ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Shaggy » Mon Dec 26, 2011 12:57 pm

За танайх ч авна гэсэн бол авдаг л баг юм даа... гэхдээ ирээдүйд АЛ орж мороод хол явна гэж байгаа багт бол матри куаглериа бороо мороо бол нэг их тусалж чадахгүй л байх даа... Тевезийг л дардаг байсын тээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Mon Dec 26, 2011 1:06 pm

Shaggy wrote:За танайх ч авна гэсэн бол авдаг л баг юм даа... гэхдээ ирээдүйд АЛ орж мороод хол явна гэж байгаа багт бол матри куаглериа бороо мороо бол нэг их тусалж чадахгүй л байх даа... Тевезийг л дардаг байсын тээ

Харин энэ дээр нэг наймааний буруу бодлого яваад байгаамаа 2ийм хэмжээний тоглогч авч бснаас шууд зарлагадаад нэг сайн тоглогч авчих хэмжээний зориг дутаад байгаам лдаа жишээ ни туруу жил красичийг авч бснаас шууд жэкө руу чичирсэн бол матриг ч авах шаардлагагуй тони г ч авч цалин хий дэмий их мөнгө өгөх шаардлагагуй л бгаам л даа ауэрө дээр ч бас татганасаар бгаад алдсан дараа ни фэнүүдийн амийг таглах гэж элиаг авсан баахан дундаж гарууд ирээд гялалзана гэсэн найдвараар наймаа хийгээд бгаа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby rednasca » Mon Dec 26, 2011 3:26 pm

итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby italiajuve » Tue Dec 27, 2011 9:05 pm

LeMoN wrote:
Shaggy wrote:За танайх ч авна гэсэн бол авдаг л баг юм даа... гэхдээ ирээдүйд АЛ орж мороод хол явна гэж байгаа багт бол матри куаглериа бороо мороо бол нэг их тусалж чадахгүй л байх даа... Тевезийг л дардаг байсын тээ

Харин энэ дээр нэг наймааний буруу бодлого яваад байгаамаа 2ийм хэмжээний тоглогч авч бснаас шууд зарлагадаад нэг сайн тоглогч авчих хэмжээний зориг дутаад байгаам лдаа жишээ ни туруу жил красичийг авч бснаас шууд жэкө руу чичирсэн бол матриг ч авах шаардлагагуй тони г ч авч цалин хий дэмий их мөнгө өгөх шаардлагагуй л бгаам л даа ауэрө дээр ч бас татганасаар бгаад алдсан дараа ни фэнүүдийн амийг таглах гэж элиаг авсан баахан дундаж гарууд ирээд гялалзана гэсэн найдвараар наймаа хийгээд бгаа.


гэхдээ шууд мароттагийн зориг бодлог буруугаас болоогүй ш дээ. агуэро джеко 2 бол сити илүү мөнгө амалсан дээрээс нь аврагуудын лигт тоглох гэсэн хүсэлтэй байсан учраас тийшээ явсан ш дээ. манайх угаасаа аврагуудын лигт орсны дараа л нэртэй тоглоч нар авах боломжтой болно. тиймээс энэ жил гол зорилго бол аврагуудын лигт орох эрх авах буюу эхний 3т орох байгаа юм даа.
уншаад байхад борриеллог конте өөрөө хүсээд байгаан байна лээ ш дээ. тиймээс гайгүй тоглож магад. дээрээс нь касерес энэ 2-г зээлээр авч байгаа учраас эрсдэлгүй. тоглож чадахгүй бол буцаагаад л явуулчина
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Tue Dec 27, 2011 11:24 pm

Ямар ч байсан наймаануудадын хувьд Конте-д итгэж байна... Юу хийж байгаагаа мэдэж байгаа гэж бодож байна. Тэгээд ч сүүлийн 2 улирал удирдлагын дасгалжуулагчаас хамаарахгүй хийгээд байдаг наймаанууд багын амжилт алаад байсан тул Конте ч наймаанууд дээр илүү нөлөөтэй байх шиг байгаа юм.
Манай хүн хэдэн дундаж гаруудыг авч нийлүүлээд дундаас нь синерги үүсгэж, оддын хэмжээний тоглолт гаргуулах юм байлгүй. Тэгээд ч өвлийн цонхоор одуудыг авахад хэцүү, манайх шиг мөнгөө нарийлаад байдаг багт хэлэлцээ хийхэд ч хугацаа хангалтгүй биз.

Улирлын эхэнд манай хүн арай өөр тактик бодож байсан ч явцын дунд өөрчлөгдөж 4:3:3 болсон. Ийм учраас жижиг сажиг засвар хэрэгтэй л байгаа болов уу.

Бориеллог одоо зээлсэн ч зун худалдаж авахгүй Ромаг гол гаргаж ч болно. Бориеллог авч байгаа нь Амаури, Яквинта, Тони 3-т зориулсан дохио биз... Контегийн төлөвлөгөөнд байхгүй гэсэн үг.
Касересын хувьд баруун, төв, зүүн гээд аль ч талд тоглодог. Аягүй бол 3:5:2 гэсэн үе үе тохиолддог онцгой хувилбарт ашиглах гэж байгаа биз.... Тэгээд ч хамгаалалт сүрхий олон нөөц сонголтгүй байгаа... улирлын төгсгөл рүү бэртэл гэмтэл гээд юу ч тохиолдож болно... яг хэрэгтэй үед хэрэгтэй нөөцгүй болж магадгүй гэж тооцож байгаа биз.

Дээр нь төвийн хагас хамгаалалтад Пирло, Видаль, Маркизио 3-тай ээлжилж байх гайгүй хагас хамгаалагч авчихвал болох гээд л байна. Хамаг юманд дээрх 3 маань л гарна... тэгээд 1-нь л аймаар муу тоглоход багын тоглолтод шууд нөлөөлөөд, сэлгэх ч олигтой хүнгүй байгаад байгаа. 1 гайгүй сэлгээтэй бол ядаж муу тоглосныг нь сэлгээд байж болно.... Жиаккерини, Пепе 2-ыг төвд туршиж үзсэн боловч сүрхий сэтгэлд нь нийцэхгүй л байгаа байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Shaggy » Wed Dec 28, 2011 7:19 pm

Танай Конте харин манайд их хандтайм бишүү... Вучиг авлаа, Тони байна, Одоо Бороог авж байна хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Thu Dec 29, 2011 8:02 pm

Касерес яг тэгээд ирэх нь үү? Касерес, Паломбо ч юмуу Монтоливог авчихвал тэгээд өвлийн цонх хангалттай дөө ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Thu Dec 29, 2011 8:04 pm

Паломбо Италийн шигшээ энэ тэрд дуудагдаад сүрхий байсан ч Самп доошоо унаад мань хүн үнэнч хэвээрээ үлдсэн, одоо еврод багтах энэ тэр гээд явах гээд байна уу даа.. авчихсан байхад бол сайн нэмэлт болно доо, марроне, пациенца, паломбо гээд сэлгээтэй..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Thu Dec 29, 2011 9:38 pm

Ер нь Бориелло, Касерес, Паломбо 3-ыг аваад л өвлийн цонх хаагдах байхдаа. Энэ 3 байхад ч бас энэ жилдээ болно. Гэхдээ 3-ууланг нь зээлээр авна гэж байгаа :RD Болохгүй бол буцаачихна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Thu Dec 29, 2011 10:07 pm

Худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр авах нь одоо жинхэнэ моданд ороод байгаам биш үү хэх
Борриеллог яагаад авах гээд байгааг ойлгохгүйм..
Зүүн хөлтэй довтлогч гэвэл Иакуйнтай ЛФ-аар тоглодыштэ.. Тони, Иак, Бор 3 бол ялгаагүй санагдам.. яахав зээлээр гэдэг утгаараа сэтгэл арай дээр байна.. тэрнээс биш Тони, амаури 2 шиг авчаад зүгээр толгойг нь элээд өндөр мөнгө төлөөд байвал ч хэцүү л дээ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby ..::Affictor::.. » Fri Dec 30, 2011 11:05 am

Касерес гэдэг чинь танайд тоглож байсан нөхөр мөнүү.Испанид сайн байгаа гар ирэх юмуу да.Уг нь их универсал гар шүү.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sat Dec 31, 2011 8:01 pm

ЗИА БҮХ БИАНКОНЕРРИЧУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

ИРЭХ ЖИЛ ЦУС ГАРГАНАА МАНАЙХАН :italy :italy :italy
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Yago » Sat Dec 31, 2011 8:28 pm

Сайхан баярлаарай.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sat Dec 31, 2011 8:45 pm

Болор-Эрдэнэ, Хангай, Ялалтбаяр, Батгэрэл, Алкохолик, Стики, Италиаюве, бусад бүх ювентини нартаа шинэ оны мэнд хүргэе !!!
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Sticky.BK » Sat Dec 31, 2011 9:08 pm

Бүх Ювечүүддээ шинэ оны мэнд хүргэе...

Ирэх ондоо бүгдээрээ эрүүл энх, амьдрал ажил хөдөлмөрийн бүтээлээр дүүрэн байх болтугай...
Олон жил тасарсан Сдудетто-гоо өргөх болтугай гээд энэ хүү хундагийг өргөе..хэхэ :beer :beer
ЮвентуСелтикс
User avatar
Sticky.BK
"Nike & Bianconeri Фен"
"Nike & Bianconeri Фен"
 
Posts: 475
Joined: Wed Oct 24, 2007 2:42 pm
Location: 34+5+21

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sun Jan 01, 2012 8:34 pm

Бор зээлээр иржээ, худалдан авах нөхцөлтэйгээр.. 1саяыг зээлийн төлбөрт, худалдан авбал 7.5 сая евро өгөх нь..

Мөн Ромагаас дахиад Пиззарог сугалах нь гээд шуугьж байна..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby italiajuve » Sun Jan 01, 2012 10:38 pm

за бүх Ювентини-чүүддээ болон Сери А дэмждэг залуучууддаа Шинэ оны мэнд!!!
итали-д 1 сарын 3нд трансфер цонх нээгдэнэ дээ. Эхлээд ямар ч л байсан Боррьелло Касерес-ийн трансфер батлагдах байх. Дээрээс нь Пациенца-г явуулаад оронд нь Давид Пизарро-г үнэгүй зээлж магадгүй байна лээ. тэгээд төвийн хамгаалалтанд эсвэл зүүн хамгаалалтанд хүн авчихвал өвөлдөө болох байх аа. Харин Паломбо Монтоливо 2 зундаа л багууда солих байхаа. Сампдориа Сери А-д гарахгүй бол Поломбо явж магаддаа. Монтоливо харин яаж багаа сонгох нь сонин санагдаад байна. Нэг бол илүү цалин амалсан эсвэл аврагуудын лигт тоглох баг руу д явах болов уу.
Манайх энэ жил Коппа Италиа-д түрүүлээд хамгийн анхны Мөнгөн од хадуулчих юмсан. (Коппа-д 10 түрүүлсэн багт өгдөгийн). Одоогоор манайх- 9, рома - 9 удаа, интер - 7 фиорентина - 6 г.м.
FORZAJUVE!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Mon Jan 02, 2012 12:20 am

Нийт Сери А-гийнхандаа болон Сери А-гийн мэдээг сонирхогчдод шинэ оны мэнд хүргээд, шинэ ондоо ажил үйлс, бүтээлийн томоохон амжилт гаргаарай гэж ерөөе.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Mon Jan 02, 2012 12:33 am

Бориеллог авчихсан юм байна даа. Ирэх 3 дахь гэхэд багтайгаа нийлэх нь... Энрикегийн тактикт таарахгүй тул Рома ч сүрхий элдэв нөхцөл шаардсангүй... 1 саяыг зээлээр авсаны төлөө, тэгээд 7.5 саяаар худалдаж авна гэдэг бол сайхан л нөхцөл.... зун ч төрхөмд нь буцаахад зээлийн төлбөр өндөр биш тул ямар нэгэн асуудалгүй л юм байна....

Манай энэ өвлийн наймаа Касерес тэгээд нэг гарааны 3-ыг орлох төвийн тоглогч аваад л дуусах шинжтэй юм байна. Яахав ашигтай нөхцөл гарвал наймаа хийх л биз.... Энэ наймаанууд улирлын өмнө тактик, явцын дундах тактикийн өөрчлөлттэй холбоотой л доо.

Бориеллогийн хувьд Красич тохирохгүй, Элиа бас бэлтгэл хангалтгүй болохоор Пепетэй хослуулах гээд байгаа биз.... бас өмнө нь хэлж байсанчлан улиралын төгсгөл рүү Италийн цом, эсвэл лигт элдэв эрсдэл гарч магадгүйг тооцсон байлгүй. Ер нь Пепе гэмтэхэд л мань хүнийг сэтгэлд хүртэл орлочихоор хүн Красич, Элиа, Эстигарриа, Жиаккерини 4-д байхгүй л байгаа байхгүй юу... Конте ч сонголтоо арай хямд аргаар сайжруулж л байна гэж бодоод байна шдээ. Бас нөгөө талаар Пепе сэлгэж болох 4-ийн хувьд Элиагаас бусад нь дайчин тоглолт, хүчний тоглолт, талбайд гаргах зан авир гэх мэт нь Бориеллогийн хэмжээнд хүрэхгүй мэт гэнэт санагдаад байгаа.

Монтоливиогийн хувьд өвөл Фиорентина манайд зарна гэвэл манайхан шүүрч авах биз... тэгэхгүй гэвэл зун үнэгүй авна гэвэл Миланы багууд нэлээд шавар болох биз.... Мань хүн ч өвөл Еврогийн өмнө багаа сольж, өөрийн Еврод оролцох боломжийг устгахыг сүрхий хүсэхгүй л байх аа даа. Энэ өвөл явбал Интер руу явах магадлал өндөр харагдаад байх юм. Манайд өвөл ирвэл манай гарааны 3-тай заавал сэлгэнэ гэсэн амлалттай, эсвэл улирал дуустал Фиорентинад зээлэх асуудал гарах биз... ядаж байхад Фиорентина манайтай шууд риваль гэдэг, Бажог авч энэ тэр асуудал үүсч байсан тул эргэлзээ их л байна.

Касерес ч бараг л ирэх юм шиг байна... Касересийн хувьд хамгаалалтын аль ч хэсэг тоглодог, бас өмнө нь хэлж байсан 3:5:2 гэсэн тактикт тохирох, бас дайчин тул Конте сонирхох нь дамжиггүй. Бараг л Феррарагийн бүтэлгүйтдэг улиралд буцаасанд нь гайхаад байдаг юм.

Пицаррогийн хувьд манайд ирвэл ёстой баярлахаар байна... Мань хүн хамгаалалт, тоглолт найруулах гэдэг дээр Паломбогоос толгой илүү.... Пирло, Маркизио, Видаль гээд аль алийг нь ямар ч тоглогчоос илүү орлож чадах, гарааны 3-ыг аль ч тоглогчийн чадварыг шингээсэн төвийн жинхэнэ универсаль хагас хамгаалагч, жаахан нас нь явсан болохоос... бараг л шууд худалдаж аваад 1-2 жил ашиглахад супер суб болох дажгүй тоглогч доо. Мөн дээр нь сэлгээнээс оруулахад элдэв яриа гаргаад амбицлаад багын уур амьсгал эвдээд байхгүй даруу тоглогч юм. Ромагаас Де Росси, Пицарро, Вучинич 3-т их дуртай байж билээ.

Паломбогийн хувьд бараг л Сампдоригоос авах юм биш үү... Сери Б-д улирал талдаа орж байхад Сампдори 10-д байгаа юм байна шдээ... тэгэхээр ирээдүй нь тодорхой.. ямар ч байсан мань хүний тоглолтыг сүрхий анхаарч харж байсангүй ч түүнийг авах нь сүрхий сайн наймаа биш шиг санагдах юм.

Бориеллод итгэлгүй ч Касерес, Пицарро 2 ирчихэд өвлийн наймаанд сэтгэл ханамжтай байна. Тэгээд ч өвөл хугацаа богино тул өмнө хэлсэн шиг наймаагаа ч сайн ярьж чадахгүй, хэт их үнэ төлчих гээд байдаг юм.

Эцэст нь Конте өвлийн амралт хүртэл хоосонгүй юу хийхээ мэддэг гэдгээ хангалттай харуулсан тул түүний хүссэн наймааг сүрхий миалах сэтгэл алга л байна.... харин энэ өвлийн амралтаар Красич авчихаж магадгүй л юм шиг байна.... Конте ч саяхан өгсөн ярилцлагадаа мань хүний тоглолт багт тохирохгүй зүйл байна гэсэн байна..... хэ хэ Красичаар Торресийг сольчихвол ч Мароттагийн насан туршийн наймаа болох байх аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Mon Jan 02, 2012 12:59 am

3000 дахь бичлэгээ Багийнхаа сэдэвт хийлээ. Касарес ирж байгаад баяртай байна.

Хаяа дайчин тоглолт нь улаан хуудас Пеналт заалгачаад байдаг болохоос хангалттай манайд тохирох тоглогч

Борри-г тэгээд 1 сая-өгч байгаа гэж л тайвширъя даа.Гэхдээ Иак , Амаури , Тони 3 шиг сэлгэхэд ч хэргээ гаргахгүй байгаа гаруудаас

Ядаж сэлгээгээр гараад үр дүн авчирна гэж бодож байлгүй Конте.Олон юм яриад яахав тактикт таараасай л гэж найдъя
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Johny » Mon Jan 02, 2012 1:00 am

танайх красич а. зээллэгээр эсүүл зархана тод болцнуу
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Mon Jan 02, 2012 1:02 am

johny??? wrote:танайх красич а. зээллэгээр эсүүл зархана тод болцнуу


13-аас доош үнэ хэлвэл зарахгүй байхөө.Зээл нь ч гэж бодохгүй байна.Угаасаа цалин нь тийм өндөр биш
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Mon Jan 02, 2012 4:25 pm

хаха Торресийг Красичаар шууд тулая
Маротта нээрээ ийм наймаа хийчвэл монголоор бол хөдөлмөрийн баатар, гавьят нтр өгье :ногоон:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby italiajuve » Tue Jan 03, 2012 4:25 pm

красичийг бавария зээлэх сураг гарав. гэхдээ челси сонирхосон хэвээр байвал сайн л байна. шууд челси-д зарчихвал амар.
дээрээс нь галатасарай-д зээлээр тоглож байгаа Мело-г Фенербахче шууд 13 саяар авъя гэсэн байхын. Харин галатасарай нь 13 төлөхгүй гээд байгаа муу даа. Эхний хагаст Мело 13 талбайд тоглож 4 гол хийсэн дажгүй тоглож байгаа юм байна даа.
Мөн Тони USA нэг бага руу явж магадгүй байна лээ. Яквинта бас нэг бага руу явах болвуу. Амаури гэдэг гай ашгүй Фиорентина руу явж магадгүй болов. Бүх Ювентиничуудийн хараалыг барсан тоглогч шүү бүүр нэг. жилиийн 4 сая авдаг ямар ч хэрэгцээгүй муу новш.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Thu Jan 05, 2012 10:32 pm

http://swissramble.blogspot.com/2012/01/juventus-black-night-white-light.html

Манай санхүүгийн байдлын тухай бичиж.. :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests
cron