МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Wed Feb 29, 2012 11:36 pm

sanchirb wrote:Холбооноос манайд 10 оноо өгсөн, манайхыг түрүүлүүлэх бүх арга хэмжээг авсан гэнүү иймэрхүү согтуу галзуу нъ мэдэгдэхгүй элий балай юм бичиж амътан хүний элэг доог болж явахаасаа ичдэггүй юм байхдаа ядаж өөрийнхөө тэнэгийг биш юмаа гэхэд барса гэдэд баг болон түүнийг дэмждэг фанатуудын нэр сүрийг бодооч чам шиг ийм балай, жирэмсэн нъ мэдэгдэхгүй юмнуудаас болж танай багын фанатуудын нэр төр л унана шд. Чи нэртэйгэр нъ ЮНИСЭФ-н логог урдаа тавихаа болисоноос хоош ФИФА манайхыг ад үзээд байдаг болчлоо гээч эргүү дагза...

:gold
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby AG » Thu Mar 01, 2012 12:18 am

Ёстой жинхэнэ оюуны хомсдолтой хүүр юмаа энэ Сатан
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby dallas_fan » Thu Mar 01, 2012 12:42 am

Sathan wrote:хаха реАЛист өөрийнхөө тоглолтыг үзсэн л байлгүйдээ..Рамос чинь хөөгдөх газар бантсандаа хажуугийн шүүгч рүү орилж байгааг харсан биз...Өзил,Арбелоа-д шар өгөөгүйг яриад ч яахав,,Хедира чинь жүжиглэж Раёо-н тоглогчыг хөөлгөж байгаал бөгсөө чүү ай шүүгчээр дэмжүүлэн аварж гарснаа үгүйсгэж чадах уу..

сүүлийн 13 тоглолтонд эсрэг багуудын 7 тоглогчыг хөөлгөж байгаад хожмор аядаад байгаа гээл би ч биш Ла лигийн тоглогчид яриал байна...эрхбиш энд тэндхийн юм хуулж тавьдаг хүн хардаг л байлгүй дээ...Шүүгчид хааны цагаан багаас айгаад байна,Реал-н тоглогчдыг картаар торгож чадахгүй бн гээл бөөн л шүүмж яваад байдаг,эндхийн эрт дээр үеэс дэмжсэн их мэдэх цэцэн цээжнүүд нь л гүрийгээд холбооноосоо өгсөн 10 онооны зөрүүгээ үнэн хүчээрээ авсан юм шиг л УУЖ ИДСЭН юм шиг санаад байгаа болохоос :-o

энэ жил яалт ч гүй танайхыг түрүүлүүлэх бүх арга хэмжээг аваад бн шд,нөгөө айхтар нэгэн жарны өмнөх алдарт баг нь чойроод байхаар Лигээ сонирхолтой харагдуулах,хөөрхий эзэн хаанаа бас хэдэн жил дараалж гурилдсан царайтай явахыг харах-г хүсдэггүй л байлгүйдээ :RD

архинаас гараа чи цагаан сараар хэтрүүлээ юу? эрүүл болхоороо орж ирээрэй.
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby zigo » Thu Mar 01, 2012 2:11 am

энэ чинь харин дүрдээ итгэцэн нөхөрүү. хаха нэр мэрээ бол их л бодож байж өгсөн байхдаа. хахаха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby adidavka » Thu Mar 01, 2012 9:54 am

xэxэ xэдийгээр Барса гэдэг баг манай багийн мөнxийн өрсөлдөгч ч гэсэн багийг нь бас xүндэлж, Cule нарыг бидэнтэй л ижилxэн бас багаа дэмжиж байгаа xүмүүс дээ гэж боддог байсан минь андуурал байжээ.
Нэг үxрийн эвэр доргивол мянган үxрийн эвэр гэдэг дээ ... өөртэй нь яриагүй байxад бусдын сэдэв дээр орж ирээд ийм элгийн юм бичиx байx гэж, бүгд ийм байдаг юм байдаа. Үнэxээр далий юмааа. Уxамсар, бодож сэтгэж, бичиж байгаа нь юутай дорой вэ?
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby [AMATORY] » Thu Mar 01, 2012 10:07 am

Sathan wrote:хаха реАЛист


Хүнийг бас ингэж доромжилж болох уу. Энэ арай хэтэрч байгаан биш үү!!!!!!!!!! Эрүүл согтуу эсвэл мэдрэлийн өвчтэй нь мэдэгдэхгүй ийм нэг нөхөр сүүлийн байнга бусдыг доош нь хийсэн бичлэг хийдэг болж. Багийнхаа сэдэв дээр хүнд хэрэгтэй ядаж мэдээлэл биччихээд хэрүүлээ хийдэг болоосой.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby spain man » Thu Mar 01, 2012 10:14 am

Наад нөхөр чинь люцифер юм биш үү... бас нэг иймэрхүү л амьтан байж билээ... айпи нтэрээр нь харвал...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby chegevara » Thu Mar 01, 2012 10:29 am

Sathan wrote:хаха реАЛист өөрийнхөө тоглолтыг үзсэн л байлгүйдээ..Рамос чинь хөөгдөх газар бантсандаа хажуугийн шүүгч рүү орилж байгааг харсан биз...Өзил,Арбелоа-д шар өгөөгүйг яриад ч яахав,,Хедира чинь жүжиглэж Раёо-н тоглогчыг хөөлгөж байгаал бөгсөө чүү ай шүүгчээр дэмжүүлэн аварж гарснаа үгүйсгэж чадах уу..


энэ жил яалт ч гүй танайхыг түрүүлүүлэх бүх арга хэмжээг аваад бн шд,нөгөө айхтар нэгэн жарны өмнөх алдарт баг нь чойроод байхаар Лигээ сонирхолтой харагдуулах,хөөрхий эзэн хаанаа бас хэдэн жил дараалж гурилдсан царайтай явахыг харах-г хүсдэггүй л байлгүйдээ :RD

эргүү новш
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Norman_Whiteside » Thu Mar 01, 2012 10:31 am

Satan gj medrel muutai huur haanaas garaad irev
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Thu Mar 01, 2012 11:17 am

Реал Мадрид гинж зарна. Авах хүмүүс доорх групп ээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://www.facebook.com/groups/realmadrid.mongolia/ :ногоон:
Image
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Finalist » Thu Mar 01, 2012 1:24 pm

REAL ROBERTO CARLOS

Image


http://www.youtube.com/watch?feature=pl ... bwMRFVEW5o

Оройн мэнд, Реал Мадрид ТВ-д тавтай морил.
Маш их баярлалаа.

2012 оны 2 сарын 12-нд Бернабеу танд хүндэтгэл үзүүлэн босож алга ташсан.
Үнэхээр гайхалтай биш байсан гэж үү? Амьдралын минь маш онцгой өдрүүдийн нэг байсан. Урьд нь хувцас солих өрөөнд тоглолтонд оролцох гэж л ордог байсан. Флорентинагын надад үзүүлсэн хүндэтгэл гайхалтай байсан. Фэнүүд, тоглогчид, Моурино, миний найзууд бүгд намайг хүндэлж байсан. Өглөө 10 –аас орой 11.30 хүртэл бүхэлдээ онцгой өдөр байсан.

Хувцас солих өрөөний шатаар өгсөж байхдаа үзэгчид нэрийг чинь дуудаж байхыг сонсоод юу мэдэрсэн бэ? 11 улирлын турш гэр чинь байсан тэр талбайд ахин хөл тавихдаа юу бодож байв. Бүх л стадион даяараа босон зогсож, таныг хүндэтгэж байгаагаа, хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчийг хүндэтгэж байгаагаа илэрхийлж байсан.
Үгүй ээ, Камачо гэх мэт өөр олон шилдэг хамгаалагчид байсан. Би энд байх хугацаандаа үзэгч олон миний тоглолтоос баяр баясал мэдэрч байгаасай гэж, чадахынхаа хирээр олон тэмцээнд түрүүлэхийг хүсдэг байсан. Бекхэм, Раул, Зидан, Карембе, Макелеле, Илгнер, Зийдорф..... эд нартай хамт тоглох үнэхээр зугаатай байсан. Тэдэн шиг тоглогчидтой хамт тоглох их амар байдаг. Хүмүүс хүндэтгэл үзүүлж байсан тухайд гэвэл... бид бүх л бүтэн нэг эринийг бүтээсэн. Бернабеуд олон гайхамшигтай мөчүүдийг үзсэн. Реал Мадридын өмсгөлийг өмсөх болгондоо би ямар нэг сайн зүйл хийх ёстойгоо мэдэрдэг байсан. Заримдаа тэр бүр санаснаар болдоггүй, жишээлбэл зарим класикогын үеээр. Реал Мадридын өмсгөлийг өмссөн 11 жилийн хугацаанд би үзэгчдийг баярлуулж байсан нь арай илүү гэж итгэж байна.

Та бага зэрэг ичсэн маягтай харагдаж байсан, үргэлж өөртөө иитгэлтэй байдаг байсан хүний хувьд шүү дээ. Хонгилоос талбай руу гарахдаа юу бодож байсан бэ?
Энэ надад зуршил мэт санагдахаа болсон байсан. Урьд тоглох гэж л шатаар өгсдөг байсан бол сая хүндэтгэл үзүүлж гарсан. Яг үүнтэй үэрэгцээд бүх зүйл дуусаж байгаа мэт л мэдрэмж төрж байсан. Миний кареер 22, 23 жилийн турш, 1988 онд Бракилд эхэлснээсээ хойш одоо Анжид хүртэл үргэлжиллээ. Би үргэлж Бернабеуд эргэн ирж, тоглолтонд оролцохыг хүсдэг байсан. Өөрийн клубтэйгээ ирж Бернабеугын цомд тоглохыг хүсдэг байлаа. Энэ удаад, энэ бүхэн баяртай гэж хэлж байгаа үдэлтийн арга хэмжээ шиг, хачин санагдаж байна. Таван жилийн дараа эргэн ирэхэд үзэгчид урьдынх шигээ л халуун дотноор угтаж байна. Би хөлбөмбөг тоглож, олон олон гоолын баярыг тэдэнтэй хамт тэмдэглэж байсан. Харин одоо тэд Реал Мадрид дахь миний түүхийг хүндэтгэж байна. Энэ бүхэн бол миний тоглойд эргэлдэж, илэрхийлж чадахгүй байсан зүйлс.

80,000 үзэгчид танд босон хүндэтгэл үзүүлж байхыг харах гайхалтай байсан байх. Гэхдээ бас талбай дээрх 22 тоглогч, тэр дундаа алдарт Реал Мадрид таныг бахдаж байхыг харах ч бас гайхалтай байсан байх.
Би өглөө “Ciudad Deportiva” –д тоглогчидтой хамт байсан. Тэд бүгд л над руу харж, “тэр энд байна, энд олон жил тоглож, олон олон ялалтанд нь оролцсон тоглогч, бидний хажууд байна” гэцгээж байсан. Би Моурино болон тоглогчидтой очиж мэндэлсэн. Амьдралынхаа туршид, би хөлбөмбөг тоглох болсон минь үнэхээр азтай хэрэг гэж итгэдэг байсан. Бэлтгэлд ирэхдээ, зочид буудалд амрахдаа, үргэлж баяр байсалтай байж, хүмүүс ялахыг минь хүсэж байгааг мэддэг байсан. Өөрийгөө тэр 22 тоглогчийн нэг байгааг мэдэх, дараагийн тоглолтондоо төвлөрөх, бид олон олон ийм мөчүүдийг үзсэн... Бүгд надтай маш сайхан харьцаж байсан.

Хэрвээ Флорентина Перез таныг дахин 4 жил энд тоглооч гэж гуйсан бол гэж төсөөлбөл...Сонингийн гарчигууд “Роберто Карлос, 2017 он хүртэл Реал Мадридын тоглогч” гэх байсан байх.
Эндхийг орхичж, Фенербахче руу явах үнэхээр харамсалтай байсан. Дахин 2 жилийн гэрээ байгуулж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ Фенербахчетэй өнгөрөөсөн 2 жил муу байгаагүй ээ. Анжид одоо тоглож байгаа Роберто Карлос бол Реал Мадридад тоглож байсан Роберто Карлос, энэ бол миний хувьд бахархууштай зүйл. Амьдралд минь тохиолдсон бүх л зүйлд би баярлаж явдаг, амьдрал үргэлжилсээр л байна.

Image

Энэ нэр, өөр ямар нэг нэр биш, Роберто Карлос гэдэг нэртэй цамц энд байна. Бүх л багийнхан энд гарын үсгээ зурсан байна. Бичсэн зурвасуудыг нь хардаа, Пепе “Зүгээр л хамгийн шилдэг фуллбэк” гэж бичсэн байна. Бүх л тоглогчид таныг бахархан бахдаж байна. Тэд ч бас өөрсдөө маш сайн тоглогчид шүү дээ.
“Grande Robertino…”

Наадхийг чинь Каранка бичсан байх гэж бодож байна. Зизу яагаад “where are you?” гэж бичсэн юм бол?
“Where are you? Tontin (**н**)...“ Миний хувьд, Ронние тэр 2 шилдэг нь. Тэд бол гайхалтай. Маш их баярлалаа. [Зиданыг tontin гэж хэлж байгааг төсөөлж чадахгүй л байна шүү.

Багийнхан таныг энэ ярилцлаганд орох гэж байгааг мэдэж байсан. Тэгээд тэд танд таны 3 дугаартай өмсгөлийг чинь бэлэглэх хүсэлт гаргасан. Пепе тантай бдилхан дугаартай тоглож байгаадаа бахархаж байгаа гэдгээ хэлсэн. Та хэзээ ч Реал Мадридад баяртай гэж хэлж чадахгүй, Реал Мадрид хэзээ ч Роберто Карлост баяртай гэж хэлж яадахгүй.
Та намайг юунд баярладгийг мэдэх үү. Олон Бразил хүмүүс энд ирээд, музей үздэг. Тэнд олон олон зураг үздэг. Бразилд олон хүмүүс бидний өнгөрсөн үеийг мартсан. Тэд шүүмжлэх талаар л их боддог, биднийг хэрхэн дэлхийн аваргаас хасагдсан тухай гэх мэт. Тэд бидий улс орныхоо нэрийг гаргаж хийсан бүх л зүйлсийг мартдаг. Тэгээд хүмүүс тэнд чиний зураг маш их байна лээ гэж хэлдэг. Тэд бас Галактикогын тухай ярьдаг. Реал Мадридын фэнүүд маш олон байдаг. Маш олон. Класикогын үеээр бүх л дэлхий даяараа хүлээж тоглолт үздэг. Мадридад одоо Пепе, Кристиано, Кака, Өзил, Бензема, Игуайн, Серхио, Икер нар байхыг харах сайхан байна. Миний үед ч энд олон гайхалтай тоглогчид байсан. Энэ тоглогчид, дасгалжуулах багийнхан амжилттай ажиллаж, том тэмцээнүүдэд түрүүлж, дэлхийн шилдэг баг хэвээр байна гэдэгт итгэж байна.

Одоогийн Реал Мадрид топ дасгалжуулагчтай гэж та бодож байгаа байх. Таны үед ч гэхдээ бас л топ байсан. Реал Мадрид үргэлж л ийм байдаг, тийм үү?Мэдээж. Хэрэв баг ялалт байгуулж чадаагүй бол, үргэлж л шүүмжлэл, тоглогчид хоороноо эвтэй байж чаддаггүй, дасгалжуулагчтайгаа эвтэй байж чаддаггүй гэх ярианууд гардаг... гэхдээ тийм бишээ, Реал Мадрид үргэлж л нэг гэр бүл байсаар ирсэн. Хэдий Кристианогын талаар ч юм уу маш их ярьцгаадаг хэдий ч, хүмүүс голчлон багийн талаар л ярьдаг шүү дээ. Зөвхөн клуб биш, тоглогчид, багийнхан, ерөнхийлөгч, энэ багийг дэмждэг хүн бүхэн нэг гэр бүл гэсэн үг. Миний бодлоор, Реал Мадрид дэлхийн шилдэг баг хэзээд байсаар байх болно.

Музейд таны өөрийнхөө авсан цомуудтайгаа авхуулсан зураг байдгийг би мэдэх юм байна. Та санаж байна уу? Та олон олон цом авч байсан. Гэхдээ бас их олон найз нөхөд чинь энд бас үлдсэн.
Найз нөхөд бол ямар ч цомоос илүү чухал. Би тийм л хүн.

Тө өөрийгөө тодорхойлооч. Роберто Карлос гэж хэн бэ?
Би хийж байгаа бүх зүйлдээ сэтгэл дүүрэн байдаг. Би фэнүүд, үзэгчидтэй зургаа авахуулах дуртай, тэд Реал Мадридын эсвэл өөр багийн фэн байсан ч хамаагүй. Би хүн бүртэй л найз нөхөд болдог. Би энд Бразилд байдгаасаа олон найзтай. Би их тайван хүн. Хүмүүс намайг гайхамшигтай гэцгээдэг, гэхдээ би хэзээ ч тийм байгаагүй. Би зүгээр л энд тоглож, олон цом хүртсэн азтай хүн. Би хөгшин залуу, намайг дэмждэг хүн бүрт хайртай энгийн л хүн.

Нэг удаа та Роналдогын өмнөөс фэнд нь зориулж гарын үсэг зурж өгсөн гэсэн?
Энэ их гоё түүх шүү. Бид Бернабеугын хажууханд ресторанд хооллож байсан юм. Тэгтэл нэг эмэгтэй ирээд, хөөрхий минь би түүнийг тэр өдөр нүдний шилээ зүүж явсан гэж бодохгүй байна, тэр хүрч ирээд л “Бурхан минь, би чамайг гэдэгт итгэхгүй байна” гэж хэлсэн.Тэгээд тэр надад хандаж, “ач хүү минь чиний маш том шүтэн бишрэгч, түүнд зориулж гарын үсгээ өгөөч Роналдо?” гэж хэлсэн. Роналдо надтай хамт байсан юм, тэгээд түүнээс би өмнөөс чинь гарын үсэг өгчих үү гэж асуусан. Би өөрийгөө Ронниетой адилхан харагддаг гэж бодохгүй байна. Ийм зүйл хийх нь тийм ч аятайхан биш л дээ, гэхдээ...Би түүнээс ач хүүгийнх нь нэрийг асуусан, нэрийг нь.... Мигель гээд нэрлэчихье. Тэгээд би “Мигельд, чамд хайртай, Роналдо, Р9” гэж бичиж өгсөн. Хоёр өдрийн дараа над руу цагдаагийн гакраас залгасан. Тэр надаас тодруулга авах хэрэгтэй байна гэж байсан. Би түүнд, би бол Роберто Карлос, харин Роналдо бол өөр оронд амьардаг хүн гэж хэлсэн. Хүмүүс гадна төрхийг маань харьцуулахад би их дургүй. Роналдо бид 2 хоорондоо огт төсгүй шүү дээ.

Одоо ч энд таны жинхэнэ сайн найзууд байсаар байна, Жуниор, Гуйна гэх мэт. Танд энэ 2 шиг өөр сайн найзууд бий юу?
Үгүй. Тийм олон байхгүй. Хөлбөмбөгийн ертөнцөд, би өөрийнхөө жинхэнэ найзуудыг сонгох хэрэгэй болсон. Тэд бараг л гарын 5 хуруунд багтана байх. Гэр бүлтэйгээ хамт байхгүй үед найзууд хэрэг болдог. Би Жуниор, Гуйна 2-т ингэж хэлдэг, бид үргэлж л хамт байдаг. Заримдаа арай их юм хүсдэг ч гэлээ тэд бол миний жинхэнэ найзууд. Би Орост, Японд, Бразилд хаана ч байлаа гэсэн тэднийг мартахгүй. Бид сайн муу бүх л үед хамтдаа байсан учираас үргэлж найзууд хэвээр байх болно.

Таны жинхэнэ найз байхын тулд ямар хүн байх хэрэгтэй вэ?
Эхлээд, үнэнч шударга. Чи царайлаг, эсвэл баян байх албагүй. Үнэнч, шударга л байвал надад энэ нь хангалттай.

Хэн нэгэн таны итгэлийг эвдэж байсан удаа бий юу?
Их урт түүх болно. Би тийм 2 ч хүнтэй хамт амьдарч байсан. Гэхдээ өнгөрсөн явдал л даа. Одоо тэднийг ямаршуухан байгааг би мэдэхгүй, бид ярилцаагүй. Гэхдээ тэдэнд миний тусламж хэрэг болвол, тэд үүнийгээ авах болно.

11 улирлыг Реал Мадридтай хамт. Та энэ өнгөрсөн хугацааг юу гэж бодож байна вэ? Фернандо Мориентес надад хэлэхдээ, тэр Реалыг орхиснынхоо дараа юунд хүрсэн байснаа ухаарсан гэж байсан.
Юмыг гадна талаас нь харах хялбар байдаг. Би Туркд 3 жил болохдоо Мадридыг өөрөөр харж байсан. Тэр үед фэнүүд тийм ч жаргалтай байгаагүй. Би клубын тухай яригдсан бүхнийг их анхаардаг байсан. Хэрвээ чи дотор нь байсан бол, клубтэй гэрээ байгуулна, юм бүхнийг маш сайн суралцах болно. Харин гадна нь байхдаа бол, бүх л баяр гунигийг фэнүүдтэй л адил мэдрэх болно. ТВ-ээр тоглолт үзэх их хэцүү байдаг. Би Зидан, Бекхэмтэй хамт тоглож, Раул, Роналдод гоолынх нь дамжуулалтыг өгч байс ан. Харин одоо бол би хөлбөмбөгөө тоглож байгаа ч гэсэн энгийн л нэг фэн. Ийм үед илүү хүчтэй мэдэрдэг. Хэрэв Бензема бөмбөг эзэмшиж байвал би “алив цохиоч” гэж орилно, харин Бензема арай өөр зүйл бодож байх жишээний. Кристиано, Игуайн бүгд дээр нь л ийм зүйл болдог. Икер дээр бол, “алив наад бөмбөгөө бариад аваач” гэж орилно. Агуу багийг харж баясах, бас энгийн фэний нүдээр харах энэ бүхэнд дасах хэрэгтэй болно доо.

Та дахиад 5 жилийн гэрээ байгуулж болох болов уу?
Би нэг л өдөр энэ клубт эргэж ирнэ гэж найдаж байгаа. Орост Сулейман Керимов гэж хүн бий. Тэр хүн надад Анжи Махачкалаг удирдах боломж олгосон юм. Реалд байгаа Зиданыг хар, Интерт Фигу байна, хөлбөмбөгт түүхийг бүтээсэн хүмүүс. Моррати эсвэл Флорентина шиг хүмүүс, клубт чиний хир чухал болохыг мэддэг хүмүүс чамд эрх мэдлийг өгдөг, юу хүссэнээ хийж болно. Сулейман Керимов тийм л зүйл хийсэн. Би түүнийг “папа” гэж дууддаг. Тэр үргэлж л надад ах шиг минь, найз шиг минь байдаг. Тэр надад үргэлж шударгахандаж, ажилтан гэсэн утгаар биш, ах дүүгийн ёсоор харьцдаг юм. Энэ бол надад маш чухал зүйл, ийм том төсөл дээр ажиллах итгэл зориг өгсөн юм.

Та үргэлж л хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан уу?
Үргэлж.

Жаахан байхаасаа л уу?
Тийм ээ.
Та ингэж чадахаа мэдэж байсан уу?
Хөлбөмбөг тоглож эхэлж байхдаа чи хаа хүртэл явахаа мэдэхгүй. Олон хүчин зүйл байдаг, тэр дундаа аз. Би маш жаахан байхдаа, 1981 оноос тоглож эхэлсэн. Дараа нь Сао-Жоао луу явсан.Тэнд тоглож эхлэхдээ би, мөрөөдөл чинь биеллээ, нэгдүгээр багийн өмсгөлийг өмсөх мөрөөдөл чинь биеллээ гэж өөртөө хэлж байсан. Тэгээд дараа нь юу хийх вэ? Өдөр бүр бэлтгэл хийж, 7 хоног бүр тоглож, сайн тоглолт үзүлэхийг хичээх болно. Дараа нь би, хэрвээ бурхан хүсэх юм бол нийслэлийн аль нэг багт тоглож магадгүй юм гэж бодох болсон. Тэгээд Палмейрас гарч ирсэн. 2 жилийн дараа Итнер Милан, Массимо Моррати гарч ирсэн. Итали явж нэг жил болсон. Тэнд бага сага асуудалтай байсан. Дараа нь Фабио Капелло тааралдсан, Лорензо Санч намайг Мадридад авчирсан. Тэндээс, миний түүх эхэлсэн. Би энд эр хүн болсон, миний амьдралын түүх, хүн болоод тоглогчийн хувьд өсөж дэвжих бүх зүйлс минь энд л явагдсан. Хэрвээ чи хэн нэгэн болохыг хүсдэг бол, хэрвээ чамд мөрөөдөл байдаг бол, энэ бүхэн биелэх л болно.

Эхэндээ энэ бүхэн амар байгаагүй шүү дээ. Та 12-тойдоо үйлдвэрт ажилладаг байсан.
Надад сайхан байсан.

Та юу хийж байсан бэ?
Нэхмэлийн утасны үйлдвэр байсан юм. Би их азтай, би ажилдаа явахдаа их дуртай байсан. Тэнд ажилладаг нэг эмэгтэй их сайхан бүсгүй байсан юм. Би амьдралынхаа туршид хийж ирсэн бүх л зүйлсдээ сэтгэл хангалуун байдаг. Дараа нь би аавтайгаа хамт үйлдвэрт... үхсэн хүмүүсийг хийдэг газарт ажилладаг байсан.

Оршуулгын товчоо юу?
Яг ч бишээ.

Оршуулгын газар уу?
Үгүй ээ, ийм хүмүүсийг аваачдаг газар... [ видео дээр 20:42]

Бурхан минь, ямар хүмүүс гэнээ?
Ийм.

Авс уу?
Тиймээ, тийм зүйлс хийдэг газар байсан юм. Үүндээ ч би дуртай байсан. Учир нь би аавтайгаа хамт байдаг байсан, бас олон найзуудтай болсон. Гэхэдэ дараа нь хөлбөмбөг тоглож эхэлсэн дээ.

Хүүхэд байхдаа өлсөж байв уу?
Үгүй ээ, аав маань тэгүүлж байгаагүй. Гэрт маань үргэлж л мах, будаа, хүнсний ногоо байдаг байсан. Бид гэртээ энгийн л хоол хийгээд идчихдэг байсан. Амралтын өдрөөр мах шарж иддэг баййлаа. Энэ бол энгийн, амгалан амьдрал байсан.

Таны өрөө ямархуу байсан бэ?
Би сайн санахгүй байна. Манайх модон байшинтай байсан, гэхдээ өрөөгөө санахгүй байна, их олон жил өнгөрч. Бразилаас гараад 18 жил өнгөрсөн байна. Хүүхэд үеийн минь зураг надад бараг байдаггүй. Энгийн л нэг байшинд амьдардаг байсан. Бороо орж хүчтэй салхилахад урагш хойш ганхдаг байсан.

Танд дуртай тоглогчдын чинь зураг байдаг байсан уу?
Аав минь Сантосын дэмжигч байсан, би ч бас. Би Палмейрас, Коринтианс багуудад тоглож байсан. Гэхдээ хүүхэд байхаасаа Пелегийн зургийг, тэр үеийн Сантосын зургийг хадгалдаг байлаа. Үнэхээр гайхалтай тоглогчид байсан шүү. Би үргэлж Сантосын дэмжигч байсаар ирсэн.

Таныг өдийг хүрэхэд чинь тусалж аавын чинь хамгийн сайн зөвлөгөө юу бйасан бэ?
Тэр их төвөгтэй, дандаа надад зааж зааварладаг байсан. Тэр бол надад хөлбөмбөгч болох хүч өгсөн хүн. Би аавдаа их өртэй.

Таны хувьд хамгийн чухал хүн мөн үү?
Тиймээ, миний аав. Тэр надад яаж амьдрахыг, яаж аз жаргалтай байхыг зааж өгсөн.

Аавыгаа хамгийн ихээр баярлуулж байсан мөч?
Хамгийн ихээр? Их олон баярт мөчүүд байсан.

Таныг дэмжиж тусалж байсан хүмүүст өгөх хамгийн сайхан хариу нь тэднийг жаргалтай байлгах явдал байх?
Магадгүй тэгэх зам нь хүн бүртэй найрсаг харьцах явдал байх. Хүмүүс Робертогын тухай ярих болгондоо, тэр бол Оскар, Дона Вера 2-ын хүү гэж харьцдаг. Хэрэв би муу зүйл хийвэл, ээжийн минь талаар таагүй зүйлс яригдана. Хэрэв сайн зүйл хийвэл хүмүүс намайг Роберто гэдгээр, тэдний хүү гэдгээр минь харна. Энэ бол тэднийг жаргалтай байлгахад их чухал зүйл шүү.

Та Бразилаас гарч Европ явах гэж байгаагаа хэлэхэд тэд яаж хүлээж авсан бэ?
Аав минь нэг их санаа зовоогүй, яагаад гэвэл тэр намайг чадна гэжж итгэж байсан. Тэр намайг хаана ч очсон дасан зохицож чадна гэж мэдэж байсан. Эхэндээ бага зэрэг санаа зовж байсан л даа, гэхдээ эцэстээ бүх зүйл сайхан болсон. Тэд намайг Сао Пауло руу явахад, Итали руу, Турк руу явахад надаар бахархаж байсан.

Кареерын чинь хамгийн тааруухан үе Интерт өнгөрсөн байх, та байнга гараанд гарч чаддаггүй байсан.
Үгүй ээ. Надад хэцүү хүнд үе хоёр удаа л тохиолдож байсан. Байерны эсрэг тоглоод 2-1 ээр хожигдсон тоглолтыг санаж байна уу? Миятович билүү хэн ч билээ талбайн голоос надад дамжуулалт өгсөн, би бөмбөгийг өөртөө үлдээхийг оролдсон. [Тэр Миятович гэж хэлж бага зэрэг будилав] Бид тэр тоглолтонд ялсан бол цаашаа шалгарах байлаа. Тухайн үед надад маш хүнд байсан. Бид Ла Децимаг авахыг маш их хүсэж байсан. Дараагын удаад, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеээр би Анригын гоолын гол буруутан болсон. Маш их зүйл яригдаж, бичигдсэн дээ. Байерны эсрэг тоглолт болон Бразил Францын тоглолт бол миний санаж байгаагаар хамгийн хүнд үеүүд маань.

Реал Мадридын тоглогч болсон анхны өдрийнхөө талаар юу санаж байна вэ? Энд байсан хүн бүр л мартагдахааргүй өдөр байсан гэж хэлдэг.
Би урт үстэй байснаа санадаг. (Инээв)

Марселотой төстэй юу?
Бага зэрэг. Энд ирээд, сэтгүүлчидтэй хамт Сибелест очсон. Тэд надаас түрүүлчээд энд ирж баяраа тэмдэглэхийг хүсэж байна уу гэж асуусан. Би мэдээж гэж хариулсан. Тэгээд сэтгүүлчид Сибелес, Ла Кастелланад миний зургийг авсан. Зургаа харах болгондоо би тийм тод өнгийн цамц өмсөж байсандаа итгэж чаддаггүй юм.

Мадридад ирээд жинхэнэ эр хүн болсон гэж та өмнө нь хэлсэн. Та ахлагч, багийн дотор их чухал хүн байсан. Одоо Касиллас, Рамос 2 ахлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр 2 танаар бахархдаг, мөн таны хувьд их дотно хүмүүс чинь байх. Реал Мадридын ахлагч байх хэцүү юу?
Үгүй ээ. Огтхон ч хэцүү биш.

Би хэцүү байх гэж бодож байлаа.
Мадридын ахлагч байхын тулд, тоглогч хамгийн түрүүнд үүгээрээ бахархдаг байх хэрэгтэй, энэ бол их амархан. Буруу зүйл хийвэл хариуцлагыг үүрэх чадвартай байх хэрэгтэй. Багаа дагуулан ялалтанд хүрэх хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй ярилцах хэрэг гарвал, үзэгч олны бухимдлыг тайвшруулах хэрэг гарвал, 91 дэхь минутанд торгуулийн цохилт хийх хэрэг гарвал чи бүхнээс түрүүнд гарч тэр бүгдийг хийх хэрэгтэй. Реал Мадридын ахлагч байх амархан. Бас их зугаатай. Ямар ч тоглогчийн хувьд Реал Мадрид гэдэг агуу багийн ахлагч байна гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Ахлагч байх нь чамд ямар нэг дарамт авчрахгүй, харин чи өөрөөрөө бахархана.

Таны хамгийн дотны нөхдийн чинь нэг нь Кларенс Зийдорф байсан байх?
Эргэлзээгүй тийм.

Байшингуудаар явж хаалганы хонх дардаг байсан талаар?
Тэр чинь би биш, Зийдорф байсан юм. Тэр яг л жаахан хүүхэд шиг байсан.

Тэр үүндээ их дуртай байсан байх тийм үү? Хаалганы хонх дараад л , пизза хүргэгч байна гэж хэлээд л...
Тэр үед, бид зочид буудалд нэг өрөөнд байрлаж байсан юм. Бид 8-д зочид буудалд очоод, 8.30-д хоол идээд, 9.30-ын үед өрөөндөө эргэж ирэх байсан юм. Зийдорфод нэг тос байдаг байсныг би санаж байна. Тэр их урт үстэй, үсээ янзлах гэж хоёр, гурван цаг болдог байлаа. Тэр үеээр нь би угаалгын өрөөнд орох эрхгүй байсан. Тэр тос нь их муухай үнэртэй. Би түүнд үргэлж, намайг хар даа, би ямархуу харагдаж байна даа, наад үсээ хусуулсан чинь дээр дээ гэж хэлдэг байлаа. Би тэр үед гэр бүлтэйгээ өнгөрөөдгөөсөө их цагийг түүнтэй өнгөрөөдөг байлаа.

Зидан таныг хэрхэн үнэлдэгээ хэлж байсан, таныг хөлбөмбөгчин бүрт байдаггүй төрөлхийн авъяастай гэж. Тэр таны нэг гоолыг чинь хэзээ ч мартахгүй гэж байсан. Алдарт “Чиглүүлэгчтэй пуужин” [1997 онд Францын эсрэг хийсэн]. Тэр хана болж зогсож байсан тоглогчдын нэг байсан. Тэр таныг бөмбөгөө өшиглөхийг хараад, гадуур нь явчлаа даа гэж бодсон гэсэн. Тэгээд хүмүүс гооол гэж орилолдохыг сонсоод, толгойд нь “яаж вэ?” гэж л бодогдсон гэсэн. Та яаж тийм гоол оруулав аа?
Мэдэхгүй юм даа. Олон хүмүүс намайг яаж тэр гоолыг оруулсныг, яаж тэгж өшиглөснийг асуудаг. Гэхдээ энэ бол тайлбарлаж болохгүй зүйлсийн нэг. Заримдаа хүмүүс гудманд надтай тааралдаад, тэр гоол бол чиний оруулсан хамгийн шилдэг гоол гэж хэлдэг. Би тэднээс та тэр гоолыг харсан уу гэж асуудаг, тэд тиймээ харсан гэдэг. Тэгмэгц нь би, тэгвэл та дахиж тийм зүйл харахгүй гэж хэлдэг юм. Яагаад гэвэл би яаж тийм гоол оруулснаа мэдэхгүй байна.

Касиллас хүртэл, ямар ч хаалгач тэр бөмбөгийн хааж чадахгүй байсан байх.
Заримдаа би түүнтэй энэ талаар, намайг бөмбөгөө өшиглөх гэж бүтэн 2 өдөр болсон гэж ярьж хөгжилддөг юм.

Касиллас нэг мартагдахгүй агшны талаар ярьж байсан юм байна. “Ла Новена”-г авсны дараа тэр хувцас солих өрөөнд ороод уйлж байхад, араас нь түүнтэй хамт байх гэж орж ирсэн хүн нь та байсан гэсэн.
Хүн бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тэр үед би, түүний хийсэн хаалтуудын төлөө түүнд талархахыг хүссэн юм. Тэр бол түүний Реал Мадридын өмсгөлтэй хийсэн анхны чухал тоглолт байсан юм. (8 дахь Аваргуудын лигийн цом авсан тоглолтыг бас мартав). Би түүний уйлж байгааг харахыг хүсээгүй. Би түүнийг баярлаж, Йерротой, бусад тоглогчидтой, оргилуун дарс уун баяраа тэмдэглэхийг харахыг хүссэн. Тэр их залуу байсан, би ч түүнтэй адил хариуцлагатай тоглолтонд оролцож, адил зам туулж байсан. Тийм чухал мөчүүдийн дараа чи өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэйгээ мартаж болохгүй. Хэрэв чи уйлж байгаа бол энэ чинь зөвхөн дарамт хүлээснээсээ салж буй баярын нулимс байх ёстой. Тэр тоглолтын дараа ч сэтгэл нь их хөдөлсөн байх шиг байсан. Би түүнд хандаж, бид аварга болчихлоо, маш чухал тэмцээнд түрүүлж чадлаа, бусадтайгаа хамт үүнийг тэмдэглэе гэж хэлсэн.

Реал Мадрид дахь хамгийн жаргалтай өдөр чинь?
Өдөр бүр л. Сиудад Депортивод байхаас эхлээд л Ла Паз, Валдебебасд ирэх хүртэл. Испани даяар, дэлхий даяар аялаад л. Америк, Япон, Хятадад хийсэн улирлын өмнөх тоглолтууд. Энд байсан өдөр бүхэн минь, хөлбөмбөгчин байсан өдөр бүхэн минь утга учиртай, жаргалтай өдрүүд байсаар ирсэн.

Та одоогийн Реал Мадридын бүрэлдэхүүнд тогловол ямар байх бол гэж бодож үзсэн үү?
Тиймээ. Заримдаа би ТВ-ээр тоглолт үзэж байхдаа, би яагаад тэнд байхгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв би энд байсан бол олон гайхамшигуудтай хамт тоглож, өөрийн дуртай алсын дамжуулалтуудаа хүлээж авах байсан. Би бөмбөгийг нэг захаас нь нөгөө зах хүртэл өшиглөх дуртай, Бекхэм бид 2 байнга тэгдэг байлаа. Би бөмбөгийг хүлээж аваад л цохино! Нөгөө талд байгаа тоглогч бөмбөгийг хүлээж аваад Зиданд дамжуулна, дахиад л цохино. Алонзо яг одоо үүнийг хийдэг. Кристианогын хийж байгаа гоолууд... Яагаад Кристианод гоолын дамжуулалт өгч, Бенземагаас дамжуулалт хүлээн авч болохгүй гэж. Яагаад Серхио Рамостой, Хедира, Өзил, Кака, Марселотой хамт тоглож болохгүй гэж... толгойд минь олон бодол орж ирдэг.

Кристиано нэг гоолоо танд зориулж байх шиг байсан.
Тийм байх. Би түүнтэй дараа нь хувцас солих өрөөнд ярилцсан. Тэр миний талаар хөгжилтэй болов үнэн нэг зүйлийг надад хэлсэн. Тэр өөрийнхөө оруулсан гоолын тухай ярихдаа, хүн бүр тэгж өшиглөж чадахгүй, ийм гоолыг зөвхөн бид 2 л оруулж чадна гэж хэлсэн. Би их инээсэн. Дараа нь гэртээ ирчихээд энэ тухай бодож байхад энэ үнэн байсан. Бекхэм бас бөмбөгийг их өвөрмөцөөр, тэгсэн мөртлөө маш хүчтэй өшиглөдөг.

Кристиано бол гайхамшиг, тийм биз?
Өөрийнх нь талаар тийм ч их ярих шаардлагагүй тоглогч нар байдаг юм. Зүгээр л үз, тэгээд алгаа таш. Тийм тоглогч нарыг гайхамшигтай эсэх талаар, эсвэл царайлаг эсэх талаар юу ч ярих шаардлагагүй. Зүгээр л тоглолтыг нь үзэх хангалттай, учир нь тэд бол цор ганцууд байдаг.

Өзил Зидантай бага зэрэг төстэй тийм үү? Зидантай хэн нэгнийг харьцуулж болохгүй байх, энэ чинь Зидан шүү дээ, цор ганц. Гэхдээ бас өвөрмөц, онцгой тоглогч нар байдаг.
Фернандо Редондогын тоглолтыг санаж байгаа бол яг л түүн шиг юм. Класс тоглогчид бөмбөгийг эзэмшиж, хаашаа хэзээ хэрхэн дамжуулахаа мэддэг. Нэг хөгжилтэй явдал болсон юм. Левантегийн эсрэг тололтыг би ерөнхийлөгчтэй хамт суугаад үзэж байсан юм. Өзил бөмбөг аваад Левантегийн төвийн хамгаалагчийн эсрэг өшиглөхөд би босоод алга ташсан. Хянагч ирээд энд босохыг хориглодог юм гэж хэлсэн. Би эргэн тойрноо харсан чинь бүгд над руу ширтэж байсан. Тэгээд би ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад, талбай дээр ийм тоглогчид байхад босож алга таших хэрэгтэй, эсвэл үзэгчдийн дунд суух хэрэгэтй гэж хэлсэн.

Валдебебаст таныг очиход хамгийн түрүүнд тан дээр ирсэн хүн Моурино байсан.
Моурино бол клубуудын хувьд гайхалтай түүхтэй дасгалжуулагч. Би бас Капелло, Дель Боске нарын удирдлагад тоглож байлаа. Дэлхийн аль ч баг Моуриног дасгалжуулагчаа болгохыг татгалзахгүй. Дэлхий дээрх ямар ч тоглогч түүнийг удирдлаган доор тоглохоос дургүйцэхгүй. Ямар ч тоглогч шүү. Түүнтэй сүүлд 2,3 жилийн өмнө уулзаж байсан, тэр Челсид байсан билүү сайн санахгүй байна.. Одоо бол би түүнийг арай илүү сайн мэддэг болсон. Тэр бол гайхалтай хүн.

Та ч бас түүнийг дасгалжуулагчаа байсан болоосой гэж боддог уу?
Би түүнийг яг одоо ажиллаж байгаа багийнхаа дасгалуулагч болгомоор байна. Тэр бол гайхалтай мэргэжилтэн. Тэр өөрийн гэсэн арга барилтай, бас, жишээ нь класикод ялагдал хүлээлээ гэхэд хариуцлагыг нь үүрэх чадвартай хүн. Олон хүн түүнийг шүүмжилдэг, гэхдээ түүн шиг дасгалжуулагч олон биш.

Энэ улирлын Реал Мадрид ямархуу байна вэ?
Тэд сайн байна, эзэн хааны цом авсан, бас лигийн тэмцээнд амжилттай явж байна. Европын тавцанд, хагас шигшээ, шигшээ тэмцээнд хүрч, цом авах хангалттай бололцоо байна. Лигт 10 оноогоор тэргүүлж байна, аваргуудын лигт миний мэдэх ЦСКА-тай тоглож байна. Би Мадридад итгэж байна, хариу тоглолтоо гэртээ хийнэ, тиймээс дараагийн шатанд гарцаагүй шалгарах болно.

ЦСКА-ын эсрэг тоглолт ямархуу болно гэж бодож байна?
Тэд Вагнер Лав гэдэг маш сайн тоглогчоо явуулчихсан. Доумбиа тэр 2 их сайн хоршдог байсан, их хурдтай. Анжи ЦСКА-г 2-1 ээр хожсон. Задгай цэнгэлдэхэд, Москвад толох болохоор эхний тоглолт арай илүү төвөгтэй байна байх. Гэхдээ хариу тоголтоо өөрсдийн талбайд хийнэ, асуудал байхгүй байхаа.

Хүйтэнд бэлтгэлтэй байхын тулд яах хэрэгэтй вэ? Та Мадридыг Москвагаас хүйтэн гэж байсан.
Би тэгж л боддог.

Яахаараа Мадрид Моквагаас хүйтэн байдаг байнаа?
Дулааны мэдрэмж өөр өөр байдаг. -19 ч юм уу, -24 байхад хүмүүст тийм ч хүйтэн санагдахгүй байх үе байдаг. Гэхдээ Киевт очиж тоглоход -11,-12 байсан мөртлөө маш хүйтэн байсан. Хүйтнээс гадна Лужникын хиймэл зүлэг гэх мэт өөр асуудалтай бас тулгарах болно. Хүйтний тухайд бол санаа зоволтгүй.

Энэ жил Сибелест цугларч чадах болов уу?
Эргэлзээгүй. Би энэ талаар их яримааргүй байна, хүмүүс итгэчихнэ. Гэхдээ надад бол ямар ч эргэлзээ алга.

Энэ ярилцлагаа бид энэ ширээн дээр оролцогчийн гарын үсгийг нь авч өндөрлөдөг уламжлалтай.
Энд үү?

Тиймээ, дуртай газраа.
Ок.

Дэлхий дээр үүнтэй ижил ярилцлага.....
Би ямар хэлээр бичих вэ?

Дуртай хэлээрээ. Энэ ярилцлага их өвөрмөц шүү. Дэлхий даяараа Роберто Карлосыг илүү сайн мэддэг болно. Та өөр хаана ч, ямар ч багт байбсан гэсэн тэдний хувьд Реал Мадридын билэг тэмдэг байсаар байх болно. Таныг Сибелест очиж, баяраа тэмдэглэж байхдаа юу мэдэрч байсныг би магадгүй хэзээ ч мэдэрч чадахгүй байх. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчаас, уулзаж байсан хамгийн сайхан хүмүүсийнхээ нэгээ ярилцлага авсандаа баяртай байна.
Маш их баярлалаа.
Хүрэлцэн ирсэнд баярлалаа, амжилт хүсье.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Thu Mar 01, 2012 1:40 pm

Финалист. :eek:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby spain man » Thu Mar 01, 2012 2:07 pm

Тас тас... Ёстой сайхан ярилцлага байна... Финалист :eek:

Манай хүн ч баахан будилжээ ккк... Тэр хоёр харамсч явдаг тоглолт бол бас миний ч харамсч явдаг тоглолтууд байна даа... Капелло уг нь баахан дм.тэй хамгаалалт чиглэлийн гараа гаргаж билээ... Нөхөр алдаа гаргаад тэгээд дууссан даа...

Карлос домог домог... Миний л үзэж байсан хамгийн шилдэг лб...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby pipita » Thu Mar 01, 2012 5:32 pm

Image
:*HALA MADRID:*
User avatar
pipita
 
Posts: 136
Joined: Sun Dec 12, 2010 3:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Mr S » Thu Mar 01, 2012 5:46 pm

Three-match ban Mourinho's assistant
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Mr S » Thu Mar 01, 2012 5:48 pm

Image
Londond bairnaas bolj 2 erhem-n haritsaa saingui bgaa aj......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Thu Mar 01, 2012 5:49 pm

Андуудаа энэ хагасайн буюу 3 сарын 3 нд 20:00 цагаас заал захиалчихлаа.
https://www.facebook.com/groups/realmadrid.mongolia/ группээсээ дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Last edited by TJ on Thu Mar 01, 2012 7:21 pm, edited 1 time in total.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Thu Mar 01, 2012 6:10 pm

Image
Ласс, Алтинтоп нар бэртлээ эдгээн бэлтгэлдээ гарчээ..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Mr S » Thu Mar 01, 2012 7:12 pm

JM-n summer target

Mario Fernandes (21, Gremio)
Kyle Walker (21, Tottenham)
Fernando (24, Porto)
Nemanja Vidic (30, Manchester United
Eden Hazard (21, Lille)
Mario Götze (19, Borussia Dortmund)
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Thu Mar 01, 2012 8:09 pm

Sathan wrote:хаха реАЛист өөрийнхөө тоглолтыг үзсэн л байлгүйдээ..Рамос чинь хөөгдөх газар бантсандаа хажуугийн шүүгч рүү орилж байгааг харсан биз...Өзил,Арбелоа-д шар өгөөгүйг яриад ч яахав,,Хедира чинь жүжиглэж Раёо-н тоглогчыг хөөлгөж байгаал бөгсөө чүү ай шүүгчээр дэмжүүлэн аварж гарснаа үгүйсгэж чадах уу..

сүүлийн 13 тоглолтонд эсрэг багуудын 7 тоглогчыг хөөлгөж байгаад хожмор аядаад байгаа гээл би ч биш Ла лигийн тоглогчид яриал байна...эрхбиш энд тэндхийн юм хуулж тавьдаг хүн хардаг л байлгүй дээ...Шүүгчид хааны цагаан багаас айгаад байна,Реал-н тоглогчдыг картаар торгож чадахгүй бн гээл бөөн л шүүмж яваад байдаг,эндхийн эрт дээр үеэс дэмжсэн их мэдэх цэцэн цээжнүүд нь л гүрийгээд холбооноосоо өгсөн 10 онооны зөрүүгээ үнэн хүчээрээ авсан юм шиг л УУЖ ИДСЭН юм шиг санаад байгаа болохоос :-o

энэ жил яалт ч гүй танайхыг түрүүлүүлэх бүх арга хэмжээг аваад бн шд,нөгөө айхтар нэгэн жарны өмнөх алдарт баг нь чойроод байхаар Лигээ сонирхолтой харагдуулах,хөөрхий эзэн хаанаа бас хэдэн жил дараалж гурилдсан царайтай явахыг харах-г хүсдэггүй л байлгүйдээ :RD

За энэ нэг амьтантай ингэж яриж байгаа бол танайх чинь бүр УЕФА тай хувилдсан биз дээ.2009 оны Хагас шигшээ Челсиг танайх яаж хожиж гарч ирлээ тэр тоглолт дээр танайх дор хаяж 4 финалт хаалгандаа фохиулах байсан шүү.Өөрсдөө ийм байж ингэж ярьж байгаа бол муу мал минь хол очиж унга заа юу.Чи бол зүгээр хөлбөмбөг үзхээс өөр зүйлгүй новш байна ш дээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Thu Mar 01, 2012 8:28 pm

Тэр дээрх ярилцлага бол :-D Бразилаас ганц дуртай тоглогч минь байлаа дахиад хэдэн жил тоглосон бол үнэхээр гоё байх байлаа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Thu Mar 01, 2012 9:07 pm

Finalist wrote:REAL ROBERTO CARLOS

:eek:
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Thu Mar 01, 2012 11:07 pm

Финалист :eek: :eek: :eek:
Манай хүн тэгжгаал үнэн нүнжигтэй том том орчуулга хийх юмаа.
унамадридиста дээр гарч байсан Ди Мариа, Коентрао эдрийн ийм ярилцлагыг нэг ингэж оруулаач :beer
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby balinch » Thu Mar 01, 2012 11:12 pm

Ene bagiig Angliin neg bagtai toglohiig harah yumsan. Hamgiin suuld 4-0 gesen too l sanagdaad baidag yum. Buruu yum bolov uu? Yer n suuliin ued hen geech huchtei ner hundtei bagtai toglov doo? zaaval hariulaarai nuhduu. Heden jiliin umnu Raul atamaniig bhad Italy-aas Milantai toglood talbai deeree yu yu bolood bailaa baiz. Oird Italy-aas toglov uu? Bi yahav dunguj sonirhoj ehelj baigaa hun baigaamaa. Gants neghen l yum duulsnaa biched baigaa tsarai n. Spaind chini tanaihaas gadna Barca gd neg sain bag bdgiimaa daa yanz n. Terenteigee toglood bardaggui suragtai. Tegeed odoo ene shildeg bag chini busad shildeguudteigee suuliin heden jil onoolt taardaggui hernee yagaad odoo her n shildeg geed uursdiiguu nerleed baina? Yugaar batlaad baina? La Liga-n heden juluudaa eelj daraalan edlej baigaag n yahav haraad baina. Ter shuugch muugch yariad yahvee nuhduu. Hul bumbug iim baij l sonirholtoi zevuun. Harin nuguu shildguudtei n getel yaj baina? Za tegeed dunguj sonirhoj baigaa negniigee heden yum asuusniih n tuluu bultaaraa barij ideh geed zurhiig n uhuulchihev dee. Demjij tuslaarai. Ta nuhudtei adilhan La Liga uzdeg uhaantai yum.
balinch
 
Posts: 150
Joined: Sat Aug 20, 2011 3:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby a_odko » Thu Mar 01, 2012 11:34 pm

Финалист :eek: :eek: :eek:

Клубын зүгээс: Моу Англид сүүлийн 7-8 сар байр хайж байсан шүүдээ. Түүнд Лондонд өшөө хоёр ч байр байгаа. Тэр хэзээ ч Англи бол тэрний амьдрах дуртай орон гэдгийг нуудаггүй. Тэр дэлгүүр хэсэхдээ ч Лондон явдаг. Гэхдээ тэр гэрээгээ дуусгаад л эндээс явах болно гэсэн байна.
Хэвлэлээр бас Моугийн охин нь Лондонд суралцах гэж байгаа тул байр авч байгаа гэсэн зүйл гарчээ.


Арваадхан хоногийн өмнө би тийм зүйл хэлээгүй, ирэх зуны төлөвлөгөөгөө клубтэй ярилцаж байна, та нар тэр зохиогоол байгаа хүмүүсээсээ наад асуултаа асуу гэж сэтгүүлчийн асуултанд хариулж байсан түүнийг энэ зун явахгүй гэдэгт бат л итгэлтэй байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron