АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Цогоо » Wed Jan 20, 2016 10:21 am

Villa_Bayaraa wrote:За ФА капт Уикомбыг хожиж дараагийн шатанд шалгарлаа... даан ч МанСити-гийн аманд орчихлоо доо... яахав капын ёндоо таараад 1:0-р гусвал харин цаашаа хэсэг гүйчих шанс гарч мэдэх л юм... Сити-г азаар бүдрүүлж чадвал МанЮ, Челси, Арсенал 3-г аргалах асуудал байна... бусдаас нь бол ч айхгүй л дээ... энэ жил унахдаа тулвал ядаж тээр жилийн Бирмингам, Уиган энтэр шиг 1 цом аваад унах юмсан...

Нөгөө талд Свонси хождог туйлын таагүй мэдээ байлаа... 17-д байгаа багаас яалт ч гүй 9-10 оноо дутуу яваад байх юм даа...
уг нь одоо хожгдолгй 4 тоглолт хийсэн гэдэг сэтгэлзүй дээрээ нэг дайраад үзвэл ч бас хэрэг байна шүү... уг нь манайд одоо 3 дараалсан ялалт хэрэгтэй байгаа юм... тэр дундаа 1 удаа маш том ялалт байгуулах хэрэгтэй... Вестбром, Вестхам 2-г 1:0-р хожих хэрэгтэй байна... шүүгчдэнэ үү, гар хөлөөрөө оруулна уу, отонгоос хийнэ үү хамаагүй... дараа нь Норвичийг талбай дээрээ нэг сайн гөвчих юмсан... тээр жилийн Сандерландыг гөвдөг шиг 5:1 энтэр шиг оноогоор хожих хэрэгтэй байна... тэгж байж релегешн баттлд орж ирнэ... одоо бол бүр релегешн батлд ч орж чадахгүй байна л даа...

Норвичийг талбайдаа хүлээж авсны дараа хүнд хуваарь эхэлнэ... Ливерпүүлийг талбайдаа, Стоукын талбайд, Эвертоныг талбайдаа, Ситигийн талбайд, Тоттенхамыг талбайдаа...

тэгээд Свонсигийн талбайд очно, Челсиг талбайдаа авна, сүүлд нь Борнмутыг талбайдаа аваад улирал дуусна...

ер нь л эвгүй болчихсон юм байна л даа...
Манай Баяраагийн мастер план уг нь гүйчихээд байдагсан. Царцаа Намжил шиг "Гурван удаа дэвхрээд мултарчихсан. Одоо ч яахын аргагүй үхээ байлгүй дээ" гэдэг шиг юм яриа юу даа? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby COYI » Wed Jan 20, 2016 11:54 am

Villa_Bayaraa wrote:ер нь л эвгүй болчихсон юм байна л даа...


Манай хэдийг бэртээчихгүй бол танайд хожигдоход гомдолгүй ээ :ногоон: . Ер нь тэгээд аз нь гүйгээд ёндоо нь байвал зууралдаад үлдэх байлгүй дээ Баяраа мээнь. Угаасаа чаддаг юм чинь тээ кк
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Өсөхбаяр » Wed Jan 20, 2016 1:52 pm

ёстой царцаа намжилын үлгэрээр болж бх шиг..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Аагий » Wed Jan 20, 2016 1:55 pm

Манайхаас ядаж нэг оноо авчих блгүй дээ, ер нь л оноо хуваая, аль алинд нь оноо хэрэгтэй :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Jan 20, 2016 2:11 pm

Та бүхнийхээ сайхан сэтгэлд талархаж байнөө :sad::
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Radiohead » Thu Jan 21, 2016 12:44 pm

:ногоон:
Image
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Feb 03, 2016 8:52 am

Аглуу нөгөө "эмзэглэлээрээ" бүжиг дэглэсэн гэдэг шиг би нэг "эмзэглэлээрээ" Хувцас солих өрөөндөө бичиж эхэлье дээ...
Өөр ч өөрийгөө зугаацуулах юмгүй боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby *R9* » Wed Feb 03, 2016 9:05 am

Villa_Bayaraa wrote:Аглуу нөгөө "эмзэглэлээрээ" бүжиг дэглэсэн гэдэг шиг би нэг "эмзэглэлээрээ" Хувцас солих өрөөндөө бичиж эхэлье дээ...
Өөр ч өөрийгөө зугаацуулах юмгүй боллоо...


:eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Feb 03, 2016 9:57 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #16-1


*Вилла Паркын хэвлэлийн бага хурлын өрөөнд сэтгүүлчид цугларсан байна... Хэвлэлийн бага хуралд оролцохоор Астон Вилла клубын СЕО Том Фокс, дасгалжуулагч Реми Гард, шинэ ТУЗ-н дарга Стив Холлис нар ирсэн байна... Фокс, Холлис нар малийтал инээмсэглэсэн байдалтай суухад тэдний голд Реми Гард бодлогоширсон, урамгүй царайтай сууна...*

Том Фокс /санаачлагатайгаар/: За алив нөхөр сэтгүүлчдээ... нэг нэгээрээ эмх цэгцтэй гараа өргөөд асуултаа асуугаад асуугаад явчаарай...

Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Астон Вилла клубыг наймааны цонхоор маш идэвхигүй ажилласан талаар гадуур шуугиж байна л даа... энэ талаар та бүхэн өөрсдийн тайлбарыг өгөхгүй юу?

Реми Гард /урам муутай/: Тиймээ... бид энэ наймааны цонхоор ...

Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... би Реми дасгалжуулагчтай санал нэг байна... бид энэ наймааны цонхоор маш сайн ажилласан... гадуур явж байгаа цуурхалд итгэх хэрэггүй... бид энэ наймааны цонхоор маш чухал хүн авсан... тэр хүн бол шинэ ТУЗ-н дарга... нэг бэрс хэдэн бодтой тэнцэнэ гэдэг билээ дээ?... Нэг ТУЗ-н дарга дор хаяж 5 тоглогчтой тэнцэнэ гэж хэлж болно...

Стив Холлис /маасайтал инээмсэглэн/: Тиймээ... тэгэлгүй яахав...

Сэтгүүлч#2 /гараа өргөн/: Гэхдээ та бүхэн өөр наймаа хийгээгүй юм бишүү?

Реми Гард /урам муутай/: Харамсалтай нь бид...

Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... таныг ийм буруу ойлголттой байгаад Реми дасгалжуулагчтай адил би ч бас маш их харамсаж байна.... бид энэ наймааны цонхоор таван сэрээ, хоёр халбага, бас нэг ус буцалгагч авсан... тэр ус буцалгагчаар буцалгасан усаар амттай кофе найруулаад та бүхэнд өгсөн байгаа... та бүхэн аль хэдийн манай шинэ наймааны үр ашгийг амсаад эхэлчихсэн байна шүү дээ... тийм үү?

Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Уучлаарай, наймааны цонхоор тоглогч авах ёстой биш үү? Та бүхэн нэг ч тоглогч аваагүй талаараа тайлбар өгөх үү?

Реми Гард /урам муутай/: Тийм ээ...

Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... бид нэг ч тоглогч аваагүй... энэ үнэн... яагаад гэвэл бид энэ наймааны цонхоор 1 тоглогч биш харин бүхэл бүтэн 2-н хоёр “тоглуулагч” авсан байгаа...тоглогч дээр үү “тоглуулагч” дээр үү? та бодоод үзээрэй... /хуруугаараа заан/ тэр нэг нь хуучны пянз тоглуулагч... тэр буланд байна... их сайхан үзмэр.... нөгөөх нь... хамгийн сүүлийн үеийн чихэвчний СД тоглуулагч... манай тоглогчид хувцас солих өрөөндөө ээлжлээд дуу сонсох боломжтой болсон...

Сэтгүүлч#3 /гараа өргөн/: Уучлаарай Фокс даргаа, Реми дасгалжуулагчаас нэг зүйл асуух гэсэн юм...та түр хүлээж байх уу?... Реми дасгалжуулагчаа, энэ наймааны цонхоор ажиллахад ямар нэгэн хүндрэл байв уу?

Том Фокс /ярвайн/: За энэ удаад би дуугүй байж байя...

Реми Гард /урам муутай/: Тийм ээ... манай хүснэгтийн байрлалаас болоод тоглогч нар манайд ирэх дургүй байлаа... нөгөөтэйгүүр санхүүгийн асуудал ч бас нилээд хүчтэй цохилт болсон...

*Том Фокс Стив Холлисийг нударсанд нөгөөх нь гэнэт дугарч*

Стив Холлис: Тиймээ... Мөнгө гэдэг бол үнэндээ тийм ч чухал биш шүү дээ... амьдрал мөнгөн дээр тогтох уу? Хайран дээр тогтох уу? Амьдрал хайран дээр тогтдог гээд дуу хүртэл цаана чинь байна... Тиймээс бид мөнгийг чухалчилж биш хайрыг чухалчилж энэ клубыг удирдах болно... /Гардыг тэврэн үнсэв/

Сэтгүүлч#2 /гараа өргөн/: Саяхан 1 сард танай клубын жилийн тайлангийн хурал нилээд ширүүхэн болсон сурагтай байсан... энэ талаараа товчхон мэдээлэл өгөх үү?

Том Фокс /инээвхийлэн/: Тиймээ манай тайлангийн хурал ширүүхэн болсон... ширүүхэн гэхээс илүү “халуухан” болсон гэж ойлгож болно... тиймээ... “маш халуун дулаан” уур амьсгал дунд хурал болж өндөрлөсөн... тэр хурлаар бид клубыг удирдаж байгаа “философио” фенүүддээ танилцуулж, ойлгуулсан... одоо манайхан их сэтгэл хангалуун болсон... итгэхгүй бол Вилла Паркт та нар очоод үзээрэй... манай фенүүд бүгд баярласандаа уйлж байгаа... эсрэг багийн фенүүд инээж байгаа... манай Вилла Парк Премиер Лигийн хамгийн аз жаргалтай газар болсон...

Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Та бүхэн өөрсдийн тэр “философио” бидэнд товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

Реми Гард /урам муутай санаа алдан/: За манай энэ философи гээд байгаа зүйл бол...

Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... манай философи бол маш онцгой... зүйрлүүлбэл “хол нисэх сумыг сайн татаж байгаад тавих хэрэгтэй” гэдэг үг байдаг шүү дээ... “оролдлого сайт оройд нь” ч гэж үг байдаг... “эсгий хийх газар нохой хэрэггүй” ч гэж үг байдаг... тэгэхээр манай философи бол товчхондоо ийм юм... одоо та ойлгов уу?...

Сэтгүүлч#1 /тээнэгэлзэн/: Үгүй ээ, ойлгосонгүй...та дахиад тайлбарла даа?

Том Фокс /санаачлагыг авч/: Тэгэхээр ийм байна... та өөрийгөө үсрэх гэж байгаа хүн гэж бод... та өндөр үсрэхийн тулд сайн суух хэрэгтэй тийм үү?... Вилла клуб ч бас Аваргуудын Лиг, ПЛ-н аваргын хэмжээнд хүрч үсрэхийн тулд сайн “сууж өгөх” хэрэгтэй байгаа юм... бид доошоогоо Чемпионшип рүү, болж өгвөл Лиг 1 рүү сайтар “сууж өгөөд” дараа нь дээшээ тийрэлттэйгээр үсрэхэд ПЛ-н аварга, Аваргуудын лигийн эрх, за бүр байя гэхэд Европа лигийн эрх дээр бууж л таарна...

*Энэ үед Реми Гард нусаа татан нулимсаа арчиж эхлэв... Том Фокс Гардыг нудрана*

Том Фокс /санаачлагыг авч/: За ингээд хурлаа өндөрлөцгөөе... манай Реми өөрсдийнхөө философийг сонсоод өөрийн эрхгүй нулимс унагаж сууна... ийм л агуу философитой, ийм л агуу клуб шүү дээ бид...

*Энэ үед Реми Гард тэсэлгүй цурхиран уйлж өрөөнөөс гарч гүйв*

Стив Холлис /бантангуй/: За ингээд хурлаа өндөрлөе.. /толгой дээрээ гараа барьж зүрх хэлбэр үүсгээд/ та бүхэндээ хайртай шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby fond » Wed Feb 03, 2016 10:32 am

:eek:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Өсөхбаяр » Wed Feb 03, 2016 11:57 am

өндөр үсрэхийн тулд сайн сууж өгөх хэрэгтэй гэж аймар философи байна шүү хаха
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Wed Feb 03, 2016 1:03 pm

haha

bla bla
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby SAVAGE » Wed Feb 03, 2016 1:17 pm

:eek:
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Dj Tuvshin » Wed Feb 03, 2016 11:23 pm

:eek:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby El Payaso » Sat Feb 06, 2016 11:59 pm

Үсрэх гээ байна уу гүү юу ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Өсөхбаяр » Sun Feb 07, 2016 1:14 pm

баяраа наадахаа сайн бичиж бай.. баг чинь хожоод бхым биш.үү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Sesame » Sat Feb 13, 2016 12:41 am

Яаж ингэж сэтгэж бичиж чадаж байнаа. Мундаг юм аа. Анх 14/15 оны улирлын цувралуудыг найзтайгаа уншаад савж унатлаа инээлддэг байсан. :eek:
You must not be afraid to dream a little bigger darling!!
User avatar
Sesame
 
Posts: 195
Joined: Fri Sep 25, 2015 7:28 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Saiza » Sun Feb 14, 2016 11:34 pm

Баяраа гайгүй бгаа?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Dj Tuvshin » Sun Feb 14, 2016 11:36 pm

Ээ Баяраагийн багийг яажаам бэ? Үсрэх гэж байхад нь бүүр дээрээс нь дэвсээд байнашд...
Талбай дээр нь шүү тэгээд...хммм...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Sun Feb 14, 2016 11:37 pm

uuchlaarai

bla bla
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Барнаба » Sun Feb 14, 2016 11:37 pm

Эергээр харвал 1-0 р хожигдох 6-0 р хожигдох 2 адилхан шүү дээ. :sup:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby UULAA » Mon Feb 15, 2016 2:57 am

Коло Туре хүртэл гоолдохоор чинь одоо яахавдээ.
Балиустай биш цаасны хутгатай л байсийн байнадаа.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Mon Feb 15, 2016 9:01 am

Биеэ сул тавьцоон ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Mon Feb 15, 2016 9:08 am

Ер нь чойролтонд эмзэглэхээ болиод бүр дасаад бие хаа тавирцсан шд ккк... АНУ-д Лейкерс чойроод, Англид Вилла чойроод, Монголд Хүлэгүүд чойроод сайхан байна оо ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby amka13 » Mon Feb 15, 2016 9:45 am

balius xynddeed bx shig, next time chinjaalaa irleed suuj bgaarai...
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron