by Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:38 am
Герман - Солонгос, Мексик - Швед
Герман дахиад л гараандаа бөөн өөрчлөлт оруулж. Өзил, Хэдира, Хуммэлс нар буцаад талбайд гарч. Нийтдээ 2 тоглолтод 9 өөрчлөлт оруулсан бн гэхээр энэ баг хэмнэлээ олоогүй л бн гэсэн үг. 4 жилийн өмнө аварга авахдаа бүтэн сарын турш ердөө 8 удаа гарааныхаа тоглогчдыг сольсон гэж бгаа.
Нөгөө хосын зорилго тодорхой. Мексик дор хаяж тэнцээ авч хэсгээ тэргүүлэхийг эрмэлзэж бгаа бол Швед өрсөлдөгчөө хожсон тохиолдолд дээр нь гишгээд 16-д багтаж чадна.
Скандинавчууд ёстой ширүүн эхэлсэн дээ. Хаалгач Очоа байгаагүй бол 5 дахь минутад л гоолдсон доо, бараг. Дараа нь Форсберг бас хийх шахсан, ёстой том боломж бсан шүү.
Энэ үед нөгөө талд солонгосчууд дэлхийн аваргын эсрэг овоо үзэж бн шүү. Эхний үе тэгсгээд дууссан. Илүү сандаргасан баг нь хангүгчүүд байлаа.
Мексик Шведийн дуэлд шар хувцастангууд нь хавьгүй илүү боломжууд гаргасан. 31 дэх минутад дахиад нэг мангар том боломжийг хийсгэцэн.
2-р үе эхлээд удалгүй шведчүүд зорилгодоо хүрч анхныхаа гоолыг хийв. 10 минутын дараа бүр 11м аваадхав. Ахлагч нь тээнэгэлзэлгүй шууд цохиж 2-0 болгосноор тоглолт бараг шийдэгдсэн дээ. Одоо ингээд мексикчүүдэд азиудад найдах л үлдлээ.
Герман нөгөө талд довтолгоогоо эрчимжүүлжээ. Киммихийн 2 ч пасс эвгүй орж ирсэн.
Энэ үед Швед 3 дахь гоолоо хийгээд тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Мексик автогоол хусцан. Одоо энэ тоглолтыг ярихгүй. Шийдэгдсэн.
Солонгосын хаалгачийн сайн өдөр таарчээ. 2 удаа аймаар хаалт хийсэн дээ. Тэд яаж ийгээд 86 дахь минут хүргэв. Өчигдөр яг энэ минут дээр Аргентин гоолдсон доо. Герман энэ мөч дээр маш осолтой нэгэн довтолгоог хийсэн. Хуммэлсийн мөргөлт ойрхон зайнаас маш эрчтэй очсон ч хаалганы дээхнүүр давчихсан.
Ингээд үндсэн цаг дууслаа. Шүүгч 6 минут сунгажээ. Гоол ороогүй, бичлэг үзээгүй, гэмтэж бариагүй гэхэд арай л их сунгачвуу даа.
Гэхдээ энэ 6 минутын эхний 2 минутыг Солонгосын тоглогч хэвтээд авчих шиг болсон. Герман тайлбарлагч ямар ч гоё юм, тоглолтод уусаад юуг ч анзаарсангүй.
Үлдсэн хугацаанд юу болсон гэж санана. Хүн итгэх үү, таминээ. Энэ дэлхийн аваргын хамгийн муу баг дэлхийн аваргаа хамгаалах гэж ирсэн багийн эсрэг гоолдсон шд. Бүр 2-ын 2 гоол шүү. Бразил Коста Рика дээр 6 минутад 2 гоол хийсэн шиг л. Гэхдээ энэ удаад жижиг баг нь том багтаа хийсэн.
Эхний гоолыг отон гэж үзсэн ч видео хяналтын өрөөнөөс холбогдоод бичлэг үзээд гоолоор тооцсон бол дараагийн гоолыг Нойер бэлэглэсэн. Хаалган дээрээ зогсож байхгүй довтлогч хүн шиг тэр урд гүйж очоод хүн хуурах гэж байгаад бөмбөгөө алдахад нь өрсөлдөгч нь хоосон хаалга руу чулуудчихсан. Хаалганы өмнө Сон гүйж очоод чиглэлийг нь бага зэрэг өөрчлөөд 2-0.
Ай хорвоо, юу ч гэхэв дээ. Хэн ийм юм болно гэж санах билээ. Мундаг тоглоод байгаа Мексик дор хаяж тэнцэнэ, тэгээд хэсгээ тэргүүлнэ харин араас нь Герман Солонгосыг уншаад ороод ирнэ гэж дийлэнх нь үзэж бсан даа.
Яг одоо бол би нэг талаар маш их баярлаж, нөгөө талаар бас гуньж сууна. Баярладгийн учир нь мэдээж би улбар шарын фэн тул хамгийн том дайснаа хасагдсанд баяртай бн. 3 жижиг багтай нэг хэсэгт орсон ч тэд мултрав. Гунидгийн учир нь хөлбөмбөгийн фэнүүд бид шөвгийн 16-д Бразил Герман гэсэн 2 агуу гүрний тоглолтыг үзэхийг маш их хүсч байлаа. Бразилаар нөгөө гутамшигт хожигдлынх нь хариуг авахуулуулсан бол тэдний фэнүүд төдийгүй миний хувьд ёстой сайхан байх байлаа. Гэхдээ бразилчууд баярлаж байгаа биз, тулсан юман дээр герман машинууд дайраад гарч мэднэ.
Энэ дэлхийн аварга үнэхээр томчуудад халгаатай болж бн даа. Марокко тэгж азгүйтээгүй бол Португал Испани 2-ын нэг нь мултарцан л газар байлаа. Аргентин хасагдахад ердөө 4 минут л заагласан. Бразил нэмэлт цагт гоолдоогүй бол одоо маш хүнд байдалд байж байх байлаа.
2002 онд том багууд хасагдаад хэдэн жижгүүд нь хоорондоо үзэж байхад нэг л амтгүй байгаад бсан._Муухай луйвар явсныг ч хэлэх үү, хамгийн муу бүрэлдэхүүнтэй Герман азаар гүйсээр финалд очсоныг хэлэх үү тэр тэмцээн их муухай байсан. Энэ удаад ч гэсэн тэр мэдрэмж дахиад ирэх шахлаа. Эхнээсээ ирж бна доо. Герман мултарчлаа, Итали Холланд 2 бүр огт ирээгүй. Гэхдээ тэр үеийнхээс ялгаатай нь энэ удаад багуудад том жижгийн ялгаа алга болжээ. Харин ч муу тоглоод байгаа энэ Бразил, Аргентин, Испани нь хасагдсан бол бараг шударга үр дүн байх байлаа.
Нөгөө тоглолтыг Швед 3 гоолоороо дуусгаж. Ясны баг юмаа. Хэсэгтээ манайхыг мулталсан, плэй-оффт Италийг жийсэн, одоо тэгсэн Германыг дуусгачлаа.Тэд одоо Швейцарийг хусна л гэж үзнэ. Нэг бодлын том багуудыг арчиж байгаа энэ эрчээрээ нөгөө талаас Бразилыг гаргаад нулиад өгөөсэй. Том одгүй гэхэд мундаг юмоо. Харин нөгөө гялалзаж бсан Мексикчүүд айхтар том ялагдал амслаа. Тэд одоо бараг Бразилтай таарах бх. Энэ хожигдлоос сургамж аваад сайн үзээсэй.
Аяа хөлбөмбөг, сая сая хүмүүсийг догдлуулан унтах нойрноос нь хумсалдаг хэрнээ дээд зэргээр жаргаадаг шидэт спорт юм даа.
Hup Holland Hup