Премьер лигийн домог Дрогбагийн Челси дэх он жилүүд2004-05 онТоглолт: 41
Гоол: 16
Түрүүлсэн тэмцээн: Премьер Лиг, Карлинг цом
Дрогба Марселийг Уефа цомын финалд хүргэж багийнхаа гол тоглогч нь болтлоо нэр хүндтэй болоод байлаа. Түүнийг Марселчууд авч үлдэх гэж хэрэндээ л хичээж байсан юм.
Гэвч Онцгой нэгэн Жозе Моуриньогоор удирдуулсан Челси түүнийг 24 сая фунтээр өөрийн болгож чаджээ. Дрогбатай хамт алдарт довтлогчид болох Адриан Муту, Эрнан Креспо нар Челсид ирсэн юм.
Түүний Челсид ирсэн эхний өдрүүд тийм ч амар байсангүй ээ. Тэрээ хоёр сар гаруй гэдэсний өвчнөөр өвдөн талбайд гараагүй байна. Челси энэ улиралд анхны Премьер лигийн түрүүгээ авч Карлинг цомд түрүүлжээ. Дрогба шинэ баг, шинэ орчинд дасан зохицохыг хичээж байсан боловч санаснаас тааруу тоглолт үзүүлэн Лигтээ 10 гоолыг хийжээ.
Түүний хийсэн сайн зүйл: Тэрээр Лигийн цомын финалд Ливерпултэй хийсэн тоглолтын нэмэлт үед хожлын гоолыг хийсэнээр Челси 3-2-оор ялалт байгуулан түрүүлжээ.
Түүний хийсэн муу зүйл: Аваргуудын лигийн шөвгийн 16-д Барсатай хийх тоглолтоос 4 хоногийн өмнө Виктор Валдестай маргаан дэгдээсэн тул хоёуланг нь эхний тоглолтыг өнжүүлхээр болсон байна.Улирлын төгсгөлд энэ тоглолтыг шүүсэн Андерс Фрискийн амь насанд заналхийлсэн тохиолдол гарч байжээ.
Улирлын дүгнэлт: 5/10Дрогба: “Би Челсид ирэхэд миний цалин хөлс, сэтгэл зүй бодсоноос минь сайн байсан. Миний бодлоор энэ улирал манай довтлогчид, хамгаалагчидын хувьд үнэхээр галзуу байлаа. Би талбайд маш бага хугацааг л бөмбөггүй өнгөрөөж байсан.Багийнханы маань миний төлөө хийсэн бүхэнд би өөрийнхөө оруулсан гоолуудыг зориулж байна.”
Дрогбагийн анхны гоол....2005-2006 он Тоглолт: 41
Гоол: 16
Түрүүлсэн тэмцээн: Премьер лиг
Намуухан эхний улирлын дараа, Дрогбагийн Стэмфорд Бриж дэх хоёр дахь улирал сайн байх болов уу гэж бодож байсан ч дахиад л түүний үнийг үл харгалзан бүтэн тоглолтонд цөөхөн тоглуулжээ.Тэрээр 11 сараас 3 сарын сүүл хүртэл хоёрхон гоол оруулсан ч гайхалтай эргэн ирэлт хийж лигтээ 12 гоол оруулан өөрийг нь үл тоосон байдлыг үгүй болгож Премьер лигийн цомыг дахин хүртжээ.
Энэ цом түүний хүч, үнээр ирсэн билээ. Дидьегийн нэр хүнд өсөхийн зэрэгцээ түүний жүжиглэдэг талыг олон хүн анзаардаг болов.Тоглолтын дараа түүний хөдөлгөөнийг сайн ажиглавал жүжиглэж байгаа нь харагддаг.
Болтонгийн хагас хамгаалагч асан Жей-Жей Окоча хэлэхдээ “Стэнфордын фэнүүд Дрогбагийн жүжиглэлтийг шүүгчид мэдэгдүүлэхгүйг хичээж уулга алдсан чимээ гаргадаг” гэжээ.
Түүний хийсэн сайн зүйл: Челси талбайдаа Болтонд 1-0-ээр хожигдож байлаа. Дрогба болон Лампард хоёрдугаар үед 9 минутын дотор хоёр хоёр гоол хийж Челси 4-1 нэгээр тэргүүлж эхэлжээ. Эцэст нь Цэнхэрүүд 5-1 –ээр ялалт байгуулсан байна..Энэ тоглолтонд Дрогба үнэхээр сайн тоглолтыг үзүүлэв.
Түүний хийсэн муу зүйл: Манчестер Ситиг 2-0 хожсон тоглолтонд Дрогба хоёр гоол хийсэн ч түүнд фэнүүд дургүйцэж байв.Учир нь түүний гараараа оруулсан хоёр дахь гоол болон Ричард Даннтай мөргөлдөх үед албаар баашилсан үйлдэл гаргажээ.
Улирлын дүгнэлт: 4/10Дрогба: “Намайг сайн тоглоогүйд фэнүүд дурамжхан байгааг би ойлгож байна.Гэхдээ би хаана ч тоглож байлаа гэсэн би үргэлж багийхнаа төлөө энэ бүхнийг хийдэг, мөн би үргэлж өөрийн баг, өөрийн өмсгөлөө хүндэлж явдаг”.
“Энэ хошигнол биш шүү. Би энэ дарамт, ичгүүрт явдлаас үргэлж зайлсхийдэг.Эдгээр зүйлсүүд миний сэтгэлийг шархлуулдаг. Би АС Миланыг хүндэлдэг, би хаашаа ч хамаагүй явж болно, гэхдээ миний хүсэн хүлээж байгаа зүйл бол Аваргуудын лигийн цом.”Ричард Данны хуруу түүний нүд рүү ороход Дрогбаг хэт жүжиглэсэн гэж фэнүүд үздэг.2006-2007 онТоглолт: 60
Гоол: 33
Түрүүлсэн тэмцээн: ФА цом, Карлинг цом
Өнгөрсөн улирал хэдий нь ард үлджээ.Дрогба Стэмфорд Брижийг өнжсөн хоёр сар болон бүх уйтгар гуниг, азгүйтлээ ардаа үджээ.
Хачирхалтай тохиолоор клуб түүний байрлал дээр нэгэн супер тоглогч авчирсан нь Андре Шевченко байлаа.Харин тэр улирлын төгсгөл хүртэл өөрийн үнэ цэнэдээ таарсан тоглолтыг үзүүлж байв. Гэвч Дрогбагийн аз хийморьтой хүчтэй тоглолт нь Челсиг лигийн цомоо хадгалж үлдэхэд хангалтгүй байлаа.
Ивуар залуугийн хувьд анхны аваргуудын лиг болон цомын тэмцээнүүдэд хийсэн хэт-трик, мөн Премьер лигийн Алтан шаахайг 20 гоолтойгоор хүртсэн гайхалтай улирал болж өнгөрсөн байна.
Түүний хийсэн сайн зүйл: Дрогба багийнхаа финалын хоёр ч тоглолтонд баатар нь байлаа. Тэрээр Карлинг цомд Арсеналыг буулгаж авахад дубль хийж, сарын дараа ФА цомын финалд Манчестерын хаалганд нэмэлт үед хожлын гоол хийсэн байна. Манчестерын хаалганд хийсэн энэхүү гоол нь түүний анхны Уэмбли дэх гоол нь байв.
Түүний хийсэн муу зүйл: Тэрээр 3 сарын сүүл хүртэл лигтээ хоёрхон гоол хийсэн, мөн Аваргуудын лигийн шөвгийн 4-т Ливерпультай тоглосон тоглолтод багаа хасагдахад хүргэсэн байна.
Улирлын дүгнэлт: 8/10Дрогба: “Хэрвээ би багийнхаа амбицад дутагдал гаргаж байгаа бол багийнхан маань гарцаагүй намайг явуулах байх. Би ялагдахыг тэвчдэггүй.Би өөрийн карьертаа маш том эргэн ирэлт хийхийг хүсч байна.”
“Энэ бол миний сүүлийн сонголт, Би үлдэх үү? Явах уу? Миний ойлгож авсан нэг зүйл бол Английн хөлбөмбөг, английн амьдрал энэ дэлхийд байхгүй сайхан гэдгийг мэдэж авсан.”ФА цомын финалд хийсэн ялалтын гоол...2007-08 онТоглолт: 32
Гоол: 15
Түрүүлсэн тэмцээн: Байхгүй
Дрогба Стэмфорд Бриж дэх өөрийн байр сууриа нэгэнт олоод байлаа. Гэвч 9 сард Моуриньо довтлогчгүй болж Челси хэсэг уналтанд орсоноор тэд 2004 оноос хойш анх удаа нэг ч цомгүй улирлыг үджээ.
Тэрээр хурууны гэмтлээс болж мэс засалд орсон дараа нь Африкийн цомын тэмцээнд явснаар 12 сараас 3 сарын хооронд ФА цомд л ганц гоол хийжээ.Тэр энэ улиралд клубтээ маш цөөхөн тоглолт хийв.
Дрогба дахиад л том тэмцээний финалд гоолдсоор л, Карлин цомын финалд Тоттенхэмийн хаалганд чөлөөт цохилтоос гайхалтай гоол хийжээ. Гэвч Цэнхэрүүд Спүрст харамсалтайгаар ялагдсан юм.
Түүний хийсэн сайн зүйл: Аваргуудын лигийн шөвгийн 4-т Ливерпулийг нийлбэр дүнгээр 4-3-аар хожиход чухал хоёр гоол хийж багаа Москвагийн финалд хөтлөв.
Түүний хийсэн муу зүйл: Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд улаан чөтгөрүүдэд ялагдаад байлаа. Финалын тоглолтод хариугаа авахаар гарч ирсэн боловч тоглолтын нэмэлт цагт Дрогба Видичийг алгадсанаар улаан хуудас аван талбайг чөлөөлжээ. Энэ тоглолтод Челси 11 метрийн цохилтоор хожигдсон билээ.
Улирлын дүгнэлт: 7/10Дрогба: “Надад Жозе явах болсон нь их хүндээр туссан. Би энэ явдлыг үнэхээр харж чадаагүй. Энэ бүхэн их үнээр ирсэн. Тэр үед /финалын тоглолтын үеэр/ үнэхээр миний уур хүрсэн байсан.Би өмнө нь хэзээч тийм юм болох талаар бодож байгаагүй. Гэхдээ би буруу зүйл хийсэнээ мэдэж байна. Би Челсид үлдэхийг хүсч байна. Би сэтгэл санаагаар их унасан. Хувцас солих өрөө надаас болж их сүйдсэн байх. 2008-09 онТоглолт: 42
Гоол: 14
Түрүүлсэн тэмцээн: ФА цом
Дрогбагийн энэ улирлын ихэнхи мөчүүд гамшиг мэт байв. Шинэ менежер Луйс Фелипе Сколаритай хүйтэн хөндий харьцаатай байлаа.
Бразил мэргэжилтэн түүний байран дээр Николья Анелькаг авчирч түүнийг бэртлээс эргэж ирэхэд нь гарааны эрхийг нь хязгаарласан юм.Тэрээр анхны Премьер лигийн гоолоо дөнгөж 12 сард Boxing Day-ийн үеэр Вест Бромвичийн хаалганд хийсэн байна.
Клуб тааруухан амжилттай байгаа Сколариг халж цомын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлсэн юм. Түүний орыг Гус Хиддинк түр хугацаагаар авч Дрогбад эргүүлэн гарааны эрхийг олгон сайн тоглолтуудыг хийлгэн 3 сарын дотор 11 гоол хийлгэсэн байна.
Энэ хугацаанд Челси бүх тэмцээндээ ердөө ганцхан ялагдал амсчээ.Спүрсийг бут ниргээд байсан ч Аваргуудын лигийн шөвгийн 4-т Барсад маш маргаантай шүүгчийн буруу шийдвэрээс болж Челси болон түүний нүр их хичээл зүтгэл талаар болжээ.
Дрогба тоглолтын дараа шүүгч Том Хэннинг Овребо руу хэл амаар дайрч ёс бус үг хэлсэн нь бичлэгэнд буужээ.Үүнээс болж Европын хөлбөмбөгийн холбоо түүнд 4 тоглолт өнжүүлхээр болжээ./Сүүлд нь 3 болгосон/
Түүний хийсэн сайн зүйлүүд: ФА цомын финалд Эвертоны хаалганд тэнцээний гоолыг хийж улмаар 2-1 ээр ялсан билээ.
Түүний хийсэн муу зүйлүүд: Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод ЧФР Клуж багтай тэнцхэд тэрээр хурууны гэмтлээс болж талбайгаас гарчээ.Хэсэг хугацааны дараа эргэн ирсэн ч Сколаритай харьцаа муутай хэвээр үлджээ.
Улирлын дүгнэлт: 7/10Дрогба: “Сколари хувь хүнийхээ хувьд үнэхээр муу байсан.Бүрэлдхүүний 24 тамирчинаас ганцхан би л буруутай мэт байв. Яаж ганцхан тоглогч бүхэл бүтэн багийн ялалт ялагдалд нөлөөлөх юм бэ?”
“Хэрвээ би эзний оронд байсан бол Сколарид хандан Моуриньо чамайг юу гэх байсан бол? гэж асуух байсан.” Дрогба Овребог шүүмжлэн орилж байна.....2009-10 онТоглолт: 44
Гоол: 37
Түрүүлсэн тэмцээн: Премьер лиг, ФА цом
Ерөнхийдөө Дрогбагийн Челси дэх сүүлийн улирлууд эхлэж байлаа.Цэнхэрүүд энэ улирал анх удаа Премьер лиг болон ФА цомыг зэрэг хүртэж дабл хийв.
Анчелотти ирсэнээр Дрогба жинхэнэ галзуурч Премьер лигийн 33 тоглолтонд 29 гоол хийн Алтан шаахайг хоёр дахиа авч хоёр ч цомд түрүүлжээ.
Улирлын сүүлчийн тоглолтонд Челси Уиганыг 8-0-ээр бут ниргэхэд хэт-трик хийсэнээр хэр баргийн довтлогчдын хийгээд байдаггүй карьерынхаа туршид 3-аас дээш удаа хэт-трик хийсэн байна.
Мөн улирлын хамгийн сүүлийн тоглолтонд ФА цомын финалд Уэмблид мөн л гоолдсоноор Портсмутыг ялж ФА цом хүртжээ.
Ивуар довтлогч өөрийн карьераа бүрч гоё болгож Африкийн цомын тэмцээнд түрүүлэх боломжтой байсан ч чадаагүй байна.
Түүний энэ их хүчтэй сайн тоглолтонд Малуда болон Анелькагийн хүч их туслалцаа болсон билээ.
Сүүлд Дрогба Анчелоттиг
“Тэр бол дэлхийн шилдэг” гэж хэлж байжээ.
Түүний хийсэн сайн зүйл: Улирлын төгсгөлд Манчестер Юнайдедыг 2-1 ээр хожиход ялалтын гоол хийж түрүүлэх замаа зассан билээ.Энэ тоглолтууд нь түүнийг цомоо эргүүлэн авахад хангалттай байжээ.
Түүний хийсэн муу зүйл: Аваргуудын лигийн шөвгийн 16-д Интертэй тоглосон хариу тоглолтонд Тиаго Моттад алдаа гаргаж талбайгаас чөлөөлөгдөн улмаар 1-0 ээр хожигдож хасагдсан.
Улирлын дүгнэлт: 9/10Дрогба: “Би 31-тэй тийм ч хөгшин биш.Би гүйгээд л гүйгээд л баймаар байна. Би тоглолт болгонд гоолдож Челсигийн төлөө 200 гоол хийхийг хүсдэг.Хэрвээ би эрүүл саруул, гэмтэл бэртэлгүй бол үүнийг хийж чадна.
Мөн би үүнийг хийж чадвал өөрийгөө тойруулаад цомнуудаа тавимаар байна.Ялангуяа Аваргуудын лигийн цомыг авмаар байна.”2010-2011 онТоглолт: 46
Гоол: 13
Түрүүлсэн тэмцээн: Байхгүй
Анхны дабл хийсэн улирлын дараа, Челси машины хурд саарсаар л Дрогбагийн форм муудсаар л...
Анчелотти зуны наймаагаар багийн бүрэлдхүүнээ сольж байсан ч улирлын дундуур уналтын үе эхлэв.Дрогбагийн хувьд тогтмол гоол хийж чадахгүй байсан ч тэрээр сайн байж нийт 17 гоол хийсэн.
Өвлийн наймаагаар хүч нэмж Фернандо Торресыг 50 саяар авчирсанаар Дрогбагийн ирээдүй эргэлзээтэй болж ирлээ. Хуучин Ливерпулийн довтлогч хичээсээр байсан ч хуучин цэрэг Дрогба Цэнхэрүүдийн довтолгоог тэргүүлсэн хэвээр байв.
Тэр амлалтаа төлж Аваргуудын лигийн шөвгийн 16-д Манчестерын торыг хөдөлгөж чадсан ч Улаан Чөтгөрүүдэд бүдэрсэн.
Түүний гэрээг ганц жилээр сунган, ирээдүйд яах тухай асуулт болон үлдэж Анчелотти багаас явсан байна.
Түүний хийсэн сайн зүйл: Улирлын эхний тоглолтонд Вест Бромыг хүлээж авсан тоглолтонд Дрогба хэт-трик хийж баг 6-0 ээр ялсан.Тэр үеийн Вест Бромыг Роберто Ди Матео дасгалжуулж байв.
Түүний хийсэн муу зүйл: Дрогба 10 сард Маляр гэх өвчин тусч эрүүл мэнд болон улирлын тоглолтуудад саад болсон.
Улирлын дүгнэлт: 7/10Дрогба: “Би үлдмээр байна. Би багийнхаа төлөө бүхнээ өгч байгаа. Миний бодлоор бүх зүйл хэвийн, бид Аваргуудын лигт түрүүлэхийн тулд илүү их хичээл зүтгэл, илүү сайн довтлогчид авсан.
Би маш их баяртай байна. Учир нь манай фэнүүд клубын төлөө би өөрийгөө 100 хувь дайчлана гэж хэлсэн амлалтыг минь хүлээж байгаа.”Дрогба Торрес сэлгэгдэж байгаа нь....2011-12 онТоглолт:35
Гоол: 13
Түрүүлсэн тэмцээн: Аваргуудын лиг, ФА Цом
Холливүүдын кино зохиолчид Дрогбагийн Челси дэх сүүлийн улирлын тухай бүтэн кино хийх байх.Нас нь явсан Ивуар довтлогч улирлын эхэнд гарааны эрхээ Торрест алдаад байлаа.
Гэвч шинэ менежер Андре Виллаш Боас Испани эртэй хослуулан Дрогбаг гараанд дуудаж эхлэв.
Харин Португал менежер 2 сард ажлаа хүлээлгэж өгсөн ба ямар нэгэн цом авах үнэхээр хэцүү болсон мөн Аваргуудын лигээс мултрахын ирмэг дээр ирээд байлаа.
Харин түүний орыг авсан Роберто Ди Матео ирэнгүүтээ л Дрогбаг гараанд гаргаж эхлэв.Түүний сүүлийн 4 тоглолт үнэхээр агуу байлаа.34 настай довтлогчийн ФА цом ба Аваргуудын лигийн шөвгийн 4-т Тоттенхэм болон Барселонатай хийсэн тоглолтуутад үнэхээр гайхалтай байсан.
Мөн ФА цомын финал Уэмблид Ливерпулийг 2-1 хожиход мөн гоолдож Уэмбли дэх гоолоо нэгээр нэмжээ.
Сүүлд Аваргуудын Лигийн финалд Бавари Мюнхэний хаалганд тэнцээний гоол хийж улмаар 11 метрийн цохилтоос ялалтын гоол хийн Челсигийн түүхэн дэх анхны Аваргуудын лигийн цомыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Түүний хийсэн сайн зүйл: Өөрийн шилдэг гэх нэрээ авч үлдсэн гайхамшигтай ялалтын гоолууд хийсэн билээ. Аваргуудын лигийн финалд Баьари Мюнхены хаалганд тэнцээний гоол, пенальт цохиход сүүлийн ялалтын гоолуудыг хийсэн.
Түүний хийсэн муу зүйл: Улирлын эхэнд КПР багтай тоглож байх үед улаан карт авч багаа 9 үүлэнг нь үлдээн хүнд байдал оруулсан.
Улирлын дүгнэлт: 8/10Дрогба: “Бид Барсаг хожиж 2009 оны муухай дурсамжаа арилган өшөөгөө авч чадлаа. Хөлбөмбөг гэдэг их хөгжилтэй юм. Би сайн санаж байна. 11 сард Виллаш Боас надаас “Бид Аваргуудын лигт түрүүлж чадах болов уу?” гэж асууж байсан.
Би хариуд нь “Чи зүүдлээд байна уу?” гэж хэлж байлаа. Бид өөрсдийн үнэ цэнээ гээгээд байлаа. Бид нар шиг ийм баг байхгүй. Энэ үнэхээр боломжгүй зүйл. Эцэст нь бид, хуучин тоглогчид үнэхээр сайн байлаа Лампард болон бусад андууд, бид үнэхээр сайн байлаа.http://www.youtube.com/watch?v=etKJm7i0 ... r_embedded