Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Fri Nov 04, 2011 7:21 pm

Цоомоо wrote:
Ямар ч байсан Сумъяа аварга Сүхбатыг давуулж гуядахад нь өргөөд шиддэг 2003 оных.
Сүхбатын Бат-Эрдэнэ аваргыг хаяж түрүүлдэг 99 оных.
Магалжав сенсаац тарьдаг нь 2000 оных.
За тэгэхээр 2001 нь л бараг үнэн болж таарах байх даа.
Сумъяа чинь 4-т хэнтэй нь ч билээ, удаж даваад үзүүр түрүүнд үлдэж байсын.


2002 онд болохоор Сумъяа түрүүлэхдээ Сүхбат аваргыг тас хийтэл нь хавираад араас нь Доржсамбууг хавираад түрүүлчихсэн.
2004 он чинь их будилж маргалдаж ерөөсөө барилдаан бүр нь их асуудалтай болсоор байгаад
Өсөхөө Доржсамбуу 2 үлдсэн санагдана.

Доржсамбуу Сүхбат аваргатай маргаантай барилдаад бөхийн өргөөг анх удаа ундааны саваар дүүргэдэг дэ.
Сүхбат аварга нэг бичлэг үзүүлж байгаад л тахимаа өгдөг юм.

Одхүү Сумъяабазар 2 их но-той барилдсан.
Дараагийн даваанд Ганаа Сумъяа сайхан бярдаал хөөж байгаад элэг бүс энэ тэр нь тасраад бас хачин болчдог.
Шөвгийн 4-д бас Мягаа Өсөхөө аварыг тугны хажууд хусчдаг юм.
Тэгээд засуул бас барьц тавилц гэсэн байх, дахиж байсан.
Доржсамбуу харин Сумъяаг ёстой дархан мэхээ гоё хийж хаясан даа.
Чанарав гуай ёстой уран хийлээ дээ гэж байсан.
Уг нь бол байнга л хийдэг дархан сэнжигдэж сэгсрээд ард нь гардаг нь ш дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Fri Nov 04, 2011 7:37 pm

Татуулахгүй гэж хамгаалсаар байгаад татуулчиж байлаа, Сумъяабазар аварга.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 04, 2011 7:56 pm

Ай, сайхан дурсамжууд сэдрээж нүдэнд харагддаг бшд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Fri Nov 04, 2011 8:12 pm

Цоомоо wrote:Татуулахгүй гэж хамгаалсаар байгаад татуулчиж байлаа, Сумъяабазар аварга.

Сумъяа гарьд байсан байхаа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Fri Nov 04, 2011 9:12 pm

Tsagaan-Uvgun wrote:Би Цоомоо шиг дэлгэрэнгүй бичиж чадахгүй юм бна. гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа уран барилдаануудыг дараалалаар нь бичье.
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

Дээхэн үед заалны барилдаан ТВ-ээр цөөхөн гардаг байсан болхоор өөр бусад гое барилдааныг сайн санахгүй юм даа. Голдуу наадмаас санаж байгаа барилдаануудаа бичлээ.
Манай 6 зааны үед ч мөн сайхан барилдаан гардаг байжээ. Энэ барьц сонголт гэж заваан юмнаас болоод уран барилдаан үгүй болчихлоо, Удаан барилддаг ч гэсэн уран барилдаан их гардаг байсан шүү


+
13. 2003 оны цагаан сарын үзүүр түрүүний барилдаан. :ногоон:
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Tsagaan-Uvgun » Sat Nov 05, 2011 8:55 am

Нээрээ тийм л дээ
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby erka2 » Sat Nov 05, 2011 9:59 pm

ЦАГААН wrote:Сүхбат аварга 8-д Өсөхөө, 4-д Пунцагийг туусан юмдаг.
Яг ингэсэн юм байна.

8-д:
Ба аварга ??? /Мөнх-Эрдэнэ арслан, Хатансайхан начин байж магад/
Балжаа аварга Цэрэнпунцаг заан
Сүхбат арслан Өсөхөө заан /суганд нь сэжиж хөлийг нь аваад тавингуутаа хутгадаг гоё барилдаан/
Гантогтох заан Сумъяабазар заан 2 тунасан. Энэ 2 их удаан барилдсан санагдана.

Шөвгийн 4-д:
Ба аваргын Сумъяа сэжиж ард нь гараад давсан.
Сүхбат арслан Пунцагийн хав золгооноос халз хутгаад давсан.

тэгээл үзүүр түрүүний барилдаан пэжигнээд явсан даа. Сумъяа бодвол тэр шөвгийн 8-д Ганаатай л их үзэж юмаа дууссан байхаа даа.


тэр үед ч сайхан наадам болдог байж дээ. Сумъяа Гантогтох тэгээд Ба аваргад бүүр хялайгаад арай гэж аваргыг хаяад. Шууд дараагын даваанд Жижиг барилдаан эхлээд л хонгодож хөөгөөд Өргөөний зүүн урд талд үзэгчтэй нийлэх үед Сумъяа хөмөрөөд Жижиг дээр нь тусаж байсан юм. Сумъяа тэр үед арай л хурдан хялайдаг байсан юм. яагаад юм мэдэхгүй. Пунцаг тэр барилдаанаас хойш Жижигийг бараг хаяагүй байх. Ер нь ч олон таараагүй байх. Өмнө нь бол бараг унаагүй байхаа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Mon Nov 07, 2011 11:55 am

Сумьяа ч Гантогтохтой тэхэд хялаацан л даа... амархандаа биш л дээ... хоёр гар чинь шуудагдаад ээлжилж нэг нэгнийгээ татаад байсан... тэгээд Сумьяа цаана очиж хуруу гараа баахан боолгож байгаад эргэж ирээд л татаад хусчихсан... ер нь Сумьяагийн тактик л даа... жаахан ядраад ирхээрээ эмч нар дээр очоод гар хуруугаа боолгоод зогсчихдог эргэж ирээд л татчихдаг юм... хурдан ядардаг бас арай хурдан сэргэдэг онцлогтой юм уу даа гэж бодоод байдаг юм... Сүхбат ч тэгээд мэдэж байсан болхоор хялайсайн дээр нь гээд дайрсаар байгаад л хонгодцон л доо... Сумьяа ч гоёо хөмөрсөн нөгөөх нь ч мундаг тогтсон... нээх сонин эргээд л үлдцэн ш дээ Сүхбат...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Cule » Mon Nov 07, 2011 4:03 pm

Үнэхээр тасархай үе байжээ... Эр эм хөгшин залуугүй нөхдүүдийн цугласан томхон барилдааныг утгаар нь шимтэж үздэг байж... Бөөн өрсөлдөөн, хэдэн сар ярих сонин болоод л... Одоо бол жинхэнэ сонирхогчид л юу юм гэхээс төдийлөн ач холбогдол өгч бөх үздэг хүн харьцангуй цөөрсөн биз....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Nov 08, 2011 12:52 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Nov 08, 2011 2:29 pm

Ганболд, Одхүү, Ганбат, Бумбаяр
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Tue Nov 08, 2011 2:41 pm

энэ Одхүү мөн үү.
1 л туранхай жижиг харагдаад байх юм
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Nov 08, 2011 2:43 pm

Мөн л юм шиг байна. Уул нь дэвхийсэн сайхан залуу байсан, нилээн зузаарсан байна лээ, одоо зайлуул аль шоронд байдаг юм болдоо.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Тошилоо » Tue Nov 29, 2011 11:20 pm

Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Mon Jan 16, 2012 1:16 pm

El Payaso wrote:
Nok wrote:Өсөхбаяр 197 см 120 + кг
Ганбат - ? см ? кг
Гантогтох - 185 см
Сүхбат -? см 105+кг
Сумьяабазар -181 см ? кг
Цэрэнпунцаг - ?см ? кг
Хэмээн гарч байх шиг байна. Хамгийн их эргэлзээтэй зүйл бол Сүхбат, Сумьяабазар аврага 2-ын өндөрийг зөв жагсаанснуу гэдэгт байна. Минийхээр Сүхбат аврага ялимгүй өндөр юм шиг.

Би яаг 179 см өндөр... Сумьяатай хэд хэдэн уулзаж байсан... надаас лав арай намхан байсан... тэгэхэээр 178-177 байх... Пунцаг гарьдтай бол барилдхаа болисноос нь хойш уулзаж байсан... миний багцаагаар 176 орчим байх... Сүхбат бол надаас лав өндөр багцаагаар 182-183 байх... Гантогтохтой бол уулзаж байгаагүй...

Сумъяабазар 120кг байсан
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Mon Jan 16, 2012 1:18 pm

Барнаба wrote:Наад зургаагийн чинь дунд болсон хамгийн санаанд тодхон 5 барилдаан гэвэл миний хувьд...

1. Сүхбат - Өсөхбаяр... 2000 оны наадмын шөвгийн 4-т... Энэ зүгээр л гайхамшигт Монгол бөхийг дээдийн зэргээр мэдрүүлсэн, ур чадвар, авьяас ухаан, бяр хүч, барилдааны үйл явц, жинхэнэ эцсээ хүртэл өрсөлдөөнийг үзүүлсэн ид үедээ яваа 2 залуу зааны барилдаан байсан... Нөү коммент. :eek:
Image

2. Сумьяабазар - Сүхбат... 2003 оны Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд... Сүхбат сэрвүүнээс үзээд байвал ойртуулахгүй гэдгийг мэдэж байсан учир хэсэг хөөцөлдөсний дараагаар золгоог санал болгосон... Улмаар шийдсэн мэхээ хийхэд Сумьяа дэгэнцэн дэгэнцэн эцэст нь тогтож чадсанаар давхар шуудаг мөн толгой суганд сэжисэн байдлаас Сүхбат-г цаас шиг өргөж шидэж байлаа... Сүхбатын хувьд Сумьяа-г давуулж барихдаа л өчүүхэээн хором алдаад Сумьяаг урагш нь гишгүүлсэн нь түүний алдаа болж байлаа...

3. Сүхбат - Сумьяабазар... 2001 оны Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд... мөн л гайхалтай барилдаан, залуу арслангийн хувьд бүхнийг ялж байсан үе... үзүүр түрүүнд хамгийн эвгүй өрсөлдөгчтэйгээ таарсан ч элдэв байдлаар довтолж барилдсаар баруун хөлд нь сууж улмаар цаашлахад Сумяа алдсан хөлөөрөө ачиж эцсийн мэхээ хийж байлаа... Ачаа үнэндээ маш сайн орсон Сумьяа мэхээ хийгээд унаж байхдаа Сүхбатийг харсан гэж байгаа... тэхэд Сүхбат тэр чигтээ агаарт дүүлж байсан, Сумьяа газар унаал босч ирээд дэвээд явлаа.. Сүхбат ч дэвээд явлаа... Учир нь Сүхбат ачаанд тэгэж гүн орсон ч 2 хөл дээрээ газардаж чадсан байлаа....

4. Өсөхбаяр - Сумьяабазар... 2001 оны наадам. 7-н давааны тунаанд таарсан 2 зааны барилдаан... Сумьяа бүтэн жилийн бэлтгэлтэй байсан ба хүчний бэлтгэлээ тусгайлан Японд бэлдчихээд ирсэн байлаа.. наадам эхлэхэд л тэрээр үнэхээр онцгой сайн байгаа нь мэдэгдэж байсан... 7н даваанд хэн ч амлалгүй 2 заан тунав.. Бусад хэд нь даваа л яваад байдаг, энэ 2 барайгаал бие бие рүү гээ хараад л зогсоод байдаг... барилдах гэж байгаа энэ 2-с илүү үзэж байгаа бид хэд байж сууж чадахгүй догдолж, харж байлаа... Барилдаанд маш олон угсраа мэхнүүд гарсаар эцэст нь Өсөхбаяр зааны арал чацаа бүрэн ашиглаж чадсан мордоо нь Сумьяа-г газардуулж дөнгөв... Сумьяа шарандаа унахдаа Өсөхөөг дээгүүрээ давуулаад л шидэж байв... босч ирээд уйлаад л... түүний хувьд үнэхээр харамсалтай...

5. Ганбат - Сүхбат... Юуны барилдааныг нь сайн санахгүй байна... Гэхдээ Ганбат заан шуудагны барьцнаас гишгэгдлийг нь тааруулаад нэг гараараа хөндлөн болтол нь цээжин хэсэг хүртлээ татаж гаргаж ирээд хаяж билээ... гайхалтай гүйцэтгэл байсан... :eek:

бас Сумъяабазар аварга Сүхбат аварга 2-н гар ачдаг барилдаан тас шдээ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Mon Jan 16, 2012 1:22 pm

El Payaso wrote:Миний одоо найдаж байгаа юм Мөнхбат Батэрдэнэ жижиг Өсхөө Санжаа Содном энэ тав үеийнхнээсээ тасраад гараад ирээсэй гэж их хүсч байна... эхний 4 бол ч цол нэмээд ер нь тасрах боломж бүрэн бүрдчихлээ... амаа зөв аваад явахад наадмын шөвгийн дөрөв бол энүүхэнд л... Содном л жаахан хэцүү юм... ядаж заан болчихсонгүй... харцага ч том цол юм шиг хэрнээ яс юман дээр тунаад л явна л даа... нэмээд Чулуунбат Баторших хоёрыг бас дээшээ үзэж магадгүй гэж боддог... гэхдээ энэ 5д хүрэхгүй санагддаг юм...

Бас Даваабаатар байна
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Mon Jan 16, 2012 1:29 pm

Boldoo_bb wrote:Наад зургаагийн чинь дунд болсон хамгийн санаанд тодхон 5 барилдаан гэвэл миний хувьд...

4. Өсөхбаяр - Сумьяабазар... 2001 оны наадам. 7-н давааны тунаанд таарсан 2 зааны барилдаан... Сумьяа бүтэн жилийн бэлтгэлтэй байсан ба хүчний бэлтгэлээ тусгайлан Японд бэлдчихээд ирсэн байлаа.. наадам эхлэхэд л тэрээр үнэхээр онцгой сайн байгаа нь мэдэгдэж байсан... 7н даваанд хэн ч амлалгүй 2 заан тунав.. Бусад хэд нь даваа л яваад байдаг, энэ 2 барайгаал бие бие рүү гээ хараад л зогсоод байдаг... барилдах гэж байгаа энэ 2-с илүү үзэж байгаа бид хэд байж сууж чадахгүй догдолж, харж байлаа... Барилдаанд маш олон угсраа мэхнүүд гарсаар эцэст нь Өсөхбаяр зааны арал чацаа бүрэн ашиглаж чадсан мордоо нь Сумьяа-г газардуулж дөнгөв... Сумьяа шарандаа унахдаа Өсөхөөг дээгүүрээ давуулаад л шидэж байв... босч ирээд уйлаад л... түүний хувьд үнэхээр харамсалтай...

Бас толгойгоороо шууд газар мөргөөд л...
Үнэхээр хамгийн сайн байсан жил нь л гэдгийн байна лээ дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Mon Jan 16, 2012 1:41 pm

Penny_deegii wrote:
Tsagaan-Uvgun wrote:Би Цоомоо шиг дэлгэрэнгүй бичиж чадахгүй юм бна. гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа уран барилдаануудыг дараалалаар нь бичье.
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

Дээхэн үед заалны барилдаан ТВ-ээр цөөхөн гардаг байсан болхоор өөр бусад гое барилдааныг сайн санахгүй юм даа. Голдуу наадмаас санаж байгаа барилдаануудаа бичлээ.
Манай 6 зааны үед ч мөн сайхан барилдаан гардаг байжээ. Энэ барьц сонголт гэж заваан юмнаас болоод уран барилдаан үгүй болчихлоо, Удаан барилддаг ч гэсэн уран барилдаан их гардаг байсан шүү


+
13. 2003 оны цагаан сарын үзүүр түрүүний барилдаан. :ногоон:

Сумъабазар аваргын хөлөө алдаад тийрдэг чинь Эрэл компанийн 10 жилийн ой.
Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа. Энэ чинь бас 2000 оных, Сүхбат аварга арслан болцон байсан үе
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 17, 2012 12:11 pm

Boldoo_bb wrote:Сумъяабазар 120кг байсан

120-д барилддаг байсан. Гэхдээ чөлөөтөөр барилддаг байх үедээ жин арай 120 хүрдэггүй гэж хэлж байсан... яах вэ сүүлдээ ахиад жаахан тавигдаад жин нэмсэн байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Tue Jan 17, 2012 11:05 pm

El Payaso wrote:
Boldoo_bb wrote:Сумъяабазар 120кг байсан

120-д барилддаг байсан. Гэхдээ чөлөөтөөр барилддаг байх үедээ жин арай 120 хүрдэггүй гэж хэлж байсан... яах вэ сүүлдээ ахиад жаахан тавигдаад жин нэмсэн байх...

Нээрэн тийм байх,
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bambagar » Thu Jan 26, 2012 6:06 pm

Сүхбатын гар ачдаг дээр Сумъяа уг нь орчлоо гэдгийг мэдээд л цаашаа эргэе гэж бодсон юм шиг байгаан. Өөрөө хойшоо цээжээрээ эргэх гэж савдаг, хүмүүс тэрийг нь харчаад л хийсгэлээ барилаа мянганы нисэлттэй гар ачаа гээд байх шиг байдышдээ
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Thu Jan 26, 2012 6:24 pm

Bambagar wrote:Сүхбатын гар ачдаг дээр Сумъяа уг нь орчлоо гэдгийг мэдээд л цаашаа эргэе гэж бодсон юм шиг байгаан. Өөрөө хойшоо цээжээрээ эргэх гэж савдаг, хүмүүс тэрийг нь харчаад л хийсгэлээ барилаа мянганы нисэлттэй гар ачаа гээд байх шиг байдышдээ

тн өөрөө эргэсэн юм шиг байгаан
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Thu Jan 26, 2012 6:24 pm

Сүхбат аваргыг зүүн гарын татаа тийм аймаар савтал хүчтэй ороогүй байх
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bambagar » Thu Jan 26, 2012 7:50 pm

Сумъяагийн хамгийн олон унасан нь Өсөхөө байсан. Сүүлдээ ч бүр сэтгэхгүйгээрээ ч хаяхаа байсан л даа. Зуурч зогссоор байгаад л зүүн золгоод мордуулдаг, мордооноос хамгаалахад бэлдээд л байсан хамгаалангуут шуудагнаас татаад хаяцан 03 онд. Мордоонд ч тэр татаанд ч тэр бэлдээд л байсан. 05 оны наадмаар 2ууланг нь Өсөхөө ч хийсэн, хамгаалсан, шуудагдаж татсан байдлаас давуулж гуядуулсан даа. Гээд харахаар дандаа хүлээж барилдаад унасан. Мэхээ ямар ч даацтай хийх зориггүй болсон юм дагуудаа нэг хэсэг. Боломж гаргаад байгаа хэрнээ цаанаа л уравгар барилддаг байж байгаад харин сүүлд хэд хэд хаясан. Нөгөө дөрөвтөигөө шал өөр барилдана. Ялангуя Пунцагааг ч мөн олон хаясан даа. Магадгүй Өсөхбаяртай тал таардаггүй их нөлөөлсөн байх.

Сүхбат Өсөхөөг хаяахдаа ихэвчлэн хөл авдаг байсан авахдаа баруун хөл авна.Тэр нь Өсөхөөд хамгаалахад тал таарахгүй ихэвчлэн унадаг. Баруунд хөл орлоо, цацлаа сүүлдээ цацахад хэцүү болж ирэх үед нь үлдсэн хөлөн дээр нь хутгах жишээтэй. Сүүлд ч шуудагдалцдаг болсон үед бол Сүхбат аварга үнэндээ л сэтгэлзүй хамаагүй илүү, эсрэгээрээ Өсөхөө бараг барилдахаасаа өмнө унацан бүр нэг удаа барьц сонгочоод хаяж чадахгүй зуураад зогсоод байж билээ. 03 оны наадмаар Сүхбат Өсөхөө 2 ярьсан гэдэг юм билээ. Би ч бараг үнэн байх л гэж боддог. Хаялаа гэхэд Сумъяа үзүүрт хүлээгээд байж байсан, Сүхбатын хувьд Сумъяатай барилдвал 50/50 шахуу л байсан болхоор өгсөн байж мэднэ гэж хардаад байгаа. Сүхбат аваргыг 3 цаг золгоод зогсоно гэхэд итгэхэд жаахан тиймхэн л юм.

Гантогтох үнэхээр авъяастай боловч шийдэмгий бишээсээ болж олон юм алдсан даа. 02 онд Өсөхөөтэй үлдчээд салганаж зогссоор байгаад шодуулсан. Хөлд нь дохиод л, бүр гуянаас нь барьцан ч зогсож байх шиг. 04 онд Сүхбаттай үлдээд цаадах нь татаад яавал ч яая гэхэд бас чичигнэж зогссоор байгаал хавируулсан. Шийдээд л татахад нь зүүн мордох ч юм уу нэг юм хийх байсан байх. Гантогтох уг нь зүүн Сүхбат нь зөв талтай шд. Тэгээд зүүн золгооноос тэгж хамаагүй татаж байхад юм хийхгүй гол шаансаа алдсан. Авъяастайн хувьд бол миний бодлоор гэнэтийн бодож тооцоолохын зуургүй хурдан барилдаанд цэвэр реакцаараа хариу хийдэг. Жишээ нь П.Сүхбатыг мөн Мяагааг хаясан зэрэгээс харахад.
Пунцаг гарьд үеийхнээсээ нэг хэсэг бол тасарсан байсан. Сүүл рүүгээ өөрөө ч нэг их барилдахаа байсан дөө. Чухал үед хачин сонин юм хааяа хийнэ, жишээ нь 2000 оны наадмаар Гантогтохыг яаж хойгуур нь мордож унагана гэж тооцсон юм бол. Бас 04 онд Сүхбатыг татаад өөр дээрээ хавирч нтр.
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests