АС РОМА 2014/15 - ГАРСИА-ГИЙН ӨЛСГӨЛӨН ЧОНОНУУД!
Posted: Mon Aug 18, 2014 4:14 pm
ЭНЭ ЗУН ШИНЭЭР ИРСЭН ТОГЛОГЧИД. АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЖАГСААВ.
1. Хуан Итурбе ( нас 21) - Хеллас Верона
Энэ зуны манай хамгийн онцлох наймаа. 22 сая еврогоор авч 5 жилийн гэрээ байгуулсан. Түрүү улиралд Хеллас Веронагийн тэсрэлтийн гол цөм байсан. Түүний жигүүрийн пассаар Тони хамаг гоолоо хийсэн гэхэд болно. Хурдтай, ур чадвар сайтай, алсаас сайн цохидог, хурдан сэтгэдэг гээд магтууштай чанар ихтэй.
Аргентиний 20 хүртэлх насны шигшээд тоглодог. Удахгүй үндсэн багт дуудагдах нь тодорхой. Маркуйньо-гийн үлдээсэн 7 дугаарыг авсан байгаа. Энэ улиралд өндөр итгэл хүлээлгэж байгаа залуу.
Шинэ Лео Месси гэсэн хочыг зүгээр ч нэг хоосонгүй залууд өгөхгүй нь ойлгомжтой.
Австрийн Sportklub-ийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд дебут гоолоо хийсэн.
2. Эшли Коул (33) Челси
Английн шигшээ багт 100 тоглолтын босго давсан 8-хан тоглогчдын нэг. Арсенал, Челси багуудад 1998 оноос хойш дамнан тоглож 600 дөхсөн мэргэжлийн тоглолтонд оролцсон аугаа туршлагатай залуу.
Түүний туршлага мэдээж Аваргуудын лигт маш их хэрэг болно. Дээр нь зүүн талын манай эмзэг нүхийг бөглөж байна. Түрүү жил Додо, Балзаретти, Бастос гэсэн залуус ээлжилж гарч байсан. Гэхдээ хэн ч тогтвортой сайн тоглохгүй байлаа. Харин Эшли энэ зүүн асуудлыг шийдэж чадах байх.
2 жилийн гэрээгээр үнэгүй авсан. Тэгэхээр гарцаагүй хожоотой наймаа.
Яахав багийнхантайгаа нэг болж чадахгүй байгаа гэсэн шуум байна. Гэхдээ яваандаа гайгүй болох байлгүйдээ. Ер нь манайд Англи тоглогч байсан түүх ховор. Эшли бараг анхных нь болж байгаа байх.Додогийн 3 дугаарыг авчээ.
3. Салих Учан (20) - Фенербахче
Зээллэг
Туркийн 15 насны багаас хойш нас болгоны багт тоглож явсаар байгаад 2013 онд Үндсэн багийн дебутээ хийсэн. Өвлөөс хойш Walter Sabatini энэ залууг авах гэж үзэж байсан. Тэгээд Диего Атлетикогоос байран дээр нь ирсэн болохоор өөрөө манайд дуртай ирж байх шиг байна.
Төвийн хагас хамгаалалтын байранд тоглодог, ур чадвар сайтай. Гол нь маш эрэмгийн дайчин зоригтой залуу. Ямар ч том багийн эсрэг ямар ч том одын эсрэн айлгүй нүүр тулж чаддаг нь таалагдсан.
Турктаа ч нилээн нэр хүндтэй юм билээ. - Энэ жилдээ сайн тогловол улирлын төгсгөлд жинхлэх байх.
4. Сэйду Кэйта (34) - Валенсия
Аваргуудын лигийн өрсөлдөөнд хэрэг болох бас нэгэн хал цэрэг. Барсатай цуг хоёр ч удаа Дэлдэн чихтийг өргөж үзсэн. Төв болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалалтын байран дээр тоглох чадвартай.
Нэг жилийн гэрээ байгуулсан.Мэдээж үнэгүй ирсэн.
Бусад наймаа. - Урби Эманулсон (Ар тал даах чадвартай, хурдтай залуу) Antonio Sanabria (Барса-гийн академиар хүмүүжсэн 18 настай Парагай довтлогч) Alan Arario (Ривэр Плэйтээс үнэгүй ирсэн Аргентин АМ)
Давид Астори (Италийн топ багуудын анхаарлыг татаад байсан төвийн хамгаалагч. Манайх сугалж чадсан нь сайн хэрэг. 27 настай. Нуруулаг тулхтай, тайван итгэлтэй залуу санагдсан)
ЯВСАН ТОГЛОГЧИД
Tin Jedvaj, Мишель Бастос, Толой, Маркуйньо, Додо, Вивиани гэсэн залуусыг зээллэгээр явуулсан байгаа.
Ихэнхийг нь Араб Катар Бразил руу явуулсан хэрнээ ирээдүйтэй залуу Додогоо Интер луу явуулсан нь тиймэрхүү байна. Тэхдээ том багт туршлага судлаад ирэх байлгүйдэ.
Талбайн хаана ч тоглож чаддаг домогт Родриго Таддэй маань Перужио баг руу зээллэгээр явжээ.
ШИНЭ УЛИРЛЫН ӨМСГӨЛ
Найктай байгуулсан 10 жилийн гэрээ энэ улирлаас эхэлж байна. Том брэнд гэсэндээ нүүр улайхааргүй сайхан өмсгөлийн загвар хийсэн байна. Ялангуяа надад 3-р өмсгөл их таалагдаж байна.
УЛИРЛЫН ӨМНӨХ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТУУД
Ерөнхийдөө зуныг Америкаар аялж өнгөрүүллээ. 2014 International Champions Cup-т оролцож Юнайтед, Интер хожигдоод Реалыг Тотти-гийн гоолоор хожсон. Шинэ залуусаа туршиж бэлтгэлээ чанаржуулсан сайхан тэмцээн боллоо. Дээр нь Ливэрпүүлийг 1 -0-ээр хожсоныг дурьдах хэрэгтэй.
ХҮЛЭЭЛТ
Шинэ улирлын хувьд хамгийн онцлох зүйл мэдээж Аваргуудын лиг. Тухайн клуб Аваргуудын лигт тогтмол оролцож байна гэдэг бол эрүүл саруул, хүчирхэг, тус улсынхаа лигийн топ баг гэдгийн баталгаа болдог юм. Орж ирэх мөнгө нь ч овоо зэгсэн.
Гэхдээ бас нилээн том дарамт ачаалал болдог. Түрүү жил Гарсиа-гийн бүрдүүлсэн шинэ баг олон дараалж ялаад, лигтээ аман хүзүүдэхэд Европын тэмцээн байгаагүй нь их нөлөөлсөн. Тамирчид ядрах нь ч бага. Сэтгэл санаа хоёрдохгүй байсан.
Тэгсэн хэрнээ л бэртэл гэмтлээс болж түлхүүр 3 тоглогчоо алдахад л Юве тасраад явчихсан. Энд л Юве манай хоёрын ялгаа байлаа. Тэд нөөц сайтай хүчтэй бүрэлдэхүүнээрээ ТОМ АЧААНЫ МАШИН шиг зүтгэсээр байгаад уулын оройд гарч байхад манайх тэгж чадаагүй.
Харин энэ жил нилээн хүндхэн шалгуур хүлээж байна. Скудетто гэж том яриад яахав. Юуны өмнө түрүү жилийн бүрэлдэхүүнээ бүтнээр нь хадгалах хэрэгтэй. Строотман бэртсэн тулдаа хүн амьтны нүдэнд өртөлгүй зун дуусгачихлаа. Пьяничийг харин зулгаах гэсэн оролдлог гайгүй байна. Харин Бенатиагаа л алдчих гээд байна даа.
Юнайитед, Байерн, Челси гэсэн багууд авахаар өрсөлдөж байна. Доод тал нь 30 сая.
Багийнхаа ноён нуруу болсон залууг би үнэхээр явуулмааргүй байна. Түрүү жилийн амжилт тэр чигтээ мань эрээс шууд холбоотой байсан. Хэрвээ Бенатиаг алдах юм бол 30 саяар ижил түвшний нуруутай, сайн хамгаалагч авчирна гэж бодохгүй байна.
Дундын шугам, довтолгооны шугам энэ зуны цонхоор тодорхой хэмжээнд хүчирхэгжсэн. Жервиньо-гийн цалинг нэмж гэрээг нь сунгасан. Тэгэхээр одоо цонх хаагдахаас өмнө хамгаалалтын ноён нураагаа алдахгүй байхад л болно.
Тэгээд шинэ улирлыг эхлүүлэхэд өөдрөг байх болно. Юве-гийн бүрэлдэхүүн хэвээрээ ч гэсэн Конте явсан учраас тодорхой хэмжээнд суларч байгаа. Аллегри ч Конте биш шүү дээ.
Дээр нь сүүлийн 3 жил аварга болчихсон учраас лигтээ тэгж их хүч хаяхгүй л болов уу. Үнэндээ өөр бидэнтэй Скудетто-гийн төлөө өрсөлдөх баг харагдахгүй байна.
АС Милан, Интер сэргэх гэж нэг хоёр жил болох байх. Фиорентина, Наполи-гийн гол зорилго Аваргуудын лиг рүү чиглэж байна. Том амлахгүй ч гэсэн энэ жил Гарсиаг Лилльд бүтээсэн гайхамшгээ дахин давтаасай гэж хүсч байна даа.
FORZA ROMA!