АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!
Posted: Fri Aug 07, 2015 10:18 am
АСТОН ВИЛЛА КЛУБ ИРЭХ УЛИРЛЫН ТУЛААНД БЭЛЭН!!!
Энэ улирлын шинэ цэргүүд...
Скотт Синклэйр... 26 настай... Довтлогч... МанСитигээс 2,5 саяар...
Идрисса Гүэеэ... 25 настай...Хагас хамгаалагч... Лилле-ээс 9 саяар...
Майка Ричардс... 27 настай... Хамгаалагч.... МанСити-ээс фрий...
Марк Банн... 30 настай... Хаалгач... Норвичээс фрий...
Жордан Амави...21 настай.... Хамгаалагч....Нисс-ээс 9 саяар...
Жордан Аиу... 23 настай... Довтлогч...Лореон-оос 9 саяар...
Жордан Веретоут...22 настай... Хагас хамгаалагч...Нанси-гаас 8 саяар...
Хосе Ангел Креспо...28 настай... Хамгаалагч... Кордоба-гаас 500 мянгаар...
Рүди Гестид... 26 настай... Довтлогч... Блакбурн-аас 6 саяар...
Наймааны нийт зардал: .... 44 сая...
Яваар одогсод...
Даррен Бент .......... Дерби рүү.......... фрий
Кристиан Бентеке... Ливерпүүл рүү... 32,5 саяар
Грахам Бюрк....... Ноттс Кунти руу.... фрий
Фабиан Дельф.... МанСити рүү.........8 саяар
Шей Гивен.........Стоук Сити рүү......фрий
Матт Лоутон......Бөрнли рүү............2 саяар
Энда Стивенс.....Портсмоут руу......фрий
Якубба Силла.... Ренн рүү............ 1 саяар
Андрес Вейман... Дерби рүү.......... 2 саяар
Али Сиссохо... Порту руу.... улирлын зээлээр
Наймааны нийт орлого: .... 45,5 сая...
Өнгөрсөн жил бараг тоглоогүй ч энэ жил багтаа тус хүргэх тоглогчид...
Карлос Хилл... 22 настай найруулагч залуу маань өнгөрсөн улирал ФА капт Борнмутын эсрэг дебютэн дээрээ манай багийн улирлын шилдэг гоолыг хийсэн... тэрнээс хойш Шервудын дор бараг тоглоогүй ч энэ жил түүнийг түлхүү тоглуулна гэдгээ Шервуд амласан...
Гари Гарднер... Манай академийн бүтээгдэхүүн 23 настай хагас хамгаалагч залуу маань өнгөрсөн улиралд Ноттингамд маш амжилттай улирлыг өнгөрөөж 18 тоглолтонд 4 гоол хийсэн... хаалттай цохилт, алсын цохилтыг онцгой сайн хийдэг... хамгаалалт, довтлогоонд маш жигд тоглодог.... ах Крейг Гарднераас хавьгүй илүү авъяастай гэгддэг...
Либор Козак... 26 настай, 193 см өндөртэй аварга биет Чех залуу маань гэмтлийн улмаас бүтэн жил хагас тоглоогүй ч ПЛ-д тоглосон эхний улиралдаа 14 тоглолтонд 4 гоол хийсэн муугүй амжилттай... сая нөхөрсөгүүд дээр нийт 4 тоглолтонд 3 гоол хийж эргэн ирж байгаагаа зарласан...
Александар Тонев...Болгараас төрж буй хурц од гэгдэж байсан 25 настай вингер залуу маань өнгөрсөн улиралд Селтикт хэр тааруухан улирлыг үдсэн... энэ улирал бол түүнийг ПЛ-т үлдэж чадах эсэхийг нь шийдэх шийдвэрлэх улирал байх болно...
Энэ улиралд дараагийн Жак Грилиш болон гарч ирж болзошгүй залуус...
Каллум Робинсон... Манай академийн бүтээгдэхүүн 20 настай довтлогч залуу маань өнгөрсөн улиралд Престонд маш амжилттай улирлыг үдэж 28 тоглолтонд 7 гоол хийсэн...
Жеррел Селларс... 19 настай довтлогч залуу маань академиас гарч ирж байгаа хамгийн хурц од гэгдэж байгаа... Свиндоны эсрэг нөхөрсөг дээр ганган гоол хийж Шервудын хараанд өртсөн...
Энэ улиралд дасгалжуулагчидын багт нэмэгдсэн эрхэмүүд...
Туслах дасгалжуулагч.... Рей Уилкинс /Челсид туслах дасгалжуулагч байсан/
Тоглолтын аналист.... Сиймус Брэди /Тоттенхамд аналист байсан/
Спортинг директор.... Хенрик Алмстад /Арсеналд ажиллаж байсан/
Өнгөрсөн улирлуудад манай багийн хагас хамгаалалт тал дээр Дельфээс, гоолын хувьд Бентекегээс хэтэрхий хараат байсан...гэхдээ энэ бол дунд болон урт хугацаандаа тогтвортой амжилт гаргах хувилбар яагаад ч байж чадахгүй... харин одоо нэгэнт эдгээр эрхэмүүд мөрөө хөөсөн учраас үлдсэн залуусын нуруун дээр адилхан ачаа ирэх болно... тэр утгаараа энэ улиралд илүү багийн тоглолт харуулсан илүү олон талт тоглолттой улирал байх болов уу гэж найдаж байна... энэ улиралд доош унах магадлалтай багийн тоонд дээгүүр бичигдээд байгаа манай багийнхан харин ч эсрэгээрээ Европын эрхийн төлөө дайрах бодолтой байгаа... олон олон шилдэг залуусаар эгнээгээ зузаатгаж, сэтгэл зүрх нь өөр газар яваа нөхдийг эгнээнээсээ хаслаа...
... сунайсан урт улирлын туршид ЯВАН ЧАНГАРНАА....