Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:31 am

Чуугийгийн санаа бол Баяржавхлан шөвгөрнө, Жагай харцага болно гээд байгаа... тэгэхээр 6 дээр л тэр 2ыг тааруулах гээд байна... тэгээл энэ жил 2хон 4уулын хишигт барилдлаа хоюуланд үзүүрлэлээ ядаргаа юмааа... бас л шодуулаад унах бишдээ гээл зогсож байвал хэцүү ш дээ... 4 дээр давхар хамуулаад унавал таарна, тэгээд нэг аймгийн заан энэ тэртэй таарнаа, Алдартны Ганзориг арай зоримог шалмаг юм даа дайраад үзвэл... кккк
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jun 17, 2011 11:35 am

Баяржавхлан 4 дээр л годройтчихгүй бол 1024 бөх барилдахад 5 давчихна л даа.
6 дээр л нутгийн нэг залуугаа дэмжих хэрэгтэй байгаа юм.
Жагаа,Гончигдамба 2 л 5 давах хэрэгтэй байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:37 am

танайханд тэгвэл энэ жил харцага төрөх маш том боломж байга юм байна даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 11:38 am

Нутаг гээд дэмжихгүй ээ.
Гол нь нөгөө юу ш дээ.
Завханаас одоо том мөнгө гаргах хэн ч байгаа билээ.
Гэхдээ сонгууль дөхөж байгаа болохоор бас гарууд их цацаж магадгүй л юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:39 am

би ч яахав Женко сайн ажиллавал ихэр начинтай л гэсэн бодол байна... уг нь Чука маань цагаан сард шөвгөрөх хэмжээний л бөх шүү дээ... Батболд Энхбатыгаа аргалаад Чукаг бол манайхан сайхан мөнгөөр зодчиж чадна л даа...

тэгээд нөгөө Баянжаргал начин шиг Женко Баттулга ахдаа баярлалаа гээл зогсож байхгүй юу ха ха ха...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:41 am

Цоомоо wrote:Нутаг гээд дэмжихгүй ээ.
Гол нь нөгөө юу ш дээ.
Завханаас одоо том мөнгө гаргах хэн ч байгаа билээ.
Гэхдээ сонгууль дөхөж байгаа болохоор бас гарууд их цацаж магадгүй л юм.


тэгээд тэрийг хойтон жил нутагтаа очиж тайлагнаад, хийсэн ажлынхаа жагсаалтанд харцага төрүүлсэн гэж оруулах уу... тэгээд мөрийн хөтөлбөртөө дараагийн 4 жилд Гончигдамба, Лха-Очир нарыг... гээл ха ха ха
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jun 17, 2011 11:42 am

ЦАГААН wrote:танайханд тэгвэл энэ жил харцага төрөх маш том боломж байга юм байна даа...

Гэхдээ Баяржавхлан ч харцага төрүүлэхгүй болов уу гэж бодоод байна.Өөрөө даваагаа бодох байлгүй.
Жагааг бол 5 давчихвал 6 дээр тунаан дээр л хараад байна.Содномдорж,Санжаадамба 2н аль нэгтэй нь аль эсвэл энэ 2 6 дээр хоорондоо тунах байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jun 17, 2011 11:43 am

Баяржавхлан золиг арай ахыгаа цолонд хүргэх талаар бодоод яваа юм биш байгаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 11:43 am

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Нутаг гээд дэмжихгүй ээ.
Гол нь нөгөө юу ш дээ.
Завханаас одоо том мөнгө гаргах хэн ч байгаа билээ.
Гэхдээ сонгууль дөхөж байгаа болохоор бас гарууд их цацаж магадгүй л юм.


тэгээд тэрийг хойтон жил нутагтаа очиж тайлагнаад, хийсэн ажлынхаа жагсаалтанд харцага төрүүлсэн гэж оруулах уу... тэгээд мөрийн хөтөлбөртөө дараагийн 4 жилд Гончигдамба, Лха-Очир нарыг... гээл ха ха ха


Гүй ээ нээрээ нөлөөлнө.
Ядаж л сурталчилгаандаа дагуулж явахаа бодно.
ГА-н Энхбаяр гишүүн сонгогдсон учраас Соронзон чинь заан болж байлаашд.

Нээрээ Оджаргал чинь БХ юм уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:47 am

Оджаргал БХР-ынх...

энэ өвөл л лав Занданшатар нутгийн бүх бөхчүүдийг дагуулж ирж бөхийн баяр гэж хийгээл 4-5 өдөр барилдаж сагсдаж янз бүр болж байгаал явсан, бас нэг нөхөр дагацан нэрээ хавчуулцан л явж байсан ... Элдэв-Очир гээд ХХААХҮ-ийн яамны юу ч гэлээ...

хойтон Баттуялга "бага олимп"-оо хийнэ... башийна биз... хүн бүр янз бүрийн тэмцээнд орж бөөн бөөн медаль туугаал...нэг л их олипын аваргууд...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jun 17, 2011 11:48 am

Цоомоо wrote:Нутаг гээд дэмжихгүй ээ.
Гол нь нөгөө юу ш дээ.
Завханаас одоо том мөнгө гаргах хэн ч байгаа билээ.
Гэхдээ сонгууль дөхөж байгаа болохоор бас гарууд их цацаж магадгүй л юм.

Сайхансамбуу л гаргаж магадгүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Fri Jun 17, 2011 11:50 am

Отгонбилэг гуай байсан бол ч...
Пунцагаа гарьд нтрийн бизнесийн амжилтын гарааг нь тавьж өгсөн байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 11:51 am

Цоомоо wrote:Баяржавхлан заан дээшээ явж яадгийн.
Бат-Орших шиг нэг залуу 4 дээр давхар хамаад хусаад хаячвал таарна.

:ногоон:
Өндөр жил одтой байдгий шүү цаадах чинь, юунд хүрч мэднэ.., энэ жил 4 дээр гайгүй таарах байхаа..,
Санжаадамбыг 3 дээр аваад ханды нь хага дарчихаасай :ногоон:

Чуугий wrote:
Цоомоо wrote:Нутаг гээд дэмжихгүй ээ.
Гол нь нөгөө юу ш дээ.
Завханаас одоо том мөнгө гаргах хэн ч байгаа билээ.
Гэхдээ сонгууль дөхөж байгаа болохоор бас гарууд их цацаж магадгүй л юм.

Сайхансамбуу л гаргаж магадгүй.


Цэрэнпунцаг, Содбилэг гээд гар татдаггүй хүмүүс байгаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Jun 17, 2011 11:57 am

аа гарая, зүгээр... олон хуудас дамжиж бичих амаргүй байлаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nok » Fri Jun 17, 2011 12:00 pm

Цоомоо wrote:
ЦАГААН wrote:сүүлийн 2 жилээ... 96 онд бол цаадах чинь шартай юм чинь гуйлгүй үзээд давчих гээд чичирсэн байх, харин 97 онд гуйсан байх тээ... 95 онд бол Ба аварга Өсөхөөг даваад гараад ирвэл өгчье гэж өөрөө хэлсэн гэсэн... би харин номноос уншсан шүү...

Тэр Өсөхөөг гараад ирвэл өгье гэсэн гэж олон хүн хэлдэг.
Мягмар заан хүртэл ярилцлага өгсөн байсан.
Бас л өөдгүй байгаа биз дээ, Өсөхөөг нь давчуул өгье гэснээ Мөнх-Эрдэнэ давчихаар аваад шидчихдэг.
Тэгээд дараа нь дахиж 2 үлдэхэд ч хусаад хаячдаг.
Тэр 96 онд бол өгчихгүй дээ, харамсдаг шүү.


Ээ та нар наад нэг балиар, спортоос гадуурхи менталитээн болилдоо. Хэн нэгний том цолонд хүрээсэй гэсэн хүсэлтэнд, нөгөө нь биелүүлээд унаж өгдөг байвал тэр чинь спортын тэмцээн үү эсвэл жүжиг болох уу? Фэнүүд нь иймэрхүү юм бодож байхаар чинь бөхөөс найраа тасрахгуй байх нь аргагүй шүү дээ. Хэн илүү нь давамгайлдаг, тэрийг нь аливаа нэгэн булхай оруулахгуйгээр тодруулах дээр спортын зарчим үндэслэгдсэн байдаг биздээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 12:06 pm

Чуугий wrote:Баяржавхлан золиг арай ахыгаа цолонд хүргэх талаар бодоод яваа юм биш байгаа.

Арай тэгж нүдний булай болохгүй байлгүй дээ, ард түмэн аймгийн арслангийн хэмжээнд хүлээж авахгүй байгаа хүнийг..,
Өөрөө зүтгэх байлгүй дээ.., Жагаад бол боломж өөрт нь л байгаа даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Fri Jun 17, 2011 12:42 pm

Баяржавхланг харвал сүүлийн үед барилдаануудад овоо барилдаад байх шиг байгаан... тэгээд одоогий нөхцөл байдлыг ажвал наадмаар хол явчих вариант бол бий л дээ... гарьдын даваанд хүрчих боломж, бололцоо байгаад байгаам. өрсөлдөгчид нь суларсан, залуучууд доогуур хоорондоо арсалдаад явчихна гээд л...Уул нь сайхан бие хаа, нөөц бололцоо...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Toba's » Fri Jun 17, 2011 1:12 pm

Энэ сайхан залуучууд цол аваасай /Санжаа, Жаргалсайхан г.м/, бас энэ сайхан идэвхитэй бөхчүүд /Пүрэвжав, Өсөх-Ирээдүй г.м/ цолоо ахиулаасай гэж их хүснээ тэгээл яг наадам болоод бодит байдал дээр бараг сонсоогүй хүмүүс начин аваал /тэрэн дунд ганц гайгүй бас байдаг л даа/, цолоо ахиулаасай гэмээр нь 4,5,6 -р унаж дуусаал цолоо ахиулаад ямар ч үр дүнгүй гар цол аваал, за тэгээд үзүүр түрүүнд үлдсэн хоёроос түрүүлчмээр нь үзүүрлээл, нээх сонин азтай гэмээр даваад явсан гар нь түрүүлчинэ, тэгэхээр миний дэмждэг бөхчүүдэд л хамаг учир байна :ногоон:
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Penny_deegii » Fri Jun 17, 2011 1:46 pm

Та нарын бичлэгүүдийг уншаад наадам үзмээр санагдчихлаа. Даан ч наадмын өмнө Өмнөговь руу явж ажил хийх байх даа.

Ахахахха ёстой янзтай бичжээ. :eek: Оргилболд нээрэн тэгж хэлсэн юм уу, хөлдүү нөхөр байна даа. :ногоон:

Чуугий wrote:“Намайг начин болговол 100 сая төгрөг өгье"
Уг нь үндэсний бөхөө үзэж баясмаар. Гэвч үзсэний дараа тэр нь энэндээ тэдэн төгрөг өгч даваа худалдаж авсан гэсэн ам дамжсан яриаг сонсохоор хайран цагаа хий дэмий үрсэндээ харамсах юм.

Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ даваа наймаалцдаг зах болсон гэхээр харамсал төрнө. Залуу бөхчүүд аймаг, улсын наадмаас цол авна. Дараа нь “Тэрэнд тэдэн төгрөг өглөө" гэж ярих. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарлаа. Аль хэдийнэ хaрьсан бөхчүүд мөнгөөр зодож цол авч байна.

Саяхан Завхан аймгийн баяраар аймгийн заан М.Баярсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. М.Баярсайхан улсын заан М.Баяржавхлангийн ах билээ. Аль хэдийнэ заал танхимын барилдаанд зодоглохоо больж, нас нь хэвийсэн М.Баярсайханыг заан дүү нь аймгийн арслан болгож өгч байна гэнэ. Аймгийн заан М.Баярсайхан Төв аймгийн арслан Б.Батмөнхийг тавын даваанд орхижээ. Аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Батмөнх М.Баяржавхлан зааны ахад уналаа гэж үү. Бөхийн хорхойтнууд итгэхгүй болов уу.

Их шөвөгт Ц.Содномдорж начин амлаад бас дийлсэнгүй. М.Баярсайхан гэж тийм сайн бөх байсан юм уу. Үзүүр түрүүнд бас л аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Гончигдамба түүнд өвдөг шорооджээ. Ёстой нөгөө "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг энэ байх. Бас Ц.Сумъяабэйс, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Л.Нямсүрэн гэсэн улсын начингууд Завхан нутгийн дөрвөн сумын зааныг аймгийн начин цолонд хүргэжээ.

Аймгийн начин болоход нэг сая төгрөгийн ханштай байдаг гэсэн. Дөрвөн начин наадмаар гоёх дээлийнхээ мөнгийг олоод иржээ хөөрхий. Монгол наадам нэг иймэрхүү л янзтай болж. Энэ бол эхний нэг л жишээ.

Өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадамд жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин А.Давааням аймгийн арслан А.Батмөнхийг орхиж түрүүлж, аймгийн aрслан болсон. А.Батмөнхөд гурван сая төгрөг өгч түрүүлснийг "хор найруулалцсан" хүмүүс нь гэрчилдэг.

Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар 2007 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Энэ явдлыг олон хүн мэддэггүй юм. Мөнгө төлсөн Х.Цагаанбаатар ч өөрөө ярих дургүй. Ичих булчирхай нь бага боловч ажилладаг юм шиг байгаа юм. Х.Цагаанбаатар "Аварга" дээд сургуулийг төгссөн 10 гаруй бөхийг ачиж аваачаад бүгдийг нь "нясалж" унагаасан гэдэг. Тэрбээр аймгийн арслан болсноосоо хойш нэг ч удаа заал танхимын барилдаанд барилдаагүй. Сумын заануудын зугаа болохоос айдаг биз.

Мөнгөөр зодож цол авсан хүмүүсийн тухай явган яриа цаашаа уртаас урт үргэлжилнэ. Тухайлбал, аймгийн шилдэг арслангуудын нэг Ш.Жаргалсайхан Ховд аймгийн байр наадамд 10 сая төгрөг өгч түрүүлснийг гэрчлэх хүн байдаг юм.

Улсын их баяр наадам бол бүр ойлгомжтой. Нaадмын хуучтай хамт бөөн мөнгөний тоо цохиж явна.
Ж.Бат-Эрдэнэ, Э.Энхбат, Б.Заяамандахыг 60 сая төгрөгөөр начин болсныг гэрчилж ярих хүн бөхийн хүрээнийхэн дунд байдаг.

Ер нь Монгол бөхийн дэвжээнд ийм гажиг үзэгдэл сүүлийн үед газар авч байх шиг. Авч өгч байгаа нь ч ичихээ больсон бололтой. Гадуур, дотуур авч өгөлцсөнөө улаан цагаан яриад явдаг гэх юм.

Энэ жил олон тэгш ой тохиосон сайхан наадам болно. Лав л олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын начин болох нь тодорхой гэнэ. Юу гэвээс, Булган аймгийн бөхчүүд, бизнесмэнүүд олимпийн аваргыг нь улсын начин цолоор мялаахаар тохирсон гэх явган яриа тэнэж явна. Харж л байя.

Улсын цолтой болох нь бөх хүн бүрийн мөрөөдөл байдаг нь ярианаас нь мэдрэгддэг. Хэтэрхий их тэмүүлэхдээ тэр цолыг нь худалдаж авдаг юм болов уу. Тэд хаанаас мөнгө олдог байна. Энэ өнцгөөс харахаар хэдэн баян бизнесмэнүүд бөхчүүдийг муу зүг рүү уруу татаад байна уу даа гэсэн бодол төрдөг. Нутгаасаа улсын цолтой бөх төрүүлнэ гэх мэт аар, саархан шалтгаар найраа хийхийг ятгаж, дургүйцвэл өөрсдөө араар нь хор найруулж гүйнэ. Цолонд хүрч баярлаад дараа бүх учраад нь мөнгө төлсөн байсныг нь мэдээд гутарсан бөхийг тухай яриа ч бий.

"Өндөр" Ж.Оргилболд улсын наадамд тав давчихаад телевизэд ярилцлага өгөхдөө "Намайг начин болгож өгсөн АПУ компанидаа баярлалаа" гэж хэлсэн нь бизнесмэнүүд бөхчүүдийн давааны мөнгийг өгдгийг гэрчилсэн сонгодог жишээ юм. Нутаг усныхаа залуу бөхчүүдийг дэмжиж даваа өгөх уламжлал эрт үеэс байсан гэдэг. Тэр уламжлал зах зээлд шилжжээ.

Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан байхдаа "Намайг начин болгосон хүнд таван сая төгрөг өгнө" гэж хэлээд Ц.Цэрэнпунцаг гарьдад хандаа хага даруулж байсан. Б.Түвдэндорж аварга, Б.Жамьяндорж арсланг "Ах нь нутгийн дүүгээ нэг жил дэмжье" гэж хэлээд амлаж барилдаад хаячихсан гэдэг. Арслан "Аварга аа, та амласан биз дээ" гэхэд "Ах нь худалдаа барилдаж түвдсэнгүй" гэсэн гэнэ лээ. Уг нь ийм шударга өрсөлдөөнтэй үндэсний бөхөө үзэж баясмаар. Намайг начин болговол 100 сая төгрөг өгье гэвэл яах бол?

Ц.Галт
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby hosko » Fri Jun 17, 2011 2:03 pm

Энэ жилийн Үндсэний их баяр наадмаар Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жил гэсэн түүхт ойн баяруудыг хамтатган тэмдэглэхээр шийдэвэрлэсэн бөгөөд энэхүү онцгой жил тохиож буй наадамдаа монголчууд ихэд эртнээс бэлтгэж байна. Бөхчүүд аль хэдийнэ галдаа гарч бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ жилийн Баяр наадмын хамгийн бэлэг бол аав, хүү дөрвөн бөх нэгэн зэрэг наадмын ногоон дэвжээнээ зодоглох. Аав нь бөх, тэгээд гурван хүү нь улсын наадамд зодоглох хэмжээний бөх гэхээр мэдээж Монгол улсын заан Долгорсүрэн болон түүний хүү Монгол улсын аварга Д.Сумъяабазар, Сүмогийн их аварга Д.Давгадорж, Монгол улсын начин Д.Сэржбүдээ нар билээ. Эртнээс л их аваргыг энэ жил наадамд зодоглоно, харин ах Сумъяабазарыг нь зодоглохгүй хэмээн ярилцаж байсан. Гэтэл ах дүү гурав гурвуулаа заан аавын хамт Хархорин дахь Асашёорюүгийн амралтын газар бэлтгэлд гарсан байна. Тэд олон ойн баярууд давхцаж байгаа жил ногоон дэвжээнээ зодоглож эрийн хийморь сүлдийг сэргээхээс гадна, аавыгаа тэнхлүүн байх ахуйд ийнхүү аавын хамт дэвж шаван сайхан хөвгүүдийн ид хавыг гайхуулах, бөхийн удмын омогшлыг харуулахыг зорьж байгаа гэнэ. Юутай ч наадамчин олонд тэдний барилдаан гэхээсээ илүүтэй аав хүү дөрөв хамт зодоглохоор дэвж шавж зогсох нь тун сонирхолтой байх нь дамжиггүй. Ингээд тэдний гэр бүлд амжилт хүсэхийн ялдамд бүх монголчуудыг маань бөхийн босоо хийморь ямагт иэвээх болтугай гэсэн айхан ерөөлийг өргөе.

http://www.mglradio.com/newforum/index. ... srl=801402


Дагваа л жинхэнэ бэлэг дээ...кккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Оргил » Fri Jun 17, 2011 2:06 pm

нугалаан дээр аваргыг яах бол кэкк.. залуу бөх гээд өндөр цолтонтой тааруулах байхдаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Penny_deegii » Fri Jun 17, 2011 2:10 pm

Яааяяя янзтай шүү. Наадам үзмээр байна. Сумьяа аварга маань хэд давах бол. Дагваа нээрэн Сумьяа аваргыг 6 барилдаад 5 давж байсан гэлүү. Сумьяа аварга ярилцлаган дээрээ тэгсэн байсан шд.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Chiluun » Fri Jun 17, 2011 2:58 pm

Улсын наадмын 4-н давааны оноолт ямар болох бол оо.... Цагаанаа нэг ю гэж бодож бна
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 3:46 pm

Дагваа барилдахгүй биздээ.., Сэржбүдээ ч үзэх байхаа, Сумъяа аварга харин барилдахаар болж байгаа бол их л дээгүүр үзнэ дээ.., Сайн бэлтгэл хийж байгаа болов уу, сүүлийн жил бүх юмаа гаргах вий..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Penny_deegii » Fri Jun 17, 2011 3:59 pm

Тэгнэ. Харин Өсөхөө аварга заавал түрүүлж байж дархан аварга болох юм шиг байна лээ. 9 давж үзүүрлэсэн ч гэсэн аварга цолтой бөх түрүүлж байж цолоо ахиулах ёстой гэлүү дээ. Зурагтаар нэг хүн ярьж байсан. Би гэхдээ буруу ойлгосон ч байж мэднэ хэхэ
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron