НБА-ийн комиссар Дэвид Стерн yahoo Sports-д өнөөдөр өгсөн ярилцлагадаа нэг асуудлыг ихэд нухацтай хэллээ. Энэ нь юу вэ гэхээр твиттер болон бусад олон нийтийн сайтуудын тухай тоглогч болон дасгалжуулагчдад зориулсан дүрэм гаргах гэнэ.
Твиттер
www.twitter.com хэмээх сайт дэлхий нийтэд шуугиан дэгдээсээр багагүй хугацааг элээж байгаа билээ. Твитлэх хэмээх үйл үг бий. Энэ үг нь хэдийгээр жиргэх гэдэг үг боловч хүмүүсийн жиргээнийг л хамгийн оновчтойгоор бусдад хүргэх юм. Олон нийтийг холбох хамгийн цэгцтэй, хамгийн энгийн гарц гэж үзэж байгаа энэхүү сайтыг яагаад ингэх болов.
Учир нь тоглогчид тоглолтын үеэр нөөц тоглогчдын суудлаас твитлэх нь энгийн үзэгдэл болсон гэнэ.
Дэвид Стерн “Мэдээж тоглогч тоглолт эхлэхийн өмнө болон тоглолтын дундуур твитлех нь тэр хүндээ сайхан нь тодорхой. Тоглогч тоглолтын үеэр өөрийнхөө тухай бичих нь байж болох л асуудал. Гэхдээ энэ нь спортоо, тухайн тоглолтоо хүндэлж байгаа хэрэг гэж үзэхгүй байна” гэжээ.
NFL буюу Америк хөлбөмбөгийн Үндэсний лигийн удирдлагууд энэ даваа гарагт тоглогч, дасгалжуулагч болон бусад тоглолтонд холбоотой хүмүүсийг твиттер болон facebook мэтийн олон нийтийн сайтад тоглолт эхлэхээс 90 минутын өмнөөс тоглолтын дараах хэвлэл мэдээллийн ярилцлага дуустал орж болохгүй байх дүрэм гаргажээ. Харин шүүгчид хэзээ ч хэрэглэж болохгүй гэнэ.
Стерний бодлоор НБА-ийн ийм дүрэм ийм чухал, ийм хатуу биш байх юм байна.
“Бид зүгээр хэзээ твитлэж болох вэ, хэзээ болохгүй вэ гэдгийг л шийдэх хэрэгтэй байгаа юм. Тоглолтын үеэр тамирчин гар утсаа аваад юу хийхийг нь ч зааж болно. Твитлэж болно, харин мэйл бичиж болохгүй ч гэдэг юм уу. Бид энэ тухай одоо ярилцаж байна” гэжээ.
Багууд ч гэхдээ дотоод журам гаргаад эхэлсэн бололтой. Нэгэн Өрнөдийн багийн эзэн улирал эхлэхээс өмнө иймэрхүү дүрмийг багийнхандаа өгөх гэнэ.
Детройт Пистонс багийн Чарли Вилланева өнгөрсөн улиралд Милуоки Баксд тоглож байхдаа тоглолтын завсарлагаанаар твит хийж байсан гэнэ. Дасгалжуулагч Скот Скайлз нь дахиж битгий тэгээрэй л гэж сануулж өнгөрчээ. Кливленд Кавальерсийн төвийн тоглогч Шакил О’Нил Твиттерийн хамгийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Тэр өнгөрсөн улиралд Твиттерээ ашиглан тоглолтын үеэр Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Гандигийн зургийг даран нийтэлж байсан гэнэ. Одоо тэр 2,1 сая дагалдагчтай.
Миннесота Тимбервульвз багийн довтлогч Кевин Лав багийн дасгалжуулагч Кевин МакХэйлийг халагдсан тухай анх Твиттерээр дуулгажээ. Түүнчлэн тамирчид, тоглогчдын хоорондох асуудлуудыг ч зохицуулж байв. Стефен Марбэри өөрийн багийн удирдлагаасаа уучлалт гуйж, хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байсан. Майами Хит багийн Майкл Бисли өөрийн твиттер дээрээ шинэ шивээсээ гайхуулсан зургаа хэвлэх гэсэн биш цаад ширээн дээр нь хар тамхи гарч азаартсан гээд л твиттерийн гайхамшиг хөвөрч өгнө.
Өнгөрсөн улирал болон энэ зун НБА болон твиттерийн хооронд болсон олон зүйлийн нэгээхэн хэсэг нь л энэ. Твиттерийн хүрээ улам бүр тэлж буй өнөө үед ирэх улирал бүр их юм болох нь тодорхой.
Стерн энэ бүгдийг зогсоож чадахгүй. Зүгээр л бага зэргийн зохицуулалт л хэрэгтэй гэжээ. Ялангуяа Бисли, Марбэригийн асуудал ч бас нэгийг бодуулсан бололтой.
Ямартаа ч дэлхий нийтийг твиттер, олон нийтийн сайт бүрхэж байна. Та бүхэн ч манай сайтын твиттер хуудаснаа зочилж сүүлийн үеийн шинэ мэдээллүүдийг хамгийн энгийн, хамгийн сонирхолтой аргаар үзэх боломжтой.
www.twitter.com/sportnews_mn шүү.