Хуудас: 6-7
Хуудас: 6
Фрэнк Лэмпард Энэхүү тоглоомонд нэг дурлавал, хөл бөмбөг чиний амьдралын нэг хэсэг болчихсон байхыг гэнэт мэдрэх болно.
Би хөлбөмбөгийн гэр бүлд мэндэлсэн билээ. Миний аав, авга ах, дараа нь садны 3 ах хар багаасаа хөл бөмбөг тоглосон болохоор намайг хөлбөмбөгт уруу татахгүй байж хэрхэн чадах вэ дээ.
Аав маань намайг хөлбөмбөгийн багт өгөхөөр шийдээд, гэрээс холгүйхэн орших цэцэрлэгээр дайран хөтлөн явж байсныг санаж байна. Бид хоёр ямар ч урьдчилан яриа тохироо хийлгүй яваад оччихсон бөгөөд, аав багийн захиргааныхантай уулзаж ярилцаад, харин би мини – хөлбөмбөг бага зэрэг тоглосон юм. Бөмбөг хүлээж авангуутаа өөрийнхөө хаалганд гоол хийчихсэн болохоор санаа их зовж байлаа.
Энэхүү тоглоомонд нэг дурлавал, хөлбөмбөг чиний амьдралын нэг хэсэг болчихсон байхыг гэнэт мэдрэх болно. Хүүхэд насныхаа туршид би үнэхээр зүтгэлтэй ажилласан. Өсвөрийн багт өнгөрүүлсэн өдрүүд миний амьдралын гахйхамшигтай дурсамж болон үлдсэн, хэзээ ч мартагдахгүй. Бусад хүүхэд надаас ч жаргалтай юм аа гэж бодох үе байсан ч би тэвчээр хатуужлаа сайжруулах, дамжуулалт, цохилтоо төгөлдөржүүлэх ажлаа хэзээ ч зогсоож байгаагүй.
Би олон тоглогчийг харсан. Зарим нь тухайн үед надаас илүү байсан байж болох ч, бид өсвөрийн багт ороход тэдний зарим хэсэг нь хөлбөмбөгөөс өөр зүйл сонирхож, нөгөө хэсгийнх нь ур чадвар зогсонги байдалд орчихсон гэлтэй байсан л даа. Тэр үед би тэднээс илүү зүйлд хүрэхийг эрмэлзэж, энэ л миний амьдралын хамгийн чухал зүйл хэмээн бодож явлаа.
Хуудас: 7
Дидье ДрогбаХэрэв би энэхүү номонд өөрийн, хөлбөмбөгт шунан дурласан сэтгэлээ шингээж чадвал шинэ тоглогчдын миний хайртай тоглоомоос цэнгэл жаргал эдлэхээр эрмэлзэх тэрхүү тэмүүллийг нь бадрааж, зоригжуулж чадна гэж найдаж байна.
Балчир наснаас минь эхлэн хөлбөмбөг миний амьдралын салшгүй хэсэг байсан болохоор, хөлбөмбөг цаг ямагт надад чухал байсан. Би Зааны Ясан эрэг улсаас буюу гэрээсээ Францад мэргэжлийн хөл бөмбөгчин байсан өөрийн авга Мишель Гобагийнх руу очсон юм.
Энэ нүүдэл надад хөлбөмбөгчин болох боломж олгосон гэж боддог. Авгыгаа даган клубээс клуб руу аялан байхдаа түүнээс, мөн бусад олон дасгалжуулагчаас их зүйл сурсан.
11 настай байхад минь тэдний нэг нь болох Жак Треше надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Өөрийн нөхөдтэй хамт тоглохоос гадна ялалт, ялагдлын аль алинд нь амьдралын амт байдгийг тэгэхэд л ухаарч эхэлсэн юм болов уу.
Хэрвээ би энэхүү номонд өөрийн, хөлбөмбөгт дурласан сэтгэлээ шингээж чадвал ( багийн нөхөд маань яг адил зүйл мэдэрдгийг би мэднэ) шинэ тоглогчдын миний хайртай тоглоомоос цэнгэл жаргал эдлэхээр эрмэлзэх тэрхүү тэмүүллийг нь бадрааж, зоригжуулж чадна гэж найдаж байна.