Bayara wrote:МҮБХ олон юм хийснийг үгүйсгэж болохгүй. Хийсэн бүх зүйл нь зүйтэй ажлууд байсан. Эргэлзүүлэхээр ганц зүйл нь бол 2 цол шинээр бий болгосон асуудал ч энэ нь эргээд одоо харахад буцаах боломжгүй, дэвшил авчирсан л цолууд. Бөхийн өргөө бариулсан, амжилтаар эрэмбэлсэн, малгайны залаа бий болгосон, цолны хишиг өгдөг болгосон, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалдаг болсон, ер нь Монголын Үндэсний Бөхийн Холбоог бий болгосон нь өөрөө маш шинэлэг зүйл байлаа. Өмнө нь бөхийн холбоо гэж зүйл огтоос байгаагүй юм шүү. Сүүлд цол олгох асуудлыг өөрөөсөө холдуулж, төрд өгсөн нь харин буруу үйлдэл. Мөн их эеээ ил тод зохион байгуулаад, тэргүүний төлөө шударгаар өрсөлдөхөөс зайлсхийгээд байгаа бол тэр буруу.
Цаашид холбоог илүү сайн авч явах, хүмүүсийг татах шинэлэг зүйлс хийх баг гарч ирээд шударгаар өрсөлдөөд МҮБХ авах асуудал нээлттэй л байх ёстой. Дүрэм журмаа сайн сахиад, 4 жил тутам их эеээ зохиогоод, тэргүүний сонгуулиа зохион байгуулаад явах хэрэгтэй юм.
Цаашид эрс шинэчлэлт хийгдэх шаардлагатай хүлээгдээд байгаа нийтээр зөвшөөрөгдсөн зүйл одоогоор алга. Барьц сонголт, аймгийн цолны эрэмбэлэлтийн жижиг сажиг маргаан энэ тэр бол нэг цуглаж хэлэлцээд нэг зөвшилцчих зүйлс шүү дээ. Болдгэрэлийн яриад байгаа зүйлийг ажиглахад илүү хүчирхэг, бөхчүүдийг чангалсан МҮБХ-г хүсээд байгаа юм шиг ажиглагдаад байгаа. Энэ ч зарим талаар зүйтэй. Одоогийн удирдлага нэг суудалдаа хэтэрхий удаад зууралдаад байгаа тал байх шиг байна. Нээлттэй өрсөлдөөн явуулах л хэрэгтэй.
Ер нь аливаа томоохон шинэчлэл хийх бол хэдэн сар нээлттэй хэлэлцээд, их эеэрээ олонхийн саналаар хийж байх нь зүй.
Болдгэрэл өөрчилмөөр санагдаад байгаа зүйлээ тодорхой дэвшүүлж тавиад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Би лав яг юуг өөрчилөх гээд байгааг чинь сайн мэдээгүй л байна. 2 цол нэмсэн буруу гэж байгаа бол энэ 2 цолыг хасах саналаа дэвшүүлэх хэрэгтэй. Бөхийн холбоог Сүхбатад эсвэл Өсөхбаярт өглөө гээд тэд юу хийх нь тодорхойгүй. Тэд өөрийн хөтөлбөрөө гаргаж тавиад өрсөлдөх хэрэгтэй. Мөн одоогийн удирдлага ч гэсэн цаашид юу хийх нь тодорхойгүй, ер нь юу хийхгүй байгаад байх гээгүй юм бол хөтөлбөрөө гаргаад өрсөлдөх хэрэгтэй.
Ерөнхийдөө санал нэг байна. Ноднин нийслэлийн цагдаагийн газрын даргыг олон нийтэд зарлаад, хөтөлбөрийг нь танилцаад нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн шиг зүйл хийж болно л до. Тэгээд Их Эе-р ч юмуу хөтөлбөрийг нь хэлэлцээд үнэхээр боломжтой хөтөлбөр бол тэр хүний тэргүүнээрээ сонгоод ажиллуулж болно шүү дэ.
Бид бол шинэчлэлийг дэмжиж байгаа засч сайжруулах зүйлс бас байна, гэхдээ шинэчлэлийг дэмжинэ гээд хуучин хийсэн зүйл бүрээ харлуулахыг дэмжихгүй байгаа. Мөн шууд л чи 25 жил боллоо, идэж ханасан биз дэ, бүх зүйлийг чи бузарлалаа одоо зайл гэж дайрах нь өөрөө жаахан ёс зүйгүй үйлдэл. Нэг ёсондоо бол дээрэм юм да, хуулийн хэллэгээр.
Үнэхээр шинэчлэе гэсэн сэтгэл байгаа бол санаж, сэдсэн бүх зүйлээ бичээд, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бариад л ороод ирэх хэрэгтэй л дэ.
Тэгж байгаа хүн даанч алга, зүгээр л болохгүй байна гэж үглэсэн хүмүүс.
Тэгээд бөхийн холбооны удирдлагыг л сольчвол ариусаад гэгээрчих юм шиг бичих юм. хэхэ