4 жил 3 сар...
САФ багаасаа явсанаас хойш бид ийм хугацааг туулаад байна. Энэ хооронд бид 4 бүтэлгүй улирал, 3 дасгалжуулагч, 600 сая паунд зарцуулж олж ирсэн 21 шинэ тоглогчтой нүүр тулсан ч амжилт биднээс хол байсаар л байна. ПЛ цом авч чадаагүй ч ядаж аваргын төлөөх өрсөлдөөнд ч бид багтахгүй байсаар энэ хүрлээ. Гэлээ гээд шинэ итгэл, шинэ найдвар төрүүлсээр шинэ улирал хэдийнээ хаяанд ирлээ. Моурино 2 дахь улирлын гайхамшигаа үзүүлэх үү?, өнгөрсөн улирлыг бүтэл муутай өнгөрүүлсэн Марсиал, Мхит 2 энэ удаад өөрсдийгөө бүрэн харуулж багийн гол асуудал болоод байгаа гоол оруулахад хувь нэмрээ хангалттай оруулж чадах уу?, Лукаку Златаны орон зайг нөхөж өөрийгөө топ тоглогч зүгээр ч нэг 70 сая паундын үнэ хүрээгүй гэдгээ хангалттай харуулж чадах уу ? гэх мэтчилэн хаа сайгүй асуултын тэмдэг тавигдсан улирал эхлэх гэж байна.
Арилжаа наймаа...
Бид Катар улс шиг нэг тоглогчид хагас тэрбумыг зарцуулж чадахгүй ч багийг буцааж хуучин байр сууринд нь аваачихын тулд мөнгийг хангалттай үрж чадна гэдгээ сүүлийн хэдэн жилд хангалттай харуулсан. Мата, Ди Мариа, Фалкао, Швайни, Ибра, Погба г.м тоглогчдыг бид багийнхаа өмсгөлтэй харах болно гэж 5 жилийн өмнө надад хэлсэн бол би их л гайхах байсан. Наймааны бодлого САФ-ын үеээс асар өөрчлөгдөж тэр ч жишгээрээ бид энэ зун Лукакуг хамгийн үнэтэй наймаануудын нилээн урдуур бичигдэх үнээр өөрийн болголоо. Хэрвээ А.Мадрид бандуулаагүй байсан бол Грийзманыг ч өөрийн болгож чадах байсан болов уу. Лукакугаас гадна Рохогийн гэмтлээс үүдээд хамгаалалтын шугамд Бэйлид хамтрагч болгохоор Бэнфикагийн Линделофыг мөн аваад байгаа. Улиралын өмнөх тоглолтуудад тун тааруу тоглосон ч цаашид сайжраад хамгаалалтын шинэ ноён нуруу болох болов уу гэсэн итгэл байсааар л байна. Моуриногийн сонгосон хамгаалагч муу байх нь ховор, мөн Эвра, Видич 2 ч анх ирээд ямар байсныг санахад Линделофын хувьд дүгнэлт гаргахад арай эртэднэ.
Энэ зуны 3 дахь наймаа Нэманья Матич. Моуриногийн хуучин шавь. Сүүлийн 3 улиралд 2 түрүүлээд байгаа Челсигийн гарааны тоглогч байсан хүн. Хэдий өмнөх шигээ байхаа больсон, Бакаяаког авсны дараа гараагаа алдах нь тодорхой болсон гэгдэж буй ч Каррик тоглолт бүрт гарч чадахаа больсон энэ үед манайд ус цас шиг хэрэг болж мэдэхээр хүн. Би хувьдаа Матич/Эррэра/Погба гэсэн дундын шугам лигтээ толгой цахих дундын шугам болсон л гэж үнэлж байгаа. Дээр нь яагаад ч юм Видичээс болоод Сэрби тоглогч, тэр тусмаа Нэманья гэсэн нэр нэг л дотно санагдаад байгаа хаха.
За тэгээд наймааны цонх хаагдтал дахиад гурван ч долоо хоног байна. Моу хэлж байснаараа 4 дэх тоглогчоо авчрах гэж оролдох л болов уу. Хамгийн магадлалтай нь Интерээс Хорват залууг нь салгах. Гэхдээ энэ наймаа надад нэг их таалагдахгүй л байгаа. Ялангуяа Марсиалыг зөрүүлж явуулах бол. Ойрд мөн Бэйлийн нэр сонсогдоод байгаа ч румор төдий л болов уу. Дээр нь гэмтэлд хэт ороогдсон хүн холхон л байсан нь зүгээр санагдана.
Багаас явах тоглогчдын хувьд энэ жилдээ Дэ Хэагаа дахиад аваад үлдэж чадах юм шиг байна
Ахлагчаа төрөлх баг руу нь үдсэн, Златантай шинэ гэрээ хийгээгүй, Януцайг Испани явуулсаныг эс тооцвол өнгөрсөн улирлын бүрэлдэхүүн ерөнхийдөө хэвэндээ хадгалагдаж үлдсэн байгаа. Мөн Фосу Менсаг зээлээр явуулж байгаа нь энэ улиралд Тунзабэд илүү боломж гаргахаар болж байх шиг. Мань хүн ч 2 жилийн дараа гэхэд төвийн хамгаалалтад мангас болж мэдэхээр л нөхөр байгаа.
Зиа тэгээд өнөө шөнө Р.Мадридтай супер цомын төлөө тоглолттой