгчөө хурдан хаячихаад хэсэг хугацаанд амарна гэдэг боломж. Би шавь нартаа ч хэлдэг л дээ. Бөх гэдэг бол миний хувьд мэх гэсэн үг. Ухаан гэсэн үг.

-Б.Ганбат арсланг 2010 оны наадамд түрүүлэхэд наадамчид Б.Ганбат түрүүллээ гэхээсээ илүү зургаан залуу заан маань бүгд ингээд цолоо ахиуллаа гэж ярьж, хөөрч байсан санагддаг?

-Өө тэгэлгүй яахав. Манай Ганбаа уг нь миний шавь байсан юм ш дээ /инээв/. Ерээд оны дундуур Х.Баянмөнх багш Увс аймгийн Баруунтуруунаас Б.Ганбатыг дагуулж ирсэн юм. Тэгэхэд би “Энэ хүүхдийг ямар шалгуураар авчирсан бэ, багш аа” гэж асуухад, “Баруунтурууны наадамд хоёрын даваанд надтай таарчихаад аваад хаячих гэхээр сунаж, гулжиганаад унаж өгдөггүй. Тэгэхээр нь аваад ирлээ” гэж хэлж байсан юм. Тухайн үед би дээд сургуулиа төгсөөд “Шонхор”-т багшилж байлаа. Тэр үед Ганбааг тийм хурдан сайжраад миний өрсөлдөгч болно гэж хэн мэдэх билээ /инээв/.

-Хакухо М.Даваажаргал аваргыг Төв аймгийн наадамд барилдах гэж байгаа гэх сураг дуулдсан. Та ер нь сумод очсон бөхчүүдийг үндэсний бөхөөр барилдсан бол сайн амжилт гаргах байсан гэж боддог уу?

-Би харин яг Д.Дагвадорж, М.Даваажаргал хоёрт харамсч явдаг юм. Хэрвээ сумо биш үндэсний бөхөөр барилдаж байсан бол авъяас билэг, хүч чадлын хувьд төрчихсөн хүмүүс шүү дээ. Их спортоор хичээллэсэн бол олимп, дэлхийн хэмжээний хүмүүс. Энэ жил манай аймгийн ой болно. Хакухо аварга маань ирж барилдвал сайхан л байна.

-Таныг зодог тайлсан наадмаас хойш жил бүр л аварга эргээд барилдах болов уу гэсэн хү­лээлт байсаар ирсэн. Өнөөдөр ч тэгж асуух хүмүүс байгаа. Танд энэ байдал анзаарагддаг уу?

-Анзаарна аа. Миний барилдааныг үздэг байсан, намайг хайрладаг байсан олон хүнийг гомдоосондоо би насан туршдаа буруутай мэт санагддаг. Гэлээ гэхдээ миний шийдвэр олон олон Сүхбатын төлөө бодож гаргасан үйлдэл байсан гэдгийг ард түмэн маань ухаж ойлгоосой гэж хүсдэг. Би монгол бөхийнхөө цэвэр ариун, чин шударга байдлын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ. Найраа хийх, бууж өгөх, хар мөнгө аваачиж наадам дээр тараах гээд бусармаг зүйлс өнөөдөр ч байсаар байна. Гэхдээ би энэ бүхэн эмх цэгцэндээ орж, монгол бөхчүүд эрийн жудгаар нааддаг үе ирнэ гэдэг итгэж байгаа. Монгол бөхийн дэвжээгээ хайрлаж, энэ дэвжээг ёс зүйтэй, шударга өрсөлдөөнтэй болгохын төлөө би залуу нас, амжилтаа золиосолсон ч гаргасан шийдвэр, түүний цаадах зорилгодоо хүрэх болно. Ард түмнээ гомдоосон бол оронд нь би олон сайхан бөх бэлдэж, ирээдүйд та бүхний чин сэтгэлээсээ хайрлан цэнгэх аварга, арслангуудыг заавал бэлдэж өгнө өө. Би үүний төлөө, ард түмэндээ өрөө төлөхийн төлөө хичээж байгаа.

Б.ОЙНБИЛЭГ
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Munkhbold » Tue Jul 09, 2013 4:27 pm

Tsogoo_Kop wrote:Лех гэгч нь бөхөд дуртай ард уу?


Нийтлэлийн төгсгөлд хэлэхдээ:

Коммунист дэглэм хамгийн найдвар муутай тогтож байсан энэ оронд хамгийн түрүүн ийнхүү унасан ба дараа нь бусад оронд эгшин зуур задран унах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх нь тэр ээ. Аймшигт систем нурж унахад Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчин Лех Валенсын оруулсан нэмэр асар их. Хувь заяаны шоглоом гэж энэ аж, юу гэвэл ажилчин ангийн эрх ашгийг хамгаална гэж гарч ирэн суурилсан уг дэглэм жинхэнэ ажилчин ангийн гараар булшлагдсан нь тэр юм.
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 09, 2013 4:29 pm

munkhbold413 wrote:
Tsogoo_Kop wrote:Лех гэгч нь бөхөд дуртай ард уу?


Нийтлэлийн төгсгөлд хэлэхдээ:

Коммунист дэглэм хамгийн найдвар муутай тогтож байсан энэ оронд хамгийн түрүүн ийнхүү унасан ба дараа нь бусад оронд эгшин зуур задран унах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх нь тэр ээ. Аймшигт систем нурж унахад Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчин Лех Валенсын оруулсан нэмэр асар их. Хувь заяаны шоглоом гэж энэ аж, юу гэвэл ажилчин ангийн эрх ашгийг хамгаална гэж гарч ирэн суурилсан уг дэглэм жинхэнэ ажилчин ангийн гараар булшлагдсан нь тэр юм.

Гариг андуурахаа болиоч. :grin:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 09, 2013 4:30 pm

Хүннү гүрэн, Монгол Улс, Ардын хувьсгалын гэсэн гурван тодотголтой жил жилийн Улсын их баяр наадмын үеэр зодог тайлсан аваргууд Есөн хөлт Цагаан тугандаа мөргөж, нар зөв тойр­дог. Зураг дээр дархан аварга Д.Цэрэнтогтох, Ж.Мөнхбат, даян аварга А.Сүхбат, бөх судлаач З.Жан­жаадорж нар Цагаан туг руу дөтөлж яваад саатаж байгаа агшин харагдаж байна.

Энэ нь дөрвөн жилийн өмнөх 2009 оны Улсын их баяр наадмаар болсон үйл явдлын фото баримт билээ. Усны аж ахуйн яамны экс сайд З.Жанжаа­дорж нь аваргуудтай хамт Есөн хөлт Ца­гаан туганд мөргөх гээгүй, харин А.Сүх­бат аваргын барьж яваа бичигт самбарыг авахаар очсон байгаа нь энэ. Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох нар даян аварга А.Сүх­батыг эсэргүүцлийн “хар” самбар барьж төр улсын хийморь болсон Цагаан туг тойрох гэлээ хэмээн айхтар зэмлэн, түүнийг буцаж хөлийн асар руу явах хэцүү, шууд явж туг тойрох хэцүү байдалд оруулсан үеийн дүр төрх нь эхний зураг дээр харагдаж буй. Дараагийн зураг дээрх агшин бол А.Сүхбат аварга аргагүйн эрхэнд Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр тэмцлээ зогсоож авар­гуудад “цагаан туг” өргөн тэдний шаардлагаар эсэргүүц­лийн самбараа бөхийн зүт­гэлтэн З.Жанжаадоржид өгсний да­раах байдал.

Ингэхэд уран хурц барилдаа­наа­раа Монгол бөхөд нэг удаагийн ши­нэчлэл хийсэн даян аварга А.Сүхбат зо­дог тайлсныхаа гурван жилийн ой­гоор ямар шинэчлэл хийх гээд дархан аваргуудын хаалтанд оров оо?! Энэ асуултад хариулт өгөхийн тулд эсэр­гүүцлийн улаан самбар дээрх цагаан үг өгүүлбэрийг сонирхъё.



Эрхэм хүндэт бөхчүүд ээ!
Өвөг дээдсээс уламжилж ирсэн өв их соёл
Монгол бөхөө хайрлан хам­гаалцгаая!
Цолны найраа, авлигыг таслан зогсооё!
Бид үүнийг хийхгүй бол хэн хийх вэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Хэдэн тооны найраа хийж авил­га авдаг бөхчүүдээс болж шударга үнэн барилдаж байгаа бөхчүүд хүч хөдөлмөрөө шулуулж, олон ний­тэд нэр хүндээ унагаж байна. Наа­дамчид бөхчүүдийн дунд үл итгэл­цэх байдал үүсч Монгол бөх, Мон­гол бөхчүүд мөхлийн ирмэгт ту­лаад байна. Аз хийморь, хурд хүч, авьяас чадвараа дайчлан, үнэн хүчийг үзэн барилдаж сайхан наа­дацгаая! Ирээдүй хойч үедээ цэвэр ариун Монгол бөх, шударга үнэний талбар болсон эрийн гурван наад­маа өвлүүлэн үлдээе! гэж бичжээ.

Даян аварга А.Сүхбат үнэн хүчийг үзэлгүй мөнгө авч өгөлцөх буюу цолны найраа хийхийг авлига гэж үзсэн. 2009 оны Улсын их баяр наадмын өмнө тэ­рээр Авлигатай тэмцэх газрын дарга дээр орж мэдээлэл өгсөн удаатай. Уг нь Авлигын эсрэг хуульд “Өргөдөл, гомдол гаргах, мэ­дээлэл өгөх” гэсэн тусгай бүлэг байдаг. Үүнд:

9.1. Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.

9.2. Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбог­дох хууль тогтоомжийн дагуу шийд­вэрлэнэ гэж заасан байдаг.

А.Сүхбат аваргын хийсэн тэмцэл албан ёсноос албан бус хэлбэр буюу Цэнгэлдэхийн талбайд шилжсэний гол шалтгаан нь бөхчүүдийн авлигыг шийд­вэрлүүлэх асуудал 9.2 дахь заал­тад хамрагдахгүй байснаас болжээ. Тодруулж хэлэхэд, А.Сүхбатын мэ­дээл­лийг холбогдох хууль тогтоом­жийн дагуу шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй. Авлигын эсрэг хуульд ав­лигын асуудлаар хариуцлага хүлээх субъект нь төрийн албан хаагч, мөн түр хугацаагаар төрийн албаны үүрэг гүйцэтгэгч гэж заасанд бүх учир бай­гаа. Тиймээс бөхчүүд цолны найраанд төдөн төгрөг өгч авлаа гэсэн мэдээл­лийг АТГ-т даян аварга А.Сүхбат өгөөд ч нэмэргүй, Монгол бөхийн төлөө сэтгэлээ зориулж яваа Та ч хэлээд нааштай хариу авахгүй, мэргэжлийн байгууллага-МҮБХ-ны тэргүүнүүд хандаад ч ач холбогдолгүй юм байна.

Тэгвэл Авлигын эсрэг хуульд,

-“Авлига” гэж алдар цолтой бөх ам авах эрхээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, бусад бөхчүү­дээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг,

-“Ашиг хонжоо” гэж бөхчүүд цолны ам авах эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ ... гэх мэт шинэ заалт оруулъя. Авлигын эсрэг хуульд авлигын асууд­лаар хариуцлага хүлээх субъект - төрийн албан хаагч, мөн түр хуга­цаагаар төрийн албаны үүрэг гүй­цэтгэгч дээр нэмж бөхчүүдийг оруу­лах аваас 300 сая төгрөгөөр улсын цол өгч авалцдаг бөхчүүдийг АТГ-аас шалгах эрх зүйн орчин нээгдэнэ. Яагаад 300 сая гэж хэлэв гэвэл, энэ нь Монгол Улсын аварга Д.Сумъяа­базарын хэлсэн тоо.

Д.Сумъяабазар аварга энэ хавар “С1” телевизийн “Монгол бөхийн хөгж­лийн тухай” нэвтрүүлэгт оролцохдоо,

-"Уржнан 2011 оны улсын наадмыг хадам аавтайгаа Цэнгэлдэхэд үзсэн. Бөхчүүд үнэн хүч үзсэн сайхан барилдаантай, сайхан наадам болж байна гэж хөөрч догдолж суулаа. Гэтэл манай залуучууд (Өвөрхангайн бөхчүүд үү?) цолны найраа 300 саяд хүрлээ гэж ирж хэлсэн. Ёстой гут­сан. Цолны найрааг таслан зогсоохын төлөө аваргууд бид магнайлан тэм­цэхгүй юм бол өөр хэн явах юм бэ" гэж ярьсан билээ.

Д.Сумъяабазар аваргыг ийнхүү цолны найрааг үзэн ядаж баримт дэлгэн байхуйд түүнтэй хамт даян аварга А.Сүхбат сууж байсан. Энэ нэвтрүүлгээс гурван сарын дараа Д.Сумъяабазар МАН-аас УИХ-д дэв­шин ялж, гишүүний тангаргаа өргө­сөн. Даян аварга А.Сүхбат хууль санаачлах эрхгүй учраас дөрөв дэх жилдээ Цэнгэлдэхийн задгай талбай, телевизийн эфир, сургуулийн бэлтгэ­лийн зааланд цолны найрааг зогсооё хэмээн хашгирч явна. Түүнтэй үзэл бо­дол нэгтэй, Аваргуудын зөв­лөлд адилхан харьяалагддаг Д.Сумъяа­базар нь УИХ-ын гишүүн болсноор Авлигын эсрэг хуульд бөхчүүдийн цол­ны найрааны 300 сая төгрөгийг авлигын мөнгө гэж хойшид тооцдог болох агуулга бүхий хуулийн нэмэлт өөрч­лөлт оруулна гэдэгт бөхийн хор­хойтон, үзэгчид бүгд итгэлтэй байна.

Хүндэт бөхчүүд ээ, сайхан наа­даа­рай. Цолны найрааны бизнест гарш­чих­сан бөхчүүд та бүхэнд энэ удаа Авлигын эсрэг хууль үйлчлэхгүй нь баталгаатай. Гэхдээ өгч авахдаа төгрөг мөнгөө жаахан ч болов нууц­лаарай. Утсаар ярих чинь дэндүү олон бөгөөд туслахын чинь мөнгөний хэтэвч дэндүү том байдаг шүү. Үүндээ бас анхаараарай.

Харин найраанд ордоггүй, хойшид ч орохгүй бөхчүүдийн босоо цагаан хийморь намайг, уншигч таныг, наа­дам­чин бид бүгдийг ивээж яваг! Урьд өмнө нь ч ивээж явсан бөлгөө.

Б.ЕРЭНТЭЙ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Mon Jul 15, 2013 10:23 am

Аавдаа л үзүүлмээр наадам

Шинэ аварга наадам тараад л ижийдээ яарчээ. Мэдэж байсан юм аа, тэр их гэр амьтай, ээж рүү гээ, нутаг руугаа үргэлж тэмүүлж байдаг зантай. Гэхдээ яалт ч байхгүй Уяачдын наадам дээр түрүү бөх очдог ёстой тул Хүй долоон худаг орчихоод, тэндээсээ Мандал руу шууд гарч давхижээ. 2003 онд улсын начин болсныхоо маргааш ч гэсэн тэр хэзээний л ээж дээрээ оччихсон, өвс хадлангий нь бэлдэж өгөөд явж байсан санагдана.

Эргээд бодохоор наадамд түрүү­лэх бөхийн хувь тавилан цаанаасаа зурагдсан байдаг гэл­тэй. Хүлээцтэй уужуу зан, барил­­дааны ухаан, бөхийн хөдөл­­мөрөө хоёрдугаарт тавь­даг­­гүй махруу байдал. Тэр бүхэн Г.Эрхэмбаяр аваргад цогцоороо бий.

Аймгийн цолтой байхаасаа л энэ хүн хар үгээр бол “Зөвхөн бөхөөрөө хоолоо олж иднэ” гэсэн ганц л зорилготой байсан юм. Анх барилдаж эхэлсэн үеэсээ нутгийн хүмүүсээ түшиж, “Ноёд” группийн бөх нь ч, ажилтан нь ч болж явдаг байв. Ажилчдынхаа хоол хүнсийг дөхүүлнэ, асуудлыг зохицуулна, ер нь л бүхнийг амжуулдаг, гол нь заал, танхимын барилдаан алгасдаггүй барилддаг байлаа. “Бөх” сонины “Улсын цолонд ойрхон” бөх гэж булан бий. Тэр багахан зайд зураг, нам­тараа тавиулсан бөхчүүд нээ­­рэн л улсын цолонд хүрдэг билгэшээлтэй гэмээр энэ буланд тухайн үеийн аймгийн цолтон Г.Эрхэмбаяр уриг­дахдаа яг л өнөөдрийнх шигээ ийм төлөв даруу, дуу цөөтэй ч хий үг унагадаггүй, залуу хүн гэхэд нилээн буурьтай гэмээр яриа өгч байв.

Г.Эрхэмбаяр бол аав, ээжийн аль аль талаасаа бөхийн удамтай хүн. Түүний аав Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Гунаажав гуай залуудаа самбо, жүдо бөхөөр барилддаг, сумын заан цолтой хүн байжээ. Аавынх нь удамд Нанзад гэж даншиг наадмын түрүү алддаггүй хүчтэй бөх байсан бол улсын заан Ц.Баярсайхан түүний ээжтэй эгч, дүүсийн хүүхэд гэдэг. Мөн ээжийнх нь дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж бөх байсан. Гунаажав гуайнх дөрвөн хүү, хоёр охинтой айл бөгөөд хөвгүүдээсээ ганц Эрхэмбаярыгаа бөх болгохоор аав нь өөрөө энэ замд хөтөлж оруулсан гэдэг. Тийм ч болохоор улсынхаа наадамд түрүүлсэн баярт мөчөө хуваалцахдаа тэр аавынхаа дурсамжийг эхлээд ярьсан юм.

-Төрийнхөө баяр наадамд түрүүлэх энэ мөчид би аавыгаа их саналаа. Аав минь намайг бөх барилдаасай, сайн бөх болоосой гэж үнэхээр их хүсдэг байсан юм. Аавынхаа амьдад улсын цол хүртэж чадаагүйдээ сэтгэлээр унаж, дахиж барилдахгүй ээ гэж бодож, харамсч явсан өдрүүд надад байсан. Амжилт гаргах бүртээ би “Аавдаа харуулах юмсан” гэж нулимсаа нуун барилддаг байлаа. Өнөөдөр тэр бодол юу юунаас илүү төрж байна. Аавдаа л үзүүлмээр санагдсан сайхан наадам боллоо.

-Аавтайгаа үзсэн наадмын дурсамжаа уудалж болох уу. Таныг бүр багаас чинь л барилдуулах гэдэг байсан гэдэг. Сумын наадам, овооны наадам гээд та хоёрын хамтдаа очсон наадмуудыг яриул­маар санагдаж байна?

-Аавтайгаа үзсэн наадмууд сайхан байлгүй яахав... Аавыгаа нэг их баярлуулсан наадам санаанд орж байна. Би бараг гуравдугаар ангид байхаасаа барилдаж гэж хичээсэн юм. Улсын арслан У.Мижиддорж гуай тухайн үед манай нутагт амьдарч байсан болохоор анх арслангийн шавь болж очиж байлаа. Арсланг Мандалд байх үед жил гаруй үндэсний бөх, чөлөөт бөхийн эрдэм заалгаж, их зүйл сурсан. Тэгээд төд удалгүй буцсан болохоор бараг аравдугаар анги төгстлөө би нэг их барилдаж, ноцолдож яваагүй. Сургууль төгссөний дараа жил манай тэнд Мандал хайрханы тахилгын наадам болоод, би тэр наадамд гурав давж, миний даага түрүүллээ. Би даага маань түрүүлсэнд бөөн баяр хөөр болоод гэртээ иртэл аав даага түрүүлгэснийг нэг их тоосонгүй, харин намайг овооны наадамд гурав давсан гэсэн чинь үнэн сэтгэлээсээ баярлаж байж билээ. Тэгээд тэр намар аав намайг хотод авчирч, Их шавийн дээд сургуульд оруулан, Г.Элбэг багшид шавь болгосон юм. Ингэж би аавынхаа ачаар, багш нарынхаа хүч хөдөлмөрөөр үндэсний бөхийн энэ том бүлд нэр багтаж, бөхийн буянаар ажил, амьдралаа тэгш сайхан авч явж байна.

Нээрэн л Г.Эрхэмбаярын мэр­гэж­ил бөх, ажил нь бөх, хобби нь ч бөх юм. Улсын начин болсныхоо дараа хөлөө айхтар гэмтээгээд, нэг хэсэг бүр таягтай явдаг болж, сайн эмчилгээний ачаар хөл дээрээ боссон юм. Начин цолоо баталж, өсөх идэр чимэг хүртдэг 2006 оны наадамд хэрвээ Г.Эрхэмбаяр хөлний бэртэлгүй байсан бол цолоо ахиулах бүрэн боломжтой байсан. Энэ үеэс бөх сонирхогчид Г.Эрхэмбаярыг зааны тааварт оруулдаг, зааны эрэмбэтэй бөх гэж үнэлдэг байв. Бүхэл бүтэн таван жилийн наадамд Өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг дээш гарч барилдана гэж ард олон хүлээжээ.

Хоёр жилийн өмнөх наадам түүний хувьд онцгой наадам байв. Г.Эрхэмбаяр улсын наадамд үзүүрлэж, арслан боллоо. Сэлэнгэ нутгаас төрсөн хоёр дахь арслан болж, 78 жилийн алсад Боохой Д.Данзан агсны гаргаж байсан амжилтыг давтсан нь 2011 оны наад­мын гол дуулианы нэг байсан юм. Хоёр жилийн өмнөх наадмыг шинэ аварга ийн дурсав.

-Хүн бүхэн зааны эрэмбэтэй бөх шүү гэж яриад байхаар тэр цолонд хүрчих юмсан гэж олон жил хичээсэн. Өмнөх жил нь тавын даваанд уначихсан болохоор 2011 оны наадамд би заавал сайн барилдах ёстой гэж өөртөө хэлж байлаа. А.Мөнхбат аваргатай үзүүр, түрүү булаалдах гээд зогсож байхдаа итгэж ядаж байсан шүү. Үзүүр түрүүний барилдааны өмнө олон зүйл бодоогүй. Яагаад ч юм зааны даваанд давчихаад ард түмнийхээ итгэлийг дааж чадсандаа сэтгэл цаанаасаа дүүрээд явчихсан. Арслан болсонд нутаг усныхан маань нар нь гарч, сайхан наадсан байх. Сэлэнгээс 78 жилийн дараа арслан цолтон төрсөн болохоор аргагүй ч байх.

-Арслан цол хүртсэнээсээ хойш та заал, танхимын барил­даанд жигд сайн барилдсан. Өнгөрсөн сар шинийн барил­даанд түрүүлэхэд чинь л хүмүүс энэ жил Эрхэмээ арслан дээгүүр барилдана аа гэж ярих болсон?

-Үндэсний бөхийн цолны нэр хүндийг дааж барилдана гэдэг өөрөө үзэгч олноо хүндэлж байгаа ухаан гэж би ойлгодог. Тийм болохоор би арслан болсноосоо хойш улам ч илүү хичээсэн. Цагаан сарын барилдаан, хамгийн сүүлд “Аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д түрүүлчихээд дотроо наадмаараа ингээд сайхан үзчих юмсан гэж бодож л байлаа.

-Өнөөдөр та аварга болчихсон байна...?

-/Инээв/. Монгол Улсын аварга цолтон боллоо. Надад хааяа шантарч, бяр хүч бууж, сэтгэлээр унах өдрүүд байсан ч үндэсний бөхөд олон жил, хоёргүй сэтгэлээр зүтгэснийхээ гавьяаг би хоёронтаа хүртлээ. Би хүмүүсийн харцыг, хүмүүсийн баяр хөөртэй байгааг хараад сэтгэл дүүрэн байна. Итгэл даасан аварга байх болно.

-Сэлэнгийн бөхчүүд бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Манайхан хоёр хуваагдаж гарсан. Би хэсэг залуучуудтайгаа Төр хурахын аманд бэлтгэлээ хийсэн. Ер нь жил бүрийн наадмын бэлтгэлээ тэр сайхан газар базаадаг.

-Наадамд түрүүлсэн аваргын аль даваа хамгийн хүнд байв. Үзүүр түрүүнд үлдсэн шинэ гарьд байж мэдэх юм. Тун зоригтой, хийгүй барилдаж байгаа залуу хүн эвгүй шүү дээ?

-Дэвжээнд гарахын өмнө олон зүйл тунгааж, ингэнэ тэгнэ гэж айхтар бодоод байдаггүй тал надад байдаг юм. Тэр жишгээрээ л үзүүр, түрүүний барилдаанд гарсан. Барилдаан яаж эхэлж байна, учраа маань ямархуу төлөвлөгөөтэй байна вэ гэдгээс л барилдаан хэрхэн өрнөх нь хамаарна. Сайхан залуу хүчтэн гарьд цолонд хүрч, наадамчдаа баясгалаа. Б.Гончигдамба маш хөдөлмөрч залуу. Бас л бөх болох гэж хотыг зорин ирж, тэр зорилгынхоо төлөө үнэнч хөдөлмөрлөж байгаа сайн бөх. Ийм сайхан идэр залуу хүчтэнтэй үзүүр, түрүүнд үлдэж, наадамчин олноо цэнгүүлсэн нь сайхан хэрэг шүү.

-Магадгүй, та А.Мөнхбат аваргатай үзүүр, түрүүнд үлдэх байх гэж бодож байсан уу. Хэрэв тийм бол өмнө нь үзүүр, түрүүнд үлдэж унасан болохоор ямар нэг хувилбар бодсон байсан уу?

-Яаж ч магадгүй л байсан. А.Мөнхбат аварга бол ямар ч бөхийг давж чадах, ямар ч хүнд барилдааныг аргалж гарах авьяастай бөх. Аваргыг ингэвэл тэгнэ дээ гэж айхтар бодсон зүйл байгаагүй ээ.

-Тэгвэл энэ наадмаар та­ныг хэн хамгийн их сандар­гав?

-Төрийн наадмын учраа бүр хүчтэй өрсөлдөгч шүү дээ. Онц­лох юм бол энэ жилийн хувьд дөрвийн давааны барилдаан жаахан сандаргалаа. Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй оноол­тоор таарсан. Чацтай, улсын цолонд зүтгэж байгаа сайн бөх. Б.Эрдэнэхүүтэй барилдахдаа эх­лээд багагүй тэвдсэн. Тэрнээс цааш гайгүй дээ. Их шөвөгт үлдсэн бөх­чүү­­дийн барилдааныг бүгдийг нь мэдэх болохоор тайван сайхан барилдлаа.

-Сэлэнгэчүүд сайхан наад­лаа. Нутаг усаа, нутгийн олноо баярлуулна гэдэг бөх хүний хийморь юм даа?

-Тэгэлгүй яах вэ? Аав, ээж маань Завхан нутгийн хүмүүс ч би Сэлэнгэд төрж, өссөн энэ нутгийн унаган хүү. Аав, ээж маань хоёулаа төмөр замын байгууллагад ажилладаг байлаа. Тийм болохоор би өөрийгөө төмөр замчдын хүү гэж хэлэх дуртай. Сэлэнгэ нутгаас маань сүүлийн үед олон сайхан хүчтэн төрж байна. Анх удаагаа нутгийн олон маань аваргатай болж байгаад сэтгэл баясч байна. Цолоо авчихаад гарч ирэхэд Сэлэнгийн маань залуус тийм олноороо цугласан байхыг хараад их омогшлоо. Одоо ч гэсэн нутгаа л бодож сууна. Нутгаадаа яарч, нутгийнхаа уул ус, ээж рүүгээ яарч байгаа болохоор эвлэж үг ч гарахгүй байх шиг байна. Тийм үү /Инээв/. Нэг л сэтгэл тогтохгүй... Тийм болохоор эргэж ирээд тухтай сайхан ярилцана аа. Монголын ард түмэндээ, аварга цолоо уухай түрж хайрласан та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлж байна. Энэ агуу цол, алдар хүндийг би хүндэтгэн, хайрлаж явах болно.

Б.БАДАМГАРАВ
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Tue Jul 16, 2013 12:18 pm

Улсын аварга Г.Эрхэмбаяр: Начин болох гэж яарснаас биш цолонд шунасан үе надад байгаагүй



Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Та Монгол Улсын 21 дэх аварга болж наадамчин олноо ихэд баярлууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлгэ дэмбэрэлтэй ойн жил аварга болж байгаад баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан бүх хүнд дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн юм.

-Хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?
-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз авчирдаг байж ч мэдэх юм.

-Та учраа бүрийг төвөггүйхэн буулгаж байгаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?
-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Түр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайрхан надад өгөөжөө олон хайрласан.

-Тэгвэл энэ наадмын хамгийн хэцүү учраа, тал таараагүй бөхийг нэрлээч?
-Тэр энэ нь гэж хэлэх арга алга. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал дөрвийн даваанд надтай таарч барилдсан Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барилдааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зориулан наадмын бэлтгэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилдсан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.

-Түрүү, үзүүрийн барилдаанд гарахын өмнө Б.Гончигдамбатай хэрхэн барилдах тухайгаа бодож байв уу?
-Би өнгөрсөн барилдааныхаа даваа унаанд найдаж дэвжээнд гардаггүй. Би дэвжээнд гарахын өмнө ингэнэ тэгнэ хэмээн ер боддоггүй юм. Тухайн үеийн барилдаанд учраа бөх маань ямар тактиктай байгаа, аль хэр бэлтгэлтэй байгаагаас барилдаан ерөнхийдөө өрнөдөг.

-Та “Чингэлтэй хайрхан”, наадмын сорилго гээд томд тооцогдох барилдаануудад зодоглоогүй. Ямар нэг бодсон санасан зүйл байв уу?
-Би заалны барилдаанд зодоглоогүй ч бэлтггэлээ хийсээр л байсан.

-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?
-Монголчууд Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхийг наадмаар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна.

-Бөхтэй хэрхэн холбогдсон тухайгаа бидэнд ярихгүй юу?
-Манай удамд Даншгийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нөлөөлсөн биз. Миний аав намайг дунд сургуулийн хүүхэд байхад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа. У.Мижиддорж багшийн бөхийн дугуйланд суралцаж байсан хүүхдүүд ганцхан жилийн дотор нүдэнд өртөх хэмжээнд хувирсан гэж ярих хүнтэй олон таарсан. Харамсалтай нь багш маань Улаанбаатар руу нүүж дугуйлангийн хүүхдүүд олон хуваагдаж цаашдаа хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж үүдээ барихад хүрсэн юм. Би ч бас бөхийн спортоос хөндийрч зургаан жил форум алдсан

-Хэрэв тухайн үед дугуйлан хаалгаа бариагүй бол гэх бодол төрж байв уу?
-Хэрэв бид чөлөөтөөрөө хичээллэж байсан бол олон тэмцээнээс медаль хүртэх байсан байх. Гэхдээ энэ зам миний аварга болох үүдийг нээж дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.

-Та яаж яваад бөхтэй эргэн холбогдох болов?
-Намайг аравдугаар анги төгсөх жил Мандал сумын овооны тахилга наадам болж байсан юм. Энэ наадамд Эрхмээ чи барилдана шүү гээд манай гэрийнхэн хэлдэг байгаа. Би зургаан жил бөхөөс хөндийрсөн болохоор барилдана гэхээр нэг л сонин санагдаж байлаа. Нэгэнт миний нэрийг өгчихсөн болохоор барилдахгүй өнгөрч болохгүй учир зодог шуудаг өмсөн гараад хийчив. Аав, ээжийнхээ ятгалгаар барилдлаа даа хэмээтэл төвөггүй хоёр давчихсан шүү /инээв/. Харин гурвын даваанд сумын заанд амлуулж унасан. Энэ барилдааныг үзсэн миний аав намайг сайн бөх болно гэж харсан байх. Тэр жилийн намар аав намайг Улаанбаатар руу дагуулж ирэв. Тэгээд нэг их том биетэй хүн миний бөхийн багш болох нь одоогийн улсын харцага Г.Элбэг байсан юм. Яг энэ үеэс л аваргын анхны гараа эхэлсэн гэхэд буруудахгүй биз.

-Та улсын начин цол хүртдэг жилээ харцага цолны даваанд тун хариуцлагагүй барилдаж унасан. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм. Хэрэв тухайн үед Б.Батбаатар харцагыг хаясан бол өдийд ямар ч цолтой байх бол гэсэн бодол төрдөг үү?
-Шинэ цол хүртсэн бөхийн салхи гэж тэр. Улсын цол хүртээд их баярлаж, яарч байснаас л үүдэлтэй алдаа. Тухайн үед цолоо ахиулах гэж яарсан миний алдаа харцага цолоо Б.Батбаатарт алдахад хүргэсэн юм. Би тэр барилдааны бичлэгийг дахин дахин харж их ухаарлыг олж авсан. Хэрэв тухайн үед харцага болсон бол гэж ер бодож байгаагүй юм байна. Тэрхүү гоомой барилдаанаас Эрхэмбаяр хашир суусан хэрэг. Тэгэхээр би буруу зүйл хийгээгүй ч юм шиг.

-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?
-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан болсон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд улсын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо төрийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.

-Аймгийн арслан болох гэж яарахгүй байсан хэрэг үү?
-Үгүй. Би харин 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй.

-Яагаад тэр вэ?
-Учир нь тэр жил миний аавын бие тааруу байсан болохоор улсын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод.

-Ингэхэд аварга маань шинэ цолныхоо найрыг хэзээ хийх гэж байна вэ?
-Одоогоор шийдсэн зүйл алга даа. Өдрийн сайныг харж байгаад нутагтаа хийх бодолтой байна.

-Та одоогоос найман жилийн өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсын заан болохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Тэр мөрөөдөл биелж та аварга боллоо. Тэгвэл шинэхэн аваргын цаашдын мөрөөдлийг сонирхож болох уу?
-Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүн мөрөөдлийнхөө цаадахыг атгаж болохгүй. Эрхэмбаярт заяасан энэ их хувь тохиолыг ноён нуруу, жудаг, сайхан бүхнээр л хариулахыг хичээж байна.

-Та начин цолтой байхдаа үеийн шижгэнэсэн бөхчүүдтэй мөн ч их тунадаг байж билээ. Одоо тунаанаас гараад амар байна уу?
-Тэгж ярьж болохгүй. Би гэдэг хүн чинь тунасны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. Тунах, ам авч барилдах хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Жишээ нь би чинь улсын цолны өндөр босгонд олон жил бүдэрсэн. Иймд зарим залуусыг амлахаас халшираад байдаг. Тэглээ гээд өөрт хэцүү бөх амлалтай нь биш. Амлах л болж таарна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

-Баярлалаа Д.Жавхлан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Sat Aug 17, 2013 12:07 pm

Монгол улсын заан Б.Батмөнх:“Наадмын бэлтгэлээ Ц.Содномдорж харцагад зориулсан”

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмаар долоо давж шөвгөрсөн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх Улсын заан Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Наадам өндөрлөөд сар гаруй болж байгаа ч Улсын заан цол хүртсэн явдалд баяр хүргэе. Шинэ цолны мялаалга энэ тэр гээд таныг олж уулзах хэцүү бололтой?

-Баярлалаа. Би наадмын маргаашнаас л “Дүнжингарав” бөхийн гал руу шууд очсон. Учир нь хоёр долоо хоногийн зайтай Төв аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам болох гэж байсан болохоор тэр. Би аймгийнхаа ойн баяр наадамд улсын цолтой анх удаа зодоглож байгаа нь энэ. Тиймээс аль болох үзүүр түрүүнд хүрч барилдах ёстой гэсэн зорилготой бэлтгэл хийсэн. Улсын заан цолоо мялааж төрөлх нутгийнхаа ойн баярт түрүүлсэндээ баяртай байна.

-Бөхчүүдийн ихэнх нь наадмын маргаашнаас амардаг бичэгдээгүй хуультай. Харин та Л.Бадарч харцага, Г.Эрхэмбаяр аварга нарын цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаануудад зодоглож байгаа харагдлаа. Энэ жил таны бэлтгэл сайхан таарчээ?

-Наадмын өмнөх сорилго барилдаанд түрүүлэхдээ бэлтгэл сайн байгаагаа олж мэдсэн. Би ер нь барилдааныг том жижиг хэмээн голох дургүй. Бөх хүн байнгын бэлтгэлтэй байж л цолонд хүрнэ шүү дээ. Миний багш ч мөн надад ингэж зааж зөвлөдөг.

-Та үндэсний бөхийн анхны багштайгаа “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд танилцсан уу?

-Би 2002 оны намар ХХ зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсч орсон. Тухайн үед 17 настай, 65 кг жинтэй жаахан хүү байж. Намайг нэгдүгээр дамжаанд сурч байхад аймгийн арслан н.Дамдин үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр сургуулиа дөнгөж төгсч байв. Тэр жил н.Дамдин багш миний үеийн хэдэн хүүхдийг авч улсын аваргын тэмцээнд явж билээ. Тэр үеэс л багштайгаа танилцсан. Дараа жил нь багш маань “Шонхор”-ын үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ирсэн. Яг энэ үеэс л бид хоёрын бөхийн зам нийлсэн юм.

-Та тэр тэмцээнээс ямар амжилт гаргасан бэ?

-2002 оны үндэсний бөхийн улсын аваргад олон хүүхэд өрсөлдсөн. Би тэр тэмцээнээс медаль авч чадаагүй ч шагналт байрт шалгарч чадсан.

-Танай үндэсний бөхийн ангиас энэ цаг үед сайн барилдаж байгаа бөх танаас өөр бий юү?

-Намайг хоёрдугаар дамжаанд сурч байхад аймгийн арслан Ганболд сүмо руу явчихсан юм. Хэрэв тэр залуу үндэсний бөхөөрөө цааш барилдсан бол нэлээд юм дуулгах байсан болов уу гэж боддог. Гэхдээ найз минь мэргэжлийн сүмогийн Макүүчи зиндааны дээд хэсэг хүртэл дэвшиж чадсан юм. Мөн Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн харцага Элбэгбаяр байна. Тэрээр улсын наадамд дөрөв давсан бөх. Тэднийг бөх сонирхогчид андахгүй.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өрчилье. Та анхны цолоо хэдэн онд авсан билээ?

-Миний анхны цол сумын заан. 2006 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 2011 онд улсын начин цолыг тус тус хүртсэн.

-Энэ жилийн баяр наадмыг эргэн дурсахад тав, зургаагийн даваа танд нэлээд хатуу таарах шиг санагдсан?

-Бүх даваа хэцүү бай­сан. Жишээ нь гурвын даваанд бөхөө амлах гэтэл зөөлөн таарах бөх ер байгаагүй. Ямар сайндаа улсын начин Ж.Чулуунбатыг амлахав дээ. Чукаг хэр сайн бөх гэдгийг мэднэ биз дээ.

-Мэдэлгүй яахав. Харин тавын даваанд улсын залуу харцага Ц.Содномдоржид амлуулахад юу бодогдож байв. Гурван жил дараалан нэг хүнд амлуулах тийм ч амар биш байх?

-Өмнө нь хоёр жил дараалан амлуулж унасан болохоор юу эс бодогдох вэ. Ц.Содномдорж намайг гурван бөхөөс амласан. Түүнд намайг амлах тийм ч амар байгаагүй байх. Гэхдээ тэр өөрийнхөө барилдааны онцлогт тааруулан намайг авсан биз. Зааланд ч, төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд ч олон таарсан болохоор миний хувьд сандрах нь бага байлаа. Ц.Содномдорж их элдэвтэй бөх. Би түүнтэй тунах магадлалтай гэж наадмын бэлтгэлээ тааруулан хийсэн.

-Харцага цолны төлөөх барилдаанд улсын заан Ч.Санжаадамбатай гараад өрөхөд чинь, бөх үзэж суусан олон түмэн суудал дээрээ тогтож ядаж байлаа?

-Хэлээд юу гэхэв. Ч.Санжаадамба зааныг их шөвөгт хүрч барилдана хэмээн олон хүн таавар дэвшүүлсэн байлгүй. Би бяртай, аралтай сайн заанаар цол нэмсэн болохоор сэтгэл нэг л өег байдаг юм.

-Таны дархан мэхийг бөх сонирхогчид сайн мэднэ. Гэвч та энэ жилийн баяр наадмын хариуцлагатай даваанд дархан мэхээ огт гаргаагүй?

-Би тахимдах мэхийг хүүхэд байхаасаа олон давтсаар байгаад гартаа оруулчихсан. Надтай барилдах бүх өрсөлдөгч тахимдах мэхний хариуг бэлдээд отож байдаг болохоор энэ мэхийг хариуцлагатай даваанд хийх нь хэтэрхий их эрсдэл дагуулах юм шиг. Тиймээс тахимдах мэхний арга барилтай ойролцоо мэхийг сонгож түүнийгээ өрсөлдөгч бөхдөө таарах эсэхийг судласан нь энэ.

-Ч.Санжаадбамба зааны дархан хавирах мэхийг танаас гарна гэж огт бодсонгүй шүү?

-Харин тийм л юм болчихлоо. Заан надаас тахимдах мэх ирнэ гэж тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Өрсөлдөгч бөх маань намайг хэд хэдэн удаа хавирсан. Түүний дараа надад нөгөө хөлөнд нь хавирах боломж байгааг олж харсан хэрэг.

-Та Ч.Санжаадамба зааныг сар шинийн ба­рилдаанд хаяж шөвгөрсөн бол наадмаар мөн унагаж цолоо ахиуллаа?

-Тэглээ. Хүчтэй заа­­наар зургаа давж заан цолныхоо замыг зассандаа баяртай байна.

-Долоогийн даваа танд ямар санагдсан бэ?

-Тунаж барилдсан болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байсан. Би өмнөх барил­дааныг л бодож дэвжээнд гарсан.

-Сар шинийн ба­рил­даанд шөвгөрсөн дөрвөн бөхийн гурав нь наадамд дахин үлдэж чадсан. Тэгэхээр С.Мөнхбат аварга таныг сар шинийн барилдаанд ч наадмаар ч амлаагүй тунаж үлдээсэн. Аварга та хоёр чинь нэг сургуулийнх билүү?

-Сар шинийн ба­рил­­даанд шөвгөрсөн бөхчүүдийн гурав нь амжилтаа давтаж чадлаа. Хэрэв Б.Гончигдамба гарьд сар шинийн барилдаанд До.Ганхуяг арсланг давсан бол шөвгөрсөн бөхчүүд наадамд дахин үлдэх байж. Аварга С.Мөнхбат манай доод курсийнх байхгүй юу. Бид хоёр хүүхэд байхаас үй заагүй ноцолддог байлаа.

-Г.Эрхэмбаяр аваргатай гарьд цолны төлөө барилдахад хэтэрхий яарав уу гэх бодол төрж байлаа. Аваргыг хамгийн их тэвдүүлсэн бөх танаас өөр байсангүй?

-Би аваргын толгойг уургалаад хүлээцтэй зогсож байх байж. Авар­гатай барилдахад сандраагүй хэрнээ давах гэж бага зэрэг яарсан тал надад бий.

-Долоон жилийн дараа Төв аймагт заан цол авчрах хувьтай хүн нь та байж ээ?

-Улсын заан н.Амга­ланбаатарын төрсөн нутаг Аргалант сум нь манай Баянхангай сумтай залгаа юм. Тэгээд би ахынхаа заан цолыг долоон жилийн дараа буухиалж байгаа нь мөн содон юм. Бид хоёр бас нэг сургуулийн хоёр л доо.

-Дараа жилийн баяр наадмаар шинэ цолтой эргэж уулзахын ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?

-Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.

Д.ЖАВХЛАН Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri Sep 20, 2013 10:58 am

УЛСЫН ХАРЦАГА Э.ОЮУНБОЛД: Б.АДЪАХҮҮ БАГШ НАДАД БӨХӨӨС ГАДНА АМЬДРАЛЫН УХААНЫГ ЗААСАН

Энэ жилийн наадмаар таван сайхан залуу улсын цолтны эгнээнд хүч түрэн орж ирсэн. Тэднээс нэгэн залууг ард түмэн онцгойлон хүлээж авсан. Учир нь тэрбээр өнгөрсөн жил 19 настайдаа аймгийн арслан болж, өнөө жил 20- тойдоо шууд улсын харцага цол хүртсэн юм. Түүнийг Энхтөгсийн Оюунболд гэдэг.

Түүхийн хуудас сөхвөл Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргууд, П.Дагвасүрэн, Х.Мөнхбаатар нарын арслангууд 19, 20 настайдаа улсын цолтны өнөр бүлд багтаж байлаа. Залуу насан дээрээ цолоо авчихвал цаашид түүнийгээ батлах, ахиулах боломж илүү олддог нь жам ёсны зүйл. Тиймдээ ч бөхийн хорхойтнууд 20 настай Оюунболдыг цаашид илүү сайн барилдана хэмээн итгэл хүлээлгэж буй.

Түүнийг “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр бэлтгэл хийхээр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Image

-Сургуулиа төгссөн бил үү?

-Дөрөвдүгээр курсийн оюутан шүү дээ. Монгол Улсын начин Б.Адъяахүүгийн удирдлага дор үндэсний бөхийн, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ОУХМ Ю.Гандолгорын удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэлээ базаадаг.

-Ангид чинь чамаас өөр тогтмол барилдаж байгаа хүн бий юу?

-Зөндөө. Манай ангид улсын харцага нэг, аймгийн заан нэг, аймгийн начин гурав, сумын заан нэлээн хэд бий. Ер нь манай ангийнхан хэн нь ч хэнийгээ хаяж мэдэх жигдхэн байсан. Аймаг, аймгийн шилдгүүд нь манай ангид орсон юм болов уу гэж боддог юм.

