Юрген Клопп: Диого Жота бол манай багт зүй ёсоор нийцэх, хагас хамгаалалт болон довтолгоонд бодит сонголт өгөх тоглогч Клопп 23 настай олон талт довтлогчийг авсандаа баяртай байгаа бөгөөд Liverpoolfc.com-т өгсөн ярилцлагын үеэр шинэ 20 дугаараас юу хүлээж байгаагаа тайлбарлав.
- Диогог яагаад Ливэрпүүлд авчрахыг хүссэн тухайгаа хэлж өгөхгүй юу?Өө бурхан минь, хангалттай олон шалтгаан байна! Тэр бол түүнийг ашиглах олон сонголтыг бидэнд өгөх тоглогч юм. Тэр дөнгөж 23 настай, цааш хөгжих, маш их потенциалтай, хурдтай, багийг нэгтгэж чаддаг, хамгаалж чаддаг, прессинг хийж чаддаг. Энэ нь биднийг илүү таамаглашгүй болгож, янз бүрийн системүүдийн бодит хувилбаруудыг бидэнд өгнө, учир нь тэр 4-3-3 байрлалын урд талын бүх гурван байрлалд тоглож чадна. Хэрэв бид 4 хагас хамгаалагчтай тогловол 2 жигүүрт нь тоглож чадна. Эдгээр төрлийн зүйлүүдийг хийж чадаж байгаа нь үнэхээр сайхан байна. Түүнд бидэнд байх ёстой хүсэл сонирхол, шунал, удирдамж гэх мэт байгалиас заяасан зүйлс байгаа Тэр бол үнэхээр итгэмээргүй Португалын шинэ үеийнхний нэг бөгөөд тэд үнэхээр чадварлаг тоглогчидтой болжээ. Португалийн багийг бид сүүлд тоглож байхыг харсан, үнэхээр гайхалтай. Тиймээс би түүнийг энд байгаад үнэхээр баяртай байна. Дээрээс нь тэр үнэхээр сайн залуу, энд ирсэнд үнэхээр баяртай байна.
-Түүнтэй ярих боломж танд олдсон уу? Олдсон бол тэр яриа яаж өрнөсөн бэ?Тийм ээ, Маш сайхан болсон. Би түүнтэй болон түүний найз охинтой танилцсан. Маш сайхан, хоёулаа маш сайн англиар ярьдаг. Тэр үнэхээр сайхан, ухаалаг хүн гэдгийг би өмнө нь ярилцахадаа мэдэж авсан, Тэр энэ багт үнэхээр сайн тохирох болно.
-Та Чононууд ба Нуно Эспирито Санто-гийн хийж байгаа ажлыг биширдэг гэж хэлж байсан. Энэ нь таны энд хийх зүйл рүү шилжихэд нь туслах зүйл мөн үү?Тиймээ, Чононуудын хийж байгаа зүйл надад таалагддаг. Тэд огт өөр систем тоглодог нь ойлгомжтой, гэхдээ тэд юу хийдэг вэ гэвэл бараг бүх довтлогч тоглогчдоос хамгаалалтын ажлаа зөв хийлгэхийг хүсдэг.Тэнд бүх багаараа үүнийг хийж байгаа бөгөөд Диого ч бас адилхан юм. Мэдээжийн хэрэг, энэ бол нэг зүйл юм. Мэдээжийн хэрэг тэрээр энд хэд хэдэн зүйлд дасан зохицох ёстой бөгөөд цөөн хэдэн зүйлийг сурах ёстой . Мэдээж бидний өөрөөр хийдэг зүйлийг хийх хэрэгтэй. Гэхдээ тэр олон зүйлд аль хэдийн бэлэн болжээ. Тиймээс би үнэхээр их баяртай байна.
-Энэ таныг хамгийн ихээр догдлуулж буй зүйл мөн үү, тэр сорилтонд орох дур сонирхолтой байна гэж бодож байна уу?Энэ нь түүний хувьд нэг алхам гэдгийг мэдэж байгаа, тэр үүнийг мэддэг. Мэдээжийн хэрэг. Бид иймэрхүү зүйлийн талаар үргэлж ярьдаг; Өнгөрсөн жилүүдэд бараг бүх зүйлийг хожсон багийг манай баг хэн сайжруулж чадах вэ? Маш олон зүйл биднийг сайжруулж чадна, хэрэв та 500 тоглолт дараалан ирж тоглохыг хүсвэл энэ нь бага зэрэг хэцүү байж болох юм. Энэ нь түүний хувьд нэг алхам гэдгийг мэддэг бөгөөд тэр бидэнд байхгүй зүйлийг бидэнд өгч чадна.Тиймээс дажгүй юм. Сайжруулах орон зай бол миний хамгийн дуртай зүйл биш, гэхдээ заавал байдаг. Тэр одоо бидний төлөө тоглоход аль хэдийн бэлэн болсон, тийм ээ, сайн зүйл ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Бидний тоглох арга барил, бэлтгэл сургуулилт, хүмүүстэй харьцах харьцаа түүнд ч бас тус болно гэж бодож байна. Мэдээжийн хэрэг иймэрхүү багт багтсан нь сайн хэрэг, учир нь таны эргэн тойронд сайн тоглогчид байгаа тул өөрийгөө илүү сайжруул. Бид түүнтэй хамт байх болно.
-Тэрээр Адам Лалланагийн 20 дугаарыг авлаа№20 бол сайхан дугаар. Адам үүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хоёулаа мэдээж үнэхээр сайн хөлбөмбөгчид - өөр тоглогчид, гэхдээ үнэхээр сайн хөлбөмбөгчид. Хоёулаа их гүйдэг болохоор тоглолтын дараа маш их хөлс урсах болно! ядаж жерси нь үүндээ дасчихсан шүү дээ!