МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPIONS

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby El Payaso » Thu Oct 04, 2012 11:36 am

Харт ч Вайденфелле ч аль аль нь аймаар хаасан шүү... Дортмунд гэхдээ илүү байна лээ... Сити яаг гоёо формоо нэг л олж чадахгүй байх шиг байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby mn_rocisky » Thu Oct 04, 2012 11:54 am

2 багийн хаалгач нар нилээд сайн ажиллах шиг боллоо.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Жавхаа » Thu Oct 04, 2012 1:25 pm

Wayne Rooney, who said on Twitter: ‘I have to say that Joe Hart has been fantastic. For me he is the best goalkeeper in the world.’
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Nova » Thu Oct 04, 2012 2:02 pm

Яг түрүү жилийн үйл явдал давтагдахнуудээ.. Эхлээд Баернд хусуулж Наполитай талбай дээрээ тэнцдэг, Аексаас сул 6н оноо аваад Европад үздэг..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Эрхэмcfc » Thu Oct 04, 2012 3:51 pm

алуулцан байна ш дээ нөхдөө...
хэсгээсээ гардаг юм шүү... ойрд шөвөгт 4 англи хараагүй юм байна шүү...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Dj Tuvshin » Thu Oct 04, 2012 4:14 pm

Харт нээрээ арай л...... :aain:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Eedee » Thu Oct 04, 2012 4:59 pm

Бало бэлтгэл дээрээ Хартын хаалганд 10 цохиод 10 хийсэн нтр гээд өөрөө хэлээд байлуу хэхэ. Одоо байдал ч нилээн эвгүй боллоо доо.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Lenin » Thu Oct 04, 2012 5:06 pm

Дортмундын фанатууд стадионыг чинь нураах шахжээ. Хийморь.мн дээр тэгсэн чинь Дортмундын 20мянган фан гэцэн байналээ :ногоон:
Энэ Германчууд фанууд нь лаг галзуу юм шиг мөртлөө майр сахилга баттай эмх замбраатай нөхдүүд юм шиг.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby lfc reds » Thu Oct 04, 2012 5:25 pm

ТАНАЙХ одоо лиг тээ анхаарсан н дээр аваргуудийн лиг өнгөрсөөн өнгөрсөн
lfc reds
 
Posts: 69
Joined: Wed Aug 29, 2012 1:13 am

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby lfc reds » Thu Oct 04, 2012 5:32 pm

ДОРТМУНДИЙН талбай дээр нухуулахаар л харагдаж байна лээ дээ жавхаа
lfc reds
 
Posts: 69
Joined: Wed Aug 29, 2012 1:13 am

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Жавхаа » Thu Oct 04, 2012 5:50 pm

манайх ЧЛ-т амжихгүй юм байна :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Өсөхбаяр » Thu Oct 04, 2012 7:53 pm

Жавхаа wrote:манайх ЧЛ-т амжихгүй юм байна :ногоон:

яван чангарнаа... згр хараад суужий :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Баясаа » Thu Oct 04, 2012 8:41 pm

Бало гоолдчихоод тэр хаалгачид олон юм яриад л бай гэж байгаан баавартай шаасан
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Bambagar » Thu Oct 04, 2012 9:08 pm

Жо Харт
Манчэстэр Сити клуб 2006 онд нэгэн маш алсын хараатай, бараг байж болох хамгийн ашигтай наймаагаа хийсэн нь Шрэүсбюри хотын хөлбөмбөгийн багийн хаалгач, Английн 19-өөс доош насны шигшээ багт 5 удаа тоглоод байсан 19 настай Жо Харт гэгч хүү юм. Энэхүү наймааны дүн нь эхний нөхцөлөөр 600 мянган паунд байлаа
Жо Харт Стюарт Пийрсингийн удирдлаганд Английн 21-ээс доош насны шигшээд багтан Холландад болсон Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна. Тухайн тэмцээнд хэдийгээр гараанд гарч тоглоогүй ч дараагийн 2009 оны тэмцээнд од болон гялалзаж хэсгийн эхний 2 тоглолтонд гарааны хаалгачаар гарч тоглон Финланд, Испаний эсрэг 2 хожил авч Английг хэсгээс гарахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Хагас шигшээ тоглолт тухайн тэмцээнийг зохион байгуулагч Швэдийн эсрэг боллоо.
Эхний үед Англичууд 3-0 ээр илт давуу тэргүүлсэн боловч 2-р үед 3 гоол алдаж орхив. Ингээд үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцсэн 2 баг торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход ихэнх мэргэжилтэнгүүд эргэн ирэлт хийсэн Швэдийн багийг хожих магадлалтай гэж байсан авч 22 настай цэл залуухэн хаалгач хүү сэтгэлзүйн асар их тэвчээр гарган 2-р үед 3 бөмбөг алдсан алдаагаа бүрэн цайруулан 2 цохилт хааж өөрөө нэгийг оруулснаар багаа финалын тоглолтонд шалгаруулжээ.
2009 оны 6-р сарын 29нд Малмо хотод болсон финалын тоглолтонд Английн шигшээгийн гарааны хаалгач Харт торгуулийн улмаас оролцож чадсангүй. Баг нь 4-0ээр Гэрман машинуудад бут ниргүүлэн Харт мөнгөн мэдалтайгаар уг тэмцээнийг өндөрлөжээ.
2008 оноос эхлэн 2 ч удаа Английн шигшээгийн хаалганд сэлгээгээр гарч зогссон Хартыг Ф.Капэлло 2010 оны ДАШТ-д оролцох бүрэлдхүүндээ дууджээ.
Тэмцээний өмнөх Мэксикийн эсрэг нөхөрсөг тоглолтонд Грийнтэй сэлгэгдэж, Японы эсрэг Жэймстэй сэлгэгдэн гарч тоглож хаалгаа хуурай манасан боловч уг тэмцээнд хэтэрхий хаширласан Капэлло түүнд боломж олгоогүй билээ.
Хартын хувьд Английн шигшээ багт хийсэн анхны бүтэн тоглолт нь алдарт Уэмблэй цэнгэлдэхэд болсон Евро 2012-ын сонгон шалгаруулалтанд Болгарын эсрэг хийсэн тоглолт байжээ.
Уг тоглолтонд тэр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж боломжгүй шахуу 3 хаалт хийсэн ба нэг хаалтнаас барьж авсан бөмбөгөө сөрөг довтолгоонд оруулж тэр нь гоол болов. Английн шигшээ 4-0ээр өрсөлдөгчөө бут ниргэхэд Английн үнэнч фэнүүд Хартын нэрийг уухайлан дуулж байсан юм.
Испани, Швэдийн эсрэг хийсэн 2 ч нөхөрсөг тоглолтонд хаалгаа хуурай манаж чадсан тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд гарааны хаалгачаар нэрлэгдсэн нь зүй ёсны хэрэг бизээ.
Хэзээнээс хаалгачаас бусад байрлалд дэлхийн топуудын чихэж ядан оролцдог Английн шигшээ энэ удаа харин эсрэгээрээ. Хэсгээс хэдийгээр шалгарсан боловч тэднийг дэлхийн 4 удаагийн аварга алдарт Аззуричууд, бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг хаалгачдын нэг Жижи Буффон хүлээж байлаа.
