НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Wed Jan 16, 2013 8:57 pm


Гарьдын дэвэгттэй бөхөд арслан, аваргын ч зангараг бий

* Хэвлэх
* Email

Нэмэлт мэдээлэл
Нийтлэгдсэн Thursday, 22 December 2011 06:17
Үзсэн: 384

Гиннесийн номонд бүртгэлтэй Монгол үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээний чимэг, бахархал нь болсон бөх үе үед төрөн гарч байдгийг бид бөхдөө хайртай монголчууд дэндүү сайн мэднэ. Монгол бөхийн түүхэнд "жинхэнэ монгол бөх"-ийн бие галбир, чац нуруу, гадаад шинж, төрхийг шингээсэн олон сайхан бөх байсаар ирсэн. Дугар аварга, Гэлэгжамц аварга, "Их Монгол" хэмээх Шаравдорж, "Буур" хэмээх даян аварга Н.Жамьян аварга гээд монгол бөхийн бүх шинж төрхийг шингээсэн ханагар биетэй бөхчүүдээ монгол түмэн өдгөө бахархан дурсдаг.
Өнөө цагт ч өндөр чацтай, үлэмж бие хаатай бөхчүүдээс онцолж нэрлэвэл Монгол Улсын начин Д.Адъяатөмөр, Улсын заан Д.Хишигдорж, Улсын начин Ж.Оргилболд, Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Н.Ганбаатар, хамгийн залуу гарьд М.Баяржавхлан нарыг онцлох нь гарцаагүй.
Өндөр чилгэр нуруу, өв тэгш бие галбир, уран хурц барилдаан, уужуу тайван зан чанар, эрч хүчээрээ Монгол бөхийн өнөө цагийн өнгө төрх, чимэг нь болсон бөхөө тэртээ 33 жилийн өмнө Завхан нутгийнхан тосч авсан юм. Тэр хүү нь Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, Монголын Улсын гарьд Махгалын Баяржавхлан билээ. Тэрбээр Отгонтэнгэр хайрханыхаа хормойд, Бадархундага нуурынхаа ариун усаар угаалгаж, хангайн цэнгэг агаараар амьсгалж өссөн нь түүнийг өсгөлүүн, эрүүл чийрэг, эрэмгий тамирчин болох үндэс суурийг тавьсан нь тодорхой юм.
М.Баяржавхлан гарьд өдгөө цагийн харц булаасан ханагар сайхан бие хаатай Монгол бөхийн чимэг болсон хүчтэн гэвэл хэн ч түүнийг үгүйсгэж чадахгүй. Тэрбээр 19 настай байхдаа бөх болох "Их аян"-д сэтгэл шулуудан "Аварга" клубын тамирчин болсон. Өндөр нуруутай, годгор хүү 1997 оны улсын их баяр наадмын нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат, улсын начин Г.Жалаад өвдөг шороодчихоод гүйж явахад нь түүнийг ирээдүйн их хүчтэн, Монгол Улсын гарьд цолтон бөх болно гэдгийг хэн ч анзаараагүй нь мэдээж. Харин тэр хоёр жилийн дараа Ардын хувьсгалын 78 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар төрийнхөө есөн хөлт цагаан тугийг хоёронтоо тойрч нутаг усныхаа нэрийг төрийн наадмын ногоон дэвжээнээс дуудуулсан нь түүнд бөх болох их урам зориг төрүүлсэн гэдгээ хожим нь дурссан байдаг. Тус наадмын гурвын даваанд Увс аймгийн Хяргас сумын харъяат, тухайн үед улсын начин өнөөгийн Монгол Улсын заан О.Одгэрэлд өвдөг шороодсон тэр үеэс л бөх сонирхогчид түүнийг "Энэ чинь юун хүүхэд билээ?" хэмээн анзаарсан гэж болно.
Харин Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн улсын баяр наадмаар Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд Увс аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн харъяат аймгийн арслан Ц.Бямбааг, дөрвийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат улсын начин И.Мөнхбаатарыг тус тус өвдөг шороодуулж, начны даваанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, улсын заан Ц.Баярсайханыг хаяж, ард олноо тэр дундаа завханчуудаа баярлуулсан билээ. Тэрбээр энэ наадамд Монгол Улсын начин цолоо улам баталгаажуулж зургаагийн даваанд
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат, шинээр улсын начин цолны болзол хангасан, өнөө цагийн улсын харцага Ц.Магалжавтай тунан барилдаж давж "Өсөх идэр" чимэгтэй начин болсон хүчтэн бөхийн хорхойтнууд санаж байгаа.
Монгол бөхийн дэвжээнд нэгэн шинэ үеийнхэн гарч ирж байгааг батлан шинэхэн улсын начин М.Баяржавхлан 2003 оны Үндэсний их баяр наадмаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат, тэр үеийн аймгийн начин, өнөөдрийн улсын начин Т.Энхтуяагаар тав, Ховд аймгийн Мөст сумын харъяат, улсын начин /одоо улсын заан/ Ц.Мягмарсүрэнгээр зургаа давж Монгол Улсын анхны харцага цолтон болсныг монголчууд санаж байгаа.
"Заан" Баяржавхлан хэмээгдэж олон жил бөх сонирхогчдын тааварт дээгүүрт ордог "Танил бөх" болсон нь бас учиртай. Монгол Улсын "заан" цолоо олон жил хамгаалж байсан болохоор л тэр шүү дээ. Тэрбээр тэгш ойн их баяр наадмуудад цолоо ахиулж ирсэн нь бөх хүний бахархал төдийгүй үүрэг хариуцлагаа ухамсарладаг шилдэг бөхийн шинж гэхээс аргагүй. Тэр түүхт тэгш ойгоор Улсын начин цолыг хүртсэн бол Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар үнэхээр энэ цагийн хүчтэн гэдгээ нотолж Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, улсын начин Д.Пүрэвсүрэнгээр тав, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, тэр үеийн аймгийн арслан /одоо улсын заан/ М.Өсөхбаяраар зургаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат, тухайн үед заан / одоо улсын арслан/ Х.Мөнхбаатараар долоо давж Монгол улсын заан цолтон болж билээ. Ийнхүү завханчууд 12 жилийн дараа шинэхэн Монгол Улсын заан цолтон бөхөө өлгийдөж авсан түүхтэй. Тиймээ, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг 1994 онд заан цолтон болж байсан юм. Начин цолоо харцагын даваагаар баталсан залуу заан М.Баяржавхлан 2007 онд заан цолоо баталж, 2008, 2010 онуудад тав давсан бас түүний зангарагийг илэрхийлнэ.
Олон түүхт тэгш ойнууд давхцсан өнгөрсөн жилийн наадам өргөн дэлгэр, онцгой содон, сонин сайхнаар дүүрэн болсныг мартахын аргагүй. Энэ түүхт ойн үндэсний бөхийн барилдаанд 1024 хүчтэн уран мэх, хүч бяраа сорин барилдсан. Тавын даваанаас эхлээд наадамчин олон түмнийг шуугиулсан олон сонирхолтой барилдаанууд болсон. Наадмын даваа бүр л чухал, даваа бүхний цаана итгэл найдвар, хариуцлага байдаг. Тус наадмаар М.Баяржавхлан зааны хувьд тавын даваанд Дундговь аймгийн Мандах сумын харъяат, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалыг өвдөг шороодуулж, начин цолны босго амаргүй гэдгийг түүнд мэдрүүлээд авсан. Улсан харцага цолны буюу зургаагийн даваанд шинээр улсын начин цолны болзол хангасан Өмнөговь аймгийн харъяат Ц.Одбаярыг давсан. Харин Завхан нутгийн хүү М.Баяржавхлан заан цолоо батлах барилдаанд өнгөрсөн жилийн наадмын
түрүү бөх, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын арслан Б.Ганбаттай барилдаж, бөхөө дээдэлдэг монгол түмнийхээ өмнө үнэн хүчит заан болохоо нотолж арсланг өвдөг шороодуулахад, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнд "Завхан гол" урсаад байна уу гэлтэй шаагин шуугиж, уухайлан алга нижигнүүлэн хүлээн авсан билээ.
Наймын даваа буюу Улсын гарьд цолны төлөөх барилдаанд шинээр улсын заан цолны болзол хангасан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, улсын харцага Д.Баасандоржтой хүч үзсэн. Тэр хоёр өмнө нь олон ч удаа таарч барилдаж байсан болохоор тэднийг наадамчид хэн нь ч давж болох хүчтэнгүүд хэмээн тогтуухан ажиж байв. Үнэхээр энэ хоёр яах аргагүй л Монгол бөхийн чимэг, өнгө төрхийг илэрхийлж байдаг бөхчүүд. Харин хэн илүү хөдөлмөрлөж, бэлтгэлээ сайн базаасан, хэн нь өрсөж авхаалж самбаа гаргасан, бас хэнийх нь аз хийморь илүү байгаа гэдгээс л бүх юм шийдэгддэг жамтайг манай бөх сонирхогчид андахгүй. Наадмын одтой бөх ч гэж ярьдаг. Наадмын нээлтийн ёслолд завхан нутгийн 999 морин хуурч хөг аялгууг эгшиглүүлсэн нь нутгийн бөхдөө урам зориг, шинэ цол хайрласан байж ч болох юм. Харцага Д.Баасандоржийг давснаар заан М.Баяржавхлан Монгол Улсын найм дах Гарьд цолтон болж завханчуудаа хөлгүй ихээр баярлуулсан билээ.
Есийн даваанд улсын начин /одоо улсын арслан/ Г.Эрхэмбаярыг амлаж аван хүч үзсэн. Энэ барилдаанд начны тохой түрүүлж хүрсэн гэж тухайн үед олон хүн хэлж харамсдаг юм. Ийм маргаантай байхад гарьд М.Баяржавхлан Отгонтэнгэр хайрхан шигээ ноён нуруутай ухаалаг шийдвэр гарган Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндлэж байгаагаа түмэн олондоо харуулж тахимаа өгсөн юм.
Гарьдын дэвэлттэй М.Баяржавхлан үндэсний бөхөөр хотол олноо баясгадаг хүчит бөхөөс гадна жүдо, самбо бөхийн спортын мастер тамирчин хүн. "Бээжин 2008" зуны олимпийн XXIX их наадамд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд багтсан юм. Түүний Отгонтэнгэр хайрхан шигээ сүрлэг ханагар том бие бялдар нь Монгол Улсынхаа төрийн далбаат тугийг барьж явсан хүн эрхэм үүргийг хүлээлгэж байсан түүх бий. Бээжингийн олимпоос Монголын анхны олимпийн аваргууд төрж олимпийн хос алт, мөнгөн медальтай ирсэн нь Улсын гарьд, олимпийн тугч М.Баяржавхлангийн хийморь лундаа, бахархалт амжилтын нэг нь гарцаагүй мөн.
Д.Өлзийсайхан /МОНЦАМЭ/
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Mon Jan 28, 2013 12:22 pm

Монгол Улсын начин Э.Энхбат: Хэний ч мэдэхгүй бөх улсын цол авахад бид ч гайхдаг

Монгол бөхийн дэвжээнд ид барилдаж буй өнөө цагийн шижигнэсэн бөхчүүдийн нэг бол Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбат. Түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.

-Үндэсний бөхөөр анх ямар барилдаанд амжилт үзүүлж байв?

-Багадаа барилддаг хүүхэд байсан. Аймагтаа есдүгээр ангид суралцаж байхдаа О.Эрдэнэ-Очир багшид шавь орсон. 2001 оны үндэсний бөхийн УАШТ-д дөрөвдүгээр байрт орсон нь анхны том амжилт юм даа.

-Хотод орж ирээд хэний удирдлагад хичээллэх болов?

-2002 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон. Тэр үед үндэсний болон жүдо бөхийн хичээлийг улсын начин Б.Адъяахүү, Х.Маралгэрэл багш заадаг байсан. Мөн талийгаач, улсын начин П.Ганбаяр ах дээр жил гаруй бэлтгэл хийсэн. Энэ хүн аавын минь оронд аав болсон, надад бөхийн эрдэм зааж сургасан ах маань байсан. Тэгээд удалгүй улсын шигшээд багтаж, Насаа багшийн шавь болсноор одоо хүртэл бөхөөр хичээллэж байна.

-Улсын наадмын торгон дэвжээнд анх зодоглож байсан үеэ дурсвал?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд анх барилдаж, гурвын даваанд Говь-Алтайн аймгийн заан Б.Отгонбаатарт унасан. Дараа жил нь гурвын даваанд дөрвөн аймгийн арслан үлдсэн нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, Н.Ганбаатар, Б.Золбаяр, бид хэд. Тэгээд Түвшээ намайг давсан юм. Харин дараа жил нь дөрөв давж, тавд гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.

-Тухайн үед таны жин хэд байв?

-80 гаруй кг байсан. Харин одоо 100 кг болоод байна.

-Улсын цол авсан 2010 наадмын талаар эргэн дурсахгүй юу?

-Тэр жил залуу бөхөөр нэг даваад, хоёрын даваанд аймгийн заан Л.Пүрэвжав, гуравт Б.Адъяахүү начинг, дөрөвт Г.Элбэг харцагаар тус тус давж. начны даваанд улсын гарьд И.Доржсамбуугаар цол хүртээд дараагийн даваанд нь тэр жил заан цолны болзол хангасан М.Өсөхбярт өвдөг шороодсон.

-Ахмад бөхчүүд цолоо батлах амаргүй гэж ярьдаг. Харин та өнгөрсөн зун дахин шөвгөрсөн...

-Өнгөрсөн зун би Нүхтэд жүдогийхонтой бэлтгэлд гарсан. Тэр үеэр зодог шуудгаа ганц хоёр л өмссөн байх. Байнга кимонотой бэлтгэл хийгээд биеэ борлуулж чадаагүй болохоор намайг үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй гэж олзолсон байж магадгүй юм. Тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй харцага намайг амлаад барьц сонголтоор би давж цолоо баталсан. Одоо ч наадмын нэг хоёрын даваа өнгөрөөд л ихэнх барилдаан шахааны барьцаар шийдэгддэг болж дээ.

-Ид барилдаж буй бөхийн хувьд асуухад хугацаа болон шахааны барьцны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэг талаар өрсөлдөөн улам ширүүн болсон энэ үед нэг, хоёрын давааны барилдаан шиг дайраад хаях боломжг үй болсон. Иймд үзэгчдийг чилээхгүйн тулд хугацаа, шахааны барьц шаардлагатай байх. Нөгөө талаар хүчтэй учраатай таарсан бөх азанд найдаж шодолт хүлээх болсон. Зөвхөн унахгүйн төлөө барилдвал цаг дуустал тэсээд, шодолтод найдаж болно л доо. Гэхдээ энэ нь уран гоё барилдааныг үгүй хийх сөрөг талтай. Ер нь шодолтоор барьц сонгосон бөхийн давах магадлал нь бараг 80 хувь санагддаг.

-Сүүлийн үед бөхчүүд хүнд жинтэй болохыг эрхэмлэдэг болсон. Харин таны хувьд жин багатай хэдий ч бярдуулалгүй барилддаг онцлогтой...

-Энэ бол жүдо бөхөөр тууштай хичээллэж, багаасаа том биетэй бөхчүүдтэй гар зөр үүлж, барилдаан сурсны ач тус байх.

-Танд барилдаан таардаггүй бөх бий юу?

-Байна аа байна. Ерөнхийдөө урд нь огт барилдаж үзээгүй бөх л эвгүй байдаг.

-Даамай сайн хийж сурахыг хүсдэг мэх байдаг уу?

-Уг нь байдаг л даа, гэхдээ жин, бяр ихтэй бөхчүүд тулж зогсоод шахааны барьц хүлээдэг байдал нь угсраа мэхтэй, уран барилдаан үгүй болоход нөлөөлж байна. Тиймээс шахааны барьцыг үгүй болгочихвол бөхчүүд олон төрлийн мэх хийх байх.

-Хүүхэд байхдаа хэний барилдааныг шимтэн үздэг байв?

-Ц.Цэрэнпунцаг гарьдыг их дэмждэг байсан. Түргэн шуурхай барилдаан нь миний сэтгэлийг татдаг байсан. Тухайн үед бага байсан болохоор анзаардаггүй байж.

-Бөх хүнийг төлөвшүүлдэг жудаг гэж гайхамшигтай юм байдаг. Гэвч сүүлийн үед тахим авч, өгөх ёс жаяг дээр таагүй дүр зураг цөөнгүй ажиглагдах боллоо. Энэ тал дээр таны бодлыг сонирхъё?

-Яахав, богино хугацаанд өндөр цолонд хүрчихсэн, унаж сураагүй зарим бөхчүүдийн хувьд тахимаа өгч, ард олноо хүндлэлгүй яваад өгөх тохиодол харагддаг. Үүнээс болж үзэгчид дэвжээ рүү янз бүрийн зүйл шидэж эсэрг үүцдэг. Гэхдээ шуурхай сайхан барилдаантай, зэрэг дэвж гүйдэггүй, давсан ч, унасан ч гүдэсхэн сайхан бөхчүүд олон бий.

-Боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд бөхчүүд ордог. Гэтэл ард түмний хайр хишгээр сайн сайхан амьдарч байж үзэгчдээ хуурч, цол наймаалцдаг болсон нь нууц биш. Энэ талаар залуу бөхийн хувьд юу хэлэх вэ?

-Ер нь ийм тохиолдол их байдаг л даа. Урьд өмнө нь огт хараагүй аймгийн цолтой залуу гэнэт гарч ирээд улсын цол авчихаар бид ч гайхдаг. Гэхдээ үнэн хүчийг үзээд хаялцаж байгаа бөхчүүд ч байна. Харин хүмүүс цол наймаалцдаг хэдхэн бөхөөс болж бүх бөхчүүдийг найраанд оролцдог гэж буруу ташаа ойлголттой байдагт харамсдаг. Харин намайг нутгийн ах маань тавын даваанд дэмжсэн нь үнэн. Би өөрийгөө энэ цолыг авахад ард түмэн гайхаад байхааргүй боломжийн барилддаг гэж боддог. Тэр үед манай нутгийн зөвлөлөөс цолыг маань мялааж надад таван сая төгрөг өгч байсан.

-Та Лондоны олимпийн эрх авах тун дөхсөн. Юу нь болсонгүй вэ?

-Олимпийн наадамд оролцохыг хичээсэн. Гэвч энэ удаагийн наадамд зодоглох цаг нь биш байсан юм байлгүй дээ.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар явсан. Тиймээс Түвшинбаярын мөнгөн медальд таны хувь нэмэр багагүй байсан гэж ойлгож болох уу?

-Зөвхөн намайг бэлтгэл хангагчаар явсан гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Нийт долоо, найман хүний хүч хөдөлмөрөөр энэ амжилтад хүрсэн.

-Та Түвшээ аваргатай хэдийнээс нөхөрлөсөн бэ

-Бидний нөхөрлөл наймдугаар ангиас эхэлсэн. “Аварга” дээд сургуулийн оюутан болж, өдий хүртэл хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийн сайхан найзалж байна. Шинэ жилээр Түвшээ маань өвлийн өвгөн болж, манай хүүхдүүдэд бэлэг өгч, гэр бүлийнхэнд маань гэнэтийн бэлэг барьсан.

-Та найзынхаа ямар зан чанараар бахархаж явдаг вэ?

-Манай найз гайхамшигтай сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн. Ямар ч бэрхшээл тохиолдсон давна туулна, ялна дийлнэ гэж зүтгэдэг. Энэ онцлог нь түүнийг олимпийн алт, мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн гэж боддог.

-Олимпийн аваргатай арваад жил нөхөрлөсний хувьд Бээжингийн олимпод алтан медалийн болзол хангах тэр агшинд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Лондоны олимпийн хувьд би медаль авна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан. Харин 2008 оны олимпод алтан медаль авсан тэр үе нь зүүд шиг л санагдсан. Нэг хоёр хоногийн дараа л бүрэн итгэж билээ. Тэр үед найзаараа үнэхээр бахархаж байсан.

-Жүдо болон үндэсний бөхөөр хослуулан хичээллэхийн ач тус юу вэ?

-Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбар, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, П.Сүхбат, улсын харцага Д.Сэрээтэр нарын тив дэлхийд алдартай бөхчүүд бүгд л их спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлсэн. Иймээс миний хувьд аль алиндаа маш их ач холбогдолтой гэж бодож явдаг.
mongolnews.mn
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Mon Jan 28, 2013 8:31 pm

У.н Б.ГОНЧИГДАМБА: А.Алтанхуягтай тунаад гарч байхад нэг л бодол төрсөн


Бөхийн мэдээ сонин энэ удаа Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Гончигдамбыг урив. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар аймгийн хурц арслан А.Алтанхуягаар тав давж Монгол Улсын начин цол, мөн дараа жил нь тав давж өсөх идэр чимэг хүртсэн. Түүнтэй цөөн х ором ярилцаа.

-Юуны өмнө танд зүлэг ногоон дэвжээнээ хоёр жил дараалан шөвгөрсөнд баяр хүргэе?

-Жил жилийн наадам өөр өөрийн онцлогтой. Харин сүүлийн хоёр жилийн наадамд шөвгөрөөд ч тэрүү сэтгэл хангалуун яваа шүү. Бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан гэж гүйсээр байтал наадам нэг мэдэхэд хаяанд иржээ.

-Та тэгэхээр дараа наадмын бэлтгэлдээ гарсан гэсэн үг үү?

-Энэ долоо хоногт чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд орох бэлтгэлдээ орсон. Энэ удаагийн тэмцээнд 120 кг-д зодоглоно. Одоохондоо жин 110 кг орчим байна. Үлдэж буй хугацаанд жиндээ анхаарал тавина. Бас удахгүй сар шинийн барилдаан болно.

-Та Чөлөөт бөхийн спорт оор ямар амжилт гаргаж байв?

-”Mongolian Open”, Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

-Би таныг өнгөрсөн жил харцага цол авна гэж тааварт оруулж байсан юм. Гэтэл та зургаагийн даваанд уначихсан?

-Тиймээ. Зургаагийн даваанд Ө.Бат-Орших харцагатай тунасан. Барьцны хувьд надад ашигтай байсан л даа. Би харцагыг баруун мордсон. Гэтэл Ө.Бат-Орших миний мордоог дагуулаад хөмөрчихсөн. Би мордоогоо Ө.Бат-Оршихын хөдөлгөөний темпэнд тааруулан хийсэн. Бөх хүн дэвжээнд унана гэж гардаггүй шүү дээ. Тэр тусмаа цөөн тохиох наадмын дэвжээнээ ямарч бөх алдаа гаргахгүйг хичээдэг. Энэ цаг үед барилдаж буй шилдэг бөхийг нэрлэ гэвэл би түүнийг нэрлэнэ. Ө.Бат-Орших бид хоёр хүүхэд байхдаа дэвжээнд нэг бус удаа таарч байсан юм.

-Та хоёрын хэн нь давдаг байв?

-Өгөө аваатай л байсан. Харин олон жилийн дараа хоёулаа улсын цолтой зургаагийн даваанд тунахад сонин байсан шүү.

-Яагаад тэр вэ?

-Арванхэдхэн настай хөвгүүд хэдхэн жилийн дараа 120 кг-тай барилдана гэхээр танд юу бодогдож байна. Олон жилийн өмнө бид хоёр нэгнийхээ хөлд зогсоо зайгүй дайрдаг байсан. Харин одоо яаж 120 кг-тай хүний хөлд орох гэж зүтгэх билээ. Би түүнтэй яаж барилдах ухаанаа олж ядаж байсан шүү. / Инээв/

-Та дөрвийн даваанд хэнтэй оноолт таарна гэж бодож байв?

-Зарим бөхчүүд урьд­чилан тааварлаж түүндээ тааруулан бэлддэг юм би­лээ. Харин би тэр бөхтэй таарна гэж боддоггүй. Оноолт таарсан бөхтэйгээ олон зүйл бодолгүй шийдэмгий барилдахыг хичээдэг.

-Та улсын цолны бос­гоор алхахдаа аймгийн хурц арслан А.Алтанхуяг­тай тунасан. Хурц арслан­тай тунана гэж бодож байв уу?

-Өмнө нь заалны барилдаанд олон удаа тунаж байсан. Тунахад сэтгэл өег байдаг юм. 90 жилийн наадмаар ч мөн тунах нь тодорхой байсан. Тавын даваанд А.Алтанхуягтай тунаад гарч байхад сайхан байсан шүү. Би сайхан барилдаад унасан ч яахав гэж бодоод гарсан. Ам авах, тунах хоёр тэс өөр ойлголт юм билээ. Хэрэв би учраа бөхөө амласан бол надад хаях боломж арай илүү байж таарнаа даа.

-Таны төрж өссөн, нутаг усны талаар яриагаа үргэлжлүүлье?

-Миний бага нас Завхан аймгийн Их-Уул суманд өнгөрсөн. Манай нутаг Тарвагатай нуруу, Булнайн нурууны дунд орших байгалийн өвөрмөц газар юм. Манай нутаг өвөлдөө их хүйтэрнэ. Тэр нутагт төрж өссөнөөрөө үргэлж бахархаж явдаг.

-Сүсэглэн биширдэг уул бий юү?

-Очирваань хайрхан­даа үргэлж сүсэглэдэг. Миний ажил үйлс амжилт нутгийн хайрхантай маань салшгүй холбоотой.

-Танай суманд улсын заан цолтой хоёр бөх байдаг байхаа?

-Тиймээ. Манай Их-Уул сумаас Ш.Дамбуу, З.Содномпил гэж хоёр сайхан заан байсан. Хоёр зааны амжилтын буухиаг улсын арав гаруй цолтой бөх залгуулж явна.

-Нутгийн хөвгүүдтэй зав гарвал ноцолдоно биз?

-Би Улаанбаатар хотод орж ирээд Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр багш нарын­хаа удирдлага дор бэлтгэл хийх болсон. Түүнээс өмнө нутгийн банди нартай дээлийнхээ товчоо тэсгээдэггүй байсан шүү.

-Хүүхэд байхдаа ямар бөхийг дэмждэг байв?

-Намайг хүүхэд байхад зургаан залуу заан ид барилдаж байсан. Зургаан зааны барилдааныг хүлээн авагчаар л сонсдог байсан юм. Тэр үеийн бөхчүүдийн нэр эрэмбэ цээжинд байдаг байлаа. Тухайн бөхчүүдээс нут­гийн ах гарьд Ц.Цэрэпун­цагийг их дэмждэг байсан.

-Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Манай аав, ээж хоёр Их-Уул суманд насаараа мал малласан. Би аль аль талаараа малчин удмын хүү. Нутагтаа адуу маллаж агтны тоосонд хийморио сэргээж явлаа. Тэгээд 2003 онд Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр дөрвөн жил сурсан.

-Таны барилдааны онцлог?

-Үндэсний бөхөөс гадна, чөлөөт бөхөөр барилддаг болохоор хурдан шаламгай, хөлд орох гээд давуутал бий.

-Та зодог шуудгаа хэнээр урлуулдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд зодог шуудгаа бөхчүүдийн хэлж заншснаар Баска эгчээрээ урлуулсан. Баска эгчийн урласан ягаан зо­дог, цэнхэр шуудагтай аймгийн­хаа наадамд анх зодоглоод шууд аймгийн арслан болж байсан юм. Мөн улсын начин цолоо энэ өмсгөлтэйгөө барилдаж авсан. Ер нь бөхчүүд маань өмсгөлөө хийлгэхдээ ур хийц харахаас илүүтэйгээр цаад нарийн учрыг тун­гаан хардаг юм билээ.

-Монгол бөхчүүдийг дээлгүйгээр төсөөлөхөд бэрх. Та хэдэн дээлтэй вэ?

-Надад гурван дээл бий. Гэхдээ наадмаар ногоон дээлээ өмсөх дуртай. Ногоон дээлээ өмсхөөр түшигтэй байх шиг санагддаг. Манай гэр бүлийн хүн миний ногоон дээлийг сайн оёдолчноор хийлгэсэн.

-Аймгийн арслан таны хэд дэх цол вэ?

-Би аймгийн наадамдаа залуу бөх гарч барилдан шууд түрүүлсэн. Миний анхны цол авсан нь тэр.

-Сэтгэлийн гүнд нуугдаж буй бяцхан нууцаа дэлгэхгүй юу?

-2005 оныУАШТ-нд Ц.Цогтбаяр багш маань спортын мастер Н.Баярхүүтэй гурван үеийн турш хүч шавхан үзсэн юм. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй. Учир нь тэр үед Цогоо багш бөхөөс хөндийрөөд хэдэн жил болсон байсан. Ид барилдаж буй Н.Баярхүүтэй миний багш уран техник гарган барилдахыг харахад урамтай байсан. Тэгээд багш ялж, алтан медалийн тавцан дээр зогсохыг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулсан.

-Залуу бөх болгонд заалны анхны барилдаан сонин байдаг. Харин таны хувьд?

-Тэгэлгүй яахав. Телевиз, радиогоор үздэг байсан бөхтэйгээ өрөөд зогсоход амаргүй шүү. /Инээв/ 2007 оны сар шинийн барилдаанд нэг даваад, хоёрын даваанд Д.Сумьяабазар аваргатай оноол ттаарсан юм. Тухайн үед анх аварга цолтонтой таарсан болохоор барьц авахад хэцүү байсан.

-Барьц сонгооны талаархи таны бодол?

-Би шодолтыг ер сайшаадаггүй. Шодохоос өмнө барилдааныг нэ гтийш шийдэхийг хичээдэг. Зарим бөхчүүд шодолтод тааруулан бэлтгэлээ хийх шиг санагддаг. Тэдний буруу биш. Хамгийн гол нь барилдааныг түргэн шуурхай болгохын тулд дүрэмд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Хүчний бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ?

-Ихэнхдээ дэвжээний бэлтгэл хийдэг болохоор хүчний бэлтгэлд цаг бага зарцуулдаг юм. Цээжний шахалт 110 кг, харин 140 кг-аар суулт хийдэг.

-Та өнгөрсөн сард аймгийн арслан Н.Бат­суурийг хоёр барилдаан дараалан амласан. Үүнийг манай бөхийн хорхойтнууд эерэгээр хүлээж авсан байх?

-Аймгийн арслан Н.Батсуурьтай эхний барилдаанд нь тунаж өвдөг шороодсон. Харин дараа нь даагаа нэхэх гээд дахин амласан.

-Энэ цагт барилдаж буй бөхчүүдээс уран барилдаантай бөхийг нэрлэвэл?

-Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг нэрлэх байна даа.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Тошилоо » Fri Feb 01, 2013 11:52 am

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Харгана цамхаг” компанийн бөх Монгол Улсын хамгийн залуу начин Амарын Батмөнхтэй ярилцлаа.

- Цагаан сарын барилдаан ойртлоо. Энэ барилдаанд нэлээд ач холбогдол өгдөг биз?
- Тэгэлгүй яах вэ. Уламжлалт сар шинийн барилдаанаар тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үздэг. Тийм учраас энэ удаад сайн барилдах юмсан гэж бодож бэлтгэлээ хийж байна даа. Би хоёр удаа энэ барилдаанд зодоглож байлаа. Энэ жил гурав дахь удаагаа сайхан барилдахыг хичээнэ дээ.

- Сүүлийн үед галууд Цагаан сарын бэлтгэлээ хотоос зайдуу гарч хийдэг болсон гэсэн үү?
- Ер нь галууд болоод бөхчүүд энэ барилдаанд амжилт гаргахын төлөө маш их хөдөлмөрлөж, галаа бүрдүүлэн хотоос зайдуу гарч бэлтгэлээ базаадаг болсон. Энэ нь мөн л өнгө шинждэг гэдэг утгаар ч байж болох юм. Мөн хамгийн шударга барилдаан гэж манай ахмадууд өгүүлдэг. Тэгээд ч дан ганц Цагаан сар, Наадам гэлтгүй Бөхийн өргөөнд болж байгаа барилдаанд залуу бөх гэлтгүй чанга болсон учир сайн бэлтгэл хийхгүй бол эвгүйтэж мэднэ. Би л хувьдаа Аймгийн арслан цолтой болчихоод залуу бөхчүүдэд унаж болохгүй гэж өөрийгөө зоригжуулдаг байсан юм..

- Хэдэн онд Аймгийн арслан цол хүрлээ?
- 2009 онд Орхон аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. Тэгэхэд түрүүлэх тухай бодол ч үгүй байсан юм. Уг нь чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргад явах гэж Орхон аймагт бэлтгэл хийж байсан. Гэтэл яг явах болсон чинь замын зардал бүтээгүй. Хүн амьтнаас гуйгаад л, “Дэмжээч, туслаач” гээд явж ч үзсэн. Гэхдээ бэлтгэл тун сайн байсан юм шүү. Нэгэнт явах хувь тохиогоогүй болохоор тэндэхийн наадамд барилдаж үзэхээр шийдээд түрүүлчихсэн. Үзүүр түрүүнд Төв аймгийн хурц арслан Ц.Батчулуун ахтай үлдсэн. Мань хүн биеэр надаас хамаагүй том. Гэтэл би өсвөрийн бөхчүүдийн үзүүр, түрүүнд үлдсэн хоёр хүүхдээс жижигхэн байдаг. Тэгээд манай нутгийнхан бид хоёрын барилдааныг харчихаад “Ишш, Батмөнх минь. Тэр мангар юманд ясаа хэмхчүүлэлгүй амьд, мэнд салвал их юм” гэж байсан гэдэг.

- Үндэсний бөхөд жижигддэг үү?
- Үгүй ээ. Одоо жин 100 кг, өндөр 170 гаруй см байгаа. Энэ хэвэндээ байхад тийм ч их жижигддэггүй.

- Өнгөрсөн жил одтой сайхан барилдаж Улсын цолонд хүрсэн. Цол дагаж бяр нэмэгдэж байна уу?
- Ам авах, тунаж барилдах зэргээс эхлээд Улсын цол мэдрэгдэлгүй яах вэ. Одоо харин энэ цолондоо эзэн болж, ахиулж барилдахыг хичээнэ дээ.

- Та барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
- Сүүлийн үеийн барилдаануудаа камераар бичдэг болоод байгаа. Дараа нь тэр бичлэгээ харж байгаад алдаа, оноогоо дүгнэж л байна.

- Тэгвэл ихэвчлэн ямар алдаа гаргаж байна?
- Жаахан яарч барилдаад байдаг юм болов уу даа. Тэгж л дүгнэж байна.

- Наадмаас өмнө судалгаа хийн, учраа таарах магадлалтай бөхчүүдээ тоолж байсан уу?
- Өмнөх 1204 бөхийн барилдаануудын оноолт зэргээс эхлээд хэрэндээ л ганц нэг тооцоо хийсэн байсан. Гэхдээ заавал дээгүүр даваа гэлтгүй төрийн наадмын дэвжээн дээр хэнтэй ч учраа таарч болох учир эрт том зүйл мөрөөдөөгүй л дээ.

- Тэгвэл Улсын начин цолны даваанд Өсөх идэр начин Б.Чинзоригтой хийсэн барилдаанаа дурсаач?
- Тавын даваанд гарахын өмнө нутгийн том цолтой ах нар ирж “Миний дүү, ингэж барилд. Тийм мэх хий. Хариуд нь цаадах чинь тэгнэ” гэх зэргээр нэлээн зөвлөгөө өгсөн. Би ч энэ жилийн хувьд бэлтгэл сайтай байсан. Ноднингийн наадмаас хойш бараг 10 сар бэлтгэл хийсэн юм билээ. Гэхдээ л анх удаагаа Улсын наадамд барилдаж байгаа болохоор эхнийх нь сургамж, туршлага хоёр болоод үлдэхэд харамсах зүйлгүй л гэж бодож байсан. Тийм ч амархан Улсын цолонд хүрчихдэггүйг ойлгож байсан гэх үү дээ. Гэсэн хэдий ч бүх хүчээ дайчилж барилдах нь ойлгомжтой шүү дээ. Харин тавын даваанд Өсөх идэр начинг өвдөг шороодуулсны дараа гоё мэдрэмж төрсөн. Улсын цолтой бөхийг хаяад Улсын цолонд хүрнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Улсын цолны босго алхчихлаа шүү дээ гэж бодохоор л цээж дүүрээд, уртаас урт амьсгаа авмаар санагдсан шүү.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Булган (www.wikimon.mn)

Эх сурвалж www.wikimon.mn
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

О.Балжинням: Б.Бат-Эрдэнэд 8 жил дараалан унасандаа ичдэггүй

Postby champion » Mon Feb 25, 2013 1:09 pm

Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын улсын аварга, гавьяат тамирчин, Ардын багш, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ахмадын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням:

-Та яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?

-Багын мөрөөдөл л дөө. Хөдөөний хүүхэд байсан болоод ч тэр үү ямарваа юманд хурдан шаламгай хандана. Тэгээд ч спортын хүн болно гэсэн бодолтой байсан болохоор аймгийнхаа Наранбулаг суманд тавдугаар ангиасаа хөнгөн атлетикийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед өөртөө бөхийн спорт зохино гэдгийг ойлгоод энэ спорт руу урвасан юм.

-Үндэсний бөхийн «А» үсгийг заасан багш тань хэн байв?

-МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийг дөнгөж төгсч ирсэн нэг залуу байсан. Нэр нь Коминзан бил үү дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн удаа тусгай байр эзэлж байсан, бие томтой багш байлаа. Тэр багшийнхаа удирдлага дор цөөхөн хэдэн жил хичээллэж байгаад 16 настайгаасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Түүнээсээ урамшаад жил алгасахгүй оролцож, олон ч медальт байранд шалгарсан даа.

-Та 1992 он хүртэл тамирчны амьдралаар амьдарсан. Тэр үед баярлах, шантрах олон зүйл тохиолдож байсан нь мэдээж?

-Тэгэлгүй яах вэ. Ямарваа амжилтад хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр хэрэгтэй. Тэр хүч хөдөлмөрийг сэтгэлийн хатаар л туулдаг байлаа. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байгаа бол тэр амжилтын оргилоо ойрхон байна л гэж бодох ёстой. Мөн өөрийгөө урамшуулах нь чухал. Унхиагүй хүн урдаа хүн оруулна уу гэхээс урдахаа гүйцнэ гэж байхгүй шүү дээ. Би ийм л зарчмаар өөрийгөө хурцалж байсан.

-Самбо, жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Наймдугаар ангиасаа аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин орсноор өөр багштай ч болсон. Мөн сонгомол бөхийн спортоор амжилтад хүрэхэд ойрхон байдгийг ойлгоод самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.

-Аравдугаар ангиа төгссөн жилдээ аймгийнхаа наадамд барилдаж, заан цол хүртэж байсан гэсэн байх аа?

-Аравдугаар ангиа төгсөх жилдээ хотод ирж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт орсон. Манай аймагт жил бүр 30 гаруй бөхийн тойргийн барилдаан болдог. Тиймээс хотод яаж зүгээр сууж байх вэ гээд аймагтаа очиж барилдсан юм. Гэтэл үзүүрлэж аймгийн заан цол хүртэж билээ. Түүний өмнөх жил буюу есдүгээр ангидаа мөн аймгийнхаа наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн.
-Таныг хот руу явсан гэж бодож байсан бөхчүүд дараа жил нь дахин барилдахаар ирэхэд бэргэсэн байх даа?

-Мэдэхгүй ээ. Надаас насаар ах хүмүүс байсан болохоор үгүй биз. Би сайхан барилдъя л гэж бодсон.

АРСЛАН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХОЁР УДАА ГАРДСАН

-Төрийнхөө наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ. Залуу насныхаа ид гарч ирж байсан үеэ эргэн дурсаач?

-Би 1980 оноос барилдсан. Тэр наадамд хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Очоод асуусан чинь миний нэрийг хасчихсан байсан. Учрыг нь тодруултал миний давсан бөхийг шүүгчид андуураад давснаар биччихсэн юм билээ. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгээд л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол бий.

-Та 1984 онд улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу?

-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан.

-Таныг 1989 онд улсын арслан цол хүртчихээд цолоо хураалгачихсан гэдэг. Ямар учиртай юм бэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрны төлөө барилдаж билээ. Тэгээд Баагийд /Б.Бат-Эрдэнэ/ аварга цол өгөөд надад арслан цол олгосон. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн орж ирээд «Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна» гээд аваад явчихсан. Маргааш нь хурал болсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгасан. Гэхдээ 1991 онд түрүүлж тэр цолоо дахин авч чадсан (инээв. сурв).

-Арслан цолоо хураалгадаг жилээ жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Тэр амжилтыг 20 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй?

-1979 оноос эхэлж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт хичээллэсний минь гавъяа гарсан байх гэж боддог юм. Энэ арван жилийн хугацаанд дэлхийн цом болон улсын гурван удаагийн аварга болж байсан удаатай. Европын олон улсын цуврал тэмцээн болох Унгар, Югослав, Чех, Болгар зэрэг улсад болсон тэмцээнд түрүүлж байлаа. 95 кг-д барилддаг байсан хэрнээ 1988 оны Олимпод 86 кг хүртэл жингээ буулгаж оролцсон. Сугалаа ч сайхан таарсан юм. Даанч хоёрдугаар тойрогтоо Голландын бөхийг хожиж байгаад цаг дуусахын өмнө шүүгчийн оролцоо орсноор надад ялагдал хүлээлгэсэн. Мөн Югославт болсон ДАШТ-ээс ОХУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү 20-иод жилийн дараа «Бээжин-2008» Олимпоос Н.Түвшинбаяр миний жинд алтан медаль, мөн Х.Цагаанбаатар 2009 онд Дэлхийн аварга болж миний амжилтыг эвдсэн.

СОНИРХОГЧДЫН СУМОД 115 КГ-Д БАРИЛДАЖ БАЙЛАА

-Таныг анхны Монгол сумочдын нэг гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй байх. Тантай хамт Б.Бат-Эрдэнэ аварга, улсын заан Ц.Баярсайхан нар явж байсан байх аа?

-Тийм ээ. 1990 оноос хойш манай улсын спортын бодлого өөрчлөгдөж гадаадын тэмцээнд тамирчдаа чөлөөтэй явуулж эхэлсэн. Бид 1991 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бэлтгэл хийсэн юм. Хэдэн сар хичээллэж байж сонирхогчдын сумогийн тэмцээнд анх оролцсон. Бид дөрвөн жил дараалан оролцсон шүү дээ. Эхний тэмцээнд би анхны мөнгөн медалийг нь авсан. Дараа жил нь Баагий нэг түрүүлж, Ц.Баярсайхан мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

-Сонирхогчдын сумод хэдэн кг-д барилддаг байв аа?

-Ц.Баярсайхан бид хоёр 115 кг-д, Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй жинд барилддаг байсан. Бид энэ тэмцээнд дөрвөн жил оролцсоны дараа 85 кг-д жин нэмэгдэж улсын гарьд Б.Гантогтох нэг, даян аварга А.Сүхбат хоёр түрүүлсэн.

-Тэр үед та бүхэнд сумогоор барилдах санал их ирж байсан уу?

-Япон бөхчүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийж байхад манай Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж, мэргэжлийн сумодоо барилдуулъя гэсэн санал холбооноос нь ирж байсан юм. Гэрээ ч хийх болсон байх. Гэвч Баагий 1991 оны улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 70 жилийн ойдоо барилдана гээд «Он гаргаад ирье» гэсэн хариу өгчихөөд нутаг буцчихсан. Аваргад сумогоор барилдах санаа байсан биз. Гэтэл дараа жилээс гэрээ нь өөрчлөгдөж түүнийг авахгүй гэснээр Баагий сүмо бөхөөр барилдах боломжоо алдсан.



Барьц сонгуулах хэрэггүй л санагддаг юм

-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Бат-Эрдэнэ аварга байсан шүү дээ. Та түүнтэй төрийн наадамд найман удаа барилдахад ганц ч давж чадаагүй нь сонин санагддаг юм?

-Б.Бат-Эрдэнэ бол үнэндээ цагийг эзэлсэн их аварга хүн. Би түүнд найман жил дараалан өвдөг шороодсондоо ичдэггүй. Харин Эрдэнэтэд болсон болон заалны барилдаанд тус бүр нэг давсан. Гэхдээ тэр барилдааныг давсан гэж боддоггүй. Ясны бөх шийдвэрлэх барилдаанд ямар ч цочоогүй, шийдэмгий, уран барилддаг. Тэр тэгж л барилддаг. Баагийгийн давуу тал нь чацтайгаас гадна цуцаа багатай. Түүнийгээ ч сайн ашигладаг.

-Аварга хүний хувьд залуу бөхчүүдийн барилдааныг харж байгаа байх. Өмнөх жил нь цол авсан залуухан бөхийг одоо л үзүүлээд өгөх нь дээ гэтэл дараа жил нь сураггүй болчих юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Үндэснийхээ гол спортыг хөгжүүлэхийн төлөө олон залуу энэ спортыг сонгож байна. Мөн нутгийн зөвлөл болон олон дэвжээ байгуулагдсан нь сайшаалтай. Цолтой бөх ч гэлтгүй сайхан барилдаантай залуус доогуур даваанд унаж байгаа нь үндэсний бөхийн холбооны дүрмээс шалтгаалж байна.

-Дүрэм үүнд хамааралтай гэж үү?

-Тухайлбал барьц сонгуулах хэрэггүй санагддаг. Миний бодлоор хоёр бөхийн аль нэг нь хугацаандаа идэвхгүй барилдвал хасах хэрэгтэй. Ингэвэл бөхчүүд хасагдахгүйн тулд сонирхолтой барилдаан гаргана. Үзэгчид ч сайхан дэмжинэ шүү дээ. Чөлөөт бөхийн дүрмийг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос жил бүр шинэчилдэг. Манайх шиг нэг дүрмээр удаан явбал үндэсний бөхийн спорт хөгжих биш тарган, тарган залуус л олшрох байх. Залгамж халаа ч алга болно. Эхнээсээ мэх цөөрч байгааг захын нэг хөгшин ч мэдэж байгаа байх.



МАНАЙ ХҮҮГ ЯПОНД БАЙХАД МЭЭДЭЭ ЭХНЭРИЙГ НЬ АВААД СУУЧИХСАН

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны томхүү Японд жүдо бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаад ирсэн. Одоо юу хийж байна вэ

-Тийм. Одоогоор гэр зуур л байгаа. Би бөхийн сургууль нээх бодолтой явдаг. Түүнд л ажиллах байх. Гэхдээ өөрийнх нь бодол ямархуу байгаа юм бол, мэдэхгүй байна.

-Та бага хүүгээ бөх болох болов уу гэж ярьдаг. Ард түмэн ч аваргын хүү аавынхаа шийрийг хатаах болов уу гээд л харж байгаа байх?

-Хүүгийн маань нас арай бага байна л даа. Дөнгөж 15 настай хүүхдийг бөх болно гэж таахад хэцүү. Гэхдээ ард түмэнтэйгээ адилхан хувьдаа горьдож л сууна. Одоогоор жүдогийн академийн дугуйланд явж байгаа. Бор бүстэй.

-Тэгвэл сайн барилдаанч хүү байна даа. Гэхдээ та хүүгээ жүдогоор л барилдуулах гээд байна аа даа?

-Би өөрөө энэ спортоор хичээллэдэг байсан. Жүдо бөх үндэсний спортод асар их нөлөөтэй.

-Том хүүгийн тань эхнэрийг «Камертон» хамтлагийн дуучин Мээдээ салгаад суусныг одоо мэдэхгүй хүн цөөхөн байх аа?

-Тийм л дээ. Манай хүүг Японд сурч байхад тэр залуу аваад суучихсан. Яах вэ, залуу хүмүүсийн амьдрал хоёр тийш болоо л биз. Хүү нь аав ээж хоёрынхоо дунд л гүйх юм.

-Таныг төрөхөд анх Өлзий-Орших гэдэг нэр өгсөн гэсэн. Яагаад сольсон юм бэ?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ. Миний хоёр ах эх дэлхийд мэндэлсэн хэрнээ дэлхийг тэд голсон уу, ах нарыг минь дэлхий голсон уу, хүн болж чадаагүй юм. Тэгээд аав, ээж маань намайг бас эндчих вий гэсэндээ лам багшаар мэргэлүүлж энэ нэрийг хайрласан.

-Та нэрний талаар нууц биш бол дэлгэрэнгүй яриач?

-Манай нутагт Эгэл баян гэдэг нэртэй лам хүн байсан юм. Тэднийх манайхаас арав орчим километрийн зайтай. Нэг орой мал хотлох үеэр миний бие муудаж, аав тэмээгээр тэр айлд очсон гэнэ. Тэмээгээр төдий хэрийн зайнд явсаар болохоор бараг шөнө очиж л дээ. Тэгтэл аавыг очиж явахыг тэр лам мэдээд эхнэртээ «Манайд шөнө нэг хүн ирэх юм байна. Чи цай чана» гэж. Ингээд яах аргагүй аав тэднийд бууж учир байдлаа хэлэхэд хариуд нь «Санаа зоволтгүй ээ. Чи харин харих замаасаа гурван ширхэг чулуу аваад яваарай. Гэртээ ороход чинь нэг танихгүй лам ном уншиж байна. Тэр хүнээс нэр гуйгаарай» гэсэн аж. Тэгээд гэртээ иртэл яах аргагүй нэг лам ном уншиж байна гэнэ. Тэр лам Балжинням гэдэг нэр хайрласан гэдэг. Намайг ухаан ороход аав ээж хоёр «Ламын буянаар хүн боллоо» гэж надад хэлдэг байсан.

-Ингэхэд та усны аж ахуйч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Тэр үед мэргэжилтэй л байвал хамаагүй байлаа шүү дээ. Гэхдээ шигшээ багт байсан болохоор хичээлээ дундаас нь орхисон.

-Та шигшээ багт байхдаа цалингаа авч аавдаа мотоцикль авч өгч байсан гэдэг?

-Тийм. Тэр бол миний аавдаа өгсөн хамгийн анхны том бэлэг юм. Түүнээс хойш спортын амжилтаараа баярлуулсан даа.

-Таны анхны шагнал юу байв. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулж байв?

-Баагий бид хоёрыг наадамд үзүүр түрүү булаалдаж байх үед монгол гутал, одъял зэргийг өгдөг байсан. Хэдэн жилийн дараагаас зурагт, приставка өгдөг болсон. Зурагтыг нь Баагий, приставкийг нь би авдаг байсан. Сүүлд гэрээр дүүрэн приставка болсон. Мөнгөн шагнал байвал нутаг явах зардал, гэртээ хотын чихэр жимс авахад л зориулдаг байсан.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Брон » Fri Mar 01, 2013 5:28 pm

Монгол улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших: Гарьдийг хагалж этэх гэж яараад хонгодуулчихсан...

Энэ дугаарынхаа зочноор Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Монгол керамик компаний бөх Улсын харцага Ө.Бат-Оршихыг урилаа. Сайхан барилдахын зэрэгцээ биеэ зөв авч явдаг, нуруутай, болосролтой энэ цагийн шилдэг харцагуудын нэг түүний яриаг таалан болгооно уу?
-Бэлтгэл сайн уу, бэлтгэлээ хаагуур хийж байна?
-Манай Увс нуур дэвжээнийхэн бэлтгэлээ Эрчим клубын зааланд хийж байгаа. Одоо ингэсгээд бэлтгэлдээ явах гээд л байж байна даа.
-Бэлтгэл бол ерөнхийдөө жигдэрчихсэн байгаа байх?
-Жигдэрсэн, жигдэрсэн. Манайх 10 сар нэлээд гарч байгаад цугларч бэлтгэлээ хийж эхэлсэн. Цол авсан бөхчүүдийн найр наадам гээд жаал байзнаж байгаад эхэлсэн, одоо бол жигдэрчихсэн л явж байгаа.
-Хувийн бэлтгэл бол бараг наадмын дараа л эхэлчихсэн үү?
-Наадмын дараа сар орчим амраад л бэлтгэлээ эхэлсэн дээ.
-Хөдөө гадаа, нутаг орон руугаа явсан уу?
-Энэ жил нутаг руугаа тухтай явж чадсангүй. Шинэ арслангийнхаа наадмаар очиж 2-3 хоноод л ирсэн.
-Намар, өвлийн барилдаануудад алдаг оног л барилдаад байв уу даа?
-Харин тийм ээ. Энэ жил их хүйтэн жил болоод ч тэрүү ханиад томуу их байна. Үе үе ханиад хүрчихээд заримдаа бэлтгэл хийж чадахгүй, барилдаанд тогтмол оролцож амжсангүй. Ойрноос овоо гайгүй болж байна.
-Сая хоёрын даваанд Пүрэвгарьдад уначихаар чинь бэлтгэл нь болохгүй байгаа юм болов уу. Уг нь дор даваанд барагтай бол унадаггүй сэн... гэж бодож суулаа?
-Оны өмнө ханиад хүрээд нэг хэсэг бэлтгэл хийж чадаагүй. 11 сарын дундаас шинэ жил хүртэл бараг бэлтгэл хийгдсэнгүй л дээ. Ханиад томуу бүрэн эдгээгүй байхад бэлтгэл хийгээд хөлс гаргачихаар даарч хөрөөд эргэж буцаад эдгэрч өгдөггүй юм байна. Бэлтгэл дутуу барилдахаар барилдаан гарахгүй юм. Одоо чинь хэн бэлтгэл сайтай нь давдаг болсон цаг. Тэр залуу бэлтгэл сайтай байх шиг байна лээ. Бэлтгэл сайн байгаа үедээ бол гайгүй л барилдахыг боддог. Одоо цагаан сараас эхлээд тогтмол барилдана аа. Цагаан сарынхаа барилдааны бэлтгэлд орчихсон байгаа.
-Танай дэвжээнийхэн цагаан сарын бэлтгэлд хөдөө гарах уу?
-Одоо хэд хоног нэлээд сайн бэлтгэж байгаад цагаан сарын өмнө хэд хоног сэргэлтэнд гарах байх аа.
-Зун наадмын бэлтгэлээ хаана базаалаа?
-Манайхан жил болгон гардаг Харзтайдаа л 6 сарын 10-наас сар гарцгаасан.
-Та бэлтгэлээ санасандаа хүртэл бүрэн хангаж чадсан уу?
-Эхэндээ нэлээд эрчтэй сайн хийж байсан. Харин сүүл рүүгээ жаахан суларсан тал бий. Хөлийн булчин үе үе зангираад болж өгдөггүй. Тэгээд жаахан амралтын байдалтай байж байгаад л барилдсан даа.
-Наадмын даваануудынхаа тухай?
-Нэг дээр сумын заантай барилдсан. Хоёр дээр Лхагвадорж начны ах аймгийн начин Баасандоржтой таарсан. Гурав дээр Дорнодын аймгийн арслан Батхуягийг амалж барилдаад дөрвийн оноолтод Ч.Баянмөнх начинг давсан. Тэгээд тавд Содномдоржтой тунаад, зургаад Гончигдамбыг амлаж даван цолоо батлаад долоод Рагчаа заан /гарьд/-тай тунаж барилдаад унасан даа.
-Танд аль барилдаан хамгийн хүнд байв, дөрвийн оноолтоос эхлээд л их чанга учраанууд таарсан?
-Дөрөв гэлтгүй хоёрын оноолт, гурвын амлалт аль аль нь чанга байсан л даа. Ерөнхийдөө энэ жилийн оноолт нэлээд чанга таарсан шүү.
-Гурвын даваанд гэхэд намайг битгий аваарай, үлдээчихээч гэсэн гуйлт хэр сонсогдож байх юм бэ?
-Яахав, таньдаг найз нөхдийн дотор цол авах хэмжээнд сайхан барилддаг, үзэгчдийн итгэл хүлээсэн залуус олон бий л дээ. Тэдний цол авах гээд догдолж тэмүүлж яваа хүсэл зоригийг боож хаах, таслахыг бодоогүй л дээ. Ер нь бөхчүүд хэн нь ч цол авчихаар сайхан барилдаж байгаа залуусыг амлах гээд байдаггүй юм билээ.
-Тавын даваанд Содномдорж та хоёрын тунахад хэн нь давах бол гэж олон хүн догдолсон доо?
-Бид хоёр өмнө нь 2009 онд зургаагийн даваанд бас тунаж байсан. Энэ жил барилдааны үндсэн цаг дуусаад барьц сонгоход шоо миний талд буусан. Тэгээд л давсан даа.
-Ямар мэх төлөвлөж гарсан бэ?
-Туналаа гэж сонсоод тэгж барилдана, ингэж барилдана гэж нэг их төлөвлөсөн зүйл байгаагүй. Үе тэнгийн харцагатай бодож санах зүйлгүй сайхан барилдчихъя л гэж гарсан.
-Дараагийн даваанд гурван бөхөөс Гончигдамбыг авсан билүү?
-Зургаагийн даваанд ам авах боломж гарч ирсэн л дээ. Тэгээд нэр сонсоход Э.Энхбат, Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс гурав үлдсэн байсан.
-Чөлөөт, жүдогоор барилддаг хатуухан амууд үлдсэн байсан. Барилдаан таарах эсвэл барилдааныг мэдэх гээд олон талаас нь бодож амласан байх даа?
-Би өөрөө чөлөөт, жүдогийн тэмцээн уралдаанд орж, дагнаж хичээллэж байгаагүй л дээ. Гэхдээ Гончигдамбатай залуу бөх байхдаа бэлтгэл сургууль хамт хийдэг байсан, олон удаа таарч барилдсан, ерөнхийдөө барилдааныг нь гайгүй мэднэ. Тийм болохоор амалсан. Элэг бүс сэнжигнээс барилдаад дараа нь дан золгооны барилдаанд шилжсэн. Зүүн дан золгооноос би шахаж татаад дутуудаад тэгтэл Гончигдамба харцагадаж барьж авдагаараа харцагадсан л даа. Тэгээд мордохоор нь би дагуулж хөмрөөд давсан. Гончигдамба начин илүү барьцанд хүрээд жаахан яарч алдаа гаргасан тал бий байх.
-Заан цолны төлөөх барилдааны талаар...?
-Долоогийн даваанд уг нь нэлээд бодож гарсан л даа. Тэгсэн боловч барилдааны явцад яарч алдаа гаргасан. Гарьд ч миний хийг алдалгүй хурдан хөдөлсөн.
-Олон жил барилдсан хашир хүн жаахан хийг андахгүй хөдөлсөн шүү?
-Харин тийм. Туршлага хамаагүй илүү байлгүй яахав, надаас.
-Та яг ямар мэх хийх гээд гарьдад “олзлуулчихсан” юм бэ?
-Сэнжигний барьц алдчихсан. Тэгээд тэндээс нь хагалж этэх гэж яарч байгаад хонгодуулчихсан.
-Их харамсалтай байсан уу?
-Тухайн үедээ уначихаад итгээгүй л дээ. Гэхдээ намайг давсан бөх маань цаашаа сайхан барилдаж төрийн наадмын түрүү булаалдаж улсын гарьд цол авсан болохоор сэтгэл өег байсан л даа. Хэрвээ цааш сайн барилдалгүй дараагийн даваанд уначихвал надад харамсалтай санагдах байсан байх.
-Үзэгчид таныг заанаар тогтохгүй гэж ярьдаг. Та өөрөө тэр цолыг авна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Мэдээж барилдаж байгаа хүн болгон цолоо ахиулахыг хүсдэг, хичээдэг. Дэмжиж байгаа хүмүүс нь ч гэсэн цолоо ахиулаасай, тийм цолонд хүрээрэй гээд ерөөж, хүсч суудаг байх. Би ч бөхчүүдийнхээ нэгэн адил цолоо ахиулахын төлөө хичээж барилддаг. Олон хүн надад заан болоорой гэж ерөөлийн сайхан үг хэлж байсан. Тэр олны итгэлийг дааж тэр сайхан цолыг авчих юмсан гэж бодон барилдаж байна даа.
-Энэ дашрамд асуухад ноднин жил таныг тавын даваанд унасны дараа хүмүүс янз бүрээр л ярьж байсан. Санжаадамбад өгчихлөө гээд л. Үнэхээр тийм юм болсон юм уу?
-Түүхт ойн жил гээд 1024 бөх барилдсан. Олон хүнд цол авах, цол ахих шаанс гардаг шүү дээ. Би ч гэсэн амжилттай барилдахын төлөө л барилдсан. Даанч чадаагүй. Санжаадамба бид нэг үеийнх. Тэр улсын ямар ч цолонд хүрэхээр сайхан барилддаг залуу. Тавын даваанд сайхан ам авч барилдая л гэж бодсон. Хүмүүс янз бүрээр л бодсон байх. Найзууд маань хүртэл надаас асууж байсан. Гэхдээ намайг давсан бөх цаашаа сайн барилдаж заан цол авсан. Нэгэнт цол авах эрэмбэ нь ирчихсэн хүмүүстэй барилдаад унасан болохоор харамсах юу байхав.
-Энэ жил уяачдын наадам дээр танд нэг шагнал гардуулж байсан. Тэр ямар учиртай шагнал юм бэ?
-Аан тэр үү? Спирт бал бурам ХХК-аас “Эрийн хийморь” гэж шагнал гардуулсан. Энэ нь тавын даваанд тунаж барилдсан хоёр бөхийн давсанд олгож байхаар болсон юм билээ. Бас соёолон насны түрүүд өгсөн. Тэр шагналын анхны эзэн нь болсондоо баярлаж бас бэлгэшээж суугаа.
-Хоёр ч даваанд тунаж барилдлаа. Ер нь тунана гэдэг нэг бодлын амар, нэг бодлын их хариуцлагатай байдаг байх, тийм үү?
-Тунаад барилдчих ер нь сайхан л даа. Ам авахаар амлуулсан бөх нь намайг таслах гэлээ ч гэдэг юм уу, заавал намайг авчихлаа ч гэдэг юм уу, жаахан зовлонтой л доо. Тунасан нөхцөлд бол давсан ч унасан ч харгүй сайхан барилдаад л дуусдаг болохоор амар шүү.
-Тань шиг залуу цолтнуудын хувьд тунасан ч амласан ч үе тэнгийнхээ шилдэгүүдтэй л тулж таарах болжээ?
-Тийм шүү. Одоо бөхийн нэг үе гараад ирчихсэн байна л даа.Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймгийн цолтон гээд бүх цолтнууд дотор 80 хэдэн оныхон орж ирсэн байна. Үнэхээр л тунасан ч амласан ч үеийнхэнтэйгээ л барилдаж таарч байна.
-Та барилдаан таардаггүй хамгийн эвгүй бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Барилдаж үзээгүй бөх л эвгүй дээ. Барилдаж байсан хүмүүс бол давсан ч унасан ч энэ ингэж барилддаг, ийм мэх хийдэг гээд гадарладаг болохоор учиртай.
-Өрсөлдөгч ямар мэх хийх гэж байгааг хэр мэдэрдэг болж байна?
-Зодог шуудгаа өмсөөд барилдааны бэлтгэл тогтмол хийж байгаа тохиолдолд мэдрэмж нэлээд сууна шүү. Бэлтгэл дутуу үед бол мэдрэхгүй амархан унаад байдаг тал бий. Ямар ч бөх бэлтгэл сайн хийсэн тохиолдолд мэхнээс мэхэнд шилжих, ямар мэх хийх гэж байгааг мэдрэх мэдрэмж нэмэгддэг л дээ.
-Та тахимдах мэхийг даацтай хийх юм аа?
-Эв нь таарвал тахимдчихаад л байдаг юм. Бүр дадамгай сурчихсан гэх нь хаашаа юм, эгзэг нь таарвал хийчихдэг л мэхний нэг. Тэрнээс биш заавал тахимдаж хаяна гээд дайраад байвал утгагүй.
-Таны биеийн онцлогт илүү тохирдог байж болох юм. Жишээлбэл та гар урттай...?
-Тийм ээ. Гар урттай болохоор тахимдахад илүү дөхөм байдаг байж магад.
-Огт сурдаггүй мэх гэж байна уу?
-За даа, хүн өөрөө хичээгээд давтаад байх юм бол ямар ч мэхийг сурч болно гэж боддог шүү.
-Таны өндөр жин хэд байгаа вэ?
-Өндөр 182 см, жин 118-119 орчим л байна даа.
-Таныг залуу бөх байхаас чинь сайн мэдэх хүмүүс бие хаа нь задраад их сайхан болж байна гээд л ярьцгаадаг юм. Энэ бас нэлээд их хүч хөдөлмөрийн үр дүн байх даа?
-Би аймгийн арслан болохдоо 85 кг жинтэй байсан. Дараа жил нь 93 кг болоод жилээс жилд бага сага нэмэгдээд харцага болдог жилээ 113 орчим болсон байсан. Мэдээж бэлтгэл тогтмол хийж байсан болохоор бие задрах, жин масс нэмэгдэх гээд өөрчлөлтүүд гарч ирсэн. Одоо нэг их хөгширчихсөн хүн шиг “залуу байхад...” гэж яриад яахав /инээв/. Гэхдээ л аймгийн арслан байхад одоогоос 7 насаар залуу байж. Энэ хугацаанд хүний бие хаанд өөрчлөлт оролгүй яахав. Ямар ч байсан багагүй хүч хөдөлмөр, бэлтгэл хийсний үр дүнд бие бялдарын хөгжил нэмэгдсэн шүү.
-Хүчний бэлтгэл хэр хийж байна?
-Өмнө нэг их айхтар хүчний бэлтгэл хийж яваагүй. Сүүлийн үед харин тодорхой хэмжээгээр хийдэг болсон.
-Үндэсний бөхийн бэлтгэл, хүчний бэлтгэл хоёрын аль нь давамгайлж байна вэ?
-Ер нь тэнцүүхэн л хийхийг хичээж байгаа. Өдөрт чадвал хоёр бэлтгэл хийнэ, амжихгүй бол нэг хийнэ. Одоо наадам дөхөхөөр хүчний бэлтгэлээ багасгаж барилдааны бэлтгэлээ зонхилно доо.
-Одоо БХИС-даа харъяалагдаж байгаа юу?
-Харъяалагдаж байгаа. Би 2003 онд БХИС-д оюутан болоод 2007 онд төгссөн. Тэрнээс хойш төрөлх сургуультайгаа холбоотой өдий хүрч байна даа.
-Амжилтанд хүрэхэд хувь хүний зан чанар их нөлөөлдөг гэдэг. Та нэлээд хөдөлмөрч бөх болов уу гэж анзаарагддаг юм билээ?
-Ямар ч хүн өөрийн хүссэн зорьсон зүйлийнхээ төлөө хөлс хөдөлмөрөө бүрэн зориулдаг шүү дээ. Бөхчүүд дотор надаас илүү хөдөлмөрлөдөг, хичээдэг бөх олон бий. Зүгээр сайхан хэвтээд байвал бяр ороод, л бие хаа задраад амжилт гаргаад байхгүй нь ойлгомжтой, тийм ээ? Тэгэхээр хэн их хөлс хүч зарж хөдөлмөрлөж байна, тэр хүнийг бөхийн дэвжээ хардаг, ивээдэг гэж боддог юм.
-Бэлтгэлээ бол ерөнхийд нь хянаад байна биз. Өнөөдөр ч сайн бэлтгэл хийчихлээ дээ, эсвэл арай дутуу хийчихлээ гэх зэргээр...?
-Аймгийн цолтой байхад бэлтгэлээ тохируулж мэдэхгүй байнга л их хэмжээгээр тултал хийж байвал сайн гэж боддог байсан. Одоо тэр үеийг бодвол арай өөр. Гэхдээ бүрэн тохируулдаг болсон гэж хэлж болохгүй. Багш нараасаа асууна, зөвлөнө. Ер нь бэлтгэлээ тохируулж сурах гээд л будлиад явж байна даа /инээв/.
-Хааяа өөртөө чөлөө өгөөд ч юм уу, бэлтгэлээ цалгардуулах үе гарах уу?
-Тийм байдал аль болох гаргахгүй байхыг л боддог юм. Яалт ч үгүй ажил гараад бэлтгэлээ хойш тавих үе хааяа гарна. Ар гэрийн амьдрал зохицуулах, бие өвдөх, ханиад томуу хүрэх гээд гарцаагүй үе байдаг шүү дээ. Тэрнээс биш хүндэтгэх шалтгаан гараагүй тохиолдолд аль болох бэлтгэлээ таслахгүй байхыг л боддог доо.
-Та алдаа оноог тань шүүгээд хэлээд өгөх гарын багштай юу?
-Намайг 10 жилд байхад манай биеийн тамирын багш Бат-Очир гэж хүн байсан. Миний бөхийн анхны багш. Хотод орж ирээд БХИС-д ороход аймгийн арслан Дашпүрэв, улсын начин Ж.Чулуун багш нар маань тосч авсан. Бас нэг үе Алдар спорт хороон дээр Ч.Өвгөнхүү харцагын удирдлага дор бэлтгэл хийж байлаа. Одоо бол Увс нуур галынхаа том цолтнуудаас суралцаад явж байна. Гантогтох гарьд, Бумбаяр заан гээд бүгд л мэдэх чадах зүйлээ залуучууд бидэнд хэлж ярьж өгдөг. Би харцага болох жилээ Гантогтох гарьдтай бүтэн жил тулж бэлтгэл хийсэн. Зөвхөн намайг биш Мөнхбат аварга, Батсуурь начин биднийг хамтад нь бэлтгэл сургууль хийлгэж байсан. Тэр жил би харцага болоод Мөнхбат цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан, наадмаар начин болсон. Батсуурь аймгийн заанаас аймгийн арслан болж байлаа. Ингэж бэлтгэлийг минь чамбай сайн хийлгэсний үр дүнд гурвуулаа цол ахиж байсан. Тэгэхээр би их олон багштай хүн шүү.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Манай гэр бүлийн хүнийг Чинцэцэг гэдэг. Бид нэг нутгийнх. Манайх нэг охинтой.
-Ар гэрийн амьдрал ахуйгаа зохицуулах зав зай хэр гарах юм бэ?
-Яг бэлтгэл жигдэрчихсэн үед ар гэртээ цаг зав гаргах нь ховор болчихдог юм аа. Өглөө бэлтгэл хийчихээд нэг л ядарсан хүн орж ирээд хоёр гурван цаг амраад дахиад л бэлтгэлдээ явна. Орой бэлтгэл тараад ирэх гэсээр байтал 8-9 болчихно. Ажлын цаг дууссан хойно л гэртээ орж ирж байгаа хүн чинь хэзээ нь гадуур ажил төрөл хөөцөлдөж амжих билээ. Тийм үед хань минь л бүгдийг амжуулна шүү дээ. Гэхдээ залуу хүн болохоор ар гэртээ зав зай гаргаад ажил төрөл бэлтгэлээ зохицуулаад л явахыг хичээдэг. Ер нь бидний амжилтанд хань ижлийн маань нөлөө их байдаг шүү.
-Эрэгтэй дүү барилдах сонирхолтой гэж өмнөх ярилцлагадаа хэлж байсан санагдана?
-Би дороо гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань надаас 11 дүү. Нутагтаа дунд сургуульд сурч байгаа. Хойтон төгсөөд оюутан болж ирнэ дээ. Одоогоор бөхийн секц дугуйланд хичээллэж байгаа юм байхгүй. Яваандаа барилдах үгүйг хэлж мэдэхгүй юм.
-Нутаг руугаа зун л явах уу?
-Зундаа л нэг очдог юм. Энэ зун очиж чадаагүй. Харин одоо цагаан сарын дараа нэг яваад ирэх санаа байна. Аав ээж, эмээдээ очиж золгоно. Манай эмээ одоо 83-тай. Би оюутан болсноосоо хойш цагаан сараар эмээдээ очиж золгож чадахгүй яваад байсан. Энэ жил л очиж золгох санаатай байна даа.
-Айлын том хүүхдүүд харьцангуй бие даасан байдалтай өсөх нь бий. Харцага багадаа ямархуу хүүхэд байв?
-Би 1-р ангид ортолоо өвөө эмээ дээрээ өссөн. Намайг сургуульд орохын урьд жил өвөө маань өөд болоод би гэртээ ирсэн дээ. Улаангом хотын 2-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн. Биеийн тамир, математикийн хичээлдээ сонирхолтой, зун болохоор ногооны талбай дээр ажилладаг тийм л хүүхэд байлаа. Цэргийн хүн болох сонирхолтой болохоор арваа төгсөөд БХИС-д орж суралцсан.
-Ийм сайхан улсын цолтой бөх болно гэж өөрийгөө төсөөлж байв уу?
-Төсөөлж байгаагүй юм байна. Гэхдээ багын л бөхөд дуртай, зурагтаар бөх их үздэг. Биднийг жаахан байхад Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Балжинням аварга гээд бөхчүүд ид байлаа. Дараа нь зургаан залуу заан гэж гарч ирсэн. Тэдний барилдааныг үзэх их дуртай байсан шүү.
-Ид барилдаж байгаа бөх хүний хувьд бөхийн дүрэм, барилдааны үед засч залруулмаар, хэлж яримаар зүйл байдаг уу?
-Гайгүй дээ. Бөхчүүд маань дүрмээ мэддэг болохоор дүрмийнхээ дагуу дүрмэндээ тааруулаад барилдаад сурчихаж. Тийм болохоор энэ нь, тэр нь болохгүй байна гээд байхаар зүйл байхгүй дээ.
-Дэвжээн дээр засуулынхаа түшгийг хэр мэдэрдэг вэ?
-Янз бүр л байдаг юм. Зарим засуулууд тэгж барилдвал зүгээр, ингэж барилдаарай гээд санаа авмаар хэрэгтэй зүйл хэлдэг. Зарим нь бол дуугүй л малгай бариад зогсож байдаг юм.
-Одоогийн байдлаар хэдэн зодог солиод байна, сүүлийн үед цэнхэр өнгө голчлон өмсөөд байгаа харагдсан. Дуртай өнгө үү?
-Анх барилдсанаас эхлээд 4-5 зодог шуудаг сольсон юм байна. Өнгөний хувьд тэгж л таарчихаад байна, тэрнээс биш цэнхэр өнгөнд дуртай гээд сонгоод байгаа юм байхгүй л дээ /инээв/. Нээрээ бодсон чинь сүүлийн үед цэнхэр өнгийн зодог шуудаг голлож өмсөж байгаа юм байна шүү. Гэхдээ улаан, улаан хүрэн өмсгөл бий, бий. Биед хэвшчихсэн зодог барилдахад ч амар байдаг юм.
-Ойрд сэргээшийн тухай асуудал багагүй яригдаж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аан, янз бүрийн яриа дуулдаад л байна. Хэнийх нь зөв хэнийх нь буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.
-Сэргээшийн шинжилгээ авахыг зарим нь зөв, зарим нь буруу гэлцдэг. Таны бодлоор...?
-Сэргээшийн шинжилгээ аваад байгаагийн гол учир нь бөхчүүдийн шударга өрсөлдөөн бий болгох, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг шүү дээ. Тийм болохоор энэ шинжилгээг авах нь зөв л дөө. Сэргээш хэрэглэсэн бөхөд унаснаар бүтэн жилийн хөдөлмөөр салхинд хийсгэх нь хэнд ч гэсэн харамсалтай. Харин манай олимпийн хорооныхон наадмын бэлтгэл дээр очиж ганц хоёр хуудас бичиг тараагаад сэргээшийн талаар бөхчүүдэд ярьсан, хэлсэн гэдэг. Миний бодлоор наадмын дараагаас дараагийн наадам болтол бүх бөхчүүдийг хамарсан сургалт хийх ч юм уу ямар нэг далайцтай үйл ажиллагаа явуулбал зүгээр санагддаг. Тэрнээс биш наадмаас хэдхэн хоногийн өмнө очиж цаас тарааснаар үр дүн гарахгүй л болов уу. Энэ талаар мэддэг хүмүүст нь бодсон санасан зүйл байдаг л байлгүй дээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Танай сонины хамт олонд болон намайг дэмждэг, бөхдөө хайртай бүх хүмүүстээ удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье. Бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ярилцсан С.Бадамгарав
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 15, 2013 5:48 pm

http://sonin.mn/news/sport/15017
Л.Нямсүрэн начины ярилцлага бна. Сайхан яриатай залуу бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Tue Apr 16, 2013 10:22 am

Гоё даруухан хүн байна лээ. Өсөхөө харцага, Баярсайхан заан гэсэн иймэрхүү бөхчүүд байна. өөрийнх нь тухай асуухаар л булзайруулаад өөр хүний тухай яриад явчдаг даруухан гэхиймуу, өөрийнхөө тухай нэг их юм ярьдаггүй...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Tue Apr 16, 2013 10:25 am

Би харцага болох жилээ Гантогтох гарьдтай бүтэн жил тулж бэлтгэл хийсэн. Зөвхөн намайг биш Мөнхбат аварга, Батсуурь начин биднийг хамтад нь бэлтгэл сургууль хийлгэж байсан. Тэр жил би харцага болоод Мөнхбат цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан, наадмаар начин болсон. Батсуурь аймгийн заанаас аймгийн арслан болж байлаа. Ингэж бэлтгэлийг минь чамбай сайн хийлгэсний үр дүнд гурвуулаа цол ахиж байсан.

Ганаа гарьд одоо гал дээр бэлтгэл хийж байгаа гэсэн. начин Суурь формтой байгаа нь гарьдтай холбоотой байх шүү. манай нэг аймгийн начин найз байдгийн гарьдыг хүчрэхгүй байна гээд байна лээ шүү. энэ хэдийг дасгалжуулаад эхлэхээр ч нэг юманд хүргэдэг. Элбэгбаярыг л зүтгүүлэх гэж байгаа байх даа. туршлага гэж өөр юм аа. хүнд их юм заадаг. төрөлхийн багш болохоор хүн юм байна лээ л гээд байсан залуу бөхчүүд...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Kopite » Wed Apr 17, 2013 2:47 pm

Угаасаа ээж нь багш Баянаа аварга бас багшилж байсан гээд аль аль талын багшлах авьяас байгаа байлгүй дээ
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Sat Apr 20, 2013 10:34 am

champion wrote:Ганаа гарьд одоо гал дээр бэлтгэл хийж байгаа гэсэн. начин Суурь формтой байгаа нь гарьдтай холбоотой байх шүү. манай нэг аймгийн начин найз байдгийн гарьдыг хүчрэхгүй байна гээд байна лээ шүү. энэ хэдийг дасгалжуулаад эхлэхээр ч нэг юманд хүргэдэг. Элбэгбаярыг л зүтгүүлэх гэж байгаа байх даа. туршлага гэж өөр юм аа. хүнд их юм заадаг. төрөлхийн багш болохоор хүн юм байна лээ л гээд байсан залуу бөхчүүд...


Гаридын хүү гэж нэг сайхан нөхөр байнаа.
Нүүр номондоо бол байнга л байж байна.
Сагсыг бол жаргаана даа, Коби Коби ... гээл сууж байдаг юм.
Заримдаа ч явж бөхийн бэлтгэлээ хий гэж хэлмээр санагддаг шүү ...

Хичээж байгаа, үзэж тарнаа л гээд байдаг юм.
Саяхан би өөрийнхөө нэрээр нэг page нээчих үү? гэчихсэн тууж явсан. Тэгснээ больчихсон.
Ах нь чамайг бөхийн өргөөнд гараад ТВ-гээр гардаг болохоор чинь барилдсан хугацаа, хийсэн мэх, хөдөлсөн хөдөлгөөн бүрийг чинь тэмдэглээд өгнөө гэчихсэн байгаа ...

Сагс мундаг тоглох юмаа, ааваасаа ч сайн тоглодог юм шиг байна? гэсэн чинь
Гэхдээ аав ч эвгүй шүү гэж хариулж байна лээ ...

Өөрийгөө гаридын хүү гэж мэдэгдэх дургүй л юм шиг байгаа юм, нууц шүү л гээд байдаг.
Надад бол сайхан баригдсан л даа.
Сүхбат аваргын нөгөө өөрийнхөө талын бөхчүүдтэй цуг авахуулсан нэг хөөрхөн зураг яваад байсан.
Ганаа гарди, Даваабаатар, Оки начин, Амартүвшин начин энэ тэр... аварга хүүгээ өвөр дээрээ суулгачихсан.

Доор нь би юм бичиж байгаад "Ганаа гарди бас хүү нь байна" гээд бичсэн чинь ...
Нөхөр "гардийн хүү тэгээд аль нь юм?" гэж асуусан.
Тэгэхээр нь би "чи юм бишүү, энэ бол Сүхбат аваргын хүү байна гэж хэлсэн санаатай юм" (би өмнө нь хальт мэддэг байсан л даа) гэсэн чинь нөхөр найзын хүсэлт явуулаал нэг ирээдүйн дэмжигчтэйгээ танилцав ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sat Apr 20, 2013 11:24 am

Сүхбат аваргийн хүү барилдах шинж байна уу?..... Тэр Ганаа гарьд ч яахав.........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Sat Apr 20, 2013 2:36 pm

Yes Man wrote:Сүхбат аваргийн хүү барилдах шинж байна уу?..... Тэр Ганаа гарьд ч яахав.........



Тэр Хангай барилдана барилдана, одоохондоо бэлтгэлээ л сайн хийгээд байгаад байгаа юм шиг байна лээ.
Зун гал энэ тэрд бол гардаг гэсэн, тэгээд нэг их спорт энэ тэрээр хичээлэлсэн шигээ л бэлдэж байгаа юм шиг байна лээ ...
Удахгүй чи бид 2ыг цангааг тайлаад өгнө, санаа зоволтгүй ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sat Apr 20, 2013 2:59 pm

Тэгвэл аштай юу даа.....
Ер нь бөхийн хүүхэдүүд гэж цаанаа л өөр байх юм даа...
Манай талийгаач Ганбаяр ахын ганц хүү Г.Хангай гэж нэг юм бас байдаг юм..... Бие хаа энэ тэр бол бас л аймаар амьтан даа.... Даанч одоо барилдах хөг нь өнгөрөв бололтой..... Аав нь амьд байхад бол барилдуулнаа л гэдэг байсан...... Ааваа өнгөрсөнөөс хойш тэгээд пстэй л ноцолдсон хүн болох шив дээ....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Sat May 18, 2013 12:37 pm

У.н Л. Нямсүрэн: Анх сумын начин болохдоо авсан хөнгөн цагаан медаль одоо ч манайд бий Ойрноос хүчний бэлтгэлдээ арай түлхүү анхаарч байгаа


Завхан аймгийн Тэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх, улсын начин Л.Нямсүрэнг “Golden Gum” фитнес дээр хүчний бэлтгэл хийгээд гарч ирэх үеэр нь очиж уулзлаа.

-Бэлтгэл дажгүй юу, ямар хуваариар хэрхэн хийж байна даа?
-Бэлтгэл сайн, сайн. Хүчний бэлтгэл долоо хоногт 3 удаа, дэвжээний бэлтгэл 2 удаа хийгээд л явж байна даа.
-Хүчний бэлтгэлээ арай түлхүү хийдэг юм уу?
-Өмнө дэвжээний бэлтгэлээ голлодог байсан. Ойрмогхоноос л хүчний бэлтгэл жаахан түлхүү хийж байна. Сүүлийн үед бөхчүүд жин, бяр нэмэхэд тустай гээд хүчний бэлтгэл зонхилдог болсон байна. Тэр жишгээр л жаахан хүчний юм хийгээд үзье гээд л...
-Жин нэмэх сонирхол байна уу?
-Жин нэмэх ч юу байхав. Одоо жин 100 орчим кг л байгаа. Өмнө ч иймэрхүү л байсан. Миний жин ч нэг их нэмэгдээд байдаггүй юм аа.
-Үзүүлэлтүүдийг чинь сонирхвол... Хэдэд сууж, хэдийг татаж, шахаж байна?
-Тийм айхтар сүртэй татаад шахаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Суулт 180-иар давтаад, таталт бас тэр хавьцаа. Шахалт нь 120 орчим гэх мэт л байна даа.
-Бэлтгэлийн горимоо өөрчлөхөөр барилдаанд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Одоогоор ч мэдэгдсэн юм алга л байна. Хүчний бэлтгэлдээ анхаараад сар гаруй л болж байна. Одоо 4-р сарын барилдаанууд дээр л мэдрэгдэх байх даа. Өөрчлөлт орж байгаа эсэх нь...
-Барилдаануудад тогтмол барилдаад байж амжихгүй байна уу?
-Би чинь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх гэж явдаг. Цагдаагийн албандаа ажил ихтэйдүү байгаа. Барилдаж амжихгүй байсаар он гаргачихлаа. Ойрмогхон л ганц хоёр барилдаанд гарах шив дээ.
-Цагдаад данстай бөхчүүд маань жирийн цагдаа нар шиг өдөр тутмын үүрэг гүйцэтгээд л явчих уу?
-Тэгэлгүй яахав. Наадам, цагаан сар гээд том том барилдаануудын өмнө ажлаасаа хэд хоног чөлөөлөгдөнө. Бусад үед бол тогтмол үүрэгт ажлаа гүйцэтгээд л явж байдаг юм.
-Сая Бизнес барилдаанд гарсан байх аа?
-Тийм. Тэрний өмнө цагаан сар, цэргийн баярын барилдаан хоёрт гарсан юм байна.
-Өмсөх мэхийг үе үе сайхан хийх юм аа. Сая сүүлийн Бизнес барилдаан дээр а.н Ядамсүрэнг өмсөөд давж байгаа харагдсан?
-Аа, хааяа, хааяа хийнэ ээ. Бас тийм ч сайн болж өгөхгүй л байгаа.
-Тэр хэзээ, хэрхэн сурсан мэх вэ?
-Анх бөхийн сургуульд байхдаа л хүмүүсийн хийж байгааг хараад, ганц нэг хүнээр заалгаад л сурсан юм болов уу даа. Тэгж байгаад л ганц нэг хийдэг болсон байсан.
-Гоё мэх шүү. Бөхчүүд тэр болгон хийгээд байдаггүй...?
-Тийм ээ. Нэг их хийхгүй л байх шиг байна.
-Таны бие бялдарт тохирдог уу?
-Магадгүй. Би чинь тийм ч том товир хүн биш шүү дээ. Өндөр том хүмүүсийн хувьд өмсөөд байх нь ховор байдаг байх.
-Зун наадмаар а.а Шинэбаяр танд өмсүүлж уначихаад уйлаад л босч байсныг санаж байна?
-Гурвын даваанд уу?
-Тийм. Би хувьдаа өмсөх мэхийг их эрсдэлтэй мэх гэж ойлгодог. Наадмын хариуцлагатай барилдаанд тийм онцгой мэх хийхийг харах бас сайхан байсан шүү?
-Мэхэнд эрсдэл байгаа л даа. Гэхдээ хүн өөрөө тэр мэхэндээ итгэлтэй, гүйцэтгэл нь сайн бол эрсдэл бага гэж бодож байна, ямар ч мэхэнд.
-Энэ жил танайхан наадмын бэлтгэлээ хаана хийсэн билээ. Завханыхан их онцгой бэлтгэл хийчихээд ирж гээд л хүмүүс наргиж байсан?
-Сүүж уулын амралтандаа л гарсан. Ер нь тэнд тогтмол гардаг. 2009-2010 онд ТЕГ-ын харьяа Ёл хадны амралтанд гарсан удаатай. Бусад үед бол Сүүждээ л гардаг юм. Манайхан ихэнх нь Цагдаагийн харьяалалтай бөхчүүд болохоор тэндээ гарч таардаг.
-Амжилт ч сайн байлаа шүү, энэ жил...?
-Тэгсээн. Том, жижиггүй л сайхан барилдацгаалаа /инээв/. Гурван хүн шөвгөрөөд. Бараг дөрөв ч юм уу, Оргилыг бас шөвгөрсөн гэж үзэж байгаа биз дээ? Манай аймгийн бөхийн түүхэнд гурваас дээш хүн зэрэг шөвгөрч байгаагүй юм билээ. Энэ жил дөрвөн хүн шөвгөрлөө гэж ярьцгааж байна лээ.
-Та сүүлийн хоёр жил цол батлах даваанд уналаа. Энэ барилдаануудынхаа талаар ямар дүгнэлттэй яваа вэ?
-Үгүй яахав. Нэг нь амладаг нөгөө нь амлуулдаг жамаар л амлуулж барилдсан. Хэн илүү бэлтгэл хийсэн нь давдаг гэж ойлгодог юм шүү дээ.
-Өсөх-Ирээдүй харцагад унадаг тэр барилдаан жаахан эргэлзээтэй болсон тал бий юу?
-Уржнан уу? Би наана нь өвдөглөчихсөн байна лээ.
-Би яг тэр барилдааныг өөрийн нүдээр хараагүй л дээ. Сүүлд зургийг нь харахад та дээр нь тусаж байгаа юм шиг л гарсан байна лээ?
-Харин зурагтаар харахад ч тэгж гараад байсан. Барилдаж байх үедээ сайн мэдээгүй. Сүүлд нөгөө талаас нь авсан бичлэгийг харахад би өвдөглөчихсөн байна лээ.
-Тухайн үед эргэлзсэн үү?
-Аа, бас юу болчихов гээд бодсоон... /инээв/.
-Энэ жил тавд Эрхэмбаяр арслантай барилдсан?
-Тийм ээ, арсланд амлуулсан.
-Бярдуулчихсан уу?
-Арслан ч угаасаа их бяртай л даа.
-Та хоёр өмнө таарч барилдаж байв уу?
-Барилдсан, барилдсан. Аймгийн начин байх үеэс нь эхлээд олон л таарч барилдсан. Би ер нь давж байгаагүй юм билээ.
-Та начин болсныхоо дараагийн хоёр жил найз нөхдөө дэмжээд барилдаагүй тал бий юу, Жаргалсайхан, Багахүү хоёрыг...?
-Жагааг гурав дээр гаргаж өгсөн удаа бий. Бид хоёр нэг нутаг ус, нэг байгууллагын бөх. Олон жил хамт бэлтгэл хийсэн, нэг нь цол авчихсан, нөгөөгөө дэмжих гээд л. Энэ бол байх л асуудал гэж бодож байна. Харин Багахүүгийн хувьд тийм зүйл болоогүй. Харин ч хөлийн цэцийн алдаатай шүүлтээс болж би унасан шүү дээ. Эхлээд Багахүү надаас барьц сонгоод хайн уначихсан байхгүй юу. Тэгсэн хөлийн цэц дахиж Багахүүгээр барьц сонгуулаад... Барьцаа өгөхгүй бол хасна барина гээд бөөн юм болсоон. Уг нь дүрмээрээ бол барьц задарсан тохиолдолд нөгөө бөх нь барьц сонгоно гэж байдаг биз дээ? Сүүлдээ би тэрүүгээр хэл ам хийж нэлээд яваад, тэгсэн цагдаа ирж дэвжээнээс гаргасан шүү дээ, намайг /инээв/. Тэр жаахан тиймэрхүү л барилдаан болсон.
-Ноднин гурав дээр ам авах гээд очиход нутгийн дүү Гончигдамбаас эхлээд олон л хүн байсан байх. Магадгүй ах авчих болов уу гэж харах, зарим нь ах авчих гээд гуйх юм уу?
-Тийм юм байхгүй ээ. Манай нутгийнхан гэхэд хүн болгон л өөр өөрийн амжилтын төлөө барилдана гэдгээ наадмын бэлтгэл дээр ярьчихсан байсан болохоор элдэв гуйлт ирээгүй шүү.
-Таныг ам авах болоход ер нь шилэгдмэл залуус үлдчихсэн байна биз?
-Харин тийм. Ялангуяа 512-т дандаа аймгийн арслангууд үлдчихсэн байдаг. Энийг авбал яахав, тэрийг авбал яахав гээд нэлээд бодуулна шүү. Тэгээд барилдаан таарна гэж бодсоныгоо л амлана шүү дээ.
-Наадмын дараа хөдөө очиж наадам хэр их “будлиулдаг” вэ? Манай зарим улсын цолтнууд наадмын дараа багагүй чих халууцуулаад байдаг болсон байна лээ?
-Би аймгуудын наадам руу нэг их явдаггүй ээ. Амраад явж байхад сумын наадам таарвал ганц нэг зодоглочихно. Аа, нээрээ энэ жил Дундговийн наадамд очиж барилдсан юм байна.
-Нөгөө айхтар “будлиан хутгадаг” наадам байна даа?
-Тийм. Очсон чинь бороо ороод их тухгүй, онцгүй байсан. Тэгээд гурвын даваанаас буцаад ирсэн шүү дээ. Бороо орчихсон элс нь нялцайгаад бөөн шавар, хүн барилдахын эцэсгүй юм билээ.

Нямсүрэн начинг заримдаа Завхан аймгийн Баянтэс, заримдаа Тэс сумын харьяат гээд зарлаж байгаа дуулддаг. Энэ талаар болон бөхийн гараа, анхны цол гээд олон зүйлийн талаар үргэлжлүүлэн ярилцлаа.

-Та чинь Баянтэс, Тэс хоёрын алинд нь төрсөн юм бэ?
-Тэс суманд төрсөн. Тайлбарлагч нар сольж холиод л зарлаж байгаа дуулддаг. Нэг бол Баянтэс, нэг бол Тэсийнх гээд л. Аав минь харин Баянтэсийн хүн. Манайх 1993 оноос Эрдэнэтэд суурьшсан айл.
-Анх ер нь яагаад бөх болъё гэж бодсон юм бол...?
-Оюутан болох гэж эгчийгээ дагаж хотод ирээд барилддаг хоёр найзтайгаа хамт Баянаа аваргын сургууль дээр очоод анх бүртгүүлчихсэн. Ингэж л бөх болох гараагаа эхэлсэн дээ.
-Багын мөрөөдөл биш байх нь ээ?
-Эрдэнэтэд байхад үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж ноцолдохоор болчихмоор ч юм шиг санагддаг байсан үе бий. Яваандаа бэлтгэл хийгээд ганц хоёр хүн хаяад ирэхээр бүр дурлаад, шамдаад ирдэг юм билээ.
-Анх ямар цол авч байв?
-Булган аймгийн Бугат сумын наадамд 18-тай байхдаа үзүүрлээд сумын начин цол авч байлаа. Тэгэхэд хөнгөн цагаан медаль зүүж өгч байсан. Одоо ч манайд бий.
-Улсын цолтнуудаас анх хэнийг давж байсан бол...?
-Л.Цэвээн начинг давж байсан. Бас Сүхбат аваргыг заан цолтой байхад нь бөхийн өргөөнд анх удаа таарч барилдаад унаж байсан юм байна.
-Аймгийн заан цолтой нэлээд хэдэн жил барилдсан санагдана?
-2001 онд аймгийн заан цол авсан. Тэрнээс өмнө Булганд нэг тойргийн барилдаанаас начин болсон. Тэгэхэд одоо олимпийн аварга Түвшинбаяр, заан Баасандорж гээд олон хүүхэд барилдаж байлаа. 2002 онд Завхандаа очиж дахин үзүүрлэж заанаа батлаад, 2003 оноос хойш улсад барилдсан. 2006 онд нутагтаа очиж арслан болж байлаа. Тэгээд 2007 онд улсын начин болсон доо.
-Одоо нас хэдтэй вэ?
-Би 1980 оных шүү дээ. 33-тай.

-Багадаа жижгэвтэр хүүхэд байсан уу?
-Зургаа үзэхээр тарган л хүүхэд байсан юм билээ /инээв/.
-Бөхийн удам гэвэл?
-Ээжийн талд удамтай гэдэг юм. Би нарийн сайн мэддэггүй юм аа. Ээж минь Говь-Алтайнх.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Эхнэр, хоёр охин, нэг хүүтэйгээ ам бүл тавуулаа амьдарч байна даа. Хоёр охин маань дунд сургуульд сурдаг. Эхнэр одоохондоо гэр зуур хүүгээ хараад байж байна даа.
-Барилдахаас гадна ямар нэг бизнес эрхэлж байна уу?
-Тийм юм байхгүй ээ. Ажлаа хийгээд л...

Биднийг ярилцах үеэр улсын шинэ начин Ж.Амартүвшин хамт байсан агаад тэд дотны найзууд юм билээ. Бидний яриа цаашлаад нөхөрлөл, найз нөхдийн онигоогоор үргэлжлэв.

-Ямар маркийн машин унадаг вэ?
-Lexus 470 унаж байна.
-Хэдэн машин солиод байна?
-Дөрөв дэх нь. Анх соната II унадаг байсан. Дараа нь чезерь, прадо гээд л.
-Хэр сайн жолооч вэ?
-Өөрийнхөө хэмжээнд гайгүй барьчихна аа.
-Дүрэм зөрчих үү?
-Хааяа шар гэрэлтэй уралдаад яваад орчих үе бол байна шүү дээ /инээв/. Тэрнээс биш улаан цайм дүрэм зөрчөөд байх нь гайгүй ээ.
-Та хоёрыг дотно найз гэж ер мэдээгүй юм байна. Хэзээ танилцаж, хэрхэн нөхөрлөсөн талаараа хуучлахгүй юу?
-2006 оноос хойш найзалсан юм байна шүү. Өмнө нь бие биенээ мэддэг байсан. 2006 онд Жем Интэрнэшнлийн рекламын зураг авахуулах үеэр бүр ойр дотно танилцсан. Тэгэхэд Амраа аймгийн арслан, би аймгийн заан цолтой байсан. Тэгээд одоо хүртэл сайхан нөхөрлөөд л явж байна. Бэлтгэлээ хамт хийнэ, ийш тийшээ барилдаанд хамт явна.
-Олон жил цолонд зүтгэсэн найз тань энэ жил начин цол авлаа. Найзаасаа дутахгүй л баярласан уу?
-Яг наадмын дэвжээн дээр зэрэг барилдаж байсан болохоор давахыг нь хараагүй л дээ. Талбай голлох гээд эргээд явж байтал найз маань цол авчихаад туг тойроод гүйж байхыг хараад их л баярлаж байлаа.
-Дөнгөж өчигдөрхөн инээдмийн баяр боллоо. Энэ дашрамд найз нөхдийнхөө хөгжилтэй явдлаас манай уншигчидтай жаахан хуваалцаач?
-Манай нэг найз анх хот ирсэн тухайгаа ярив аа. Бас бөх л дөө. “Тэр үед унаа ховор. Хөлдүү, гулууз мах ачсан машин дээр суугаад л хот орж ирж байлаа” гээд л ярихгүй юу. Тэгсэн энэ Амраа машины хойд талын суудлаас гэнэт “Өвөл байсан юм уу” гэж асуугаад бөөн инээдэм болсон. Хөлдүү махан дээр суугаад гэж ярьсаар байтал өвөл юм уу гэж байгаа юм чинь /инээв/. Бас нэг хөгжилтэй юм ярьчихъя. Өчигдөр би хууртаад. Өглөө дөнгөж 8 болж байтал манай гэрийн утас дуугарч байна. /Гар утсаа унтраачихсан байсан юм./ Автал манай аймгийн арслан Ж.Сүхбат ярьж байна аа. “Хөгшөөн ойрхон нэг барилдаантай гэнэ, бай мөрий нь гайгүй юм. Хоёулаа явъя. Би гэрийн чинь гадаа яваад очъё. Чи хувцсаа өмсөөд гараад ир” гэж байна. Би ч тэгье, явъя гээд л хувцас хунараа өмсөөд явахад бэлэн болоод гар утсаа нээсэн чинь “Дөрвөн сарын нэгээн” гээд мессеж явуулчихсан байгаа юм даа /инээв/. Одоогоор Сүхбаттай уулзаагүй л явна. Уулзахаараа хариугаа авна л даа.
-Та хэр авьяаслаг хүн бэ?
-Авьяас гэхээр зүйл ховор доо.
-Гэхдээ сайхан дуулчихна биз?
-Сая бөхчүүдийн концертонд ордог Батцэрэн гээд сайхан дуулдаг бөхчүүдийг дагаад хааяа караокед ороод дуулна. Тэд нар намайг голоод дуулуулахгүй ээ /инээв/. Ер нь сайхан дуулдаг бөх олон шүү.
-Нэг хүн таныг бөх тайлбарлавал гоё хоолойтой юм гэж хэлж байсан?
-Хүмүүс хоолой чинь гоё юм, кинонд дуу оруулвал болох юм биш үү гэж хэлдэг л юм. Бөх тайлбарлана гэдэг хэцүү байх аа. Тэр олон бөхийн нутаг ус, удам судар, хийдэг мэхийг нэг дор үзэгчдэд хүртэл тайлбарлана гэхээр...

Өөрийнхөө барилдааны онцлог, давуу талыг юу гэж боддог талаар асуухад Нямсүрэн начин “Надад давуу тал гэхээр зүйл юу байхав дээ” гээд л инээмсэглэх. Харин Амартүвшин начин хажуунаас нь найзыгаа “Хоёр гарын атгалт сайн, шуундаа бас нуруундаа бяртай” гэж тодорхойлсон юм.

-Та бас уран барилдаант бөхчүүдийн тоонд ордог юм билээ?
-Нэг их уран нь ч юу байхав дээ. Хийж байгаа мэх нь тэр шүү дээ гэвэл онгирсон болох юм бол уу /инээв/. Уран барилдаантай бөхчүүд гэвэл өөр. Жамъянпүрэв начны барилдаан гэхэд “аймаар” шүү дээ. Мань мэтийнх нь тэр хүний барилдааны талд нь ч хүрэхгүй. Ганц хоёр мэх сурсан. Тэрүүгээрээ л унахдаа унаад, давахдаа даваад л явж байна даа. Тэрнээс биш айхтар уран барилдаантай гэж болохгүй байх аа.
-Хурд бол бий биз?
-Жаахан байх нь байгаа. Жижгэвтэр биетэй бөхчүүд бүгд л хурдтай байдаг. Яваандаа жин масс нэмэгдэхээр хурд багасчихдаг юм билээ. Одоо манай Пүрэвгарьдын хурд гэж аймаар шүү дээ, цахилгаан шиг л...
-Тэгвэл мэдрэмж...?
-Яахав, тодорхой хэмжээнд мэдэрнэ ээ. Манай нутгийн Балжинням начин гэхэд аймаар мэдэрдэг юм. Барилдахад хийх гэж байгаа мэх энэ тэрийг андахгүй. Ялангуяа чөлөөт, жүдогоор явсан улсуудад мэдрэмж илүү байгаа нь ажиглагддаг юм билээ.
-Хэр бяртай гэж бодож байна, өөрийгөө...?
-Өө, би бяртай бөх биш. Бяртай хүмүүс чинь андашгүй шүү дээ, барилдахад.
-Тэгвэл одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн бол...?
-Эрхэмбаяр арслан ч бяртай даа. Хүн хүний барилдааны онцлогоос шалтгаалж бяр нь өөр өөр гараад байх шиг санагддаг юм. Юм өргөх бяр, барилдахын бяр гэж хоёр тусдаа зүйл байдаг ч юм шиг. Доржсамбуу гарьдын хоёр гарыг хүчрэх хүн байхгүй байх аа. Зөвхөн хоёр гараараа л хүмүүсийг авч шидчихээд байгаа харагддаг.
-Юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
-Бөхчүүд тэглээ, ингэлээ гээд муугаар ярихаар их эмзэглэдэг. Нэг хүний хийсэн болчимгүй зүйлээс болоод бүх бөхчүүд муу юм хийчихсэн юм шиг хамруулж ярьдаг.
-Барилдааны үед хэлж яримаар санал гомдол байдаг уу?
-Барилдаан ч дажгүй болоод л байна. Хамгийн гол нь шударга л шүүх ёстой. Камерийн бичлэг тиймэрхүү талын зүйл жаахан дутагдаад байгаа юм уу гэж боддог.
-Саяхан бөхийн өргөөг камержуулсан?
-Тийм үү. Тэгвэл нэг том дэлгэц байрлуулчихвал сайхан харагдана даа, тийм ээ? Яахав, бүгдийг биш ч маргаантай барилдааныг эргээд гялс хянаад шийдвэр гаргачихдаг бол болж байна шүү дээ. Ер нь барилдаж байгаа хоёр хүн унасан давснаа мэдэрдэг. Зарим нь улаан цайм уначихаад маргаад зогсчихдог тал бий. Наадмаар бол бичлэг үзүүлдэггүй юм билээ. Хөлийн цэц л шийднэ гээд. Бас мань мэтийг дөхүүлэхгүй, цаашаа бай гэж хөөгөөд /инээв/. Намайг Багахүүтэй маргахад И.Мөнхбаатар начин хөлийн цэц байсан. Тийм хүмүүсийн үгийг сонсохгүй юм билээ. Тэр ч хөлийн цэц дээр очиж зануулаад, энэ ч цэц дээр очиж загнуулаад... Ингэж шүүгээд бол дэмий л дээ.
-Үзэгчид бас заримдаа хэтэрхий дэмжиж байна гээд хэтэрхий туйлшрах юм аа. Заавал бага цолтой бөх нь давах ёстой ч юм шиг...?
-Харин тийм. Давчихлаа гээд тахим авах, өгөх болтол тэндээс нэг үзэгч “өө боль боль” гээд орилдог. Тэгэнгүүт нөгөө бөх ч эргэлзээд явчихдаг.
-Саяны бизнес барилдаан дээр таныг Ядамсүрэнг даваад тахим авах гэхэд үзэгчийн “шум” ороод жаахан саатуулсан уу?
-Тэгсэн. Би засуулаас асуугаад давсан гэхээр нь дэвсэн. Тэгээд ирээд тахимаа авах гэтэл тэндээс нэг хүн орилоод тэгсэн өнөөх чинь тахимаа тайлах гэж байснаа болиод зогсчихсон. Тэгээд жаахан маргасан шүү.
-За сэтгэлээсээ сайхан ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан С.Бадамгарав.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цогоо » Sat May 18, 2013 8:29 pm

Чуугий wrote:У.н Л. Нямсүрэн: Анх сумын начин болохдоо авсан хөнгөн цагаан медаль одоо ч манайд бий Ойрноос хүчний бэлтгэлдээ арай түлхүү анхаарч байгаа


Завхан аймгийн Тэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх, улсын начин Л.Нямсүрэнг “Golden Gum” фитнес дээр хүчний бэлтгэл хийгээд гарч ирэх үеэр нь очиж уулзлаа.


Ярилцсан С.Бадамгарав.
Алтан бохь гээд фитнес хаагуур байна? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby borts » Sat May 18, 2013 9:54 pm

Цогоо wrote:
Чуугий wrote:У.н Л. Нямсүрэн: Анх сумын начин болохдоо авсан хөнгөн цагаан медаль одоо ч манайд бий Ойрноос хүчний бэлтгэлдээ арай түлхүү анхаарч байгаа


Завхан аймгийн Тэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх, улсын начин Л.Нямсүрэнг “Golden Gum” фитнес дээр хүчний бэлтгэл хийгээд гарч ирэх үеэр нь очиж уулзлаа.


Ярилцсан С.Бадамгарав.
Алтан бохь гээд фитнес хаагуур байна? :ногоон:

Эруунийхээ булчинг сайжруулдаг газар байдаг мэддэггуймуудаа
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Батбаяр » Sun May 19, 2013 4:24 pm

Цогоо wrote:
Чуугий wrote:У.н Л. Нямсүрэн: Анх сумын начин болохдоо авсан хөнгөн цагаан медаль одоо ч манайд бий Ойрноос хүчний бэлтгэлдээ арай түлхүү анхаарч байгаа


Завхан аймгийн Тэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ-Ази майнинг” компаний бөх, улсын начин Л.Нямсүрэнг “Golden Gum” фитнес дээр хүчний бэлтгэл хийгээд гарч ирэх үеэр нь очиж уулзлаа.


Ярилцсан С.Бадамгарав.
Алтан бохь гээд фитнес хаагуур байна? :ногоон:

Алтан Буйл ч юм билүү :ногоон:
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Mon Jun 10, 2013 5:10 pm

З.Дүвчин: Заан цол надад ахадсан гэж боддог

Төрийн наадмын торгон ногоон дэвжээг олон жил чимж, чөлөөт бөхөөр тив дэлхийд улсынхаа нэрийг мандуулж явсан хүн бол Монгол Улсын заан, МУГТ, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин юм.

Түүний гараас үндэсний бөхөөр ид шуугиулж яваа улсын заан Ч.Санжаадамба, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нарын алдартнууд төрсөн билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та үндэсний бөхийн нэгэн үеийн хүчит заануудын нэг. Иймд анх хэнээр давж улсын цолтны эгнээнд багтаж байв даа?
-Би Хөдөлмөрийн баатар, Дэлхийн хошой аварга З.Ойдов ахыгаа даган, шүтэн биширч байсны хувьд чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дараа нь ах маань намайг Өвөрхангай аймгийн Хужиртын барилгын ангид ажиллаж байхад дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй олон бөхчүүдтэй очиж амарсан юм.

Тэр үед би эд нар шиг гоё бөх болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж 1973 оны хавар хотод орж ирсэн. Энэ үеэс л заал танхимын барилдаанд барилдаж үндэсний бөхтэй хувь заяагаа холбосон доо. Удалгүй 1977 оны улсын наадмаар Г.Ишгэн заанаар зургаа давж “Өсөх идэр начин’’ цол хүртэж байлаа. Гэхдээ би эхэн үедээ шигшээ багийн гишүүн гэдгээрээ чөлөөт бөхөөрөө түлхүү хичээллэж байгаад 1985 оноос эхлэн Д.Цэрэнтогтох аварга болон П.Дагвасүрэн арслангийн удирдлаган дор бөхийн галд гардаг болсон. Одоо хэр нь эдгээр бөхчүүдийг үг хэлэхэд нь залуу бөх шиг үгэнд нь орж явдаг даа.

-Үндэсний бөхчүүд дөрвөн улирлын бэлтгэлтэй байдаг. Гэтэл та ихэнх цагаа чөлөөт бөхөд зориулж явсан хэрнээ үндэсний бөхөөр ч өндөр амжилт үзүүлсэн шүү дээ?
-Миний мундаг бяр чадалтай гэж юу байхав дээ. Чөлөөт бөхийн барилдааны арга мэхэд дурласан шиг хамт байсан бөхчүүдээ харсаар байгаад үндэсний бөхөд орсон. Дээр нь П.Дагвасүрэн арслан үндэсний бөхийн нарийн арга техникт сургасан. Зөвхөн намайг ч биш, олон бөхчүүдийг араасаа дагуулж зүлэг ногоон дэвжээнд торгон зодогны сэнжигнээс бариулж, амжилтанд хүргэсэн ачтай хүн юм. Миний хувьд улсын наадамд Р.Хадбаатар аваргад хоёр, Ц.Цэрэнтогтох аваргад нэг удаа унаад дараа нь М.Мөнгөн арслангаар заан болж байлаа. Дараа нь дахиж нэг удаа зургаа давсан юм. 24 настайдаа улсын начин, 44 насандаа улсын заан болж ерөнхийдөө энэ үеэс харих тал руугаа явсан гэх үү дээ. Яахав дараа нь заан цолныхоо эрэмбээр улсын баяр наадамдаа таван удаа тав давж байлаа.

-Хэдийгээр харьж байсан ч гэлээ боломж гарвал цолоо ахиулчих юмсан гэсэн битүүхэн бодол байсан л байх. Ер нь ч тэгээд бөх хүн цолонд ханадаггүй гэдэг шүү дээ?
-Мэдээж учраа бөхөө даваад байвал цолоо ахиулъя гэж бодолгүй л яахав. Гэхдээ надад заан цол болно оо. Бараг ахадсан цол гэж хэлэхэд болно. Тэр үеийн бөхчүүд үнэхээр мундаг байж.

-Үндэсний бөхийн эрэмбэ, дэг жаяг гэж гайхамшигтай зүйл байдаг. Энэ байдал бөхийн гал дээр бүр ч ихээр илэрч ажиглагддаг юм билээ?
-Монгол үндэсний зан заншлыг манай үндэсний бөх гол авч үлдсэн юм шүү дээ. Яагаад гэвэл өөрөөсөө ахмад цолтой бөхийн дээр гарч суухгүй, ямар ч үед үгэнд нь орох ёс жудгийг бидний үеийн бөхчүүд маш сайн эзэмшсэн. Би л гэхэд бөхийн гал дээр хоол зөөгөөд гүйж явсан үе олон байдаг.

-Гэхдээ сүүлийн үед энэ сайхан дэг жаяг алдагдаад зарим залуу бөхчүүд бие тоогоод байна гэсэн шүүмжлэл яваад байгаа?
-Ер нь манай бөхчүүд нэг талаар их амны хишигтэй хүмүүс шүү дээ. Хаана ч очсон аяга цай, таваг хоолтой, нэр нүүртэй хүндтэй хүмүүс. Тийм учраас энэ байдлаа хадгалж явахын тулд хүнтэй хүн ёсоор харьцаж, бусдыг хүндэлж хайрлах ёстой. Нуугаад яахав сүүлийн үеийн бөхчүүдийн дунд санаанд хүрэхгүй зүйл ажиглагдаж л байдаг юм. Угтаа ёс жаягтай байна гэдэг улс орны тодотгол юм шүү дээ.

-Бөхчүүд ихэнхдээ явсан газраа алиалж, бие биесээ онигоонд оруулах нь олонтаа?
-Өмнө нь бөхийн онигоо гэдэг гадны хүн ойлгохооргүй, бас нууц байсан. Харин бөх тайлбарлагч, улсын начин А.Ганбаатар агсан, онигоочин Тэгшээ хоёр бөхийн галд орж ирснээр бөхийн онигоо гадуур тарсан. Сонсоход зүйр цэцэн үг шиг, эсвэл толгой холбосон гээд хирдээ л хөгжөөнтэй наргиантай зүйл шүү дээ. Жишээ нь, Хөвсгөлийн улсын арслан Батын Шагдар гараарай, гэтэл дүүрэгч вангийн босоо Шагдар гараарай гэхэд өөр сонсогдож байгаа биз дээ. Урт гараа Лхагваа гэчихээд хамбын бор ч гэх шиг. Хотонтын Лхагвааг заан галзуу Лхагваа гэдэг байсан юм. Уг нь тэр харахад галзуу хүн биш шүү дээ. Галзуу гэхээр муухай юм шиг сонсогдовч түүгээрээ ард түмэндээ нэрлэгдэнэ гэдэг хамгийн гоё агаад сонин байхгүй юу.

-Таны үеийн бөхчүүд үнэн хүчээрээ барилдаж цолонд хүрдэг байлаа. Гэтэл сүүлийн үед “найраа” гэгч бий болоод мөнгөтэй нэг нь улсын цол төвөггүйхэн горилдог болсон нь нууц биш. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Үндэсний бөхөд өгөө, аваа гэдэг байдаг л зүйл л дээ. Нутаг ус, эсвэл галынхаа нэг гайгүй хүүхдийг дэмжээд цолонд хүргэчихье гэсэн асуудал тэртэй, тэргүй байх ёстой. Бас зарим нь энэ хүү олон жил барилдаж байгаа юм, нутгийн хүүхэд гээд амлаад авах нь ч бий. Гэхдээ одоо мөнгө төгрөгтэй холбогдоод байна гээд өөр асуудал болж хувираад байна л даа. Бидний үед жишээ нь аймгийн арслан Самданжигмэд гуай гэхэд долоон удаа дөрөв давсан байдаг юм. Улсын цол ийм л хатуу байсан цаг бий. Гэтэл сүүлд нь Банди гуай Ванчинхүү арсланг улсын заан байхад нь Самданжигмэд манай нутгийн хүүхэд байгаа юм, чи битгий авчихаарай, чамаас өнгөрвөл энэ жил нэг юм дуулгах гээд байгаа юм гэж захихад нь тэгсхийгээд л өнгөрч гэнэ. Гэтэл нэг эрээн малгай тавьчихсан хууз сахалтай туранхай залуу хэнтэй барилдах юм бол гэсэн шиг ийш тийшээ хараад байхаар нь дэргэд нь очоод зогстол та намайг авчихгүй юу гэж гэнэ. Тэгэхээр нь чи хэн бэ гэсэн чинь жолооны сургуулиин Самданжигмэд гэхээр нь за яахав өөрөө гуйж байгаа юм бол авчихъя гэж аваад Ванчинхүү гуай хаяж байсан удаатай. Дараа нь Банди гуайд чи өөрөө гуйж байж авахуулсан гэж тас загнаад хавьтуулаагүй байж байгаад өөрөө долоодохоо гоцолж байсан гэдэг. Тэгэхээр тэр үед яс үзэж байж улсын цолонд хүрдэг байсан байгаа биз.

-Таны ах З.Ойдов гуай “Ойдов” мэхээрээ алдаршсан. Тэгвэл таны үндэсний бөхийн дархан мэх юу вэ?
-(Инээв) Ойдов ах өмнө нь огт хийгдэж үзээгүй бөхийг өөрөө хийсэн юм билээ. Тэгээд түүний талаар Олон улсын бөхийн холбооны удирдах зөвлөлийнхөн хуралдаад өөрийнх нь нэрээр нэрлэе гээд “Ойдов” мэх гээд нэрлэсэн юм билээ. Яах ч аргагүй ах маань энэ мэхээрээ амжилтанд хүрсэн. Миний хувьд айхтар гоц мэх гээд байх зүйл байхгүй, сайхан барьцаар л хаядаг хүн дээ.

-Хүн өнгөрсөн цаг үеэ дүгнэж цэгнэдэг. Та спортын амжилтаа хэрхэн дүгнэж хэлэх вэ?
-Надад улсын заанаас илүү хүч тамир байхгүй. Чөлөөт бөхөөр ДАШТ-ээс дээшээ явах ч гарц байхгүй. Миний спортын амжилтын хэмжээ ердөө л энэ.

-Наадмын бэлтгэлдээ хаашаа гарах гэж байна?
-Би үндэсний шигшээ багийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийг хариуцдаг болсноос хойш сүүлийн тав, зургаан жил наадмын бэлтгэлдээ гарсангүй. Дандаа л уралдаан тэмцээн гээд тамирчидтайгаа цугларалтанд гардаг болсон. Удахгүй тамирчид маань Испани, Польш улсад олон улсын Гранпри тэмцээнүүдэд оролцох учраас шаргуу бэлтгэлээ хийж байна даа.

Д.Нэргүй
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jugder_08 » Mon Jun 10, 2013 5:25 pm

1 удаа 7, 4 удаа 6, 5 удаа 5 давсан гэхэд мангар даруухан
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Mon Jun 10, 2013 7:03 pm

2008 оны олимпи-р ntv-р санагдаж байна Ойдов гуай чөлөөтийн эмэгтэй финалыг тайлбарлахад нь үнэхээр биширч байсан
ямар мэх хийхийг урьдчилаад шууд шууд хэлээд явчихна
тэгээд барилдаж байгаа залуу тамирчны үзүүлсэн амжилт, намтар түүхийг ч нь мундаг мэддэг.
сонирхолтой сайхан түүх ярьдаг
ёстой л чөлөөтийн нэвтэрхий толь гэмээр хүн байна лээ
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Mon Jun 10, 2013 9:50 pm

Duvchin zaan ch saihan daruuhan hun shuu.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Tue Jun 11, 2013 10:02 am

Аймгийн арслан Лувсандоржийн Цэрэнтогтох: Намайг бөх болоход аав минь их нөлөөлсөн

-Таны бөх болсон гараанаас яриагаа эхлэе?

- Би 2003 онд анх Бат-Эрдэнэ аваргын “Аварга” БТДС-д “Бөх болно” гээд л орж байлаа. Улсын начин Б.Адъяахүү , Улсын харцага Д.Сэрээтэр багшаар анх бөхийн эрдэм, мэх заалгасан. Тэрнээс хойш бөх болох гээд бэлтгэл хийгээд барилдаад явж байна.

-Анх яагаад бөх больё гэж бодсон юм бол...?

-Бөх болоход аав минь их нөлөөлсөн. Манай аав барилддаг байсан. Сумын заан цолтой хүн чинь хөдөө нутагтаа том бөх шүү дээ. Тиймдээ ч гурван хүүгээ бөх болоосой гэж их боддог байсан байх. Намайг жаахан байхад “миний хүү барилдана аа” гэж хэлдэг байлаа.

-Аав тань сумандаа хэд түрүүлсэн бэ?

-Сумандаа 7 түрүүлсэн юм билээ. Бас дүүтэйгээ үлдэж үзүүрлэж байсан. Харин аймагт очиж барилдаж байгаагүй гэсэн. Ид барилдах үедээ говь руу трактор барьж явж байхдаа дугуйгаа солих гэж өргөж байгаад ууцандаа гэмтэл авснаас хойш барилдаагүй юм билээ.

-Та анх хэн гэдэг улсын цолтой бөх давж байв?

-Оюутан болсныхоо намар нь байх аа. Нэг заалны барилдаан дээр Намсрайжав харцагатай таараад. Харцага жаахан харих тийшээгээ л хандсан байсан юм болов уу даа. Тэгэхэд би давчихаад их баярлаж билээ. Анх удаа улсын цолтой бөх давж үзсэн минь тэр. Тэр жилээ зун нутагтаа очиж түрүүлээд сумын заан цол аваад их ч урам орсон.

-Аймгийн цолны төлөө хэрхэн барилдсан бэ?

-Сумын заан болсныхоо дараа “Би барилдаж болох юм байна, одоо аймгийн цолны төлөө барилдаад үзье” гэж бодоод аймагт очоод дөрөв даваад тавын даваанд тунаж унасан. Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд ирээд аймагт дөрөв давна гэдэг тухайн үедээ их сайхан, урамтай л санагдаж байсан. Дараа жил нь дахиж очиж барилдаад аймгийн начин болсон юм.

-Барилдаж эхэлсэн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Энд наадмын бэлтгэлтэй байж байгаад, сумынхаа наадамд барилдахаар хөдөө явсан. Манай суманд дөрвөн багийн өдөрлөг дараалж болдог байхгүй юу. Тэр дөрвөн барилдаандаа түрүүлчихээд маргааш өглөө нь аймгийн наадамд явах гэсэн чинь унаа олддоггүй. Намайг тоох ч хүн байдаггүй ээ /инээв/. Уг нь аймгийн наадамд очиж барилдчихмаар байдаг. Наадам маргааш эхлэх гээд байдаг. Тэгээд нэг найзтайгаа ахынхаа мотоцилкийг гуйж аваад гараад давхичихсан.

-Аймгийн төв нь хол уу?

-Хол хол. Манай сумаас 200 км зайтай. Тэгэхэд хотоос аймгийн наадамд түрүүлэх хэмжээний бэлтгэл хийсэн хүмүүс онгоцоор, жипээр ирж байгаа юм чинь /инээв/. Харин би цолоо ахиулчих юмсан л гэж бодсоноос түрүүлчихнэ гэж бодоогүй л дээ. Мотоциколоо ээлжилж унаж давхисаар байгаад ирж түрүүлчихээд буцахад их сайхан байсан шүү.

-Аймаг цэргийн барилдааны амжилт хэзээнээс эхэлсэн бэ?

-Хоёр жилийн өмнө улсын цолны тааварт орж байхдаа гайгүй л барилдаж байсан. Гэхдээ түрүүлж үзээгүй, Санжаадамба зааныг цэргийн арслан байхад түрүү булаалдаад үзүүрлэж байсан. Дөрөвт бол хэд үлдсэн. Саяхан л анх удаагаа түрүүлсэн.

-Бөхчүүд таныг бяртай гэж ярьдаг?

-Манай аавыг их бяртай хүн байсан гэж нутгийхан маань ярьдаг юм. Ямар сайндаа, тракторын чиргүүлийн дугуй хагарчихаар доор нь орж мөрлөж өргөж байгаад гэмтэл авсан байхав дээ. Ер нь аавын тал бяртай хүмүүс байдаг. Тийм болохоор удмын юм болов уу л гэж боддог. Манай аавын ээж том ясархуу хүн байсан юм. Ная гарчихсан хойноо уулын царамнаас арагтай шаваг түүчихээд, бас хомоол хормойлоод ирдэг байсан. Ер нь бяралхуу, чадалтай хүмүүс дээ.

-Та бас их тунаж барилддаг бөхчүүдийн нэг?

-Тийм ээ, өөрийнхөө үеийнхэнтэй тунаад барилдах давсан ч, унасан ч сайхан шүү. Наадмаар гэхэд хоёрын оноолт, гурвын нугалаанд үеийнхэнтэйгээ таараад л уначихаад байгаа.

-Одоо улсын цол хэр их бодогдож байна?

-Ер нь бодохгүй байгаа. Цаг нь болохоор авах л байлгүй. Одоо бол энэ авсан цолондоо эзэн байж, цолныхоо хэмжээнд барилдаад л явах юмсан гэж боддог. Тэрнээс биш юу юу ч болоогүй байж улсын цол авчих юмсан гэж бодоод, мөрөөдөөд байдаггүй юм. Улсын цолны босго өндөр шүү дээ. Уржнан улсын цолны тааварт нэлээд яригдаж байсан боловч наадмын өмнө хөлөндөө хүнд гэмтэл авсан.

-Барилдаан таардаггүй , эвгүй бөх гэж байдаг даа. Таны хувьд ...?

-Барилдаан таардаггүй бөх байна аа, байна. Тэр болгоныг тааруулж, толхируулаад л барилдана гэж боддог.

-Таны өндөр жин одоо хэд байгаа вэ?

-Өндөр 182 см, жин 125 кг байна.

-Бөх хүний сүр жавхлан юунд оршдог гэж боддог вэ?

-Бөхчүүд өөрсдөө их хийморьлог хүмүүс байдаг юм шүү дээ

-Таны голлож хийдэг мэх ?

-Яг ч голлож хийдэг мэх гэхээр зүйл байхгүй . Хааяа шахаж татах мэх хийнэ. Ерөнхийдөө золгооноос л барилддаг даа. Хав дөрвөлжин бариад авсан байхад хэнтэй ч сайхан барилдчихна л гэж боддог юм.

-Үндэсний бөхөөс гадна бусад спортын төрлөөр хичээллэж байв уу?

-Жүдо бөхөөр бага сага хичээллэж байсан. Би “Аварга” дээд сургуулийн жүдо бөхийн багш дасгалжуулагчийн анги төгссөн. Хичээлийн журмаар л гэхээс тэмцээн уралдаанд орох, амжилт үзүүлэх хэмжээнд хичээллэж байгаагүй .

-Өөрийгөө хэр дайчилж бэлтгэл хийдэг вэ?

-Бүхий л боломж нөөцөө дайчлан бэлтгэл хийдэг. Хааяа шантрах үе гарна, тэр бүхнийг аль болох давахыг л хичээдэг дээ. Хоёр жилийн өмнө бэртэл авснаас хойш бэлтгэл сургууль, барилдаан нэг л болж өгөхгүй яваад байсан. Энэ жилээс л харин бэлтгэл жигдрээд сайн хийж байгаа шүү.

-Долоо хоногийн хэдэн өдөр нь бэлтгэл хийж байна?

- Таван өдөр бэлтгэл хийгээд хагас бүтэн сайнд нь барилдчихна. Гурван өдөр нь штангийн бэлтгэл, хоёр өдөр нь дэвжээний бэлтгэл хийдэг.

-Хүчний бэлтгэлдээ илүү түлхүү анхаардаг байх нь ээ?

-Тийм ээ. Хүчний бэлтгэлийг би сүүлд хийж эхэлсэн. Манай Алтайнхан Мустанг клубын Баясгалан багш дээр ихэвчлэн хүчний бэлтгэлээ хийдэг. Би тэнд анх хийж байгаад одоо 10-р хорооллын “Relaxs” дээр хийж байгаа.

-Хүчний үзүүлэлтүүдийг чинь сонирхож болох уу?

-Тийм мундаг биш ээ. 200-д суугаад, 200-д шахчих байх.

-Спортоос өөр авъяас бий юу?

-За даа, бараг байхгүй дээ /инээв/. Хоёр жилийн өмнө байх аа. Танай сонины аймгийн арслангууд танилцуулдаг булан байдаг даа. Тэрэнд орохдоо авьяас, хобби гэсэн асуултыг нь сайн анзааралгүй дуулдаг гээд хэлчихсэн чинь дараа нь онигоонд ороод /инээв/. “ Чи дуулдаг гэсэн биздээ, за нэг дуулаад өгчих” гээд манайхан. Надад ямар юмных нь дуулах авьяас байхав дээ, тухайн үедээ л тэгээд хэлчихсэн байсан.

-Таны хүндэлж явдаг багш гэвэл... ?

-Байлгүй яахав. Манай дэвжээний Д.Бадрах багш, мөн штангны багш нар, бөхийн эрдэм анх заасан Б.Адъяахүү, Д.Сэрээтэр багш, ер нь тусалж дэмждэг бүх л хүмүүсээ хүндэлж явдаг даа.

-Танай ангиас хэр олон бөх төрөн гарсан бэ?

-Манай ангид олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат гээд улс, аймгийн цолтой бөхчүүд бий шүү.

-Шинэ, залуу бөхчүүдээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Ер нь хүн өөрөө хичээж хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж боддог. Би хөдөлмөрлөөд л явж байхад нэг л өдөр санасандаа хүрнэ дээ гэж бодож явдаг. Амар хялбар аргаар мөнгө олох, цол авах биш өөрийн хүчээр шударгаар өрсөлдөөрэй гэж дүү нартаа хэлье дээ.

-Гэр бүлээ танилцуулах уу?

-Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэрийг минь Наран-Эрдэнэ гэдэг. Бид нэг нутгийх, хар багын л хоёр биенээ мэддэг байсан. Том охин Содлянхуа 3 настай бага маань одоо ой гарантай. Сайхансамбуу гэдэг. Одоогоор ам бүл 4-үүлээ амьдарч байна даа.

-Хүүгээ бөх болгоно гэж боддог уу?

-Өөрийнх нь хүсэл сонирхолоор л явуулна. Заавал бөх болгоно гэж боддоггүй.

-Энэ дашрамд хүмүүст баярласан талархсанаа илэрхийлэх боломжтой?

“Газар холдинг” компаний хамт олондоо, Хантайшир дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр гишүүндээ, Лхагвасүрэн захирагчтай, ХЦ-ийн 0119-р ангийн хамт олондоо, Батбаяр захиралтай “Relaxs” клубын хамт олондоо, мөн нутгийнхандаа , дэвжээний бөхчүүдээ, ах нартаа Бөх сониноороо дамжуулан баярлаж талархаж явдгаа уламжилъя.

МУБИС-ийн оюутан Э.Эрдэнэзаяа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Tue Jun 11, 2013 10:35 am

МУ-ын даян аварга Г.Өсөхбаяр: Зургаан залуу заан шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд хүрч...

Алдар спорт хорооны дарга, МУГТ, хурандаа Гэлэгжамцын Өсөхбаяртай уулзаж ярилцлаа. Аваргын ажлын өрөөнд том, жижиг олон цом байна.

Тэднээс хамгийн өвөрмөц хийцтэй, хамгийн том нь Бүх ард түмний 13-р спартакиадын цом.

Харин ширээн дээр удахгүй босох шинэ спорт цогцолборынх нь макет байна лээ. Алдар спорт хорооны ард хаяа дэрлэн сүндэрлэх энэ цогцолбор хойтон гэхэд ашиглалтанд орох аж.



Манай хорооноос үндэсний бөхийн 11 аварга төрөн гарсан


-Таны ажил алба тавтай юу?

-Өө, сайхан байна, сайхан байна. Алдар спорт хорооны даргын ажлыг 2011 оны намар авсан. Алдар бол монголын слортын ууган, том байгууллага. Үндэсний болоод бусад спортын олон алдартан төрөн гарсан. Хамт олонтойгоо гар, сэтгэл нийлж сайхан ажиллаж, ажил төрөл ч урагштай явж байна.


-Амжилт бүтээл, ирээдүйн зорилт зорилгоосоо хуваалцвал...?

-2012 онд 4 жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний спартакиад боллоо. Энэ наадамд манай баг тамирчид, багш дасгалжуулагч, ажилтан албан хаачид бүгд санаачлагатай, амжилт дүүрэн оролцлоо. ЗХЖШ-аас баг тамирчдаа сайхан дэмжлээ.


Энэ спартакиадын нийтдээ 13 удаа болсноос 11-д манай Алдар спорт хороо түрүүлсэн. Мөн дэлхийн цэрэг спортын холбоо гэж 133 орныг нэгтгэсэн том байгууллага байдаг. 1999 оноос манайх тодорхой шалтгааны улмаас тэр байгууллагын гишүүнчлэлээ алдсан байсан.


Үүнийг бид холбогдох байгууллагуудтай нь ярилцаж, гишүүнчлэлээ сэргээж дахин албан ёсны гишүүн нь болсон. Тэгээд анхны тэмцээн өнгөрсөн оны 12-р сард буудлагын дэлхийн аваргад тамирчнаа оролцууллаа. Дэлхийн 47 орны баг тамирчид оролцсон өндөр чансаатай тэмцээн болсон.


Аливаа орны алдар цуутай тамирчид ялангуяа буудлагаар хичээллэдэг тамирчид нь армидаа байдаг. Энэ тэмцээнээс манай эмэгтэй баг алтан медаль хүртэхэд Дэлхийн цэргийн спорт холбооноос манайд маш их баяр хүргэж, амжилт хүссэн.


Бас нэг ажил гэвэл спортын шинэ цогцолбор ордонтой болохоор зорилт тавиад, одоо газар шорооныхоо ажилд орчихсон явж байна. 700 гаруй хүний суудалтай, спортын том заалнаас гадна 7-8 төрлийн спортын бэлтгэл хийх танхимуудтай,

тэмцээний үеэр тамирчид амарч байрлах ресторан буудалтай, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй цогцолбор ордон босох юм. Иймэрхүү ажилтай л сууж байна даа. Ажил маань ч дажгүй сайхан явж байна.


-Алдар хороо спортын хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Манайх спортын 13 төрлөөр тамирчин бэлдэж байна. Секц дугуйлан бол олноор хичээллэж байгаа. Тамирчдын маань амжилт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.


-Та өөрөө тамирчин хүн. Одоо спортын том байгууллага удирдаж байна. Ер нь тамирчин байх, дарга байх хоёрт ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?

-Би 1994 онд тамирчин нь болсноосоо хойш өдийг хүртэл армийнхантайгаа явж байна даа. Тийм болохоор нэг их айхтар мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй гэх зүйл гайгүй дээ. Өөрөө тамирчин болохоор тамирчидтайгаа харилцан ойлголцоход, хамтарч ажиллахад харин ч дөхөмтэй, давуу тал олон байдаг юм.


-Таны ажлын нэг өдөр хэр их ачаалалтай өнгөрдөг вэ?

-Янз бүр дээ. Манай Алдар спорт хороо бол үндсэн хоёр чиг үүрэгтэй гэж ойлгож болно. Их спорт, үндэсний спортоос гадна цэрэгжилтийн спорт гэж том зүйл бий. Армийн хэмжээнд, бүх анги нэгтгэл, дарга цэргүүд хамрагддаг. Жилд давхардсан тоогоор 5000 гаруй цэрэг, апбан хаагчид оролцдог юм. Энэ мэтээс шалтгаалаад ажлын ачаалал янз бүр л байх юм.


-Танай хороон дээр үндэсний бөхийн бэлтгэл тогтмол явагдаж байна уу?

-Тийм ээ. Долоо хоногийн гурван өдөр нь үндэсний бөхийн бэлтгэлтэй. Улсын начин Ш.Зоригт багш дасгалжуулагчаар нь ажилладаг. Ерөнхийдөө манай хорооноос үндэсний бөхийн 11 аварга төрөн гарсан байдаг. Үе үеийн бөхчүүд маань армиараа дамжиж гардаг түүхэн уламжлал байна.


-Та өөрөө бэлтгэлээ тогтмол хийж амжиж байна уу?

-Хийж байна, хийж байна.


-Та ноднингийн наадмаас хойш барилдсангүй?

-Тэглээ. Наадмаас хойш бараг барилдсангүй. Гэхдээ бэлтгэлээ тогтмол хийгээд л явж байна.


-Үзэгчид таныг наадмаар барилдах болов уу, яах бол гээд их асууж байна лээ?

-Барилдалгүй яахав. Барилдана.


-Одоо наадам хаяанд ирсэн байна. Удахгүй Алдарынхныгаа бас нутгийнхнаа аваад Найман шаргадаа гарах уу?

-Одоогоор тодорхой биш байна л даа. Бэлтгэлд гарах тамирчдынхаа нэр усыг гаргана, тэгээд Жанжин штабаас тушаал гарахаар бөхчүүдээ цуглуулаад гарна даа. Найман шарга даа л гарах болов уу.


-Сая хойшилсон Бүх цэргийн наадам хэзээ болох бол?

-Манай хорооноос жил бүр зохион байгуулдаг Бүх цэргийн наадамд 6-р сарын 2-нд болох байсан боловч Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулаад жаахан хойшилсон. 7 сарын 3-нд болох болов уу гэж бодож байна.


Цэргийн наадмыг цол олгодог гэдэг утгаар өндөр ач холбогдол өгдөг. Залуучууд маань хүчийг гаргаж сайхан барилдахыг зорьдог, бид зохион байгуулалт талаас нь ч нэлээд анхаардаг том наадам л даа.


Иймэрхүү шийдвэр бөхийн барилдаан, цолны асуудалд сөргөөр нөлөөлөх вий дээ


-Ноднингийн наадмын сэргээшийн асуудап саяхан шийдэгдэж, хоёр шинэ цолтон төрлөө. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нэлээд хугацаа өнгөрсний дараа шийдвэр гаргалаа л даа. Уг нь ийм шийдвэрийг гаргахдаа нэлээд бодож, тунгааж байж гаргамаар юм шиг санагдсан. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг дээ.


Нэгдүгээрт би тэр цол авсан хоёр хүүхдэд амжилт хүснэ, өөр юу гэхэв. Хоёрдугаарт ийм шийдвэр гаргаснаараа сэргээш хэрэглэхийг дэмжээд байгаа ч юм шиг... Нэг үгээр сэргээш хэрэглэсэн бөхөд дөрвийн даваанд аймгийн цолтой бөх унавап шууд начин болох нь ээ?


Энэ маань цааш цаашдаа наадмын бөхийн барилдаан цолны асуудалд сөргөөр нөлөөлөх вий дээ. Энэ хоёр залуу заан, харцага боллоо. Үнэндээ долоо, зургаа даваагүй хүмүүс шүү дээ. Гэтэл одоо тэр давааг давж цол авсан бөхчүүдийнхээ хаана нь эрэмбэлэгдэх вэ гэдгээс эхлээд сонин л байна.


Зургаа давсан заан гэж эрэмбэлэгдэх үү, долоо давсан заан гэж эрэмбэлэгдэх үү? Энэ мэтийг нэлээд бодмоор... Ер нь энэ допинггэдэг зүйл жил болгон л гарах юм. Бөхчүүд маань ч албаныхан ч аль аль талдаа л анхаармаар санагддаг.


Допинг гэхээр хэдэн нэр жагсаалт гаргах төдий биш бөхийн холбооноос сургалт судалгаа хийж, түүндээ бөхчүүдээ хамруулдаг байх ёстой. Жил болгон л ийм зүйл гардаг, тэрнээсээ гарч байгаа шийдвэр нь иймэрхүү маягаар гараад байвал цаашдаа бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, цолны үнэ цэнэ гэдэг зүйл яригдаж эхлэх нь байна шүү дээ.


-Энэ шийдвэрийг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг л танил тал харсан шийдвэр боллоо гэх хүмүүс байна лээ?

-Тийм юм руу орвол нөгөө монгол бөхийн уламжлал, ёс заншил, цолны үнэлэмж гэдэг зүйлүүд алга болчих гээд байна шүү дээ. Улсын наадамд түрүүлсэн хүнээс допинг илэрчихвэл дор даваанд унасан бөхчүүдэд цол нөхөгдөөд, нөхөгдөөд олгогдох нь байна шүү дээ.


-Наадам маань олон даваатай...?

-Харин тийм. Тавын даваанаас эхлээд начин, харцага, заан гээд олон цол олговол үр дагавар нь сайнгүй болох гээд байна шүү дээ. Түүнээс гадна дэлхий даяараа энэ допинг гэж зүйпийг хориглоод байгаа нь хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг шүү дээ.


Ялангуяа монгол бөх маань үр удамдаа уламжлуулж үлдээх учиртай. Тэр бүхэнд чинь хортой шүү дээ, допинг. Өөрийнхөө бие бялдар, хүч тэнхээг химийн аргаар тордож, сэргээгээд байхаар тэднээс үлдэх үр удам юу болох билээ, тийм ээ?


-Допингоос гадна өөр юу таны сэтгэлийг чилээдэг бол...?

-Шийдвэрлэх асуудал гэвэл олон байгаа шүү дэз. Бөхчүүдийнхээ талаар авч хэлэлцэхээр, ярихаар асуудал зөндөө л харагдах юм. Эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурь, амьдрал ахуй гээд олон зүйл бий.


Мэдээж монгол бөхийнхөө хуучин цагийн уламжлалыг барьж явах нь зөв. Тэр дотор өөрчилж болохооргүй чухал зарчимууд бий. Зүгээр л хэдэн барилдаан зохион байгуулаад, бөхчүүдээ барилдуулчихаад яваад байж болохгүй л дээ.


Зөвхөн барилдаан зохиосноор бөх хөгжихгүй шүү дээ. Бөхийн холбооны удирдлагууд энэ тал дээр юм бодож санаж л явдаг байлгүй. Би тэдний хийсэн, бутээсэн ажлыг үгүйсгэхгүй. Гэхдээ арай өргөн цар хүрээтэй, олон талтай зүйл хийгээсэй гэж хүсдэг.


-Та төрийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн. Таныг энэ амжилтаараа дархан аварга цолны болзлыг биелүүлчихсэн бөх гэж олон хүн хэлдэг. Яагаад дархан аварга цолыг өгдөггүй юм бол...?

-Яахав дээ. Өмнөх аваргуудаас хамгийн олон нь дөрөв түрүүлээд л дархан аварга цол авсан байдаг. Хэрвээ давааны тоо, болзол гэж байдаг бол би өөрийгөө дархан аварга цолны болзол хангачихсан хүн л гэж дотроо бодож явдаг.


Далай аварга гэж цол бий болгосноор өнөөдөр 23 жил дархан аварга цолтон төрөөгүй байна шүү дээ. Цаашаа дахин хэдэн 23 жил ингэж явах юм. Энэ бас асуудал шүү дээ. Төрийн наадамд тав түрүүлж дархан аварга болно гэдэг бас хэцүү л ажил байх.


Зургаан залуу заан шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд хүрч...


2000-аад он зургаан залуу зааны үе байлаа. Тэдний барилдааныг мэдэхгүй, дурсахгүй бөхийн хорхойтон одоо нэгээхэн ч үгүй. Яг л гал мэт дүрэлзэн байсан тэр өрсөлдөөн, тэр барилдааныг хараад олон хүүхэд бөхийн спорт руу татагдаж, тэмүүлж, орж ирсэн гэдэг. Тэр сайхан үеийн дурсамжаас өмнөх ярилцлагадаа асууж чадаагүй зүйлүүдээ яриулах хүслээс минь үүдсэн бидний яриа ийн үргэлжлэв.


-Та энэ дашрамд сэтгэлд хоногшсон нэг сайхан барилдаанаа дурсахгүй юу?

-Давсан, унасан олон л барилдаан бий. Улсын цол авна гэдэг хүний сэтгэлээс гардаггүй юм билээ. 1995 онд би Д.Сумъяабазар, Б.Гантогтох хоёртой тунаж барилдаад улсын заан болж байсан. Наадмын дараагаас хүмүүс "Заан аа, заан аа" гээд дуудахаар нэг л сайхан санагдаад /инээв/.


Тэр наадмын өмнө Их сорилгын барилдаанд барилдаж байгаад гэмтэл авчихсан. Наадмаар ер нь хэр барилдах бол гээд жаахан болгоомжлолтой байсан жил. Тэгсэн сайхан барилдаад заан цол авсан.


Улсын цол авна гэдэг бол бөхөөр хичээллэж байгаа хүн болгоны мөрөөдөл байдаг шүү дээ. Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгодоо хүрнэ гэдэг хамгийн сайхан дурсамж юм даа.


-Нээрээ зургаан залуу зааны үе гэхээр их сайхан санагддаг. Ард олон ч та нарын барилдааныг ярих дуртай?

-Бөх үе үеэрээ төрдөг гэдэг шүү дээ. Хоёр Мөнх аваргын үе, Бат-Эрдэнэ аваргын үе, тэгээд зургаан залуу зааны үе гээд. Бид зургаагийн хувьд нэг цаг үед төрж, үндэснийхээ бөхөөр сайхан барилдацгааж, монгол бөхийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн.


Тэр үеийг ард түмэн маань зургаан залуу зааны үе гэж нэрлээд бүр хэвшчихэж дээ. Ямарч спортод өрсөлдөгч сайн байх тусам тэр хүн өөрөө илүү сайжирдаг. Бид бие биенээ ирлэж, хурцалж, нэгийгээ давах, илүү барилдаан гаргах гэдэг үүднээс хойшоо ухрахгүй, нэг өдрийн бэлтгэл таслахгүй,

нэг цагийн бэлтгэлээс хожигдохгүй юмсан гэж хичээж, хөдөлмөрлөж явсан. Тэр хэрээрээ шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд очиж дээ гэж ойлгож явдаг.


-Тухайн үед нэг ахмад бөх "Зургаан залуу заанаас хамгийн олон жил сайн барилдах нь Өсөхбаяр" гэж хэлсэн гэдэг. Үнэхээр өнөөдөр танаас бусад нь бөхөөсөө бүр хөндийрчихөж?

-Монгол бөх мааань өөрөө онцлогтой шүү дээ. Нас харгалзахгүй, жин харгалзахгүй. Ямар хугацаанд яаж барилдах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Биеэ хэрхэн авч явах, бэлтгэл сургуулиа хийх нөхцөл байдал, өөрийгөө хэрхэн дайчилж байна гээд олон зүйл бий.


Миний хувьд өөрийгөө дайчилж, бэлтгэл сургуулиа зохих хэмжээнд хийж ирсэн гэж боддог. Орчин үөд залуучуудын бэлтгэл хийх нөхцөл, арга барил нь мундаг болчихож дээ. Урьд нь Баянмөнх аварга 44-тэй түрүүлж байлаа. Одоо бид тийм хэмжээнд барилдаж чадах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм.


-Та зургаан залуу заанаас хэнтэй нь хамгийн олон барилдсан бол?

-Улсын наадамд уу?


-Тийм?

-Улсын наадамд Д.Сумъяабазар бид хоёр найман удаа таарч барилдсан, харин Цэрэнпунцаг бид хоёр нэг ч удаа таарч барилдаагүй юм шүү дээ.


-Та долоод нь давдаг билүү?

-Үгүй ээ, би зургаа, Сумъяа хоёр давсан шүү.


-Зургаан залуу зааны үеийнх шиг тийм хүчтэй өрсөлдөөн сүүлийн үед ховор болчихоо юу даа?

-Сайхан барилддаг залуучууд байна аа, байна. Бөх бол үе үеэрээ л хөгждөг зүйл. Бидний үеийнх шиг хүчтэй өрсөлдөөн дахин гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Барилдаан гэдэг бол үнэн хүчээ үзсэн, шударга, ёс жудагтай, эрэмбэ дараагаа мэддэг байх нь хамгийн чухал гзж боддог.


-Зургаан залуу заан одоо хоорондоо хэр холбоотой байдаг вэ?

-Холбоотой байлгүй яахав. Бид их спортоор бас сайн хичээллэж байсан. Цэрэнпунцаг, Ганбат хоёр самбо, жүдогоор Сумъяабазар, Сүхбат, Гантогтох бид нар чөлөөт бөхөөр хичээллэнэ. Их спорт бол хүнд маш их юм өгдөг. Ялангуяа үндэсний бөхөөр бидний амжилттай барилдах гол үндэс суурь нь их спорт байсан.


Тэсвэр тэвчээр, уян хатан байдал, мэдрэмж гээд олон зүйлийг бид их спортоос олж авсан. Тиймээс одоо барилдахаа больсон ч гэсэн тэр спортынхоо хөгжлийн төлөө сэтгэл тавьж, чөлөөт бөхийнхөө удирдах зөвлөл, удирдлагын багт орж ажиллацгаагаад л явж байна даа.


-Сүүлийн үеийн залуус их спортоор хичээллэхгүй зөвхөн үндэсний бөхөөр л дагнах юм гэж хүмүүс халаглаж байгаа дуулддаг?

-Тийм дутагдал харагдаад л байгаа юм. Ерөнхийдөө их спортоор л давхар хичээллэх хэрэгтэй дээ. Их спортод ороод өндөр амжилт гаргавал мэдээж сайн. Гэхдээ заавал өндөр амжилт гаргагүй байсан ч болно шүү дээ. Хамгийн гол нь тэндээс олон сайн чанарыг нь олж өөртөө шингээгээд авбал үндэсний бөхийнх нь амжилтанд сайнаар нөлөөлнө л гэдгийг бодох хэрэгтэй.


Монгол бөхөө цэвэр ариун байлгах, ёс жудгаа элдэв муухай юмтай хольж хутгахгүй байх нь бөхчүүд бидний ухамсараас л шалтгаална


-Наадам дөхөхөөр хүн болгоны сэтгэлд өөрийн мэдэлгүй хүлээлт, догдлол үүсчихсэн байдаг даа. Та наадмыг хэрхэн хүлээдэг бол...?

-Бид чинь дэлхийд ганцхан эрийн гурван наадамтай ард түмэн шүү дээ. Бөхөө барилдана, морио уяна, сураа харвана. Бидний хувьд гэвэл наадам дөхөөд ирэхээр юун түрүүн биеэ бэлдэнэ дээ. Наадмын бэлтгэл гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ.


Бас хань ижил, үр хүүхдүүд маань хүртэл өөрсдийгөө, гэр орноо сайхан байлгах гэж бэлдэнэ. Бүх зүйлд өнгөтэй жавхаатай, хийморь сүлдтэй явахыг тал талаасаа л бодолцоно доо.


-Наадам болохоор найраа гэдэг зүйлийн тухай хүмүүс их ярьдаг. Та монгол бөхийн жинхэнэ халуун тогоон дотор байгаа хүнийхээ хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монгол бөхийг дагаж яваа хар сүүдэртэй зүйл бол энэ шүү дээ. Байдаг, байдаггүй гээд яриад байдаг. Гэтэл байдаг нь угаасаа ойлгомжтой болчихсон эд шүү дээ. Нууж хаах гээд байх шаардлага ч байхгүй. Харин үүнийгээ яаж засч залруулах тухайгаа л ярих хэрэгтэй.


Би өмнө зурагтаар ярихдаа ч хэлж байсан. Үүнийг засч залруулах хүн нь бөхчүүд өөрсдөө шүү гэж... Өөрсдөө ухамсараараа энэ заваан юмнаас салаад, шударга үнэн хүчээ үзээд барилдах л чухал.


Тэрнээс биш ямар нэг хууль тогтоомж гаргаад, арга хэмжээ аваад хэн ч үүнийг шийдэж чадахгүй. Монгол бөхөө цэвэр ариун байлгах, ёс жудгаа элдэв муухай юмтай хольж хутгахгүй байх нь бөхчүүд бидний ухамсараас л шалтгаална.


-Ард түмэн бөх хүн бүрийг амжилтын төлөө үнэнч шударга барилдаасай гэж хүсдэг. Гэтэл заримд нь цол хэрэгтэй, заримд нь мөнгө хэрэгтэй. Үүнээс болоод найраа гараад байна л гэлцэх юм?

-Наадам гэдэг маань жилд ганцхан удаа болдог. Хэрэв энэ жил уначихвал дараагийн наадам хүлээх хэцүү гэдгээс эхлээд асуудлууд байна л даа. Сумо бөх бол яахав дээ, нэг унасан ч, хоёр унасан ч түрүүлчихэж болдог.


Бас жилд зургаан удаа барилддаг гээд боломжуудтай. Харин монгол бөхийн цолны үнэ цэнэ, чансаа нь жилд ганц болдог гэдэгтээ байгаа юм л даа. Үүнийг буруу өнцөгөас нь харж, энэ жил боломжоо алдвал дараа жил чадахгүй гэдэг ч юм уу.


Энэ мэтээс болж л хар сүүдэр монгол бөхийг дагаад байна. Түрүүний миний хэлдгээр бөхчүүд маань дор бүрнээ үүнийг ухамсарлаад явбал энэ сүүдэр аяндаа арилна шүү дээ.


-Монгол бөхийн босоо цагаан хийморь гэж бид их ярьдаг. Гэтэл энэ босоо цагаан хийморь нь тань шиг амжилтын төлөө шударгаар хөдөлмөрлөж ирсэн бөхчүүдэд байдаг болохоос хэн нэгнийг буулгаад эсвэл өөрөө буугаад яваа бөхчүүдэд байгаа гэдэгт би хувьдаа эргэлздэг ээ?

-Аливаа юманд хүний өөрийн итгэл үнэмшил байх ёстой байхгүй юу. Улсын цол авчихлаа гээд нутаг орондоо очино. Үнэхээр эр бяраараа тав давчихаад очиж байгаа бөх, мөнгө төгрөгөөр тав давчихаад очиж байгаа хүн хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэж ойлгодог юм шүү дээ.

Хүний итгэл үнэмшил, зорьсон зорилгодоо ямар замаар хүрч вэ гэдэг чухал. Буруу аргаар олсон хоол хүртэл идэхэд эвгүй гэдэг биэ дээ. Тэрэнтэй л адилхан байхгүй юу.


Ард олны хүндлэл гэдэг юу юунаас илүү эрч хүч, сүлд хийморь хайрладаг зүйл


-Та энэ жилийн наадмынхаа дээлийг бэлдчихсэн үү?

-Арай амжаагүй л байна.


-Бөхчүүд ерөнхийдөө нэлээд шүтлэгтэй хүмүүс байдаг. Тэр дундаа таныг багагүй шүтлэгтэй хүн юм гэж анзаардаг?

-Монголчууд маань бурхан шашнаа их дээдэлдэг. Би тэдний л нэг. Шинийн гурван, найман гээд сайн өдрүүдэд сан тавиулж, ном уншуулчихаад явахад ч сайхан шүү. Тэрнээс биш бурханы номыг гүнзгий мэддэг гэвэл худлаа л даа. Итгэл сэтгэлээрээ сайхан залбираад л явдаг.


-Сүүлийн үед Facebook Twiter гээд харилцааны том сүлжээ бий болсон. Та үүний идэвхтэй гишүүдийн нэг. Хүмүүс таньтай ямар сэдвээр голчлон санал бодлоо хуваалцаж байна вэ?

-Өө, яахав. Орчин үеийн шаардлага юм даа. Интэрнэт бол хүн болгоны хэрэглээ болсон байна. Тэр утгаараа Facebook Twiter-ээp хүмүүстэй харилцдаг. Янз бүрийн л зүйл байх юм. Хүмүүс голчлон спортын талаар тэр дундаа үндэсний бөхийн талаар бие биедээ мэдээлэл өгөх, дамжуулах зэргээр надтай харилцах юм даа.


-Таны хамгийн бахархалтай зүйл юу вэ?

-Миний хувьд аав ээжээсээ энэ биеийг олж төрсөндөө, энэ сайхан монгол орныхоо иргэн нь болсондоо, бөхийн спортыг сонгож хичээллэсэндээ, энэ спортоор шантралгүй хөдөлмөрлөж өндөр сайхан цолонд хүрсэндээ бахархаж явдаг даа.


-Танд онцолж шүтдэг уул хайрхан бий юу?

-Байлгүй яахав. Наадмын дэвжээнд барилдаж байхад нутгийн уул ус хажууд түшиж явдаг гэдэг үнэн үг юм гэж дотроо итгэж явдаг. Тиймээс нутгийнхаа уул усыг шүтэж, дээдэлж, ард түмнээ хайрлаж, хүндэлж явдаг. Ард олны хүндлэл гэдэг юунаас ч илүү хүчтэй, эрч хүч, хийморь сүлд хайрлаж байдаг зүйл.


-Та ойрд нутаг руугаа явсан уу?

-Ойрд явж амжсангүй. Ер нь наадмын дараа нутагтаа очиж cap гаруй сайхан амардаг. Зун явж ирснээсээ хойш дахиж явж амжаагүй л байна.


-Энэ жил Архангай аймаг ойтой. Та ямар төлөвлөгөөтэй байна даа?

-Манайх анхны дөрвөн аймгийн нэг. 7 сарын 26 27 28 нд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ.


-Та 80 жилийнхээ ойгоор түрүүлж байсан?

-Тийм ээ. Одоогоос 10 жилийн өмнө 2003 онд улсад түрүүлдэг жилээ аймгийнхаа ойд бас түрүүлсэн. Сайхан ч зун болж байсан, ой маань ч сайхан болсон доо.


-Нутаг орныхоо хөгжил талаас та юу хэлэх вэ? Архангай аймгийн онцлог давуу тал гээд л...?

-Манай аймаг байгалийн үзэсгэлэн ихтэй сайхан нутаг шүү дээ. Ард олон нь сайхан сэтгэлтэй. Ер нь нутаг орны хөгжил гэдэг удирдаж байгаа удирдлагаас, амьдарч байгаа ард иргэдээс их шалтгаалдаг. Хүн бүр эрхэлж байгаа ажлаа чансаатай, чанартай, сэтгэл гаргаж хийгээд байвал тэр нутаг орны цаашлаад улсынхаа хөгжилд оруулж буй хувь нэмэр болно шүү дээ.


-Нутгийнхаа бөхчүүдийн тухай....?

-Манай Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Дөрвөн аварга, 13-14 арслантай, нийт улсын цолтой бөхөөрөө улсдаа тэргүүлдэг. Нутгийн минь бөхчүүд нэг дороо цугларан бэлтгэл сургуулиа амжилттай базааж байна. Залуучуудаас маань олон сайхан алдар цуутай бөх үе залгамжлан төрнө гэж байнга итгэж явдаг.


Бөх барилдана, бөх болно гэдэг маань хувь хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Тийм болохоор би залуучууддаа байнга л "Та нараас өөрсдөөс чинь бүх юм шалтгаална шүү" гэж хэлдэг.


Бэлтгэл хийж байгаа нь гээд багшийн нүдэн дээр зааж өгсөн зүйлийг нь ганц хоёр хийчихээд яваад байвал тэр хүн ахиж дэвжихгүй л гэсэн үг. Багшийн хэлснээс гадна хүний хийж байгааг анхаарах, ажиглах хэрэгтэй. Бүх зүйлээ шавхаж байж алдар цолд хүрдэг гэдгийг ойлгох чухал.


Өвөө минь монгол бөхийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээсэн сайхан хүн байлаа


-Даян аварга өвөөтэй гэдэг бодол танд бас их өөр мэдрэмж төрүүлдэг байх даа?

-Тэгэлгүй яахав. Өвөө минь монгол бөхийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээсэн сайхан хүн байлаа. Би хар багаасаа л бөх болох хүсэл сонирхолтой байсан. Анх бөхийн гараагаа эхлээд явж байх үед "Аварга хүний удам юм чинь би сайн барилдах ёстой" гэсэн бодол төрж, олон жил өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр өвөөгийнхөө цолонд хүрчихээд сууж байгаадаа баяртай, бахархалтай байдаг даа.


-Өвөөгөөс тань танд уламжлагдаж ирсэн эд зүйл олон байдаг уу? Нэг зодог шуудгийг нь аймгийн музейд байдаг гэх юм билээ?

-Зөндөө юм бий. Дийлэнхийг нь аймгийн музейд тусгай тасаг нээн байрлуулсан байдаг. Ард олон үзэг, олон хүнд хүртээлтэй гэдэг утгаар нь 1980-иад оны сүүлээр аав ээж маань аймгийн музейд тавиулсан юм билээ. Надад нэлээд эд зүйл нь бий.


Өмсөж байсан дээл, тоглож байсан шатар гээд. Манай өвөө өөрөө их нямбай хүн байсан. Өөртэй нь холбоотой бүхий л бичиг баримт, баярын бичиг, үнэмлэх гээд бүгдийг нь баадагнаад хадгалчихсан байдаг. Тэр дотор нь "Хүүхдийн үсний найранд ирнэ үү" гэсэн жижигхэн дөрвөлжин урилга хүртэл байх жишээтэй.


-Бие бялдарын хувьд их том хүн байсан гэдэг шүү дээ. Та зодог шуудгийг нь хэмжиж, биедээ барьж үзсэн байлгүй?

-Сүүлд өмсөж байсан зодог шуудаг нь аймгийн музейд бий л дээ. Их том хүн байсан. Надаас том. Өмсгөл нь гэхэд надад томдохоор шүү.


-Танд нэг цагаан хөөрөг байдаг байх аа. Тэрийг Монголдоо дээгүүр орохоор сайхан хөөрөг гэх юм билээ?

-Хөөрөг сонирхоно оо, сонирхоно. Манай чөлөөт бөхийн гавьяат тамирчин Болд ах надад тэр чулууг бэлэглээд. Түүгээр нь би хөөрөг хийлгэж авсан юм. Гайгүй цагаан хөөрөг бий шүү.


-Ямар нэг зүйл сонирхож цуглуулдаг уу?

-Цуглуулдаг зүйл бий. Тэмцээн уралдаанд оролцоод, барилдаад авсан одон медалиуд байна, мандатуудаа хадгална, цуглуулна. Бас яагаад ч юм энд тэнд явахаараа эрхи тааралдвал авчихдаг юм. Нэг мэдсэн нэлээд олон эрхитэй болчихсон байна лээ.


-Та бас сайхан дуулдаг даа?

-Нэг их сайхан дуулах ч юу байхав, өөрийнхөө хэмжээнд л дуулна шүү дээ.


-Та автын инженер мэргэжилтэй билүү?

-Тийм. БХИС-ийг 2001 онд автын инженер мэргэжлээр төгссөн. Сүүлд 2009 онд магистраа хамгаалсан. Өмнө Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн шүү дээ.


-Машин тэргэнд дуртай биз дээ?

-Одоо ч унаа тэрэг хэрэглээ болчихсон юм даа. Дээхэн үед бол жолооч гэж тусгай мэргэжил байлаа шүү дээ.


-Хурд, морь мал сонирхох уу?

-За даа. Тийм зүйл сонирхох зав ч байсангүй дээ. Морь уяна гэдэг бас асар их хөдөлмөр шүү дээ. Өөрийгөө уяж байгаа хүн чинь морь мал сонирхоод явчихвал нөгөө "хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэдэг л болно шүү дээ.


Худал хуурмаггүй, зөв зам мөртэй явах л миний зарчим юм даа


Даян аваргын гэргий Б.Нарантуяа эмч мэргэжилтэй, Булган нутгийн бүсгүй. Тэд нэг охин, гурван хүүтэй өнөр бүл. Аварга гэр бүл, аав ээжийнхээ тухай ийн хуучлав.


-Саяхан эх үрсийн баяр боллоо. Та багадаа хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв, олон бэлэг авч байв уу?

-Бага байхад хамгийн дуртай баяр гэвэл шинэ жил, хүүхдийн баяр хоёр л байлаа шүү дээ. Хүүхдийн баяр их ч өргөн болдог байж. Гоё хувцсаа өмсөөд л, аав ээжийгээ дагаад гарч өгнө шүү дээ. Тэр баяруудын аль нэгнийх нь дурсгал дүүтэйгээ авахуулсан зураг хүртэл байдаг юм. Бэлэг мэдээж авна аа.


-Сая хүүхдүүдээ хэрхэн баярлуулав?

-Одоо ч ихэвчлэн гэр бүлээрээ л тэмдэглэх юм даа. Аав, ээж дээрээ очоод, хүүхдүүдтэйгээ оройхон салхинд гарлаа. Хүүхдийн парк, тоглоомын газрууд өдөртөө оочерлоод хүрэхээргүй их ачаалалтай болсон байна шүү дээ.


Улаанбаатарын маань хүн ам ч их болж, баярын өдөр гарахад сайхан л санагдаж байлаа. Машин болгоны цонхоор хүүхдүүд цухалзаад л, аав ээжийгээ дагуулчихсан бөөн баяр хөөр.


-Цаг үеэ дагаад хүүхдийн өсөх орчин, хүмүүжил их өөр болсон юм шиг... Хүмүүс ч хүүхдийнхээ боловсролд түлхүү анхаардаг болжээ?

-Ер нь тийм болчихож дээ. Тоглодог тоглоом гэхэд тэс өөр. Бидний үед модоор машин хийж аваад л эсвэл дугуйны гол төмөр түрж гүйгээд л, тэвэгдээд л. Илүү дутуу юмгүй нийтлэг байлаа шүү дээ. Харин одоо бол огт өөр.


Техникийн хөгжлөө дагаад мэдэхгүй, чадахгүй юмгүй болчихсон. Миний хүүхдүүддээ хэлдэг гол зүйл бол эхлээд сайн хүн болох ёстой шүү л гэдэг. Зөв хүмүүжилтэй, аятайхан ноён нуруутай болгочих юмсан гэж л боддог. Боловсрол бол орчин үед хүн болгонд л хэрэгтэй.


Спортоор хичээллэх, бөх барилдахад ч боловсрол хэрэгтэй. Биеийн хүчээр ганцыг, оюуны хүчээр мянгыг ялна гэдэг зүгээр нэг хэлчихсэн үг биш байх. Юуны өмнө оюун ухаантай, мэдлэгтэй, боловсролтой байж спортод ч аливаа зүйлд ч амжилтанд хүрнэ шүү дээ.


Энэ сурлага сахилга муу, бөх болгочихъё гэдэг бол их утгагүй яриа шүү дээ. Барилдана гэдэг хоромхон зуурын дотор шийдвэр гаргах болдог. Хэрвээ толгой муутай, боловсрол тааруу хүн .бол тэгсхийгээд л бөхийн амжилт нь төгсөнө шүү дээ.


-Саяхан танай хүү олон улсын олимпиадаас медаль авсан сурагтай?

-Тэгсэн. Кенгеру гээд математикийн олон улсын олимпиадад ноднин түрүүлээд алтан медаль авсан. Энэ жил хүрэл медаль авсан. Их олон хүүхэд оролцсон, том олимпиад юм билээ. Манай дунд хүү, одоо 5-р ангийн сурагч.


-Хүнд болгонд эцэг эхийн хэлсэн сургааль юу юунаас эрхэм байдаг. Та аав ээжийнхээ хэлсэн ямар үгийг байнга санаж явдаг вэ?

-Аав ээжийн олгосон гэрийн хүмүүжил хүнд их чухал шүү дээ. Аав ээжийн өсгөсөн орчин, үлгэр дуурайл, юманд хандах хандлага зэргийг хүүхдүүд нь харж өсдөг. Миний аав ээж хоёр хариуцлагтай алба хашдаг байсан, зөв үлгэр дуурайлтай, хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн, ачтай буянтай хүмүүс.


Мэдээж өдөр бүр л бидэнд хэлж, сургаж байдаг. Хүний эцэг эх үр хүүхэддээ байнга л сайн сайхныг хүсч, зөвийг хэлж ярьж байдаг шүү дээ. Тиймээс ямар ч үед аав ээжийнхээ үгнээс гарахгүй, хазайхгүй явахсан гэж боддог шүү.


-Таны амьдралдаа дагаж мөрддөг зарчим гэвэл...?

-Худал хуурмаггүй, зөв зам мөртэй явах л миний зарчим юм даа. Хуучны нэг хүнээс "Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ" гэхэд "Хонхортоо хочгүй хүнийг л сайн хүн гэнэ дээ" гэсэн байдаг. Аятайхан явсан хүнийг хожим хүн болгон л дурсаж ярьдаг шүү дээ. Тиймээс элдэв нэр хоч зүүчихэлгүй, зорьж яваа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг байхын төлөө хичээж явдаг юм.


-Хүмүүс таныг нэрээр тань дуудахаас илүү аваргаа л гэдэг. Энэ үед ард олны хайр хүндлэл танд их мэдрэгдэнэ биз?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Ард түмэн маань хаана ч явсан "аварга аа" гээд л хүндэлнэ. Бөх барилдаад цолонд хүрэх нэг асуудал. Тэрний цаана тэр их хүндлэлийг дааж явна гэдэг их том асуудал гэж ойлгодог. Хаана ч зөв сайхан явах хэрэгтэй дээ. Монголчууд маань их ажигч улс. Хүнийг хараад л ямар хүн бэ гэдгийг мэднэ шүү дээ.


-Чөлөөт бөхийн тухайд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Би чөлөөт бөхөөр 2004 он хүртэл 15-16 жил барилдсан. Дээд жинг 120 кг-аар хязгаарлаад ерөнхийдөө больсон доо. Өөрийнхөө хэмжээнд тодорхой амжилт гаргаад барилдсан, магадгүй илүү амжилт гаргах боломж байсан байх аа гэж боддог юм.


Орос, Иран, Америк гээд цөөнгүй орны хүчтэнүүдтэй гар зөрүүлж явлаа. Чөлөөт бөх маань өөрөө оросын школоор л явж ирсэн. Зөвлөлт улс задраад олон жижиг улс болоход шилдэг бөхчүүд нь бас жижиг улсын иргэд болж гараад. Тэр үеэс оросын школ суларч Иран, Америкийн бөхчүүд давамгайлж ирсэн. Ер нь аль ч спорт сургалтаасаа их шалтгаална л даа.


-Та, Сумъяабазар, Сүхбат аваргууд, Пүрэвбаатар гавьяат нарын спортын төв ордны үүдэнд сууж байгаад авахуулсан нэг эртний зураг байдаг. Одоо бүгд алдар цуутай тамирчид болсон хойно эргээд харахад сайхан дурсамж хөврөнө дөө, тэр зургаас?

-Тэр чинь 1992-1993 оны л үе болов уу. Бэлтгэлээ тарчихаад спортын төв ордны үүдэнд сууж байгаад авахуулсан зураг. Залуучуудын шигшээ баг байгуулагдаад удаагүй байсан үе.


Нийгэм маань өөрөө тийм ч сайнгүй болчихсон байлаа. Тийм үед бэлтгэл сургууль хийнэ гэдэг амаргүй л байсан. Спортын төв ордны дээд давхарын крантын уснаас залгилчихаад л бэлтгэлээ хийдэг байсан гэж Пурэвбаатарын ярьдаг үнэн шүү дээ.


-Тэр ус нь хачин сайхан амттай?

-Тэгэлгүй яахав. Бэлтгэл хийж, хийчихээд гарч ирээд залгилахаар жигтэйхэн гоё амттай санагддаг байсан. Бүгд л бөх болъё гэсэн чинхүү сэтгэлтэй байж дээ, тэр үед. Залуучуудын шигшээ баг байгуулагдахад манай Ганбаатар багшийн удирдлаганд 60-аад хүүхэд цугларч байсан юм.


Тэгээд л яваандаа шигшигдээд жилийн дараа гэхэд 20-30 болоод, дахиад жил болоход 10-20 болоод, сүүлдээ яг л бөх болъё гэсэн сэтгэлтэй хүүхдүүд нь үлддэг юм билээ. Нийгэм нь ч хүнд хэцүү байсан. Зарим нь бөхөөсеө халширдаг, зарим нь амьдрал ахуйгаа хөөдөг.


Ер нь спорт гэдэг улс орныхоо эдийн засагтай их холбоотой хөгждөг зүйл шиг байгаа юм, анзаарч байхад. Олимп, дэлхийн тэмцээнд хөгжилтэй орны баг тамирчид л хамаг медалийг нь түүчихдэг шүү дээ. Сүүлийн үед манайх спортдоо нэлээд сайн анхаардаг болсон байна.


Тамирчдаа дэмжиж байна, хөрөнгө мөнгө гаргаж байна, салбарын яам хүртэл байгуулагдлаа. Энэ бол дэвшил шүү. Цаашдаа монголын спорт улам илүү хөгжинө гэж итгэлтэй байгаа.


-Одоо бөхчүүдийг ивээн тэтгэх байгууллага, хувь хүн олон болсон байна шүү. Гэхдээ зарим нь болох болохгүй зүйлд бөхчүүдийг өмнөө бариад байх шиг санагддаг?

-Тэр ч хувь хүмүүсийн хоорондын харилцаанаас л болдог байх л даа. Би бол 1998 оноос эхлээд Бридж группийн бөх болсон. Захирал нь Ганхуяг гэж манай нутгийн бизнесмэн, улстөрч бий. Хүмүүс мэднэ дээ. Намайг өдий хүртэл бүхий л цаг хугацаанд тусалж дэмжиж, амжилтын минь төлөө хамт явсан хүн.


Бид зөвхөн сэтгэлээрээ, бие биенээ ойлгосон, хүндэлсэн ийм л харилцаан дээр өдий хүртэл хамт явж ирсэн. Тиймээс энэ харилцаандаа сэтгэл хангалуун байж, үргэлж тэдэндээ баярлаж талархаж явдаг.


Ер нь аливаа зүйлд сэтгэл зөв бол болдог шүү дээ. Тэрнээс хэн нэгэн бөхчүүдийг ивээн тэтгэж байна гээд дараа нь тэднийг буруу зөрүү зүйлд уруу татах, болохгүй юм руу түлхэн оруулах зэрэг асуудал байж болохгүй л дээ.


-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье?

-Баярлалаа.


Ярилцсан: С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jugder_08 » Tue Jun 11, 2013 1:51 pm

Хакухо М.Даваажаргал, Ө.Даваабаатар, Б.Батмөнх нарт өвдөг шороодсон ч Ч.Батчулуун арсланг давжээ

11 минутын өмнө
“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн тавдугаар сарын Нацу башёд түрүүлж 25 дахь түрүүгээ авсан билээ. Ингэснээр тэрээр элэг нэгт аварга Асашёорюү Д.Дагвадоржтой түрүүлсэн тоогоороо эн зэрэгцсэн билээ. Долоон сарын башё эхлэхээс өмнөх эх орондоо ирсэн Хакухо М.Даваажаргал аавынхаа нутгийн бөхчүүд буюу Төв аймгийн Баянцогт сумын харьяат уран барилдаант улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Б.Батмөнх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун нартай барилдсан байна. Хакухо М.Даваажаргал харцага Ө.Даваабаатар, начин Б.Батмөнх нарт өвдөг шороодсон бол, аймгийн хурц арслан Ч.Батчуулнтай удаан хүчийг үзсэний эцэс давжээ.

http://www.youtube.com/watch?v=WokD2ns2APM&feature=player_embedded

http://news.zindaa.mn/184o
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron