Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Бамбууш » Tue Feb 16, 2010 10:18 pm

За көө бичлэг үлдээсэн нөхдөд баярлалаа.. Ялангуяа ГАЦААНААДАА баярлав.. :mrgreen:
Гэснээс энэ Санжаадамба чинь цэргийн арслан байв уу?
Тэр Цагаан Сарын бичлэгийг хаанаас үзэхэв?
Гаруудын аыриагаар бол ерөөсөө зогсоох амьтан байхгүй бүгдийг нь хядаад , мөчлөөд, чүхиндээд ваячихсан юм биш үү? Тэр бичлэгийг нь л үзмээр байна...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby meesh » Wed Feb 17, 2010 2:14 am

shinekino.mn энэ дээр 5 даваанаас хойш байна лээ хөө...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Feb 17, 2010 10:24 am

Санжаа бол илүү илүү.Одоо 85 оных гэдэг чинь нас нь бас л явж байна даа. жаахан орой л тодорч байна гэж боджийн.Гэтэл адилхан 84 85 оны Өсөхбаяр заан Баторших харцага Соронзон нтр байна.бүгд л том цолонд хүрчлээ.Гэхдээ яахвээ.Тухайн хүний биеийн онцлогоос болдог байх.Санжаадаа амжилт хүсье.хэл ам холуур байх болтугай.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Feb 17, 2010 10:30 am

Энэ цагаан сараар Санжаадамба өөрөө жаахан бэргэж ялимгүй удаж барилдсан хүн нь Бат-орших л байлаа.Уул нь заан өсөхөө доор уначлаа.Тэгээгүй бол Санжаа өсөхөө заантай магадгүй 5-ын даваанд тунах л байсан байх даа.Санжаадамбыг ойрын хугацаанд ганц тогтоох хүн нь өсөхбаяр заан л юм даа.Барилдаан таардаггүй юм шиг байгаан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Feb 17, 2010 10:46 am

Олимпод байсан а/з Ганзориг бас сайн барилдлаа. олимпоос яагаад гарсан шалтгааныг нь би сонссон юм байна.Өнгөрсөн нэг жилийн хугацаанд жаахан тааруу барилдсан.Одоо ч сайнгүй байгаа.а/з авахаасаа өмнө у/н Өсөх-ирээдүйтэй барилдаж байгаад начны давуулж гуядах дархан мэхэнд орж унахдаа мөрөө мулталсан гэсэн.Тэгээд увсад очиж а/з авахдаа гэмтэлтэй барилдаж а/з авсан.Тэгээд бэртэл нь байн байн сэдэрээд барилдаанд оролцож чадахгүй байсаар нэлээн хугацаа өнгөрсөн.Бэртэл авчхаар нь Сүхбат аварга нэг л үл тоож эхэлсэн гэсэн.Мэс засал хийлгэхэд нь тусламж ч үзүүлээгүй гэнэ лээ.Тэгээд у/з Бумбаяр Болгар улсад аваачин мэс засал хийлгүүлсэн гэсэн.Мэс заслын дараа гам барих хэрэгтэй болж бас хэсэг хугацаанд барилдаагүй.Энэ намраас л бага багаар бэлтгэлдээ орж эхэлж байгаа гэсэн.Тэгээд мань хүн Бумбаяр зааны алдартан дэвжээнд орсон гэнэ лээ.Аварга бол үнэндээ хүн муутай л нөхөр юм шиг байгаан.Шавь нараа муу явбал цаашаа л гэх хүн шиг санагдсан.Хайран залуу бэртлээс болж 2 жил алдсан даа. Тэгээгүй бол одоо сайн аймгийн арслан болчихсон байгаа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 10:56 am

харин ч Санжаадамба Өсөхөөг бол гаргахаа байцийм байна лээ... сая өмнөхөн энэ 2 чинь барилдсан... Санжаа бол заан Өсөхөөг юу ч хийлгүүлэхгүй л хаяж байна лээ... ёстой юу ч хийж чадахгүй байна лээ... би лав Өсөхөөг Санжаадамбыг зогсоочих хүн гэж бодохгүй л байна...

Санжаадамбыг хараад байхнээ хөмрөх мэхэнд их амархан унадийм байна лээ... Лхагвадорж начинд лав 3 удаа хөмрүүлээд л унаж байсан... Лхагвадорж начинг хаяж чададгүйм байна лээ...начин зүгээр хөндөлсөж зогсож байгаад л дайраад ирэхээр нь ганцхан хөмрөчихдөг юм байна лээ... өөрөө ч бяртай, том, өргөн хүн...
сая бас ганц унаа нь А.арслан хэнд билээ дээ бас хөмрүүлээд л унаж байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 4:02 pm

17-р жарны тийн урвагч хэмээх БАР жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан. 2010 оны 2-р сарын 13.

Энэ цаг үед эд сайхан барилдаж байгаа бөхчүүдээс улсын харцага Ө.Даваабаатараас бусад бүх бөхчүүд энэ барилдаанд зодоглохоор ирсэн нь хамгийн сайхан мэдээ байлаа, нөгөөтэйгүүр барилдаан үнэхээр өрсөлдөөнтэй болно гэдэг ойлгомжтой байв.

1-ийн даваа.

1. а.н Ванданцэрэн у.х Батжаргалыг мордож дайраад
2. а.н Ерөөлт у.н Сумъяабэйсийг хавираад
3. а.н Бүрэнтөгс у.н Мөнхжаргалыг
4. а.н Галбадрах у.н Хатансайханг
5. а.н Н.Батсуурь у.н Б.Баямөнхийг аавынхаа дархан бусгаагаар бусгаж (аав нь улсын харцага Г.Намсрайжав)
6. а.н О.Гантулга у.н Балжиннямыг хөлийг нь тахимаар нь авч дайраад
7. а.н Лутсайхан у.н Цэвээн давуулж гуядах гээд чадсангүй уналаа
8. а.н Гантулга (Га-Шарга) у.н Адъяахүүг барьц шодоод тус бүр .... (өөр 2 3 улсын цолтой бөх унасан) давлаа. Адъяахүү начин үнэхээр хичээсэн боловч идэрчүүдийн улсын аваргаас ч медаль авч байсан (алт байхаа) Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат бөх улсын начин Гансүхийн дүү (80 жилээр начин болсон) а.н Гантулгыг дийлэхгүй байна лээ. Сайн хүн харих ч эвгүй харагдах юм байна шүү дээ...

Сайн аймгийн арслангууд унаж эхлээд байна...
1. а.н Отгонбаатар (Га) а.а Бат-Отгоныг
2. а.з Пүрэвсайхан а.а Мөнгөнийг
3. а.з Ганзориг (Тэс) а.а Эрдэнэжаргалыг араар нь мордчихлоо
4. а.з Цэвэлсодном а.а О.Баярхүүг шилбүүрдчихлээ
5. а.з Мягмарсүрэн а.а Цогбаярыг тахимдаж дайраад
6. а.з Амарзаяа а.а Бат-Эрдэнийг (Булганы)
7. а.з Батчулуун а.а Заяамандахыг суйлж араар нь мордоод тус тус давж байнаа.

өсөх идэр начин Чинзориг сугадаж тонгорч (а.н Б.Эрдэнэхүүг), а.а Пүрэвдагва дүүргүүдэж уран сайхан даваанууд авлаа. Сүүлийн үед сайн барилдаж чансаанд дээгүүр яваа бүхий л аймшийн начин, аймгийн заанууд учраануудаа давлаа.

аймгийн арслангууд хоорондоо үзэлцээд 1-ийн даваа дуусахад:

а.а Болдбаатар а.а Батмөнх (Хө)
а.а Сүрэнжав а.а Батжаргал (Асгат) (барьц сонгож)
а.а Ариун-Эрдэнэ а.а Айдос
а.а Цэрэнтогтох а.а Батцэнгэл (Хө)
а.а Батжаргал (олимп) а.а Ариунбилэг (барьц сонгож)
а.а Идэрсүрэн а.а Тангад (барьц сонгож)
а.а Мөнхсүх а.а Нурлан
а.а Ж.Алтаншагай а.а Бямбаа

гэсэн барилдаанууд гарав.

2-ын даваа.
Цагаан сарын 2-ын даваа угаасаа улсын заануудад маш халгаатай байдаг... жил бүр л сайн заанууд 2-ын даваанд унадаг уламжлалтай... Энэ жилийн барилдаан 2-ын даваанаасаа эхлээд л онц сонирхолтой болж эхэлсэн дээ.

1. дал.ав Өсөхбаяр а.н Ванданцэрэн
2. у.ар Ганхуяг а.н Ерөөлт (барьц сонгож) Ерөөлт ч сайн л даа, До арслантай аргалж байгаад шодно гэдэг нэр төрийн хэрэг
3. у.ар Мөнхбаатар а.н Лутсайхан
4. у.ар Азжаргал а.н Бүрэнтөгс
Бүрэнтөгс Азжаргал арсланг намар 4 уулын хишиг дээр гоё давсан ч сүүлд нь 1 унасан. Энэ удаа бол хялбархан л давж байна лээ дээ, одоо тэгээд байнга даваад байна байхдаа яанаа! Арслан болсноосоо хойш 3 жил дараалан улсын наадамд Сүхбат аваргын шавь нарт унаад байгаа хүндээ!...
5. у.г Сүхбат а.н Дагва-Очир
уг нь зайлуул нэлээд ноцолдсон доо... хамгийн гайхшуурлсан нь тэр цээжин дээрээ хийлгэсэн үнэхээр том шивээс нь байлаа даа... (Зуны даншгаар зүгээр л байсан даа) их эвгүй юм байна лээ дээ...
6. у.г Доржсамбуу Г.Гантулга
7. у.г Ганбаатар а.н Галбадрах
8. у.з Ганбат а.н О.Гантулга
9. у.з Баяржавхлан а.н Чимэддорж
Жавхаа заан ноднин 2 дээр Баянхонгор аймгийн начин Баасанбатад, уржнан Олимпын (одоо Алдартны) Ганзоригт унасан. 2-ын даваанаас хэтрэхгүй нь дээ... улсад олон бөх барилддаг тул 2-ын давааны оноолт арай л гаагүй таардаг, 3 дээр нутгийн начингаа аваад даваагаа ахиулаад 4 дээр найрдаг, 3 дээр унасан хүнтэйгээ найраагаа хуваадаг л бөх болчихвий дээ ... !
10 у.з Бумбаяр а.н Отгобаатар
Батзориг заан Бумаа заан 2 ч Амгаланбаатар Баяржавхлан 2-ыг ичиж үхмээр хэмжээнд л барилдчих юмдаа...
11. у.з Мягмарсүрэн а.н Н.Батсуурь
За энэ барилдааны бас нэгэн нээлт дээ... Батболд харцага өнгөрсөн жилийн ахмгийн хэцүү өрсөлдөгч 2 дээр таарсан Батсуурь байлаа (Даваабаатар, Соронзонболд нар биш) гэсэн нь түүнийг ямархуу их өсч байгааг нь нотлох мэтээ...
12. у.з Рагчаа а.х Ганхуяг
13. у.з Батзориг а.х Жавхлансайхан
14. у.з Амгаланбаатар а.з Пүрэвсайхан
энэ залуу энэ жил олон ч улсын цолтой бөх хаялаа даа, сайжирсаар л байна.
15. у.з Сайнбаяр а.з Ганзориг (Тэс)
Сүхбат аварга буруу хүнд шагнал өгчээ гэж би боддог байлаа. Гэвч "Алдартан" дэвжээний Ганзориг 2 жилийн өмнө 2 заан давж (Соднодаржааг бас 2 3 ойрхон давж байсан) "ирээдүйн бөхийн аварга" шагнал хүртэж байсан бол энэ жил түүнийгээ баталсан хэмжээнд л барилдлаа даа. 2-ын давааны хамгийн эхэнд сайн Сайнбайр зааны хөлгийг аваад давлаа.
16. у.з Өсөхбаяр а.з Адъяабат
энэ цагаан сарын барилдааны үр дүнг 100% өөрчилсөн барилдаан байхаа. Уран барилдаанд Адъяабат заан ганцхан мордоод л отгон зааныг давж олон хүний таавар, фантазийг будилууллаа.
17. у.з Соронзонболд Цэвэлсодном
18. у.х Элбэг а.з Бямбадорж
19. у.х Пүрэвжав а.з Амарзаяа харцагад 2 дахь удаагаа их амархан унаад байна даа.
20. у.х Мөнгөнцоож а.з Мягмарсүрэн Үнэхээр бярдаж шахаж дайрсаар байгаад л давсан. Хашир харцага тогтох гэж их л хамгаалсан даа... Хэдүүн Ганбаатар гарьдыг зүгээр ч нэг тохиолдлын журмаар хаяагүй нөхөр юм байна даа (сүүлд а.а Жаргалсайханг 1 давсан), жижиг биетэй ч жигтэйхэн их бяртай юм билээ...
21. у.х Батбаатар а.з Занданбат (барьц сонгож)
22. у.х Магалжав а.з Одсүрэн
23. у.х Амартүвшин
24. у.х Батболд а.з Батгэрэл
25. у.х Бат-Орших а.х Батжаргал
26. у.х Чулуунбаатар а.з Батчулуун (барьц шодож) 2 том биетэй хүн их л удаж байж давалцсан даа. Батчулуун ч 3-ын давааны хамгийн зөөлөн боорцог боллоо гэж бодож байтал...
27. у.н Ёндонсамбуу а.а Алтаншагай
28. у.н Эрхэмбаяр а.а Тангад
29. у.н Лхагвасүрэн а.а Бүрэнбаяр (барьц сонгож)
30. у.н Цогтжаргал а.а Цэрэнтогтох угаасаа их бяртай гэдэг юм билээ, бярдаж түрж хөөсөөр байгаад л эцээсэн дээ.
31. у.н Отгонбаяр а.а Гончигдамба
32. у.н Чинзориг а.а Батжаргал (олимп)
33. а.а Болдбаатар у.н Зоригт
34. у.н Бүрэнбаатар а.а Дж.Батбаяр (барьц сонгож) Батбаяр арслан өөрийнхөө талаар бариад ч хаяж чадаагүй гэхээр Бүрнээ начин нээрэн мундаг байгаа юм шүү.
35. у.н Пэрэнлэйдорж а.а Ганзориг (Увс-Түргэн)
36. у.н Ду.Батбаяр а.а Д.Энхбат сүүлийн 2 жил цагаан сард шөвгөрч, үзүүрлэсэн бөх өнөө жил түрүүлэх тухай гэгээн бодол тээжил явсан байлгүй... амархан унасан даа.
37. у.н Жамъянпүрэв
38. у.н Р.Ганхуяг а.а Цэрэндаваа (барьц сонгож)
39. у.н Олзгэрэл а.а Суманчулуун
40. у.н Алтансүх ц.а Санжаадамба 1-ийн даваанаас эхлээд гарч ирэх бүрт түүнд үзэгчид алгыг ч ёстой харамгүй ташиж урамшуулсан даа. Тэр бүрд Санжаа улам л галзуурсаар байлаа... өнөө жил ганц удаа унахдаа (а.а Сангисүрэнд) урд даваанд нь Алтансүх начинтай барилдаад хаяж чадлгүй шодолцсон юм шүү дээ. Өнөө жил Санжаатай ганц шодсон "баатар"-ыг энэ удаа зүгээр л эндүүдээд хаясан даа.
41. у.н Гансүх а.а Мэндбаяр
42. у.н Наранбаатар а.а Мөнхсүх
43. у.н Ганбат а.а Мөнгөнбаатар "Мөнхийн үсэг"-ийн Ганбат Доржсамбуутай нас ижил 39-тэй юм гэнээ. Тэгээд манай шилдэг гэгдээд байгаа залуу арсланг давчих л юм даа.
44. у.н Цанлиг
45. у.н Насандэлгэр а.а Батдорж
46. у.н Өсөх-Ирээдүй
47. у.н Цогзолдорж а.а Дэлгэрсайхан
48. у.н Ганхүү а.а Батмөнх
49. у.н Бадамдорж а.а Сангисүрэн
50. у.н Оргил а.а Санчир
51. у.н Бат-Эрдэнэ а.а Сүхбат
52. у.н Цацабшир а.а Сүхбаатар
53. у.н Нямсүрэн а.а Батсуурь
54. у.н Тогтохбаяр а.а Баатарзол
55. у.н Содномдорж а.а Батпүрэв
56. у.н Мөнхбат а.а Алтанхуяг
57. у.н Батзаяа а.а Түвшинбаатар
58. у.н Баянжаргал а.а Энхбаатар (барьц шодож)
59. у.н Энхбат а.а Баянмөнх
60. ц.а Бямбажав а.а Отгонбаатар (барьц сонгож) бас дахин азгүйтэл, үүний урд өдөр л үзүүрлэсэн бөх маргааш нь түрүүлсэн Санжаадамба шиг биш юмаа гэхэд үзүүрлэсэн бөхийнхөө хэмжээнд барилдихгүй юмаа.
61. а.а Одгэрэл а.а Эрдэнэбат 2 гараараа сугадаж дайраад давна лээ.
62. а.а Багахүү а.а Жаргалсайхан 2 жилийн өмнөх Жаргалсайхан ойрд огт харагдахгүй байгаа. 4-д үлдэхгүй юмаа гэхэд 4 давчих л бөх дөө.
63. у.н Сэр-Од а.а Пүрэвдагва
64. у.х Баасандорж

3-ын даваа.

1. дая.ав Өсөхбаяр у.н Пэрэнлэйдорж (нутгийн дүү даваагүй тул ахдаа өг!)
2. у.ар Ганхуяг а.н Дагва-Очир
3. у.ар Мөнхбаатар а.н Н.Батсуурь ээлжит нэгэн шуугианаа тарьлаа даа. Цагаан сард амжилттай барилдаж үзээгүй болохоор нь (ганц нэг удаа л шөвгийн 8-д үлдсэн байх) энэ жил хичээгээд сайн үзэх байх гэтэл жаахан хүүхдэд л уначлаа даа. Жижигхэн зайлснуу яасан, их л амархан унасан.
4. у.г Доржсамбуу у.н Ганбат
5. у.г Ганбаатар у.н Баянжаргал
6. у.з Ганбат у.н Цанлиг (барьц шодож)
7. у.з Бумбаяр а.а Батсуурь Бумаа зааны бас нэг сайхан чанар нь. Нутгийн сайн дүүгээ авч барилддаг. Намайг давж чадвал урам орог гэж боддог байх. Заримдаа ч унаад өгч байгаа харагддаг шүү.
8. у.з Рагчаа а.з Занданбат
9. у.з Батзориг а.з Мягмарсүрэн Залуу заануудаас дээр л байгаа биз дээ. Залуу аймгийн заантай үзээд хүч хүрээгүй л уналаа. Цагтаа ийм ч бөх байгаагүй юм шүү.
10. у.з Соронзонболд у.н Наранбаатар Хүмүүс буруу ам авсан гээд байгаа, би бол "авдаг нь зөв унадаг нь буруу" л гэж бодож байна. Бэлтгэл муутай начин бэлтгэл сайтай годгоносон залуучуудаас амар л гэж бодсон биз. Бяраар ааглаж байгаад ганц тохоно доо гэж бодож амжаачгүй байтал суганд нь эргэж ард нь гараад л ... чөлөөтийн сонгомол техник, дээр нь нэмээд "туршлага" гэж юугаар ч нөхөж болохгүй зүйл байна шүү дээ.
11. у.х Элбэг а.а Багахүү
12. у.х Пүрэвжав а.а Цэрэндаваа Уржнан жилийн наадмын хариугаа авах гэсэн байх, бас их л удаж байж давсан шүү.
13. у.х Баасандорж а.а Ариун-Эрдэнэ
14. у.х Магалжав а.а Гончигдамба
15. у.х Амартүвшин а.а Суманчулуун шуудагдаж шахаж араар нь мордоод л давчлаа. Том барилдаанд одтой юмаа.
16. у.х Батболд а.а Мэндбаяр Нутгийн бөх гээд Даваабаатарын оронд фантазидаа авах шахсан шүү, тэгсэн бол энэ тойргийн манлай болж чадахгүй л байсан даа.
17. у.х Бат-Орших а.з Пүрэвсайхан
18. у.н Ёндонсамбуу а.з Батчулуун
19. у.н Эрхэмбаяр а.а Эрдэнэбат
20. у.н Лхагвасүрэн а.а Батжаргал (олимп) энэ залуу хүү дэндүү сайжирч байна даа. Уран хурц мэх, барилдаангүй ч ухаалаг мэдрэмжтэй барилдаанаараа давсаар, сайжирсаар л байх юм. Арал чяц сайтай тул бяр суугаад ирэхээрээ сайн болно доо.
21. у.н Бүрэнбаатар а.н Чимэддорж олон улсын цолтон хаяж үзэсний дээр өнөөдөр 2 улсын цолтой хаясан Чимэддоржийг боов үмхүүлчих юм даа. 7 жилийн өмнө цалгиж явахдаа шөвгийн 4-д ч хүртэл үлджил байсан хүн дээ.
22. у.н Насандэлгэр а.а Болдбаатар
23. у.н Өсөх-Ирээдүй а.а Цэрэнтогтох (барьц сонгож) Түүний дээгүүр үзнэ гэж олон хүн бат итгэж байсан даа. Уг нь шодолтонд тэсдэг л хүн дээ.
24. у.н Бат-Эрдэнэ а.з Адъяабат
25. у.н Цацабшир а.а Дэлгэрсайхан
26. у.н Тогтохбаяр а.а Пүрэвдагва ёстой уран сайхан барилдаан гарсан даа. Тогтохбаяр начин хонгодож өргөж гаргаж ирээд цацах гэхэд нь зөрүүлж давхар ачаад ёстой гоё давсан даа. Энэ Такамисакари ч ёстой их чангарч байна даа...
27. у.н Содномдорж а.а Батмөнх Ойрд их сайн байсан Батмөнх арсланг энэ удаа сайн барилдах байх гэж найдаж байлаа. Саяхан Хэнтийд байхаа нэг удаа Содном начин хаяжил байсан даа, өнөөдөр харин тойгдуулаад л гоё унасан.
28. у.н Энхбат а.а Санчир яах гэж ийм бяртай хүн авав даа. Зүгээр л бярдуулж байна лээ дээ.
29. у.н Батзаяа а.з Ганзориг (Тэс) Сүхбат аварга ч юу гэж хүнээ буруу таних билээ дээ. Ноднин бэртэлтэй байсан тэрээр барилдааны ур чадвараар бол угийн сайн л даа. Отгон начинг барилдааны төгсгөлд самбаачлан хавираад давлаа.
30. а.а Отгонбаатар а.а Сангисүрэн тонгорлоо шүү тонгорлоо шүү "май чи" гээд л зүүн тонгороод л даваад байх нь тэр...
31. а.а Алтанхуяг а.а Энхбат
32. ц.а Санжаадамба а.н Бүрэнтөгс хэн давсан нь "ирээдүйн бөхийн аварга" шагнал авна байх гэж найдаж байсан барилдаанд он гарсаар "арай дэндүү" сайн байгаа Санжаа тахимдаж дайраад л эвхээд тавьсан даа. Үүнээс том даваанд олон удаа тунацгаах байхдаа. Хэн нь түрүүлж аварга болдог юм бол доо????

4-ийн даваа.

4-ийн даваа.

1. дая.ав Өсөхбаяр а.н Н.Батсуурь сайн сайн бөхчүүдийг (у.н Баянмөнх, у.з Мягмарсүрэн, у.ар Мөнхбаатар) давсны дараа энэ цаг үеийн манлай бөхтэй гар зөрүүлэхээс өөр аз завшан гэж юу байхав. Олон үеийн бөхийн удамтай (у.н Гэлэг, у.х Гэлэлийн Намсрайжав, ... аавынх нь ах дүү хэн хэн ч билээ улсын цолтой бөхчүүд байдаг) арал чяц сайтай, нас залуу сайхан бөх тул ирээдүй их байна даа, итгэл ч их нэмлээ.
2. у.ар Ганхуяг а.з Ганзориг (Тэс) толгойгоо ургалуулж даруулсаар байгаад л уналаа.
3. у.г Доржсамбуу а.з Мягмарсүрэн
4. у.г Ганбаатар а.з Батчулуун гарид дандаа хүнийг ардаа алдаж унана, энэ барилдааны улирал эхэлснээс хойш гэхэд л лав 6, 7 удаа ямар нэг алдаагаар дамжуулж хүнийг ардаа алдаж уналаа. Хурдгүй, зогсолт муу... а.з Батчулуун гарыг нь зөрүүлж татаж ард нь гараад л мордоод уначихлаа. Амархан ч юмаа даа.
5. у.з Ганбат а.а Цэрэнтогтох
6. у.з Рагчаа а.а Батжаргал (олимп)
7. у.х Элбэг а.а Болдбаатар
8. у.х Пүрэвжав а.а Суманчулуун Би зүгээр нэг тохиолдын журмаар Санжаадамыг унагаж наадам будилуулсан хүн биш шүү гэж нотоллоо. Биеэ сайхан суллаад л алхаад байсан харцагын алдаан дээр сайхан ажиллаад давчлаа.
9. у.х Баасандорж а.а Д.Энхбат
10. у.х Магалжав а.а Мэндбаяр
11. у.х Бат-Орших ц.а Санжаадамба Энэ даваанд Санжаатай таарч болох хамгийн чанга учраа Оршихоо байсан даа. Гэтэл бас л дээрэлхүүлээд л ... хамгийн сүүлд ганцхан давхар тохоод л давлаа. Оршихоо тэгэхдээ урадаас нь ганц нэг удаа дархан дотуур хагалж хавирдаг энэ тэрээ хийсэн шүү.
12. у.н Эрхэмбаяр а.а Пүрэвдагва Дархан хонгодоогоор хонгодоод л ...
13. у.н Бүрэнбаатар а.а Батсуурь Харих болоогүй юм бишүү, хэзээ ч хүнд бууж өгч үзээгүй байхаа даа. Бүхий л барилдаанд өөрийн ур чадварыг дайчлан сайхан барилдддаг даа Бүрнээ начин. Энэ жил их л сайн байгаа Батсуурийг дархан хонгодоогоороо л давсан.
14. у.н Наранбаатар а.а Санчир
15. у.н Бат-Эрдэнэ а.а Отгонбаатар улсын наадмын 3-ын даваанд амалж аваад яаж гоё хуслаа даа, энэ удаа ч давлаа. Хүмүүсийг том бага гэж ялгалгүй даваад байгаа зүүн тонгороогоо хийх гээд үзээд байсан... барсагүй дээ. Барилдаан таардаггүй юм байна л даа.
16. у.н Цацабшир у.н Содномдорж (барьц сонгож) Шодож өргөж гаргаж ирээд гоёхон хавираад л (шодсон барилдаан ч агуулгаараа бол муухай л даа) давчлаа. Цацаагийн талаар буусан найдвартай давна л даа.

Ээ хөөрхий сүүлийн жилүүдэд Монгол наадмын дэвжээнээс том цолонд хүрсэн залуучууд маань унаад дуусчдаг юм байж дээ. Ямархуу нөхдүүд улсын наадмын өнгийг тодорхойлоод байсан юм бүү мэдээ.
2006 оны арслан Азжаргал 2 дээр, заан Амгаланбаатар 2 дээр, харцага Батжаргал 1 дээр
2007 оны арслан Мөнхбаатар 3 дээр, заан Сайнбаяр 2 дээр
2008 оны гарьд Ганбаатар 4 дээр, заан Соронзонболд 3 дээр,
2009 оны заан Өсөхбаяр 2 дээр, харцага Батболд 3 дээр, харцага Бат-Орших 4 дээр... гэх мэтээр унаж дуусч харин сүүлийн хэдэн жил наадмын өнгийг дээрх залуучуудтай тодорхойлолцсон хууччууд болох дая.ав Өсөхбаяр, у.ар Ганхуяг, у.г Доржсамбуу, у.з Ганбат нар яс заагаад үлдлээ. Эдгээр бөхчүүд ч үнэхээр сайн юмаа, харин энэ залуучууд бол..

5-ын даваа.

1. дая.ав Өсөхбаяр а.з Батчулуун
2. у.ар Ганхуяг у.н Бүрэнбаатар
3. у.г Доржсамбуу а.а Суманчулуун
4. у.з Ганбат а.а Санчир үндсэн хуулийн барилдаанд Ганбат заан БӨ-д наадмаас хойш анх ирж барилдаад Санчирт 3-ын даваанд унасан. Энэ удаа хүрээд л хавираад л давсан, бэлтгэл гаагүй байгаа юм бишүү гэсэн бодол төрөв.
5. у.з Рагчаа у.х Магалжав 800 жилийн ойгоор л ингээд давчихгүй дээ. Хав золгооноос дархан тахимдаагаараа дайраад давлаа. 10 жилийн өмнө Санжаадамбатай ижил цолтой байхдаа цагаан сард үзүүрлэж байсан түүхтэй бөх түүнээс хойш хамгийн сайн амжилт нь энэ байх. Өнгөрсөн жил улсад зодоглоогүй, ойрд БӨ-д гараагүй хүн гэхэд сайхан л амжилт гаргаж байна.
6. у.х Элбэг ц.а Санжаадамба "Далайцэрэн гэдэг хүүг л давчвал даншгийн аварга гэж явсны минь хэрэг бүтэх гээд байна, нэг л аргалчиж болмоор санагдаад байгаа юм даа..." гэж хэлээд араас нь хардаг "ам мэх" хийдэг өвөө шиг л дийлэх хүн үлдээгүй тул хамгийн сайныг нь авчия гэсэн байртай Элбэг харцага Санжааг аваад хавируулаад амархан уналаа. Салхитай яваа залууг хуурч байгаад даваад "од" болоё гэж саналгүй ч яахав. Санжааг Содном ч юмуу, Бат-эрдэнэтэй тунагавал арай л сонирхолтой барилдаан гарах байсан даа.
7. у.х Баасандорж у.н Бат-Эрдэнэ (барьц шодоод) Баасандорж харцага манай МҮБХ-ны дүрмийн цоорхойг ч юмуу ашиглаад зугтаж талбайн захад тулах, эмчилгээ авах зэргээр цаг хороосоор шоддог "дархан мэхтэй" болоод байгаа хүндээ. Лам байсан хүн азандаа их найддаг юм байхдаа... начин болохдоо л Одхүү начнаар шодож байсан хүн... шодсоор л явна. Энэ удаа уг нь Бат-Эрдэнэд аз таарсан ч хэт яарвуу даа, гэнэн л алдаа гаргаж уналаа.
8. у.н Эрхэмбаяр у.н Содномдорж Ер нь хашир начин илүүрхээд байдаг юм билээ. Хэдүүн бас нэлээд илүүрхэж байгаад харамсалтай унасан. Содном начин наадмаар Өсөх-Ирээдүйг давсан шигээ л давсан. Энэ удаа ч Эрхэмбаяр начин илүүрэхсээр л давсан. (бодвол хонгодсон байхдаа) Фантазидаа л авсан нь зөвдсөн юм даг.

Санжаадамба ч шагналууд хамлаа даа.
Сүхбат аваргын "ирээдүйн бөхийн аварга"
Гүндалай гишүүний "Улсын цолонд ойрхон бөх"
мөн "цахиур хагалах бөх"-ийн шагнал зэргийг авлаа. Уг нь унаагүй бөхөд шагнал өгдөггүй л гэдэг дээ. Тэр жил Жаргалсайханд шагнал өгсөн чинь нээх амархан унаж билээ.

6-гийн даваа.
1. дая.ав Өсөхбаяр у.х Баасандорж уг нь Бат-Эрдэнэ начин байсан бол ам ч арай өөр болж, барилдаанууд ч арай сонирхолтой болох байсан даа. Баасандорж бараг л зорилгогүй л барилдаад байх шиг байсан шүү. Зориод ч яах юм билээ дээ...
2. у.ар Ганхуяг у.х Магалжав шодолцсон санагдах юмаа. Яалаа даа...
3. у.г Доржсамбуу у.н Эрхэмбаяр нөгөө л Доржсамбуу гарьд чинь бас л залуучуудыг хашраасаар. Эрхэмбаярыг лавхан сугадаж мушгиад их л амархан давлаа. Одоо гарьдыг давахгүй байгаа хүн чинь тэгээд цол ахих боломж байна уу даа, цол ахиад ч хэрэг байна уу...
4. у.з Ганбат ц.а Санжаадамба Санжааг тогтоох цор ганц хүн нь Ганбат заан л гэж би боддог юм. Энэ удаа бол Санжаа шууд дайрч сугадаж мушгиж дайраад хашир заан эцсийн мөчид шийдсэн дархан хавираагаа нэг хийж үзээд ч юм болсонгүй зүгээр л доор нь ороод хэвтэж байна лээ. Улсын наадам гэж нэг том даваа бий дээ.

7-гийн даваа.
дая.ав Өсөхбаяр ам авахдаа ойрд жижиг бэртэлтэй байгаа Ганхуягийг биш Доржсамбуу гарьдыг авлаа. Наадмаар ч Мөнхбаатар арсланг авч Ганхуяг арсланг жижиг Өсөхбаяртай тунагаж байгаад даруулж байсан. Энэ удаа ч салхитай байгаа Санжаатай До арслан арай илүү үзэх байх, ядаж цуцаагаад... болж өгвөл шодоод гэж бодсон биз. Доржсамбуу гарьдыг золгооноос татах гэж хуурч байгаад мушигсан чинь тэрий хадаад л унаж байна лээ. Залуучууд л чаддагүй нь сонин шүү... Тунасан 2-ын барилдаан Өсөхөө аваргын хүссэнээр өрнөсөнгүй. Санжаа дэндүү задгай бодох санах юмгүй сугадсан, эсвэл мөрний барьцнаас хамаагүй дайрсан. Арслан ингэж хамаагүй дайрч байхад нь тэврээд авая (шодооны барьц шиг барьц авах боломж ч байсан) гэж огт бодсонгүй зүгээр л яаж тогтох бэ? гэсэн байдлаар хамгаалаад зугтаад байв. Санжаа унасан ч яахав гэж бодоод байна уу гэж харагдсан. Залуу хүмүүс "амжилтандаа ханаад хамаагүй баридсан даа сүүлд нь хармасдаг" тухай их сонссон тул хожмоо харамсах вий дээ л гэж бодлоо. Шуудхан хэлэхэд Санжаа баруун хөлөө арслангийн баруун хөлнийх нь ард тээглүүлж байгаад цээжрүү түлхээд л нисгэчихсэн дээ.

Үзүүр түрүү.
Цагаан сард Ганбат, Магалжав нар аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж (1998, 2000), Нэмэхбаяр, Жаргалсайхан нар (198?, 2008) шөвгийн 4-д үдэж байсан гэнэ. Улсын начин цолтой 2 бөх (Өвгөнхүү, Балжиням) түрүүлж байсан түүхтэй. 48 дахь цагаан сарын барилдаанд анх удаа улсын цолгүй хүчтэн түрүүллээ. Наадам өнгөө дагадаг гэдэг дээ. Архангайхан эхнээсээ л их сайн байсан, Пүрэвдагва Амарзаяа нараас эхлээд л залуучууд нь шижигнүүлээд л байсан... Үзүүр түрүүнд Архангайн 2 хүчтэн үлдлээ (анх удаа байж мэднээ). Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх цэргийн арслан Чимэдрегзэнгийн Санжаадамба гэх улсын цолонд ч хүрч амжаагүй 26 настай идэр залуу түрүүлэхдээ улсад 4 түрүүлсэн даян аварга Өсөхбаярыг зүгээр л бярдаад, барьц давуу авч барилдааны санаачлагыг бүрэн дүүрэн авч барилдсаар аваргын тонгорх гэснүү хавирах гэсний хөдөлгөөн дээр хөлийг нь 2 хөлөөрөө хавчиж хойш дараад л давлаа. Ямар сайндаа л зарим хүмүүс "найрсан" гэж бодхов дээ. Үнэхээр л найрсан өвгөн унаж байгаа юм шиг л Ганбат Ганхуяг Өсөхөө 3 унасан нь Санжаадамба дэндүү сайн байсныг ойлгуулна.

Ер нь Санжаадамбын барилдааныг тайлбарлаж бичихэд их хэцүү юмаа. Яг нэг гоё мэх хийгээд давахгүй, зүгээр дэндүү илүүрхээд өрсөлдөгчиддөө хариу хийх болон зугтах ч боломж олголгүй бярдаад давчдаг болохоор. Нэгийн даваанд ойрд хийгээд байгаа өмсөх мэхээ хийсэн. Бусад даваанд бол тэгээл хөлөө нэг газар нь тэглүүлж байгаад л түлхээд л даваад байгаа хүн шүү дээ. Үндсэн барьц, барилдаан нь баруун гараар мөрнөөс дарж атгаад баруун хөлөөрөө нааж итэх хавирах, за тэгээд бүтэхгүй бол давхар тохох (2 хөл нь хоюулаа газраас хөндийрөлгүй тохох) ... тэгээд жаахан тогтвол сугадаж байгаад нөгөө итэх нааж хавирах, хашиж мордох, хөл тавьж мордох зэргээр "азаргалж" барилдана. Өрсөлдөгч нь тогтох юмсан л гэж бодсоор байгаад унана, эслэв зориг гаргаж мэх хийгээд хийсэн мэхэндээ хүчинд автаж өөрөө л унана. Нэг иймэрхүү л дээрэлхүү барилдаан л гаргаад байна. Одоо бол үнэхээр дээд түвшний формтой байнаа. Он гараад 6 барилдаад 5 түрүүлж нийт 40 давж, 1 уналаа (а.а Сангисүрэнд). Монголд одоо хэн бяртай, сайн барилдаж байна тэр бүгдийг давлаа. Даваабаатар л ойрд барилдахгүй байгаа тул түүнтэй таарсангүй, Мөнхбаатар арслантай барилдаагүй санагдана. За тэгээд бусдыг нь бол давлаа даа.

Тэгэхдээ улсын наадам бол ямагт хэцүү байсан. Санжаагийн сэтгэл зүйн байдал ч тэр, бусад хашруудын сэтгэл зүйн байдал хашир туршлага гэж байна... Хашрууд бол улсад ёстой сайхан бэлтгэлтэй барилддаг. Улсын цол авах хүсэл нь залуу хүмүүсийг их л чөдөрлөж байгааг бид хангалттай харсан. Улсад бол "хамгийн сайн нь биш түрүүлэх ёстой нь түрүүлдэг юм шүү дээ". Уг нь 6 даваад цолондоо хүрээд тайвшраад ирвэл саяынх шиг л дайраад дайраад түрүүлчих боломжтой л байх. Гэвч 5-ын даваа бол түүнд маш хэцүү байх болно доо.
2 дээр нэг аймгийн сайн арслантай Сангисүрэн ч юмуу... 3 дээр а.н Бүрэнтөгстэй юумуу а.а Отгонбаатартай ч юмуу... тунан барилдаж, 4 дээр оноолтоор Рагчаа заан эсвэл бүүр Ганбат заантай ч юмуу нэг сайн заантай барилдаж... 5 дээр Даваабаатар харцагатай ч юумуу, 6 дээр Өсөхбаяр заантай ч юмуу... тунаж гэх мэтээр учраануудыг давчаад... цаашдаа улсад түрүүлж үзүүрлэж байсан мундгуудтай нүүр тулна шүү дээ... амжилт хүсье дээ :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 4:14 pm

Barnaba wrote:харин ч Санжаадамба Өсөхөөг бол гаргахаа байцийм байна лээ... сая өмнөхөн энэ 2 чинь барилдсан... Санжаа бол заан Өсөхөөг юу ч хийлгүүлэхгүй л хаяж байна лээ... ёстой юу ч хийж чадахгүй байна лээ... би лав Өсөхөөг Санжаадамбыг зогсоочих хүн гэж бодохгүй л байна...

Санжаадамбыг хараад байхнээ хөмрөх мэхэнд их амархан унадийм байна лээ... Лхагвадорж начинд лав 3 удаа хөмрүүлээд л унаж байсан... Лхагвадорж начинг хаяж чададгүйм байна лээ...начин зүгээр хөндөлсөж зогсож байгаад л дайраад ирэхээр нь ганцхан хөмрөчихдөг юм байна лээ... өөрөө ч бяртай, том, өргөн хүн...
сая бас ганц унаа нь А.арслан хэнд билээ дээ бас хөмрүүлээд л унаж байна лээ...


Jijig Osohood harin unaad baidag shdeee. namariin neeltiin barildaan ehelsnees hoish 2 ch udaa unachaad baigaa. Osohoo, Davaabaatar 2 bol yaltachgui hamgiin ayultai orsoldogch nar
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Aagii_03 » Wed Feb 17, 2010 4:37 pm

Баагий аваргад улсын наадмын 4-ийн даваанд бас хөмрүүлж унаж байсан санагдана. Жижиг Өсөхөөтэй яаж барилддагийг нь сайн санахгүй байна. Жижиг Өсөхөө бол тэгж хөөж хамаагүй мэх хийдэг хүнийг бол эвгүй л аргална даа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 5:00 pm

TSAGAANAA SAIHAN TOIM BICHIJ BAYARLALAA :eek: :-D
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 6:54 pm

Санжаадамба 4 дээр Өсөхөө заан, Соронзон заан гээд сүүлийн заанууд, эсвэл Элбэг, Пүрэвжав, Баасандорж, Мөнгөнцоож, Батболд харцагуудаас таарах байх.
2 жилийн өмнө л Ганбат заантай таарсан юм чинь одоо нэлээн доошилно.
Хавар Цэргийн наадамд түрүүлвэл бүр Даваабаатар, Бат-Орших, тэгээд цолоо баталсан начинтай таарах биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 9:07 pm

Тэрнээс чинь хойш хууль дүрэм өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Санжаа чинь одоо маш доогуур ам авдаг арслан болсон ш дээ. Улсад 2 удаа 3 давсан, аймаг үзүүрлээгүй арслан бол их доошоо байгаа. Улсад 4 давсан өчнөөн арслан байна Баянмөнх, Отгонбаатар, Алтанхуяг, Багахүү, Эрдэнэбат... аймагт үзүүрлэсэн арслан бүүр их Сангисүрэн, Нямдорж, Батдорж... энэ бүхний доор байгаа шүү дээ Санжаа бол.
Уржнан Чулуунбат Элбэг харцагатай таарч байсан юм. Гэтэл өнгөрсөн жил өөрчлөлт ороод Чулуунбат Доржсамбуу гарьдтай таарсан... улсад 5 удаа 3 давсан арслан тул одоо ч Санжаагийн дээр ам авдаг. Тэгэхээр Санжаа бол Баяржавхлан энэ тэр гэсэн том заануудтай таарна.

Ямар дүрмийн өөрчлөлт гарсан гэхээр ам авдаг даваанд шинэчилсэн эрэмбээр, ам авдаггүй даваанд хуучин эрэмбээр барилдана гэсэн ШАЛ **н** дүрмийг (би 1 удаа хаалгаараа ороод, дараа удаа тооноороо ороё гэлээ гэж хошгонодог) өнгөрсөн зун баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулаад бүх даваанд шинэ эрэмбээр барилддаг болсон нь өнгөрсөн жил олон арслангуудын байрлалыг 4-ийн давааны аманд өөрчилсөн.

Харин цэргийн хурц арслан болох нь их зөв санаа юм байна. Тэгвэл Одгэрэлийн дээр Бямбажавын доор болоод өнгөрсөн жил Бямбажав Даваабаатарт дүүгүүрдүүлсэн гэхээр Санжаа тэр алдад Бат-Оршихтой ч юмуу ... өсөх идэр начинтай ч юмуу таарах боломжтой болно л доо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby erka2 » Wed Feb 17, 2010 9:40 pm

6. у.х Элбэг ц.а Санжаадамба "Далайцэрэн гэдэг хүүг л давчвал даншгийн аварга гэж явсны минь хэрэг бүтэх гээд байна, нэг л аргалчиж болмоор санагдаад байгаа юм даа..." гэж хэлээд араас нь хардаг "ам мэх" хийдэг өвөө шиг л дийлэх хүн үлдээгүй тул хамгийн сайныг нь авчия гэсэн байртай Элбэг харцага Санжааг аваад хавируулаад амархан уналаа. Салхитай яваа залууг хуурч байгаад даваад "од" болоё гэж саналгүй ч яахав. Санжааг Содном ч юмуу, Бат-эрдэнэтэй тунагавал арай л сонирхолтой барилдаан гарах байсан даа.


Энэ хамгийн сайхан барилдаан болсон.Хашир хүн магадгүй Санжааг амлаж байгаа хамгийн сүүлийн хүн болох ч гэж байсан байж магад.
99онд Чулуун ах Сүхбатийг сар шинийн баярт түрүүлсэний дараа ни 1 амлахад ни барицгүй цохиод хаяж байж билээ.тэр үэд Талийгч 43тай Аварга 28тай залуу байж билээ
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 9:45 pm

erka2 wrote:99онд Чулуун ах Сүхбатийг сар шинийн баярт түрүүлсэний дараа ни 1 амлахад ни барицгүй цохиод хаяж байж билээ.тэр үэд Талийгч 43тай Аварга 28тай залуу байж билээ


Ха ха ха тийм санаж байна. Мөн ч амархан өнхөрсөн дөө... Дараа даваанд нь Чулуун гуайг Гантогтох аваад хаясан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 7 » Fri Feb 19, 2010 9:27 am

Suhbat avarga gants udaa barildchdagguin bh daa.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 7 » Sat Feb 20, 2010 10:10 am

Suhbat avarga er n beltgel deeree shavi nartaigaa her barilddag bol?
Bi lav avargiig shavi nar n davaad bdag gej tusuuluhgui l bna.
Neg beltgel hiij bgaag n harah yumsan, (dahiad barildaj bgaag n)
Hen neg n gar utsaaraa bicheed youtube deer tavichdagguin bh daa.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Sat Feb 20, 2010 10:19 am

шавь нартайгаа яс үзээд байдгүй байлгүй дээ, бэлтгэл хийвэл сайхан хөлсөө гаргаад л болдог байх... одоо тэгээд байнгын бэлтгэл хийдгүй юм шиг байна лээ хө... 7 хоногт ганц 2 удаа хийвэл хийгээд л.. Олимп сургуулийнх нь үндэсний бөхийн багш нь У.Заан Амгаланбаатар, чөлөөтийнх нь Пүрэвбаатар гэсэн...
Сая Цагаан сарын барилдааны үер бөхийн өргөөнд орж ирцэн сууж байсан... жимбийтлээ турцан байна лээ.. :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 7 » Sun Feb 21, 2010 3:36 pm

Уржинан бхаа цагаан сараар бөхийн өргөөнд аварга Бат-Эрдэнэ орж ирлээ гэсэн чинь хүмүүс алга ташаал,
аварга Өсөхбаяр орж ирлээ гэсэн чинь бас алга ташаал нөгөө 2 мэдээж ерөнхийлөгчийн тэр хавиар суусийн.
удалгүй Ёокозуна Дагвадорж орж ирлээ гэсэн чинь урд урдхаасаа илүү алга ташиж хүмүүс хүндэтгэл үзүүлээл
тэгээд байж байсан чинь тайлбарлагч нь
өө Сүхбат аварга ороод ирчиж гэсэн чинь бөхийн өргөөнд бсан бүх хүмүүс үнэхээр сайхан урд урдын орж ирсэн хүмүүсээс илүү алга ташиж хүндэтгэл үзүүлж билээ.
Аварга ч угаасаа орж ирээ л бөхчүүдийнхээ хажууд суудаг хүн, аргагүй л их фен-тэй нь мэдэгдэж бгаам даа.
Дагвадоржоос илүү хүмүүс түүнд хайртай байгаа нь сайхан байсан.
Би ч бас худлаа лоббидоод урилгын суудалд нэг ёсондоо бөхчүүдийн ард сууж бсан
Сүхбат аваргатай гар барьж боорцог их авсан даа.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 1220 » Wed Feb 24, 2010 2:55 pm

Цагаан сарын бөх ярьж байгаал Сүхбатыг муулаад эхлэх юм аа. Аварга одоо барилдсан ч Өсөхбаяр аваргын хэмжээнд барилдах л байх даа. Санжаа бол аймаар байна лээ ер нь бяраараа бусад бөхчүүлээс хамаагүй илүү бололтой. бас гайгүй хэдэн сайхан мэхтэй юм. Энэ жил ч яахав наадмаар нэг их дээшээ барилдахгүй л болов уу. Гэхдээ бол дараагийн аварга гэдэг нь бол тодорхой. Ганбатыгаа л ганц түрүүлчихийг нь харчихвал болжийноо.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Lenin » Mon Mar 01, 2010 2:45 am

Aagii_03 wrote:Баагий аваргад улсын наадмын 4-ийн даваанд бас хөмрүүлж унаж байсан санагдана. Жижиг Өсөхөөтэй яаж барилддагийг нь сайн санахгүй байна. Жижиг Өсөхөө бол тэгж хөөж хамаагүй мэх хийдэг хүнийг бол эвгүй л аргална даа.

Тэр жил чинь бараг л хаячлаа гэж бодож байсышүү.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jan 29, 2011 12:03 pm

Энэ жил цагаан сард хэн түрүүлэх бэ? ...

санал асуулга энэ тэрийг шинэчилчлээ... тэгээд манай Галаа тааврын уралдаанаа явуулах байлгүй дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Бээгий » Sat Jan 29, 2011 12:06 pm

Мөнxбаатарыг түрүүлээсэй гэж xүсжийн :D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jan 29, 2011 8:28 pm

Өнөөдрөөс Цагаан сарын цуврал барилдаанууд эхэлж байна. Хамгийн эхэнд Оби-Капитал групын нэрэмжит уламжлалт цагаан сарын сорилго, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 7 дахь удаагаа явагдаж дөнгөж сая дууслаа.
Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Олимп сургуулийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Завхан амгйийн Идэр сумын харьяат, Шинэ-Ази групын бөх аймгийн арслан Ширбазарын Жаргалсайхан үзүүрлэлээ. Бүрэнтөгс АЦЦБЗБ-үүдийн барилдаанд анх удаагаа түрүүлж байгаа бол Жаргалсайхан зөвхөн энэ сорилго барилдаанд л гэхэд 2 түрүүлж, энэ уда 2 дахиа үзүүрэлж байна.

5-ын даваа.
1. а.а Мөнгөнбаатар а.а Түвшинбаатар
2. а.а Одгэрэл а.а Цогбаяр
3. а.а Багахүү а.а Алтанхуяг
4. а.а Жаргалсайхан а.а Болдбаатар
5. а.а Сангисүрэн а.з Баярхүү
6. а.а Лха-Очир а.а Батзориг(Өв)
7. а.а Чулуунбат а.н Батсуурь
8. а.а Цэрэнтогтох а.а Бүрэнтөгс

6-гийн даваа.
1. а.а Мөнгөнбаатар а.з Батзориг(Өв)
2. а.а Одгэрэл а.а Жаргалсайхан
3. а.а Алтанхуяг а.а Бүрэнтөгс
4. а.а Сангисүрэн а.н Батсуурь

7-гийн даваа.
1. а.а Жаргалсайхан а.з Батзориг
2. а.а Сангисүрэн а.а Бүрэнтөгс

8-ын даваа.
а.а Жаргалсайхан а.а Бүрэнтөгс

5-ын даваанд Өвөрхайнгай аймгийн заан Батзориг а.а Лха-Очирын арал чяцны илүүгээр шахаж татаж байгаад давуулж гуядлаа, урд даваануудад хүнд барилдаан хийсэн а.а Цэрэнтогтохыг Бүрэнтөгс шодоод давсан бол а.а Болдбаатар маш хүнд барьцнаас сайн хамгаалсар (хашлаганд тулсаар) Жагай арслантай шодож уналаа. Чулуунбат, Түвшинбаатар арслан нар их л хурдан унацгаачаад ам бариад л тахимаа өгч харагдсан.

6-гийн даваанд Мөнгөнбаатар арслан дутуу хашиж мордоход нь Батзориг зөрүүлж хашиж мордоод давчлаа. Энэ Батзоригийг хөгшин л нөхөр байна гэж хараад байсан чинь нээх хөгшин биш л юм шиг банйа, гаагүй сайхан арал чяцаа ашиглаад сүүлийн үед сайн л барилдаж байна шүү. Өнөөдөр анх удаа шөвгөрлөө... Одгэрэл арслан урд даваанд шодсон гэж үзсэн байх Жаргалсайхан арсланг амалж аваад шодолт хүртэл тэмцэлтэй сайн барилдсан ч аз дутлаа. Сангиа арслан Батсуурь дайрч сугадангуутаа өөрийнх нь дархан бусгааг хийгээд их амархан давлаа, Бүрөнтөгс арслан арал бяраар илүүрхээд давхар шуудагнаас ганцхан дайрчаад л яваад өглөө.

7-гийн даваанд Жагай арслан дархан хутгаагаараа амархан давлаа, Сангисүрэнд улсын наадам болон саяхан бас нэг унасандаа нэлээд дүгнэлт хийсэн байх. Жийрхэлгүй сайхан барилдаж шууд сугадангуутаа хөнтөрч дайраад энэ хооронд Сангиа хөмрөх гээд амжилгүй доорно орж барилдаан их хурдан шийдэгдлээ.

Үзүүр түрүүнд дайрчаад л яваад өгөх шиг болсон. Өнөөдөр ТВ9 гацаад их уур хүргэсээн... зарим барилдаануудыг үзэж чадаагүй. Уг нь 3-ын давааг уг нь үзсэн юм, дүйзийг ч тэмдэглэсэн даан ч 4-ийн давааны зарим барилдааныг үзэж чадаагүй...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jan 29, 2011 8:46 pm

жаахан муу ёртой юм хэлэхэд энэ барилдаан өмнө нь 6 жил болоход түрүүлсэн бөхчүүд нь бүгд улсад муу барилдаж байсан байх юм...

2005 онд а.а Ганбаатар (у.г) түрүүлж улсад 4 давсан. (Тогтохбаяр үзүүрлэсэн)
2006 онд а.а Жаргалсайхан түрүүлж улсад 4 давсан. (Өсөхбаяр үзүүрлсэн, улсад начин болсон)
2007 онд а.а Жаргалсайхан түрүүлж улсад 1 давсан. (Золбаяр агсан үзүүрлэсэн)
2008 онд а.а Идэрсүрэн түрүүлсэн начин болоогүй л байна. (Жаргалсайхан үзүүрлэсэн)
2009 онд ц.а Бямбажав түрүүлж улсад 4 дээр Даваабаатарт дүүгүүрдүүлсэн. (Мөнхбат үзүүрлсэн, улсад начин болсон)
2010 онд ца. Санжаадамба түрүүлж улсад 4 дээр унасан. (Бямбажав үзүүрлээд, улсад харцага болсон)

тэгэхээр Бүрэнтөгс улсад унаж Жаргалсайхан цолд хүрч болох юм шиг байна... мод тогшиё доо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Sat Jan 29, 2011 9:58 pm

Жаргалсайхан нэг начин хусчаасай. Амьдаа маань юмсан. уран барилдаантай. Алхаа нь баавартай :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron