AC MILAN 2014/15
Posted: Fri Aug 29, 2014 11:04 am
Шинэ улирал хаяанд тулаад ирсэн байна.
Өнгөрсөн жил тааруухан байж лигтээ дөнгөж 8д орсноор энэ улиралдаа зөвхөн дотооддоо л тоглох болсон юм.
Улирлын дундуур Аллегриг халж Зийдорфыг авчирсан ч улирал дуусгаад Зийдорфыг явуулж Филиппо Инзагиг дасгалжуулагчаар авчирсан юм.
Хаалгач:
Өнгөрсөн улиралд Реал Мадридад тун сайн байсан Диего Лопезийг авчирсан нь хаалгачийн байрлал дээр санаа зовох зүйлгүй болсон.Диего Лопез өнгөрсөн улиралд өөрийгөө хэр сайн хаалгач вэ гэдгээ хангалттай харуулсан.
Түүний сэлгээнд ахмад туршлагатай Кристиан Аббъяати байгаа,мөн Майкл Агаззи 3 дахь хаалгачаар байх болов уу.
Харин Габриелыг өөр тийшээ зээлэх биз.
Хамгаалагч:
Адил Рамиг жинхэлж чадсан нь тун сайн хэрэг болсон.Мөн Удинезегээс Пабло Армерог зээлээр авчирсан нь жигүүрийн хамгаалалтыг эрс сайжруулж байгаа юм.Мөн ахмад туршлагатай Алекс ч тусаа хүргэх биз.
Хамгийн гол нь арын шугамыг удирдаад явах лидер байхгүй байгаа нь л асуудал болох байх.
Сүүлийн хэдэн жил баруун ард тогтмол гарсан Абате сэлгээ рүү шидэгдэх болов уу.
Төвийн бүсэд Запата,Мексес,Алекс,Рами 4с гадна манай багийн жинхэнэ леженд өгсөж,уруудаж явах болгонд хамт байсан алдарт Бонера хүртэл байгаа.
Хагас хамгаалагч:
Дундын шугамын гол хүн багийн ахлагч Монтоливо гэмтсэн нь манай хүчийг сулруулж байгаа юм.Монтоливог гэмтлээсээ эргэн ирж формоо олтол манай хагас хамгаалагчид сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.Мөн залуу тоглогч Кристанте,Сапонаро нарт ч өөрсдийгөө харуулах боломж олдох биз.
Довтлогчид:
Марио Балотеллиг зарсанаар Паззинигаас өөр төвийн довтлогчгүй үлдсэн манай урд шугамын гол хүн нь Стефан Эль Шаарави юм.2 жилийн өмнө гайхалтай байж багаа урагш чирсээр аваргуудын лигийн эрх авч өгсөн ч өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас бараг тоглоогүй юм.Одоо харин түүнд өөрийгөө энэ багийн лидер нь юм шүү гэдгээ харуулах үлдлээ.
Менез,Нъянг гэсэн авъяаслаг залуус ч бас багийн амжилтанд чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм.
Дасгалжуулагч:
Инзагиг ямархуу довтлогч вэ гэдгийг бид мэднэ.Одоо харин хэр дасгалжуулагч вэ гэдгийг харах л үлдлээ.