¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016
Posted: Thu Aug 13, 2015 3:27 pm
2014-15 оны улирлыг Карло Анчелоттигийн удирдлага дор Реал Мадрид эхлүүлж тун сайн эхлэлийг тавьж Европын сүпер цом болоод Клубын ДАШТ-д түрүүлж 22 дарааллан ялалт байгуулсан гэх гайхалтай амжилтын эзэд болсон ч бэртэл гэмтэл болоод бас бус зүйлээс шалтгаалж улирлын төгсгөлд боломжит бүх цомноос мултран амжилтгүй нэгэн улирлыг үдсэн билээ. Зуны амралт ч саяхан эхэлж байсан санагдавч шинэ улирал эхэлхэд юу юугүй бэлэн болжээ.
Өнгөрөгч улиралд :
Ла лига - 2-р байр
Аваргуудын лиг - Шөвгийн 4
Эзэн хааны цом - Шөвгийн 8
Клубуудын дэлхийн аварга
Европын сүпер цом
Шинэ цэрэгүүд болох Тони Кроос болон ДАШТ-р гайхалтай амжилт үзүүлсэн Хамес Родригес нар эхний улиралдаа тун давгүй тоглолт үзүүлж багтаа бүрэн уусч чаджээ.
Өнгөрөгч улирлын онцлох тоглолт :
Реал 3 - 1 Барселона / Ла лига /
Реал 1 - 0 Атлетико / Аваргуудын лиг /
Хамгийн муу тоглолт :
Атлетико 4 - 0 Реал Мадрид
2015-16 улирлын багийн үндсэн бүрэлдэхүүн :
Онцлох :
Реал Мадридын амьд домог, амин сүнс, агуу ахлагч Икер Касилъяас Реал Мадридаас Португалийн Порто клуб руу явсан.
25 жилийн туршид Мадридын Реалын төлөө бүхий л сэтгэлээрээ хаалгаа манаж агуу амжилтанд хүрсэн ! Хэвлэлийн бага хурал дээрээ нулимсаа барьж чадаагүй арга ч үгүй биздээ. Мадридыг гэсэн сэтгэлийг нь түүнээс өөр хэн ч мэдэрж чадахгүй.
Шинээр ирсэн тамирчид :
Danilo / Бразил / - Португаас
Португалийн Порту багийн баруун арын хамгаалалтанд найдвартай тоглон олон том клубуудын хараанд өртөөд байсан авъяаслаг Бразил залууг Реал Мадрид өвлийн солилцоогоор л өөрсдийн болгосноо зарласан.
Lucas Vazquez / Испани / - Эспаниолаас
Реал Мадридын кантера нарын нэг Эспаниолд зээлээр нэг улирал тоглосны дараачаар эргэн үндсэн бүрэлдэхүүнд дуудагдлаа.
Kiko Casilla / Испани / - Эспаниолаас
Ахлагч явсанаар багт шинэ хаалгач ирэх нь тодорхой болсон. Мөн Реалын акедимаас гаралтай Каталон залууг багтаа элсүүлсэн.
- Мөн Денис Черишэв болон Касемиро нар зээллэгээс буцаж ирэн одоогоор үндсэн багтай хамт улирлын өмнөх тоглолтуудад яваад байгаа. Черишэвийг Арсенал болон Ливерпүүл клубууд сонирхож байгаа мэдээлэл бий. Мөн өвлийн солилцоогоор авсан Лукас Силваг аль нэг баг руу зээлээр явуулах нь тодорхой болоод байгаа ба Английн лигийн томчууд сонирхож байгаа юм байна.
Ямар ч цомгүй үлдсэн харамсалтай улирлын дараагаар Флорэнтино Перез клубын ерөнхий менежер Карло Анчелотиг багаас явуулсан. Тамирчид болон Фенүүд Карлог үдсэнд тун харамсалтай байгаагаа удаа дараалан илэрхийлсэн.
Дон Карлогийн араас Рафаел Бенитэзийг Реал Мадридын шинэ менежерээр томилсон. Ихэнх фенүүд дургүйцэж байгаа, гэвч нэгэнт ирсэн Испани эрхэмийг юу хийж чадахыг харж суухаас өөр аргагүй бизээ..
Реал Мадридын хамгийн том асуудал болох хамгаалалтын шугамыг Рафа засч чадах уу үгүй юу гэдгийг ирэх улиралд харж болно. Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцож одоогоор ердөө 1 гоол алдсан үзүүлэлттэй явж байна. ICC China болон Australia-д түрүүлэв.
Шинэ улирлын өмсгөл
Улирлын эхний тоглолтоо 8-р сарын 23нд Спортинг Гихоны эсрэг хийнэ.
Манчестер Юнайтед руу явна гэх шуумаар зунжингаа бөмбөгдүүлсэн Серхио Рамос маань багийн үндсэн ахлагч болсон. Мөн гэрээгээ тун удахгүй сунгаж жилийн 8 сая еврог авахаар болж байгаа.
Мөн Манчестер Юнайтедын хаалгач Давид Де Хиа ирэх үгүй нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Солилцоо наймааны цонх дуустал Испани хаалгачын тухай шуум тасрахгүй нь ойлгомжтой !
Зиа ингээд ирэх улиралдаа боломжит бүх цомдоо түрүүлнээ гэж ерөөе !!