Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/
Posted: Mon Jun 09, 2014 11:25 am
В хэсэг: Өмнөд Африкийн финалистууд дахин учирлаа
Бразил 2014 ДА-н В хэсэг яах аргагүй Өмнөд Африкийн ДА-н финалистуудын нэр сүрд дарагдаж байна. Хэсгийн эхний тоглолт 4 жилийн өмнөх финалд тоглосон 2 багийн тоглолтоор эхлэнэ. Цомыг хамгаалагч багийн хувьд эхлээд 2010 оны финалист, дараа нь Австрали, Чили нартай хэсэгтээ тулна. Чили бол тэдэнтэй Өмнөд Африк-т мөн тулсан баг. Тэд Европын 2 акулын аль нэгийг жийн хасагдах шатанд шалгарна гэж найдаж байгаа болвуу.
Багууд
Испани цомоо хамгаалах эхний ээлжинд Өмнөд Африк-д хожсон 2 багтай тулна, тэдний бүрэлдэхүүн хүчирхэг хэвээр, 2008 оноос хойш шигшээн цөм болж амжилт үзүүлсэн тоглогчид хэвээр байсаар. Ла Рожа-н хамгийн том өрсөлдөгч гэж яваа Нисдэг Голланд Бразил 2014-н урьдчилсан шатанд ДА-н эрхээ төвөггүй авсан, тэдний гол зэвсэг Робин Ван Перси 11 гоал хийсэн.
Чили-н хувьд гэвэл, тэд Өмнөд Америкийн бүсэд 3-т орж ДА-н эрхээ шууд орох болзлоо хангасан. Тэдэнд авьяаслаг залуус бий, Барселоны Алексис Санчез, Ювентусын Артуро Видал зэрэг. Довтолгооны хөлбөмбөгийг эрхэмлэдэг тэдний дасгалжуулагч Жорже Сампаоли 2012 онд шигшээг авсан бөгөөд Марсело Эл Лочо Биелса-н өвлүүлсэн хэв маяг, уламжлалыг үргэлжлүүлж яваа.
Австрали, Бразил 2014 тэдний хувьд 4 дэх, 3 дараалсан ДА нь болох гэж байна. Урьдчилсан шат тэдний хувьд их тогтворгүй байсан, шинэ дасгалжуулагч Анге Постесоглоу ирснээр тэдний хувьд дэвшлийг авчирсан байгаа.
Харах тоглогчид
Испани: Шави, Андрес Иниеста, Шаби Алонсо
Нидерланд: Ариен Роббен, Робин ван Перси
Чили: Артуро Видал, Алексис Санчез, Клаудио Браво
Австрали: Тим Кэхилл, Лукас Нейлл
Шийдвэрлэх тоглолт
Испани-Чили. Энэ бол тэр чигээрээ Испани хэлтнүүдийн тулаан байх болно, В хэсгийн 2 дах тоглолт 2 багийн тэмцээний хувь заяаг шийдэж ч болох юм. 2 Рожа-н уулзалт 4 жилийн доторх 4 дэх учраа нь байх гэж байна. 2010 оны ДА-с хойш 2 нөхөрсөг хийсэн бөгөөд сүүлийнхд 2 баг 2-2 р тэнцсэн.
Эргэн харвал
Недерланд 0-1 Испани, 2010 оны 7 сарын 11, Ёоханнесбург.
Өмнөд Африкийн финалистууд 4 жилийн дараа Бразил-д дахин учирлаа. Өмнөд Африк руу эргэж харвал финалын 116 дах минутад Андрес Иниеста-н гоал Ла Рожа-д хожил авчирч анхны ДА-н цомыг нь гардуулж байсан. Мөн эсрэг талд Улбаршаруудын анхны ДА-н цом авах боломжийг нь үгүйсгэж байсан, Улбаршаруудын хувьд 3 дах финалдаа хожигдсон нь энэ.
Та мэдсэн үү?
Өмнөд Африк 2010-т Испани түрүүлснээр цомыг хүртсэн 8 дах баг болсон бөгөөд мөн эхний тоглолтондоо хожигдсон ч түрүүлсэн анхны баг болсон. Тус тэмцээний нээлтийн тоглолтондоо Дел Боске-н баг Швэйцарьчуудад 1-0 р хожигдсон.
Стат
2 - Хэсгийн шатанд таарсан танил өрсөлдөгчид, мөн анх учрах өрсөлдөгчид. Испани, Австрали нар анх удаагаа том тэмцээнд таарах гэж байгаа бол Чили, Нидерланд нар ч анх удаагаа хоорондоо таарах гэж байгаа.
Тоглолтууд /дотоодын цагаар/