Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Realist » Sun Jun 02, 2013 8:17 pm
by tsenguunm » Sun Jun 02, 2013 8:45 pm
by Mojul » Sun Jun 02, 2013 9:22 pm
by Realist » Sun Jun 02, 2013 9:26 pm
by Realist » Sun Jun 02, 2013 9:48 pm
by tsenguunm » Sun Jun 02, 2013 9:51 pm
by tsenguunm » Sun Jun 02, 2013 9:54 pm
by Realist » Sun Jun 02, 2013 9:55 pm
by Mojul » Sun Jun 02, 2013 10:01 pm
by CAHAKA » Sun Jun 02, 2013 10:28 pm
by Finalist » Sun Jun 02, 2013 10:33 pm
by Finalist » Sun Jun 02, 2013 10:34 pm
by SAVAGE » Sun Jun 02, 2013 10:47 pm
by У.Тэмүүжин » Sun Jun 02, 2013 10:50 pm
Finalist wrote:Бекс уг нь байх ёстой байж дээ.
Бас Вебб алга
by hosko » Sun Jun 02, 2013 10:53 pm
by hosko » Sun Jun 02, 2013 11:32 pm
by Mojul » Sun Jun 02, 2013 11:36 pm
by Соёлоо » Sun Jun 02, 2013 11:38 pm
a_odko wrote:За нет гацаад тоглолт олигтой үзэж чадахгүй, текст уншиж суухдаа моуг ирэхэд манайх ямаршуу байсан талаар бичлээ. Анти Моунуудч яахав.. манайхан түүнээс өмнө ямар байснаа эргээд санана биз.
Mourinho's time at Real Madrid by the numbers.
Under Mourinho, Real Madrid scored 326 goals in La Liga.
Jose Mourinho has won 128 of his 178 games in charge of Real Madrid: a win percentage of 72%.
Jose Mourinho has won 3 trophies with Real Madrid: La Liga, Copa Del Rey, & Supercopa.
Перез 2010 оны 5 сарын 31-нд Интерийг удирдаж требл хийгээд удаагүй байсан Жосе Моурино-г Реал Мадридын ахлах дасгалжуулагчийн албанд томилжээ. Энэ нь сүүлийн 7 жилд Реал Мадрид 11 дэх удаагаа дасгалжуулагчаа сольсон шийдвэр байсан юм.
Моу 31 Ла лигийн тайтл, 17 Эзэн хааны цом, 9 Аваргуудын лигийн цом, 20-р зууны шилдэг клуб гээд агуу Реал Мадридыг удирдахаар болсон ч түүнийг ирэх үед нөхцөл байдал арай өөр байсан юм. Реал Мадрид бусад гранд багуудын хувьд аюулд тооцогдохоо больсон, аваргуудын лигид груп тэргүүлэхээ больсон, заналт өрсөлдөгчдөө дээрэлхүүлсэн, олон дасгалжуулагч солигдож, наймааны цонх бүр олон шилжилт хөдөлгөөн болдог гээд тун тогтворгүй багийг Моу хүлээж авсан.
Жишээ нь болгож дурьдахад:
Түүний багт Реалын хунгийн цагаан өмсгөлтэйгөөр Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч үзсэн тоглогч ганцхан Икер л байлаа. Рамос тэргүүтэй олон тоглогч Моутай л хамт анх удаагаа наймны нэг шигшээ, хагас шигшээд шалгарч үзсэн. Мөн Реал Аваргуудын лигид 7 жил дараалан хасагдах тоглолтын эхний шатнаас хасагдсан, сүүлийн 3 улирал ямар нэг тайтл аваагүйн дээр заналт дайсан Барсад элэглүүлсэн, за тэгээд хэзээ хамгийн сүүлд хаан Карлосын гараас бариад Эзэн хааны цомоо авч байсныг одоо үеийн залуу фэнүүд бид мэдэхгүй ийм л үед ирсэн байсан.
Боскэгийн халагдсанаас Моурино хүртэл Реалын амжилт:
Real Madrid 2003-4: Лигийн 4 дүгээр байр, Хааны цомын финалист, Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Монакод “away” гоолын дүрмээр хожигсон.
Real Madrid 2004-5: Лигийн 2 дугаар байр, Хааны цомд 16/1 шатанд Valladolid –д хожигдсон, Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Ювэнтуст 2-1 ээр хожигдсон.
Real Madrid 2005-6: : Лигийн 2 дугаар байр, Хааны цомд хагас шигшээд Зарагозад 5-6 харьцаатай хожигдсон, Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Арсеналд 1-0 ээр хожигдсон.
Real Madrid 2006-7: Ла лигийн аваргууд, Хааны цомд 16/1 шатанд Маллоркад –д хожигдсон, Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Баейрнд “away” гоолын дүрмээр хожигсон.
Real Madrid 2007-8: Ла лигийн аваргууд, Хааны цомд 16/1 шатанд Маллоркад –д хожигдсон, Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Ромад 4-2 –оор хожигдсон.
Real Madrid 2008-9: Лигийн 2 дугаар байр, Хааны цомд 32/1 шатанд Реал Юнион гэх сураггүй багт хожигдсон. Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Ливерпүүлд 5-0 ээр гутамшигтай хожигдсон.
Real Madrid 2009-10: Лигийн 2 дугаар байр, Хааны цомд 16/1 шатанд Алкаркон гэх 2-р дивизийн багт 4-1 ээр хожигдсон. Аваргуудын лигийн хасагдах тоглолтын эхний шатанд Lyon-д 2-1 ээр хожигдсон.
Анти Моуринистанууд түүн шиг ингэж их мөнгө зарсан "хэн боловч" ийм амжилт үзүүлнэ гэх утгатай зүйл бичсэн байсан... Тэгвэл 2003-2010 онуудад манай багийг Камачогоос эхлүүлээд Люксэмбүрг, Рамос, Шустер, КаПелло, Пеллегрини тэргүүтэй 10 дасгалжуулагч, олон саяын үнэтэй ирсэн Zinedine Zidane, Raul, Roberto Carlos, Figo, Casillas, Michael Owen, Michel Salgado, Sergio Ramos, Robinho, Baptista, Cassano, Robben, Sneijder, Marcelo, Cannavaro, Van Nistelrooy, Heinze, Diarra, Emerson, Reyes, Saviola, Metzelder, Huntelaar, Van der Vaart. Higuain, Xabi Alonso, Sergio Ramos, Karim Benzema, Cristiano Ronaldo, Kaka, зэрэг тоглогчийг удирдаад дээрх дурьдагдсан амжилтыг үзүүлсэн гэдгийг санах хэрэгтэй.
МОУРИНОгийн удирдлаганд РЕАЛ МАДРИД бусад багуудад эргээд АЮУЛ болж эхэлсэн. Тэрээр алдагдаад байсан нэр хүндийг буцаан авчирсан. Аваргууын лигид сүүлийн 3 жилд хамгийн өндөр гоол болон хожлын хувьтай баг болгосон. Хэдийгээр түрүүлж чадаагүй, дараалан хагас шигшээгээс хасагдсан ч фэнүүд бидэнд 3 жил толгой өндөр, багаараа бахархсан байдалтай аваргуудын лигийг орхих боломж өгсөн. Барса (шүүгч), Баейрн (пеналть), Дортмунд (ганцхан гоол) гээд үнэхээр бидэнд жаахан л аз байсан бол муу “дэлдэнг” 10 дахь удаагаа өргөх байлаа. Гэхдээ энэ гурван жилд La Décima гээч Реал Мадридад ойрхон байгааг тамирчидад, фэнүүдэд, бусдад харуулсан, ойлгуулсан.
Эзэн хааны цомийн шигшээд “түүхэн шилдэг” гэгдэх Барсаг буулгаж авч аваргалсан. Мэдээ орсон цагаасаа Мадридад зүтгэж, Испаны шигшээтэй Тив, Дэлхийд түрүүлсэн агуу Икер эзэн хааны цомыг тэгэхэд л анх удаа барьж үзсэн шүүдээ. За тэгээд фэнүүдийн хувьд бол та 1990-ээд оноос хойш л багаа дэмжээгүй бол эзэн хааны цом өргөж байгаа багийнхаа дүр зургийг мэдэхгүй гэсэн үг.
2011-12 улирлын Моугийн Реал Ла лигийн рекордуудыг бараг бүхлээр нь шинэчилсэн гэхэд болно... 2011-12 улирал Ла лигийн түрүү бол түүхэн манай тайтл. 100 оноо 121 гоол... хамгийн олон ялалт байгуулсан баг, зочлон тоглолтонд хамгийн олон ялсан баг, +89 гоолын ялгаа, 110-ээс дээш гоол оруулсан анхы баг гээд л...
Cая л гэхэд Реалыг удирдсан сүүлийн тоглолтондоо Осасунаг хожсоноор лигийн тэмцээнд баг нь 3 улирал дараалан 100+ гоол хийсэн анхны коуч болж байна.
За тэгээд заналт өрсөлдөгч Барсатай бид сүүлийн 9 сард 6 тоглохдоо ердөө нэг л хожигдсоныг санах хэрэгтэй. Барсад дараалан олон тоогоор хожигддог, тоглогчид нь ч ямар сэтгэлзүйгүй болцон байсан багийг эргээд тэдэнтэй өрсөлдөхүйц, бүр нэг хоёрдугаар багаараа дараалан хожихуйц болгож чадсан. No More Barca humiliation…
Төгсгөлд хэлэхэд Моу өөрийгөө “Онцгой нэгэн” гэдэгт хэт итгэснээс, багийн лежендтэй муудалцсан, дэндүү өөрийхөөрөө байх гэж зүтгэсэн гээд алдаа гаргасаан. Гэхдээ гаргасан амжилт, багт хийсэн эерэг өөрчлөлтүүдтэй дэнслээд үзвэл үнэхээр л GRACIAS MOU... YOU WILL BE MISSED....
by hosko » Sun Jun 02, 2013 11:46 pm
by Finalist » Mon Jun 03, 2013 12:02 am
by Realist » Mon Jun 03, 2013 12:02 pm
by rednasca » Mon Jun 03, 2013 2:45 pm
by Realist » Mon Jun 03, 2013 5:37 pm
by erdene_b7 » Mon Jun 03, 2013 5:41 pm