За нутгийн бөхчүүд минь Батлан хамгаалах яамны харьяа "Найман шарга" гүүн саамны амралтанд бэлтгэлд гарсан.Өсөхбаяр аварга , Рагчаа , Санжаадамба, Мөнгөнцоож , Амарзаяа , Пүрэвдагва бүгд байгаа . Тус амралтанд газар газрын 80 гаруй хүчтэнүүд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд өдөр бүр сумын заануудын барилдаан зохион байгуулахад энэ улирал сумын заануудад сайн үзсэн Архангайн Л.Отгонбаатар Ц.Отгонбат тун өнгөтэй байгаа гэнэ . Хотонтын Л.Жамбал саяханаас нутгийнхантайгаа нэгдсэн . Тун ч эвлэгхэн барилдаантай энэ залуу энэ жил аймгийн наадамд сайн үзэх байхаа . Бат-Отгон , Шинэбаатар хоёр хоёул энэ жил улсын цолон зүтгэнэ.Шинэбаатар бэртэл гайгүй бололтой.....
Нутгийн бөхчүүд минь сайхан барилдаан үзүүлж түмэн олноо баясгах болтугай!