El Payaso wrote:J@x wrote:2014 оны Аргентиний зам одоогийн Португалаас нээх ялгаа алга байна шдээ хэхэ.
хэсгээс гарах чухал тоглолтонд лаагаад, 11 цохилцоход эхэлж хийгээд хагас шигшээд чирээ л хожлоо. Юу нь буруудсан юм бол хэхэ. Ямар Месси нь гэмтэлтэй байсан ч хожоод байсан Аргентин биш дээ. Барса, Месси талынхан нэг талд гарчихаад л тамын тогооны улгэр яриад байх шиг л харагдаад байх юм.
Би ДА манайх их аятайхан хэсэгт байна асуудалгүй семи хүрээд аз таарвал финальдах боломж байна гэж бичиж байсаан...
Тэмцээний турш Аргентинийг Месси л чирсэн шдээ. Хэсэгтээ хамаг гоолыг хийгээд явсан. Ираны автобусыг эцсийн мөчид эвдэж гоолдож байсан. Босниг хожиход бас хожлын гоол эцсийн мөчид оруулсан. Өст Нигерийг дарахад бас л 2 чухал гоолыг нь хийдэг. Нэмээд 1 гоолынх нь ассистыг өгдөг байх шүү.
Хэсгээс гараад Бельгийн эсрэг Игуайны гоолыг эхлүүлж өгсөн. Швейцарь дээр Ди Мариагийн гоолын ассистыг өгдөг. Голланд дээр ч гэсэн хамаг боломжийг гаргаад явдаг. Тэрийг бол үнэхээр чирэлт гэнэ л дээ... Мессигүй л бол Аргентин яах учираа олохгүй л байсан.
Тэмцээний дараа тоо баримтуудыг харж байсан. Хамгийн олон хууралт, хамгийн олон боломж үүсгэсэн гээд л явж байсан даа. Тэгээд л шилдэг тоглогчыг нь авсан гэж боддог.