by Villa_Bayaraa » Tue Jul 25, 2017 10:05 am
За өнгөрсөн улралд мөнгийг цацсан бол харин энэ улиралын наймаанд тун даруухан даруухан байна даа...
Хаалгач:
Сэм Жонстоуныг дахиад 1 улирал зээллээ... өнгөрсөн улиралд эхэндээ жаахан тэвдүү байсан бол сүүлдээ нилээд давгүй болоод ирсэн... Улирал бүр гарааны хаалгачаа сольдог тогтворгүй байдал өөрчлөгдөж байна... дараа жил нөхөр чөлөөт агент болохоор үнэгүй авчих байх гэж найдаж байна... Хаалгач тогтвортой, найдвартай байна гэдэг сайхан... өвгөн Фрийдлээс хойш хаалгач дээр зовлонтой л байлаа даа... Фрийдлийн үед, өмнө нь Соренсенийн үед хаалган дээр үнэндээ л санаа зовдоггүй байж дээ...
Хамгаалагч:
Домогт Терри ирлээ... нөхрийг үнэгүй авсан гэдэг бол том бонус... Чемпионшипийн түвшинд нөхрийн цалин бага зэрэг өндөр ч үнэгүй авсан болохоор ямар ч асуудалгүй... Ирэнгүүтээ манай ахлагч Честерээс туузыг нь, Коджиагаас 26 дугаарыг нь аваад багйн ахлагч ахлагч болсон... Ямар ч байсан нөхөрсөг дээр нөхрийг талбай дээр байхад хожигдож үзээгүй байгаа... нөхрийг суусны дараа гоол алдаад хожигдсон тохиолдол бол бий... Гэмтэл бэртэлд ороогдчихгүй л бол маш сайн улирлыг үднэ гэж итгэж байна...
Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, сонирхолтой ч юм шиг нэг наймаа бол Крис Самба-г чөлөөт агентаас авсан явдал байна... Блакбурнд ид үеэ өнгөрөөсөн өвгөн хамгаалагчийг /өвгөн ч гэж хөөрхий 33-тай л залуу/ авсанд фенүүд таагүй хандаж байгаа ч яахав үзээд алдахад алдах юмгүй л наймаа санж... хамгаалалтын тал дээр энэ 2 хүнийг манайхан 5 жилээр хоцорч авлаа даа хэхэ...
Амави Севилля явах гэсэн ч эмнэлгийн үзлэгт тэнцээгүй... асуудал хойшилсон...
Хагас хамгаалагч:
Карлос Санчезыг Фиорентина руу 2,5 саяар явуулсан... 31-тэй хүнийг боломжийн л үнээр зарчихлаа... Зөрүүлээд Стоукаас Глен Вийланыг 1,4-р, Ал Мохамадиг 900К-аар авлаа... Ерөнхийдөө манайд байдаггүй хар ажлын моринуудыг авлаа гэсэн үг... аль аль нь багт хэргээ гаргаж, хувь нэмрээ оруулж чадах хүмүүс... бас л аль алиныг нь ид үеэс нь 3 жилээр хоцорч авах шиг боллоо хэхэ...
Довтолгоо:
Довтолгооны шугаманд манайд хүн хэрэггүй л дээ... Либор Козакыг чөлөөлсөн... Лациогоос ирээд хөлөө гэмтээгээд тэгээд явсангүй дээ... уг нь бас л ирээдүйтэй довтлогч байсан даа.. Нөхөр явсан ч манай довтолгоон шугам бол Чемпионшиптээ гайхуулахаар шугам... бас дээрээс нь 1 довтлогчтой тоглоход хэтэрхий олон ч довтлогч байна...
Росс Маккормак- Фулхамд мэргэн бууч болж байсан, Скотт Хоган- Брентфортын мэргэн бууч 16-17 он улиралд 18 тоглолтонд 13 н гоол хийгээд манайд 1 сард ирсэн... Коджиа - манай өнгөрсөн улирлын мэргэн бууч... академин од Рушиан Мерфи... өвгөн бууны хугархай Агбон байна даа...
Last edited by
Villa_Bayaraa on Tue Jul 25, 2017 10:14 am, edited 1 time in total.