НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Mon Dec 10, 2012 11:56 am

Нєгєє нэг бєх нь аймгийн заан Сэддорж. Аймаг цэргийн цолтой залуу бєхчїїдийн барилдааныг анх санаачилж зохион байгуулж байсан хїн. бас монгол бєхийн мэдээллийн тєв гээд монголбєх.мн-ийг сумьяа аваргатай хамт эхлїїлсэн... Цуврал нэвтрїїлэг гэсэн. дараагийн дугаарууд нь бас гарна гэнэ лээ
Мє арслан ч гоё гоё юм ярьж байна лээ бас
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Mon Dec 10, 2012 11:57 am

Сїхбат аварга бол 2 сар бэлтгэл хийчихэд їзнэ гэж байна лээ шїї. Тэгсэн Сумьяа аа би лав 1 жил бэлдэнэ гээл хэхэ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Fila » Mon Dec 10, 2012 6:25 pm

Ж.Бат-Эрдэнэ: Ард олныхоо хүндлэлийг арслан цолоор мялаана.

2008 оны улсын их баяр наадмын наймын даваанд 22-хон настай залуу начин даян аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан нь наадамчин олныг шуугиулж, наадмын тааврыг хол зөрүүлсэн билээ. Тэрхүү залуу начин өдгөөгийн Монгол Улсын гарьд, Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Алтай констракшн” компанийн бөх Ж.Бат-Эрдэнэ байв. Түүнтэй хүүхэд нас, бөх хүний амьдралын тухай хөөрөлдсөнөө хүргэе.

-Улсын гарьд Ж.БатЭрдэнийн хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрөв?

-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд 1986 онд Жанцангийн хоёр дахь хүү болж төрсөн. Багадаа хурдан морь унадаг, газар газрын наадмаас олон ч айраг, түрүү авсан даа. Сумынхаа ясли, цэцэрлэг, найман жилийн дунд сургуульд тавдугаар анги хүртэл суралцсан. Дараа нь хот уруу шилжиж ирээд Дэнжийн мянгын 39 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгссөн.

-Хөдөөний хүүхэд хотын сургуульд сурахад хүндрэлтэй байв уу?

-Тэгэлгүй яахав. Хөдөөний хүүхэд бүрэг болохоор хотын хүүхд үүдээс хэл яриа, алхаа гишгээнээс эхлээд л ялгарна. Ямар нэгэн байдлаар үйл хөдлөл, үг ярианы алдаа гаргавал шоолуулна. Ер нь одоо ч нутаг усны, багын аялга миний үг ярианд байдаг л юм /инээв/. Гэхдээ бас ч гэж сурлага сайтай хүүхдийн тоонд ордог байсан. Математикийн хичээлдээ илүү сайн. Харин физик, геометр болохоор дүн буураад л явчихна шүү дээ.
 

-Тухайн үед хотын хүүхдүүд хөөрхөн шоглоно биз?

-Хөдөөний хүүхэд гээд гадуурхах, шоглох тохиолдол бишгүй л байсан. Хоёр, гурвуулаа ирж өднө. Харин би биеэр арай том болохоор тэр бүр дээрэлхүүлээд байхгүй. Улаан хацартай, булиадуу л нөхөр байсан байх /инээв/.

-Бөхөөр хичээллэхэд тань хэн нөлөөлөв. Ер нь багаасаа сонирхолтой байв уу?

-Нутагтаа байхдаа л барилдах сонирхолтой хүүхэд байсан. 1998 онд ОУХМ "сахал" Рагчаа гэдэг чөлөөт бөхийн багш сумандаа ирээд "Бөхийн секц хичээллүүлнэ" гэсэн зар наасан юм. Хөдөө дээлээ уран байж ноцолдож өссөн хүүх дүүд чинь сонирхоод, ер нь сумын найман жилийн сургуулийн бүх эрэгтэй хүүхэд л бүртгүүлсэн байх. Бүртгэл дууссаны дараа өдрөөс нэг ангид чөлөөтийн дэвжээ засч хөлс гаргах бэлтгэл хийлгэж эхэлсэн.
 
Бид оймс, богино өмд, футболкатайгаа эхний ээлжинд мост унаад, бөмбөрөлтийг нь заалгасан. Түүнээс хойш манай суманд үе үе л хүүхдүүдийн дунд тэмцээн болдог болсон юм. Өсвөрийн бөхчүүдийн тэмцээн зохион байгуулахдаа аав ээжүүд нь ивээн тэтгэдэг. Чемодан, чихэр, жимс гээд баахан бай шагнал овоолчихно. Би ээжээрээ зодог шуудаг оёулж "яалуу" гэдэг гутал дээр өмсөөд л тэмцээнд орно доо.
 
Энэ мэтчилэн хоёр жил бэлтгэл хийсний эцэст хотод ирсэн. Хөдөө байхдаа чөлөөт цагаараа барилдаж, ноцолддог байсан болохоор хотод ирээд хичээл тараад л хийх юм олдохгүй, барилдмаар санагддаг байлаа. Тэгээд аав маань "Хоршоолол" нийгэмлэгт дагуулж ирээд улсын начин Баатаржав багшид ах бид хоёрыг шавь оруулсан. Энэ багшийнхаа дэргэд хоёр жил үндэсний бөхийн бэлтгэл хийсэн дээ. Дараа нь улсын начин Адъяатөмөр багш дээр үргэлжлүүлэн бэлтгэл сургуулилт хийх болсон.

-Анхны томоохон тэмцээнд оролцож байсан дурсамжаасаа хуваалцвал?

-2002 оноос хойш Адъяатөмөр багштай 4-5 жил чөлөөтийн бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд амжилт гаргаж эхэлсэн юм. 2003 онд өсвөрийн 128 бөхийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртсэн. Тэр жилээ Дархан хотод болсон өсвөрийн улсын аваргаас Даваабаатар алт /одоогийн улсын харцага/, би мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа жил нь идэрчүүдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж үеийнхнээсээ онцгойрч эхэлсэн.
 
Улсын харцага Даваабаатар, Содномдорж, Одгэрэл бид нар нэг үеийнхэн. Харин манай дээд үеийнхнээс гэвэл Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Санжаадамба, Соронзонболд гээд олон сайн бөх бий. Мөн 2005 онд сумын заан цолтой 365 бөх барилдахад би үзүүрлэсэн юм. Улмаар 2006 оноос "Хилчин" спорт хороонд харьяалагдаж Өмнөговийн 0131 дүгээр ангийн нэр дээр өнөөдрийг хүртэл барилдаж байна.
 
Мөн 2008 онд начин цолонд хүртлээ "Гуулин тал" компанийн нэр дээр барилдсан. Түүнээс хойш "Алтай констракшн"-ий нэр дээр барилдаж байгаа. Миний гарьд цолыг мялааж Цээл сумын нутгийн зөвлөл хоёр өрөө, "Хилчин" спорт хороо хоёр өрөө байр өгсөн. Мөн "Хантайшир" бөхийн дэвжээний тэргүүн нутгийн эрхэм ах, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 50 сая төгрөг, "Алтай констракшн"-ий захирал Х.Бат-Эрдэнэ "Ланд-200" машин бэлэглэсэн. Энэ их хүндлэлийн хариуд улсынхаа их баяр наадамд түрүүлж, арслан цол хүртэнэ гэж бодож явдаг.

-Говь-Алтай аймгийн Цээл сумаас улсын начин Баатар, Нэмэхбаяр нарын олон сайхан бөх төрж гарсан байдаг?

-Тэгэлгүй яахав. Манай сумаас олон сайхан бөх төрсөн. Мөн манай сумын сургуулийн биеийн тамирын багшаар Нэмэх ах ажилладаг байлаа. Харин Баатар начин бид хоёр ах дүүсийн хүүхдүүд.

-Ээжийн талаас бөхийн удам бий юу?

-Миний ээжийн аав нь сумандаа 10 түрүүлсэн хүн байсан. Өвөө гийн дүү нь аймгийн арслан Жавзмаа гэж бий. Өвөө маань Ч.Мягмарсүрэнгийн "Сумын заан" шүлэгт гардаг шиг "Хол явж барилдаа гүй сумын заан. Хот орж зодоглоо гүй сумын заан" хүн дээ. Ер нь суманд 10 түрүүлнэ гэдэг том амжилт шүү.

-Бөх хүн эцэг эхийн аль талаасаа илүү удамшдаг гэж боддог вэ?

-Ер нь аль аль талаас нь удамшдаг гэж ахмад бөхчүүд ярьдаг юм. Гэхдээ ажиглаад байхад ээжийнх нь талаас илүү удам дамжсан байх нь элбэг.

-Гэр бүлийнхээ хүнийг манай уншигчдад танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат улсын начин Өлзийбаярын охин. Хадам аавын аав нь олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан гэдэг хүн байсан. Харин хадам ээж маань сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, улсын гарьд Н.Ганбаатар нарын стой. авга эгч. Тийм болохоор нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа бөхийн удамтай сонин тохиол байгаа биз. Хадам ээж маань Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул хүн байдаг юм.

-Амжилт гаргасан үеийн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцвал?

-Би нэг жилийн дотор гурван цол авч маань л их сайхан, мартагдашг үй дурсамж юм. 2006 оны зурга дугаар сарын 11 бол даш ням, балжиннямтай билэгт сайн өдөр байсан л даа. Тэр өглөө гэрээсээ гараад такси бариад Бүх цэргийн наадамд жижиг Дагвадорж гэдэг найзтайгаа хамт очлоо. Барилдаад цэргийн заан боллоо. Ер нь цолонд хүрсэн бөхчүүдийн өмсдөг залаатай малгай чинь барилдаж эхэлж байгаа залууст бол том мөрөөдөл шүү дээ. Дараахан нь наадмын бэлтгэлээ хийж дуусаад Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд барилдаж түрүүлээд аймгийн арслан цол авсан юм. Тэндээсээ улсынхаа их баяр наадамд ирж зодоглоод гурвын даваанд өвдөг шороодсон. Дараа жил нь үеийнхнээсээ хамгийн түрүүнд улсын начин цол хүртсэн. Энэ нь цэргийн заан цолоо билэгт сайн өдөр авсных байх гэж бэлгэшээдэг.

-Ингэхэд Та хэр шүтлэгтэй хүн бэ?

-Уул, ус, бурхан тахилдаа залбираад л явдаг. Өнгөрсөн жил гарьд болохын өмнө бүтэн сар бясалгал хийсэн. Өглөө эртлэн босч зүлгэн дээр суугаад, нар мандахад нар уруу харж залбирч сүсэглээд л эцэг эх, газар нутаг гээд ойр дотнын бүх л зүйлээ бодно. Сэтгэлийн сүүн залбирал хүнийг үргэлж гэрэлт зүг рүү хөтөлдөг юм билээ. Тэрхүү гэрэлт зүгийн зам нь миний төрж өссөн нутаг минь юм.


-Говь-Алтай аймгийн Сутай уулыг 2008 онд тахиснаас хойш аймгийнх нь бөхчүүд сайн барилдаж эхэлсэн гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ?

-Тийм шүү. Хүн байгалийн холбоо гэдэг нь энэ юм уу даа. Тухайн үед би явж чадаагүй л дээ. Харин тэр жилд манай аймгаас нэг заан, нэг гарьд төрсөн. Тэгэхэд би уул, усаа шүтэж байх нь зөв юм гэж бодсон шүү. Өнгөрсөн жил нутаг явна гэж төлөвлөчихөөд яг явах гэж байтал хуруу маань гэмтсэн. Гэмтэл дээр очтол бараг л тайрах юм болоод сүүлдээ зүслэг хийсэн. Ингээд аймаг явна гэтэл эмч "Хөдөө явж болохгүй. Хэрэв хөдөө явах л юм бол хуруугүй болно. Тэгээд ч чи улсын баяр наадамд барилдъя гэж бодож байвал битгий яв" гэсэн. Гэхдээ би нутгийнхаа зүг үргэлж залбирч байсан. Ер нь тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл шүү дээ.

-Г.Өсөхбаяр аваргатай наймын даваанд барилддаг жил олон хүн Таныг дэмжиж байсан. Харин Танд юу бодогдож байв?

-Би ер нь Өсөхөө аваргыг дархан аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр хүн бол аугаа бөх шүү дээ. Бөхчүүдийн бэлтгэл жигд сайжирсан тул хэн одтой нь тухайн жилдээ цойлоод гараад ирдэг болчихсон. Тэр жил би аваргыг түрүүлээсэй хүсч байсан. Гэтэл наймын даваанд намайг амлаад авчихлаа. Би ч бас бөх хүн, цолоо ахиулахын төлөө л барилдаж байгаа. Тийм болохоор золгох л юм бол би унана, барьц сонгох л юм бол бас унана гээд унах л талаас нь бодоод байсан /инээв/. Тэгээд бид хоёр нааш цаашаа эмч гэж явсаар их удсан. Гэтэл засуул "Та хоёр одоо гурван минутын дараа барьц сонгоно" гэдэг байгаа. Тэгэхээр нь би энэ гурван минут өнгөрвөл л дуусна. Шууд дайраад л үзье гэж шийдээд хөл рүү нь орсон. Эндээс гурван угсраа мэх хийж аваргаар найм давж гарьд цолонд хүрсэн.


-Г.Өсөхбаяр аваргыг давчихаад А.Мөнхбат аваргатай барилдахдаа жаахан яарчих шиг болсон?

-Уг нь би сарын өмнө заалны барилдаанд давчихсан байсан юм. Г.Өсөхбаяр аваргыг хаячихаад дө- рөвт үлдэхдээ миний наадам болжээ л гэж бодож байлаа шүү. Гэтэл би мэхээ дутуу хийгээд өөрийнхөө мэ хэнд уначихсан. А.Мөнхбатыг түрүү лэх ёстой байжээ л гэж бодоод нэг их харамсаагүй.


-А.Сүхбат аварга Б.Даваабаатар Та хоёрыг уран мэх уралдуулан хийдэг сайн бөх болох залуучууд гэж хэлж байсан?

-Б.Даваабаатар бол уран мэхийг угсруулан хийж, түргэн шуурхай барилддаг сайн бөх. Миний хувьд сүүлийн үед жин нэмээд хурд жаахан удааширсан. Гэхдээ бэлтгэл жигдэрч байгаа.


-Ажиглаад байхад Та өөрөөсөө илүү ч байж мэдэхээр бөхчүүдийг амлаж аваад байх юм. Үүний цаана нэг учир байна уу?

-Начин байхад их тунадаг байсан. Тэгээд амладаг болсоор ер нь сайн л бөх авч байж өөрөө сайжирна гэж боддог болсон юм. Тиймээс ам авахдаа сайн бөх амалъя гэж боддог. Үнэхээр дийлэхгүй унавал тахимаа шударгаар өгдөг байх нь чухал. Нөгөө талаар бөх хүнд жудаг гэж байх ёстой.

Н.Баавгай
Эх сурвалж: "Үнэн.мн"
Fila
 
Posts: 2
Joined: Fri Oct 05, 2012 12:44 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Бат-Оргил » Tue Dec 11, 2012 11:43 am

Бадруул wrote:За буян болъё.... Нэлээд урт нэвтрүүлэг болж. Сумъяа аварга ч их хуралд өрсөлдөөд үзсэн гэсэн шиг л анги ярьж байна өө... Цуврал нэвтрүүлэг болж байгаам байна....

http://www.youtube.com/watch?v=2fuYOMBM ... e=youtu.be
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Tue Dec 11, 2012 2:11 pm

Дївчин заан Батцэцэгийг ємєєрч нэг ярилцлага єгч. Цаадах нь вокзал дээр нэг эхнэр нєхєр 2той муудаад нєгєє 2 нь гарч ирээд дайраад байхаар нь нєхрийг нь давхар хамчиж гэнэ. Хїний сурсан юм гэж тэр дээ... Хашаатын охин бол хамаал хамаал явна даа
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby erdene_b7 » Tue Dec 11, 2012 9:15 pm

bi bas unshsan herev unen bol tsaadah gar ni yasan dalchiganasan shaar ve gavyataa tanidaggui
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Тошилоо » Wed Dec 12, 2012 11:33 am

Бат-Эрдэнэ гарьд сайхан ярьжээ
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

ОДОО БИ 50 НАСТАЙ БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭ

Postby champion » Wed Dec 12, 2012 2:27 pm

Сочи, дараа нь Рио-деЖанейрогийн олимп манай тамирчдыг дуудаж байна. Ялангуяа тамирчид маань зуны олимпод өндөр амжилт гаргадаг учраас дөрвөн жилийн дараа Бразилд болох наадамд хэрхэн оролцох талаар биеийн тамир, спортын удирдах байгууллагууд одооноос тусгай төлөвлөгөө боловсруулж, мэргэжилтнүүд өөрсдийн таамаглалыг дэвшүүлж байна.

Лондонд үзүүлсэн амжилтаа хэрхэн ахиулах вэ? Ингэхэд будант Альбионоос таваас илүү медаль авах боломж байсан уу? Тамирчдын гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэдэг чанартай дасгалжуулагч бэлтгэхэд хэрхэн анхаарах вэ гээд л олон асуулт хариулт нэхэж буй энэ үед Монгол Улсын гавьяат тамирчин, “Мехико-1968”-ын хүрэл медальт, ардын багш Ч.Дамдиншаравтай санал бодлыг нь хуваалцлаа.

-Ахмад тамирчин, дасгалжуулагчийн үүднээс “Лондон-2012”-т үзүүлсэн залуучуудынхаа амжилтыг дэнслэх эрх танд байгаа. Аварга төрөөгүй ч авсан медалийнхаа тоогоор дээд амжилт тогтоосон 2012 оны олимпийн талаарх бодлоо хуваалцана уу?

-Шинэ олимпийн циклийг монголчууд удирдлага, зохион байгуулалтын шинэлэг хэлбэрээр эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл яамны бүтэцтэй болсон нь манай салбарыг хөгжихөд дөхөм үзүүлэх нь мэдээж. Гэхдээ бид өмнөх он жилүүдийг мартах учиргүй. Дөрвөн жилийн өмнө олимпийн хошой аваргатай болсон монголчууд Лондоноос таван медальтай ирсэн нь ахиц дэвшил боловч алтан медальтан төрөөгүй нь мэргэжлийн бидний хувьд чамлалттай. Бас таваас илүү медаль авах боломж ч байсан. Өөрөөр хэлбэл, медаль хүртсэн тамирчдын цаана шагналын тавцанд ахиад зогсох 4-5 тамирчин байсан нь нууц биш. Ялангуяа жүдочдоос М.Бундмаа, Х.Цагаанбаатар, П.Лхамдэгд, чөлөөтийнхнөөс О.Бурмаа, Ж.Чулуунбат, боксоос П.Сэрдамба зэрэг тамирчныг нэрлэж болно. Дараагийн олимпоос ард түмэн таваас илүү медаль, тэр дундаа олимпийн гурав дахь аваргыг хүлээнэ. Тиймээс өндөр шаардлага тавигдаж байна гэсэн үг. Үүний тулд удирдах байгууллага бодлогоо гүн гүнзгий, зөв зүйтэй боловсруулах хэрэгтэй. Нэг телевизээр Спортын бодлого зохицуулалтын хэрэгжилтийн газрын дарга Д.Жаргалсайхан “Улсын төсөвт 5 тэрбум төгрөг батлагдсан” гэж ярихыг сонссон. Аль ч олимпийн цикльд төрөөс спортод ийм их хэмжээний мөнгө зарцуулж байгаагүй юм шүү. 1996, 2000, 2004 онд 200, 300 саяд хүрэхтэй үгүйтэй л төсөв батлагддаг байсан хэцүү үе бий. Дэлхийн хэмжээний тэмцээн, цугларалтад явах мөнгө олдохгүй шүү дээ. Харин 2005 оноос хойш төр засаг спортод анхаарч, хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг болсон. Харин энэ мөнгийг үр ашигтай, зөв зарцуулж, богино хугацаанд ахмад тамирчдын залуу халааг бэлтгэх асуудал юу юунаас чухал.

-Шижигнэсэн залуу тамирчдыг бэлтгэхэд дасгалжуулагчийн өндөр ур чадвар шаардлагатай. Харин өнөөдөр манай спортод алсын хараатай дасгалжуулагч маш дутагдалтай байх шиг санагддаг...

-Юуны өмнө нэг зүйл онцлоход төрийн нуруунд байгаа ачааг төрийн бус байгууллагаар үүрүүлье гэсэн бодлого зөв. Манай салбарт холбоодыг үр ашигтай ажиллуулах менежментийг удирдах чадвартай хүмүүсийг холбоодод бий болгохыг цаг үе шаардаж байна. Тамирчны амжилт шигшээ багийн дасгалжуулагчаас ихээхэн хамаарна. Өндөр ур чадвартай дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж байгаа тамирчид богино хугацаанд амжилт гаргадаг нь өмнөх олимпийн циклиэс харагдлаа. Тиймээс холбоодоо сайн ажиллуулж, дасгалжуулагчдаа зөв сонгох хэрэгтэй. Аль ч төрөлд дасгалжуулагчдын ур чадвар дутагдаж байгаа нь нууц биш. Тамирчиндаа гологдож буй дасгалжуулагч гэж бодохоор амжилт сэтгэлд багтах уу? Жүдогийн холбооны үйл ажиллагаанаас бусад холбоо үлгэр жишээ авмаар санагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулга холбоогоо зөв менежментээр удирдаж байна. Олимпод оролцож байгаа найм, есөн тамирчдын хэн нь ч медаль авах боломжтой, амжилтын түвшин жигд хэмжээнийх. Хэн нь ч олимпийн медаль авахад гайхахааргүй мундаг менежментээр бэлтгэж байна, тамирчдаа. Жүдогийн тэмцээн бүхэн олимпийн шагналын оноо авдаг болохоор улсын төсвөөс гадна бараг тэрбум төгрөгийг жилд бэлтгэл цугларалт, тэмцээнд зарцуулдаг гэж сонссон. Жүдогоос өөр олон сайн холбоо бий л дээ. Гэвч удирдлага нь бизнесийн салбарынхан учраас хэсэгтээ хөрөнгө мөнгө зарцуулаад л зогсчихдог.

-Чөлөөт бөхийн олимпийн медалийн буухиаг С.Батцэцэг залгасан. Гэвч эрэгтэйчүүд эхний гуравт багталгүй байсаар удлаа. Хатуухан хэлэхэд эмэгтэйчүүдийнхээ далбаан дор яваа эрчүүдийн амжилтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай чөлөөт бөхийн 1960-70 оны шигшээгийн тамирчид яг өнөөдрийн жүдогийн шигшээ багийн дайтай байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад амжилтын түвшин нь буурсныг хүлээн зөвшөөрнө. Харин чөлөөт бөхийн холбоонд өөрчлөлт оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд амжилт эрс дээшилсэн. Эмэгтэй бөхчүүдээс дэлхийн аварга, олимпийн медальтан төрлөө. Гэхдээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийг салгах нь зүйтэй. Эрэгтэйчүүд олимпийн медаль авалгүй олон жил болсон нь шүүмжлэлтэй хэдий ч 2009 оноос хойш байгуулагдсан шинэ холбоо чадлынхаа хэрээр сайн ажилласныг үгүйсгэж болохгүй. Л.Чинбат ерөнхийлөгч, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж аварга, мөнгөн үеийн тамирчин Х.Баттуул, Б.Болд нар хөрөнгө мөнгө их гаргасны хүчинд медалийн буухиаг залгуулсан юм. Гадаадын мэргэжилтнүүдийн яриагаар Монгол бол бөхийн орон. Авьяаслаг хүүхдүүдийг чадварлаг багшид шавь оруулж, богино хугацаанд амжилт гаргах нь л тулгамдсан асуудал. Үүний тулд дасгалжуулагчаа яаралтай бэлтгэх хэрэгтэй. Манай биеийн тамирын дээд сургуулиуд чавдарлаг боловсон хүчин бэлтгэж байгаа гэдэгт би лав эргэлздэг. АНУ, БНХАУ, ОХУ, Японд бэлтгэгдэж байгаа боловсон хүчин алга. Чөлөөт бөхөөр холын Европод биш юм гэхэд хөрш ОХУ-ын Буриад, Якутск, Красноярскт оюутан суралцахгүй л байна. Хамтарсан бэлтгэл ч цөөн байна.

-Алдартай тамирчин бүхэн сайн дасгалжуулагч болдоггүй гэдэг. Гэхдээ дасгалжуулах эрдэмд дадамгай суралцсан ахмадууд ч бий. Тухайлбал боксын төрөлд Д.Банди багшийн орон зайг хэн ч нөхөж чадаагүй л байна...

-Тийм ээ, Д.Банди, жүдогоос Насаа нар мундаг л даа. Гэхдээ манайхан 60 хүрэнгүүт нь хөгширлөө гээд л хөөх шахам явуулчихдаг. Гэтэл ОХУ-д 78-тай Д.Миндиашвели шигшээ багт шавь нараа бэлтгэн ажиллаж байна. 71-тэй Ю.Шахмурадов ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээг дасгалжуулан, Лондоны олимпоос анхны орос аварга бүсгүйг төрүүллээ. Аль ч орон ахмад дасгалжуулагчдынхаа амьд сэрүүнд нь арга туршлагыг залуучууддаа үлдээхийг чухалчилдаг. Харин манайхан нас ахингуут нь зайлуулахаа боддог. Ер нь ч хот гэж явцууралгүй хөдөөний дасгалжуулагчдыг ч сургах хэрэгтэй байна. Ам нээхээр уушги нээ гэдэг дээ. Манайхан дэлхийн бөхөөс хол хоцрогдоогүй. Харин шинэ дүрэмтэй уялдсан техник тактикийн бэлтгэл хангалтгүй байна. Мөн сургалт нь хэтэрхий европжиж. Үндэсний бөхийн өвөрмөц арга техникээ ашиглаж яагаад болохгүй гэж.

-Лондоны олимпийн барилдааныг тайлбарлаж суухад тамирчдынхаа амжилтад багагүй харуусал төрсөн биз...

-Өмнөх жилүүдийг бодоход найман тамирчин эрх авсан, эмэгтэйчүүд багаараа оролцсон нь ололттой тал. Эрэгтэйчүүдэд медаль авах боломж байсан ч өөртөө итгэх итгэлээр дутчихлаа. Тухайлбал Ж.Чулуунбат.

-МЧБХ дунд, хүнд жингийнхнийг бус хөнгөн жинд голлон анхаарч байгаа нь өрөөсгөл ойлголт биш гэж үү? Үндэсний бөхийнхөн их спортоор дагнаж яагаад болохгүй гэж?

-1970-1980 онд намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад 100 кг жинтэй хүн олддоггүй байсан бол өнөөдөр нэг удаа заалны барилдаанд улс, аймгийн цолгүй 640 залуу зодоглож байна. Тэнд дунд, хүнд жингийн бөхчүүд бүгд байна. Тэднийг урвуулахад их спортын менежмент дутагдалтай байгаа. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй. Доод дөрвөн жинд бөх бэлтгэнэ гэдэг буруу л даа. Олимпийн эрх авна гэж байсан 60, 66 кг-ын жингүүдэд олимпийн эрх авах төлөвлөгөө хэрэгжээгүй бол хэний ч санаагүй 84 кг-д О.Үйтүмэн гэж үндэсний бөхийн стилтэй залуу олимпийн норматив биелүүлсэн. Хүнд жинд Чулуунбат маань оролцсон гээд тоочвол бүх жинд тамирчдаа жигд бэлтгэх хэрэгтэй. Үндэсний бөх жамаараа л хөгжиж, холбоо нь мундаг менежменттэй ажиллаж байна. Гэхдээ бодлогоор бөхийн холбоодын тэргүүнүүд уулзаж, дэлхийн хэмжээнд тамирчин бэлтгэх тал дээр гар нийлэн ажиллах хэрэгтэй санагддаг юм. Их спортоор хичээллэж байсан хүүхэд 80 кг хүрмэгцээ сум, аймгийн цол зүүдлээд явчихдаг буруу систем тогтсоор удлаа. Залуучууд их спортод орохгүй байна. Би ноднин хүнд жингийн хүүхдүүдтэй ажилласан юм. Бүгдээрээ жил бэлтгэл хийгээд л зааланд ирэх хүүхдийн тоо цөөрсөн. Учрыг нь асуухад сум, аймгийн цол авмаар байна, багш аа гэж тайлбарлах жишээтэй. Үндэсний бөх сайн хөгжлөө ч саван дотроо. Үндэсний бөхөөр явцуурвал бусад төрлийн бөхийн хөгжил буруу тийшээ эргэнэ. Миний бодлоор аль ч спортод хүүхдүүдийг тэмцээнд оролцуулахдаа аймаг, сумаар нь зарлаж байвал нутгийнхан нь ч, бизнесменүүд ч өсвөр тамирчнаа дэмжинэ дээ. Үндэсний бөхийн барилдаанд нэг давсан хүүхэд мөнгөн шагнал авдгийн адилаар их спортод даваа бүхнийг үнэлбэл хичээллэгчдийн тоо нэмэгдэж, спортын амжилт ахина. Нөгөө талаар хүнд, хагас хүнд жингийн бөхчүүдийн дунд тэмцээн бараг зохиогддоггүй учраас залуучууд бүгд үндэсний бөх рүү хошуурч байна. Гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн медаль авсан тамирчдад насан туршийн урамшуулал олгосон нь их спортоор хичээллэгчдийн хүрээ тэлэхэд түлхэц өгсөн хэрэг. Цаашдаа олимп, дэлхийн медальтан бэлтгэсэн цөөн хэдэн дасгалжуулагчаа урамшуулбал ажлын идэвх санаачилга улам сэргэх нь дамжиггүй.

-Дасгалжуулагчдыг бэлтгэхийн тулд сургалт семинарийг орон нутагт ч хийх хэрэгтэй гэж та хэллээ. Ингэхэд та өөрөө энэ ажлыг хийж байхдаа номын дуу хэр сонсож байв?

-Ний нуугүй хэлэхэд 15, 16 жил шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа гадаадад нэг ч удаа мэргэжил дээшлүүлж үзээгүй. Гэхдээ үүнд тэгж их харамсаад байдаггүй. Хамгийн гол нь аливаа дасгалжуулагчид тухайн хүүхдийн бие бялдрын онцлогт тохирсон арга техникийг боловсруулах хэрэгтэй.

-Ингэхэд та одоо досгалжуулагчаар ажилласаар байгаа бил үү?

-Ц.Нацагдорж гавьяат бид хоёр 30 гаруй хүүхдийг дасгалжуулж байна. Өнөөдөр манай спортод Нацагаа шиг барилдааны ур чадвар, заах арга сайтай дасгалжуулагч үгүйлэгдсээр байгаа. Зарим нь “Энэ хоёр хөгшин гэртээ халуун хоолоо идэж, телевизээ үзээд суухгүй дээ” гэж бодож магадгүй. Бид бөхдөө хайртай учраас л ингэж яваа. 30 хүүхдээс гурав нь бөх болж болно. Үлдсэн нь ирээдүйд бие бялдрын хөгжил сайтай бүтээлч иргэн хүн болж бэлтгэгдэнэ, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байгаа учраас. Монгол Улсын эдийн засаг хөгжиж, ажиллах, амжилт гаргах орчин бүрдэж байна. Яг одоо би залуу байсан бол, 50 настайсан бол ийм сайхан боломжтой үед их зүйл хийхсэн. Олимпийн бэлтгэлийн үеэр Сумъяабазар, Дагвадорж хоёр маань “Найрамдал”-д чөлөөтийн зургаан дэвжээ дэвсээд иж бүрэн үйлчилгээтэй орчин нөхцөлд тамирчдыг бэлтгэл хийлгэсэн явдал надад зүүд шиг л санагдсан. Их спортод хайртай хүмүүс ингэж байхад Нацагаа бид хоёр яаж зүгээр суух юм бэ? Шавь нартаа тусалж, ганц ч болтугай хүүхэд бэлтгэж өгвөл зүгээрсэн.

-Тамирчнаа аргадаж ажилладаг дасгалжуулагч олон болчихсон юм шиг санагддаг. Энэ нь тамирчдын хөдөлмөрийг үнэлж, дасгалжуулагчдынхыг орхигдуулдагтай холбоотой ч байж магадгүй...

-Сахилга бат, дэг журам хэр сайн байна, тэр хэмжээгээр амжилт ирдэг. Тамирчинд тавих дасгалжуулагчийн шаардлага сул болчихсон юм шиг. Дээхнэ үед дасгалжуулагчийн үг тамирчинд тушаал байлаа. Одоо хэтэрхий найзархаг ч болсон юм уу? Амжилт гаргаад ирэхэд нь тамирчинг магтаж, дасгалжуулагчийг орхигдуулдаг. Аль алинд нь хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Ямартай ч төр засаг эхний ээлжинд тамирчныхаа хөдөлмөрийг үнэллээ. Аль ч оронд дасгалжуулагч өндөр цалин авдгийн адилаар дараа дараагийн үйл ажиллагаандаа тусгах биз ээ.

-Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. 2016 оны олимпод чөлөөт бөхийн хэдэн эрэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцоно гэж бодож байна даа?

-Миний бодлоор бэлтгэл сургуулилтаа хангалттай хийвэл 2016 оны олимпод чөлөөтийн эрэгтэйчүүдээс таваас доошгүй тамирчин оролцох бүрэн боломжтой.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Bambagar » Wed Dec 12, 2012 8:39 pm

Зоригт начин сайхан ярилцлага өгчээ. Миний бодож явдаг зүйлүүдийг бүр яг таг хэлсэн байна. Ялангуяа тэр барьц сонгоо, мэхний хувилбар тал дээр. Уншаагүй бол
http://garid.hiimori.mn/d31
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Wed Dec 12, 2012 9:03 pm

Үндэсний бөх рүү хэт ороод их сполтоор хичээллэх хүн олдохоо байсан гэж хоёр аварга ч хэлж байсан.
Ер нь их спортоор хичээллэсэн хүмүүс үндэсний бөхөөр илүү сайн барилддаг, даанч одоогийн үндэсний бөхийн жингээс болоод бүгд жингээ нэмээд их спортын жинд барилдаад байх хүсэлгүй болсон юм шиг байна..,
Жүдогийн Энхбат, Пүрэвдорж, чөлөөтийн Гончигдамба, Пүрэдагва, Чулуунбат, Одгэрэл, Пүрэвгарьд гээд арай илүү санаачлагатай гоё барилдаан үзүүлдэгүүд нь их спортынх байгаад байгаан..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Thu Dec 13, 2012 9:27 am

Энэ ц.а Ганзориг чинь бас цэвэр жудогийн хїн шїї дээ. гэхдээ одоо огт жудогоор їзэхгїй байгаа байх
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Thu Dec 13, 2012 12:06 pm

Д.Данзан: Сумъяабазар баахан доллар ярих болж, гэхдээ Бөхийн өргөө босоход таван төгрөг ч хандивлаагүй шүү дээ

-БАРИН ТАВИН БАРИМТТАЙ ЗҮЙЛИЙГ ЦАРАЙНЫ ХУВИРАЛГҮЙ МЭЛИЙТЭЛ ХУДЛАА ЯРИАД БАЙХ ЧИНЬ ЖУДГАА АЛДАЖ ЯВААГИЙН ГЭРЧ БУС УУ-

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухаа­ны доктор Довдон­гийн Данзантай ярилц­лаа. Эл эрхмийг бид "Монгол эрийн жавхаа", "Түшээт хааны Намхай аварга", "Гэртээ ирлээ", "Насны хайр" тэргүүт ард түмний сэтгэлд хүрсэн олон дуугаар нь мэдэх юм. Мөн "Босоо дэлтэй борлог", "Дэлхийд ганц наадам" зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монго­лын зохиолчдын эвлэ­лийн шагнал хүртсэнийг ч мэдэх билээ.

Харин эл удаа эрхэм гавьяат­­тай уран бүтээлийн тухай хөөрөлдөхийг хүссэнгүй. Ерөөсөө л Монгол Улсын аварга Д.Сумъяабазарын телевизээр олны хүртээл болсон ярилц­ла­гад тулгуурлаж, нэг үгээр хэл­бэл аваргын яриа үнэн зөв эсэ­хэд хариулт авлаа.

-Сүүлийн үеийн бас нэг шуу­гиан бөхчүүдийн хэрүүл, тэмцэл болоод байна уу даа. Д.Сумъяа­базар аварга саяхан телевизээр яриа өгсөн. Түүний дараа А.Сүх­бат, Д.Сумъяабазар нарын авар­гууд, арслан Х.Мөнхбаатар нар мөн л цуврал лекц явуулж үзэгч­дэд хүргэлээ. Танай холбоо руу л дайрч шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-А.Сүхбат аварга, Х.Мөнхбаа­тар арслан нарын лекц яах вэ. Тэр хүмүүс лекцээ явуулж л байг. Энэ бол тэдний асуудал. Харин Монгол Улсын аварга, дотночилж хэлбэл дүү Д.Сумъяабазарын телевизээр ярьсан, түүнийгээ дахин дахин давтсан яриа хөөрөөний тухайд өөрийн бодлоо хэлэхийг хүслээ л дээ. Миний бие аваргын яриаг сонсоод эхэн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь ч тэгээд магтаалд хөөрч, шүүмжлэлд сөр­вөлздөг нас минь нэгэнт өнгөрсөн болохоор төвөг цаашаа л гэж бодсон. Тэгтэл ойр дотнын бүхий л хүмүүс "Худал зүйлийг олон дав­тахаар үнэн болдог" шүү гэж сануу­лаад байгаа. Энэ нь намайг Сумъяа аварга-дүүгийн ярианд хариу өгөөч гэсэн үг хэмээн ойл­голоо. Эрхэм дүүгийн яриа баахан бухимдангуй, гуниг харууслын аястай, уур уцаартай, омог шартай, бас ч шаггүй жүжиглэлтэй, нэг үгээр хэлэхэд баахан нисваанистай боллоо. Уур, мунхаг, шунал, атаар­хал, омог эдгээрийг нисваанис буюу сэтгэлийн таван хор гэдгийг манайхан мэднэ дээ. Нэгд, аваргын ярианд хүн үнэмшимгүй зүйл их, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логик алдаа арвин байна. МҮБХ-ны хийсэн нэр төртэй олон ажил түмний нүднээ ил байгааг зориу­даар үл анзаарчээ.

-Сумъяа аварга "Бөхийн ёс зүйг сайн сайхан болгохын тулд би санаачлан аваргуудын зөв­лөл байгуулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг Р.Сэддорж санаачилсан" гэсэн байна лээ. Энэ эрхбиш үнэн биз дээ?

-Худлаа. Үнэн нь гэвэл их өөр юм. Тэртээ 1973 оноос бөхөд элэг­тэй хүмүүсийн санаачилгаар алдаг оног зохион байгуулж байсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барил­дааныг 1990 оноос МҮБХ сургал­тын шинжтэй болгон өөрчилж 17 жил тасралтгүй явуул­сан. Үүний дараа 2007 онд айм­гийн заан Р.Сэддорж гэдэг хүүг энэ барил­дааны менежерээр авч үүрэг­­жүүлэхэд тэрээр барилдааны менежментийг шинээр хийж, маш сайн ажиллаж байсныг МҮБХ ямагт өндөр үнэлдэг. Харин мань хүн тодорхой шалтгааны улмаас МҮБХ-оос халагдсаныхаа дараа Д.Сумъяабазар нарын залуу авар­гууд дээр очин "Аваргуудын зөв­лөл" байгуулан МҮБХ-г удирдан ажил­лаж болох тухай санал гаргаж дүрэм номыг нь боловсруулсан дуулддаг. Түүнийг нь Д.Сумъяа­базар нар дэмжин ийм зөвлөл байгуулж бөхийн холбоог удирдла­га­даа авъя гэж санал нийлсэн байдаг юм. Ийм болохоор аваргуу­дын зөвлөлийн санаачлагч нь хэн бэ гээд зохиогчийн эрх авах бол тэр нь Сумъяабазарт биш Сэддоржид очих ёстой.

Бусдын санааг өөрийнх болгон ярих чинь нэгэн төрөл луйвар биз дээ. Өөр нэг залруулах зүйл нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг Сэддорж санаачлан бий болгосон гэдэг нь бас л худлаа. Энэ барилдааныг судлаач, бөхийн тайлбарлагч Г.Баяр­цэнгэл санаачлан 1973 онд эхлүүлж улмаар МҮБХ 1990 оноос өвлөн авч хөгжүүлснийг Монголын оюуны өмчийн газраас баталгаа­жуулан Г.Баярцэнгэл гуай, бидэнд оновчтой саналын гэрчилгээ олго­сон нь бий. Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь бүх юманд ийн ханддаг болж, жудгаа алдаж яваагийн гэрч болох бус уу, Сумъяабазар аа. Ах хүний хувьд, эр хүний жудаг, шударга ёсыг цаг ямагт эрхэмлэдгийн хувьд ингэж сануулмаар байна.

-"Монгол бөхийн хөгжилд ахиц дэвшил гараагүй. 1990 оноос өмнө бөх бодлогоор сайн хөгжиж байсан" хэмээн аварга үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

-Түүнийг хүүхэд байх үед буюу аавыг нь ид барилдаж байхад Долгорсүрэн гуай оролцсон 24, 36, 48, хааяахан 64 бөх Спортын төв ордон, Хоршоолол нийгэмлэгийн зааланд барилддаг байсан. Хорин хэдэн бөх, гучин хэдэн бөх гэдэг дэндүү цөөхөн биз дээ. Тэгвэл өнөөдөр улс, аймгийн цолтой бөх­чүүд ахалсан барилдаанд 224-256 бөх, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд мөн 256, сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд 500-600 бөх барилдаж байна. Зориудаар хяз­гаар­лаж байж ийм тооны бөхчүүд зодоглож байгаа. Энэ ахиц дэвшил биш үү. Мөн монгол бөх өөрийн ордонтой, өөрийн хэвлэл­тэй, бөх­чүүд цолны хишигтэй, ядарч зүдрэхдээ яваад очих бай­гуул­лагатай, орон тооны удирд­лагатай, бүгдээрээ цуглаж хурал­даад өөрс­дийнхөө асуудлыг шийдчихдэг дүрэмтэй, үндэсний бөхөд гаргасан амжилтаараа гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар болдог бо­ломж­той боллоо. Энэ бас ахиц дэв­шил биш гэж үү. За тэгээд бөхийн бай байна. Ерээд оноос өмнөх үед заал танхимд түрүүлсэн бөхийн бай 50 төгрөг байсан. Мөнгөний ханш энэ хугацаанд 1000 дахин унасан гэх тооцоо бий. Түүнийг би талх, гурил, мах, цагаан архи гээд олон зүйл дээр тооцож үзсэн. Тэрхүү тооцоо­гоор аваад үзэхээр 50 төгрөг байсан түрүү бөхийн бай 50.000 төгрөг болох ёстой. Тэгвэл өнөөдөр түрүү бөх барилдааны зэрэглэлээс хамаарч 850 мянгаас хоёр сая төгрөг авч байна. Ханш уналтыг тооцоход бөхийн бай 17-40 дахин өсчээ. Энэ мэтээр дээр бичсэнээс өөр олон дэвшил монгол бөхөд гарсан. Тодруулбал ерэн оноос хойш 40 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн юмаа, бид. Энэ тухай тусгай ном бий, түүнийг уншаасай гэж дүүд дахин дахин хүсье.

-Бөхчүүдийн найрааны асууд­­­лыг бас л та хэдтэй холбо­дог доо?

-Эрхэм дүү ам нь халаад ирэхийнхээ үест "Найраа байсан, одоо ч байгаа, бөхийн нэр хүнд, монгол бөхийн үнэт зүйл хаачив, энэ бүхэнд МҮБХ буруутай" гэж ихээхэн уур хилэнтэй хэлж байна. Мэдэхгүй хүн харвал МҮБХ-г ха­рааж, Сумъяабазарыг шаг­шихаар. Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цол­той 35-аас дээш насны бөх наа­дамд шөвгөр­вөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөв­гөр­сөн амжил­тын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрд­лөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон суртал­чиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наад­мын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай "зохиол"-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан.

Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөх­чүүдийн ухамсарт найдаад засрах­гүй нь харагдаж байна, бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой. Ирэх оноос ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна. Эндээс мэдэгдэхүйц үр дүн гарна. Эрхэм дүү бөхчүүдэд хан­галттай мөнгө өгч мөнгөнд шунах­гүй болтол амьдралыг нь сайж­руулах замаар найрааг зогсооно гэснээ Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж төрийн хүчирхийллээр зогсооно гэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хэлж байна. Бодит амьд­рал дээр амаараа хэлж байгаа тэр их мөнгийг чинь хаанаас олох билээ, тийм мөнгөтэй болголоо гэхэд найраа хийхгүй гэхийн ба­тал­гаа нь бас хаана байгаа билээ. Сумъяа аваргын барин тавин хэлж байгаа шиг нэг бөхөд дор хаяж 200-300 сая төгрөг өгөө­гүй­дээ МҮБХ буруутгах хэрэг үү. Ийн огт бод­ло­гогүй зоргоороо ярьж болохгүй ээ. Харин түүнийхээ оронд уг асуудлыг хэрхэн шийдэх тухай тулхтай бо­дож үзэх ёстой. Ер нь тэгээд хүний шуналыг мөнгөөр хангаж дуусдаг­гүй юм. Давстай усыг уух тусам ам улам их цангахын адил шунал араас нь хөөцөлдөх дутам гүйцэг­дэш­гүй, барагдашгүй юм л даа. Сумъяабазар бөхийн холбооны ажлаас гэгээн юм олж харахгүй байгаа шигээ бас энэ үеийн бөх­чүү­дийг бүгдийг нь хавтгайруулан доромжилж байна.

-Тийм үү, наад яриагаа жаа­хан дэлгэрүүлээч?

-Бөхчүүдийг удаан барилддаг, зугтахаас өөр барилдаан мэдэх­гүй, жудаггүй, бүгд найраа хийдэг, штангаас өөр юм хийдэггүй, 10 минут гүйгээд ир гэхэд чадах хүн нэг ч байхгүй, үүнийг би баттай батална зэргээр омогдлоо. Мөн их омогтой байна аа даа, аварга минь. Энэ зуурт хэлэхэд, омог бол өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл шүү дээ. Омогтой хүн бусдыг дандаа өөрөөсөө доош, муу гэж сэтгэн, юм болгонд дээрэнгүй муу сэтгэлээр хандан, өөрийнхөө буй байдлыг бусдаас илүү гэж үздэг. Омогт сэтгэлээс салахын тулд бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж сурах нь чухал. Одооны зохих боловсролтой ихэнх бөхчүүд архи дарс, элдэв муу зуршлаас хол, олныхоо хайрыг даан сайхан барилдаж яваа бөгөөд залгамж үе нь хэдэн зуугаараа яралзан гарч ирж байгааг яагаад харахгүй, үнэлэх­гүй байна вэ. МҮБХ-ны ажил сайн яваа, монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд өндөр, ирээдүй нь гэрэл­тэй болохоор л залуус чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү хошуу­раад байгаа юм. Үүнийг чи буруу­гаар ойлгон МҮБХ чөлөөт бөхийн хөгжлийг тасалдуулж байна гэж хэлэв ээ дээ. Бид ч яахав, хүмүүс дүүг юу гэж ойлгох бол. Чамаар жишээд бөхчүүдийг юу гэж ойлгох бол гэхээс яс хавталзах юм.

Мөн "Бөөрөнхий байшин барих юу ч биш, түүнийг ард түмэн 10 төгрөгтэй нь таван төгрөгөө, хоёр хоньтой нь нэг хонио өгч байж босгосон, төр мөнгө өгсөн, малгай залаа, тэмдэг юу ч биш, ном бичих шинэчлэл биш, 10.000 бөх барил­дуу­лах юу ч биш, бөхийн өргөөг одоо хэдийг л бол хэдийг барина, бөхийн өргөөний тухай нухацтай ярина" хэмээн гараа савчин, ша­зуу­раа зуун, үзэн ядсан өнгөөр хэлж байна лээ. Энэ зүйлийн эхэнд ард түмний нэг болох заан цолтой ид барилдаж, мандаж байсан Сумъяабазар таван төгрөг ч өгөө­гүйг, 40 сая малтай монгол 20 сая малаа Бөхийн өргөөнд өргөөгүйг, улсын хэмжээгээр 526 хүн л хандив өргөснийг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард түмний хандивласан 200 хонийг сумын Засаг дарга Г.Батжаргал гэдэг хүн тууж ирж өгснийг, Хэнтий аймгийн Галшар сумаас хандивласан 16 адууг МҮБХ-ны ажилтан Ц.Үнэнбат очиж тууж ирснийг баримт түшин хэлье. Чи баахан доллар ярих дуртай болоо юу даа. Доллараас үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү дээ. Ингэж их доллар ярьдаг хүн Бөхийн өргөөндөө таван төгрөг ч хандивлаагүйг, тийм сэтгэлгүйг би сая хэллээ. Нууцгүй үнэн ийм л байна. Ноднин бид 6016 бөх барил­дуулж монгол бөхөө дэлхийн дээд амжилтаар бүртгүүлж амжса­наараа бахархаж явдаг билээ. Аваргад маань олон бөх барил­дуулах амархан байгаа бол ирэх жил 20.000 бөх барилдуулаад дахин нэг дээд амжилт тогтоо­чихвол дэлхий бүр их гайхаж, монголчууд мөн ч их баярлана даа. Эрхэм дүү бас ном бичих юу ч биш, түүнийг ажил гэдэг юмуу гэж үзэн ядсан өнгөөр, ном бичдэг улс гомдмоор үг хэлж байна. Яаж ингэж болох вэ. Ном бичихийг ажил биш гэх нь алдас болохоор мунхаг зүйл биз дээ.

-Та бид хоёрын яриаг уншсан олон хэтэрхий нэг талыг бариад байна уу даа гэж ойлгох вий. Гэхдээ Сумъяа аваргын мэдээ­лэлд хариу өгч буйг ойлгож байгаа болов уу. Одоо танаас допингийн талаар асууя. Юу гэж асууж буйг та гадарлаж л байгаа байх?

-Эрхэм дүү биднийг "Бөхчүүдийг соён гэгээрүүлдэггүй, допингийн хор холбогдлыг хэлж өгдөггүй, та нар бөхчүүдээ анхаараач ээ, ажил­лаач ээ, яасан арилчихсан дотор­той улс вэ" гэж байна. Бид 2010 оныг "Бөхчүүдийн түгээмэл боловс­рол, соёлын жил" болгон зарлаж, энэ хүрээнд танин мэдэхүйн дөр­вөн цуврал ном гаргаж, барилдаж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүддээ бүгдэд нь өгсөн. Боловсролоо түр хойш тавиад бөхийн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа залуус маань орчин үеийн шинж­лэх ухааны ололт, чиг хандлага, бурханы дээдсийн айлдвар, нэрт хүмүүсийн сургаал, ахмад бөхчүү­дийн замнал, алдаа онооны сур­гамж, зөвлөгөө, допинг гэгч хорт бодисын хор хөнөөл зэргийн тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн ши­жир мэт зүйлүүд орсон эдгээр но­мыг уншиж байна. Үүнээс хэдэн жи­лийн өмнөөс их хамба Д.Чой­жамц, гавж Ё.Амгалан, А.Эйнштей­ний нэрэмжит шагналт, онолын физикч, шинжлэх ухааны доктор О.Лхагва, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, XX зууны манлай спортын зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж, допингийн эсрэг үн­дэсний төвийн захирал асан док­тор О.Амарцэнгэл нараар дав­хард­сан тоогоор 3000 орчим бөхөд лекц уншуулсан билээ. МҮБХ-нд бусад урлаг, спортын салбараас давуутай нэг зүйл байдаг нь "Бөх" хэмээх 10 хоног дутам тогтмол гардаг өөрийн сонин юм.

Бид сониндоо ахмад сайхан бөхчүүд, ид барилдаж байгаа бөх­чүү­дийн ярилцлагаас гадна Мон­голын нэрт эрдэмтэд, урлаг соёлын томчуудын яриа хөөрөөг байнга нийтэлж бөхчүүддээ хүргэж байна. Энэ соён гэгээрлийн ажил биш үү. Харин миний дүү чөлөө­тийн бөх­чүүд­дээ, циркчиддээ хэн нэг хүнээр лекц уншуулсан уу. Ном, гарын авлага гар дээр нь тавьсан уу. "Допинг гэж юу вэ, түүнийг хориг­лохын учир", "Допинг, түүнийг тойр­сон асуудлаар дахин өгүүлэх нь", "Допинг: бөх, хууль, дүрэм, журам, сурталчилгаа, хариуцлага" гэсэн өгүүллүүдийг он дараалан "Бөх" сонинд нийтлүүлсээр ирлээ. Ер нь допинг хортой тухай шөвгө­рөх анзаанд барилддаг 30 гаруй бөх байтугай жирийн ард иргэд ч мэдэ­хээр хугацаа өнгөрөөд байхад бөхөд допингийн хорыг нь ойлгуул­сангүй хэмээн допинг хэрэглэсэн бөхийн бурууг бусдаас хайж суух нь аливаа асуудлын голыг олж чаддаггүй хүний ааш авир юм.

-Найраа хийж ард түмнийг доромжилсон хэмээн Дунд­го­вийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон. Гэтэл уг шийдвэрт аварга маань сэтгэл дундуур байгаа юм уу даа?

-Тийм юм шиг байна лаа. Ухаан­даа энэ тухай танай сонинд ярилцлага өгч, ингэж бүхэл бүтэн аймгийн ард түмнийг доромжилж болохгүй гэж хэлснийг буруу зүйл гэж байна. "Найраа байна, бөхийн нэр хүнд унаж байна, найрааг устгах ёстой, устгахгүй даанч яав даа" гээд байгаа мөртөө найраа хийсэн бөхчүүдийг өмөөрч байгаа нь цаанаа бөхийн холбоог муутгах гэснээс биш, тэднийгээ өмөөрөөд байгаа юм биш байна л даа. МҮБХ, түүний удирдлага, ажилт­нууд бөхөө хөгжүүлэхийн төлөө ажиллах, бөхчүүдийнхээ зөв сайн үйлсийг сурталчлах, алдаршуу­лахын зэрэгцээ болж бүтэхгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа бөхчүүдэд арга хэмжээ авна, засаж залруулна, ийм ч үүрэгтэй. Тиймгүй бол МҮБХ байхын хэрэг юу байх билээ. Бөхчүүдийн шударга бус, жудаг зөрчсөн үйлдэлд цаашид ч хатуу хандах болно гэдгээ энэ дашрамд дуулгая. Ам нээвэл уушги нээ гэдэг. Тиймийн учир ярианыхаа төгсгөлд аатай омогтой аваргадаа хандаж хэд гурван үг хэлэхийг хүслээ. Би гэдэг хүн 30 гаруй ном бичиж хэвлүүлсний дотор дан бөхийн сэдвээр бичсэн долоон ном бий. Бусад нөхдийнхөө 30 шахам номыг редакторложээ. Номондоо бусад зохиогчдын адил монгол бөх, бөхчүүдийг магтсан байхаас гадна тэднийгээ хайрлах, хамгаа­лах сэтгэлээр ёс зүй, жудаг чанар, архи тамхи, допингийн тухай илүү­тэй бичсэн билээ. Монголд цор ганц байдаг "Бөх" гэдэг тэр найраг­лалыг ах нь бичсэн юм. Бөхчүүд цээжлээд уншиж явдаг юм билээ. Түүнд аавын чинь нэр бий. Миний дүү үг яриагаа жаахан бодолтой, хэнд юу хэлж буйгаа ойлгох хэрэг­тэй шүү.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Thu Dec 13, 2012 12:21 pm

Ємнє нь Сумъяагийн ярилцлагыг їзмээр байхын. їзсэн хїмїїс байна уу
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Бүрэнтөгс арсланг хоёр ч удаа хаяад байна даа

Postby champion » Mon Dec 17, 2012 10:14 am

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул "Сүлд" спорт хороо, "Их Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Болдын Эрдэнэхүүтэй ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаанд түрүүлсэн билээ.

-Өөрөө аавынхаа ну­таг болох Баянхонгор аймгаар дуудуулж ба­рилд­даг. Яг төрсөн ну­таг тань Эрдэнэт хот уу?

-Тийм ээ, миний бие 1987 онд Эрдэнэт хотод төрсөн. Гэхдээ аавынхаа нутаг болох Баянхонгор аймгийн Баянбулаг суманд эмээ өвөөгийнхөө гар дээр өсөж торнисон юм. Хөдөөний хүүхдүүд хэрхэн өсөж торнидог вэ тэр л жишгээр хурга, тугал хариулж үеийн нөхөд­тэй­гөө ноцолдож өссөн дөө. Аав минь аймгийн арс­лан цолтой бөх хүн боло­хоор аавыгаа л дагаж наадам найрт очдог байлаа.

-Танай аав Болд арс­ланг бөх сонирхогч олон сайн мэднэ. Улсын баяр наадамд хоёр ч удаа дөрөв давж байсан даа?

-Аав минь "Хангарь­дын" хэмээн алдаршсан аймгийн хүчит арслан Дорждэрэмийн Болд гэж хүн бий. Өөрийн тань хэлс­нээр ид барилдаж байх үедээ улсын баяр наадамд хоёр ч удаа дө­рөв даваад улсын начин цолны үзүүр дээрээс атгаад алдсан хүн дээ.

-Хэд хэдэн онуудад дөрөв давсан байдаг билээ?

-1995 онд ардын хувьс­галын 74 жилийн ойн баяр наадамд дөрөв даваад тавын даваанд О.Балжинням аваргад өв­дөг шороодсон бол 2001 онд мөн л дөрөв даваад улсын заан Б.Ганбатад (одоогийн улсын арслан) тахимаа өгсөн. Мөн их спортоор хичээллэж бай­сан. Тухайлбал, самбо, жүдо бөхөөр шаггүй ба­рилддаг байлаа. Самбо бөхийн 86 кг-ын жинд барилдаж Эрдэнэт хотын найман удаагийн авар­га, хангайн бүсийн гурван удаагийн аварга болж байсан байдаг. Жүдогийн спортын мастер цолтой. Мөн л Эрдэ­нэтийн авар­гыг арав гаруй удаа авч, олон улсын тэмцээнээс удаа дараа медаль хүрт­сэн. Одоо аав минь надад зааж зөвлөхөө зөвлөөд нутгийн­хаа бөхчүүдийн ноён нуруу болоод л явж байна даа.

-Сурагч ахуйдаа ямар мэргэ­жилтэй, юу хийдэг хүн болно гэж бодож байсан бэ. Ямар хичээлд хамгийн дур­тай байв?

-Би багадаа яг тийм ийм мэргэ­жилтэй болно гэж бодож, төлөвлөж бай­гаагүй юм байна.



Дуртай хи­чээл уран зохиол, газарзүй, био­логи байсан. Эртний уран зохиол уншиж, шилийн сайн эрс, бөх­чүүдийн тухай түүх дом­гийг үзэх дуртай л хүүхэд байж дээ.

-Таныг бөх болоход аавын тань нөлөө их байв уу, эсвэл өөрөө бөх болно гэж хүсч тэ­мүүлж байгаад бөх болов уу?

-Аавын нөлөө их байлгүй яах вэ. Хүүхэд ахуйдаа аавынхаа барил­дааныг харах их дуртай байлаа. Тэр ч утгаараа надад их нөлөөл­сөн байх. Ер нь хүүгээ удам зал­гасан бөх болоосой гэж боддоггүй бөх хүн ховор байх шүү. Намайг заавал бөх бол гэж шахаж шаар­даагүй ч ганц хүүгээ бөх болоосой гэж бодож л байсан байж таарна. Аав намайг нутгийн дэвжээ "Их Богд"-д улсын харцага Батболд, улсын начин Сэр-Од зэрэг багш нарт маань шавь оруулж байлаа.

-Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаанд тү­рүүл­лээ. Энэ ер нь таны хэд дэх түрүү вэ. Ер нь хэдэн наснаасаа барилдаж эхлэв?

-Дөрөв дэх түрүү болж байна. Би 19 настайгаасаа барилдаж эхэлсэн. Анхандаа жүдо бөхөөр хичээллэж бай­сан. Тэгж байгаад л үндэсний бөхөөр эрчимтэй барилдах болсон юм. Анх цолгүй залуу бөх байхад их хэцүү шүү дээ. Хүний арга заль ам мэхэнд явчихна. Тухайн үед бушуу­хан шиг л ямар нэг цолонд хүрчих юмсан, уначих­гүй да­ваа ахиад байх юмсан гэж их бодно. Тэгээд 2008 онд Ор­хон аймгийн барилдаанд тав давж аймгийн начин цол хүртсэн. Түү­нээс хойш хэд хэдэн түрүү хүртсэн. Мөн 2010 онд Баянхонгор нут­гийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Ардчил­сан хувьсгалын ойн ба­рилдаанаас өмнө энэ жил Баян­хонгор нутгийнхаа Бага олимпод 15 давж түрүүлсэн.

-Таны жин, өндөр одоо хэд байна. Багадаа ер нь их биер­хүү хүүхэд байж ээ?

-Одоогоор биеийн жин 143 кг, биеийн өндөр 194 см орчим байна. Багадаа ер нь биерхүү хүүхэд байсан. Гэсэн ч бэлтгэл сургуулилт хийгээд биеэ задалж хөгжүүлээд ирэхээр бүр л том болдог юм байна. Тухайлбал, би анх "Их Богд" дэвжээндээ бэлтгэл сургуулилт хийж байх үед нэг сарын дотор 40 кг жин нэмж байсан. Биеийн хүчний дас­гал сургуулилтыг цагийн хуваа­рьтай хийж, тэжээллэг хоол хүнс идэж, амралтаа зөв зохицуул­сантай холбоотой байх.

-Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Ихэвчлэн долоо хоно­гийн зур­гаан өдөр зургаан цагийн бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэл, мэхний бэлтгэл тус бүр гурван цаг орчим хийнэ. Харин заал, дэвжээ­ний барил­дааны үед таван өдөр хийнэ. Амрах хугацаагаа ахиу­лахгүй бол ядрах гээд байдаг.

-Ардчилсан хувьсгалын ойн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгсөөр долоо дав­сан. Уран гоё барилдаан үзүүллээ гэж хүмүүс танд ам сай­тай байгаа. Барилдааны бэлтгэл сайн байв?

-Бэлтгэл сайн хангагдсан байх аа. Гэхдээ П.Бүрэнтөгс арслан бид хоёр барилдаан таардаг бөхчүүд юм болов уу гэж би боддог. Өмнө нь бас нэг удаа түүнтэй учраа таарч барилдаад давж байсан. Бүрэнтөгс арсланг би хоёр ч удаа хаяад байна. Уран гоё­соод байх сүрхий мэх юу байх вэ. Би мордоод, мор­доон дээ­рээс да­вуулж гуядаад давсан. П.Бүрэнтөгс арслан сайн бөх шүү дээ. Аймгийн арслан цолноос шууд улсын арс­лан болсон, заалны барилдаа­нуудад тогтмол амжилт үзүүл­дэг. Түүнтэй барилдахад их л эвтэйхэн байдаг юм.

-Тэгвэл та улсын начин Б.Гон­чигдамбатай хэ­дэн удаа таарч барилд­сан бэ. Хэдэд нь давав?

-Улсын өсөх идэр начин Б.Гончигдамба бид хоёр нийт таван удаа учраа таарсан байна. Өмнө нь дөрөв уна­чихсан байсан. Харин энэ удаа анх давлаа. Өмнө нь барьц өгөөд, илүүр­хүүлээд байсан бололтой юм.

-Таны дархан мэх юу вэ?

-Дархан мэхсээд байх ч юу байх вэ дээ. Сурсан мэхнүү­дээ л хийдэг юм шүү дээ. Барилдааны үед ямар нөх­цөл байдал үүснэ түүнд то­хир­сон мэх л хийнэ. Яг тийм л мэх хийнэ гэж хэлж болдоггүй юм. Мордох, давуулж гуядах зэрэг мэхнүүдийг ихэвчлэн хийдэг болов уу. Аав маань цэрвүү барьцнаас бол тал бүрийн мэх хийдэг байсан. Би ч гэсэн олон талын угсраа мэх хийх юмсан гэж боддог.

-Таны хүндэлж явдаг бөх хэн бэ?

-Манай бөхчүүд чинь бүгд л сайхан тулхтай хүмүүс. Тиймээс би тэрийг нь, энийг нь гэж хэлж чадах­гүй нь. Залуу үеийнхээ бөхчүүдэд бүгд л сайхан үлгэр дуурайл үзүүлж, зааж зөвлөх үедээ зааж зөвлөөд явдаг гэж боддог. Барил­дааны хувьд хэн хэнд нь сайн муу барилдах үе байна. Тэр болгоноос нь л суралцаад явдаг даа. Ер нь бүх л бөхчүүдтэйгээ эвтэй найртай, амар мэндийн хариу­тай явдаг. Дотночилдог гэх юм бол нутгийнхаа ах нартай, багш шавын барилдлагатай, үе тэнгийнхээ бөхчүүд­тэй илүү ойр дотно байдаг юм уу даа.

-Та эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу

-Эхээс хоёулаа. Нэг эмэг­тэй дүүтэй. Оонын эвэр шиг хоёулаа болохоор дүүдээ их санаа тавьж явдаг юм. Би өөрөө нэг охинтой. Охин маань одоо дөрвөн настай. Удахгүй хоёр дахь хүүхэд маань төрөх гэж байна. Мөн дүү маань бас амаржих дөхчихлөө. Манай­хан улам л өнөр болж, аав ээж маань ач, зээгийнхээ зулайг үнэр­лэх гээд бөөн хөөр болж байна. Эхнэр маань ТВ-9 телеви­зийн найруулагч ажилтай. Зав чөлөө муутай ажил хийдэг гэхэд ар гэрийнхээ бүхий л ажлыг зохи­цуулна шүү дээ. Ер нь тамирчин хүний амжилт ар гэрийн ажлыг дааж үлдсэн эхнэр хүнээс ихээхэн шалт­гаалдаг юм байна.

-Удахгүй мэндлэх үр тань хүү болов уу, охин болов уу?

-Мэдэхгүй юм аа. Би бу­сад­тай адил хүүхдийнхээ хүйсийг тодор­хойлуулж наа­на цаана гэж явдаг­гүй. Хүн л бол хүн, хүүхэд л бол хүүхэд, хүүхдэдээ сайн аав, ха­ламжтай эцэг хүн байх юм сан л гэж боддог. Хүүхэдтэй болж үүрэг хариуцлага хүлээхэд ямар хүүхэд байх нь хамаагүй биз дээ.

-Хүү бол удам залгасан бөх болох болов уу л гэж...

-Тэрийг тухайн үед нь өөрөө шийдэх биз ээ.

-Таны амьдралдаа ба­рим­­талдаг зарчим юу вэ?

-Хүн муу санахгүй, шулуун шударга явах юм сан гэж бод­дог юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг, агт алдвал барьж болдог гэж ардын маань үг миний сэтгэлд байн­га бодогдож явдаг. Хэлсэн бол хэлсэндээ. За гэвэл ёогүй шулаан шударга явахыг л би их хичээдэг дээ.

-Үндэсний бөхөөр ба­рилдсан энэ хугацаанд хам­гийн их харам­саж явдаг, танд сургамж бол­сон ямар барилдаан байдаг бол?

-2011 онд Улсын баяр наадамд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор хоёрын даваанд өвдөг шороодож байсан минь л хамгийн ха­рамсалтай барилдаан бай­сан даа. Тэр барилдаан на­дад мөн ч их сургамж болж үлдсэн юм. Ер нь залуу бөх­чүүд бид аархаж, эсвэл бэргэж байгаад алдахыг алийг тэр гэх вэ.

-Барилдааны бэлтгэл, сур­гуулилтын үед олон л хөг­жилтэй явдал то­хиолддог байх. Бөхчүү­дийн онигоо ч гэж тусдаа бий. Өөрт тань тохиолд­сон хөгжилтэй явд­лаа­саа ярихгүй юу?

-Ер нь энд тэнд явж бай­хад хөгжилтэй явдал олон тохиол­доно оо. Гэхдээ яг одоо хүний инээд хүргэчих­мээр юм санаанд орж ирэхгүй байна. Ер нь ихэнх хөгжилтэй явдлууд тухайн үедээ л хам­гийн хөгжилтэй байдаг юм шиг ээ. Бөхчүүдийн онигоо гэж зөндөө бий. Гэвч би цэр­гийн начин Тэгшээ ах шиг онигоо ярьж яадахгүй хойно, бөх­чүүлийнхээ тухай хов зөөж байгаа юм шиг хачин юм яриад юу хийх вэ гэж бодоод байна. Түүний оронд өнөө­дөр надтай таарсан нэг өвгө­ний яринаас сонирхуулах уу.

-Тэгээ, тэг.

-Саяхан би нэг өвгөнтэй гудамжинд таарсан юм. Тэр хү­нийг би ер танихгүй л дээ. Тэгтэл намайг хараад "Өө чи чинь нөгөө Ардчилсан хувьс­галын ойн барилдаанд тү­рүүл­сэн хүүхэд мөн шив дээ. За өвгөн ах нь чамайг их дэмжиж байгаа шүү. Сайхан няхуур ба­рилд­даг хүүхэд байна билээ. Ах­мад хүний хувьд хэдэн зүйл хэлье" гээд баахан хуучлав. Өвгөн ах залуудаа барилддаг байсан бол­олтой юм. Ярианы өнгө­нөөс харахад монгол бөхийн на­рийн ширийн мэдлэгтэй хүн юм билээ. Тухайл­бал, хөлийн хуруу, өлмий өргөн­тэй бөх урагшаа унахдаа удаан, ба­рагтай бол дугт­раанд явчих­даггүй. Харин өсгий томтой бөх хойшоо барагтай бол савж унадаггүй, уна­лаа ч удаан ойчдог гэх зэрэг залуу бөхчүүд бидний мэддэггүй зүйлийг ярьж бай­на. Дээр үеийн бөхчүүд өр­сөлдөгч бөхөө хараад л яаж барил­дахаа нарийн тоо­цоолдог байсан байгаа юм. Тэр хүний хэлснээр өрсөл­дөгч бөхөө ааруул хэрхэн идэж байгаа­гаар нь хүртэл шинж­дэг бай­сан байна. Аль та­лынхаа араагаар ааруулыг хага хага хазан идэж байна. Тэр тал нь илүү хөгжсөн, өөрөөр хэлбэл бяр­тай тал нь байдаг аж. Тэгээд тухайн бөхийн бяртай талд золгох, барьц өгөхгүй байхыг хийдэг байсан байх юм. Мөн их гярхай байгаа биз. Тэгээд тэр өвгөн эцэст нь "Элдэв хов живнээс холуур явж, монгол бөхийн босоо цагаан хий­морио ариун авч яваарай" гэж зөвлөсөн. Би монголчуудын уужим ухаан, чин сэтгэл үүрд мөнх оршиж байгаасай гэж бодсон шүү.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Dec 17, 2012 12:33 pm

Зөв бодолтой л залуу бна. Аавыхаа хүрээгүй хүрч баярлуулаасай билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Жүдо, үндэсний бөхөөр оргилд хүрэхийг боддог

Postby champion » Fri Dec 21, 2012 4:22 pm

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр Тайванийн Тайпей хотод жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, +100 кг-ын жинд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртсэн. Тэрбээр сүүлийн хэдэн жил өсвөр үе, залуучуудын ангилалд босоо байгаа. Өдгөө 18 настай тэрбэээр хоёр талын бөхийн удамтай. Түүний аав улсын начин Л.Өлзийбаяр, өвөө нь ард түмэндээ “Тавхай” хэмээх алдаршсан улсын заан Д.Лувсан, ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр агсан. Харин ээжийнх нь ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, улсын заан Р.Давааням агсан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө нь энэ жилийн жүдо бөхийн залуучуудын Азийн аварга болсонд баяр хүргэе. Тайванийн татамид хаанахын бөхчүүдтэй хүч үзэж түрүүлсэн бэ?

-Баярлалаа. Миний хувьд залуу­чуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, алтан медаль хүртсэн. Эхний тойрогт Узбекистаны Бензодхон Сахатовыг юүкогоор ялж, хагас шигшээ барилдаанд Тайванийн Ли По Йенийг, алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Хьюн Жеоныг ялж, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахиа түрүүллээ.

-Сая хүч үзсэн бөхчүүдтэй өмнө нь барилдаж байв уу?

-Хоёр жилийн өмнө Тайландын нийслэл Бангкокт болсон залуучуудын Азийн АШТ-д 16 настайдаа оролцож, өөрөөсөө гурав, дөрвөн насаар ах жүдочдыг ялж, түрүүлсэн. Тэгэхэд Узбекистан, БНСУ-ын бөхчүүдийг ялж байв.

-Залуучуудын Азийн АШТ-ий дараа “Тайпей Опен” насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Өөрийн тань хувьд насанд хүрэгч­дийн анхны олон улсын тэмцээн үү?

-Өнгөрсөн сард Улаанбаатар хотод болсон “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд анх удаа насанд хүрэгчдийн ангилалд барилдсан. Харин “Тайпей Опен” насанд хүрэгчдийн ангилалд оролцсон хоёр дахь тэмцээн байлаа.

-Тайваньд хаанахын бөхчүүдтэй зодоглож, медальд хүрсэн бэ?

-Сингапур, Тайванийн бөхчүүдийг ялж, алтан медалийн төлөө Японы бөхөд алтан цагт ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.

-Энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд медаль хүртэх боломжтой байсан. Ялангуяа хүрэл медалийн төлөө барилдаанд ялж яваад ялагдсан. Уг тэмцээний талаар ярих уу?

-Тийм ээ. “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд жаахан аз дутаад медалийн гадна үлдсэн. Группийн аваргын төлөөх барилдаанд аварга болсон БНСУ-ын Чой Гу Хамд ялагдсан. Хэн хэн нь үнэлгээ аваагүй явж байгаад цаг дуусахтай зэрэгцэн вазари үнэлгээ алдаад ялагдсан. Харин дагах барилдаанд ОУХМ А.Давааням ахыг ялж, хүрлийн төлөөх барилдаанд Н.Батсуурь ахад дийлдсэн. Уг нь медалийн төлөөх барилдаанд юүкогоор ялж, яваад цаг дуусахаас зургаан секундын өмнө цэвэр ялагдсан. Үнэхээр туршлага дутсан даа.

-Ингэхэд бөхийн спортоор хэдэн оноос хичээллэсэн бэ?

-Багаасаа аав, ах нарынхаа барилдааныг үзэж, дагаж явдаг байсан. 13 нас хүртлээ үндэсний бөхөөр барилдсан. Харин тавдугаар ангид байхад манайх гэр бүлээрээ Улаан-Үдэд очсон юм. Нэг өдөр аавтайгаа явж байгаад нэг орос хүн ирээд бидэнтэй уулзсан. Аав том биетэй тэгээд бас хулгар чихтэй болохоор нь намайг бөх болох хүү байна гээд секцэндээ урьсан юм. Тэр багшийг Евгений Юрьевич гэдэг. Тэнд хоёр жил жүдогоор хичээллээд Монголд ирээд Сонгинохайрхан дүүргийн дасгалжуулагч Б.Хаштогтох багшийнхаа удирдлагад одоог хүртэл бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

-Сонгинохайрхан дүүргийн нэр дээрээс хэдэн жил барилдаж байгаа вэ?

-Дөрвөн жил барилдаж байна. Харин шинэ оноос Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны нэр дээрээс барилдаж эхэлнэ.

-Хойд хөршид хэдэн жил амьдарсан бэ?

-Би Улаан-Үдэд хоёр, Эрхүүд нэг жил болсон. Тэнд байхдаа найман тэмцээнд оролцож, таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан.

-Багаасаа том биетэй байсан уу?

-Тийм ээ. Ер нь үеийнхэн дунд том биетэйд тооцогддог байлаа.

-Тамирчин хүний анхны медаль үнэ цэнэтэй. Анхны медалиа ямар тэмцээнээс авч байв?

-Сибирьт болсон өсвөр үеийнхний тэмцээнээс +73 кг-ын жинд барилдаж аваргалж байсан.

-Чамайг жүдогийн багш, дасгал­жуулагчид сүүлийн хэдэн жил өсвөр үе, залуучуудын ангилалд тасархай байгаа гэж ярьж байсан?

-Яах вэ. Ганц хоёр тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэнийг эс тооцвол ихэнхэд нь түрүүлсэн. Тиймээс багш нар тэгж хэлсэн байх.

-Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д хэдэн удаа оролцсон бэ?

-2009 онд Унгарын Будапештэд болсон өсвөр үеийн ДАШТ, 2010 онд Мароккод, өнгөрсөн жил ӨАБНУ-ын Каптоун хотод болсон ДАШТ-д хүч үзэж байсан. Ирэх жил залуучуудын ДАШТ-д барилдаад насанд хүрэгчдийн ангилалд хүч үзнэ.

-2016 оны Рио де Жанейрогийн олимпийн шинэ цикл эхэлж байна. Олимпод барилдахыг хүсч байгаа биз дээ?

-Тийм ээ. 2016 оны олимпод орол­цохыг хүсч байна. Он гараад олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд эхэлнэ. Энэ тэмцээнүүдэд амжилттай оролцож, эрхээ авах бодолтой байгаа. Гэхдээ дотоодын өрсөлдөөн их.

-Дотооддоо өөрийн тань жинд хүчтэй өрсөлдөгчид олон биз дээ?

-ОУХМ Н.Батсуурь, Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Б.Төгөлдөр гээд ах нар бий.

-Дэлхийн хүнд жингийн шилдэг жүдочтой барилдахыг хүсч байгаа биз дээ?

-Тийм ээ. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд таарч барилдах байх. Одооноос өөрийн жингийн шилдэг жүдочдын барилдааныг судалж байгаа.

-Үлгэр дууриал авдаг бөх тань хэн бэ?

-Жүдогоос олимпийн аварга Н.Түвшинбаяр ахыг, үндэсний бөхөөс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нарыг хүндэлдэг. Тэдэн шиг сайн бөх болохыг хүсдэг.

-Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой байх аа. Хаана цолоо авсан бэ?

-Улсын баяр наадмын өмнөхөн Говь-Алтайд тав давж аймгийн начин болсон. Дөрвийн даваанд улсын начин С.Эрхэмбаярыг тавын даваанд аймгийн арслан Ж.Алтаншагай ахыг өвдөг шороодуулсан.

-Улсын баяр наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлсэн бил үү?

-Тийм ээ. 2010 онд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх, Баян-Өлгий аймгийн заан Б.Сериктэй үлдэж, түрүүлсэн.

-Түүнтэй олон удаа барилдсан уу?

-Бид хар багаасаа барилдаж эхэлсэн. Үндэсний бөхөөр өнгөрсөн жил Хөвсгөлийн Мөрөнд болсон өсвөр үеийн УАШТ-д би түрүүлж, тэр үзүүрлэсэн. Харин энэ жилийн УАШТ-д Б.Серик түрүүлж, би хоёрдугаар байрт орсон.

-Тэгвэл томчуудтай хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн жил дөрвөн түүхт ой давхцсан наадмаар анх барилдаад хоёр даваад гурвын даваанд Н.Ганбаатар ахад унасан. Харин энэ жил хоёрын даваанд улсын заан Ч.Батзоригт оноолтоор таарч өвдөг шороодсон.

-Өөрөө хоёр талын бөхийн мундаг удамтай. Аав, ах нар тань зөвлөгөө өгдөг биз дээ?

-Хар багаасаа олон зөвлөгөө сонсож өссөн. Ааваас гадна нагац ах улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин Д.Лхагвадорж, хүргэн ах улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар байнга зөвлөгөө өгдөг.

-Таны цаашдын зорилго?

-Мэдээж, тамирчин хүн бүрийн мөрөөдөл болох олимпийн аварга болох. Мөн үндэсний бөхөөр дээд оргилд нь хүрэх зорилготой.
-Ярилцсанд баярлалаа. Зорил­годоо хүрээрэй.

Б.БАТАА "ӨДРИЙН ШУУДАН" сонин
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Tue Dec 25, 2012 10:40 am

Д.СЭРЭЭТЭР: ИД ҮЕИЙНХЭЭ БАРИЛДААНЫ БИЧЛЭГИЙГ ҮЗЭХЭД ХЭДЭН НАСААР ЗАЛУУЖИХ ШИГ САНАГДДАГ
Image
Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, доктор профессор Данзандаржаагийн Сэрээтэртэй хөөрөлдсөнөө толилуулъя.

-Caйн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Та одоогоор хаана ямар ажил эрхэлж байна даа?

-Миний хувьд гавьяаныхаа амралтад гараад байтал манай захиргаа илүү цагаар бөхийн хичээл заахын хажуугаар үндэсний бөхийн секц хичээллүүлээч гэж хүссэний дагуу МУБИС-ийн БТДС-даа багшилж байна даа.

-Багшлахын зэрэгцээ эрдмийн ажил хийж байна уу?

-Хүнтэй хамтарч ном гаргах санаатай байгаа. Энэ номд залуудаа бэлтгэл сургуулилтыг яаж хийж байснаа, олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнд гаргасан амжилтаа дэлгэрэнгүй бичих бодолтой байна.

-Таны бодлоор одоогийн хүүхэд залуус үндэсний бөхөөр хэр зэрэг хичээллэж байна?

-Намайг залуу байхад сургууль ч, бөх ч цөөхөн байсан. Одоо бол бөхийн сургууль клуб олшроод үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой залуус олон болж. Энэ нь МҮБХ сайхан ордонтой болж долоо хоног бүр бөх барилдуулж, бөхийг анхаарч буйтай холбоотой. Үндэсний бөхөөр хичээллэж арга мэхийг нь сайн сурвал гарын атгах чадал, хөлийн тэнцвэр, хурд, хүч, хараа, мэдрэмж сайжирдаг бөгөөд энэ бүхэн нийлж гэмээнэ сая бөх болдог. Монгол бөхөд бусад бөхийн төрөл шиг авсан оноогоо хамгаалаад байж болдоггүй, өвдөг тохой хүрэх төдийхөнд ялагддаг тул маш хариуцлагатай. Өөрөөр хэлбэл үндэсний бөхийн арга мэхийг сайн эзэмшвэл бусад бөхийн төрлөөр олимп, тив, дэлхийд амжилт үзүүлэхэд дөхөмтэй байдаг. Тэгээд би бөх хүний хувьд залуу үедээ заан сургаж байна.

-Үндэсний бөхөөр гадныхан том цол хүртэж чадах болов уу?

-Уйгагүй хичээллэвэл болно. Чөлөөт, жүдо, самбо, сүмотой адилхан л даа. Зодог шуудгийн барьцанд дасгаад, багаас нь хичээллүүлбэл боломжтой. Гэхдээ өвдөг, тохой газар хүрвэл ялагддаг гэдгийг гадныхан сайн ойлгохгүй талтай байдаг. Одоогоор дэлхий нийт манай бөхийг сонирхоогүй л байна. Уг нь гадныхан сонирхохоор уран мэхтэй барилдаан шүү дээ. Монгол туургатны бөхийн барилдаан уламжлал болж эхэлж л байна. Яваандаа дэлхий нийтэд түгвэл. Сүмог хоолой руу нь түлхэхээс өөр онцын мэхгүй байхад нь манай Батбаяр тэргүүтэй монгол бөхчүүд очоод л багаас хийж сурсан мэхээ барьцгүй хийгээд байхаар нь аргагүй “Мэхний их дэлгүүр” гэж нэрлэж байсан. Ухаандаа гар дээрээс дунгуйлдаад ч юм уу, хөлийг нь аваад, хонгодож дайраад, эсвэл хавсарч, сугадаж мушгиад л... олон угсраа мэхийг манайхан хийсээр байгаад сүмо одоо олон мэхтэй болсон харагддаг. Ер нь сүмо гар газар хүрвэл унасанд тооцдогоороо үндэсний бөхтэй төстэй.

-Дээр үед манайд чөлөөт бөх хөгжүүлэхээр ирсэн Зөвл өлтийн мэргэжилтэн багштайгаа та босоо барилдахаараа унагачихаад, хэвтээгээс бол тэр таны гар хөлийг мушгиад дийлдэхгүй байсан гэдэг. Энэ нь манай үндэсний бөхийн давуу талыг харуулж байна уу?

-Ер нь босоо барилдааныг дэлхий нийтээрээ сонирхож байна. Хэвтээгээс нухаад байх үзэгчдэд төдийлэн сонирхолтой бус, босоогоос бол хөлд орох, давхар хамах гэсэн нисэлттэй мэхтэй, уран гоё, үзүүштэй барилдаан гардаг. Үүнийг сайхан даацтай хийдэг бөхчүүд ч гарч ирж байна. Хэвтээд ч уран сайхан мэх бий л дээ. Гэвч тэр болгоныг хийдэггүй, хийлгэдэггүй, хийж чаддаггүй. Босоогоос бол мэхээ хийж чадаж л байвал өрсөлдөгч дорхноо тэнцвэр алдаж, нисэлттэй барилдаан гардаг. Үүгээрээ үндэсний бөх давуу талтай юм. Миний хувьд орос багшаа босоогоос унагаагаад араас нь хөл гараар хослуулан хийх мэхийг мэддэггүй байсан. Сүүлд Болгарт чөлөөт бөхийн сургалтад явсан хэд сайхан сураад ирсэн л дээ. Зөвлөлтөөс ирсэн Вишневсков багш бидэнд заагаад манайхан аль ч байрлалд ялгаагүй сайхан барилддаг болсон. Ер нь олон улсын чөлөөт бөхийн холбооны дүрэм өөрчлөгдөж, босоогоос хэн сайн барилдсан нь ялдаг болчихлоо. Дэвжээн дээр барилдаж буй хоёр бөхийг хэвтээд нэг их нухуулахгүй байгаа биз дээ. Ингэхээр манай бөхтэй ойртож байгаа биз. Манай бөхчүүд зогсолт сайтай. Баянмөнх, Мөнхбат, Ойдов аварга, Дүвчин заан нар хөлөө алд чихаад ерөөсөө тоодоггүй, хөл алдахаас айдаггүй шүү дээ. Бид бүр хөлөө өгч байгаад унагадаг, оноо авдаг байсан. Түвшинбаяр аварга үндэсний бөхийн хурдыг ашиглан өмсдөг мэхээрээ аварга болонгуут түүнийг нь хорьчихлоо. Сая Лондоны олимпод ч гэсэн бэртсэн л болохоос биш сайн барилдлаа. Энэ бол монголчууд ямар дайчин барилддагийг харуулж байна. Ноднин Мөнхбат ямар сайхан уран мэх хийж барилдаж түрүүллээ. Энэ жил түрүүлсэн Бүрэнтөгсийн хувьд бүх учраагаа нэг мэхээр давсан. Яах вэ, гурвын даваа хүртэл жаахан бэргэсэн байх. Тэгээд Мөнхбат аваргыг мордож орхиод тэр мэхээрээ давсаар байгаад түрүүлчихлээ. Даваа болгонд үзэгчдийг удаан чилээлгүй барилдсан. Харин тэнц үүхэн бөхчүүдийн хувьд удахаас өөр арга байхгүй. Дээр үед зарим бөхчүүд жилдээ ганц ирж барилддаг байсан. Харин одоо бөхийн сургуулиуд олширч, долоо хоногт 2-3 удаа таарч барилдан, нэгнийхээ барилдааныг сайн мэддэг болсон учраас барилдаан удааширдаг. Үүнийг шуурхайлахын тулд бөхийн холбооноос хугацаа заагаад, хаялцахгүй бол барьц сонгуулчихдаг. Энэ барьц сонголт ганцхан монгол бөхөд биш, чөлөөтөд хүртэл байна. Цаг дууслаа л бол шодож, хөлийг нь авахуулаад шийдэж байна. Үндэсний бөхөд анх нэг хөлийг нь авахуулдаг болгохоор ярьж байсан ч өрөөсөн хөлөө авахуулсан хүн яаж тогтох юм бэ? гээд одооны шахааны барьцыг сонгуулахаар хуульчилсан. Ер нь барьц сонгуулахад хөл авахыг оруулж болно. Ингэвэл манайхан хөлөө авахуулчихаад тогтож чадна. Саяхан л шахааны барьцыг шүүмжлээд байсан. Одоо бол бөхчүүд шахааны барьцанд тэр бүр унахаа больчихлоо. Барьцыг нь тавиулж тогтож чаддаг болсон. Энэ бол хөгжиж буйн нэг хэлбэр. Ер нь үндэсний бө- хөөр хэзээ тэгж улс, аймгийн цолтой 256 бөх барилдаж байлаа. Саяхан тал нь цэрэг барилддаг байсан. Гэтэл одоо Гиннесийн номд орох барилдаанд л гэхэд 6096 бөх ядах юмгүй цуглараад барилдсан. Хөдөө орон нутагт бөх их хөгжиж байна. Аймаг болгон бөхийн танхимтай болсон байгаа нь бөхийн холбооны удирдлагын ажилтай салшгүй холбоотой. Яах вэ, тэдэнд болохгүй байгаа юм ч байна, болж буй юм ч бишгүй л байна. Бид болж буйг нь дэмжиж болохгүй байгааг нь хэлээд явах нь зөв.

-Та 1968 оны Мехикогийн олимп болон 1970 оны Канадын Эдмонтоны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Одоо “Би ингэчихсэн бол амжилтаа арай ахиулах байж дээ” гэж бодогддог уу?

-Бодогдохоор барахгүй, одоо хүртэл гомдож явдаг. Дүрэм яагаад тийм байсан юм бол? Одооны дүрмээр барилдсан бол баараггүй түрүүлэх байсан. Би ДАШТ-д нэг ч ялагдалгүй VI байранд орж байсан. Тэр үед ямар ч байсан 6-7 оноо авчихдаг байсан. 1971 оны ДАШТ-д ялсаар явтал халаасны зургаан оноо дуусч би хасагдсан. Гэтэл надад ялагдсан нөхдүүд алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Тэгэхээр харамсалгүй яах вэ. Бидний үед таван минутаар хоёр үе, нийтдээ арван минут барилддаг байсан. Дараа нь гурван минутаар гурван үе, нийтдээ есөн минут барилддаг болсон. Тэгэхэд эхний хоёр үе барилдаад сүүлийн гурван минутад нь сүг болтлоо эцэж ядардаг байсан. Мөн оноо аваад гадаа хаячихад тохой, хөл нь гарчихлаа гээд оноо өгдөггүй байсан. Гэтэл одоо хөлийг нь аваад сүмо шиг тойргоос түлхээд гаргахад л оноо өгч байна. Хэвтээгээр ерөөсөө барилдуулахаа больж.Өмнө нь тойргоос гарвал торгуулаад хэвтээгээс барилддаг байсан. Миний ялагдалгүй VI байранд ордог барилдаан дүрмийн маш олон гажуудлыг нээж өгсөн. Одооны тамирчид ийм сайхан дүрмээр барилдаж чадахгүй эцэж ядраад байгаа нь хачин санагддаг. Бэлтгэлээ сайн хийвэл эцэхгүй байж болно. Нийтдээ гурван үе барилдлаа гэхэд зургаахан минут, бүр сайн барилдвал дөрөвхөн минут барилдана. Энэ мэтчилэн олон сайхан боломж дүрэмд буй болсон болохлоор өөрийн эрхгүй залуухан байсан ч болоосой, миний үед ийм сайхан дүрэм байхгүй яав даа гэж бодогддог.

-Тэр барилдаанаас болж FILA дүрмээ эргэцүүлж өөрчлөхөд хүргэсэн гэж үзэж болох уу?

-Тийм. Тэр орой нь л холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Намайг сэтгэл гонсгор сууж байхад Цэрэндагва багш ирээд “Чи дэлхийн бөхийн холбооны дүрмийг өөрчилчихлөө шүү дээ” гээд баяр хүргэж байсан. Үнэндээ надад юуных нь баяр байх билээ дээ. Түүхээс авч үзвэл дүрэм өөрчилсөн хүнд арай өөрөөр хан даж болох талтай юм билээ. Тухайн үед олон улсын тэмцээнд 1-36 оноо авч барилддаг, цэвэр ялалт гэж байгаагүй. Гэтэл одоо ганц оноо авч, түүнийгээ хамгаалаад дэлхийн аварга болж л байна. Тухайн үед одооны дүрмээр барилд сан бол босоогоос ганцхан ухасхийж дайрч гурван оноогоор унагаад, эргүүлээд өрсөлдөгчдөө нэг нэгээр хоёр оноо өгөөд л 3:2-оор ялчих байж. Тэр үед ийм тактикаар барилдах боломжгүй байсан. Эхний хоёр үед оноогоор илүү болсон ч маш их цуцсан хүнд тэр нь нөлөөлөлдөггүй байсан.

-Олимп, ДАШТ-ээс медаль аваад, төрийнхөө далбааг мандуулж байхад юу бодогддог вэ?

-Би хүмүүс шиг тэгж уйлж байгааг үй ээ. Шагналын тавцан дээр зогсож байхад “Эх орон, ард түмэн, аав ижий, багш нарынхаа итгэлийг алдсангүй. Монгол гэж ийм төрийн дуулалтай, тийм далбаатай ард түмэн байдаг юм. Үүнийг дэлхий дахинд харуулж чадлаа даа” гэж бодож зогсдог байсан.

-Мехикогийн олимп, Эдмонтоны ДАШТ, Улаанбаатарт бол сон Азийн АШТ-ий үеэр авсан таны ид залуу, ирлэсэн тонгорог шиг явсан үеийн тань бичлэг УГЗ Уртнасан гуайн хальсанд үлдсэн байдаг. Түүнийгээ үзнэ биз?

-Өө, үзэлгүй яахав. Залуудаа сайхан хөдөлмөрлөөд, сайн явах ч сайхан юм даа гэж бодогддог. Сая олимпийн үеэр их л гарч байна лээ. Залуу насныхаа барилдааны бичлэгийг үзэхээр хэдэн насаар залуужих шиг болдог юм. Саяхан засгаас олимп, дэлхийн медальтанд тэтгэлэг олгож байхаар боллоо. Төр, түмний буянд сайн явж байна аа.

-Наадмаар цэнгэлдэх рүү оро ход мөн сайхан байдаг байх даа?

-Залуу байхад ч “Хаяж ч, унаж ч явдаг юм” гээд тоодоггүй байж. Харин одоо наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ зүлэг ногоон дэвжээн дээгүүр алхлахдаа хотгор гүдгэрээр нь баримжаалаад “Энд би начин цол авч билээ”, “Тэнд би хальтраад уначихаж билээ”, “Энэ дэвжээ надад хишиг буянаа хайрласан даа” гээд л хуучны дурсамж тодроод байдаг юм байна. Мөн бага залуудаа барилдаж бэлтгэл сургууль хийж явсан заал танхим, төрж өссөн нутаг усандаа очоод харж байхад сайхан байдаг.

-Харин тив, дэлхийн дэвжээ гэвэл?

-Болгарт Дан Коловын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл бүгдийг нь авлаа. Сайхан нутгийн үр өгөөж юм даа. Түүнчлэн ЗХУ-ын дэвжээ надад ээлтэй байсан. Тбилисийн тэмцээнд гурван удаа оролцоод бүгдэд нь түрүүлж байсан. Мөн Мехикогийн олимп, Канадын ДАШТ-ий дэвжээ ч надад буян хишгээ хайрласан.

-Зарим бөхөд олон жилийн амжилтаар цолыг нөхөн олгодог. Жишээлбэл, завсаргүй тав үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгосон. Ахмад бөх хүний хувьд энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Арслан цол гэдэг ч тийм амар эд биш шүү дээ. Улсын наадмын үзүүр түрүүнд таван удаа таарч барилдахдаа хоёр Эрдэнэ ард түмнээ хуураагүй. Хэрэв БатЭрдэнэ байгаагүй бол Мөнх-Эрдэнэ тав дараалан түрүүлэх байсан. Миний хувьд Мөнх-Эрдэнийг бүр аваргын дайтай бөх гэж бодож явдаг. Ийм тохиолдол дэлхийд ч байдаг л даа. Дэлхийн тав, олимпийн хошой аварга Оросын домогт бөх Медведев, Болгарын Осман Брулаев хоёрыг хэлж болох юм. Тэрбээр аваргын төлөө Медведевт дандаа ялагдаж, мөнгөн медаль дээр буудаг байсан. Хожим Медведевийг зодог тайлахад “Надад өөр өрсөлдөгч байхгүй” гээд мөн бөхөө орхисон түүхтэй. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр ч ард түмнээ хуураагүй. Олон жил унахдаа унаж, хаяхдаа хаяж явсан алдарт аваргууд.

-Дээхнэ Б.Гантогтох гарьдтай ярилцаж байхад “Би улсын наадамд гурав үзүүрлэсэн хүн. Надад арслан цол өгчихөд болохоор л байгаа юм” гэж ярьж байсан...

-Б.Гантогтохын хувьд бол арслангийн буурьтай, тэр цолоо хадгалаад сайн аваад явчих хэмжээний сайн бөх. Мөн Цэрэнпунцаг байна. Асар их бяртай, мөн л арслангийн дайны бөх. Миний хувьд гурван удаа заан болох боломж гарсан юм. Эхний удаад нь Дамдин аваргад, дараа нь Мөнхбат аваргад өвдөг шороодоод гурав дахид нь, Мөнгөн арслан Адъяатөмөр хоёрын будлиантай асуудлаас болоод би барилдах хүнгүй зогсож байтал “Мөнгөнтэй барилд” гэж тулгадаг байгаа. Барилдахгүй гээд зогсож байтал Мөнгөн намайг тахимдаж унагаад яваад өгсөн. “Намайг Дамдин аварга амлаж байхад юу гэж Мөнгөнтэй барилдах вэ” гэж маргалдаад эцэст нь хохироод хоцорч байсан удаатай.

-Тухайн үед Дамдин аварга ид үедээ байсан уу?

-Аваргын хувьд нас жаахан ахисан байсан.

-Залуудаа хөлсөө урсгаж чад вал ам авах хэмжээний өндөр цолонд хүрч, тэр хэрээр монгол бөхийн буян хишгийг хүртэх болно л гэсэн жаягтай юм аа даа?

-Яг л тэр байхгүй юу. Тэр дээд цолыг залуудаа авчихвал, олон жил сайн барилдана.

-Монгол бөхөд арал, чац хэр чухал вэ?

-Ер нь бөх, морь хоёр жижигддэгг үй гэж манай хууччуул ярьдаг даа. Талийгаач улсын начин Даваадорж байна. Мөн одоо Хөвсгөлийн Мөнхбат, Ховдын Пүрэвсайхан начин байна. Эд бол нуруу нам ч, цол аваад л улам зузаараад байна. Дамдин аварга ч тийм том байгаагүй. Маш бяртай, хоёр гар нь дийлддэггүй, учраа бөх рүүгээ хоёр гурав дайраад л хаячихдаг. Том биетэйгээрээ болдоггүйн жишээ гэвэл Оргилболд байна.

-Таны үед доод цолтнууд нь сайн бэлтгэл хийгээд хийгээд аваргуудаа хаядаггүй байсан юм биш үү?

-Дархан аваргууд үнэхээр харьшгүй хүчтэй, мундаг байж. Бид хэрэндээ бэлтгээд л бардаггүй байлаа шүү дээ.

-Ерээд оны эхээр улсын цолтой бөх аймгийн цолтонд өвдөг шорооддоггүй байсан. Харин одоо аймгийн цолтнууд арслан, заануудыг ч хазайлгах болж?

-Тэгэхээр бөхийн боловсруу лалт дутуу байна. Сураар бол элдүүр нь гүйцэд ханаагүй гэсэн үг. Дээхэн үед элдүүр нь бүрэн ханасан хойноо л цол авдаг байсан болохоор доод цолтондоо яаж унахав дээ. Арс лан Бадамсэрээжид, Эрдэнэ-Очир, Дагвасүрэн, Сосорбарам, Мижиддорж нарын малгайн залааг харахад маш олон удаа долоо давж шөвгөрч байсан хүчит арслан гэдэг харагддаг.

-Олон аваргуудтай гар зөрүүлж байсны хувиар асуухад дархан аварга цолтонтой барилдах их өөр биз?

-Тэгэлгүй яахав. Аваргууд чинь нарийн тооцоотой барилдана. Хүчийг нь хариулж барилдахгүй л бол дийлдэхгүй. Ж.Мөнхбат аварга Зундуй зааныг хоёр хүчтэй дугтрахад хамрын хоёр нүхнээс нь цус асгарч байсан. Тэгэхээр ямархуу бяртай байсан нь харагдаж байгаа юм.

-Үндэсний бөхөд зан харилцаа муутай, жудаггүй залуусыг том цолтой сайн бөх амлаж унагаагаад цол ахиулдаггүй байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэгэлгүй яахав, муухай ааштай бөх яаж ч сайн бэлтгэл хийж, хянамгай барилдаад, дээгүүр том цолд хүрч чадахгүй. Түүнийг гурван сайн бөх амлалаа гэж бодоход хоёрыг нь өвдөг шороо дуулаад, гурав дахьтай барилдах ямар ч тамиргүй болоод л унана шүү дээ.

-Залуусын хувьд хоёр Мөнхийн барилдааныг үзэж байгаагүй. Миний бодлоор бие бялдар, арал чац, бяр хүч тэнцүү учир тэр хоёрын барилдаан тэдний хооронд цэвэр ухааны тулаан болдог байсан байх даа гэж санагддаг.

-Чухам тийм шүү. Тэр хоёрын хүч тэн цүү. Баянмөнх аваргын хувьд бол арай чацархуу, Мөнхбат аварга болохоор, зузаан хав дөрвөлжин биетэй, тэр хоёрын толгойд шатрын нүүдэл шиг л юм явж байдаг учир, тэр өдөр хэн одтой, хэн хүч, тэнхээ илүү нь давдаг байсан юм.

-Бөх хүнд мэдрэмж чухал. Ер нь учраа бөх тань юу хийх гээд байгаа нь мэдрэгдэнэ биз?

-Ялангуяа хүч тэнцүүхэн бөхчүүдийн хувьд мэдрэмж маш чухал. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, А.Сүхбат, Б.Ганбат нарыг хоёр хоёроороо таарчихаад нь “Хэн нь хаях бол доо” гэж өмнөөс нь халширмаар байдаг сан. Тэд ч хоорондоо таарахаараа халгацгаагаад л.

-Сайн барилдахад удам заавал шаардлагатай юу?

-Нэг их бөхийн удамгүй сайхан барилдаж буй залуучууд байдаг. Гэхдээ ихэнх том цолтнууд удам дагасан байдаг юм. Нэг үед тасарлаа гэхэд, дараагийн үед нь гараад ирдэг.

-Тамирчин хүнд од хийморь, онгод орох гэж үнэхээр байдаг юм уу?

-Энэ зурхайтай холбоотой. Хүн долоон хоногийн нэг өдөр муу, нэг өдөр сайн, бусад өдөр нь тэгш байдаг байна. Үүнийг япончууд маш сайн тооцоолж хэрэгжүүлж байна. Ухаандаа 2012 оны наймдугаар сарын тэдний өдөр, тэр бөхийн хувьд амжилт гаргаж болох өдөр байна гэж урьдаар тооцоолж, тамирчнаа сонгох жишээтэй. Үүнийг монголчууд мэддэг байж хэрэглэдэггүй, шашин гэж үгүйсгэдэг. Хүнд ажил нь бүтэмжтэй, мандан бадардаг нэг өдөр, хийморь нь уландаа хүртэл доошилдог нөгөө өдөр гэж байдаг байна. Тэгэхээр од хийморь гэж зайлшгүй байдаг.

-Үндэсний бөхөөр дээд цолонд хүрч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээчихээд мөнгөөр цол наймаалцаж үзэгчдээ хуурч байна. Энэ талаарх таны бодол?

-Энэ нь одоогийн нийгэмтэй хол боотой. Төр засагт үүнийг зохицуулах бодлого алга, бөхчүүд гэлтгүй бүгд л дээр дооргүй мөнгө бодож байна. Цөм орон байр, унаа машинаараа өрсөлдөөд л. Түрүүлсэн морийг хоёр зуун саяын жийпээр байлсан хэрнээ бичсэн номоо хэвлүүлэх гэсэн зохиолчид мөнгө олдохгүй байна. Харин бидний үед мөнгөний шуналтай бөх байсангүй. Сайхан барилдаж ард түмнээ баясгая, тэр мөнгө төгрөг ямар хамаатай юм бэ? гэж боддог байж.

-Та том хүү Д.Амгаабазарыгаа яагаад барилдуулаагүй юм бэ. Хүү тань өөрөө сонирхохгүй байсан юм уу?

-Уг нь өөрөө багадаа сонирхож байсан юм. Би хөлд нь жаахан тамир сууг гээд хөл бөм бөг рүү оруулсан. Гэтэл багш нь волейбол руу оруулчихсан. Тэгэхээр нь, “За миний хүү хоёр жил үүгээрээ хичээллээд, эргээд бөх рүүгээ орно шүү” гэтэл “За” л гэж байсан юм. Уг нь миний хүү сүрхий мэхтэй. Тэгээд би Дамдин аваргын секцэнд орууллаа. Даанч дугуйлан нь тогтмол хичээллэхгүй тасалдаад, нөгөө хүүхдүүд нь тарж гүйлдээд, манай хүү ч эргээд волейболдоо орчихсон юм. Ээж нь залуудаа волейбол тоглож байсан нь нөлөөлсөн юм болов уу. Хөлбөмбөгөөр эхэлж хичээллэсэн болохлоороо хөлийн тамир сайтай болчихсон. Гар бөмбөгөөр хаанаас л бол хаанаас бөмбөг татаад оруулчихна. Бүр Спортын төв ордны хашлаган дээр гүйж гараад л бөмбөгийг татаад оруулчихна. Үүгээрээ яах вэ, чамгүй сайн амжилт гаргаж, ОУХМ боллоо. Уг нь чөлөөт бөхөөр их сайн барилдаж байсан. Ер нь хүүхдийг өөрийнх нь дурлаж сонирхсон юмаар явуулах нь зүйтэй гэж би боддог. Түүнээс биш сонирхолгүй юманд нь албадаж оруулбал хэзээ ч амжилт гаргахгүй ээ.

-Таны ач зээ нараас бөх сонирхож буй хүүхэд байна уу?

-Амгаагийн хоёр хүү бий. Том нь оюутан. Нэг их бөх сонирхохгүй байна. Бага нь жаахан, бага ангийн сурагч. Харин Америкт магистрантурт сурч байгаа нэг хүү бий. Тэр маань шатар, ширээний теннис хоёрт сайн. Ялангуяа шатраар бол томчуудтай л үзнэ шүү дээ. Сургуулиа төгсөөд ирэхээр нь шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байгаа.

-Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааны талаар саналаа хуваалцаач?

-Холбооны удирдлагын ажил буруу байна. Уг нь хэдэн жилийн өмнө овоо сайхан болж байснаа, буцаад тарчихлаа. Энэ спортод хэтэрхий олон дасгалжуулагч байна. Тэр олон клубт хичээллэж байгаа сайн сайн хүүхдүүдийг нэгтгэж чаддаг ерөнхий дасгалжуулагч хэрэгтэй. Түүний доор хүчний, мэхний, сэтгэлзүйн гэх мэт олон төрлийн дасгалжуулагч байж болно. Харин ерөнхий дасгалжуулагч хүн 21 аймгаас ирж буй хүүхдүүдийн дундаас, шударгаар хамгийн сайнуудыг нь тодруулж, ОУТ-д явуулж байж амжилт гаргана. Хэрвээ танил тал найз нөхдийн байдлаар асуудалд хандвал хэзээ ч урагшлахгүй. Саяын олимпод Насанбурмаагийн авсан эрхээр Батцэцэгийг явуулсан нь зөв болсон. Тэгэхдээ тэр том наадмын эрхийг авсан Насанбурмааг адилхан шагнаж урамшуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол залуу хүүхэд гомдож, цаашдын амжилтад муугаар нөлөөлж болно. Сая ерөнхийлөгчийн зарлигаар олимпоос хүрэл медаль авсан хүнд насан туршид нь хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Тамирчин хүний урмыг бодох нь маш чухал. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар чөлөөтийн шигшээгийнхний бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг үнэхээр сайхан хангаж өгсөн. Гэтэл бөхчүүд маань олигтой амжилт гаргасангүй.

-Одоогийн шигшээ багийн тамирчид Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга, З.Ойдов гуай, Ч.Дамдиншарав гуай болон тан дээр ирж зөвлөгөө авдаг уу?

-Үгүй ээ, ерөөсөө ирдэггүй. “Хөгшин зөнө- гөөс юугаа асуух вэ” гэж боддог байлгүй. -Та одоогийн хүүхэд залуусын ихээхэн сэтгэл дундуур явдаг юм аа даа? -Одоогийн залууст ичих нүүр гэж үнэн дээ алга. Уг нь ахмад хүний дэргэд ярих, ярихгүй юм гэж байдаг. Зурагт, радио үзэж суухад сонин сонин юм сонсогдох болж. Төрийн түшээд нь ордондоо зодолдох жишээтэй. Тэрийг нь харсан нэгдүгээр ангийн хүүхэд ангийнхаа даргыг барьж аваад цохино шүү дээ. Өнөөдөр нэг нэгэндээ тусалдаг хүн алга болж, бидний үед саахалт айлынхаа адууг хураагаад, алдуурсан морийг нь хөтлөөд ирдэг, настай өвгөн манайд хонолоо гэхэд л орой морийг нь аргамжаад, өглөө авчирч эмээллээд өгдөг байсан. Тэглээ гээд мөнгө төгрөг өгдөггүй, авдаггүй, их л сайндаа “Тэдний хүү тусархуу сайн хүү байна лээ” гэж ярьдаг байсан.

-Хилийн чанадад явж байхад хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн улс аль нь вэ?

-Болгар их сайхан орон санагдсан. Агаар, ус, чихэр жимс сайтай. Хүн ардынх нь зан харилцаа ч таатай. Орос зарим газартаа дажгүй, заримдаа таагүй санагдсан. Өнгөцхөн ороод гарч байгаа хүнд Америк дэндүү сайхан, харин удахаар их гүрний дээрэнгүй үзэл нь мэдрэгдээд хэцүү, Турк, Иран, Афганистан хатуу ёс журам, шашинтай болохоор нэг их удаад байхааргүй. Канад, Швед орон бол таатай. Япон анх очиж буй хүнд аятайхан боловч бас ч нэг их дүүрэн биш ээ. Хятадыг бол бид бүгдээрээ мэдэх хойно. Энэтхэг бас л хэцүү. Сайхан газраа сайхан,”Үүн шиг жаргал хаа байх вэ” гэмээр. Азербайжан, Аргентин их л үймээнтэй газар байсан даа тэр үед. Румын, Унгарт их хэцүү, нэг л юм болбол сүржигнээд л. Ер нь Болгар л нам гүм сайхан санагдаж байсан.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

П.БАТ-ЭРДЭНЭ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Sat Jan 05, 2013 4:02 am

Буурлын үгийг сонс гэдэг. Ухаантай, сайхан ярьдаг өвөө байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Sat Jan 05, 2013 11:43 am

Сэрээтэр гуай мундаг хүн л дээ... Сайхан ярилцлага болж... ер нь сайхан шударга, хэлэх зүйлээ шулуухан хэлчихдэг хүн гэдэг л юм байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

“ХӨЛНИЙ ХУЛГАЙЧ” БУЮУ ХҮЧИТ АРСЛАН ХАЙДАВ

Postby champion » Mon Jan 07, 2013 11:38 am

Image
1960-аад онд Увсын долоон хар хэмээн алдаршсан сайн бөхчүүдээс улсын цол авааг үй нь аймгийн арслан Намжим. Гэвч түүнээс Халхын том бөхчүүд бэргэдэг байсан түүхтэй. Увсын долоон хараас хамгийн хүчтэй сайн бөх нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Орос, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх, удаах нь улсын арслан Жамбалын Хайдав бөлгөө. Улсын начин цол хүртэгсэд нь Артаг, Баатаржав, Солоон, Лхамаа нар болой.

Хүрэл баримал шиг хүдэр чийрэг биетэй, хүч чадал нь арьсандаа багтаж ядсан энэ долоон хар нэг үе улсын наадамд барилдаж, Халхын хүчтэн үүдийн зүрхэнд шар ус хуруулж явсныг ахмад бөх сонирхогчид андахгүй. Ямартаа л “Увсын долоон хар” нэр авч байх вэ дээ. Тэр айхтар “Долоон хар”-ын нэг улсын арслан Жамбалын Хайдавын тухай цухас өгүүлсү.

1962 оны намар оройхон Хөдөө аж ахуйн дээд сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тумцээн болов. Тэмцээнд сумын заан цол ч авч амжаагүй, барилдах хорхойтой Ж.Хайдав хөвгүүн зодоглов. Тухайн үед тус сургуульд улс даяар алдаршиж байсан улсын арслан Чойжилс үрэн, Сосорбарам, улсын начин “дүүгүүр” хэмээх Гомбосүрэн, аймгийн арслан Нямсүрэн гээд зартай бөхчүүд сурч байсан ажээ. Ж.Хайдав тэднийг давж, сургуулийн аварга болоход нь тус сургуулийн ректор, профессор Ц.Жамъянжав ихэд баярлан догдолж “Хүү минь баяр хүргэе. Улсын начин болоорой“ гээд тэвэрч үнссэн нь түүнд маш их урам зориг хайрлажээ. Тэр цаг дор улсын начин цол авах нь бүү хэл зүүдлээ ч үгүй явсан залуу эр захирлынхаа ерөөлд билэгшээн баярлаж, сайн бөх болно доо хэмээн дотроо дуу алдсан гэдэг. Тэр цагаас хойш Жамбалын хүү Хөдөө аж ахуйн дээд сургуулийн нэрийн өмнөөс барилдах болжээ. Тэр үед ХААДС бөхөөрөө алдартай, сургуулийн захирал профессор Ц.Жамъянжав бөхчүүдийнхээ бэлтгэлийг сайн хийлгэж, сайн барилдуулах гэж өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, бөхч үүд нь сайн барилдвал шагналд гар татдаггүй, бөхөд асар их хорхойтой, бөхийн шинж сайн мэддэг, өөрөө ч идэр залуудаа аймаг, сумын наадамд сайн барилдаж, аймгийн начин цол хүртсэн хүн байлаа.

Ж.Хайдав захирлынхаа захиа даалгаврыг сайн биелүүлэх гэж мэрийсээр улсын арслан цолд хүрсэн алдарт бөх болсон. Бибээр түүнийг сурвалжилсныхаа дараа аль талаас нь яаж бичих вэ гэж хэд хоног бодлоо. Үнэнийг хэлэхэд түүнийг шүтэж биширч явсан боловч нэг их ойр дотно яваагүй болохоор хүн чанарынх нь талаар багахан ойлголттой. Улмаар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Мятавын Төмөржав багштайгаа хууч хөөрч суугаад “Хайдав та хоёр нэг дорын улс. Тэр улсад алдартай сайн бөх. Харин хүн чанарын хувьд ямар бол? Та л сайн мэднэ дээ“ гэхэд доктор маань аливаад цэгц шударга ханддаг зангаараа “Ж.Хайдав жинхэнэ эр хүн. Эр хүний жудаг муудсан энэ цагт Жамбалын хүү шиг гүнд үүгүй хүн олох харанхуй шөн ө өвсөнд унагасан зүү эрэхтэй адил. Тэр илүү дутуу зангүй, хэнтэй ч, хэзээ ч нэг л зангаараа байдаг, хүнлэг өрөвчх өн сэтгэлтэй, хамгийн гол нь эд мөнгөний шуналгүй ховорхон сайн эр юм шүү дээ. Түүний тухай бичих гэж байгаа бол энэ талыг нь товойлгох хэрэгтэй” хэмээн зөвлөж билээ. Ж.Хайдав арслантай хууч хөөрч суухдаа,

-Та сайн бөх. Сайхан төрсөн эр хүн. Ид барилдаж мянга мянган үзэгчийг шуугиулж явах үед хүүхнүүд араас чинь их гүйдэг байсан уу? Сайхан хүүхнүүдээс хайрын захидал бишгүй авсан биз? гэж асуухад эгэл даруухан үнэн үгтэй арслан над руу харан инээмсэглэснээ

-Миний сайхан төрсөн гэж хаашаа харсан юм бэ. Гайгүй бөх байсан гэвэл үнэнд ойртох байх. Тэр үеийн хүүхнүүд даруулгатай өссөн журамтай хүм үүс байсан болохоор харсан болгондоо хайр зарлаж дагаж гүйх юм уу, захиа бичээд байдагг үй байлаа. Ганц нэг бүсгүйгээс танилцахыг хүссэн захиа ирж байсан л даа. Гэхдээ би ханьдаа хайртай болохоор хариу өгөлгүй өнгөрдөг байлаа. Би ханийнхаа халамжинд жаргаж яваа хүн. Миний ханийг Нярад гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Тэр минь намайг сайн сайхан явуулахын төлөө төрсөн юм шиг ухаалаг, халамжтай, өр нимгэн өрөвч зөөл өн сэтгэлтэй хүн хэмээн хуучилж суусан нь санаанд тодхон үлджээ.

-1960-70-аад оны бөх сонирхогчид өөрийг чинь “хавираа” Хайдав гэцгээдэгсэн. Та шуудагнаас татаж хавирахдаа үнэхээр гайхалтай байж билээ. Ямар ч бөхийг шуудагдаж хавирсан бол ёс шиг давдаг байсныг чинь санаж байна. Өөр ямар дархан мэхтэй байв даа?

-Би ямар ч бөхтэй барилдсан барьцанд хүрч, барьцаа хангасан бол давдаг байлаа. Хав барьцнаас хавирсан бол гарцааг үй давдаг байсныг минь та сайн санаж байгаад баярлалаа. Бөхийн хорхойтнууд нээрээ л намайг “Хавираа Хайдав” гэцгээдэг байсан юм билээ. Хавирахаас гадна хөлд орсон хүнийг дагуулж тонгорох буюу хөл авч хаядаг дархан мэхтэй байлаа. Үнэнийг хэлэхэд том бөхч үүдээс барьц олж барих хэцүү. Барьцанд хүрч ядаж яваад унадаг бөх алийг тэр гэх вэ. Хүчтэй бөхийн хөдөлгөөн бүр мэх болдог онцлогтой. Санасан барьцандаа хүрч чадна гэдэг бөх хүний хүч тамир, барилдааны ур чадвартай холбоотой. Ямар ч бөхтэй барилдсан барьцанд хүрч чаддаг байснаа бодоход Халхын хүчтэн үүдэд ааглуулаад байдаггүй, гайгүй бяртай, мэхэндээ даацтай байсан юм болов уу.

-Таныг тодорч гарч ирэх үед Х. Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд ид, Д.Дамдин аварга хариагүй, Ө.ЭрдэнэОчир, Л.Сосорбарам арслангууд хүч чадлаараа аваргуудыг айлгаж байсан цаг. Та тэдэнтэй хийсэн барилдаануудын тухайд юу хэлэхсэн бол?

-Энэ гурван аварга улсын наадамд намайг огт амладаггүй байсан юм. Бодвол надаас жаахан бэргэцгээдэг байсан юм болов уу. Аль нэг томоохон байгууллагын ой, хурал, зөвлөг өөний барилдаанд Ж.Мөнхбат аваргыг хэдэн удаа хаясан юмдаг. Д.Дамдин аварга харих тийшээ хандаж байсан болохоор хаа нэг таарахдаа давдаг ч, хаа нэг унадаг ч байсан. Бусад аваргын тухайд ид аархаж явах үед нь өгөө аваатай голцуу хаядаг байсан юм. Тэднийг давж баймааж нь улсын цолонд хүрнэ. Харин дархан аварга Х.Баянмөнхийг яаж ч оролдоод хаяж чаддаггүй байсан. Тэр Монголд дахиж төрөхгүй их аварга. Баянаа аваргын жаран насны ойгоор хамт дурсгалын зураг татуулахдаа өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, аваргаар бахархаж баярлахдаа уярал баярын нулимс мэлтэлзүүлсэн шүү.

-Та улсын цолтой ямар бөхийг анх хаяж үзсэн бэ?

-1962 оны өвөл “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бөхийн барилдаан болно гэж дуулаад очиж нэг давчихаад улсын заан Өмнөговийн Дэмүүл (хожим арслан болсон) гуайтай хоёрын даваанд оноолт таарлаа. Би сумын наадамд хоёр удаа үзүүрлэж, сумын начин цол хүртчихсэн барилдах хорхой гозгонож явсан цаг. Тэр үед Дэмүүл” Дэнж нь булгидаггүй юм бол Дэмүүл хүү ойчихгүй“ гэж аархаж явсан үе. Намайг нүдээрээ олзолж амархан хаячихна гэж бодсон бололтой шууд л дайрах нь тэр. Дайраад ороод ирмэгц тохойг нь алгадаад хавирчихлаа. Тэгсэн аатай заан учиргүй дээр хөөрч унах мөртлөө хэд өнхрөөд тогтлоо. Тэгтэл бөхийн хорхойтнууд алга нижигнүүлэн ташиж, надад баяр хүргэж, би улсын заан цолтой сайн бөх хаясандаа баярлаж байснаа мартдаггүй.

-Та Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор дөрөвт үлдэн даян аварга С. Цэрэнд өвдөг шороодож, улсын арслан цол хүртсэн. Тэгэхэд Цэрэн аваргыг хаячихаж болоогүй юм уу?

-Цэрэн аваргатай туначихаад гарах гээд зогсож байхдаа “Том наадамд тун одтой хүн юм даа. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор түрүүлчихээд 50 жилийн ойгоор дөр өвт үлдчихээд зогсож байдаг сайхан бөх юм” гэж бахархаж байснаас биш хаячихаад үзүүрт хүрчих юм гэж бодоог үй. Би атаа жөтөө, хор шар гээчийг мэддэггүй учраас учраа бөхтэйгээ хүч үзээд хаявал хаядаг, унавал унадаг болохоор түүнийг давах гэж нэг их мэрийлгүй барилдаж байгаад өвдөг шороодсон юм даг. С.Цэрэн аварга монголчуудын бахархал болсон сайхан бөх байлаа. Бөх хүнд өдрийн од гэж байдаг юм. Тэгэхэд С.Цэрэнгийн од гийсэн хэрэг.

-Та 50 жилийн ойн барилдааны тавын даваанд тэр жил зааны тааварт орж байсан улсын начин Галдандагвыг амлан авч бяр мэхээрээ ааглаж хаясан. Дараа нь ч хаядаг л байсан. Тэгэхэд өөр хүн амлаж болоогүй юм уу?

-Бяр, мэх сайтай бөх амлаж барилдъя гэж бодсон хэрэг. Бидний ид үед тааруухныг нь биш сайныг нь шилж амладаг, начны найраа гэж байхгүй цэх шударгаар барилддаг байлаа. Өөрийг нь амласанд Гааяа их шаралхаж байгаа бололтой шүдээ хавираад дайраад байх юм. Галдандагва зааны энтэй, бяртай, мэхэндээ даацтай лут начин байсныг ахмад бөхчүүд андахгүй. Намайг барьж авах гээд хөөж явахад нь хөлийг нь авч хаясан юм даг. Сүүлд цагаан сарын барилдаанд бас таарч ахиад дайрахаар нь баруун хөлийг нь авч хаяж байлаа. Түүнээс хойш Галдандагва намайг “Хөлний хулгайч“ гэдэг болж билээ.

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж үг байдаг. Яах аргагүй хаях байтлаа ам мэхэнд хууртаж унасан тохиолдол бий юу?

-Байлгүй яах вэ. 1965 оны улсын наадмаар юмдаг. Улсын арслан Бээжин (аварга болоогүй байсан юм) намайг зургаагийн даваанд амлаж барилдлаа. Би сурсан зангаараа барьцанд хүрч хоёр шуудагнаас нь хав бариад хавирах гэтэл “Хамраас цус гарч байна. Тавилцъя“ гэлээ. Барьцаа тавиад хартал хамраас нь цус гарч байгаа юм алга. Тэгэхээр нь хуучин барьцаа бариад хавирдаг дархан мэхээ хийх гэтэл “Чи барьцаа түр тавьчих. Би жаахан азнаад хуучин барьцаар чинь бариулж барилдъя” гэж гуйхаар нь засуулдаа хэлэлгүй барьцаа тавьчихлаа. Дахиад хуучин барьцаа барих гээд дөхтөл тохой уруу ганцхан алгадаж, хавирч хаячихаад юу ч болоогүй юм шиг дэвээд явчихаж билээ. Тэгж би анх ам мэхэнд унаж үзсэн юм. Барьцаа тавьдаг маань буруудсан хэрэг. Хожим нь Бээжин гуайтай тааралдаад “Та намайг яагаад хуурч барьц тавиулж байж хаясан юм бэ?” гэж асуухад “Аа золиг тийм юм болсон бил үү“ гээд хээвнэг инээж байсан шүү. Тэгэхэд би давхар шуудагдаж, хавирдаг мэхээрээ Бээжинг гарцаагүй хаях байлаа. Тэр жил бэлтгэл ханаж, бяр мэх тэгширсэн ид иртэй байсан юмсан. Түүнийгээ хааяа бодохоор харамсмаар. Адилхан хүч үзэж байж шударгаар барилдахгүй, ганц давааны төлөө тийм жудаггүй зан гаргаж болохгүй.

-Та идэр залуудаа хөд өөгийн аймаг, сумдын наадамд олонтаа барилдаж, цөөнгүй даага цуглуулсан байх. Тэр үед одооных шиг “Жийп”, “Уаз-469” машинаар түрүү бөхийг байлдаг байсан бол та олон шинэ машинтай болох байсан нь мэдээж...

-Би залуудаа хэд хэдэн аймаг сумын наадамд урилгаар барилдаж түрүүлж явлаа. Тэр бүхний тоог гаргаж үзсэнгүй дээ. Үгүйдээ гуч, дөчөөд түрүүлсэн гээд бодоход азарга адуу болоо биз дээ. Алсын аймаг, сумаас байнд авсан адуугаа нутагтаа аваачих боломж байхгүй учраас голцуу тэнд нь зарчихдаг байлаа. Хэрэв одоо ид барилдаж байсан бол овоо хэдэн машины цуглуулгатай болох байсан биз.

-Бөх болоод авсан хамгийн дурсгалтай шагнал тань юусан бол?

-Намайг улсын начин болоод очиход сум маань нас гүйцсэн сайхан хүлэг морь бэлэглэж, улсын заан болоорой гэж ерөөж байсан. 2000 онд төрөлх Зүүнговь сумын маань дунд сургуулийн 60 жилийн ой болоход намайг “Уаз -469” машинаар шагнаж, монгол бөх өд зүтгэсэн олон жилийн хөд өлм өрийг минь өнд өр үнэлсэн. Дурсгалтай шагнал гэвэл 1968 оны хавар Югославын ерөнхийлөгч И.Б.Тито манай оронд төрийн айлчлалаар ирэхэд түүнд зориулсан бөхийн барилдаанд Д. Дамдин аваргатай үлдэж үзүүрлэхэд Тито гуай том алтан цаг бэлэглэснийг олон жил зүүсэн дээ гээд улсын арслан Ж.Хайдав яриагаа өндөрлөж билээ.

ШИГТГЭЭ: Увс аймгийн Зүүнговь сумын уугуул улсын арслан Ж.Хайдав төрийн их баяр наадамд гучаад жил барилдахдаа арван удаа шөвгөрсний дотроос хоёр удаа долоо давсан ажгуу. Тэрбээр начны найраа байгаагүй 1965 онд хожим нь улсын арслан болсон Дагвасүрэнтэй тавын даваанд тунаж барилдан давж, улсын начин цол хүртэж, улсын цолтой бөхчүүдийн эгнээнд оржээ. Ж.Хайдав идэрхэн насандаа чөлөөт, самбо бөхөөр хичээллэж, тэр үеийн өмнөө барьдаг бөхчүүдтэй хүч үзэн мөнгө, хүрэл медаль олныг авч спортын мастер цол хүртэж байсан хүчтэн бөгөөд самбо бөхийн олон улсын шүүгч ажээ.

Сан.ПҮрэв
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 07, 2013 3:39 pm

Арслангийх манай хоёр 1 орцонд. уух дуртайм шиг билээ, зун бол орой болгон хажуу дэлгүүрт таарна, 0,33 байнга аваастай. авгайтайгаа гаднаас ирэхдээ л чи орж бай, гээл дэлгүүр яваад өгнө, ирэхийг нь харвал 0,33-аа хармаалаастай :ногоон:
Их засаг-ийн заалыг хариуцдым шиг байгаам, зун тоглох гээд очсон чинь сонгуулийн санал хураалт нөгөөдөр болно оруулахгүй гээд дүүргийн хэдэн авгай бөөн юм болоод, Хайдав гуай болохоор хүүхдүүдийг тоглуулна би мэдэж бна гээд, сүүлдээ цагдаад өгнө мөгнө гэж авгай нар орилолдоод больсон.
Эртээд Намсрайжав харцага 1 хониний гулууз барьцан үүдэнд нь утсаар яриал зогсож бна лээ, Төрмөнх 1 мах өгч явуулаад танайд хүн алга гээл. Увсыхан бас хоорондоо сүрхий байгаам шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Mon Jan 07, 2013 7:00 pm

Takanohana_Nowitzki wrote:Эртээд Намсрайжав харцага 1 хониний гулууз барьцан үүдэнд нь утсаар яриал зогсож бна лээ, Төрмөнх 1 мах өгч явуулаад танайд хүн алга гээл. Увсыхан бас хоорондоо сүрхий байгаам шүү.

тээр увсаас гулууз явуулж байдаг айн :ногоон: Хайдав арсланг Төрөө начин их хүндэлнэ ээ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 07, 2013 7:36 pm

Тэрийг нь Намсрайжав зөөгөөл.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Mon Jan 14, 2013 4:48 pm

Д.Мягмар: Хоёр Мөнх, Д.Дамдин аваргын дундаас гарч ирэх амаргүй байлаа

Монгол бөхийн өргөө­нөө өчигдөр бөхчүүдийн шатрын аварга шалга­руулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын заан Д.Мягмар, Амгаа тэргүүтэй шатарчид оюун ухаанаа уралдуулж бай­гаа юм. Зургаан баг таван өрөг тоглож дүнгээ гаргах аж. Өчигдөр тэмцээний эхний хоёр өрөг тавигд­лаа. Энэ үеэр Ховд айм­гийн Буянт сумын уугуул Дансрангийн Мягмар заан­тай уулзлаа. Тэрээр хоёр өргийн дараа хоёр хожоод байсан юм. Тэм­цээний дүн мягмар гаригт гарна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Таны хувьд хэдэн оноос хойш уг барилдаанд зо­дог­лосон бэ?

-Би чинь 1968 онд анх сар шинийн баярт зодог­лосон. Тэр жилийн барил­даан нэгдүгээр сарын 29-ний өдөр болж байсан. Дархан аварга Б.Түвдэн­дорж, Д.Дамдин, Ж.Мөнх­бат, аварга С.Цэрэн, Ч.Бээ­­жин аварга, Х.Баян­мөнх аварга нар арслан цолтой мөн У.Мижид­дорж арслан тэргүүтэй 64 бөх барилдсан юм. Тэр цагаас хойш 2003 он хүртэл сар шинийнхээ барилдаанд барилдсан. Цагаан сарын барил­даан бол миний хувьд хамгийн сайхан барил­даан санагддаг.

-Төрийн наадмаас илүү гэж үү?

-Яагаад хамгийн сай­хан гэхээр ямар ч бөх бие биедээ бууж өгдөггүй. Улсын наадмаас илүү үнэнч ганц барил­даан шүү дээ. Төрийн наадамд гэхэд л тэр энэн­дээ бууж өглөө гэх мэтээр янз бү­рээр л ярьдаг. Одоо хүр­тэл тийм яриа гарч бай­гаа. Яахав нэг үеэ бодо­ход харьцангуй ба­гасч байна. Сар шинийн ба­рил­даанд бол ямар ч бөх нэгийн даваанаас төгс­гөлийн даваа хүртлээ шударга сайхан ба­рилд­даг нь сар шинийн барил­дааны гол давуу чанар. Тийм болохоор үзэгчид төрийн наадмаас дутуу­гүй сэтгэл өндөр байж чаддаг.

-1968 онд анх зодог­лосон гэхээр хэдэн нас­тай байсан гэсэн үг үү?

-Дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн хүүхэд гэхээр 19 настай анх сар шинийн барилдаанд зо­дог­лож байжээ. Түүнээс хойш 34 жил энэхүү ба­рил­даанд барилдсан бай­­­­гаа юм.

Өмнө нь Бадам­сэ­рээ­жид арслан нутаг усаа­раа дуудуулан гарч ба­рил­­­­дахыг сонсож бай­сан болохоор ингэж нэг нут­гийнхаа нэрийг дуу­дуулж барилдаж үзэхсэн гэж мөрөөднө. Би чинь есдү­гээр ангид сурч байх­даа аймгийн заан цолыг хүрт­чихсэн байсан л даа. Хүс­сэн барилдаан ч болж аймгийн заан цол­той нэ­гийн даваанд гарч нэг цэрэгтэй барилдаж дав­сан. Гурвын даваанд Жам­­­­ц арслан намайг ам­лан барилдахад би хая­лаа. Дөрвийн да­ваанд Дарийн Дамдин аварга амлахад унаж байсан. Аваргатай 10 га­руй минут барилдаж байж тахим өгсөн. Анх удаа тэгж сай­хан барилд­сандаа баяр­ладаг юм.

-Энэ хугацаанд хэ­дэн жил шөвөгт үлдэж байсан бэ?

-Миний хувьд цагаан сарын барилдаанд ба­рил­­даж байсан ч нэг удаа л шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэр нь 1976 он шүү дээ. Долоогийн да­ваан Ж.Мөнхбат авар­гатай барилдан өвдөг шороодсон. Тэгэхэд ул­сын арслан Л.Сосор­ба­рам долоогийн да­ваанд гоц мөргөн үзүүр түрүүнд аваргатай үлд­сэн. Ж.Мөнх­­­­­­­бат аварга арс­ланг орхисноор тэр жи­лийн барилдаанд тү­рүүлж байлаа. Дунд бо­лон бага шөвөгт олон жил үлдсэн. Хоёр Мөнх, Д.Дам­­­­дин аваргын дун­даас гарч ирнэ гэдэг амар­­­­гүй байлаа. Шөв­гийн дөрөвт хоёр Мөнх, Д.Дамдин аварга орж ирэх нь зайлшгүй харин нэг бөх нь хэн байх бол гэсэн таамаг л явдаг бай­лаа.

-Таны сэтгэлд ойр ца­гаан сарын барил­даан гэвэл хэдэн оны барилдааныг нэрлэх вэ?

-Цагаан сарын бүх барилдаанууд сайхан санагддаг. Жил жилийн барилдаан бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болдог. Тэр барилдаан бүр ахин хэзээ ч дав­тагдашгүй байдаг.

-Монголчууд цагаан сарын барилдаанаараа баяр наадмын бөхийн өнгийг шинждэг. Энэ жилийн цагаан сарын барилдаанд ямар бөх­чүүд шөвгөрөх бол?

-Цагаан сарын барил­даанд хэн сайн барил­даж байгаа нь жинхэнэ утгаараа мэдрэгддэг. Ца­гаан сарын барилдаан найраагүй болдог бо­ло­хоор энэ жил тэр бөх сайн байгаа юм байна гэж бод­дог. Цагаан сарын барил­даанд түрүүлсэн бөх наад­­­­­маар түрүүлсэн нь ч бий. Түрүүлээгүй нь ч бий.

Ямар бөх цагаан са­рын барилдаанд тү­рүү­лэхийг хэлэхийн арга ал­га. Жирийн үзэгчид бит­гий хэл барилддаг байсан бид хүртэл таавар дэв­шүү­­­лэх аргагүй бол­чих­сон. Улсын арслан хүн аймгийн арслан цол­той бөхтэй үзэж үзэж сүүл­дээ барьц сонгож байна. Ши­нэ оны өмнө болсон Тус­гаар тогт­нолын барил­даанд гэхэд аймгийн арс­лан цолтой бөх улсын наадамд тү­рүүл­сэн авар­га, арслан хоёрыг да­раалан уна­гаад шөв­гийн дөрөвт үлдэж байх жишээтэй. Хуучных шиг Б.Бат-Эрдэнэ аварга тү­рүүлж, Д.Мөнх-Эрдэнэ арслан үзүүрлэнэ. Нөгөө хоёр бөх нь хэн байх бол гэдэг үе өнгөрөөд байна.

-Улсын өндөр цол­той бөхчүүд бэлтгэл таа­­­­­­руу хийснээс ийм байдалд хүрч байна уу. Эсвэл аймгийн цол­то­нууд үнэхээр хүчтэй байна уу?

-Залуучууд бэлтгэл сайн байна. Улсын цол­тонгууд хааяа л нэг ба­рилдах юм байна шүү дээ. Энэ бол буруу. Заал­ны барилдааныг басаж болохгүй. Манайхан харь­­­яа газрынхаа заа­ланд очиж хэдэн хүнтэй барилдсанаа бэлтгэл гээд байгаа. Гэтэл залуу бөхчүүд нь заалны ба­рил­даанаас салахгүй бай­­­­­­гааг харж байгаа биз дээ. Заалны барилдаан гэдэг тусдаа бэлтгэл хийд­гээс хамаагүй дээр. Хуу­чин манай том цолтой бөхчүүд том жижиг гэхгүй заалны барилдаанд гарч барилддаг байсан нь ам­жил­тын нэг хэсэг болдог байсан юм.

-Та чинь наймдугаар ангид байхдаа улсын аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Тэр мэдээж урам өгсөн байлгүй?

-Миний хоёр ах болох Батаа, Насан нар ба­рилд­даг байв. Хоёулаа аймгийн арслан цолтой байлаа. Хоёр ахын хувьд аймгийн наадамд нэг нь түрүүлж байхад нөгөөх нь үзүүрлэж байх жишээтэй. Хоёр ах шигээ сайхан барилдах юмсан гэж бод­дог байсан үе. Мөн манай аймагт Намбар, Найдан гэж сайхан барилддаг бөхчүүд байсан. Бөхөд хорхойтой байх 10 га­руйхан насандаа 1962 онд улсын цолтой бөх­чүүдийг анх харсан юм. Тэр нь Ховд хотын 200 жилийн ойн наадамд зо­дог­лохоор Б.Түвдэн­дорж аварга тэргүүтэй улсын цолтонууд байлаа.

Улсын арслан Ш.Ван­чинхүү намайг тавдугаар ангид байхаас эхлэн бө­хийн олон сайхан мэх зааж өгнө. Багш нь улсын арслан, хоёр ах нь аймагт барилддаг гэх мэтчилэн олон сайхан зүйл намайг өөрийн эрхгүй бөхөд хө­төлсөн.

-Үндэсний бөхөөс гад­­­­­на самбо, чөлөөтөөр мөн шаггүй барилддаг байсан шүү дээ?

-Би үндэсний бөхөөс гадна самбо бөхийн олон улсын хэмцээний мастер, чөлөөтийн спортын мас­тер цолтой. Эхэлж чөлөө­төөр хичээллэж байгаад дараа нь самбо бөх рүү орсон. Тэр үед хамаагүй л байж дээ. Хүссэн барил­даанаараа барилдаад явна. Сонгомол бөхөөр чиг универсиадад барил­даж байв шүү.

-Таныг аймгийн заан цолтой байхад танай нутгаас улсын цолтон байдаггүй байлаа. Дэм­жих хүнгүй хэсэг ган­цаардан хэцүү бай­сан уу?

-Хэцүү ч гэж дээ. Тэр үед би ч гэлтгүй бүгд л шударга барилддаг бай­сан. Буулт хийж даваа ахиулна гэдэг зүйл бараг л байхгүй. Ганц нэг зүйл байсны нэг нь улсын на­чин Б.Батхуягийг асрам­жийн газраас ирсэн, даж­гүй барилдаж байгаа хүү­хэд гээд дэмжиж байсан. Түүнээс бусдаар бол мөн­­­­чигрөөгөө л үзэж цо­лонд хүрдэг байсан цаг юм.

-Таныг хэн хамгийн их амлаж барилддаг байсан бэ?

-Х.Баянмөнх аваргыг л гэж хүмүүс ярьдаг. Энэ нь ч үнэн. Баянаа аварга манай нутагт очоод уул­залтад сууж байтал нут­гийнхан "Та яагаад манай Мягмарыг байнга амла­даг юм бэ" гэхэд аварга "Хүн чинь хамгийн хайр­тай хүнээ л авдаг юм ш дээ. Давсан ч, хаясан ч гом­долгүй байдаг юм" гэсэн байгаа юм.

-Танай хөвгүүдээс барилдаж байна уу?

-Одоо барилдахгүй байгаа. Уг нь гурван хүү маань барилдаж байсан ч улсын цолтны хэмжээнд бол барилдаж чадаагүй. Гурван хүү маань төрийн баяр наадамд гурвуулаа гурав давж байсан. Дараа нь би хүүхдүүддээ "Та гурвын хэн нэгнийг нь аав нь дэмжээд улсын начин болгож болно. Гэхдээ миний хүүхдүүд улсын начин болчихоод аавын­хаа болон өөрсдийнхөө нутагт очоод нэг сумын наадамд түрүүлэхээргүй начин болчих юм бол хэ­цүү шүү дээ" гэж хэлсэн юм.

-Аймгийн цолтой байх­­­­­даа хоёр Мөнхөд олон жил амлуулсан уу?

-Намайг улсын цо­лонд хүрэхээс өмнө хоёр Мөнх наадмаар начны даваанд амлаж бай­гаа­гүй. Хүмүүс хоёр авар­гыг ид барилдаж байхад хоо­ронд нь яс хаяж явдаг байсан. Түүнээс болж ма­най хоёр бие биенээ жаа­­­­­­­­­­­­­­хан харахгүй аястай байлаа. Харин хоёр Мөнх хоёулаа надад сайн байсан шүү. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Ж.Чой­­жил­сүрэн арсланг тавын даваанд орхин на­чин болоход хоёр Мөнх хоёулаа намайг үнсэн баяр хүргэж байсан юм.

-Ид барилдаж бай­сан үеийнхээ бөхчүү­дийн тухай ярихгүй юу?

-1970 онд намайг хо­тын спартакиадаар оро­ход хоёр Мөнх гадаад руу тэмцээнд явчихсан Ч.Бээжин аварга арслан цолтой, Ө.Эрдэнэ-Очир, Пүрэвээ зэрэг арслангууд зодоглосон барилдаанд аймгийн заан цолтой ба­рил­даж байлаа. Д.Дам­­­­дин аварга "Гарлаа, дав­лаа" гээд олон сайхан бөхчүүдтэй барилдаж яв­сан шүү. С.Цэрэн, Ч.Бээ­жин, Баянаа, Мөөеө авар­­­­­гуудаас эхлээд олон бөхчүүдтэй барилдлаа. Тэднээс хойших за­луус­тай бүгдтэй нь барилд­сан.

-Таныг улсын арс­лан болох байсан юм гэж олон хүн ярьж бай­хыг сонссон...

-Би арслан болсон бол хамгийн муу арслан болох байсан. Хүнд хэм­жээ гэж байдаг. Хүн тэр хэмжээгээ л мэдэрдэг байх хэрэгтэй. "Та яагаад улсын арслан болоогүй юм бэ" гэж нэг сэтгүүлч надаас 20 жилийн өмнө асууж байлаа. Тэгэхэд хэлж байсан хариултыг хэлчих үү.

-Тэгэлгүй яахав?

-Хоёрын бидонд хоёр литр л зүйл орно. Хэзээ ч гурван литр зүйл баг­тахгүй шүү дээ. Арслан битгий хэл тэр олон хүч­тэй бөхчүүдийн дундаас шөвгийн дөрөвт үлдэж заан болсондоо өөрий­гөө би их азтай хүн гэж боддог.

-Ямар бөхтэй барил­даан таардаггүй байв?

-Барилдаан таар­даг­гүй бөх гэж байдаггүй шүү дээ. Баруун, зүүн талтай л гэж бий. Бэлтгэл сайн хийж барилдаанаа өөрийн болгоогүй хүнд тал таарахгүй гэх асуудал байдаг.

-Ид барилдаж бай­хад таны өндөр, жин хэд байсан бол?

-Манай үеийн бөх­чүүд жин багатай байсан. Ж.Мөнхбат аварга л гэ­хэд 90 кг, Х.Баянмөнх аварга л гэхэд -100 кг-д барилдана. Сосорбарам арслан гэхэд 78 кг-тай байсан шүү. Би улсын заан болдог жилээ 94 кг байлаа. 105 кг-д гэхэд ганцхан хүн байсан. Одоо бол тэр байтугай жинтэй залуус олон болжээ.

Өндөр харин 178 см байв. Бөхчүүдийнхээ дунд өндөрт нь орохгүй ч үр намханд нь ордоггүй байсан юм.

-Залуу бөхчүүдийн тал дээр хэлэх зүйл олон л байдаг байх даа?

-Нийгэм нь ч өөр бо­лоод тэр үү залуу бөхчүүд бидний үеэс тэс өөр бол­сон. Зан аашаас эхлээд бие бялдрын хувьд эрс ялгаатай шүү. Залуу бөх­чүүд уураг хэрэглэж бай­на. Энэ бол буруу. Мон­гол эрчүүд 40 хүртлээ хар шөл уудаггүй байсан. 40 гараад ирэхээрээ ш**­зан аягаар нэг хар шөл уугаад л сэргээд ирдэг байж. Дөнгөж төрсөн эх хүн л хар шөл уудаг бай­лаа. Би одоо хэлдэг юм "Та нар бараг шороо ид­сэн ч өсдөг насан дээрээ хар шөлнөөс 1000 дахин илүү уураг хэрэглэхээр 40 гараад юу хэрэглэх юм. Яаж сэргэх юм" гэдэг. 40 гараад ирэхээрээ энэ­нээсээ илүүг идэхгүй бол сэргэхгүй. Үүнээсээ илүүг идэхээр энэ бие нь дий­лэх ч юм уу бүү мэд. Яа­хав залуу насандаа сай­хан том биетэй, их жинтэй барилдаж байгаа ч нас ахихаар яах вэ. Би үүн дээр л залуучууддаа ха­рамсаж явдаг.

-Төрийн баяр наа­дамд ­таныг зодоглоход найраа хөөрөө хийх юм­сан гэсэн залуус ирдэг үү?

-Тийм тохиолдол бий. Би нутгийнхаа болоод "Хүч" нийгэмлэгийнхээ бөхчүүдийг тавын да­ваанд амлан цолонд хүр­гэж байсан. Манай Ч.Бямба­­дорж заан, Р.Даваа­­далай, талийгч Т.Бат-Эрдэнэ, Д.Сүхбат нарыг тунаанаас гаргаж начин болгосон.

Э.ЭНХБОЛД
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby csc » Tue Jan 15, 2013 4:42 am

2 ын бидонд 2 литр ус л багтана гэж бас гоё үг байна шүү. Улсад 11 удаа шөвгөрч 7 ын даваанд 7 удаа барилдсан заан гэхэд бас даруухан байна шүү.

Хайдав гуай бол бөхийн түүхэн дэх нилээн муу арслан байх бараг Азаагаас муу амжилттай байх шүү. ганц удаа л 7 даваад л арслан авчихсан. 2 удаа 7 давсан гээд бичсэн байна ганц удаа л 7 давсан хүн арслан цолтой байхад гээд Гантогтох дээр үед Хайдав арслангийн тухай яриад байсан. Би Хайдав гуайн тухай л хэлээд байна гэж ойлгосон .
Тийм байж яаж өөрийгөө цагийг эзэлсэн аваруудтай харьцуулж байнаа
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron