"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Sun Sep 25, 2011 11:29 pm

Аварга түрүү үзүүрт хүрсэн ч гэсэн санасныг хүртэл барилдсангүй дээ. Бэлтгэл муу байгаа юм болов уу.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Sep 25, 2011 11:35 pm

Манай Жаргалсайхан харин овоо үзчихлээ шүү.
Болдбаатарыг тахимдаж байгаа Бямбажавыг хавсарч байгаа нтр бас л гоё харагдаж байсан.
Гончигдамбыг овоо үзэх болов уу гэсэн буруу ам авснаас болж доор даваанд уналаа.
Лха-Очир Бадамсүрэнгээ барсангүй.
Ганбаатар харцага бас ч гэж гайгүй үзлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Sun Sep 25, 2011 11:37 pm

Бэртэл нь сэдэрсийн бишүү?
Тэрнээс мөнгө төгрөгөөр өгөөд явна гэж юу байсын..,

Мөнхбат аварга угаасаа наадмаас бэлтгэлгүй байсан, аргагүй биз, гэхдээ л сайн үзэж..,
Одоо бэлтгэл нь жигдрээд сайн үзэх байхаа, өвлийн барилдаануудад..,
TraP wrote:Санжаа-г муулагсад нэгийг ухаараа байлгүйдээ...кк

Санжаа сайн сайн, өөрөө л ёдор зан гаргахгүй бол Монгол түмэн хүндлэнэ. Ер нь бол одоо барилдаж байгаа бөхчүүдээс илт өөр хүн шүү дээ, бүх талаараа илүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jal » Sun Sep 25, 2011 11:41 pm

Давсан бөх болгоноо түшиж босгоол уучлаарай гэх нь холгүй байна лээ шдээ, ингээд байвал ч хайрлахгүй яахав.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby borts » Mon Sep 26, 2011 12:52 am

Одооо заан болцон дараа жилээс хэсэгтээ түйвээнээ наадах чинэ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Saiza » Mon Sep 26, 2011 12:56 am

Аймгийн заан Ганзоригт унасан..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Mon Sep 26, 2011 1:15 am

:eek: Харин тиймээ. Эвлэсэн үедээ хүчтэй нтр...
Батэрэй маань ахиад ч өөрийгөө харуулна. Зүгээр хүлээжээ л гээд байгаан. Нялхаараа амьтан шдээ :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Sep 26, 2011 1:16 am

Та 2 Бат-Эрдэнэтэйгээ хол явнаа кккк.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 1:53 am

Манай шинэ гарьд яагаав?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby zak » Mon Sep 26, 2011 2:20 am

санжаадамба сайхан барилдлаа илүү гэдгээ үзүүллээ .........наадмаас хойш их дургуй болцон байлаа..сая Содномийг яаж давав...би бол одоо Санжааг хүндэлнээ..олон хүний хүлээлтэд хариу өглөө дөө...
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Адмирал » Mon Sep 26, 2011 9:22 am

Өчигдөр бөх үзэж чадсангүй ээ.. сайхан сайхан барилдаанууд болсон бололтойм..
Хальт харахад Соронз хэнийг байваа ямар аймаар гар аччив...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цогоо » Mon Sep 26, 2011 9:28 am

Кёкүшүзан Батбаяр хэд давав?
Түвшинбаяр хэд давав?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Адмирал » Mon Sep 26, 2011 9:35 am

Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүргүүлэх 6016 бөхийн барилдаан нийт есөн өдөр үргэлжилж өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд өндөрлөлөө. Нэг хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд 17-22 ны өдрүүдэд хүртэл үргэлжилсэн бол гурваас арван гурвын даваа хүртэл Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

Улсын арслан Б.Ганбат, улсын гарьд М.Баяржавхлан, улсын заан Д.Рагчаа, улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын харцага М.Батжаргал, А.Цацабшир аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва зэрэг ид барилдаж байгаа хүчтэнүүд тодорхой шалтгааны улмаас зодоглоогүй бол улсын заан Д.Баасандорж гарын бэртлийн улмаас барилдсангүй. Мөн Стамбулийн дэлхийн аваргаас Олимпийн эрхээ өвөртөлсөн Чулуунбат начин ирж барилдаж амжаагүй. Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорнод аймгийн харьяат улсын ахмад начин Г.Пүрэв-Очироос өөр улсын цолтон унаагүй юм.

Дөрвийн даваанд улсын ахмад начингууд бараг бүгд өвдөг шороодсон юм. Даян аварга Г.Өсөхбаяр дөрөв давсан боловч ар гэрт нь гачигдал гарсан тул цааш барилдааныг үргэлжлүүлж чадалгүй орхижээ. Энэ барилдааны дуулиан болоод байсан Кёкюшүзан Даваагийн Батбаяр гурвын даваанд улсын начин Ц.Цэрэнчимэдийг давсан ч тавын даваанд Монгол улсын арслан Х.Мөнхбаатар амлаж өвдөг шороодуулсан.

Тавын даваанд шинэ начингууд болох Б.Амарзаяа нутгийн ах аймгийн заан В.Мишигдоржид, улсын начин Б.Гочигдамба өөрийн амалж авсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн заан Даваахүүгийн Цэвэлсодномд тус тус тахим буулгажээ. Дөрвийн даваанд улсын өсөх идэр начин Ёндонсамбуу, Пэрэнлэйдорж нар унасан бол тавын даваанд улсын начин Ю.Алтансүх начин өөрийн шавь Төв аймгийн Б.Батмөнх начинг амлаж унав. Мөн тавын давааны төгсгөлд аймгийн цолтонгууд хоорондоо оноолтоор барилдаж Увсын ахмад арслан Түмэн-Өлзийн Баярмагнай Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан Батбаярт, Завханы Д.Батжаргал Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Даваа-Очирт, Булганы Б.Бат-Эрдэнэ Дорнод аймгийн харьяат аймгийн начин Нямсайханд, Л.Нямбаяр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Бат-Очирт, Ч.Булганхүү Увс аймгийн харьяат сумын заан Бат-Өлзийд, Б.Эрдэнэхүү Ховд аймгийн начин Энхбилэгт, Б.Суманчулуун Архангай аймгийн Тариат сумын заан Болдгэрэлд, Ш.Шинэбаяр Төв аймгийн начин Хүдэрбулгад, Т.Отгонзоригт Сэлэнгэ аймгийн начин Баярбаатарт, Н.Баатархүү Баян-Өлгий аймгийн начин Аманбект, Д.Түмэнжаргал Төв аймгийн начин Баярцэнгэлийн Энхбатад, Б.Нармандах аймгийн начин Өгийдалайд, Т.Гүрсоронзон аймгийн начин Ц.Ганбатад, Д.Тангад аймгийн начин Х.Гантулгад, А.Саруулсайхан, Ж.Алтаншагай Ховд аймгийн начин М.Ганзоригт, Д.Дэлгэрбат аймгийн начин О.Бундхоролд, С.Ариунбилэг аймгийн начин С.Ерөөлтөд, С.Лхагвабаатар аймгийн начин Д.Ихтамирт, П.Батхуяг аймгийн начин Х.Батбаярт, Г.Ганцоож аймгийн начин Б.Мөнхбатад (Булганы), М.Эркебулан аймгийн начин Т.Шинэзоригт тус тус өвдөг шорооджээ. Мөн энэ даваанд Дундговь аймгийн арслан А.Алтанхуяг, аймгийн арслан А.Саруулсайхан нар унав. Тавын даваа 24-ний өдрийн 19 цаг 40 минутад дууссан.

Сүүлийн өдрийн эхний даваа
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өчигдөр 14 цагт бөхийн өргөөнд эхлэв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын харцага Бадарчийг, С.Мөнхбат аварга аймгийн заан Адьяаг тус тус амлаж өвдөг шороодуулсан. Энэ даваанд онцлох барилдаанууд хэд хэд гарсан. Аралтай бяртай Лхагвадорж начин Өвөрхангай аймгийн начин Бундхоролыг амласан боловч хашиж мордуулан өвдөг шороодов. Аймгийн арслан Батчулуун аймгийн харцага Батсайханыг барилдаан эхэлсэн цагаас бярдсан боловч эцсийн мөчид Ховдын харцага эвээр хаячихсан. Харин Дундговийн Өндөршилийн аймгийн начин Х.Батбаяр хурц арслан Гантулгыг нэлээд сандаргасан боловч арал бяранд нь илүүрхүүлэн уналаа. Өвөрхангайн аймгийн заан Батзориг Хөвсгөл аймгийн арслан Б.Ганхуягтай таарч суганд сэжихэд нь баруун талдаа давуулаад гуядчихав. Улсын шинэ начингуудаас Ч.Цогбаяраас бусад нь аймгийн арслангуудыг амлаж давсан юм.

Өвөрхангай аймгийн арслан Чимэддорж, Увс аймгийн заан Б.Ганзориг нарын барилдаан тун сонирхолтой болсон. Чимэддорж арслан зүүн хөлд нь орж дэрлэхэд Ганзориг заан дагуулж гуядан уран барилдаан үзүүлж давна лээ.

Давааны төгсгөлд Завханы Алдархааны хоёр бөх таарч Бадамсүрэн заан барьц сонгож мордоод давсан бол Өвөрхангайн хоёр бөхийн барилдаан будлиантай болсон. Аймгийн арслан Батдорж зүүн талдаа мордоход аймгийн заан Тогтоолын Мягмарсүрэн дагуулж хөмөрсөн. Яах аргагүй Мягмарсүрэн зааны толгой түрүүлж хүрсэн боловч цэцийн шийдвэр буруу гарч давуулсан. Энэ даваанд сумын цолтнууд бүгд унаж дууссан юм.

47 хос дүйзтэй долоогийн даваа
Баруун зүүний тэргүүн дагавар магнайн бөхчүүд цолоо дуудуулснаар энэ даваа эхэлж Балж аварга нутгийн дүү аймгийн заан Б.Ганзоригийг амлаж унасан. Сэлэнгэ аймгийн шинэхэн начин Баярбаатарыг Соронзонболд заан амлаж гар ачаад давсан бол энэ жил Сүхбаатар аймагт түрүүлсэн Уснихын Батгэрэл Амгаланбаатар заанд амлуулан шахаж татан хутгахад биеэ суллан дээр нь туссан. Даваабаатар харцага Заяамандах начинг амлаж унаж яваад дунгуйлдаж татан давж Бумбаяр заан өөрийн шавь Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Хүдэрбулгыг өвдөг шороодуулав. Харин Батболд харцага энэ жилийн улсын наадмаар унасан Сүхбаатарын Одсүрэн харцагын хүү Баярхүү арсланг амлаж зүүн хонгодон давжээ. Одоогоос арван жилийн өмнө улсын начин цол хүртэж байсан Л.Наранбаатар энэ даваанд шинэ начин Амарын Батмөнхийг амлаж барилдсан. Хашир начин хөлд нь орсон ч залуу начин бяр заан тавиулж байна лээ. Барилдааны эцэст Батмөнх баруун суганд нь сэжиж өргөөд гозойтол хаясан. Өсөх идэр начин Ж.Отгонбаяр хурц арслан Одгэрэлтэй барилдаж байгаад барьцаа алдан ойчсон бол Ховдын Нямпүрэвийн Батсайханыг Санги начин амлаж бяр мэхээр илүүрхсэн. Улсын харцага Ц.Содномдорж бяртай начин Санчирыг авсан нь бас л сонин ам байлаа.

Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Жаалайгийн Наранбаатар энэ даваанд өөрөөсөө арал чац илүү Баянмөнх начинг шахаж татан орхиж үнэхээр сайжирч яваа гэдгээ харууллаа. Улсын идэр залуу начингууд аймгийн арслангуудыг амласны эцэст дөрвөн аймгийн цолтон үлдэж Мөнгөнбаатар арслан Өвөрхангай Лутын Батзоригтой, О.Гантулгыг Бо.Батжаргал тус тус таарав. Бо арслан өмнөх даваануудад ихэд бярдаж байсан хурц арсланг баруун хавирч тун төвөггүй давж сүүлийн 47 бөхөд шалгарлаа.

Том цолтонгууд нь давсан наймын даваа
Их аварга гоц мөргөсөн энэ даваанд онцгой уран барилдаанууд гарсныг хэлүүштэй. Даваа эхлээд удаагүй байхад Бо.Батжаргал Увсын Ганзориг заантай тунаж хөлд нь орж яваад суначихна лээ. Улсын харцага Даваабаатар ойрд хийгээгүй алдарт дүүгүүрдэх мэхээрээ Амарын Батмөнхийг тун ч уран хаяж бөхийн өргөөг доргиогоод авсан. Даваабаатар 2008 оны хавар аймгийн арслан цолтой байхдаа л нэг иймэрхүү барилдаж байсансан. Батмөнх начин өмнөх даваанд нь улсын начин Наранбаатарыг мөн их нисэлттэй унагасан байв. Энэ даваанд гарсан бас нэг уран барилдаан улсын начин Э.Энхбат шинэ начин Эрдэнэбат нарын хооронд болсон. Эрдэнэбат таллаж араар мордоход нь дагуулж хөмрөн давсан нь Энхбат начингийн Жүдогийн татами дээр гаргадаг барилдааныг санагдуулам байлаа. Санжаадамба заан өмнөх даваанд Сэлэнгийн Баянмөнх начинг давсан Өвөрхангай аймгийн арслан Наранбаатарыг амлаж давсан бол Бямбажав харцага, Жаргалсайхан начин хоёр удтал хүч үзээд барьц сонголцсон. Жаргалсайханы талаар шоо бууж барьц сонгоод бараг задарч явахад хавирч давав. Содномдорж харцага, улсын начин Батзаяаг, Пүрэвжав харцага, улсын начин Нямсүрэнг, Өсөх-Ирээдүй харцага Уламбаяр начинг тус тус амлаж орхив.

Наймын даваанд Мөнгөнбаатар, Ганзориг, Шинэбаатар, Түвшинбаяр нарын дөрвөн аймгийн цолтон давсан.

Хоёр хөдөлмөрийн баатар бие биенээ амлав
Хүчит бөхийн барилдааны есийн даваанд Дархан аварга Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ өөрийн шавь Бээжингийн Олимпийн аварга Хөдөлмөрийн баатар Түвшинбаярыг амлаж унасан. Ер нь бараг энэ барилдаанд хоёрхон хөдөлмөрийн баатар байсан нь энэ хоёр байх. Харин гавьяатууд бол нэлээн хэд байсан шүү.
Шинэхэн гарьд Бат-Эрдэнэ “Даян аваргын шагнал”-тай Б.Ганзориг зааныг амлаж барилдсан бөгөөд аймгийн заан хэд хэдэн удаа алдалж суун сандаргаад барьцгүй баруун хавирч унагасан. Бадрахын Ганзориг энэ даваанд давсан хоёрхон аймгийн цолтны нэг юм. Азжаргал арслан Дундговийн Пүрэвжав харцагаар, Ганбаатар гарьд Өсөх-Ирээдүй харцагыг тус тус амлаж давсан бол дээгүүр барилдана хэмээгдэж байсан Өсөхбаяр заан Бат-Орших харцагыг амлан түрж хөөж яваад суначихсан.

Энэ давааны төгсгөлд улсын заан Соронзонболд гурван бөхөөс улсын харцага Даваабаатарыг авч, улсын заан Санжаадамба, Ц.Содномдорж нар туналаа. 90 жилийн ойгоор их маргасан хоёрын барилдаан тун шуурхай болж Санжаадамба заан харцагадаж баруун мордоод төвөггүй орхив. Харин Соронзонболд заан, Даваабаатар харцага хоёрын барилдаан яльгүй маргаантай болж цэцийн шийдвэр харцагын талд буулаа. Давааны төгсгөлд Мөнхбаатар арслан их сургуулийн нэг өрөөний анд Жаргалсайхан начныг баруун хутгаад давсан.

10 ийн даваанд
Мөнхбат аварга энэ даваанд өөрийн найз аймгийн заан Ганзоригийг авч шахаж татаж өргөөд унагасан бол Ганхуяг арслан Доржсамбуу гарьдыг, Мөнхбаатар арслан Азжаргал арсланг тус тус орхиж 6016 бөхөөс 6 д шалгаран үлдсэн. Энэ даваанд Санжаадамба заан мөн л Даваабаатар харцагатай тунаж, дархан баруун хавирах мэхээрээ өвдөг шороодуулсан. Бат-Орших харцага Ганбаатар гарьдыг этээд нэлээн ойрхон газардаж дахиж барилдан Бат-Орших баруун талдаа тохоод тун ч цэвэрхэн давна лээ. Давааны төгсгөлд Эрхэмбаяр арслан Олимпийн аваргатай үлдсэн. Өнгөрсөн Чингис хаан дэлхийн цомыг өнжсөн Түвшинбаяр тун сайн бэлтгэлтэй байгаа нь энэ барилдаанаас харагдаж байна лээ. Гэхдээ Жүдо бол жүдо, Үндэс бол үндэс гэдэг нь барьц сонгоон дээр Түвшинбаяр юу ч хийж чадалгүй барьц задарсанаас ажиглагдсан. Эрхэмбаяр зүүн талд нь барьц сонгож даваад шөвгийн зургаан бөхөд үлдлээ. Давааны дараа МҮБХ-ны тэргүүн Нямдорж, Гиннесийн дээд амжилтын хорооны шинжээч Чин Дун нар бөхийн өргөөний хойморт заларч албан ёсоор дэлхийн дээд амжилт болсныг зарлалаа. Хятадын энэ шинжээч Монголоор мэндчилж үзэгчдийг хөгжөөгөөд авна лээ.

Арван нэгийн даваа
Мөнхбат аварга нутгийн харцагаа амлан давж дараагийн даваанд гоц мөргөх нь тодорхой тул шууд тэргүүн байрын төлөө барилдахаар болсон. Мөнхбаатар арсланг Санжаадамба заан суганд нь сэжиж хавираад дараагийн даваанд Ганхуяг, Эрхэмбаяр арслангуудын давсантай нь барилдахаар үлдэв. Харин хоёр арслан хэд хэдэн удаа барьц сонголцсоны эцэст Эрхэмбаяр энэ жилийн наадмаар Ганбаатар гарьдыг орхисон мэхээрээ давав. Монгол бөхийн түүхэнд арван нэг давсан бөхчүүд үгүй биз. Тэгэхээр энэ гурван бөх түүхэн амжилтын эзэд болж байгаа юм.

Дараагийн даваанд Мөнхбат аварга гоц мөргөж, Эрхэмбаяр арслан барилдалгүй тахим өгснөөр Санжаадамба заан Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх барилдааны тэргүүн байрын төлөө шалгарсан. Энэ хоёр бөх энэ зуны наадмын наймын даваанд тунаж С.Мөнхбат халз хутган давж улсын гарьд цолны болзол хангаж байсан билээ. Аварга заан хоёр эхлээд баруун зүүн дан золголцсон ч аль аль нь дорвитой мэх хийсэнгүй. Баруун давхар золгооноос мөн хаялцаагүй бөгөөд зүүн давхар золгооноос Мөнхбат энэ жилийн улсын наадмынх шиг халз хутгасан боловч Санжаадамба барилдааны төгсгөлийг сайн хийн давж түрүүлэв. Ийнхүү Санжаадамба заан Дэлхийн түүхэнд хамгийн олон бөхөд түрүүлсэн хүн боллоо.
Түрүү бөхийн бай болох Монгол бөхийн суваргыг 15 сая төгрөг, Дурсгалын зургийн хамт, Үзүүр бөхийн бай болох бөхийн суварга ... сая төгрөгийг ерөнхий сайд С.Батболд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардууллаа.

www.hiimori.mn
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Sep 26, 2011 9:48 am

Санжаа сайн юмаа сайн юм. Энэ том барилдаанд түрүүлээд хийморьтой залуу байна. Удахгүй аварга болох байхаа.Мөнхбатын хувьд яахав жаахан цуцаатай байна лээ.Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх.Санжаа Мөнхбаттай яарахгүй маш зөв барилдсан. Мөнхбат харин цуцаад барилдаан дуусгая гэснүү хүрч ирээд шууд хутгадаг буруутсан л даа. Барьц нтр хангалтгүй байсан байх. Тэсэж байгаад барьц сонговол сонгож болох л байсан. Бэлтгэл дутуу байгаа байх л даа бас.Одоо санжаа ч хутгаанд тм олон унаад байхгүй байхаа.Гэхдээ үнэхээр шилдгүүд нь үлдлээ. Сайхан барилдаан боллоо.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nomer 10 » Mon Sep 26, 2011 9:50 am

Санжаа ч аргагүй бүх гол өрсөлдөгчөө ээлж дараалан хаясаар түрүүллээ. Гэхдээ л зунаас хойш нэг л дургүй болчихож кк.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Norman_Whiteside » Mon Sep 26, 2011 9:57 am

Saihan yuma minii MONGOL huchtei yumaa miniii Mongol buhchuud, Sanjaadambada bayar hurgey
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Mon Sep 26, 2011 10:15 am

Санжаа өөрийгөө хангалттай харуулж байна аа.
Байж болох бүх л том барилдаанд түрүүлж байна, бүгдээс нь илүү гэдгээ харуулж байна.

Аварга болох байх оо.
Ер нь сайхан л барилдаан болж.
Наадмын том цолтнууд бүгд дээшээ явдаг нь ч сайхан санагдлаа. Том цол авчаад доор үсрээд байвал бас онцгүй юм.

Мөнхбат аваргын хувьд барилдахгүй үзүүрт хүрч. Цол гэдэг ч тэгээд аргагүй л...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Хулганаа » Mon Sep 26, 2011 10:28 am

барилдахгүй үзүүрт хүрсэн гэнээ амар юм бишүү :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Aagii_03 » Mon Sep 26, 2011 10:33 am

Цол өгөхгүй болохоор найраа байхгүй үнэхээр сайхан барилдаан боллоо. Яахав намар эрт болж байгаагаараа бөхчүүд бэлтгэл муу энэ тэр байсан л байх.
Мөнхбаатар Азааг авдаг энэ тэр бол гоё харагдаж байна лээ шд кк.
Том цолонд хүрэхийн давуу талыг Мөнхбат аварга харууллаа. Уг нь аваргыг бяр хүчээ үзүүлээсэй гэж хүсэж байсан боловч үнэхээр л аварга цолны эрэмбээр бараг л барилдалгүй үзүүрт хүрчихлээ.
Санжаадамба үнэхээр мундаг байлаа, улсын наадмаас бусад бүх л наадамд түрүүллээ дээ ингээд. Содномдорж, Даваабаатар, Мөнхбаатар, Мөнхбат гээд одоо цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа бүх хүчтэнүүдийг дарааллан хаялаа. Хаях хаяхдаа үнэхээр бяр хүчээр илүүрхэж байна. Баяр хүргэхээс өөр яахав дээ :-D :-D :-D
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Mon Sep 26, 2011 10:43 am

Санжаа Монгол туургатны аварга бөх гэдгээ дахин батлаж харууллаа даа. Аргагүй сайн бөх дөө. Бат-Эрдэнэ аварга шиг ухаантай бас жудагтай байвал ч ард түмний хайрыг татсан сайхан бөх болно доо.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Cule » Mon Sep 26, 2011 10:45 am

Ингээд л чадлаараа түрүүлчих газар шд... Баяр хүргэе...
Наадам ядаж иймэрхүү болдог болоосой...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Mon Sep 26, 2011 10:48 am

Пүрэвжав, Бат-Орших гэх мэтийн ганц нэг нөхдүүд тахимаа өгснийг эс тооцвол найраагүй сайхан барилдаан боллоо. Шударга сайхан барилдаан үзэхэд кайфтай байна лээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 26, 2011 10:51 am

Aagii_03 wrote:Цол өгөхгүй болохоор найраа байхгүй үнэхээр сайхан барилдаан боллоо. Яахав намар эрт болж байгаагаараа бөхчүүд бэлтгэл муу энэ тэр байсан л байх.
Мөнхбаатар Азааг авдаг энэ тэр бол гоё харагдаж байна лээ шд кк.
Том цолонд хүрэхийн давуу талыг Мөнхбат аварга харууллаа. Уг нь аваргыг бяр хүчээ үзүүлээсэй гэж хүсэж байсан боловч үнэхээр л аварга цолны эрэмбээр бараг л барилдалгүй үзүүрт хүрчихлээ.
Санжаадамба үнэхээр мундаг байлаа, улсын наадмаас бусад бүх л наадамд түрүүллээ дээ ингээд. Содномдорж, Даваабаатар, Мөнхбаатар, Мөнхбат гээд одоо цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа бүх хүчтэнүүдийг дарааллан хаялаа. Хаях хаяхдаа үнэхээр бяр хүчээр илүүрхэж байна. Баяр хүргэхээс өөр яахав дээ :-D :-D :-D

Чухамаа чухам. Ер нь сайхан барилдаан боллоо, Санжаа заан үнэхээр бааварлаж бна, наадмаар ингээл барилдчихгүй. Бөхчүүдээ хүндлэх нтрийг нь бас үнэлүүштэй харагдлаа. Энэ хэвээрээ байвал олон жил монгол бөхийн өнгийг тодорхойлох нь дээ. Залуу аваргын чансааг сайн үзэж чадсангүй, аргагүй цолны эрэмбэ гэж сайхан юм даа. Санжаа хурдхан том цолонд хүрэхгүй бол идэрхэн олон том цолтонтой өнөө үед хэдэн мундагтай нь тунаж явсаар өөрөө ч ядраад, нөгөө хэдээ ч дээш явуулахгүй баллах нь дээ. Ер нь ойрын 2-3 жилийн наадам ийм л байх төлөвтэй дэгээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Mon Sep 26, 2011 10:52 am

munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Хашка » Mon Sep 26, 2011 10:54 am

Penny_deegii wrote:
munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:


Гэнэт ийм **н** бичлэг харахаар дургүй хүрэх юм. Увс байхаар яадаг юм? Халх байхаар яадаг юм?
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron