НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Sat Jul 02, 2011 4:26 pm

Тэгхээр Дагваа өөрөө барилдахгуй нь ээ янз нь. Уг нь барилдсан бол. Сүхбат энэ 2-ыг үндэсээр барилдахыг харах юмсан гэж их хүсдэг байж билээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 04, 2011 11:10 am

Өнөөдрийн Өнөөдөр дээр гэгэлзүүлсэн гарчиг /А.Сүхбат: Энэ жил би зодоглож 3-ын даваанд О.Балжинням аваргыг амлана/ хараад ум хумгүй эргүүлээд уншсан чинь...
М.Энхболд сайд аймгийн галуудаа эргээд очиход нь П.Бүтэнтөгс их сайн байсан чинь, нутгийнхнаа бараадаад явчлаа, би барилдаад Балжаа аваргыг 3 дээр амалчдийм билүү гэж тоглоом хийж ярьсым бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Mon Jul 04, 2011 11:21 am

Takanohana_Nowitzki wrote:Өнөөдрийн Өнөөдөр дээр гэгэлзүүлсэн гарчиг /А.Сүхбат: Энэ жил би зодоглож 3-ын даваанд О.Балжинням аваргыг амлана/ хараад ум хумгүй эргүүлээд уншсан чинь...
М.Энхболд сайд аймгийн галуудаа эргээд очиход нь П.Бүтэнтөгс их сайн байсан чинь, нутгийнхнаа бараадаад явчлаа, би барилдаад Балжаа аваргыг 3 дээр амалчдийм билүү гэж тоглоом хийж ярьсым бна.

Энийг уншлаа. Сэтгүүлч нь яс хаяад ч байгаа муу. Гарчигаа бодож өгмөөр юмаа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 04, 2011 11:27 am

Харин тийн, тэгж амладаг нь яаж бгаам бол гэж бодогдсон ч барилдана гэсэн нь догдлуулаад. Даанч...
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Mon Jul 04, 2011 7:19 pm

Энэ жил ч одоо Дагвадорж, Сумяабазар, Сэржбүдээ, Түвшинбаяр гэсэн хүмүүс барилдана гэж шуум яваад бхийн үнэнүү
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Penny_deegii » Mon Jul 04, 2011 7:28 pm

Шуум ч зөндөө л байна. Түвшинбаяр ч яахав барилдана. Бусад нь ёстой мэдэхгүй дээ. Бүр Сүхбат аваргыг хүртэл барилдана гэсэн байна лээ шд хэхэхэ.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Mon Jul 04, 2011 7:36 pm

Ба аварга барилдана гэнээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Mon Jul 04, 2011 7:43 pm

Нэг заан төрөх нь дээ :ногоон:
Ба аварга ч хангалттай 6 давчих байхаа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Mon Jul 04, 2011 7:46 pm

J@x wrote:Энийг уншлаа. Сэтгүүлч нь яс хаяад ч байгаа муу. Гарчигаа бодож өгмөөр юмаа


Би хувьдаа сэтгүүлч нарын массыг нь хөгийн хүмүүс байдаг гэж бодоод байгаа. Нэг тиймэрхүү янзын хүүхдүүд 10 жилээс л байдаг шүү дээ. Зөв буруу хамаагүй ховлосон, хутгасан, өөрт хамаагүй юмсад хошуу дүрсэн, дорой эсвэл гадуурхагдсан нэгний алдаан дээр бах нь ханадаг. Тийм сэтгэлгээтнүүд томрохоороо арай дөнгүүр юманд ажиллачих чадваргүй бол хувийн сургуулийн сэтгүүлийн ангируу ордог байх гэж...
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Mon Jul 04, 2011 8:06 pm

J@x wrote:Нэг заан төрөх нь дээ :ногоон:
Ба аварга ч хангалттай 6 давчих байхаа.

гэх мэтээр л цуурхал тарж байгаамдаа :RD
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Mon Jul 04, 2011 8:09 pm

:ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 07, 2011 1:01 pm

Адмирал wrote:
J@x wrote:Нэг заан төрөх нь дээ :ногоон:
Ба аварга ч хангалттай 6 давчих байхаа.

гэх мэтээр л цуурхал тарж байгаамдаа :RD

Ба аварга 4 дээр яваад өгөх бхөө, барилдвал :ногоон:
Жижиг аварга барилдахгүй гэсэн бна лээ. Төв аймгийн Дүнжингарав дэвжээ бэлтгэлийн шинэ байртай болж бгаам бна лээ, тэрний нээлт дээр сурвалжлагч асуусан бна лээ. Дагваа, Сумъяа 2 ч худлаа байх. 5-ийн даваанд аварга хүн цолоо дуудуулах нь уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Jul 07, 2011 4:15 pm

Өндөр аварга ямар ч байсан 5 дээр гарах байх. Бусад нь ч эргэлзээтэй л юм. Энэ жил угаасаа шинэ аварга төрөхгүй бол 30-аад он шиг боллоо шүү, бөөн арслангуудын үе шиг.., Шинэ аварга л хүлээж сууя даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Thu Jul 07, 2011 4:19 pm

Угаасаа аварага төрнө дөө. Өсөхөө түрүүлж арслангаас доош цолтой бөх үзүүрлдэггүй л юм бол
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Thu Jul 07, 2011 5:06 pm

Аварга төрөх хэрэг байна уу?
Цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй дэмий.
Одоо энэ Азжаргал барьц сонгож явсаар байгаад аварга болчих вий дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Jul 07, 2011 5:37 pm

Цоомоо wrote:Аварга төрөх хэрэг байна уу?
Цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй дэмий.
Одоо энэ Азжаргал барьц сонгож явсаар байгаад аварга болчих вий дээ.

:ногоон:
Тэгвэл яанаа, өгөхгүй гэлтэй биш :lol:
Санжаадамба, Мөнхбаатар ч юмуу аварга болчихвол зүгээр л байна. харьж яваа бөхчүүд ч дэмий л дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Төрналдо » Thu Jul 07, 2011 5:43 pm

Жижиг аварга маань барилдуул чимээд энэ жилийн наадам башийгаал явчина.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Sat Jul 09, 2011 11:50 pm

Монгол Улсын манлай засуул Д.Цогзол: Санжаадамба “Хоёулаа ингээд зогсож байвал сайхан аа!” гэж хэлсэн.


-Цогзол гуай, наадмын өмнө бөхчүүдийн өнгө ямархуу харагдаж байна вэ. Сүүлийн нэг барилдаанд та цэргийн арслан Ч.Санжаадамбыг засахдаа удтал ярилцах нь харагдсан. Та хоёр юу ярилцав?

-Санжаадамба “Наадмаар ингээд хоёулаа зогсож байвал сайхан юм даа” гэж хэлж байна билээ. “Ингээд зогсож байх эсэх нь чамаас д шалтгаална даа” гэж би түүнд хэлсэн.

-Хоёулаа зогсож байвал гэдэг нь наадмын үзүүр түрүүний барилдаанд үлдэхийг хэлж байгаа хэрэг юм аа даа?

- Тийм ээ, Санжаадамба ч томхон зорилгоо тавиад зүтгэвэл хүрэхгүй гэхгүй бөх. Гэхдээ миний бодлоор улсын цол л авчихвал гэсэн ойрхон бодолтой байх шиг. Начин, харцага, заан цолыг алгасах чадал түүнд бий. Тэгэхээр сэтгэлзүйн бэлтгэл л жаахан дутмаг байж магадгүй. Биеэ хэтэрхий барьж барилдаж байгаа нь түрүү жилийн наадмаас анзаарагдсан шүү дээ. Задгай барилддаг бөхийг наадмын өмнө “Тогтож барилд” гээд захичихаар барилдаан нь орохоо больчихож байгаа юм. Өөрийнхөөрөө барилдаад, унасан давсан ч хамаагүй, улсын цол гэж тэгтлээ бодохгүй ноцолдвол Санжаадамба хэдийн ч даваанд хүрэх боломж бий.

-Ноднингийн наадмаар та үзүүр түрүүнд Б.Ганбат арсланг зассан. Г.Өсөхбаяр аваргатай барилдах үед та хамгийн ойр байсан хүний хувьд аварга, арслан хоёрын барилдаан хэрхэн өрнөснийг ярьж өгнө үү?

-Би Б.Ганбатыг өмнөх даваандаа Х.Мөнхбаатар арслантай барилдаад ядарчихсан байна гэж харсан юм. Гэтэл Өсөхөө аварга үзүүр түрүүнд барилдаад 10 гаруйхан минут болсныхоо дараа “Золгочихьё” гэсэн санал эхэлж тавьсан. Ганбат ч “Өө, тэгье, тэгье. Та өөрийнхөө талаар золгочих” гэсэн. Гэтэл Өсөхөө аварга “Өө, яах юм бэ, шодоод л таарсан талаар нь золгочихьё” гэж хэлсэн юм. Миний бодлоор бол Өсөхөө алдаа гаргасан. Ядарчихаад гарч ирсэн бөхтэй дахиад хэдэн минут барилдаад бүр ядраагаад золгосон бол өөрт нь ашигтай байсан болов уу. Тэгээд ч мордоонд өмнө нь хоёр удаа уначихсан байсан. Одоо аварга алдаанаасаа тооцоо хийх биз дээ. Ганбатын хувьд заан цолоо батлаад зогсохгүй гарьд болчихсон тус сэтгэл нь ханачихсан байсан гэж би боддог. Гэхдээ наадамчин олон Ганбатыг арслан болсонд үнэхээр баяртай хүлээж авсан. Би ч гэсэн мөрөн дээрээсээ гарсан бөх наадамд түрүүлэхэд баярлалгүй яахав.

-Г.Өсөхбаяр аварга энэ жил улсын наадамд үзүүрлэхэд л дархан аварга цол хүртэх магадлал өндөр байгаа. Та энэ талаар юу бодож байна вэ?

-Г.Өсөхбаярт дархан аварга болох боломж их байна. Гэхдээ бурхан багш өвөөгийнхөө цолноос дээш гарах ёсгүй гэж үзсэн бол түүгээр л болно байх. Өсөхбаярын хувьд бол байгалиас бөх болоод төрчихсөн хүн. Өсөхөөг арав түрүүлчихсэн байхад гайхахааргүй л бие хаа байгалиас заяасан.

-Та улсын наадмын үзүүр түрүүний бөхийг 26 жил засчээ. Энэ хугацаанд сонирхолтой, содон тохиолдлууд олон таарсан нь мэдээж. “Хоёр Эрдэнэ” дөрвөн цаг гаруй барилдахад засуул хүнд ч бас хэцүү санагдах үе байсан биз?

-Мөнх-Эрдэнэ үнэхээр сайн бөх. Олон талын барилдаантай. Гэхдээ Бат-Эрдэнэ түүнээс ч хамаагүй тасархай байж гэж би боддог. Тэр барилдаанд Мөнх-Эрдэнэ түрүүлж өөрийн санасан мэхээ хийж барилдах ёстой байсан болов уу. “Би түрүүлж мэх хийвэл унана шүү дээ” гэж Мөнх-Эрдэнэ арслан хэлж байсан. Барилдаад хоёр гарын сарвууны шөрмөс нь татаад арсланд бас хэцүү байсан. Ингээд хоёулаа удаан барилдаж, үзэгчдийг чилээгээд ирэх үед Бөхийн холбооны дэд дэргүүн агсан П.Даваасамбуу гуай ирж тэр хоёртой ярилцсан. Тэгээд “Гурав үзүүрлэсэн ч гэсэн арслан цол олгох боломж байгаа эсэх тухай яриадхая” гээд эргээд явсан юм. Хэсэг хугацааны дараа Р.Нямдорж тэргүүн ирж, “За, бид ярилцлаа. Гурав үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох боломжтой гэж ярилцлаа” гэж хэлсэн. Үүнийг сонсоод Мөнх-Эрдэнэ арслан “Тэгвэл надад ингээд бариад зогсоод байх хэрэг алга. Хурдан барилдчихья” гэж хэлсэн тал бий. Тэр жилийн наадмаар Мөнх-Эрдэнэ арслан гуравдахиа үзүүрлэсэн.

-Наадмын үеэр бөхчүүдийг хараад та дээшээ барилдах магадлалтайг нь хэр таньдаг вэ. Тиймэрхүү тохиолдлоос хуучлаач...

-Түүхт 70 жилийн ойн наадмаар О.Балжинням төрөлх Наранбулаг сумдаа очиж, уул овоогоо тахиж, нутаг орондоо залбираад ирсэн сураг байлаа. Балжиннямыг харахад үргэлж барьж явдаг цүнхнээсээ огт салахгүй байсан. Би ч дотроо “За, энэ хүний цүнхэнд учир байна. Засал хийлгээд ирж” гэж бодсон. Тэгээд ч тэр жил Балжинням үзүүр түрүүнд үлдлээ. П.Сүхбаттай барилдахаар гарахдаа гуя нь чичрээд, сандраад байгаа нь илт. Би түүнийг жаахан зайдуу очиход нь хэллээ. “Сэтгэл санаагаа тайвшруул. Хөлдөө алдаж болохгүй, барьц олж барь. Тэртэй тэргүй чи түрүүлнэ” гэж хэлсэн. Балжинням тэр үед Сүхбатад түлхүү ойчоод байсан үе л дээ. Ингээд Балжинням давж, индэр өөд гарахаар явахдаа надад “Та надад их тус боллоо” гэж хэлж байсан. Миний тус болох гэж юу байхав. Өөрөө л түрүүлэх зурагтай байсан хэрэг.

-А.Сүхбат аварга Б.Гантогтохтой наадмын түрүү булаалдахад та бас засч таарсан. Тэр үед ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Сүхбатад маш хүнд байгаа нь хэнд ч тодорхой байсан. Наадмын үзүүр түрүүнд дүүтэйгээ барилдана гэдэг ах хүнд тун хүнд шүү дээ. “Би Сүхбатад тэр үед ”Зүлэг ногоон дэвжээгээ хар. Чиний барилдааныг үзэхээр ирж, хоёр хоног наранд шарагдаж суугаа олныг хар. Чамд хэцүү байгааг бүгд мэднэ. Цэлмэг тэнгэр, уулын орой хар” гэж хэлсэн. Тэгээд Сүхбат давсан. Наадмын дараа Өндөрдовд цолны найраа хийхдээ намайг урьсан юм. Би жаахан хоцроод очтол үүднээс тосч аваад, “Таны үгийг сонсоод би нээрээ их ондоо болсон. Их баярласан шүү” гэж хэлсэн. Зарим бөхчүүд шийдвэрлэх даваанд гарч ирэхдээ бусдын үгийг сонсохтой манатай болтлоо нервтсэн байдаг. Тиймэрхүү үед сийрэгхэн байж, бусдын үгийг сонсож, сэтгэж чадаж байна гэдэг мундаг бөхийн шинж л дээ.

-Бөхчүүд засуулаа өөрөө сонгох эрхтэй гэдэг. Гэтэл тэгж сонгох тохиолдол бараг таардаггүй. Тантай тийм явдал таарч байв уу?

-Ноднин ганц тийм сонголт гарсан. Тэр нь над дээр гарсан л даа. Х.Мөнхбаатар арслан наймын даваанд над дээр гарах ёстой байсан юм. Би ч үзүүр түрүүний барилдааны өмнө хөлөө амраачих санаатай өөр засуул гаргахсан гэж бодоод сууж байтал “Мөнхбаатар арслан засуулаа сонгоно гэнэ ээ. Хишигбаярыг засуулаараа тавина” гэнэ гэж хэлсэн. Хишигбаяр гэж Булган Сайханы хүн л дээ, Жамьяндорж арслангийн садан юм билээ. Ийм нэг л тохиолдол гарсан.

-Та миний мэдэхээр хоёр ч наадмын шөвгийн дөрвөн бөхийн нэрийг яг тааж байсан удаатай. Энэ жилийн наадмар ямархуу таавар тавьж байна вэ?

-Одоо таавар хэлэхэд тун хүнд болжээ. Залуус үнэхээр сайн барилдаж, хэнийг нь дээш гарч ирэхийг хэлэхэд бэрх болсон цаг. Гэхдээ миний бодлоор Г.Өсөхбаяр аварга, Д.Ганхуяг арслан, Х.Мөнхбаатар арслан гурав шөвгийн дөрөвт үлдэх байх. Мөн “хоёр Өсөх”-ийн хэн нэг нь үлдэж магадгүй. Хоёр Өсөх гэдэг нь заан М.Өсөхбаяр, өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нар.

-Таныг Зүүний магнайд гарахаас татгалзаж, баруун магнайд гарахыг хүссэн гэдэг. Яагаад тэгсэн юм бэ?

-Би Лонцойдоржийнхоо дээр гарах эрэмбэгүй хүн гэж бодож явдаг. Тэр жил Хэнтий аймгийн 80 жилийн ойн наадамд Лонцойдоржийнхоо хамтаар яваад ирснийхээ дараахан би Төв аймгийн 80 жилийн наадамд явлаа. Эргээд иртэл Лонцойдорж маань бурхны оронд заларчихсан байсан. Тэгээд би үүнийг нь л хүлээж байсан юм шиг оронд нь, зүүн магнайд гарах их эвгүй санагдсан юм. Тэгээд л барууны магнайд гарч байя гэсэн юм. Тэгээд ч би зүүний магнайд олон жил гарчихсан. Өөр хүмүүст бас боломж олгох хэрэгтэй байх гэж бодсон юм.

- За, наадмын өмнө хууч дэлгэсэн танд баярлалаа.

Р.Гэгээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Sun Jul 10, 2011 12:56 am

Чуугий wrote:-Би Лонцойдоржийнхоо дээр гарах эрэмбэгүй хүн гэж бодож явдаг. Тэр жил Хэнтий аймгийн 80 жилийн ойн наадамд Лонцойдоржийнхоо хамтаар яваад ирснийхээ дараахан би Төв аймгийн 80 жилийн наадамд явлаа. Эргээд иртэл Лонцойдорж маань бурхны оронд заларчихсан байсан. Тэгээд би үүнийг нь л хүлээж байсан юм шиг оронд нь, зүүн магнайд гарах их эвгүй санагдсан юм. Тэгээд л барууны магнайд гарч байя гэсэн юм.


Ай даа Монгол эр хүний л хэлэх үг дээ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Sun Jul 17, 2011 7:38 pm

:eek:
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Tue Jul 19, 2011 8:54 pm

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ:Говь-Алтайгаас аварга төрнө гэдэгт итгэлтэй байна.

Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдсан бөхчүүдийн нэг бол яах арга Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ билээ. Уран, үзүүштэй барилдаанаараа үзэгчдийг шуугиулсан түүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө баяр хүргэе. Говь-Алтай аймгаас дахин нэг өндөр цолтон төрлөө шүү дээ?

-Баярлалаа. Энэ өндөр цолонд хүрсэндээ үнэхээр их баяртай байна. Хамгийн гол нь нутгийнхан маань бөхчүүдээ харж, дэмжиж байсан. Тэднийхээ итгэлийг алдаагүй сайхан барилдаж, гарьд цолыг авлаа. Сэтгэл санаа их сайхан тэнүүн байна даа. Төрүүлсэн аав ээж, нутаг уул ус, түмэн олондоо баярлалаа. Надад үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, өмөг түшиг болдог хайртай ханьдаа хамгаас илүү баярлалаа гэж хэлье. Бас хүүдээ баярлалаа.

-Энэ жилийн наадам нэлээд сонирхолтой болж өнгөрлөө. Зарим хүмүүс залуу бөхчүүдийг эрин үе эхэллээ гэж тодорхойлж байна. Харин таны хувьд?

-Хэн илүү бэлтгэл сайтай нь наадамд дээгүүр барилддаг жамтай. Тэр ёсоор л болсон. Сонирхолтой барилдаанууд нэлээд олон гарлаа. Улсын шинэ цолтнууд ч олон төрсөн наадам боллоо. Начингаас эхлээд аварга хүртэл бүх цолтон төрж байсан наадам ховор байх. Энэ жилийн наадмын гол онцлог нь юм. Зургаагийн даваанаас хойш наадмын тааварт өөрчлөлт орсон шүү дээ. Та бүхэн өөрсдөө нүдээрээ харсан болохоор нэг их юм яриад яах вэ.

-Хэчнээн жил барилдаж байж энэ цолонд хүрэв ээ?

-Бөхийн спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Үндэсний бөхдөө үнэнч зүтгэж байгаагийн маань үр дүн гарлаа. Хүн амжилт гаргахаар илүү их зүйл рүү тэмүүлдэг юм байна. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаад аварга, арслан гэдэг том цолыг авахын төлөө зүтгэх болно. Миний анхны багш “сахал” Ш.Рагчаа гэж сайхан хүн бий. Бөхийн “А” үсгийг энэ хүнээр л заалгалаа шүү дээ.

-Ямар ч спортоор анх хичээллэхэд шантрах үе олон гардаг. Та хэр шантарч байв?

-Бага зэрэг шантрах үе гардаг байсан. Гэхдээ би үүнийг тоолгүй тэсвэрлэж өнгөрөөсөндөө баяртай байдаг. 2007 онд улсын начин цол хүртээд маш их баярлаж байлаа. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа үндэсний бөхийн дээрээсээ гурав дахь цолыг нь авлаа шүү дээ.

-Гарьд цол авна гэдэг том амжилт. Хоёр цолыг алгассан шүү дээ. Наймын даваанд даян аварга Г.Өсөхбаярыг даваад тугаа тойрч байхдаа юу бодсон бэ?

-Эхлээд би итгээгүй. Аваргаас урьтаж мэх хийлээ л гэж бодсон. Гэхдээ тэр хутгаа үнэхээр даацтай болсон. Өөрийн эрхгүй нулимс унагасан. Олон хүн шуугиад л. Найм давсан юм чинь ес давж яагаад болохгүй гэж бодсон шүү. Тэгээд есийн даваанд гарахдаа тайвширч чадахгүй байсан. Аваргыг ам авсныг сонсоод шийдсэн мэх хийсэн нь дээр юм байна гэж ярилцаж байсан юм. Өсөхөө аваргын барилдааны арга барилд орохгүйн тулд хөдөлгөж барилдахыг хичээсэн. Ер нь бол том цолтой бөхчүүдтэй барилдахдаа өөрөө санаачлагыг гартаа авахыг боддог.

-Тэгвэл есийн давааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Надад санаж бодсон зүйл байсан. Даанч боломж олдоогүй. С.Мөнхбат аварга шийдэмгий барилдсан учраас даваагаа авсан.

-Энэ жилийн наадмыг түрүү бөхийн тааварт орж байсан бөхийг даваад туг тойрч байхад түрүү, үзүүр булаалдах юм байна даа гэж бодож байв уу?

-Би ч гэсэн нэгэнт найм давсан юм чинь түрүү, үзүүр булаалдахын төлөө барилдана гэж бодсон. Гэтэл С.Мөнхбат гарч ирээд л бужигнуулаад эхэлсэн шүү дээ. Боломж олдсон л бол би шийдсэн мэхээ хийх байлаа. Уначихаад алхаж байхдаа “хэрвээ давсан бол” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Гэхдээ л цолондоо сэтгэл хангалуун байна. Уран мэхийг уралдуулж авсан гэж бодохоор сайхан байгаа юм. Даваа ахих тусам эрч хүч нэмэгддэг юм билээ.

-Долоогийн давааны барилдааныг асуухгүй өнгөрөөж чадахгүй нь. Х.Мөнхбаатар арслангийн гомдол гаргасны дагуу хөлийн цэцийн шийдвэр гараагүй байсан юм уу?

-Тийм юм байхгүй ээ. Хөлийн цэцүүд шийдвэрээ гаргасан. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг одоо яриад хэрэггүй биз. Наадамчин олон юу болсныг өөрсдөө харсан учраас дахин ярих шаардлагагүй байх.

-Хүч хөдөлмөрөө зарцуулсан гарьд цолоо хоёр өрөө байраар мялаалгалаа шүү дээ?

-Сэтгэгдэл их өндөр байна. Үнэнийг хэлэхэд байраар шагнуулна гэж огт бодсонгүй. Санаандгүй юм боллоо. Би сая галынхаа бөхчүүд, гишүүдтэйгээ хамт галруугаа явж байлаа. Гэтэл гэнэт дуудаад тэгээд яаран сандран ирлээ. Бөхчүүдийнхээ хөлс, хүчийг үнэлж урам хайрлаж байдаг Хууль зүй, дотоод хэргийн яамныхаа хамт олон болон сайддаа баярласнаа илэрхийлье.

-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл жигд байх шиг байна. Хамгийн хэцүү давааг нэрлэвэл?

-Бүх даваа л хүнд байлаа. Ер нь хүчгүй бөх гэж байдаггүй шүү дээ. Тийм болохоор даваа болгон хариуцлагатай, өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Бөхчүүдийн бэлтгэл ч аварга, арслан, залуу бөх гэлтгүй жигдхэн байсан. Энэ нь барилдааныг илүү сонирхолтой болгосон гэж бодож байна.

-Бөхчүүд цол авсныхаа дараа галаа эргэдэг юм билээ. Та эргэсэн үү?

-Мэдээж эргэлгүй яах вэ. Манай “Хантайшир” дэвжээний бөхчүүд жил бүр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Гео Мандал” жуулчны баазад наадмын бэлтгэлээ хийдэг уламжлал тогтсон байгаа. Д.Бадрах начин бидэнд зааж зөвлөн, Ч.Дамдиншарав багш маань зөвлөхөөр ажилласан. Галаа эргэж сүү, цацлаа өргөөд өндөр цол хэргэм хайрласан хангайдаа мөргөөд ирсэн л дээ. Ер нь бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг манайханд их ээлтэй байдаг юм.

-Ингэхэд нутаг явж амжаагүй байгаа бололтой. Хэзээ явах гэж байна вэ?

-Одоохондоо яваагүй л байна. Гэхдээ удахгүй ээ. Нутагтаа очиж хэд хоног сайхан амрах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дараа нь бэлтгэлдээ орно доо.

-Энэ жил олон аймгуудын ойнууд их болж байгаа. Хаанахын наадамд зодоглох вэ?

-Ямар ч байсан Увс аймагт болох Баруун бүсийн даншиг наадамд зодоглох бодолтой байгаа. Өөр хаана очиж барилдахаа сайн шийдээгүй л байна.

-Гарьд цолны найр хийнэ биз дээ?

-Энэ талаар бодсон юм одоогоор алга. Ярихад арай эрт байна шүү дээ.

-Говь-Алтай аймгаас нэг хэсэг сайн бөх их үгүйлэгдэж байсан. Харин одоо бол гарьдтай, заантай, начинтай боллоо. Бас томоохон барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байна?

-Тийм ээ, би үүнтэй санал нийлж байна. Үнэхээр нэг үеийн сайхан залуучууд нутгийнхаа нэр хүндийг өргөж барилдахыг хичээж байгаа. Цаашид ч хичээнэ. Дараачийнхаа үеийн залгамж халааг ч хүртэл сайн бэлтгэнэ. Н.Ганбаатар гарьд, Б.Соронзонболд заан, Ш.Тогтохбаяр начин гээд л улсын өндөр цол авах чадалтай олон бөх манайд бий. Тийм болохоор нэг их удахгүй Говь-Алтай аймгаас үндэсний бөхийн аварга төрнө гэдэгт би итгэлтэй байна. Зөвхөн улсын цолтнууд ч биш. Сайн барилдаж байгаа аймгийн арслангууд хүртэл байна. Тэгээд ч бидний нас залуу байна шүү дээ.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Намайг дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Ялангуяа Нутгийнхаа зон олон, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хантайшир” дэвжээнийхээ бөхчүүд, багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Мөн “Хилчин” спорт хорооныхондоо баярласнаа илэрхийлье. Та бүхний хүч хөдөлмөр шингэсэн энэ өндөр цолыг дээш нь ахиулж, олны итгэлийг алдахгүйг хичээж барилдана. Өндөр цол авсан бөхчүүд түүнийгээ батлахын тулд зүтгэх ёстой. Тийи болохоор илүү уран, хурц барилдаан үзүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа тууштай хийнэ. Бөхөд дуртай хүн бүрийг бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

“Үндэсний шуудан” сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Tue Jul 19, 2011 9:27 pm

Сайхан бөх шүү. Начин байхдаа аймгийн арслангуудаас шилж амладаг байсан. Одоо яах бол гэдэг их сонин байна шүү ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby adidavka » Wed Jul 20, 2011 12:30 pm

Сайн бөx шүү, би Бат-Эрдэнийг даxиад нэг Баагий аврага болоосой гэж үргэлж дэмжнээ. Начин болоxод нь ч гэсэн улсын цолтой болоосой гээд дэмжиж байсан юм. Амжилт xүсэе, тэгж байгаад нэг олж уулзаж, ярилцнаа гэж бодож байгаа.
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Thu Jul 21, 2011 10:04 am

ОТГОН АВАРГА С.МӨНХБАТ:УУЛЫН ОРОЙД ГАРЪЯ ГЭСЭН БОДОЛТОЛГОЙД МИНЬ БАТ СУУЧИХСАН БАЙСАН


-Юуны өмнө Монгол түмнийг бахдалтай сайхан наа­дуулж, аварга цол хүртсэн тантай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Манай сонины урил­гыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Түүхт их ойн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо нийт ард түмэнд танай сониноор дамжуулж баяр хүргэе.

-Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд ихэвчлэн улс тө­рийн­хөн зочилдог. Гэхдээ эргэн санахад зочдын маань дотор дархан аварга Д.Дам­дин, дар­хан аварга, зууны манлай бөх Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнх­бат, даян аварга А.Сүх­бат, авар­га О.Балжинням гээд олон сайхан аваргууд уригдаж, санаа сэтгэлээ уудалж яв­сан байна. Та тэдний маань тоог нэгээр нэмлээ?

-Аварга гэдэг хүндтэй сайхан цолыг хүртсэндээ их л баяртай байна даа. Би бас сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ярианы тал дээр жаахан тиймхэн хүн. Та тэрийг маань бас бодол­цоно биз дээ.

-Саяхан би улсын арслан Д.Ганхуягтай ярилцсан. Нэг сонин юм хэлсэн нь “Наад­мын өглөө яагаад ч юм нэг л тийм дарамттай өглөө бай­даг юм даа” гэсэн үг унагаж байсан. Таны хувьд ямар байдаг вэ. Ялангуяа энэ наадмын өглөө ямархуу босч ирснээ сонирхуулж болох уу?

-Бөх хүн болгоны ард дэмжиж явдаг, сэтгэл зүрхээ шингээн амжилт хүсч, залбирч суудаг ар гэр, анд нөхөд, пүүс компа­нийнх­наас өгсүүлээд нутаг усныхан, ард түмэн нь байдаг. Тэр дундаа монгол наадам жилд ганцхан удаа тохиодог. Нэг алдаа гаргаад л унахад тэр жилийнх нь бүх хөдөлмөр, бүх хөлс хүч, бодсон төлөвлөсөн бүхэн үгүй болох учраас цэнгэлдэх рүү очиж яваа бөх хүнд ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгддэг л дээ. Гэхдээ тэр дарамтыг аль болох өөр дээрээ гүн биш үүрч, ухаан бод­лоосоо үргээхийг хүсдэг. Тийм бо­лохоор би бол яг наадмын өглөө өөртөө төрөөд байгаа тэр дарам­таа аль болох хөнгөн авахыг хичээдэг. Хэтэрхий их хүнд бод­лоор өөрийгөө дарахгүй чөлөө­лөхийг хичээдэг. Тэгэхгүй бол барилдаж болохгүй шүү дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Яг энэ жилийн өглөө таны сэт­гэл санаа ямархуу байсан бэ?

-Энэ жилийн хувьд миний сэт­гэл санаа тайван байсан. Уржнан жилийн наадмын өглөөг бодоход би харьцангуй тайван байсан. За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайн барилдаан үзүүлчих юмсан гэж бодож явлаа. Тэрэндээ ч хүрсэн. Энэ жилийн хувьд бол хоёр жил дараалан улсын цол хүртлээ, гурав дахь жилдээ сайн ба­рил­дана шүү гэж л бодож байсан. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, энэ өвлийн турш бэлт­гэл сургуулилт хийлгүүлсэн. Тийм болохоор урьд жилүүдийнхээс нэлээн илүү бэлтгэл сургуулилт хийчихсэн, бэлтгэлийн ир нэлээн сайн таарчихсан учраас сандрах, олон юм бодож хүндрэх, айх бэргэх юм ер нь байгаагүй.

-Ямар нэгэн айдас байгаагүй юу?

-Айдас бол байгаагүй.

-Ер нь бол заан цол санаанд багтаад л?

-Багтах гэж хэлэх нь хаашаа юм. Би яг үнэнээ хэлэхэд зөвхөн урд урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа бол цолоо баталчих юмсан. Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл бол байлгүй яахав. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтэл сургуулилт хийдэг, хүн болгон зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн, хүн болгон өдий төдий барилдаан хийж нэг нэгийн­хээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бол бүх юм тийм амар биш шүү дээ. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилд­даг байсан бол аварга хүний хувьд бол өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэм­жээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Дараа жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болов уу. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.

-Та ер нь анхны цолоо аваад ну­лимс унагаж байсан уу. Д.Бумбаярын заан болоод асгартал уйлж байсан нь дурсагдаж байна. Тэр бол мөрөөдөл биелэх агшин биз дээ?

-Би анх Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авч байсан. Үзүүр түрүүнд П.Ганхуяг гэж залуутай үлдсэн. Би өөрөө түрүүлнэ гэж их бодож байсан л даа. Гарахдаа л би түрүүлнэ, энэ бөхийг би хаяна гэсэн бодолтой л гарсан. Анх Сүхбаатар аймаг руу явж байхдаа бол түрүүлэх барих тухай огт бодоогүй. Аймгийн наадамд барилдаж үзье, ямар байдгийг нь үзье л гэж явсан. Тэр үед чинь аймгийн цолтой залуу бөхчүүдийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог байлаа. Яг сайн барилдаад үзүүр түрүүнд үлдэхдээ бол түрүүлнэ л гэж бодсон. Тэгээд үзүүрлэ­чихээд уйлж байсан.

-Түрүүгээ алдчихлаа гээд үү?

-Мэдэхгүй байна. (инээв) Түрүүгээ алдчихлаа гээд уйлж байсан юм уу. Айм­гийн заан болчихлоо гээд уйлж байсан юм уу бүү мэд. Тэр нэг тийм баяр гуниг хосолсон л юм болсон. Ингэж хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс аваад ирж байсан.

-Бэлгэшээлтэй юм болж байж?

-Бэлгэшээлгүй яахав. Аавын маань нэр Сүхбаатар. Анхны цол авсан газар маань Сүхбаатар. Дараа нь цэргийн арс­лан цол аваад их баярлаж байсан даа. Аймгийн наадмаас том чансаатай том ч барилдаан болдог. Тэр барил­даанд тү­рүүлж цэргийн арслан болоод л их баяр­лаж байсан даа. Ёстой бүх юм л санас­наар болчихсон юм шиг баярлаж байсан.

-Аймгийн заан цолыг 2005 онд авсан бил үү?

-Тийм.

-Улсын харцага гэдэг бол бас гоё цол биз дээ. Та бүтэн жил зүүж явлаа?

-Гоё цол байлгүй яахав. Энэ олон сайхан хүчтэй начингуудын дээд талд зогсоно. Харцага цол бол агуу сайхан цол. Том ч цол.

-Тэгвэл одоо аварга болчихлоо. Аварга цолтны мэдрэмж яг ямар байх юм бэ?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. (инээв) Ногоон дэвжээн дээр төрчихсөн тэр сайхан аваргуудыг хараад аварга гэж ямар агуу сүрлэг улсууд байдаг юм бэ гэж айж, сүр бараанд нь сүрдэж л явсан болохоос өнөөдөр өөрийн биеэр авчи­хаад сууж байна гэж бодсон биш. Үнэн­дээ мэдрээгүй л явна даа. Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Таны ээжийн хэвлэлд өгсөн яриаг уншсан. Долоон бурхандаа дээжээ өргөөд залбирч байтал таныг миний ээж юуны төлөө залбирч байна вэ гэж асуусан тухай. Тэгээд “Ээж нь хүүгээ заан болоосой гэж залбирч байнаа гэхэд нь нэг мөсөн аварга болгоод өгөөч гээд залбирчих” гээд та инээж байсан гэсэн?

-Аан, тэр үү. (инээв)

-Бас Ч.Санжаадамбатай барилда­хаар гарахдаа цаадахь чинь бяртай байна шүү гэсэн үгийн хариуд “Одоо­хон гараад хуничихаад ирнэ ээ” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө хурцалдаг олон арга байдаг. Бөхчүүд аа гэж ярьдаг даа. Бөх хүний өөрийгөө хөглөдөг хөг, түлхүүр ч гэж хэлж болох юм. Танд тийм аа бас байх шиг ээ?

-Аатай араншин мэдээж бөх хүнд байлгүй яахав. Чадахгүй ч гэсэн би чадна л гэдэг байх ёстой. Эхлээд сумын заан болох юмсан. Сумын заан яасан гоё цол вэ гэж боддог байсан. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л боддог байсан. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү. Уулын дундаас буугаад ирэх юм уу, оройд гарчихаад буух юм уу гэсэн тэр үг миний толгойд гүн шингэсэн. Тэгээд л би зориг орсон. Би яагаад тэр орой руу зүтгэж болохгүй гэж гэсэн тэр хүсэл эрмэлзэл дээр өөрийгөө хурцалсан. Би ингэж бодохгүй юм байна. Би дээшээ өгсч бодох ёстой юм байна гэдэг зүйлийг толгойдоо хийсэн.

-Үүн дээр суурилсан аа байсан гэж үү?

-Тийм. Өөр юун дээр ч биш. Зорилго тэмүүлэл дээр суурилж өөрийгөө хурцлах нэг хэлбэр юм уу даа.

-Өөрийнхөө хэмжээг юу юугүй хааж, тогтоож, барьж болдоггүй юм байна. Ерөөсөө мөрөөдөл гэдэг чинь өөрөө резин шиг л сунаж байдаг зүйл. Тэрийг сайн ажиглаж байх ёстой бололтой?

-Тийм гэж бодож байна.

-Нэгэнт сэтгэл зүйн ийм хэмжээний бэлтгэлтэй барилдсан хүнд сая бол наймын даваанаас л аварга цол харагдсан юм байна, тийм үү?

-Энэ жилийн хувьд бол би заан болчихоод бас л баярлаж л байсан. За, чадлаа шүү гэж. Гэхдээ л за би болоогүй шүү гэж өөртөө хэлж байсан. Урьд нь за би боллоо гэж бодоод алдаж л байсан. Яагаад гэвэл толгойд “Би яагаад уулын оройд гарч болохгүй гэж” гэсэн тэр бодол хатуу суучихсан байсан болохоор өөрий­гөө тайвшруулж, бодлоо цэгцрүүлж байсан. Дараагийн даваанд унасан ч гэсэн өөрийнхөө бодсон юмыг хангалт­тай хийж, дуустал нь л үзнэ гэсэн бодол­той барилдсан.

-Таны даваа болгоны барилдаан их нягт явсан. Тэнд л жаахан луу-тай ба­рилдаан болчихлоо доо гэх нэг ч барил­даан байхгүй. Энэ хийгүй, одтой, дайчин барилдаанууд тань өнөөдөр таныг улам хайрлуулахад хүргэж байна. Хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг тань хийдэг багш хэн бэ?

-Онолын тийм багш гэж алга даа. Би ламын нэг хоёр багштай. Тэд маань л хэлж сургаж байдаг. Би уул усаа л шүтэж барилддаг.

-Та бол өнөөдрийн “од”. Палхийтэл олон түмний анхаарал руу ороод ирсэн. “Од”-ыг төрөнгүүт өдий төдий судалгаа зэрэг хийгдээд явчихдаг. Удам судраас тань эхлээд л тэр судалгаа хөвөрөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлээд та бол домог бүтээж амьдарна. Тэр домгийн эхний хуудсууд эргэж байна. Би таны яс үндсийн талаар асуумаар байна. Та Увсад цөөхөн гэгддэг тэр элжгэн халх ястнуудын нэг мөн үү. Баяд, дөрвөд, урайнхай ястнуудын аль нь вэ. Таны иргэний үнэмлэх дээр яг юу гэж бичсэн байна?

-Миний паспорт дээр яг халх үндэстэн гэж бичээстэй байдаг.

-Элжгэн гэж ямар нэг үг байхгүй юу?


-Элжгэн гэж байхгүй. Манайхан чинь зүгээр халх гэж явдаг юм ш дээ. Элжгэнүүд гэж Увс дотроо л нэрлэдэг болохоос гадагшаа бол халх гэж нэрлэгддэг.

-Ер нь бол элжгэн халх хүн, тийм үү?

-Тийм.

-Таны ээж аав хоёр тань яг аль сумынх нь улс болж таараад байна вэ?

-Манайхан бүгд Баруунтуруунынхан шүү дээ. Манай аав бол яг Баруунту­руунд төрсөн хүн. Ээж Цагаанхайрханд төрсөн.

-Одоо нэгдээд л Баруунтуруун?

-Тийм.

-Та өөрөө бас тэнд төрсөн үү?

-Яг тэнд.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд.

-1984 он гэдэг чинь эмнэлэгт төрсөн биз дээ?

-Эмнэлэгт төрөөгүй. Би гэртээ төрсөн.

-Өө, тийм үү. Сонин баримт байна?


-Би ганцаараа л гэртээ төрсөн. Бусад нь эмнэлэгт.

-Яагаад тэгсэн юм бол?

-Эмнэлэг рүү явах гээд л юм хумаа базааж байсан юм билээ. Хонь гаргачих­сан. Ээж гэдэс асгах гэж явж байгаад нэг урт хайрхантай таарчихсан юм билээ.

-Тэгвэл цочилгүй яахав дээ?

-Тэгээд тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэсэн. Тэгээд л аав маань бэлгэшээгээд нар мандаж байхад төрсөн юм чинь Нармандах гэж нэр өгнө гэсэн юм билээ. Тэгтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чиь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.

-Монголын бас домогт аваргын нэрийг өгсөн юм байна. Ж.Мөнхбат аваргатай ямар харилцаатай байдаг вэ. Уулзаж үзсэн үү?

-Уулзаж учирч үзээгүй ээ. Ямар ч харилцаа байхгүй. Бага цолтой бөхийн хувьд би таарсан газраа очиж мэндэлдэг.

-Баруунтуруун бол бөглүү жижиг­хэн сумыг бодоход Сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ хөгж­сөн, хүн зон олонтой газар байсан юм билээ. Атрын анхны аянаар байгуу­лагдсан. Тэгэхээр тариа гэдэг ойл­голттой ойрхон өсчээ дээ?

-Тэр тэгэлгүй яахав. Манай аав угаасаа комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан талбай дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна тариан талбай. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан. Машин техник сүлжилдсэн, шөнө нь та­риан талбайгаас комбайны гэрэл улалз­сан гоё нутаг шүү дээ. Баруунтуруун бол газар газраас ирсэн залуус байгуулсан Сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусад газраас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг. Манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ нутгаас төр­сөн. Аав нь манай аавын найз. Ээж нь манай ээжтэй найз. Бид хоёр нэг уулын наана цаана төрсөн. Ийм их ой­рын ул­сууд байгаа юм. Алдартай өчнөөн олон улс энэ газраас төрсөн. Араас нь залгаж байгаадаа би баяртай байгаа. Бүгдээрээ л тэр хөдөлмөрчдийн хүүхдүүд.

-Та тариан дунд зогсох дуртай юу?


-Дуртай.

-Хавар уриншийн цаг илүү сэтгэгдэл төрүүлдэг юм уу, намар ургацын үе илүү мэдрэмж өгдөг юм уу?

-Хамгийн гоё нь тариагаа хурааж байх агшин шүү дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тариа ч халиураад л...Цаанаа л сайхан шүү дээ.

-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлцгээдэг байх?


-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажлаа эхэлж байсан. Түүгээрээ л амьдардаг.

-Юнрэн гэж аймгийн арслан өөрийг тань анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ. Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тээ. Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин хэлж байсан юм гэсэн.

-Та ер нь анх хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог ш дээ. Манай аав өөрөө сумын заан хүн. Жоохон байхад оройдоо л аавтайгаа нийлж аваад пижигнэчихдэг байсан. Би дээрээ нэг эгчтэй. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэгээд бүгдээрээ л хоёр талынхаа баганан дээрээс дэлээд л дэвээд л гардаг. Тэгээд л барилдчихдаг байсан. Оройжин тэгж гэрээ буулгаж, гэрийхээ хоймор ноцолддог байсан. Ухаан орохдоо л санаж байгаагаар би айлд ороод л дэвж үзүүлж байгаад чихэр авч иддэг хүүхэд байсан.

-Аравдугаар анги төгсөөд ШУТИС-ийн хуваарь авч байсан гэсэн үү. Сурлага гайгүй хүүхэд байжээ дээ?

-Би 10 төгсөөд Хилийн цэргийн дээд сургууль авч байсан. Цэргийн хүн болох их сонирхолтой байсан.

-Тэгээд яагаад шууд болиод “Шонхор” сургуульд орчихсон юм бэ?


-Яахав дээ, бөх болох дур нь хөтлөөд л.

-Тэр болтол Х.Баянмөнх аваргатай уулзаагүй байсан уу?

-Би Х.Баянмөнх аваргатай анх есдүгээр ангидаа хотод орж ирж уулзаж байсан. Эрдэнбилэг начинтай хамт “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр очиж уулзаж байлаа. Тэгж анх ХБаянмөнх аваргын гараас атгаж үзэж байлаа даа. Аймаар том биетэй, сүрлэг аварга. Гар нь ямар ч том юм. Миний гар тал дунд нь л нэг жаахан юм байгаа юм чинь. Аварга хүн гэж ийм байдаг юм байна. Ямар гоё юм бэ гээд л...

-Саяын наадмын өмнө аваргатай уулзав уу?

-Наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Бумбаяр заантай хамт очсон. Наадамд барилдах гэж байна. Үг хэлийг нь сонсъё, бас бөх хүний хийморь лундаа гэж байдаг шүү дээ. Тэр сайхан цагийг эзэлсэн их аваргатай учирч хийморио сэргээе гэж бодож зорьж очсон.

-Манай аварга бол бас л цэцэн саруул хүн шүү дээ. Ойд шингэсэн үг хэлсэн л байх даа?

-За, юу байцгаана гэж мэнд мэдэхэд нь Д.Бумбаяр заан манай С.Мөнхбат барилдах гэж байгаа. Тэгээд танаас зааж зурах юм хэлүүлэх гэж л явна даа гэсэн. Аварга хариуд нь “Би одоо яг чамтай тулж дасгал сургуулилт хийлгэхгүй байгаа. Юу хэлэх билээ. Гэхдээ барилдаануудыг чинь харж байгаа. Чамаас илүү хүн гэж байхгүй. Хамгийн гол нь бодол санаагаа л нэгтгэ. Дараа дараагийн давааг харж болохгүй. Урдах даваагаа л харж барилд. Илүү юм хийж хүнд мэхээ ашиглуулж болохгүй. Чи өөрийнхөө хийх мэхийг дүүрэн барьцтай, дүүрэн итгэлтэй, бүх юм боллоо гэсэн цагтаа л хий” гэж хэлсэн. Би өмнө нь гараад л салхилж яваад л, янз янзын мэх хийж байгаад л уначихдаг байсан. Аваргынхаас гараад хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бодоод л явсан.

-Чамаас илүү хүн гэж байх­гүй...­ ингэж л бодох ёстой байх нь ээ дээ. Том үг хэлжээ?

-Аваргын маань л захиас.

-Сая танайхан Харзтайд бэлтгэлд гар­сан юм билээ. Та нэг удаа бэлт­гэ­­лээ хаяж иржээ дээ. Тэгээд О.Бал­­­­­жин­ням аваргад шийтгүүлж, 15 км гүйсэн гэж дуулсан?

-Тэр сонин ташаа ойлгосон байна лээ. Тийм юм болоогүй байх аа.

-Тийм үү. Бэлтгэлээ хаяж огт ирээгүй юм уу?

-Хоёр, нэг удаа ирсэн л дээ. Гэхдээ дор дор нь чөлөө аваад явж байсан. Юманд зорьж байгаа хүн юу гэж тэгээд л та­салж гүйгээд байх вэ дээ.

-Та дүү нараа барилдуулах дур­гүй гэсэн. Яагаад тэр вэ?

-Манай дүү нар барилдах сонир­холтой. Бас авъяастай л даа. Гэхдээ өөрөө өнөөдөр бөхөөр яваад л, англи хэл, юу юу байдаг юм бусад мэдлэ­гүү­дийг олж авахаас илүү энэ спортод бүх тархи толгойгоо зориулаад явж бай­гаа болохоор тодорхой хэмжээний зов­лон л тээж яваа шүү дээ. Тийм бо­лохоор дүү нараа өөр замаар яваг гэж боддог.

-Та бол Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй юү?

-Тийм.

-Ангийн багш тань хэн гэж хүн байв?


-Дамдин гэж Баянхонгорын аймгийн арслан хүн байсан.

-Ангийнхнаас тань улсын цол­той бөх бий юү?

-Одоогоор надаас өөр хүн байхгүй бай­на. Гэхдээ сайн барилдаж байгаа залуу­чууд байгаа.

-Г.Эрхэмбаяр арслантай та ер нь хэр танил вэ. Өмнө нь улсын наа­дамд нэг барилдсан байх?

-Ноднин жилийн улсын баяр наад­маар л таарсан даа.

-Их хурдан барилдаан хийсэн. Бодож л гарсан байх даа?

-Ер нь миний өөрийн сурсан барил­даан маань хүнийг хүлээд удаан зогсч чад­даггүй. Гараад л өрөөд л явчихвал мэх хиймээр санагдаад л, унасан ч дав­сан ч хурдан барилдахыг боддог.

-Хоёулаа л аварга болохыг мө­рөө­дөж байсан. Хоорондоо бол юм ярих­гүй юу?


-Юугаа ярих вэ дээ.

-Г.Эрхэмбаяр арслан бол үнэ­хээр сайн ч, сайхан ч бөх байх тийм үү?

-Сай­хан бөх. Ноднин бид хоёр ба­рилд­­сан. Надаас өмнө том бөх бол­чих­сон байсан. Надаас өмнө амжил­туу­даа гар­гаад эхэлчихсэн байсан. Нод­нин на­майг тавын даваанд аваад уна­чихаад уй­лаад явж байсан. Энэ жил хоёулаа үзүүр түрүү булаалдлаа. Уна­чихаад инээж босч ирээд л “За бө­хийн маань но­­гоон дэвжээ миний хөдөл­­мөрийг үнэлж чадлаа” гээд л хэлж бай­хад нь би бас л мундаг хүн бай­на даа гэж бодож байсан.

-Наадмаас хойш уулзалдав уу?

-Таарч байгаа. Уяачдын наадам дээр таарсан. Сая Хууль зүй дотоод хэр­гийн сайд хүлээж авахад таарлаа.

-Та эхнэрээ танилцуулахгүй юу?


-Манай эхнэр манай Баруунтуруун су­мын хүн л дээ.

-Нэг ангийнх юм уу?

-Нэг үеийн, нэг ангийн хоёр.

-Сумын даргын охин гэсэн. 10 жилийн үерхэл юм уу?

-Тийм. Одоо Улсын прокурорын ерөн­хий газрын Хан-Уул, Сонгино­хайр­хан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Энэрэлт гэдэг.

-Та зургадугаар сарын 7-ны өдөр хаа­на байсан бэ. Хамрын хийдийн ха­жууд байдаг Хүслийн уулан дээр бай­сан юм уу. Хар уул гэх тэр уулан дээр таныг гарахад бороо орсон гэж дуулсан?

-Та яаж мэдсэн юм бэ.

-Би их олон хүнтэй уулздаг. Мэдээлэл дунд байдаг хүн шүү дээ. Нэг хүн хэлсэн юм аа?

-Үнэн. Би Монгол эх орныхоо гайхамшигтай увидастай уул усыг их шүтэж явдаг. Монгол хүний хувьд. Тийм газруудаар очих дуртай.

-Бороо орсон нь үнэн юм уу?

-Бороо ороогүй удсан байсан л даа. Гэхдээ яг надад зориулж орно гэж юу байхав дээ.

-Гэхдээ тэгж бодох өөрөө гоё шүү дээ. Намайг яг орой дээр нь гарахад бороо орсон шүү гээд?

-Тэр бодол бол гоё. (инээв) Өөрий­гөө хурцлахад бол гоё л доо.

-Гурвын даваанд аймгийн заан Г.От­гонбаяр гэдэг залуутай ба­рилд­­сан. Хэр барилдаантай залуу бай­сан бэ ?

-Манай Увс аймгийн Зүүнговь су­мын залуу. Амлаж авч барилдсан.

-Улсын цол мөрөөдөөд л бас зодоглож байсан байх даа?


-Тэгээд дөрвийн даваанд С.Мөнх­сүх гэж Хөвсгөлийн аймгийн арслан за­луу­­тай таарч барилдсан. Бид нар бас нэг дор бэлтгэл сургуулилт хийж л бай­сан улсууд.

-Дараа нь А.Сүмбээтэй?

-Дараа нь аймгийн арслан А.Сүм­бээг авсан . Ёстой яах ч аргагүй авсан.

-Яах ч аргагүй гэсэн үгэнд тань жаахан харуусал нуугдаж байна. А.Сүмбээг улсын цол аваасай гэж яг над шиг хүсдэг юм уу?

-Би А.Сүмбээ ахыг ч, энэ үед барилдаж байгаа бусад сайхан залуу­чуудаа ч бүгдийг нь л зорьсондоо хүрээ­сэй гэж хүсдэг. Бас энэ бөхийн тө­лөө олон жил зүтгэж байгаа, хөлс хөдөл­мөрөө шингээж байгаа улсууд шүү дээ. Тэ­гээд барилдаан юм хойно нэг нь давж нө­гөө нь унадаг.

-Дараа нь Ч.Цогбаяртай ?

-Шинэ начин болсон Ч.Цогбаярыг ам­лаж барилдсан. Бас их бяртай, чац­тай, сайн бөх.

-Таны улсын заан Д.Рагчаатай хий­­сэн барилдааныг сонирхмоор бай­­на. Тэр бас дээшээ л харж байсан байх даа?

-Тэгсэн байх. Ноднин бид хоёр долоогийн даваанд тунаж барилдаад би хий хутгаж яваад унаж байсан. Тэгээд энэ жил тэр алдаагаа л давтахгүй юмсан гэж бодож байсан.

-Хамгийн сонирхолтой учраа Ч.Санжаадамба. Бага наадмын од­той. Бүх хүнд танигдчихсан. Хүчир­хэг, дуулиантай бөх дөө?

-Ч.Санжаадамба бол бидний энэ цаг үед бол бяртай, хүчтэй сайхан бөх. Гэх­дээ би энэ хүнийг ялна, дийлнэ, дий­лэх ёстой л гэсэн сэтгэл зүйтэй гарч барилдсан.

-Тэнгэр харуулаад өгнө өө гээд л гарсан уу?


-Тэр нь ч юу юм бэ. (инээв) Давна, ялна л гэж өөрийгөө хурцалсан.

-Ж.Бат-Эрдэнэ бол бас энэ наад­мын од байлаа. Г.Өсөхбаяр аваргыг хая­сан шүү дээ?

-Ж.Бат-Эрдэнэ бид хоёр бол багаа­саа л барилдаж байсан. Бие биеэ мэднэ. Хамгийн сүүлийн барилдаанд би хөлөө алдаад Ж.Бат-Эрдэнэд уначихсан байсан. Ер нь бол ийм барьцан дээрээс ингэж барилдана гэдгээ бол төлөвлөсөн байсан. Сайн өрсөлдөгч. Хурдтай.

-Таны хамгийн анх барилдаж үзсэн аварга хэн бэ. Аваргуудтай барил­даж үзсэн биз дээ?

-Би Д.Сумъяабазар аваргатай л анх барилдаж үзсэн. Г.Өсөхбаяр аваргатай тав барилдаж тав унасан.

-Барилдаан таардаггүй юм уу?


-Нэг тийм сонин маргаантай л хамт уна­даг. Би Б.Бат-Эрдэнэ аваргатай, А.Сүхбат аваргатай барилдаж үзэхийг мө­рөөд­дөг байсан. Таарсангүй.

-Аваргуудаас таны хамгийн шүтэж явдаг аварга хэн бэ?

-Х.Баянмөнх аваргыгаа шүтэлгүй яа­хав дээ. Шүтээн болсон агуу аварга шүү дээ. Тэгээд А.Сүхбат аваргыг шүт­дэг байсан. Миний хамгийн их ба­рил­даан, бичлэгүүдийг нь үздэг бай­сан бөх бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Энэ хүн үнэ­хээр сайхан бөх юм даа гэж хардаг бай­сан. Миний барил­даа­нуу­дыг бас хүмүүс гарьдынхтай төстэй гэж хэлдэг.

-Та “Монголросцветмет”-ээр овог­­лодог бил үү?

-Тийм. “Монголросцветмет” нэгдэл бол том айл. Энэ сайхан газраар овог­луулж, нэр дээр нь барилдсанаас хойш улсын энэ өндөр сайхан цол­нуу­дад хүр­лээ. Үнэхээр баярлаж, хүндэлж яв­даг. Ц.Бямбажав цэргийн арслан, би айм­гийн заан байхдаа анх эдний тамир­чин болж байсан. Бид хоёрыг анх Ц.Ням­­дорж сайд аваачиж өгч байсан. Тэр мөчөөс хойш сайхан амжилтууд гар­­га­­лаа. “Монросцветмет” нэдлийн бүх хамт олонд сайн сайхныг хүсч, баяр­лаж, хүндэтгэж байгаагаа илэрхий­лэхийг хүсч байна. Хилийн цэргийн нийт бие бү­­рэл­дэхүүнд, Монгол нутаг даяар ажил­лаж амьдарч байгаа бүх ногоон “мөр­­дэст”-нүүддээ баярлалаа гэж хэлье. Хууль зүйн яамны хамт олонд, нут­­­гийн зөвлөлдөө, Увс нуур бөхийн га­лын хамт олондоо, Монголынхоо бө­хөд хайр­тай зон олонд баярлалаа гэж та­­най сониноор дамжуулж дахин хэл­мээр бай­на. Аварга гэдэг энэ сайхан цол­ны нэр хүндийг дааж, тавиланг нь хүн­дэлж би­ширч, үзэгч олноо цэнгүүлж ява­хын төлөө зүтгэнэ ээ л гэж хэлье дээ.
Ганчимэг
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Fri Jul 22, 2011 4:57 am

Сайхан ярилцлага байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron