Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Ганзо » Sun Jul 10, 2011 11:42 am

Барнаба wrote:Уулаасаа хамгийн боломж, бололцоо өндөр байгаа нь Ганбат л байна...


Ганбат арслан гэхдээ нэг их барилдахгүй байгаа гсн шүү, ер нь бэлтгэл нь тийм сайнгүй байгаа ухааны юм ярьчих гээд байналээ, Увсын нэг арслан. Ер нь өнгөрсөн наадмаас хойш тун цөөн барилдсан байхаа. Гэхдээ ноднин ч гсн иймэрхүү байж байгаад түрүүлчихсэн гэж яриналээ. Ноднин бас л гаатай гаатай ам авсан шүү.

my.agapimu wrote: Жаргалсайхан, Цэрэнтогтох хоёр бэртсэн гэнэ, харамсалтай юм, сайхан арслангууд..,


Өө бас Жаргалсайхан бэртчихсэн үү, харамсалтай юмаа
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Sun Jul 10, 2011 12:00 pm

Од нь гийгээд аварга цолыг дааж явахааргүй гар л битгий түрүүлээсэй.
За яахав Арслан цолыг од нь гийгээд авдгийн байж, аваргыг ч арай ч тэгж өгмөөргүй л байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Sun Jul 10, 2011 12:01 pm

Цоомоо wrote:Од нь гийгээд аварга цолыг дааж явахааргүй гар л битгий түрүүлээсэй.
За яахав Арслан цолыг од нь гийгээд авдгийн байж, аваргыг ч арай ч тэгж өгмөөргүй л байна.

:eek:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Sun Jul 10, 2011 12:05 pm

Ц.а Санжаадамба
Заан Өсөхбаяр,
у.а Мөнхбаатар
у.н Содномдорж
д.а Өсөхбаяр энэ 5 аас өөр хүн түрүүлэх болов уу?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Sun Jul 10, 2011 12:06 pm

Даваабаатар заан авчаасай...

Содномдорж бэртэлтэй гээгүй бил үү, гайгүй юм уу? Санжаа ч түрүүлнэ гэж юу л бол... Өсөхөө аварга л магадгүйм. Гэхдээ өөр хүн түрүүлээсэй кк.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Sun Jul 10, 2011 12:12 pm

Би ч бас Өсөх аварга, Санжаа, Мөнхбаатар арслан 3-аас нэг нь л болов уу гэж бодож байна.
Өсөх заан, Рагчаа заан 2 бас магадлалтай байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Sun Jul 10, 2011 12:16 pm

д.а Өсөхбаяр, у/з Өсөхбаяр, ц/а Санжаадамба, у/з Рагчаа, у/а Мөнхбаатар энэ 5-с л нэг нь түрүүлнэ дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Sun Jul 10, 2011 4:23 pm

Эндээс 219 хүн одоогоор үзэж байна гэнээ. Цонхоос холбогдож байгаа хүн байна уу? http://www.mglradio.com/newforum/?mid=MNBtv
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Sun Jul 10, 2011 4:28 pm

Цоомоо wrote:Од нь гийгээд аварга цолыг дааж явахааргүй гар л битгий түрүүлээсэй.
За яахав Арслан цолыг од нь гийгээд авдгийн байж, аваргыг ч арай ч тэгж өгмөөргүй л байна.

Харин тиймээ. :eek:
Raldii wrote:д.а Өсөхбаяр, у/з Өсөхбаяр, ц/а Санжаадамба, у/з Рагчаа, у/а Мөнхбаатар энэ 5-с л нэг нь түрүүлнэ дэ

Ганбаатар, Ганбат, Ганхуяг нарыг мартаж болохгүй л дээ.
Ийм хариуцлагатай наадмаар заан Өсөхбаяр, Даваабаатар гэх мэт жижиг бөхчүүдэд түрүүлэх шаанс гарч ирэхгүй л боловуу.

Хэн нь ч түрүүлдэг байсан дор хаяж 1-2 удаа шодох нь гарцаагүй л дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Sun Jul 10, 2011 4:33 pm

уахаха.... утгагүйм... Өнөөдөр Ганбаатар гарьд Өсөхөө заан хоёрын хэн нь жижиг бөх болчихоод байгаа билээ?......
Ганбаа гарьд цолны нэр хүнд унагаж байгаа бөхчүүдийн тоонд зүй ёсоор орууштай л бөх дөө.....

Гэснээс цолондоо ханахгүй цаашаа түрүүлэх хэмжээнд үзчихмээр гар л түрүүлмээр юм..... Нэг тийм Азжаргал арслан энэ тэр шиг авсан цолондоо ханасан гаруудаар л нэг бөхчүүд боллоо..... Би хувьдаа Даваабаатарыг илт дэмжээд яваад байдаг..... Бэлтгэл сайн л байгаа гэнэ...... Пүрэвжав энэ хоёрыг заан болчихоосой л гэж хараад байна.... Заан болчихвол ээ дээ тэгээд энэ жилдээ Даваабаатарын хувьд хангалттай......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Norman_Whiteside » Sun Jul 10, 2011 4:47 pm

esunge wrote:санжаадамба л яаадийн гэхээс аймгийн цолтон ч арай түрүүлчихгүй блгүй дээ заануудаас л болов уу гэж горидоод бгаа арслангууд ч түрүүлчихээр хүн харагдахгүй л бна шдээ

санжаа эрдэнэтын наадмын шөвгийн 4т унасан гэсэн уг нь аймгийн наадамд овоо үзмээр юм. Цагаанбаатар Санфранциско-гийн наадамд ирж түрүүлээд явсан тэгсэн очоод эрдэнэтийн наадамд 3-н даваанд ойчиж эрдэнэтын наадам ч чанга болжээ цагаанаа гэхдээ сайн барилддгийн байна лээ. Аль аймгийн арслан гэлээдээ
Last edited by Norman_Whiteside on Sun Jul 10, 2011 5:21 pm, edited 1 time in total.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby El Payaso » Sun Jul 10, 2011 4:54 pm

Энэ жил надад заан Өсхөө л түрүүлчих юм шиг санагдаад байна... яхав өндөр аварга маань Дархан аварга авуул бас харамсах юм алга... нэмээд энэ Мөнхбаатар арслан ч бас зогсооход их хэцүү хүн санагддаг... Санжаадамба энэ тэр арай дачихгүй байхаа... үсрээд л заан хийх биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Sun Jul 10, 2011 4:55 pm

Жижиг гэж цолыг нь хэлээгүй юмаа биеэр, нуруугаар гэх гэсийм :eek:
Ганбаатар залуу дээр нь боломж хангалттай байгаа бас наадмын одтой.

Содном, Өсөх-Ирээдүй, Ду.Батбаяр, Бат-Эрдэнэ, Пүрэвжав, Даваабаатар, Өсөхбаяр нарыг цолоо ахиулаасай л гэж бодож байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Sun Jul 10, 2011 5:50 pm

Бүртгэл дууссан биздээ. Сумьяа, Дагваа, Цэрэнпүнцаг, Сүхбат нар бүртгүүлсэн боловуу
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Sun Jul 10, 2011 6:06 pm

Харин тийм. Чих тавиад л байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Steve » Sun Jul 10, 2011 6:17 pm

Сумьябазар аварга маань бүртгүүлсэн байгаасай гэж
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Eternity » Sun Jul 10, 2011 6:18 pm

Санжаадамба түрүүлэх нь ч яамай улсын цол авчих арга байдын болов уу л гэхээс..
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Sun Jul 10, 2011 6:48 pm

Yes Man wrote: Би хувьдаа Даваабаатарыг илт дэмжээд яваад байдаг..... Бэлтгэл сайн л байгаа гэнэ...... Пүрэвжав энэ хоёрыг заан болчихоосой л гэж хараад байна.... Заан болчихвол ээ дээ тэгээд энэ жилдээ Даваабаатарын хувьд хангалттай......


Пүрэвжав нээрээ бас заан авчуул зүгээр юм байна. Гэхдээ даваа өгсөөд ирэхээр их цуцаж байгаа харагддаг... Сайхан барилдаасай.

Даваабаатар харин Санжааг барахгүй байгаа гэв үү, ойрхон 2 унасан ч гэнэ үү. Буруу сонссон байж магад шүү, манай пронууд залруулаарай хэхэ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Sun Jul 10, 2011 6:54 pm

ер нь Даваабаатар Санжаадамбыг бараг давж байгаагүй байхаа. Миний л санж байгаагаар давж байгаагүй. Сүүлд 1 унасаныг нь санаж байна Сайхан сэнжиг элэг бүсний барьцан дээрээс л дохчихож байна лээ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Sun Jul 10, 2011 10:35 pm

Миний бодлоор

Ганбат-с өөр варианттай хүн хэн байна... уулаасаа өөртөө асар их бяр, тэнхээтэй, жинтэй, арал чацтай, дээр нь эрэмбэ нилээн дээгүүр хүн...бас ядаж байхад арга туршлага гээч юм түүнд их бий... нээх зоволгүй 8-д байж байна. Ер нь түүнийг хэн хаях вэ... Өсөхөө аварга уу, үгүй шүү... одоо Өсөхөө яагаад ч Ганбат-г дийлэхгүй... Ганбат хэдийгээр олон барилдаагүй ч цаадах чинь аварга болохын тулд бүхнээ гаргана, бэлтгэлээ ч сайн хийж байгаа байх...
Рагчаа заан уу, үгүй ээ түүнд үнэхээр юм юм дутна, Ганхуяг арслан уу, тэр ер нь Ганбат-г хаяж үзсэн хүн үү... Өсөхөө заан уу, яг л ноднингийн барилдаан давтагдана биз... хурц, мэдрэмж ихтэй барилддаг ч арай л арай л дутна, Мөнхбаатар арслан ч гэсэн яг л ноднингийнх шиг түнтэгнэж байгаад л унана... мөч богинотой, намхан хүн Ганбат-г хөдөлгөхгүй ээ... за тэгээд Санжаа-г хаяна гэж боджийнуу.. Санжаа үнэхээр Ганбат-тай барилдах дээрээ тулбал дор хаяж шөвгийн 4 хүрж байж л барилдана, тэгээд ч Ганбат наадмаар ямар барилддаг болсныг бүгд харсан...

Рагчаа, Лхагвадорж, Содном гээд цолоо ахиулах боломжтой бөхчүүд байнаа байна... Санжаа нэг харцага хавьцаа бол буух байх гэж таагаад байгаа...

Даваабаатар гэснээс цаадах чинь Санжааг бол үнэхээр дийлэхгүйм байна лээ... яахав улсын 5н даваанд тунчихвал Даваабаатар сэтгэлзүйгээр илүүрхээд аваад хаяж мэдэх л юм, түүнээс дийлэх хүн биш байхаадаа... Содном ч гэсэн дийлэхгүй ээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Жигүүр » Sun Jul 10, 2011 10:36 pm

Монголчуудаа жил жилийн улсын наадмаар ямар бөх түрүүлж, ямар бөх үзүүрлэсэн тийм лист байвал өгөөч, шөвөгтэйгөө байвал бүр сайхан бн. Би болохоор сүүлийн 10 жилийн аваргуудыг бол санаад байгаан, үзүүрний бөхүүдийг бас сайн санахгүй, хооронд нь хольж солиод найзтайгаа хэрүүл хийгээл явна.
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Sun Jul 10, 2011 11:16 pm

Мөнхбаатар, жижиг Өсөхөө хоёрыг л үзүүр түрүүнд харна даа.., Энэ жил их л сайхан байгаа сураг байна. у.з Өсөхөө, Баасандоржтой дахиад тунавал энэ жил өгөх байхаа.., Тунахгүйгээр явбал өөрөө хол явна даа.
Тэр барьц сонгох ч үнэн шүү. Дээшээ даваануудад хэн хэн нь яарч мэх хийхгүй, тийм болохоор том биетэй бөхчүүд нь хүлээгээд л зогсчих байхдаа.
Мөнхбаатар, Санжаадамба, заан Өсөхбаяр, Даваабаатар эд нар бол аварга болсон байхад сэтгэл зүйн хувьд цолоо дааж барилдах, цаашаа зүтгэж барилдаж чадах хүмүүс дээ..,
Ганбаатар хоёр түрүүлж болох боломжтой ч хэнэггүй л дээ, аварга цолыг даагаад явна гэж бодохгүй л байна..,
Ганбат, Рагчаа, Ганхуяг гээд гурван онжавт аварга болох боломж байгаа, авлаа гэхэд хойтон гэхэд л бараг харих насандаа ойртож байгаа, энэ 35-тай болохоор сайхан цол аваад л зодог тайлах талруугаа болчихно гэж бодохоор дэмий ч юм шиг..,
Өсөх-Ирээдүй, Эрхэмбаяр, Ду.Батбаяр, Пүрэвжав, Баасандорж эд нар заан, зарим азтай гарьд болчиход ч цолоо даах хүмүүс.., Монгол бөхийн хамгийн гоё гэж боддог байсан заан цол маань гарьд цол гарч ирснээс хойш үнэ цэнээ алдаад нэг найрааны хүмүүсийн цуглуулга болчих гээд байдаг, энэ хэд цол нэмж заан цолны нэр төрийг өргөөсэй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Mon Jul 11, 2011 12:04 am

1024 барилдах болохоор харьцангуй бөхчүүд цолоо ахиулна. Цолондоо ханасан бөхчүүдийг Өсөхөө аварга амлаж аваад хаяад дээшээ гараад ирж бас мэднэ л дээ. Ер нь бол цол заагаад ирнэ.
Ерөнхийдөө том биетэй л бөх түрүүлнэ дээ.

Харцага цолтон л нилээд төрөх байх гэж бодоод байна.
За тэгээд цол авж байгаа нөхдүүд нь Заяамандах шиг биш ихдээ л ганц нэг даваагаа ах нараараа дэмжүүлээсэй.
Авсан цолоо дааж чадах бөхчүүд л дээшээ гараасай.

Гэснээс тв9-н тэр тааврыг ямар дугаар луу юу гэж таахын. Ганц хувилбар бичээд явуулчихая :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby RBK » Mon Jul 11, 2011 12:07 am

Барнаба wrote:Ганбат-с өөр варианттай хүн хэн байна....

Чи бид 2 нээрээ овоо санал нийлхиймаа... Би бодохдоо Ганбат түрүүлж Мөнхбаатар үзүүрлэх юм шиг санагдаад байгаа шд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Mon Jul 11, 2011 2:21 am

Төрийн наадмын дэвжээнд тав давнаа гэдэг...

Төрийн наадмын дэвжээнд тав давнаа гэдэг бөх хүн бүрийн л мөрөөдөл, аз, баяр баясал, од хийморь, хувь заяа байдаг. Нөгөө талаасаа төрийн наадмын дэвжээнд зодоглоно гэдэг монгол эр хүн бүрт заяадаггүй хувь тохиол...

Тэгэхээр эр бяр, ухаан бодол, уран мэхийг уралдуулан байж 5 давна гэдэг “тийм ч амархан олддог боорцог биш” ээ...

Өнөөдөр Монгол төрийн наадам эхэлнэ. Олон олон түүхэн тэгш ой давхацсан 2011 оны түүхэн наадам эхэлнэ.

Хүчит 1024 бөхийн цуваа дансанд нэрээ бичүүлэн 10 даван түрүүлнэ гэдэг ч ай даа мөн л гайхамшиг аа... Гэхдээ төрийн наадамд түрүүлэх хувь заяа бол бүр цаанаасаа адистадтай учрал, ерөөл байдаг гэлтэй... Аварга аваргаараа л төрдөг...

Харин төрийн наадамд 5 давж, төрийнхөө их цагаан тугийг тавантаа тойрч улсын цолны босго алхана гэдэг бол бөх хүний хамгийн их баяр жаргал, дээш дэвшихийн үүд хаалгыг нээн өгдөг цэлгэр уудам, саруул сайхан өргөө байдаг буюу...

Тийн тэрхүү аугаа үүд хаалгыг тогшин буй хүчтэн олон ч, босго даваад саруул сайхан өргөөнөө саатан морилохуй нь хэд билээ. Боломжийг хүлээгээд үлдэх нь хэд билээ... Олон олон сайхан залуучууд олон жилийнхээ хүч хөдөлмөрийг нэгэн хоромд гээчихээд буцна гэдэг харамсалтай. Гэвч энэ бол тэмцэл, монгол наадмын жам, спорт хэмээхүйн дүрэм юм даа...

Өнөө жил улсын цолны босго давж Улсын цолтны эгнээнд оруулчихмаар залуучууд 32-оос хол даваад байна. Харин шөвгөрөх бөхийн тоо 32 байдаг. Үүний цаана аварга, арслан, гарьд, заан, харцага, начин гээд олон хүчтэнүүд бас байж байгаа. Ёстой яамаар ч юм билээ дээ гэж...

Ийн халаглан байж, өнөө жил ямартаа эхэнд НАЧИН цолны босгыг алхах хамгийн өндөр бололцоо бүхий 9 залууг өөрийнхөө нэрлэе.
1. ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА
2. а.х.а Рэнцэнбямбаагийн ПҮРЭВДАГВА
3. а.х.а Шарын МӨНГӨНБААТАР
4. а.а Ширбазарын ШАРГАЛСАЙХАН
5. а.а Жаргалсайханы ЧУЛУУНБАТ
6. а.а Батзоригийн БАТМӨНХ
7. а.а Батмөнхийн САНГИСҮРЭН
8. а.а Алтангэрэлийн АЛТАНХУЯГ
9. а.а Алтангэрэлийн ОТГОНБААТАР

Харин энэ есийг 10 болговол бүрэлдэхүүнд зүй ёсоор орох ёстой нь а.н Н.Батсуурь. Тэрээр аймгийн цолоо ахиулах гэж өнөө жил гурван ч аймгийн наадамд хүчийг үзэв. Анхных нь Завханы наадам. Гурвын даваанд а.а Жаргалсайханд тахим буулгасан. Дараагийнх нь Сүхбаатарын наадам. Энд нэгийн даваанд өвдөг шороодсон. Сүүлийнх нь Эрдэнэтийн наадам. Гурав даваад ц.х.а Санжаадамбыг барсангүй. Гэхдээ Эрдэнэтийн наадмын дөрвийн давааны оноолтыг одоо болтол ойлгохгүй байгаа л даа... За ямартаа начин маань начнаараа барилдана, начнаас НАЧИН болоосой, түүнээс дээш өгсөж барилдаасай гэж дотроо л ихэд дэмжиж байна даа...

Хувьдаа нэг иймэрхүү бодол тээн сууж байна. Маргааш хоёрын даваа дуусахад их биш ч, бас багагүй зүйлийн л хариу гарна даа...

Ийнхүү дэлхийд ганцхан Монгол наадмын чимэг дэлэн дүүлэх мэт хүчтэнүүдийнхээ уран хурц барилдааныг үзэх л үлдэж буй нь энэ дээ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron