Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...
Posted: Mon Aug 18, 2014 10:41 am
За ингээд яруу алдарт АСТОН ВИЛЛА клубынхаа 2014-2015 оны улирлын сэдвийг албан ёсоор нээснийг мэдэгдье ээ!!!
Астон Вилла Клуб:
Бирмингам хотын Астон дүүргийн /Одоогийн Уиттон дүүрэг/ Астон Вилла клуб нь 1874 онд байгуулагдсан 137 жилийн настай Английн ууган клубуудын нэг юм. 1888 онд Английн хөлбөмбөгийн холбоог байгуулалцсан, анхны гишүүдийн нэг билээ. 1992 онд АПЛ ийг үүсгэн байгуулалцаж, тэр цагаас хойш тасралтгүй АПЛ-т тоглож байгаа. Фенүүдийг нь Виллан, Вилла, Виллачууд, Арслангууд, Залуу арслангууд хэмээн хочилдог.
Астон Вилла клубын үндсэн билэгдэл нь цоройж буй алтан арслан юм. Энэхүү дүрслэл нь уламжлалт дүрслэлүүд дэх араатан амьтны үндсэн 8 байрлал дотроос хамгийн давшингуй, сүр жавхлантай, тэмүүлэл бүхий билэгдэл юм. Арслан нь тулаанд бэлдэн хойд хөл дээрээ цоройн, баруун савраараа алгадах мэт байрлалтай байна. Клубын үндсэн билэгдэл өнгө нь улаан хүрэн ба цэнхэр бөгөөд хуучны логонууд үргэлж ийм судал дээрээс алтан арслантай байдаг байсан бол 2007 оноос одоогийн цайвар цэнхэр дээрх алтан арслан хэлбэрийг олсон. Логон дээр Рrepared хэмээн бичсэн байдаг бөгөөд энэ нь тулалдаан, тэмцэлд байнгын бэлэн байдлыг илэрхийлдэг. Арслангийн ард байрлах 1 од нь 1982 онд хүртсэн Европын Цомын аварга буюу одоогийн Аваргуудын Лигийн аваргын цомыг төлөөлдөг.
Вилла Парк:
Астон Вилла клуб 1897 оноос хойш одоог хүртэл Вилла Паркт тоглож ирсэн. Үүнээс өмнө Астон Парк 1874-1876, Перри Бар 1876-1877 зэрэг талбай дээр тус тус тоглож байжээ. Уиттон дүүрэг, Астоны галт тэрэгний өртөөний дунд байрлах Вилла Парк нь 42,789 хүний суудалтай бөгөөд 1899 оноос 2005 оны хооронд нийтдээ 16 удаа Английн сениор шигшээ багийн тоглолтыг талбай дээрээ хүлээн авч байжээ. Өөрөөр хэлбэл Английн шигшээ багийг талбай дээрээ 3 зуун дамнан хүлээн авсан цорын ганц талбай юм. Хуучнаар Европын цомтой багуудын цомын тэмцээний сүүлчийн финал мөн Вилла Паркт болж байжээ. Холт Энд, Тринити Роад, Норт Станд, Доуг Эллис Станд гэсэн 4 жигүүрээс бүрддэг. Мөн боксын болон Рагбигийн тэмцээнүүд олноороо зохиогддог бөгөөд Бирмингам дахь томоохон концертуудыг хүлээн авдаг хуучны уламжлалт сайхан талбай юм. Сонирхуулж хэлэхэд оноос эхлэн ФИФА-гийн хөлбөмбөгийн цуврал тоглоомын талбай сонголтонд орж ирсэн байгаа.
Шагналууд:
Европт:
Европын цом /Одоогийнхоор Аваргуудын Лиг/: 1 удаа 1982 онд
Европын супер цом: 1 удаа 1982-1983 онд
Интертото Кап: 1 удаа 2001 онд
Англид:
Лигийн аварга.
1. 1-р Дивизионы аварга: 7 удаа 1893–94, 1895–96, 1896–97, 1898–99, 1899–1900, 1909–10, 1980–81 онуудад
2. 2-р дивизионы аварга: 2 удаа 1937–38, 1959–60 онуудад
3. 3-р дивизионы аварга: 1 удаа 1971–72 онд
Цом:
1. ФА кап: 7 удаа 1887, 1895, 1897, 1905, 1913, 1920, 1957 онуудад
2. Лигийн цом /Карлин Кап/: 5 удаа 1961, 1975, 1977, 1994, 1996 онуудад
3. ФА шиэлд: 1 удаа 1981 онд
4. Дайны үеийн хөлбөмбөгийн цом: 1 удаа 1944 онд
Бусад спорт:
Английн Бэйсболын аварга: 1 удаа 1890 онд
тус тус хүртэж байжээ.