-Та нар багштайгаа таарчихаад толгой бөхийн мэндэлж байгаа харагдсан. Их сайхан уламжлал байна шүү...

-Тэгэлгүй яахав. Багштайгаа хүндэтгэлтэй харьцана. Бөхийж ёслох жаягтай. Энэ нь дулаан уур амьсгал мэдрүүлж байгаа юм шиг санагддаг. Заримдаа энгийн хүнтэй хүртэл тэгээд мэндэлчихнэ. Дээд курсийнхэн, том цолтой бөхчүүдтэй хүртэл ингэж ёсолдог юм.

-Шинэ харцага маань төрж өссөн нутаг ус, бага насныхаа талаар бидэнд сонирхуулаач?

-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Энхтөгсийн ууган хүү болж 1993 оны гуравдугаар сарын 14-нд мэндэлсэн. Манай аав Дашдоржийн Энхтөгс гэж аймгийн начин хүн бий. Ээж Александрын Алимаасүрэн малын их эмч. Дүү маань дөрвөн настай. Аав адуучин байсан болохоор хар багаасаа адууны захад өссөн дөө. Хоёр настайгаасаа морь унаж эхэлсэн. Ээж ажилтай болохоор аавыгаа дагаад байнга явдаг байлаа. Манайх 1994 оны хавар нүүгээд Дэлгэрхаан суманд ирсэн. Тэнд долоон нас хүртлээ амьдарсан. Тэгээд сургуульд орохоор Өмнөдэлгэрт буцан ирсэн юм. 2005 оны намар хотод орж ирээд 84-р сургуульд орсон. Тэнд сурч байгаад ар гэрийн асуудлаас болж есдүгээр ангидаа нутаг руугаа буцсан юм. Буцаж ирээд “Аварга” сургуульд орсон. 2007 онд Б.Адьяахүү багш дээр ирснээс хойш өдийг хүртэл явж байна даа.

-“Аварга” дээд сургуульд ороход хэн нөлөөлсөн бол?


-Манай аймагт хүүхдүүдийн дунд “Аваргын гараа” барилдаан болдог. Тэнд нэг жил очоод олигтой барилдаж чадаагүй. Уначихаад сууж байтал Б.Адъяахүү багш ирээд “Миний хүү нутгийнхаа аваргын сургуульд явмаар байна уу” гэхээр нь “Эрж хайгаагүй ч гэсэн явах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл надад бий” гэлээ. Тэгсэн чинь “Чи тийм л дуртай юм бол шорт, футболка, солих пүүзтэй хүрээд ир” гэсэн. Тэгж ирээд бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Багын ийм биерхүү байсан уу?

-Ер нь багын мяраатай хүүхэд байсан. Гэхдээ одоо бол томдоо орохгүй шүү дээ.

-Тууштай бэлтгэл хийгээд эхлэхээр хэцүү санагдах юм уу?

-Хүн чинь дуртай юмнаасаа салж чаддаггүй. Шантрах үе байсан ч гэсэн маргааш нь бэлтгэлдээ яваад ирнэ. Ер нь больё гэж олон хоногоор бэлтгэлээ тасалж байгаагүй. Гэхдээ дундуур нь бэртэл гэмтэл аваад хүнд байсан. Одоо гайгүй болж байна.

-Чамайг айхтар хүнд гэмтэл авч байсан гэж сонссон. Тэр талаараа ярьж өгөөч?

-2011 онд бэртээд дараа жилийнх нь нэг сараас барилдаж эхэлсэн дээ. Өвдөгний шөрмөс тасарсан юм. Солонгост очиж эмчлүүлсэн.

-Одоо бүрэн эдгэсэн үү?

-Одоо сайн эдгэсэн. Бурхан намайг их харж байх шиг байна даа. Гэмтлээ эдгээсний дараа 2012 онд аймгийн арслан боллоо. Энэ жил улсын харцага цолд хүрлээ. Сайхан байна аа.

-Аймгийн арслан цолыг хэн дуртай нь аваад байдаггүй. Харин өнгөрсөн жил 19 настай хүү очоод аймгийн арслан болчихсон. Тухайн үед аймгийн арслан цол санаанд багтаж байв уу?

-Тэр жил бэлтгэл маш сайн байсан. Олимп болох гээд Ж.Чулуунбат ахын бэлтгэлийг хангаж, Болгарт сар гаруй болсон. Наадам болохоос 10 хоногийн мөнө “Сүүж” ууланд багш дээрээ очсон юм. Хурдан морийг гардаж уядаг хүн байдаг даа. Миний багш бэлтгэлийг яг л тэгж тааруулдаг. Хэвтүүлэх үедээ хэвтүүлээд, ажиллуулах үедээ ажиллуулаад наадмын үеэр ирийг нь тааруулаад тавьдаг юм шиг санагддаг. Тэгээд явахад “За миний хүү аймгийн цол л авчихаад ир” гэсэн. Би ч дотроо аймгийн арслан болчихмоор санагдаад байдаг. Тийм болохоор багшийн хэлсэнд нэлээн дургүй байлаа. Гэхдээ багш тэгж хэлснээрээ миний ирийг дарж өгсөн юм билээ. Хэрвээ би тэр ирэндээ очоод барилдсан бол доогуур даваанд унах ч байсан юм бил үү. Багш миний сэтгэлийн хөөрлийг дарж өгсөн болохоор сайн барилдаж, Хэнтий аймгийн баяр наадамд найм даван түрүүлсэн. 19 настай анхны аймгийн арслан төрлөө гээд манай нутгийнхан их баярлаж байлаа.

- Өнгөрсөн жил Б.Адъяахүү багш уяа сойлгыг чинь сайхан тааруулжээ. Энэ жилийн хувьд ноднингийнх шиг байж чадсан уу? Наадмын дэвжээнд хийсэн барилдаануудаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?


-Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг худлаа юм билээ. Аймгийн арслан болсноос хойш бэлтгэлээ хийж, барилдсаар явтал нэг мэдэхэд дараа жилийнх нь зургаан сар гарсан байсан. Миний хувьд сүүлийн хоёр жил дараалж сайхан цол авлаа. Тэр болгонд миний бэлтгэлийг багш маань сайхан тааруулж өгсөн. Энэ дашрамд багшдаа маш их баярлаж явдгаа хэлье. Яаж тэгж тааруулдаг юм бүү мэд. Одоо тэг, ингэ, тийм мэх хий гээд зөвлөнө. Тэр хүний заавар зөвлөгөөгөөр явахад биеийн байдал сайхан болж, бэлтгэл жигдрээд ирдэг. Наадмын тухайд нэгийн даваанд сумын заантай таарна гэдгээ мэдэж байсан. Хоёрын даваанд залуу начингуудын аль нэгтэй таарах магадлал маш өндөр байсан. Санги ахтай таарах болов уу, зөрвөл ганц нэг л зөрөх байх гэж тооцсон. Тэгээд яах аргагүй таарсан л даа. Унасан ч харамсах зүйлгүй байя гэж бодоод барилдсан. Тэгээд аз таарч хаясан. Гурвын даваанд Б.Чинзориг начинд амлуулаад хаясан. Дөрвийн даваанд Д.Ганхуяг арслан, тавд И.Доржсамбуу гарьд, зургаад Т.Санчир заантай барилдаад хаясан. Ингээд харцага болсон доо. Дотроо бол улсын цол авчихмаар л санагдаад байсан. Ер нь хоёрын даваанд Санги ахыг хаяад өөртөө итгэлтэй болсон доо. Заан цолны төлөө тэмүүлж байгаа бөхтэй ийм барилдаан хийсэн юм чинь цаашаа хэнтэй ч барилдаж болох юм байна гэж бодогдсон. Манай нутгаас 13 жилийн турш шинэ цолтон төрөөгүй. Тиймээс нутаг усныхан, багш, аав ээжийгээ баярлуулья гэж их хичээсэн л дээ.

-Улсын цол горилж байгаа залуус наадмын үеэр биеэ бариад үндсэн барилдаанаа гаргаж чаддаггүй гэж олон бөхөөс сонсож байлаа. Харин чиний хувьд гайгүй юм шиг...

-Тэр бол хүний дотоод сэтгэлийн хүч байх. Ер нь бөх гэдэг эр зоригийн халз тулаан биз дээ. Тиймээс зоригтой л хандахгүй бол бусдад дарагдана. Би энэ чанарыг Д.Дагвадорж аваргаас суралцсан юм. Дагваа аварга өрсөлдөгч рүүгээ муухай харж, зүрхийг нь үхүүлдэг. Би муухай харж чадахгүй ч гэсэн хөмхийгөө зуугаад л дайрдаг.

-Түүнтэй барилдаад давсан гэж ярих амархан. Гэхдээ тухайн үед асар их баяр, хүч шавхсан нь тодорхой. Ер нь наадмын дэвжээнд хийсэн барилдаануудаас хамгийн хүнд нь аль байв?

-Дөрвийн давааны барилдаан их чанга болсон. Туршлагатай, хүндэлж явдаг бөхтэйгөө барилдахад эвгүй санагдаж байлаа. Хэдийгээр би хүндэлж байгаа ч гэсэн заавал давна гэсэн бодолтой гарсан.

-Долоогийн даваанд хийсэн барилдаанаа дурсвал?

-Зааны даваанд багшийнхаа хэлсэн үгнээс зөрсөн учраас унасан. Би дотроо сайхан задгай барилдана гэсэн бодолтой байдаг. Харин Адъяахүү багш “Унах нь хамаагүй. Хамаг юмаа дуустал үзнэ шүү” гэсэн. Гэвч би сэтгэлийн хөөрлөөр задгай барилдаад унасан л даа. Г.Эрхэмбаяр аварга бол жудагтай, үнэхээр сайн бөх. Миний хувьд хаявал хаяна, унавал унана гээд гарсан. Үнэхээр дийлээгүй ээ.

-Уначихаад багшдаа загнуулсан уу?

-“За яахав. 20 настай юм гэж тайвширъя даа. 25-тай байсан бол цохиод унагаачихмаар байлаа” гэсэн (инээв).

-Хэнтийчүүд 2000 оноос хойш шинэ цолтноо хүлээж байлаа. Энэ хүлээлтийг эцэс болгосон гэхээр сайхан санагдаж байв уу?


-Сайхан байсан. Зургаагийн даваанд давчихаад инээд хүрлээ. Туг тойроод явж байхад нутгийн минь уул, ус түшлээ гэж бодогдсон. Би тавдугаар сард Бурхан халдун ууланд мөргөх гэж Мөнгөнморьтоос мориор явсан юм. Талдаа 40, ирж очихын 80 км газар. Шавартай болохоор машин явахгүй. Энэ саадыг давчихвал бүх юм чөлөөтэй гэж бодогдоод цуг явж байсан ах нартайгаа морь хөлслөөд гараад давхичихсан. Тэгээд очиж идээ будаагаа өргөж, хүслээ шивнээд ирсэн юм.

-20 настай залуу улсын харцага цол хүртлээ. Тиймээс олон хүн чамайг цолоо ахиулж, өндөр амжилтад хүрэх бөхөөр нэрлэдэг. Энэ их найдвар өөрт чинь дарамт учруулж байна уу?


-Ард түмний итгэл найдварыг алдах хэцүү. Алдахгүйн тулд бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй гэж боддог. Би ард түмэндээ амлалт өгч чадахгүй. Харин хичээх болно гэдгээ хэлье. “Миний хүү тийм цол авах ёстой шүү” гэхэд нь “За” гэж хэлэх хэцүү. Харин “Хичээнэ ээ” гэж хариулдаг. Хэрвээ “За” гэчихээд түүндээ хүрч чадахгүй бол худлаа ярьсан болно биз дээ.

-Чи их цэгцтэй, сайхан ярих юм. Бүр яриулаад баймаар санагдчихлаа . Ингэж ярих чадварыг хэрхэн эзэмшсэн бэ?


-Мэдэхгүй ээ (инээв). Би ер нь их ичимхий хүүхэд байсан. Хүний өөдөөс юу ч дуугарч чаддаггүй байлаа. Харин бэлтгэл сургуулилт хийгээд, ийш тийшээ яваад ирэхээр нүүр хагарсан л даа. Ер нь миний өдий зэрэгтэй яваад Адъяахүү багшийн нөлөө маш их бий. Багш маань зөвхөн барилдахыг биш, яаж амьдрах, яаж ярих вэ гээд бүгдийг заадаг байлаа. Би ахмад хүмүүсээс үг сонсох дуртай. Ахмад настан, том цолтой бөхчүүд, эрдэмтэй хүмүүс юм яривал би дуугүй сонсож суудаг. Тэдний яриан дундаас ярилцах урлагт дөртэй болсон юм болов уу.

-Хүн хэдий бэлтгэл сайтай байлаа ч мэх, бяргүй бол амжилтад хүрэхгүй. Чиний хувьд мэх, барилдааны арга барилаа хэдийнээс өөрийн болгож авсан бэ?


-2010 оноос бэлтгэл маань жигдэрч эхэлсэн. Дараа жил нь бэртээд 2012 оноос дахин барилдах болсон. Би үндсээр эхэлж барилдаад дараа нь чөлөөт рүү орсон юм. Хоёр бөхийн төрлөөр зэрэг барилдсан нь надад маш их зүйл өгсөн. Одоо ч би чөлөөтдөө дуртай. Ер нь багшийн хэлснийг яс хийгээд, өөрөө цааш нь ухаад ойлговол бүх зүйл амархан юм шиг санагдана. Би ямар ч төрлийн бөх үзэх дуртай. Тэр дундаас мэх олж авдаг юм. Жишээ нь хутгааг олон хувилбараар хийж болно. Тэр болгоныг эзэмшиж авахыг хичээдэг дээ.

-Жин хэдтэй билээ?

-125 кг. Одоо жаахан хасах санаатай.

-Хүнд гэмтэл авсан үед сэтгэл санаа ямархуу байсан бол?

-Тэр үед гутарч байсан. Монголд эмчилгээгүй гээд. Тэгээд Солонгост эмчилгээ хийлгээд гүйдэг болоод ирсэн. Ирэнгүүтээ хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн. Штанг өргөнө, гүйнэ. Гүйж хөлсөө гаргахгүй л бол сонин байгаа юм. Тийм үед хүн их ганцаарддаг юм билээ. Өөрийгөө аль болох тайван байлгахгүй бол хэцүү.

-Оюутан цагийн амьдрал сайхан. Хотод оюутан болж ирсэн үеийнхээ жаргал, зовлонг хуваалцаач?

-Би тавдугаар ангиасаа гэрээсээ гарчихсан болохоор бие даагаад сурчихсан. Гэрээ санаад байх нь гайгүй. Хаана ч очсон зохицоод амьдарчихна. Тийм болохоор надад хотод амьдрахад хүндрэл учирдаггүй байлаа. “Аварга” сургуулийн байранд наймуулаа нэг жил амьдарсан. Тэр үед сайхан байж.

-Гэр бүлээ зохиож амжсан уу?


-Найз охинтойгоо хамт амьдардаг. Тэр минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Бид хоёр дөрвөн жил үерхэж байна. Хүүхэдтэй болж байгаа.

-Залуу гэр бүлийн хувьд байрны асуудал хэцүү байдаг. Улсын харцага цол авлаа гээд нутаг орныхон дэмжиж туслав уу? Өөрийн гэсэн байртай болж амжсан уу?

-Одоохондоо өөрийн орон сууц үгүй. Байр хөлслөөд амьдарч байна. Манай Өмнөдэлгэр сумынхан “Land Prado 120” маркийн машинаар бэлэг барьсан. Хэнтий аймаг хараахан хүлээж аваагүй л байна. Цаашид сайн барилдвал болох байлгүй дээ.

-Өмнөдэлгэр сум гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярих нь гарцаагүй. Аваргатай хамаатан садны холбоо бий юу? Аварга ямар заавар зөвлөгөө өгдөг вэ?

-Хамаатан биш. Аварга багш маань надад их зөвлөгөө өгч, мэдлэг хайрладаг. Ийм мундаг хүнээс зөвлөгөө сонсох боломж хүн бүрт олдохгүй. Харин би зөвлөгөөг нь сонсож байна гэдэг том хувь тохиол. Ер нь миний эргэн тойронд дандаа сайхан хүмүүс байж, зааж зөвлөдөг болохоор миний сэтгэл санаа сайхан байдаг. Сэтгэл санаа ариун болохоор бүх юм нь дардан байдаг юм болов уу гэж боддог.

-Шинэ цолтонгоо хэрхэн барилдахыг харах гэж бөхийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байгаа. Заал танхимын барилдаануудад алгасалгүй зодоглоно биз дээ?


-Би аймгийн арслан байхдаа байнга барилддаг байсан. Оюунболд гэдэг хүү бөхөд дуртай болохоор байнга барилдахыг хүснэ. Хааяа ар гэрийн шалтгаанаар өнжих тохиолдол гаралгүй яахав. Гэхдээ боломж олдвол тогтмол барилдана. Гэхдээ цолондоо дасч өгөхгүй байж магадгүй ээ. Цол авснаасаа хойш Хэнтий аймгийн 90 жилийн ойд л барилдлаа.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулаад манай сонины уншигчидтай дахин уулзахын ерөөл дэвшүүье.


-За баярлалаа. Танай сонины хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ завшааныг тохиолдуулаад Б.Адъяахүү, Б.Бат-Эрдэнэ багш, аав, ээж, ах дүү, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс, “Хангарьд” спорт хорооныхон, нутгийн зон олондоо маш их баярлаж явдаг шүү гэж хэлье.

Г.БАЯРСАЙХАН "Таван цагариг" сонин
http://WWW.UNDESNIIBUKH.MN
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Fri Sep 20, 2013 11:21 am

хаха ёстой нэг ярьж өгдөг нөхөр үү гүй юу. юун 20 нас...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby 1220 » Fri Sep 20, 2013 10:29 pm



2011 оны 7 сар. Хар багаасаа бөхөд шимтэж, уулга алдан орилж жаахан дүүгээ сэрээж, “зурагтандаа орлоо” хэмээн ээждээ зэмлүүлсэн ч орилж, “орж” үзсээр ирсэн би гэдэг хүн улсын наадмын бөхийн бүртгэлээс хийлцэж хоёр өдрийн турш Монгол бөхийн өргөөнд өнжив. Бүртгэлээс хийлцэж гэхийн учир нь ахлах цолтой, туршлагатай гарын даа ах нар маань бөхчүүдээ голчлон бүртгэж миний хувьд ойр зуурт туслаж, ганц нэг хүнийг л бүртгэж байлаа.
Хотод ирээд жил орчим болохдоо нэг барилдаан ч алгасалгүй бөхийн өргөөнд үздэг байсан ч заалны барилдаанд барилддаггүй, урьд өмнө нь зурагтаар л харж байсан том цолтнууд ирж бүртгүүлэхийг харж, үйл хөдлөл бүхнийг нь ажиж сэтгэл их өег байв. Улсын заан Одгэрэл, гарди “том” Сүхбат, тэр бүү хэл дархан аварга Х.Баянмөнхийг хүртэл харсан болохоор ядарснаа ч үл хайхран аавдаа, ахдаа, анд нөхдөдөө ярих дэндүү сайхан сонинтой болсон доо баярлаж байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн бөхийн бүртгэл дуусч, бөхийн тоо нэгэнт 1024 болсон тул ах нар бүртгэлээ эмхэлж цэгцлэхээр бөхийн өргөөний уулзалтын өрөөнд орлоо. Намайг хамт оръё гээгүй болохоор ч тэр үү, оръё гэсэн бодол ч байсангүй юу би бүртгэл хийж байсан тэр газраа үлдлээ. Одоо ч сумын заан, нийтийн монгол бөхийн барилдаануудыг бүртгэдэг бөхийн өргөөний хоймрын харалдаа хойно шүү дээ.
Сонирхол нэг, сургууль ч нэг К.Казбек найзтайгаа элдвийг ярин маргааш нөгөөдрийн барилдаануудыг “урьдчилж харан” сууж байлаа. Казбек маань бөхийг их сайн мэднэ, бас их сайн “таана”. Би анх уулзаж байхдаа “Бөхөд ийм дуртай, тэгээд бас ингэж сайн мэддэг казак хүн байдаг юмаа” гэж боддог байлаа. Энэ жил хэн түрүүлэх бол гэхэд нь “Мөнхбаатар арслан, Рагчаа заан нар л байх даа” гэхэд Казбек “Мөнхбат харцага их сайн байгаа шүү. Заанаар тогтохгүй байж мэднэ” гэхэд дотроо “Заан л болох байх. Арай ч болоогүй дээ” гэж бодсон ч гаргаж хэлсэнгүй өнгөрөв.
Бид хоёрыг ярилцсаар суух үед аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар ирэв. Өчигдөр бүртгүүлж байсан даа, яах гэсэн юм бол гэж бодож байтал Отгоо арслан толгой дохин мэндлэв. “Та бүртгүүлсэн биз дээ” гэхэд “Өө бүртгүүлсэн, бүртгүүлсэн. Энд харин нэг хүн хүлээгээд ирэхгүй юм. Ойр болохоор өргөө рүү ороод ирлээ” гэлээ. Тэгснээ “Энэ жилийн наадам ч гоё болно доо” гэж хэлэхдээ энэ наадмаар л нэг цолд хүрчихвэл гэсэн санаа дотор нь нуугдаж байгаа нь мэдрэгдэнэ. Би ч тэсэлгүй “Энэ жил 3 дээр Ёндоо ах чинь амлах байх даа таныг” гэхэд “Үгүй байхаа. Ёндоо ах өөрөө явах байх” гэж байна. “Тэгвэл Цогтжаргал начин?” гэсэнд “Цогоо ах алийн болгон намайг авах вэ дээ. Ноднин авч өгсөн юм чинь энэ жил үгүй байх. Бараг л тунаа руу очих байх даа” гэснээ “Олон бөх барилдах юм чинь гурвын тунааг л өнгөрөөчихвөл дөрөв ч бас гайгүй дээ тийм ээ?” хэмээн өөрийнхөө хэлснийг дэмжүүлэх гэсэн мэт харахад нь “Залуу начингуудтай таарна байх даа. Бас л эвгүй дээ.” гээд хэлчихэв. Казбек “Та ч дөрөв давчихвал асуудалгүй биз дээ.” гэсэнд тийм шүү гэсэн янзтай инээвхийлээд “Дооёо ах авчих байлгүй л гэж бодоод байна. Би ч аль эрт л хүргэн нь болсон юм ш дээ. Хамгийн том ахынх нь охинтой суусан. Бараг 10 жилийн хүүхэд байхдаа суусан байх шүү. Тэгэхэд Дооёо ах начин байсан байхаа” хэмээлээ. Тэгснээ “Манайхан чинь тэр чигээрээ бөхчүүд байдаг юм аа. Дооёо ах, Ёндоо ах, ах эгч нарынх нь хүүхдүүд аймгийн заан Амаржаргал, сумын заанд гайгүй барилдаад байдаг Даваадорж, Чулуунхүү гээд байдаг даа, тэд нар. Бас Хөвсгөлийн Баттүвшин нэг ахынх нь охинтой суусан” гэж ярилаа. Отгоо арсланг их л энгийн дотно, тэгээд бас алиа хошин зантай хүн юм гэдгийг анзаарсан учраас асуух гэсэн болгоноо асууж байв. “Та хэдэн онд төрсөн юм” гэхэд “Ах нь бараг гуч хүрч байгаа. Бөхөөр жаахан эрт барилдсан бол гэж боддог л юм.” гэснээ “Гэхдээ одоо тэгээд буруудсан юм алга л байна” гээд инээв. Тонгороо мэхнийх нь тухай жаахан яриулъя гээд “Урд жилийн цагаан сараар Сангисүрэн арсланг аймаар тонгорсон шүү” гэхэд “Сугадаад авахад болчихмоор л санагддаг юм” хэмээснээ “Санги ч өөрөө их эвгүй тонгорно шүү” гэлээ. Удсан ч үгүй хүлээж байсан хүн нь ирлээ. Эдүгээгийн аймгийн начин Өрнөхбаярын Сүхбат байсан юм болов уу гэж одоо санагдаж байна. Арсланг явахад Казбек бид хоёр улсын цолд хүрэхийг ерөөн үлдэв.
Үргэлжлэл
Наадмын хоёр дахь өдрийн өглөө төв цэнгэлдэхэд ороод талбайн зүүн хойд захад байх асар луу алхаж явтал Отгоо арслан даллаж харагдлаа. Дөхөж очоод мэндэлтэл “Ахын дүү гурав дээр намайг хүн авах нь уу, авахгүй бол хэнтэй тунах нь вэ хэлээрэй” гэлээ. Би “за” гэсэн ч яах гэж байгаа юм бол гэж бодсоор алхлаа. Гурвын давааны ам аваад дуусахад Отгоо ах маань а.н С.Ерөөлттэй оноолтоор “тунав”. Би баруун асарт оноолт хүргэх далимдаа Отгоо ахад шивнэлээ. Отгоо арслан цааш эргээд алхав. Ямартай ч дагуулж хөмрөөд гурав давлаа. Харин дөрвийн оноолтыг сонсоод Отгоо ахыг өрөвдөх шиг болов. “Дөрөв гайгүй дээ гэж байсан чинь ингэж таарч байдаг” гэж бодлоо. Гэсэн ч үе тэнгийн, нэг нутгийн найзууд яалт ч үгүй бие биенээ дэмжихээс яах билээ, Отгоо ах дөрөв давлаа. Би ч түрүүхэн л яана даа гэж бодож байснаа умартаж “Ингээд л начин болчихлоо доо. Оноолт ямар аятайхан таарав даа” гэж бодож байлаа.
Бөхчүүд тавын давааныхаа амыг авч эхэллээ. Доржсамбуу гардийг ирэхэд хэнийг авах бол гэж бодогдохгүй байлаа. Ахлах гарын даа Сэлэмбаатар ах бөхчүүдийн нэрийг нэг бүрчлэн дуудахад гарди “За, Өмнөговийн Сумьяаг авна аа” гээд холдоход тэр хавьд байсан хүмүүс “Гарди өөрийгөө бодох нь дээ.” гэцгээж байлаа. Харин миний тухайд “Отгоо ах одоо хэнтэй тунах болоо. Цолд зүтгэж байгаа ийм сайн барилддаг залууг хүмүүс юу гэж авах вэ дээ” гэсэн бодол төрж байв. Удалгүй хэд хэдэн бөх амаа авсны дараа М.Өсөхбаяр заан Отгоо ахыг дагуулсаар ирж байгаа харагдав. Гэсэн ч Өсөхөө заан дагуулаагүй, Отгоо ах “дагасан” юм байна гэдэг төдөлгүй мэдэгдэв. Өсөхөө заан шуудхан л “Элдэв асуудалгүй юм. Хашбатыг авъя.” гэчихээд эргэв. Өсөхөө зааныг эргэх үед Отгоо арслан буцаад л дагаад алхав. Хэдхэн хормын дараа Баасандорж харцага Өсөхөө зааныг дагуулчихсан, Отгоо ах, Сүмбээ арслан хоёр “дагачихсан” ирж байгаа нь харагдлаа. Баасандорж харцага нэлээн бодож байгаа бололтой хэсэг суугаад “за за Батзоригийг авчихъя даа” хэмээн босов. Сүмбээ арслан, Отгоо ах хоёр горьдлого тасарлаа гэсэн шиг нэг л гундуухан баруун асар луу чиглэн алхлаа. Хоёрхон өдрийн өмнө “начин болчихсон” байсан арсланг хараад үнэхээр хэцүү байлаа. Тавын давааны хамгийн сүүлд залуу начин Ц.Содномдорж ирж амаа авсан бөгөөд “Болдоог авъя” гэснээр аймгийн дөрвөн арслан үлдэж хоорондоо тунаж барилдсан бөгөөд “амидаа” овогтой арслангууд унаж, харин дотны найзууд болох Гончигдамба, Сангисүрэн нар начны болзол хангаад тугаа тойров. Тунаад давсан хоёр нь баярлаад гүйж одоход, унаад үлдсэн хоёр нь уйлаад л хоцорч байв.
Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Отгоо ах маань нэг л өдөр жинхэнээсээ “начин болох” байлгүй гэж итгэнэм. Овог нэгт Алтанхуяг арслан ч давдаггүй даваагаа даваад ард олноо баярлуулах буй заа.
Казбек найзын маань түрүү бөхийг таасан, бид хоёрын Отгоо ахтай дотно танилцсан наадмын зах зухаас өгүүлэхэд ийм.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby hosko » Fri Sep 20, 2013 10:37 pm

Булганы хэд ч эвгүй л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Mon Sep 23, 2013 11:02 am

Булганынхан будлиантай гэж
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby J@x » Mon Sep 23, 2013 11:16 am

До гарьд ч сүүлийн хэдэн жилд өөрийнх нь талаар бодлыг минь 180 эргүүлсэн хүн дээ.

Отгонбаатар тэгээд 5 дээр унаж өгсөн гэдэг нь үнэн юм уу.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ЦАГААН » Mon Sep 23, 2013 12:16 pm

До гарди ч өнгөрсөн, ядаж байхад нэмээд энэ Баасандорж, Өсөхбаяр энэ тэр бүүр нэг санаа зовмоор шүү, тэр аймгийн наадмуудад хүртэл таахалзаж байгаа энэ тэр нь ... нэмээд энэ олимпын аваргын нэр ч тэр будлиантай хүмүүс нэрс дунд орно биз ... Энэ жил Баасандоржийг хөөгдөхөд нь ямар их баярласан гэж санана
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 23, 2013 1:18 pm

ЦАГААН wrote:До гарди ч өнгөрсөн, ядаж байхад нэмээд энэ Баасандорж, Өсөхбаяр энэ тэр бүүр нэг санаа зовмоор шүү, тэр аймгийн наадмуудад хүртэл таахалзаж байгаа энэ тэр нь ... нэмээд энэ олимпын аваргын нэр ч тэр будлиантай хүмүүс нэрс дунд орно биз ... Энэ жил Баасандоржийг хөөгдөхөд нь ямар их баярласан гэж санана

:ногоон: яг үнэн. Шинэбаатар До-г хусчихдаггүйм байхдаа гэж бас их бодсон.
Ховдын хэдтэй мундаг өрсөлдөж байгаа найрааны фракц даа. :ногоон: До, 2 заан, 2 өсөх идэр начин гээл. гэм нь Ховдыхон дүү нараа дамжлаад байгаа бол Булганыхан хүргэн, дүү нараа уйлуулаал байгаам даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Mon Sep 23, 2013 9:16 pm

Алтангэрэл, Цогбаяр, Заяамандах, Пүрэвсайхан гээд л Ховдынхон үнэхээр нутаг амьтай байгаа юм даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bakhdal » Sat Sep 28, 2013 9:52 am

Ховдын 3 /Бямбадорж, Батзориг, Мягмарсүрэн/ заан /яг үнэндээ бүгд найрааны заанууд өөрсдөө/ найрааг цэцэглүүлэхэд их хувь нэмэр оруулсан, одоо Булганы гарьд /До Гарьд/, заанууд /Өсөхбаяр, Баасандорж/ бас дутахгүй гээд л үзэж байна. Алтайн нэг гарьд /Бат-Эрдэнэ/, нэг заан /Соронзонболд/ араас нь нэхээстэй гэх мэтчилэн урт цуваа хөвөрсөөр байна. Увсынхан гэж бүр найрааны голомт байна. Балжаа аварга, Бумбаяр заанаар толгойлуулсан.

Ер нь тэгээд ажиглаад байхад найрааг арилгах 2 л арга байна.

1. Бөхчүүдийг аймаг, сумаар зарладаг байдлыг болих. Ингэснээр нутгийн зөвлөл нь зайгаа барина.
2. Цолоо баталж чадахгүй бол, сайн барилдахгүй бол барилдах эрхийг хасах. Одоо Доржсамбуу, Батзориг, Мягмарсүрэн, Өсөхбаяр, Баасандорж, Азжаргал, Баяржавхлан, Бумбаяр, Соронзонболд нарын барилдах эрхийг шахаанд оруулж хасах хэрэгтэй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Sat Sep 28, 2013 12:54 pm

Хөрсөн дээр буухгүй л дээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Oct 04, 2013 1:32 pm

Аймгийн арслан Төмөрчөдөрийн Занданбат: Аав минь өөрөө барилддаг болохоороо бага хүүгээ бөх болгох их сонирхолтой байсан.


-Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

Би багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байсан. Анх сургуульд ороод нэг билүү хоёр дугаар ангидаа сургуулийнхаа ойгоор барилдаж түрүүлээд тэрнээс хойш бөхөд их дуртай болсон доо. 1999 онд аймгийн начин болсон.

-Бөхийн удамтай юу?

Манай аав Төмөрчөдөр сумын заан цолтой. Сумандаа нэг түрүүлж нэг үзүүрлэсэн. Аавын маань дээд үед “үхэр өргөдөг” Няравдаш гэдэг бяртай хүн байсан юм гэнэ лээ. Гэхдээ барилдаж байгаагүй юм гэсэн.

-Танайд анх бөхийн мэх ямар хүн зааж байсан бэ?

Манай Говь-Угтаал сумын биеийн тамирын багш аймгийн начин Эрдэнэтогтох гэж хүн байдаг. Мөн Халтар, Ганбат багш нар маань намайг хүүхэд байхын л бөх болно гэж хөөргөж их дэмждэг байсан. Сүүлд нь Дундговь аймагт зургаадугаар ангидаа аймгийн аваргаар оролцож шагналт байранд орсноос хойш аймгийн 2-р арван жилийн багш, аймгийн начин, чөлөөт бөхийн спортын мастер Цагаанхүү багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж тэр хүнээс л их юм сурсан даа. Ес, аравдугаар ангиа аймгийн төвд суралцаж төгссөн. Оюутан болоход Шонхор сургуулийн багш нар их юм заасан. Тэр дундаа манай ангийн багш Дорждавга гэж Завхан аймгийн харъяат аймгийн начин, спортын мастер хүн байлаа. Энэ багшийнхаа удирдлага дор олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй медаль авсан даа.

-Үндэсний бөхөөс өөр спортоор хичээлдэг үү?

-Самбо, жүдо бөхөөр хичээлдэг.

-Тэмцээн уралдаанд хэр оролцдог вэ? Амжилтуудаасаа..?

-Ер нь их оролцдог. Аймгийн аваргын өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлж байсан. Улсын аваргад анх ирэхдээ Дундговь аймгийн спорт хорооны дасгалжуулагч, аймгийн начин, самбо жүдо бөхийн спортын мастер Намжилсүрэн багштайгаа ирж оролцсон. 1997 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс самбо бөхөөр +87 кг хүрэл медаль авсан минь анхны амжилт байлаа. Дараа нь ес, аравдугаар ангидаа улсын аваргаас хэд хэдэн удаа медаль авсан. Мөн самбо жүдо бөхийн залуучуудын улсын аварга болж байсан. 2000 онд самбо бөхийн залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс +100кг мөнгөн медаль, тэр намраа дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. 2006 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад улсын начин Б.Одхүү ахтай пеналдаж мөнгөн медаль авч байсан.

-Одоо бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна?

-Хүч спорт хороонд л хийж байна даа.

-Таны өндөр жин хэд вэ?

-Өндөр 182 см , жин 130 кг.

-Улсын баяр наадмаар хэдэн удаа зодоглож байна?

-Зургаа, долоон удаа зодоглосон байх шүү. Хоёр удаа гурав, нэг удаа дөрөв давсан. Дөрөв давдаг жилээ тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. Би аймгийн заан цолтой нэлээн удаан барилдсан шүү дээ. 2004 онд улсын заан М.Өсөхбаяртай Дорноговь аймгийн баяр наадамд үзүүр түрүүнд үлдэж М.Өсөхбаяр түрүүлж арслан, би заан болж байсан. Түүнээс хойш улсын баяр наадамд тасралтгүй барилдсан. Харин энэ жил аймгийн наадам давхцаад барилдаж чадсангүй. Аймагтаа очиж барилдан түрүүлж аймгийн арслан боллоо доо.

-Ямар мэргэжилтэй бэ?

-2002 онд Х.Баянмөнх аваргын шонхор биеийн тамирын дээд сургуулийг багш дасгажуулагч мэргэжлээр төгссөн.

-Мэргэжилээрээ ажилладаг уу?

-Үгүй ээ. Цагдаад ажилладаг. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч цолтой.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүн Дорноговь аймгийн харьяат. Одоо Хөдөө аж ахуйн их сургуульд багшилдаг. Бид хүү охин хоёртой.

-Хүүгээ бөхөөр хичээллүүлэх үү?

-Манай хүү өөрөө их сонирхоод л байна. Би одоохондоо арай бага гээд л байж байна. Ер нь сонирхолоор нь явуулна даа.

-Гэрийхэндээ хэр цаг зав гаргадаг вэ?

-Өвөл нь бэлтгэл, бэлтгэл гээд, ажлын үеэр ажил төр гээд, зун наадам гээд дэмий тэнээд явчихна. Энэ зун л гэр бүлийхэнтэйгээ их явсан. Урьд нь бол найз нөхөдтэйгөө нийлээд энэ тэндхийн наадамд очиж барилдахаар явчихдаг байлаа. Манай гэр бүлийн хүн бөх их ойлгодог, дэмждэг. Хэрэв тийм биш байсан бол би аль хэдийн барилдахаа больчих байсан байх. Гэхдээ өөрөө бөхдөө их дуртай болохоор хаяж чадахгүй юм даа.

-Та ээжийнхээ талаар яриач?

-Миний ээжийг Мягмарсүрэн гэдэг, оёдолчин хүн байсан. Аав ээж хоёр маань хоёулаа л Дундговь аймгийн Говь-Угтаал сумын хүмүүс. Ээжийн аав нь Завхан аймгийн гаралтай хүн байсан гэсэн. Бид нар удам судрынх нь сураг ажгийг гаргаж чадахгүй л байгаа юм. Лам хүн байсан гэсэн. Манай нутагт аж төрж байгаад залуухнаараа өөд болсон юм гэнэ лээ.

-Нутаг руугаа жилдээ хэд явж байна?

-Их олон явна аа. Манай нутагт айраг янзын сайхан. Айраг цагаа уугаад л явж өгнө шүү дээ.

-Бөхчүүдээс хэнтэй нь ойр дотно нөхөрлөдөг вэ?

-За, улсын харцага Д.Батболд бид хоёр оюутан цагаасаа хойш найзлаж байна. Манай Д.Батболд их хөдөлмөрч сайн залуу даа. Бид нар бэлтгэл хамт хийж, бие биенээ илүү сайн мэддэг болсон. Нэг нэгнээ ирлэж, алдаа оноогоо хэлж өгнө. Би чинь бас нэг хэсэг бэртэл гэмтэл аваад хоёр жил шахам бэлтгэл хийж чадахгүй байлаа. Тэр үедээ гадаад дотоод явж байгаад ирсэн. Сэтгэл гундуухан явах үед сэтгэл санаагаар дэмжиж, урам зориг их нэмдэг байсан Д.Батболд маань. Өөрөө их сэтгэлийн тэнхээтэй, хичээл зүтгэлтэй үлгэр жишээ авахаар залуу шүү.

-Яаж байгаад бэртэл авчихсан юм бэ?

-2000 онд Өмнөговь аймгийн наадамд аймгийн заан Сэддоржтой барилдаж байгаад дүүгүүрдээд тавихдаа арай чанга унагах гэж байгаа юм шиг санагдаад тавих гээд гараа татуулчихсан. Тэгээд унасан хойноо шуудган дээрээс мостолж эргээд гар эвгүй болчихсон юм. Тэрнээс хойш амжилт нэлээн буурч хэсэг хугацаанд бэлтгэл хийхгүй, хийсэн ч олигтой болж өгөхгүй. Арай гайгүй болохоор нь гарч барилдъя гэхээр бас болж өгөхгүй. Тэгэхээр нь бүр болъё гэж бодоод Солонгос явж хараар ажил хийж байгаад ирсэн. Иртэл өгөө аваатай байсан хүмүүс маань цол аваад байхаар нь барилдмаар санагдаад бэлтгэлээ эрчимжүүлж хийж эхэлсэн. Бараг дөрөв, таван жил бэлтгэл хийгээгүй хүн чинь биеэ чангалах гэж их хугацаа зарсан шүү. Тэр хооронд миний гэр бүлийн хүн, ээж аав, ах эгч нар минь их дэмжиж “миний хүү амжилтай сайн барилдана, том цолонд хүрнэ” гэж итгэл урам өгч, тэрний хүчинд л сайн барилдаж аймгийн арслан цолонд хүрлээ дээ.

-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

-Ном жаахан уншина даа.

-Ямар төрлийн ном унших вэ?

-Хүүхэд байхад Мөрөн голын шулам хүүхэн гэж Хятадын тулааны урлагийн жижигхэн роман гэх мэт номуудыг уншиж номын амтанд орж байсан даа. Ихэвчлэн түүхэн холбогдолтой том том роман олныг уншсан. Цаг төрийн үймээн , Зүрхний хилэн, Монте криста гүн гэх мэт...

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Ногоон нүдэн лам гээд шинэ гарсан роман. Тэрнийг арай уншиж дуусаагүй л байна.

-Эр хүн наадамд 3 даваатай, найранд 3 дуутай гэдэг. Дуу сайн дуулах уу?

-Тэр тал дээр тааруухан шүү /инээв/. Гэхдээ бас найранд очвол гурван дугараа өнгөрөөчихнө өө. Бусад үед бол нэг их дуулж хуурдаад байхгүй.

-Багадаа том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бол...?

-Би дөрвөн эгч, нэг ахтай айлын бага хүү. Аав минь өөрөө барилддаг болохоороо бага хүүгээ бөх болгох сонирхолтой. Би ч багын л том биетэй хүүхэд байлаа. Дунд сургуульд байхдаа математик, алгебрьтаа гайгүй байсан болохоор бөх болоогүй бол санхүү талын л хүн болох байсан болов уу.

-Үе тэнгийнхэн дундаас улсын цолонд хүрсэн олон бөх бий юу?

-Байна байна. Шонхор биеийн тамирын дээд сургуульд нэг анги байсан, улсын харцага Д.Батболд байна. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Шонхор сургуульд нэг курст сурч байсан улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр байна. Дундговьд арван жил хамт төгссөн Л.Пүрэвжав маань улсын харцага болсон. Бид хэд яг нэг үеийнхэн.

-Олон таарч барилдсан бөх бий юу?

-Улсын заан Т.Санчиртай улсын аваргаар хэд хэдэн удаа пеналдаж байсан шүү. Жүдогоор Санчир намайг орхиж түрүүлээд дараа нь самбоор би ялж улсын аварга болоод, үндэсний бөхийн улсын аваргаар эхний аравт шалгарч үлдээд бас таарч барилдаж байсан даа.

-Голчлон ямар мэх хийдэг вэ?

-Дүүгүүрдэх мэх л ихэвчлэн хийдэг дээ.

-Дүүгүүр мэх хийдэг гэхээр нэлээд бяртай байх нь дээ?

-Нэг их хүчтэй биш ээ. Хүчний бэлтгэл түлхүү хийдэг болоод л тэр байх /инээв/.

-Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?

-Хүчний бэлтгэл 3 удаа, дэвжээний бэлтгэл бас гурав, заримдаа амжихгүй бол 2 өдөр хийдэг.

-Бөхийн засуулуудын хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Засуулуудыг бөхчүүд дундаасаа тавимаар санагддаг. Нутаг ус гэлгүй. Хамгийн гол нь гярхай шудрага л шүүх хэрэгтэй дээ.

-Танд харамсмаар барилдаан, унаа байсан уу?

-За даа, харамсах ч юу байхав. Тэр жил хоёрын даваанд Ариун Эрдэнэтэй барилдаж барьц сонгоод хаясан. Тэгтэл зэрэг унасан гээд дахиж барилдаад ард нь гарч өргөх гэж байгаад халтираад уначихсан юм. Уг нь барьц сонгоод эхлээд хаясан. Тухайн үедээ харамсаж байсан шүү. Ер нь камерын шүүлтийг идэвхжүүлмээр санагддаг. Техник технологи хөгжсөн үед...

-Үндэсний бөхөөр барилдахын сайхан юундаа байдаг гэж боддог вэ?

-Сайхан шүү дээ. Өдийд би үндэсний бөхөөр барилдаагүй байсан бол жирийн л нэг туранхай залуу байх байсан байх аа. Хаана ч явсан монголчууд маань бөхдөө дуртай болохоор “Өө заан ирлээ, арслан ирлээ” гээд л их л хүндэтгэлтэй ханддаг. Бөхийнхөө буянаар ард олныхоо дунд нэр нүүртэй явна аа.

-Шинэ залуу бөхчүүдээ юу гэж захих вэ?

-Монгол бөхийнхөө жудгийг сайн сахиж, бэлтгэл сургуулилтаа маш сайн хийгээрэй гэж хэлье дээ. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Хүн болгон сайн бөх болдоггүй, бөх болно гэдэг амны хишиг, их буян заяа гэж. Энэ сайхан спортоор хичээллэж байгаа залуусдаа амжилт хүсье дээ.

-Манай сониноор дамжуулаад сэтгэгдэлээ хэлэх хүн байна уу?

-Цагдаагийн дэд хурандаа Пүрэвсүх даргатай БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олондоо баярлаж явдаг шүү. Биднийг бэлтгэл сургуулилт хийхэд их ойлгож дэмждэг. Манай олон сайхан тамирчдын ар талын баталгаа болж дэмжиж тусалдаг "Хүч" спорт хорооны хамт олондоо болон Цагдаагийн үе үеийн удирдлагуудаддаа баярлаж талархаж явдгаа “Бөх” сониноороо дамжуулан уламжилъя.

МУБИС-ийн оюутан Э.Эрдэнэзаяа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron