Page 1 of 14

D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Fri Jun 01, 2012 7:59 am
by Билгүүдэй
Image

Re: D хэсэг: Украйн, Швед, Англи, Франц

PostPosted: Fri Jun 01, 2012 7:59 am
by Билгүүдэй
            Тоглолтын хуваарь

Image

    Хэсгийн тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүд

Донбасс Арена
Image

Донбасc Арена нь Украйны томоохон хотуудын нэг болох Донецк хотод байрладаг. Анх 2009 оны 8-р сарын 29-нд нээлтээ хийж байсан уг цэнгэлдэх хүрээлэн нь таримал зүлэгтэйгээрээ онцлогтой юм.
Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 52,518 хүний суудалтай бөгөөд энд Украйны лигийн Шахтар Донецк баг өөрийн тоглолтоо хийдэг байна.
Цэнгэлдэх хүрээлэн барихад нийтдээ 400 сая ам.доллар зарцуулсан бөгөөд цэнгэлдэхийн дотоод засалд чимэглэлд 250 сая ам.доллар, гадаад тохижилтын ажилд 30 сая ам.долларыг зарцуулсан гэх судалгаа бий.
Донбасс гэдэг нь товчилсон нэр бөгөөд Украйн улсын зүүн хязгаар нутаг орчмыг Донецький басейн хэмээн олон түмэн нэрлэдэг ажээ.
Энд D хэсгийн тоглолтуудаас гадна шөвгийн найм, шөвгийн дөрвийн тоглолтууд явагдах юм байна.

“Олимп” үндэсний спорт цогцолбор
Image


“Олимп” үндэсний спорт цогцолбор нь Украйны нийслэл Киев хотод байрлах спортын том цогцолбор ордон юм. Энэ газар нь Украйндаа томоохонд тооцогдох төдийгүй дэлхийн томоохон цогцолборын (зүүн Европтоо Лужникигийн дараа хоёрдугаарт орох) нэг билээ.
Энэ цогцолборт Олимпийн наадам зохион байгуулах боломжтой гэж үздэг ба дотроо олон төрлийн спортын дугуйлан ажиллуулдаг.
Цогцолбор анх 1923 оны 8-р сарын 12-нд нээлтээ хийснээсээ хойш 1941, 1999, 2011 онуудад тус тус засварт орж байжээ.
ЕВРО 2012-ийг хүлээн авах энэ цэнгэлдэх хүрээлэн 65,400 хүний багтаамжтай ба талбай нь 105м х 68м харьцаатай ажээ. D хэсгийн тоглолтууд мөн шөвгийн найм, финалын тоглолтууд энд явагдана.

Re: D хэсэг: Украйн, Швед, Англи, Франц

PostPosted: Fri Jun 01, 2012 8:00 am
by Билгүүдэй
Image

Image

Багийн хоч: Шар-хөхүүд
Багийн бүрэлдэхүүн:
      Хаалгач:

    Олександр Горяинов (Металист)
    Максим Коваль (Динамо Киев)
    Андрей Пятов (Шахтар Донецк)
      Хамгаалагч:

    Богдан Бутко (Илычивец Мариупиль)
    Александр Кучер (Шахтар Донецк)
    Тарас Михалик (Динамо Киев)
    Ярослав Ракицкий (Шахтар Донецк)
    Евгений Селин (Ворскла Полтава)
    Евгений Хачериди (Динамо Киев)
    Вячеслав Шевчук (Шахтар Донецк)
      Хагас хамгаалагч:

    Александр Алиев (Динамо Киев)
    Денис Гармаш (Динамо Киев)
    Олег Гусев (Динамо Киев)
    Евгений Коноплянка (Днипро Днипропетровск)
    Сергей Назаренко (Таврия Симферополь)
    Руслан Ротань (Днипро Днипропетровск)
    Анатолий Тимощук (Байерн Мюнхен)
    Андрей Ярмоленко (Динамо Киев)
      Довтлогч:

    Андрей Воронин (Динамо Москва)
    Марко Девич (Шахтар Донецк)
    Артем Милевский (Динамо Киев)
    Евгений Селезнев (Шахтар Донецк)
    Андрей Шевченко (Динамо Киев)

Дундаж өндөр: 183 см
Дундаж нас: 27
Урьдчилсан шатанд оруулсан гоол: 0
Мэргэн бууч: -/-
Түлхүүр тоглогч: Андрей Шевченко
Түүх: 1960-1992 оны хооронд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан бөгөөд тусгаар тогтносон Украйн улс болсноосоо хойш ЕАШТ-нд оролцож байгаагүй юм. Энэхүү тэмцээнийг Украйн улс Польш улстай хамтран зохион байгуулж буй учир автоматаар шилдэг 16 багт багтсан билээ.
Багийн өмсгөл: Adidas
Image

Re: D хэсэг: Украйн, Швед, Англи, Франц

PostPosted: Fri Jun 01, 2012 8:01 am
by Билгүүдэй
Image

Image

Багийн хоч: Blågult (The Blue-Yellow)
Багийн бүрэлдэхүүн:
      Хаалгач:

    Andreas Isaksson (PSV Eindhoven)
    Johan Wiland (FC København)
    Pär Hansson (Helsingborgs IF)
      Хамгаалагч:

    Mikael Antonsson (Bologna FC)
    Andreas Granqvist (Genoa CFC)
    Olof Mellberg (Olympiacos FC)
    Jonas Olsson (West Bromwich Albion FC)
    Martin Olsson (Blackburn Rovers FC)
    Behrang Safari (RSC Anderlecht)
    Mikael Lustig (Celtic FC)
      Хагас хамгаалагч:

    Emir Bajrami (FC Twente)
    Rasmus Elm (AZ Alkmaar)
    Samuel Holmén (İstanbul BB SK)
    Kim Källström (Olympique Lyonnais)
    Sebastian Larsson (Sunderland AFC)
    Anders Svensson (IF Elfsborg)
    Pontus Wernbloom (PFC CSKA Moskva)
    Christian Wilhelmsson (Al-Hilal FC)
      Довтлогч:

    Johan Elmander (Galatasaray AŞ)
    Tobias Hysén (IFK Göteborg)
    Zlatan Ibrahimović (AC Milan)
    Markus Rosenberg (SV Werder Bremen)
    Ola Toivonen (PSV Eindhoven)

Дундаж өндөр: 185 см
Дундаж нас: 28
Урьдчилсан шатанд оруулсан гоол: 31
Мэргэн бууч: Zlatan Ibrahimović (5 гоол)
Түлхүүр тоглогч: Zlatan Ibrahimović
Түүх: 1960-1988 оны тэмцээнд оролцож чадаагүй бол 1992 онд өөрсдийн нутаг дээр зохиогдсон ЕАШТ-ний шөвгийн 4 багт шалгарч байжээ.Харин 2000, 2008 онуудад хэсгийн шатнаас хасагдсан бол 2004 онд шөвгийн 8 багт шалгарч байсан удаатай.
Багийн өмсгөл: Umbro
Image

Re: D хэсэг: Украйн, Швед, Англи, Франц

PostPosted: Fri Jun 01, 2012 8:01 am
by Билгүүдэй
Image

Image

Багийн хоч: Les Tricolores буюу Гурван өнгөтнүүд
Багийн бүрэлдэхүүн:
      Хаалгачид:

    Cédric Carrasso (FC Girondins de Bordeaux)
    Hugo Lloris (Olympique Lyonnais)
    Steve Mandanda (Olympique de Marseille).
      Хамгаалагчид:

    Gaël Clichy (Manchester City FC)
    Mathieu Debuchy (LOSC Lille Métropole)
    Patrice Evra (Manchester United FC)
    Laurent Koscielny (Arsenal FC)
    Philippe Mexès (AC Milan)
    Adil Rami (Valencia CF)
    Anthony Réveillère (Olympique Lyonnais)
      Хагас хамгаалагчид:

    Yohan Cabaye (Newcastle United FC)
    Alou Diarra (Olympique de Marseille)
    Florent Malouda (Chelsea FC)
    Marvin Martin (FC Sochaux-Montbéliard)
    Blaise Matuidi (Paris Saint-Germain FC)
    Yann M'Vila (Stade Rennais FC)
    Samir Nasri (Manchester City FC)
      Довтлогчид:

    Hatem Ben Arfa (Newcastle United FC)
    Karim Benzema (Real Madrid CF)
    Olivier Giroud (Montpellier Hérault SC)
    Jérémy Menez (Paris Saint-Germain FC)
    Franck Ribéry (FC Bayern München)
    Mathieu Valbuena (Olympique de Marseille)

Дундаж өндөр: 180 см
Дундаж нас: 27
Урьдчилсан шатанд оруулсан гоол: 15
Мэргэн бууч: Karim Benzema (3 гоол)
Түлхүүр тоглогч: Karim Benzema, Franck Ribéry, Olivier Giroud
Түүх: Гурван өнгөтнүүд Европын аварга цолыг хоёр удаа(1984, 2000) хүртсэн. Харин 1996 онд хагас шигшээд, 1960 онд 4-р байранд, 2004 онд шөвгийн наймд тус тус шалгарч байв. 1992, 2008 онуудад хэсгийн шатнаас мултарч байжээ.
Багийн өмсгөл: Nike
Image

Re: D хэсэг: Украйн, Швед, Англи, Франц

PostPosted: Fri Jun 01, 2012 8:02 am
by Билгүүдэй
Image

Image

Багийн хоч: Гурван арслангууд
Багийн бүрэлдэхүүн:
      Хаалгач:

    Joe Hart (Manchester City FC)
    Robert Green (West Ham United FC)
    Jack Butland (Birmingham City FC).
      Хамгаалагч:

    Leighton Baines (Everton FC)
    Gary Cahill (Chelsea FC)
    Ashley Cole (Chelsea FC)
    Glen Johnson (Liverpool FC)
    Phil Jones (Manchester United FC)
    Joleon Lescott (Manchester City FC)
    John Terry (Chelsea FC).
      Хагас хамгаалагч:

    Phil Jagielka (Everton FC)
    Stewart Downing (Liverpool FC)
    Steven Gerrard (Liverpool FC)
    Frank Lampard (Chelsea FC)
    James Milner (Manchester City FC)
    Alex Oxlade-Chamberlain (Arsenal FC)
    Scott Parker (Tottenham Hotspur FC)
    Theo Walcott (Arsenal FC)
    Ashley Young (Manchester United FC).
      Довтлогч:

    Andy Carroll (Liverpool FC)
    Jermain Defoe (Tottenham Hotspur FC)
    Wayne Rooney (Manchester United FC)
    Daniel Welbeck (Manchester United FC)

Дундаж өндөр: 182 см
Дундаж нас: 27
Урьдчилсан шатанд оруулсан гоол: 17
Мэргэн бууч: Jermain Defoe (3 гоол)
Түлхүүр тоглогч: Wayne Rooney, Steven Gerrard
Түүх: Тэд дэлхийн томоохон багуудын нэг хэдий ч энэхүү тэмцээнд хараахан түрүүлж амжаагүй юм. Анх оролцсон 1968 оны тэмцээнд гутгаар байр эзэлж байсан нь тэдний энэ тэмцээнд үзүүлсэн оргил амжилт юм. Мөн 1996 онд өөрсдийн нутаг дээр хагас шигшээгээс мултарч байв. Харин 1980, 1988, 1992, 2000 оны тэмцээнүүдэд тэд хэсгийн шатнаас мултарч байсан ба 2004 онд шөвгийн наймд талбайн эзэн Португалийн багт 11м-ийн торгуулийн цохилтоор харамсалтай ялагдаж байсныг та бүгд санаж байгаа байх.
Багийн өмсгөл: Umbro
Image

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Fri Jun 01, 2012 9:13 am
by Соёлоо
ЮҮ вээээ, хэсгийн эхний тоглолт ФРАНЦ-АНГЛИ юм байна шдээ, :beer :beer :england: Лэмпард АУТ болцон байдаг. Английг нь хальт дэмждэг байхдаа

