FORCA BARCA!!! 2011-12

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Жавхаа » Fri Apr 27, 2012 2:54 pm

Пеп өөр Лигт очоод өөрийгөө харуулж цом аваасай... тэгвэл энэ бүх асуулт асуух юун
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 2:55 pm

spain man wrote:Хахаха за за одоо нөгөөдүүл чинь цөмөрч эхэлж байна...

Чави, Иньеста хоёр бол Еврогоор гялалзчихсан байсан, мартчихсан уу, аль эсвэл мэдэн будилаад байна уу?... Дэлхийн шилдэгт өрсөлдөөд явж байсан... рон тэр жил шилдэг, мэсси хоёрт орсон... Тэгээд Чави, Иньеста, Это нтэр маш дээгүүр байсан, эхний аравт бол байсан байх... Андуураагүй бол... Аби бол ярих юмгүй класс тоглогч байсан, тогтворжсон, насны хувьд ч тэр... За Алвестай бол юу ярихав... Үнэндээ бол баруун ар гэхэд Сэвилльяг чирдэг байлаа... Одоо ч барсад яг тэр тоглолтоо үзүүлж байгаа... Маше бол Пл.д ямар мангас байсныг уг нь би ч санаж байх юм....

За Чави, Иньеста 2-ын тухайд.
Мэдээж маш сайн тоглогчид байсан.
Еврогоор сайн ч тоглосон.
Гэхдээ, Европын бүх топ багуудад тэр үеийн энэ 2 шиг хэмжээний тоглогч нар хогоороо байгаа.

2009 он бол Иньестагийн цоорсон улирал гэж бичсэн хэлсэн маш олон сайт, форум байгаа.
Чавигийн хувьд байнга нэг түвшний тоглолтоо хадгалдаг, бүүр хаа байсан 2002 оноос үндсэн бүрэлдэхүүнд тоглосон тоглогч. Гэхдээ, дэлхийн хэмжээний супер тоглогч гэдгээ харуулсан нь 2009 оны улирал. Нэг Европын аваргад, за нэг ДА-д хэн нэгэн маш сайн тоглож болно, тийм тохиолдол зөндөө. Форлан ч гэдэг юм уу, жишээнүүд олон...Харин бүтэн улирал сайн байж өөрийгөө харуулах, тэр тоглолтоо дараа дараагийн улирлуудад хадгалах амархан биш.

Абидаль сайн тоглогч уу, сайн тоглогч. Яг түрүүнийх шиг, бүх топ багуудад тийм хэмжээний тоглогч нар байгаа. Байлгах ч ёстой. Өөрийнхөө үүргийг л сайн гүйцэтгэдэг...

Пике тэр Зарад тоглосон нтр хамаатай юу, МЮ-д бүтэн жил сэлгээнд суусан, тэгээд туршлагагүй пацааныг Реал Мадрид үндсэн бүрэлдэхүүндээ тоглуулах уу жишээ нь.

За Машерано. Чи сайн мэдэж байна, супер байсан гээд. Гэхдээ энэ хүнийг огт өөр байрлалд тоглуулж байгааг харин сайн анзаарахгүй байна уу.

Барса Реалаас илүү хүчирхэг, яагаад гэвэл Пэп багаа зөв удирдаж, зөв залж, нэг баг болгосон.
Хэрэв чи дахиад үгүй ээ гээд байгаа бол, ихэнх нь Ла Масиа байгаа. Тэгэхээр Ла Масиад дэлхийн хамгийн баян багийн худалдаж авсан оддоос илүү, тэгээд бэлтгэгдсэн, шууд л супер түвшинд тоглох тоглогч нарыг төрүүлж гаргасанд нь, гаргаж байдагт нь баярлалаа л гэе...

Яг тоглогч тус бүрээр нь авч үзвэл, Реал аль хэдийн өөрсдийгөө дээд түвшинд харуулчихсан супер ч биш, бүр мега оддыг худалдаж авдаг гэдгийг бүгд мэднэ. 2000 оноос л энэ байдал эхэлсэн байх даа... Тэгээд Барсагаас хүчирхэг бус бүрэлдэхүүнтэй гэвэл одоо яая гэхэв дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Жавхаа » Fri Apr 27, 2012 2:57 pm

Цоомоо wrote:
spain man wrote:Хахаха за за одоо нөгөөдүүл чинь цөмөрч эхэлж байна...

Чави, Иньеста хоёр бол Еврогоор гялалзчихсан байсан, мартчихсан уу, аль эсвэл мэдэн будилаад байна уу?... Дэлхийн шилдэгт өрсөлдөөд явж байсан... рон тэр жил шилдэг, мэсси хоёрт орсон... Тэгээд Чави, Иньеста, Это нтэр маш дээгүүр байсан, эхний аравт бол байсан байх... Андуураагүй бол... Аби бол ярих юмгүй класс тоглогч байсан, тогтворжсон, насны хувьд ч тэр... За Алвестай бол юу ярихав... Үнэндээ бол баруун ар гэхэд Сэвилльяг чирдэг байлаа... Одоо ч барсад яг тэр тоглолтоо үзүүлж байгаа... Маше бол Пл.д ямар мангас байсныг уг нь би ч санаж байх юм....

За Чави, Иньеста 2-ын тухайд.
Мэдээж маш сайн тоглогчид байсан.
Еврогоор сайн ч тоглосон.
Гэхдээ, Европын бүх топ багуудад тэр үеийн энэ 2 шиг хэмжээний тоглогч нар хогоороо байгаа.

2009 он бол Иньестагийн цоорсон улирал гэж бичсэн хэлсэн маш олон сайт, форум байгаа.
Чавигийн хувьд байнга нэг түвшний тоглолтоо хадгалдаг, бүүр хаа байсан 2002 оноос үндсэн бүрэлдэхүүнд тоглосон тоглогч. Гэхдээ, дэлхийн хэмжээний супер тоглогч гэдгээ харуулсан нь 2009 оны улирал. Нэг Европын аваргад, за нэг ДА-д хэн нэгэн маш сайн тоглож болно, тийм тохиолдол зөндөө. Форлан ч гэдэг юм уу, жишээнүүд олон...Харин бүтэн улирал сайн байж өөрийгөө харуулах, тэр тоглолтоо дараа дараагийн улирлуудад хадгалах амархан биш.

Абидаль сайн тоглогч уу, сайн тоглогч. Яг түрүүнийх шиг, бүх топ багуудад тийм хэмжээний тоглогч нар байгаа. Байлгах ч ёстой. Өөрийнхөө үүргийг л сайн гүйцэтгэдэг...

Пике тэр Зарад тоглосон нтр хамаатай юу, МЮ-д бүтэн жил сэлгээнд суусан, тэгээд туршлагагүй пацааныг Реал Мадрид үндсэн бүрэлдэхүүндээ тоглуулах уу жишээ нь.

За Машерано. Чи сайн мэдэж байна, супер байсан гээд. Гэхдээ энэ хүнийг огт өөр байрлалд тоглуулж байгааг харин сайн анзаарахгүй байна уу.

Барса Реалаас илүү хүчирхэг, яагаад гэвэл Пэп багаа зөв удирдаж, зөв залж, нэг баг болгосон.
Хэрэв чи дахиад үгүй ээ гээд байгаа бол, ихэнх нь Ла Масиа байгаа. Тэгэхээр Ла Масиад дэлхийн хамгийн баян багийн худалдаж авсан оддоос илүү, тэгээд бэлтгэгдсэн, шууд л супер түвшинд тоглох тоглогч нарыг төрүүлж гаргасанд нь, гаргаж байдагт нь баярлалаа л гэе...

Яг тоглогч тус бүрээр нь авч үзвэл, Реал аль хэдийн өөрсдийгөө дээд түвшинд харуулчихсан супер ч биш, бүр мега оддыг худалдаж авдаг гэдгийг бүгд мэднэ. 2000 оноос л энэ байдал эхэлсэн байх даа... Тэгээд Барсагаас хүчирхэг бус бүрэлдэхүүнтэй гэвэл одоо яая гэхэв дээ.


