Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Zoe » Sun Jul 07, 2013 4:41 pm
by LeBe » Fri Jul 26, 2013 12:24 pm
by Suicide » Fri Jul 26, 2013 1:40 pm
by orangeman » Fri Jul 26, 2013 2:05 pm
by Цэнгүүн » Tue Jul 30, 2013 9:56 pm
by Zoe » Tue Aug 06, 2013 7:07 am
PrOXy wrote:
ронни маань өөрийн цомын цуглуулгандаа копа либертадоресийг трофиг нэмлээ. дэлхийн аварга, а.л, либертадорес, копа америка, тив хоорондын цом, баллон дор...
а.л болон либертадорест түрүүлсэн 7 дахь тоглогч болжээ.
by Zoe » Thu Sep 12, 2013 10:47 am
by Finalist » Thu Dec 19, 2013 8:50 am
by Өсөхбаяр » Thu Dec 19, 2013 9:00 am
by Төрболд » Thu Dec 19, 2013 4:14 pm
by Өсөхбаяр » Thu Dec 19, 2013 4:32 pm
by Төрболд » Fri Dec 20, 2013 10:04 am
Өсөхбаяр wrote:neg moson ooriig n huschihguidee hehe
by Saiza » Sat Dec 21, 2013 2:25 pm
by Devil 7 » Sat Dec 21, 2013 4:42 pm
by Jo_amka » Sun Dec 22, 2013 1:32 am
by Өсөхбаяр » Sun Dec 22, 2013 2:14 am
by LeBe » Sun Dec 22, 2013 11:54 am
by LeBe » Tue Jul 15, 2014 6:53 pm
by Logger » Sat Sep 06, 2014 11:00 pm
by PrOXy » Thu Apr 30, 2015 1:30 am
by Zoe » Wed Sep 16, 2015 10:07 am
Болжмор wrote:БУРХНЫ ИНЭЭМСЭГЛЭЛ РОНАЛДИНЬО!!!
Сантьяго Бернабеу. 2005 оны 11 сар. Реал Мадрид vs Барселона. Хөлбөмбөгийн бүх цаг үеийн гайхамшигт багуудын гал гарсан тулаан дэлхий нийтийг баясгана. Цэнгэлдэхэд хуран цугласан 80 мянган фанат тоглолтын уур амьсгалыг улам ширүүн болгох агаад Мадридийн фанатууд сүр хүчит “Галактико”-гоо энэхүү өршөөлгүй тулаанд өвдөг сөхрөхийг биеэр гэрчлэх аж. Гэхдээ яг энэ л үед хэзээ ч, хэний ч төсөөлж байгаагүй, боломжгүй гэгдэх мөч тохиох нь тэр. Цэнгэлдэхэд цугласан эзэн хааны багийн фанатууд тэр чигээрээ босч, мөнхийн өрсөлдөгч Каталоны багийн сүпер од Роналдиньод алга ташин, хүндэтгэл үзүүлж байна. Харин Роналдиньо тэдэнд инээмсэглэлээрээ хариу барина. Бурхны инээмсэглэлээрээ…
Роналдиньо бол урлаг. Хөлбөмбөгийг аялгуу дуу гэвэл хөг эгшиг нь гагцхүү түүний гоёмсог, сүр жавхлант тоглолт байх бөгөөд бөмбөгийг удирдаж, талбайг эзэгнэж байгаа нь түүний мэдрэмжийн төгс илэрхийлэл гэлтэй. Хөлбөмбөг түүний хувьд мөнгө олох хэрэгсэл биш. Алдар нэр, карьераа өсгөх гэсэн хийрхэл нь ч биш. Хөлбөмбөг зүгээр л түүний аз жаргал. Тиймээс л Роналдиньо инээмсэглэж тоглодог юм.
Тэрээр хөлбөмбөгч хүний авч болох бүхий л гавьяа, шагналын эзэн болж чадсан цөөн хэдэн алдартнуудын нэг. Роналдиньо Барселона, АС Милан зэрэг хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийн нүүр царай болж явсанаас гадна Олимпод эх орноо төлөөлөн оролцож, Дэлхийн аваргад түрүүлж үндэсний баатар болсон гайхамшигт карьерийн эзэн юм.
Бразилийн Порто Алегре гэгдэх жижигхэн хотоос Роналдиньогийн түүх үүсэлтэй. Хотын захын ядуу хороололд 1980 оны 3 сард Роналдо де Ассес Морейра нь 3 хүүхэдтэй айлийн бага нь болж мэндэлсэн байна. Түүний аав мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч гэр бүлээ хангалуун амьдруулахын тулд усан онгоцны үйлдвэрт оройн цагаар гагнуурчин хийдэг байжээ. Төрсөн ах Роберто Ассес нь мөн мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч гэмтлийн улмаас спортоо орхисон харамсалтай түүхийн эзэн. Харин ээж нь гоо сайхны бараа зардаг энгийн нэгэн эмэгтэй байж.
“Би төрсөн цагаасаа л хөлбөмбөгийн ертөнцтэй холбогдсон. Манай аав, ах, нагац ах нар маань бүгд хөлбөмбөгчид байсан юм. Мэргэжлийн шүү. Тиймээс л би цаг хугацаа өнгөрөх тусам хөлбөмбөгийн гоё сайхныг олж харах болсон. Бүр багаасаа л өдөржингөө бөмбөгтэй ноцолддог хүүхэд байлаа. Би бөмбөгөнд хүрэлгүй нэг өдрийг өнгөрөөж ч үзээгүй. Дандаа ямар нэгэн байдлаар бөмбөгтэй харьцаж явдаг. Манай найзууд хөлбөмбөг тоглодог байсан л даа. Гэхдээ над шиг дуртай биш. Амархан ядрана, уйдна. Харин миний нохой “Бомбом” л над шиг ядрахгүй, удаан тоголж чаддаг байсан юм. Хамгийн их хань болдог найз минь байсан гэхэд болно. Бид 2 өдөржингөө тоголно, дандаа юм эвдэж, сүйтгэнэ. Тэгээд л ээжид шийтгүүлнэ. Гэхдээ хөлбөмбөг надад аз жаргал бэлэглэдэг болохыг мэддэг болохоор ээж намайг үргэлж л дэмжиж, урамшуулж ирсэн дээ".
"Аав маань намайг бага байхад өөд болсон л доо. Гэхдээ тэр амьдралд минь хамгийн том нөлөөг үзүүлсэн хүмүүсийн нэг. Түүний өгдөг байсан зөвлөгөөнүүдийг би одоо ч дагаж, мөрддөг. “Талбайн гадна сайн үйл хийж, шударга, үнэнч бай. Харин талбай дээр хөлбөмбөгийг хамгийн энгийнээр тогло. Учир нь хөлбөмбөгийг энгийн тоглох л хамгийн хэцүү байдаг юм” гэж тэр дандаа хэлдэг байсан. Тэр одоо ч намайг тэнгэрээс хараад, миний төлөө залбирч суудаг гэдэгт би итгэдэг"
Түүний аав хүүгээ 8 настай байхад нь нас барсан. Хэрвээ та Барселона эсвэл Бразилийн төлөө хийсэн гоолыг нь ухраагаад үзвэл тэнгэрлүү заан, гоолын баяраа аавдаа зориулж байгааг нь харах болно. Баяр, гунигийн давхцал нь ийн илрэх аж.
Роналдо анх 7 настайгаасаа өсвөрийн хөлбөмбөг тоголж эхэлжээ. Тэр үеэс л хүмүүс түүнийг “Роналдиньо” нэрээр нь дуудаж эхэлсэн байна.
“Жижигхэн биетэй ч дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог байсан болохоор хүмүүс намайг багаас маань “Роналдиньо” гэж дууддаг байсан. Бас залуучуудын шигшээд тоголж эхлэхэд Роналдо гэсэн нэртэй өөр тоглогч байсан болохоор нас багаар нь бүгд л намайг “Роналдиньо” гэдэг болсон доо.”
Харьцангуй ядуу хорооллын хүүхдийн багт стандартын биш талбайд тоглодог байсан нь түүний техник, ур чадварын суурийг тавьжээ. Мөн тэрээр заалны хөлбөмбөг ч тоглодог байсан гэнэ.
“Зөвхөн талбайн захад л өвс байдаг байсан. Талбайн төвд бол зүгээр л элс байна. Гэхдээ тэр нь ч намайг илүү төлөвшүүлсэн болов уу. Бас заалны хөлбөмбөгөөс би олон төрлийн хөдөлгөөн, аргачлалуудыг сурсан. Маш бага зайд тоглодог учраас бөмбөгийг удирдах арга барил заалны хөлбөмбөг дээр шал өөр байдаг. Би харин тэр арга барилыг том талбай дээр хэрэгжүүлж тоглодог юм.”
Залуу хүү нүд ирмэхийн зуур л Бразил даяар шуугиан тарьж эхлэв. 13 настай байхдаа өрсөлдөгч багийнхаа хаалганд нэг тоглолтонд 23 гоол хийж агентуудын анхаарлыг татсан нь түүний мэргэжлийн карьерийнх нь эхлэл байсан гэж хэлж болно. Багаасаа л гайхамшигт Пеле, Ривелино, Роналдо нарын замналаар явахыг мөрөөддөг байсан Роналдиньо богино хугацаанд багаа өсвөрийн бүхий л тэмцээнд удирдан орж, ялалт байгуулсаар 1997 онд Бразилийн 17-гоос доош насны шигшээ багт дуудагдаж чадсан байна. Энэхүү бүрэлдэхүүн ФИФА-гийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, Роналдиньо ч тэмцээний шилдэг тоглогчоор тодров. Ингээд тун удалгүй өөрийн мэргэжлийн хөлбөмбөгийн анхны гэрээгээ Бразилийн лигийн хамгийн алдартай багуудын нэг болох Жремиотой хийснээр тэр дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм.
1998 онд Жремиогийн төлөөх дебют тоглолтоо хийсэн залуу хүү дараа жил нь л Бразилийн үндсэн бүрэлдэхүүнд дуудагдаж Мексикт болсон “Холбоодын цом”-д оролцох боломжтой болжээ. Бразил тус тэмцээнд 2 дугаар байранд орж, Роналдиньо ч тэмцээний мэргэн буучаар тодорч, хамгийн үнэ цэнэтэй тоглогч шагналын эзэн болж “Алтан бөмбөг”-ийг хүртсэн юм. Тэр тодоор гялалзаж байлаа.
Дэлхий дахины анхаарлын төвд байсан залуу од 2001 онд Бразилийг орхин Европыг зорив. Ингээд тэр Францийн Пари Сен Жермен клубд ирж жилийн дараа Ривалдо, Роналдо нарын хамтаар өөрийн анхны дэлхийн аваргадаа оролцсон юм. Роналдиньо 5 тоглолтонд 2 гоол хийсэн ба Английн эсрэг хагас шигшээд чөлөөт цохилтоос оруулсан гайхамшигт гоол нь одоо ч фанатуудынх нь толгойд тодхон бууж байгаа бизээ.
Ингээд Бразил шигшээ тоглолтонд Германыг буулгаж авсанаар 5 дах удаагаа дэлхийн аварга болж бахдам амжилтийн эзэд болов. Алтан дагина Роналдиньогийн гайхамшигт карьерийн дөнгөж эхлэл нь байлаа. 2003 онд тэрээр удаан хүлээсэн саналаа хүлээн авч Испаний алдарт Барселона клубт 45 сая доллараар зарагдсан юм. Каталончуудын хүндэт 10 дугаарын жерсиг өмсөх болсон нь түүнийг улам зоригжуулсан гэдэг.
Хэрэв Реал Мадрид тэр зун ПСЖ-д 15 сая долларын санал тавьсан бол Роналдиньо Мадридад очих байж. Гэхдээ цагаан бамбайт хүлэг баатруудад “Орсгой” шүдтэй, царай муутай Роналдиньо тохирохгүй гэсэн яриа мэр сэр гарсаар, Мадрид ч саналаа явуулаагүй байна. Сэтгүүлч түүнээс энэ талаар асуухад тэрээр “Би царай муутай нь үнэн. Гэхдээ би хүмүүсийг баярлуулж чаддаг. Тэр нь л хангалттай. Намайг бага байхад хүүхдүүд шүдээр маань дооглож, дээрэлхэдэг байсан. Модель болж хоолоо олж идье гэвэл би лав нэг ширхэг зоос ч олохгүй байх. Гэхдээ би өөртөө хайртай. Өөрийнхөөрөө байх дуртай” гэж хариулсан байдаг.
Түүний нэртэй жерсинүүд нүд ирмэхийн зуур борлогдож, Камп Ноуд их хэмжээний ашиг авчирч байв. Дэвид Бекхэмийн Мадридад авчирсан ашгийг хол давсан үзүүлэлт. Мөн түүнийг Английн алдарт Манчестэр Юнайтед клуб авах аман тохиролцоонд ч хүрч байсан удаатай гэнэ.
“Би Юнайтедэд очиход 48 цаг л дутуу байсан байх. Гэхдээ надаас нэг удаа Сандра Росель “Хэрвээ би Барсагийн ерөнхийлөгч болвол чи манайд ирэх үү?” гэж асууж байхад нь би тиймээ гэж хариулж байсан юм. Тэгээд яг хэдхэн хормын өмнө Росель ерөнхийлөгчөөр сонгогдож би шийдвэрээ өөрчилж, Барсад очсон юм”
Түүнийг дэлхий нийт хайрладаг. Өрсөлдөгч багийн фанатууд тэр байтугай Роналдиньогоос болж нэг насны мөрөөдөл болсон дэлхийн аваргын тэмцээнээсээ хасагдаж байгаа эсрэг багийн тоглогч ч түүнийг үзэн ядаж чаддаггүй юм. Хөлбөмбөг техник, тактик, мэргэжлийн ур чадвар дээр түлхүү тулгуурлах болж, бизнес болтлоо хөгжсөнөөр тамирчид алдаа гаргахаас айж, үйлдэл бүрээ тооцоолж, хянуур тоглох болсон. Харин Роналдиньо талбай дээр зоригтой үйлдлүүдийг хийж, хүссэнээрээ тоголж, бурхнаас заяасан авьяас билгээ толилуулж байгаагаараа хөлбөмбөгийг зугаа цэнгэл, хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамжын спорт болохыг дэлхий нийтэд эргэн сануулсан юм. Төгс гэх тодорхойлолт ч түүнд багадна.
2004, 2005 онуудад дарааллан ФИФА-гийн “Оны шилдэг хөлбөмбөгчин”-ээр шалгарснаар тэрээр ямар ч маргаангүй хөлбөмбөгийн ертөнцийн хаадын нэг гэдгээ батлан харуулсан юм. Челсигийн эзэн ноён Абрамович Барселонад түүнийг авах 127 сая долларын санал явуулж байсан гэдэг. Харин Барселоны “buyout” 255 сая доллар байсан юм. Түүнээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчин байх ямар байна гэж сэтгүүлч асуухад Роналдиньо толгой сэгсэрээд “Би дэлхийн шилдэг бишээ. Барсад ч би өөрийгөө шилдэг нь гэж боддоггүй. Чухал тоглогч. Гэхдээ шилдэг нь бол биш” гэж даруухнаар хариулж байсан юм.
Роналдиньод дараагийн удаа гэж байхгүй. Бүхий л судсаар нь шахагдах адерналин, боломж бүрийг ашиглах гэсэн хүсэл тэмүүлэл нь түүнийг дэлхийн дээд зэрэглэлийн өрсөлдөөний гол тулаанч болгодог бол бусдад бэлэглэдэг аз жаргал, баяр баясал нь түүнийг хөлбөмбөг сонирхогчдын хайртай хүү болгодог юм.
2006 онд тэрээр Барселонатай хамт Аваргуудын лигийн аварга болж боломжит бүхий л цомын эзэн болж байлаа. Дараагийн сард нь Бразил цомоо хамгаалахаар дэлхийн аваргыг зорив. Гэхдээ хагас шигшээд Францад хожигдож тэмцээнийг орхисон нь түүний баялаг карьерт бяцхан толбо үлдээсэн гэхэд болно.
2008 онд Роналдиньогийн Барселонатай хийсэн гэрээ дуусахад тэрээр өөр ертөнцөд, шинэ өрсөлдөөнд хүч үзмээр байгаагаа заралж Камп Ноуг орхих шийдвэр гаргасан юм.
“Барселонад үдсэн он жилүүд маань ид шидийн гэмээр гайхамшигтай байсан. Би Камп Ноуд өнгөрүүлсэн хором, мөч бүртээ талархаж явдаг. Үүднээс нь эхлээд л та багтаа чин сэтгэлээсээ хайртай харуул, ажилчид, тоглогчдыг харах болно. Өдөр бүр аз жаргалаар дүүрэн өнгөрнө. Клубтэй холбоотой хүн бүр Барселоны нэг хэсэг байгаагаараа бахархаж явдаг нь намайг хамгийн их баярлуулдаг. Барса хэдийнэ зүрх сэтгэлд минь хоногшон үлдсэн. Аваргуудын лигийн шигшээд тоглож байсан тэр мөчийг санахад биений минь шар үс босох шиг болдог. Тэр бүх адреналин одоо ч надад мэдрэгдэж байна. Тоглогчид хоорондоо ахан дүүс шиг л байсан даа. Барселонад амьдарлын минь хамгийн сайхан үе өнгөрсөн. Тиймээс би клубд, фанатууддаа чин сэтгэлээсээ талархаж явдаг”
Ингээд Роналдиньо өөр нэгэн топ багт очсон нь Италийн А.С Милан байлаа. Харамсалтай нь Бразил эр Сери-А-д ид үеийнх шигээ гялалзаж чадаагүй юм. Гэмтэл бэртэл ч түүнийг зовоож байв. Үүнээсээ болоод 2010 оны дэлхийн аваргад оролцох Бразилийн шигшээ багт ч дуудагдсангүй. Ингээд 2011 онд тэрээр нутаг буцах шийдвэр гаргаж Бразилийн томоохон багуудын нэг болох Фламенгод тоглох болсон юм. Тэрээр эхлэлээ сайн хийсэн ч бэлтгэл тасалж, тогтворгүй тоглолт үзүүлж байсан учраас цалингаасаа суутгуулж, улмаар гэрээгээ цуцалсан байна. Энэ шилжилтээсээ хойш тэрээр 2 баг сольсон ба одоо Бразилийн Флуминенсе клубт 1,5 жилийн гэрээтэйгээр тоглож байгаа юм.
Роналдиньо Бразилийн эрүүл мэндийн яамтай хамтран ажилладаг ба олон төрлийн хүмүүнлэгийн ажил хийдгээрээ алдартай. Тэрээр дэлхий нийтэд дархлал хомсдлын вирусын аймшигт үр дагаварыг таниулах агентаар ажилладаг юм. Хувийн амьдралынх нь тухайд гэвэл 2005 онд Бразилийн бүжигчин бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн. Хүү нь одоо ээжтэйгээ хамт амьдардаг ба Роналдиньо хүүгээ олны анхаарлын төвд байлгах дургүй. Тэр хүүгээ өөр шиг нь орчинд, энгийн хүний амьдарлаар өсч, торниосой гэж хүсдэг байна.
Барселона клубын нэрт хаалгачдын нэг Виктор Валдес түүнийг тодорхойлохдоо "Би үргэлж л Рониг багийн түүхийг өөрчилсөн хүн гэж хэлдэг. Барселонад тэр жинхэнэ удирдагч байж багийн олон жилийн цомгүй ганг тайлсан. Тэр Барселонаг топ зэрэглэлийн баг болгосон. Зөвхөн энэ л дангаараа түүнд талархах хангалттай шалтгаан болж чадна. Тэр миний харж байсан хамгийн чадварлаг хөлбөмбөгчин" гэж хэлж байсан юм.
Ингээд дахин хэлэхэд Роналдиньо бол урлаг. Түүний удирдан толилуулсан симфони найрал хөгжим уянгалаг агаад төгс утгыг илэрхийлнэ. Энэхүү аялгуу нь зуун дамжин хөлбөмбөгийн ертөнцөд эгшиглэсээр байх бөгөөд түүний гайхамшигт тоглолтыг үзэж, биширч явснаараа бид нэгэн үеийн хуучрашгүй түүхийн гэрчүүд болж байгаа юм.
Эх сурвалж:
https://books.google.mn/books?id=bCSWAg ... ho&f=false
http://www.fcbarcelona.com/football/fir ... gic-moment
http://www.fourfourtwo.com/news/ronaldi ... nited-move
http://forums.iransportspress.com/showt ... Ronaldinho
by Zoe » Thu Jan 28, 2016 6:05 pm