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Fri Jun 01, 2012 10:00 am
by АЖИГЛАГЧ
Франц нэгээр, швэд 2оор гарна гэж төлгөнд бууж байна :)

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Fri Jun 01, 2012 6:34 pm
by Bibby
Билгүүдэй санал асуулга оруулаарай хө

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Fri Jun 01, 2012 9:55 pm
by Zugii
Англи нэгээр швед 2гарна төлөг Энэ тэрд итгэхээ болие эхний тоглолт сайхан сайхан одоо 7 хоног үлдлээ сэтгэл хөөрөөд хоног тоолж суун

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 10:29 am
by ganzorigmn
Их дэлгүүрийн nike тасгаас 04 сарын 23 нд худалдаж авсан 46 размэр хар өнгийн nike mercurial boots зарна.179.000 аар үнэлэгдэж бгад sale 147.000 болход нь авсан.Авснаасаа хойш хиймэл зүлгэн талбай дээр 5 минут л өмссөн.Жич: Ярихгүй шууд 130.000. Эсвэл 44.5 размэрийн шинэ nike boots-ээр солино.
Үнэ : 130,000₮
Утас 99092907

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 10:40 am
by Anreide
Франц нэгээр Англи 2оор гарна гэж бодож байна... Швед чадахгүй байхаа энэ жилдээ...

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 12:38 pm
by Батбаяр
ganzorigmn wrote:Их дэлгүүрийн nike тасгаас 04 сарын 23 нд худалдаж авсан 46 размэр хар өнгийн nike mercurial boots зарна.179.000 аар үнэлэгдэж бгад sale 147.000 болход нь авсан.Авснаасаа хойш хиймэл зүлгэн талбай дээр 5 минут л өмссөн.Жич: Ярихгүй шууд 130.000. Эсвэл 44.5 размэрийн шинэ nike boots-ээр солино.
Үнэ : 130,000₮
Утас 99092907

Манайханд ийм том холтэй хүн байхуу?

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 12:39 pm
by Чуугий
Украйн,Швед 2 хэсгээсээ гарнаа.

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 12:40 pm
by Батбаяр
Чуугий wrote:Украйн,Швед 2 хэсгээсээ гарнаа.

хаха :eek:

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 12:41 pm
by Чуугий
Шева,Ибра 2 лаанаа харж л байгаарай ккк.

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 1:18 pm
by Villa_Bayaraa
Билгүүдэй гүүд жоб... үлгэр жишээ нээлт байна...

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 3:51 pm
by chinzo2005
Францын гурван өнгөтнүүд http://www.facebook.com/groups/308679352548130/ энэ группт нэгдээрэй

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:20 pm
by tulga_cp
:-D Зиа сэдэв гоё нээжээ...
:england: :england: :england:

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:26 pm
by fanaticalantifanatic
Villa_Bayaraa wrote:Билгүүдэй гүүд жоб... үлгэр жишээ нээлт байна...

:eek: :eek:

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:28 pm
by Билгүүдэй
Баярлалаа. :D Та хэд минь мэдээ сэлтээр битгий дутаагаарай. :)
Би байнга нэт ухаад байж бас амжихгүй л байна. :sad:

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:33 pm
by Mr. Karim
Англи гэцүүхэн байна лээ. Франц нэгээр гарч чадна. 100%!!!!

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:37 pm
by Билгүүдэй
Mr. Karim wrote:Англи гэцүүхэн байна лээ. Франц нэгээр гарч чадна. 100%!!!!

Англи эвгүй эвгүй. Басаж болохгүй.
Тэмцээнд нэг өөр, нөхөрсөгт нэг өөр тоглоно.
Швед, Англи хоёроос эмээж байна.

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 4:39 pm
by Mr. Karim
швед бол хамгаалтийг л ашиглах хэрэгтэй. Мексес, Рами гараанд гарах байсан уу? Кошиелни зүгээр дээр бараг

Re: D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

PostPosted: Sat Jun 02, 2012 5:28 pm
by Nomer 10
Франц нэгээр, Швед 2-оор гарна.