зүгээр 2 багийн сэргэн мандалтын үе, нөгөөх нь уналтын үеийн ялгаа байгаад байна.
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Sathan » Fri Apr 27, 2012 2:58 pm

эд нарт юунд нь тайлбарладаг юм,тэртээ тэргүй Хөлбөмбөгийн Бүх цаг үеийн шилдэг гэж яригдах баг босгоод хэний ч хэзээ ч гаргаж чадахааргүй амжилтыг асар богино хугацаанд гаргалаа...заналт Ривал-аа байнга бүх талбарт шившигтэй нь хутгалаа,өөр юу хэрэгтэй юм бэ...

Хамгийн гол нь хиймлээр хэн нэгэн баяны халаасаар үүссэн баг удирдаж,хүссэн тоглогчоо мөнгөөр зодож энэ амжилтыг үзүүлээгүй нь хамгийн сайхан юм...Гарааны 8 тоглогч нь Ла масиа-н бүтээгдэхүүн,өөрөө унаган Барса хүн энэ Агуу амжилтыг үзүүлсэн гэж бодохоор үнэхээр гайхамшиг... :-D

Пеп-н Барса стил гээд л үеийн үед яригдахаар тансаг тоглолттой,бүх өрсөлдөгчөө илт илүүрхэж тоглодог Барса хэмээх агуу баг-г удирдаж түүхэнд үлдэнэ...одоо цагт байгаа өөр ямар ч дасгалжуулагчийг тэгэж дурсахгүй л дээ...
Тийм тансаг тоглолт үзүүлж,хамгийн гол нь Хөлбөмбөгтөө үнэнч үзүүштэй тоглолт үзүүлж ийм амжилтанд хүрж чадах өөр хэн ч байхгүй...хожигдсон ч Гайхалтай стил-дээ үнэнч тоглож байлаа,өөр бусад баг шиг анти-хөлбөмбөг тоглож зөвхөн үр дүн авахийн төлөө тоглодоггүй гээд л Барса-н фенүүд бол хожигдсон ч сэтгэл хангалуун үлддэг ганцхан баг нь байна гэхэд буруудахгүй биз :beer
Image
өөрийн төрөлх багтайгаа богино хугацаанд ийм амжилт үзүүлсэн,хамгийн гол нь гайхалтай хөлбөмбөг тоглож Хөлбөмбөгт шинэ үе шат авчирсан дасгалжуулагч хаана ч алга...
Энд тэнд тэнэж,олон лиг хэсэж байж амжилт гаргах нэг багтайгаа амжилт гаргах 2 чинь тэс ондоо асуудал...ялангуяа хамгаалж,анти-хөлбөмбөг тоглож үр дүн авах бол бүр өөр асуудал...

Пеп-ийн Барса ямар гайхалтай тоглодог баг бсныг дурсаж ярихаас өөр хэн нэгэн нөхөрийг стилтэй,тансаг хөлбөмбөг тоглож бсан гэж хэн ч дурсахгүй дээ...
Зөвхөн үр дүнг чухалчилах болоод үр дүнг гоё Хөлбөмбөг тоглож байж авах 2 чинь тэнгэр газар шиг ялгаатай юм шүү дээ.. :gold
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:01 pm

Realist wrote:Пепыг Холливуудад очиж кино жүжиг найруулах гэжгаа гээл хүмүүс ярих болжээ :lol: :lol:

Роналдо, Пепе, Рамос, Ди Мариа нар барьцаад сүйд болох байлгүй дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby zigo » Fri Apr 27, 2012 3:07 pm

хэхэ цоомоогийн хэлснийг бол ойлгож байнөө. харин сатаныг бол.... за яахавдээ, шүтээнийг чинь бол мундаг гэж хүлээн зөвшөөрцийшдээ. гэхдээ моу-гийн энд хүрэхийн тулд эхлээд өөр лигид очиж амжилт гаргах хэрэгтэй шдээ л гэж байгаам.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Sathan » Fri Apr 27, 2012 3:08 pm

Image

Дахиад ганцхан жил үлдчих... :)
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby spain man » Fri Apr 27, 2012 3:09 pm

Ер нь бол бай шдээ... Ядаж ганц Сл нь будлиангүй байсан бол ганц ч гсн үг ган хийхгүйсэн...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:09 pm

Kro wrote:Пэп ч мундаг л даа. Гэхдээ төгс хүн байдаггүй гэдэг шиг мань хүний нэг сул тал нь наймаа хийхдээ тааруу юм шиг. Эсвэл цөөхөн наймаа хийдэг болохоор ч тэр юм боловуу.

Өөр лигт, өөр багт очоод яахын мэдэхгүй.
Ямар ч байсан Барсад байж болох хамгийн сайн дасгалжуулагч нь.

Наймааны хувьд, Ибра дээр том алдаа гаргасан. Яахав боломж гаргаад 2, 3 дахь жилд нь тоглуулсан бол үр дүн өөр байсан биз. Хэргийн гол нь харилцааны хувьд нийцээгүй, Ибра шиг их амбицтай хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй ээ гэж шийдсэн байх. Уг нь наад чинь эхний хэдэн тоглолтондоо ч бил үү дараалж гоолдоод рекорд нтр яригдаад байсан, эхний 3 сардаа бол сайн л тоглосон. Сүүлдээ тоглуулах нь ч багассан...

Чигринский дээр бол агуу улирлын дараа, Пэп Лапорта нтр мөнгө угаасын байлгүй дээ кк, 10 саяыг өөрсдөө хуссын байгааз :ногоон:
Гол алдаа нь энэ 2 наймаа.
Этүг зарсан нь алдаа. Этүг орлуулах тоглогч олж чадахгүй 3 жил болж байна. Гэхдээ Этүг явуулаагүй бол Месси ийм олон гоол хийхгүй байсан.

Вилья бол насны л хувьд гэхээс гоё сонголт.
Санчесийн энэ улиралд 10 оноогоор тооцоход 7 өгөхөөр. Дараа, дараагийнхад сайн тоглох биз.

Машерано, Кейта, Алвес нтр гээд харамсахааргүй ээ.
Фабрегас ирэх улирлуудаас яг гол тоглогч болоод ирнэ.
Адриано, Максвелл нар бол тийм үнэтэй биш, байдаг л наймаанууд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:14 pm

spain man wrote:Ер нь бол бай шдээ... Ядаж ганц Сл нь будлиангүй байсан бол ганц ч гсн үг ган хийхгүйсэн...

Мэдээж үгүй, ямар нэгэн юм хэлж л байгаа. Ялангуяа чи. Ростер нь угийн ийм юм чинь гэж ирээд л гах гах...
Хүн хүний л хувийн үзэл бодол, зан байдал гэх үү дээ.
Форум хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлдэг газар учраас илэрхийлээд л байж дээ.
Бусад уншиж байгаанууд нь бол тэндээс тэр хүнийг дүгнэцгээгээд байж дээ кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Monteyne » Fri Apr 27, 2012 3:15 pm

Пеп асар том бүрэлдэхүүн дээр ирсэн л дээ, Пепийг ирхээс ч өмнө бодож л байсан, Неста, Хави, Месси эд нар ч будаа болгох нь дээ гэж, Манайд Сколесийн гоолоор хожигддог тоглолт, мөн тэрний өмнөх талбай дээрээ хийсэн тоглолт дээр муу байсандаа биш Манайх маш сайн хамгаалсандаа хожиж гарч ирсэн, Танай тоглолт илүү бөмбөг эзэмшилттэй, ер нь айхтар л байсан, Энд байгаа хүмүүс Рикардын үед муу байсан, Пепийн үед аймар болсон гээд байх юм, Деко илт муудаж Хави Неста Туре гурав, Урдаа Анри, Это, Месси тэй .. тийм л байсан, тоглолт ч айхтар хэвээрээ л байсан даа, Деко аймар байсан Хави дарагдаж байсан үе байгаа ч Рикардын сүүлийн жилд Хави декогийн гарааг булаах нь ойлгомжтой л болсон..
Тэрний дараагийн жилд аваргуудын лигийн финалд өмнөх жилийнх шиг л айхтар эмээж л байсан. Тэр финалд Пепийн арга барил гэхээсээ илүү Анри, Это хоёрт л мад тавиулсан л даа ..
Харин Пепийн давуу тал нь тактикын алдаа тун бага гаргасанд л байгаа, Тэрнээс Рикардын Барсаг тэр чигт нь өөрчилөөд мундаг болгосон юм байхгүй, бага зэрэг л засвар хийсэн байх, Алдаа гаргаагүй нь голно болвуу,
Өөр лигд, өөр багт ямар амжилт гаргах вэ гэдгийг нь харах л хэрэгтэй, бас сониншд. Гэхдээ аль хэдийн шилдэг дасгалжуулагчидын тоонд орсон, авсан зүүсэн нь ч үүнийг батлана
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby zigo » Fri Apr 27, 2012 3:15 pm

пеп одоогийн барсагийн хувьд хамгийн сайн сонголт байж болох. гэхдээ энэ хүмүүс солигдохоор, үе нь өнгөрөхөөр пеп чадах бол уу? би лав эргэлзэж л байна. яг одоогийн барсагийн тоглогчид бол пепийн тактикт үнэхээр яг таг нийцсэн тоглогчид лдоо.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Sathan » Fri Apr 27, 2012 3:17 pm

Моу-гийн эн гэж байхгүй л дээ Пеп-ийн хувьд...хамаагүй богино хугацаанд асар өндөр амжилтыг Хамгийн гол нь Үзүүштэй,шинэ шатанд гарсан Гоё хөлбөмбөг тоглож гаргасан хүн...Грек шиг тоглоод цом авах,Пеп-н Барса шиг тоглоод цомууудыг түүх 2-г яаж харьцуулж болох вэ дээ...
Пеп-н энд хүрнэ гэдэг л хэцүү дээ бусдын хувьд...цомхон бүрэлдэхүүнээр,Ла Масиа-н бүтээгдэхүүнээр ингэж амжилт гаргаж чадах энтэй дасгалжуулагч байхгүй байх...
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:20 pm

Моу гэснээс, энэ хүн хэчнээн амжилт нтр үзүүлж байгаа эсэх нь яахав. Би хувь хүн талаас нь дургүй...
Шоу нтр нь одоо бүгд мэддэг хойно...

Би ганц жишээ.
Намар Супер цом дээр Титогийн нүд рүү чичиллээ.
Дараа нь сэтгүүлчид яагаад ингэв бла бла асуулаа.
Нөхөр хариулж байгаа нь, - Тито гэж хэн юм, би танихчгүйн байна лол...Моутай харьцуулахад хүмүүс танихгүй л дээ, гэхдээ нэг хүний ёс зүй нтр гэж юм баймаар...Дүр эсгэсэн.

Пэп дараа нь энэ тухай сэтгүүлч асуухад:
- Моу Титог таньдаггүй бол тэр хүний л хэрэг, Би лав Каранкаг танина... гээд хариулж байлаа. Энэ хариулт товчхон ч бас их л юмыг хэлж байгаа...

Пэп бол Моуриньогоос өөр хүн. Байгаагаараа л байдаг, өрсөлдөгчөө хүндэлдэг.
Тэс өөр хүмүүс гэх үү дээ. Ганц жил үлдчихдэггүйн байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby spain man » Fri Apr 27, 2012 3:24 pm

Хаха... Цоомоо битгий субьектийн дайралт хий л дээ...

Би бол нэг их юм гуйвуулж яриагүй, будлиантай тоглолтууд юу болж өнгөрснийг бүгд л мэдэж байгаа, чи тэрнийг тохиолдол гэж нэрлээд асуудалтай байсныг хүлээн зөвшөөрсөн нэг илрэл болов уу гэж бодож байна... Пэпийг ирэхээс өмнө Дэлхийн шилдэгт 5 тоглогч нь шилдэг 10т үлдэж байлаа... Нтэр гээд тодорхой точны л юм ярьсан юм...


Тэгсэн өөдөөс хэн нь юу ярьж байгааг хараад дүгнэ ч гэх шиг лол...

Мануухайн ярьдаг бол үнэн шд... Райкаардын босгосон Раам бол үнэхээр мундаг... Гэхдээ иймэрхүү зүйл дээр ерөнхийлөгчийн зөв бодлого л бүгдийг тодорхойлж байгаам
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby El Payaso » Fri Apr 27, 2012 3:26 pm

Дасгалжуулагч болгоны нэг өөрийн онцлог байна л даа... Моу бол өөр өөр лигт мундаг зузаан том скуадаар амжилт гаргадаг. за САФ гэхэд бол өөрийн гаргаж ирсэн тоглогчдоор нэг багт удаан ажиллаж урт хугацаанд аймаар амжилт гаргадаг Гуус гэхэд цомхон дундаж тоглогчдыг боломжийн ашиглаад амжилтанд хүрчихдэг гэх мэтээр... тэрнээс Зигогийн хэлээд байгаа шиг заавал Моугийн хэмжээнд яригдахын тулд олон газар ажиллаад байх шаардлага бол байхгүй шүү дээ... Би бол САФ-ыг Моугаас илүү л гэж үнэлнэ... Моу бол яах вэ амжилт гаргаж чадахгүй байгаа баян том багт тохирсон дасгалжуулагч... Пеп хойшдынхоо карьерийн туршид бүтэлгүйтсэн байлаа ч сайн дасгалжуулагч гэж л яригдах байх гэж боддог... эхний жилд баахан цом хамхад нь би л лав эргэлзэж байсан аз эз энэ тэр гээд... хоёр гуравдахь жилээс бол үнэхээр хүлээн зөвшөөрсөн...

Райкаардын үеийн барса бол муу байсан... Ронние Деку энэ тэр ч муудаад ирсэн тэгээд Райкаардад ч нухацтай шинэ план энэ тэр байгаагүй байх... хоёр жил баахан бүтэлгүйтэж байгад л явсан... Пеп ирээд энийг анзаараад л Ронние Декуг зайлуулж Месси Шави хоёрыг гаргаж ирээд л алдааг нь засаад үргэлжлүүлсэн... гэхдээ л САФ шиг олон тоглогчдыгн сайжруулж гаргаж ирсэн л дээ... Пеп байгаагүй бол Месси Бүскүэтс Пике энэ тэр ийм хэмжээний тоглогчид болж чадах байсан эргэлзээтэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby zigo » Fri Apr 27, 2012 3:27 pm

хэхэ би бол пеп бушуу яваасай, энэ баг уналтанд ороосой л гэж хүсэж байна. хэхэ
моугийн шоу нь өрсөлдөгчийн дургүйг нь хүргэдэг бол фэнүүдэд нь таалагддаг, харин хөндлөнгийн хүмүүст хөгжилтэй л байдагшд. хэхэ ийм хүн байхгүй, дандаа л саф, венгер шиг хөгшин, пеп шиг даруухан хүмүүс байвал одоогийнх шиг хөгжилтэй байхгүй л болов уу. хаха
сатантай бол юм ярилтгүйн байна. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby poseidon » Fri Apr 27, 2012 3:28 pm

Өндөг өөтэйн адил Өндгөн толгойтой Пэпд маань өө байгаа л байлгүй дээ... Зүгээр атаархлын мананд төөрсөн хүмүүстэй юуг нь хэлэлцэх вээ дээ хөө... ккк

сайхан бичицгээ бичицгээ... Одоо Чингис (Пэп) илүү юу? Александр (Моу) илүү юу гэдэг шиг л юм даа... Нэг нь талын морьтнуудаар тасчаад өнгөрсөн, нөгөө нь фалангаар сүлбээд өнгөрсөн... Аль аль нь агуу л даа... Моу, Пэп хоёр бол... ккк
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Sathan » Fri Apr 27, 2012 3:29 pm

ер нь бол өө хайя гэсэн хүмүүст бол олдоол байх биз,энэ олон жил дээрэлхүүлж гэр орондоо эзэрхийлүүлж бсан хүмүүс хор шар нь хөдлөдөг л байлгүй хөөрхий...
Пеп-т сайн тоглогчид бсан бараг л хэн ч хамаагүй ирээд энэ амжилтыг үзүүлэх бсан гэх гээд бнуу хаха...
Үнэхээр Пеп-с хамаарах зүйл нь бага бараг л өөрсдөө талбайд гараад гоолдоод явчихдаг хүмүүстэй юм бол болж л байна шдээ. :eek:
Тэгээд тэр дасгалжуулагч хэрэггүй Супер тоглогчид нь бүгд Барса гэдэг агуу баг-н үндсэн бүтээгдэхүүн гэхээр өө бүр гайхалтай л байна тиймүү :-D
хэн нэгэн тэрбүмтаны мөнгөөр дургисангүй,үмхийртэл хамгаалж тоглосонгүй...
Өөрөө энэ багаас төрж гараад төрөлх багтаа ирээд энэ амжилтыг Гайхалтай тоглолтоор олж авлаа,өөр хаана бидэн шиг ийм гайхамшиг-г хайрт багаасаа харж чадах фенүүд байна...үнэхээр гайхалтай :???:
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby El Payaso » Fri Apr 27, 2012 3:29 pm

Моугийн эн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Моу энэ хоёр хэд тулсан бэ сүүлийн хэдэн жил. Моу хэд хожиж Пеп хэд хожсон бэ?

Тэгэхээр Реалынхан манай хамгаалалт муу Пике Поюолыг гүйцэхгүй байна гээд байдаг. Тэгсэн хэрнээ Моу нь Вальдано энэ тэрээ жийгээд бүх эрх мэдлийг гартаа авсан гээд байдаг... энэ хоёрын нөөц бололцоонд нэг их ялгаа байгаагүй л байх... яах вэ би Моугаас Пеп шууд илүү гэх гэсэнгүй... үнэхээр зөрүүтэй ялгаатай хүмүүс бол Моу ядаж ойролцоо тооны ялалт авах байх байсан байлгүй л гэлээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Hero.Lio » Fri Apr 27, 2012 3:30 pm

Пэп ганц жил л үлдээсэй. Амжилтаар нь ярьвал хийх ёстойгоо бүгдийг хийсэн. Харин багт хийж үлээх ёстой ажил нь бараг л дуусах гээд байна. дуусгаал яв.

Цоомоо wrote:Пэп бол Моуриньогоос өөр хүн. Байгаагаараа л байдаг, өрсөлдөгчөө хүндэлдэг.
Тэс өөр хүмүүс гэх үү дээ.

Санал нэг байна. Моу-гийн худлаа шоу хийсэн ярилцлага нтр-г хүмүүс аягүй шүтдэг юм байна лээ. Хувь хүн талаасаа Пэп-ээс хамаагүй дутуу...
Очсон баг болгондоо фэнүүдийнх нь цөсийг хөөргөсөн ярилцлага нтр өгнө. Челси, Интер хоёр бол хамгаалсаар байгаал амжилт гаргаж байсан. Реалыг ирээл хамгаалдаг болгох гээл яваад байна. Нөгөө аймшигтай Реал байхаа больсон.
Моу-г Порто-д байхад нь шүтэх нь ч хаашаан ямарч байсан хүндэлдэг байсан.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:30 pm

manuuhai wrote:Пеп асар том бүрэлдэхүүн дээр ирсэн л дээ, Пепийг ирхээс ч өмнө бодож л байсан, Неста, Хави, Месси эд нар ч будаа болгох нь дээ гэж, Манайд Сколесийн гоолоор хожигддог тоглолт, мөн тэрний өмнөх талбай дээрээ хийсэн тоглолт дээр муу байсандаа биш Манайх маш сайн хамгаалсандаа хожиж гарч ирсэн, Танай тоглолт илүү бөмбөг эзэмшилттэй, ер нь айхтар л байсан,

Буруу бодол байна.
2008 онд энэ жилийн Реал шиг, дандаа гайгүй багуудтай тулсаар байгаад семид гарч ирсэн.
Семид МЮ-ийн эсрэг юу ч хийж чадаагүй, ганц гайгүй цохилт ч хийгээгүй.
Угаасаа барахгүй гэсэн сэтгэгдлээр л тоглолыг үзэж байлаа.
Реал нтрд алуулж байсан. 2008 бол жинхэнэ сапирсан үе.