Гоолгүй тэнцсэн уг тоглолтын гол баатар Харт шүүгчийн эцсийн шүгэл хүртэл Италийн шуурган довтолгооны эсрэг хаалгаа хуурай манаж чадсан юм. Хэдийгээр тэд торгуулийн цохилтоор хожигдсон ч Харт уг тэмцээнд хамгийн олон амжилттай хаалт хийсэн (19) үзүүлттэйгээр хаалгачдыг манлайлжээ.
Манчэстэр Сити клубт ирсэн жилээ буюу 2006 онд нэг л удаа сэлгээгээр гарч тоглосон ба Шэффилд Юнайтэдын эсрэг клин шит хийсэн байна.
2007 онд Транмэр Ровэрс, Блакпүүл зэрэг багуудад зээлээр тоглож байгаад Ситид 08 онд эргэн ирсэн боловч 09 оны 1-р сард 33 настай Шэй Гивэн ирснээр дахин сэлгээний сандалд суух болжээ. Тухайн үед Астон Виллагаас Тэйлор гэгч сэлгээний хаалгач ирснээр Хартын хувьд багтайгаа ойлголцох асуудалд бага зэрэг хүндрэл гарч түүний талаар аль нэг клуб руу зарах эсвэл зээлэх гэх мэтийн румор Английн хэвлэлүүдээр хүчтэй гарч байв.
Тухайн үед Ситигийн дасгалжуулагч байсан Марк Хюис Хартыг нэгмөсөн зарахын оронд зээлээр явуулах саналтай байснаас 09/10 оны ПЛ-ийн улиралд тэрээр Бирмингэм Сити багт зээлээр тоглуулах болжээ. Дөнгөж 20 настай залуу хүүгийн хувьд хангалттай туршлага хуримтлуулах ёстой гэж дасгалжуулагч үздэг байсан ба түүнийг бүрмөсөн зарах ямар ч төлөвлөгөө байхгүй гэж удаа дараа мэдэгдсэн билээ.
Залуу хүнд шар ч бий хор ч бий. Бирмингэм Сити багт ирснээр түүний хувьд хувийн ур чадвар, тоглолт удирдах болон багийхантайгаа ойлголцох зэрэг маш том дэвшлүүд гарчээ. Клубын рэкорд 12 анбийтэн ялагдаагүй цувралд өөрийн үүргээ гайхалтай сайн биелүүлж, 09/10 оны багийхаа шилдэг тоглогч болсон төдийгүй тухайн улиралын шилдэг залуу тоглогчын шагналд Ж.Милнэр, Ф.Фабрэгас болон залуу гэхэд жаахан хэцүү Рүүни нартай өрсөлдөв. Хэдийгээр Милнэр уг шагналыг авсан ч Харт шилдэг билэгдлийн шигшээ багт нэрлэдсэн юм.
Бирмингэмд үдсэн гайхалтай нэг жилийн дараа Робэрто Манчини түүнд гарааны эрх амлан багтаа буцааж авчирсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Түүнээс хойш ПЛ-ийн алтан бээлий шагналыг 2 жил дарааллан хүртээд байгаа ба өнгөрсөн улирлын аварга цол, аваргын цомыг Манчэстэр хотын дарлагдсан фээнүүдэд 44 жилийн дараа Алэкс Фэргүсоны хамар дороос эцсийн мөчид булаан авчирч нэрээ түүхэнд бичүүлсэн Манчэстэр Сити клубын хаалгач билээ.
Одоо 25хан настай Жо Харт карээрынхаа турш олон цомыг шигшээ багтайгаа өргөнө гэж найдаж буйгаа хувийн зүгээс илэрхийлье !
Стат үзүүлэлтээс
Клубын хэмжээнд нийт 275 тоглолтонд оролцож 97 удаа клин шит хийсэн ба Ситид үзүүлсэн амжилт нь 132 тоглолтоос 62 клин шиттэй.
Шигшээгийн хэмжээнд 23 тоглолтонд оролцож 14 удаа хаалганых нь торыг хөдөлгөх хүүхэд олдсонгүй.
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Roolon » Thu Oct 04, 2012 10:20 pm

Bambagar wrote:Жо Харт

:eek:
Миний л сонирхол
User avatar
Roolon
 
Posts: 47
Joined: Mon Mar 28, 2011 11:04 am

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Kaka'8 » Thu Oct 04, 2012 11:45 pm

Баясаа wrote:Бало гоолдчихоод тэр хаалгачид олон юм яриад л бай гэж байгаан баавартай шаасан

харин яг өшиглөхийн өмнө Вайденфеллер нэг юм хэлээд байсан, бало тоохчгүй, ТЭгээд л дараа нь үнэн баавар.
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Тэгшээ » Thu Oct 04, 2012 11:49 pm

аваргуудын лиг хурцдаад бнуудаа? :ногоон:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Тэгшээ » Thu Oct 04, 2012 11:51 pm

Kaka'8 wrote:
Баясаа wrote:Бало гоолдчихоод тэр хаалгачид олон юм яриад л бай гэж байгаан баавартай шаасан

харин яг өшиглөхийн өмнө Вайденфеллер нэг юм хэлээд байсан, бало тоохчгүй, ТЭгээд л дараа нь үнэн баавар.

шарын малтаж алдуулах санаатай бсан биз
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Yogii » Fri Oct 05, 2012 12:01 am

Аваргуудийн лигэд гайгуй тоглохийн тулд манчиниг солих хэрэгтэй дээ...

Манчини бол ИНТЭРТ байхдаа л ийм ёндоогуй бсан.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Johny » Fri Oct 05, 2012 12:12 am

2 жил үхлийн хэсэгт орсноор нь ёндоогүй гэж болох ч гол нь муу тоглоод байнашд сая Дортмундад нүдүүлсэн л гэж байна муу тоглход ёндоо бол хамаагүй байлгүйдээ
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Real.madrid » Fri Oct 05, 2012 11:23 am

Одоо үлдсэн бүх тоглолтуудаа хожиж байж Боруссиагийн хожигдолд найдхаас арга байхгүй ...Хамгийн гол өрсөлдөгчөө хожиж чадахгүй нээрээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby zigo » Fri Oct 05, 2012 12:40 pm

Johny wrote:2 жил үхлийн хэсэгт орсноор нь ёндоогүй гэж болох ч гол нь муу тоглоод байнашд сая Дортмундад нүдүүлсэн л гэж байна муу тоглход ёндоо бол хамаагүй байлгүйдээ

үхлийн хэсэгт орох бол ёндоотой бараг хамаагүй лдээ. харин муу тоглоод байсан ч хожоод байдаг ёндоо байдаг даа. эсвэл илүү тоглоод, балбаад байдаг хэрнээ л ёндоогүйтэж хожигдох байна шүү дээ. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Spectre » Fri Oct 05, 2012 6:40 pm

Манчини нээрээ заримдаа арай л удирдах юмаа. Ийм аймаар бүрэлдэхүүнтэй баг удирдаад тэгсэн мөртлөө талбай дээрээ дурын багт эзэмдүүлээд л. Хамгаалах дуртай Итали хүн юмдааа гэжл ойлгохоос
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Real.madrid » Fri Oct 05, 2012 11:49 pm

Жосе Моуриньо Интерт хамт ажиллаж байсан Марио Балотеллигийн талаар сонирхолтой түүхийг өгүүллээ.
CNN-д өгсөн ярилцлагадаа Реалын дасгалжуулагч өдгөө Ман Ситид байгаа Итали довтлогчын талаар ийнхүү дурслаа.

" Интерт Мариотой байсан талаараа би 200 хуудастай ном бичсэн ч чадна. Гэхдээ энэ бол эмгэнэлэт драм биш харин инээдмийн жанрын ном байх юм.

Нэг удаа манайх Аваргуудын лигт Рубинтай тоглохоор Казаньд зочилж байсан юм. Манай бүх довтлогчид бэртэлтэй. Милито, Это'о аль ч байхгүй. Надад Мариогоос өөр сонголт үлдээгүй байлаа.

Гэтэл Балотелли дөнгөж 42 дахь минутад шар хуудас авчихсан. Тэгээд би хувцас солих өрөөнд завсарлагааны 15 минутын 14-г нь Мариотой ярилцаж өнгөрүүлсэн.

Марио би чамайг суулгаж чадахгүй. Манай бүх довтлогчид бэртэлтэй байгаа. Тэгэхээр чи одоо гараад зөвхөн бөмбөгөнд л хүрнэ шүү. Бөмбөгөө алдвал битгий уурла. Тайван бай. Хэн нэгэн түлхвэл битгий уурла. Бас шүүгч алдаа гаргавал битгий уурла гэж түүнд хэлж байлаа.

Тэгээд 46 дахь минутад тэр улаан аваад гарсан даа :D
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАНЧЕСТЕР СИТИ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ 2012-2013: THE CHAMPION

Postby Shaggy » Sat Oct 06, 2012 1:51 pm

Итали хүн гэхээрээ хамгаалдаг гэвүүл өрөөсгөл л дөө... манчини яг ямар байсан тэрүүгээтээ л бн самп интер одоо сити
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron