by Norman_Whiteside » Wed Jul 13, 2011 12:56 am
Монгол Улсын харцага Сүхбаатарын Мөнхбат
Увс аймгийг бөхийн гал голомт сайтай нутаг гэдэг.Аргагүй л улсын цолтой бөхийн тоогоор улсдаа тэргүүлж байгаа юмдаа. Энэ жилийн баяр наадмаар гэхэд Увсынхан дэндүү сайхан наадсан.Заан Б.Ганбат улсын цолонд хүрснээсээ хойш 19 жилийн дараа улсын баяр наадамд түрүүлж арслан цол авсан бол хоёр бөх, улсын харцага цол хүртсэн билээ. Тэр хоёрын нэг Баруунтуруун сумын уугуул С.Мөнхбат.Түүний бөхийн замнал тун залуухан. Одоогоос дөрөв таван жилийн өмнөөс бөхийн өргөөнд болсон барилдаанд жаахан бор залуу аймгийн заан цолтой гарах болсныг санаж байна. Тэр цагаас уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах болсон. Олон ч удаа улсын том цолтнуудыг өвдөг шороодуулсандаа.Улсын баяр наадамд 2 дахь жилдээ зодоглохдоо начин цол хүртэж улсын цолтны эгнээнд жагссан бол энэ жилийн наадмаар одтой сайхан барилдаж харцага цолтой болсон юм.Энэ тухай өөрөө ярихдаа-Урьд нь начин цолтой болсон болохоор 2-ын давааны оноолт гайгүй хүн таарсан.
Харин 3-ын даваанд аймгийн арслангуудаас нэгийг амлахаас өөр арга байгаагүй.Тэгээд аймгийн хурц арслан Э.Одгэрэлийг амлаж давсан. Дөрвийн давааны оноолтод нàчин Ж.Оргилтой таарсан. Тавд Г.Эрхэмбаяр начинд амлуулчхаад жаахан бэргэж байлаа.Улсад хоёр шөвгөрчихсөн, цолоо ахиулахаар үнэлэгддэг бөх шү¿ дээ. Бид 2 нэлээн удаан барилдсан барьц шодолцохоос өмнө шийдэж давхар шуудагнаас хутгаж, тэнцвэр алдахаар нь түрж хөөгөөд давсан. Ингээд цолоо баталсандаа баярласан. Зургаагийн даваанд аралтай, бяртай заан М.Баяржавхлантай таараад барилдаж байхдаа өмнөх даваанд улсын начины болзол хангасан А.Бямбажав маань Д.Ганхуяг арсланг даваад дэвж байхыг хараад зориг орж зааныг дайрч сугадаад урдуураа хөнтөрч өвдөг шороодуулсан. Хэрэв тийм том хүнд барьцаар баглуулчихвал хэцүү байсан байх. Долоогийн даваанд цолоо ахиулсандаа их баярлаад сэтгэл ханачихсандаа ч юм уу мэдэхгүй Д.Рагчаа заантай муухан барилдаж унасандаа гэж хэлсэн юм. Харцага С.Мөнхбатын аав нь сумын заан цолтой хүн болохоор тэр сургуульд байхаасаа л бөх болохсон гэж боддог байжээ. Дороо гурван эрэгтэй дүүтэй тэдэнтэйгээ өдөржин ноцолдож өнжинө.Харин бөхөөр тууштай хичээллэсэн үе нь 2004 он юм билээ.
Гэр орныхон нь түүнийг Техникийн их сургуульд оруулсан ч бөх болох хүсэл нь дийлж сургуулиа орхисон гэдэг. Энэ тухайгаа "Би хэрвээ ТИС-дээ сурсан бол зүгээр л бөх сонирхдог инженер л болох байсан байхдаа" гэдэг. Одоо харцагûг амладаг бөх ховор болж. Хэнтэй ч бэргэхгүй барилдах, уран сайхан барилддагаараа бас л содон унаа холтой бөхийн нэг ээ. Түүнийг улсын зааны энтэй бөх гэж бөх сонирхогчид хэлдэг. Энэ нь түүнд билэгтэй ерөөл болон сонсогддог бизээ. С.Мөнхбатын хүүхэд залуу ахуйн мөрөөдөл тун сонирхолтой юм билээ.
Хүүхэд байхад тун жижиг юм мөрөөднө шүүдээ. Сумын заан цолтой бөх хараад энэ хүн шиг бөх болохсон гэж. Харин өөрөө сумын заан болсныхоо дараа аймгийн цол авахыг хүсэх болсон. Аймгийн заан болоод одоо улсын цол авбал хүсэл минь биелэнэ дээ гэж бодох юм билээ. Улсын цол аваад зүгээр нэг цолтон биш, ард олондоо үзэгч түмэндээ хайрлагдсан, барилдааныг нь харах юмсан гэж хүсэмжилдэг тийм хайртай бөх нь болохсон гэж хүсдэг гэж ярьжээ.
Эх сурвалж:Зууны мэдээ
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”