manuuhai wrote:Энд байгаа хүмүүс Рикардын үед муу байсан, Пепийн үед аймар болсон гээд байх юм, Деко илт муудаж Хави Неста Туре гурав, Урдаа Анри, Это, Месси тэй .. тийм л байсан, тоглолт ч айхтар хэвээрээ л байсан даа, Деко аймар байсан Хави дарагдаж байсан үе байгаа ч Рикардын сүүлийн жилд Хави декогийн гарааг булаах нь ойлгомжтой л болсон..
Тэрний дараагийн жилд аваргуудын лигийн финалд өмнөх жилийнх шиг л айхтар эмээж л байсан. Тэр финалд Пепийн арга барил гэхээсээ илүү Анри, Это хоёрт л мад тавиулсан л даа ..


Райкаардын үед муу байсан гээгүй, СЛ гэдэг юмыг мэддэггүй байсан фэнүүдэд авч өгсөн баг шүү дээ. Даанч дэндүү хурдан унасан. Тэр үеийн лидерүүд нь Ронни, Деку, Этү 3. Энэ 3-аас нь 2 нь явсан. Пэп ирснээр багийн 3 лидер нь Месси, Чави, Этү болсон...
Чави Декугийн гарааг булаах нь ойлгомжтой болсон гэчиж. Кк.
Угаасаа дунд хамтдаа гардаг байсан л даа...
2009 оны шигшээд бол багаараа маш сайн тоглосон. Анри, Этү 2 гоцорсон юм байхгүй, гэхдээ Этү маань асар чухал буюу тоглолт эхлээд удаагүй байхад гоолдсон. Анри бол Фердинандын нэг гоё хуураад 1-ийн эсрэг 1 болж цохьсон ч Сарт хаалгуулсан. Өөр олигтой момент гаргаагүй. Угаасаа 20 орчим хоног бэртэлтэй, форм нь жоохон унасан байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby ТОНИ » Fri Apr 27, 2012 3:31 pm

Sathan wrote:Грек шиг тоглоод цом авах,Пеп-н Барса шиг тоглоод цомууудыг түүх 2-г яаж харьцуулж болох вэ дээ...

Ёстой ямарч ялгаагүйштээ аль аль балиар уйтгартай...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цоомоо » Fri Apr 27, 2012 3:33 pm

spain man wrote:Ер нь бол бай шдээ... Ядаж ганц Сл нь будлиангүй байсан бол ганц ч гсн үг ган хийхгүйсэн...

Моугийн 2 СЛ.
Портутай байхад МЮ-ийн эсрэг яаж хожиж байсныг МЮ-ийн фэнүүдээс санадаг байх.
Интер дээр Барсаг талбай дээрээ одоо нөгөө шүүгчийн дэмжлэг гэх нь хаашайн, шүүгч алдаа л гаргаа байлгүй. 2 маш буруу шйидвэрийн ачаар 3:1-дэж маш том давуу тал олсноороо хожсон...Барса өмнөх жил нь түрүүлсэн болохоор УЕФА шинэ аварга төрүүлнэ гээд ингэсэн гээд хардалтай нь биш кк...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby spain man » Fri Apr 27, 2012 3:34 pm

Лиг авсан харьцаа бол нэг нэг шүү... Паяасо... Аваргуудын лигт ноднин бол ямар бантан болсонг бүгд санаж байгаа... Уг нь энэ жил эднийх манайх хоёр финалдсан бол бас их гоё болох байлаа... Ямар нэг асуудалгүйгээр...

Тэгээд ирэх жил дахин нэг үзчихээд явсан бол... Тэгээд Моуг баян багт тохирсон нтэр гэх хэрэггүй ээ... Порту дээр ажиллаад аварга аваад өөрийгөө харуулчихсан шдээ... ПЛ.д ч гсн нэг их супер стар ашиглалгүй сайн дэфэнс зохион байгуулаад аварга авсан хүн... Интер дээр ч нэг их мөнгө зарлагадсан юм байхгүй бас л хамгаалалтыг сайн зохион байгуулаад авсан, одоо нөхрийг явснаас хойш интер яаж байна?...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 8 guests